| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэг Одгэрэл |
| Хэргийн индекс | 192/2025/01879/И |
| Дугаар | 210/МА2026/01256 |
| Огноо | 2026-05-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2026/01256
2026 05 29 210/МА2026/01256
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 192/ШШ2026/03153 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* холбогдох,
Эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 19,195,661,122 төгрөг гаргуулах тухай үндсэн,
******* газар чөлөөлөлтийн зардалд 19,932,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэйиргэний хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.******* ******* оны ******* дугаар сарын *******-ний өдрийн *******, ******* оны ******* дугаар сарын *******ны өдрийн ******* дүгээр захирамжийн улмаас *******-ийн өмчлөлийн, үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй хөрөнгө болох төмөр замыг эвдэн сүйтгэж, төмөр замын зурвас газар дээр шинээр авто зам барьсан.
1.2.******* ******* оны ******* дугаар сарын *******-ний *******, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдрийн ******* дүгээр захирамжуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0237 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2024/0313 дугаар магадлалаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Улмаар Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 001/ШХТ2024/0237 дугаар тогтоолоор *******-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан.
1.3.Мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* ******* *******-ийн өмчлөлийн хөрөнгө болох төмөр зам, төмөр замын зурвас газар болон хамгаалалтын хашааг буулгаж, Төмөр замын хэмжилт хийдэг засвар үйлчилгээний тоног төхөөрөмжийн байрыг устган хаяж, ******* ХХК-ийн өмчлөлийн төмөр зам, төмөр замын зурвас газар болон түүний суурь бүтцийг хуулан эвдэж, шинэ авто зам хүчээр барьж дуусгасан.
1.4.Компанийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн хохирлыг барагдуулах асуудлаар *******-тай уулзаж, ярилцаж байсан боловч асуудлыг нааштай шийднэ гэсээр өнөөдрийг хүрсэн. Энэ талаар *******-ийн зүгээс ******* оны ******* дугаар сарын *******-ны өдрийн 128, ******* оны *******дугаар сарын *******ы өдрийн ******* дугаартай албан бичгүүдээр бөгөөд Улаанбаатар хотын захирагч хүсэлт, гомдол гаргасан.
******* тамгын газрын Хууль тогтоомж, гэрээ эрх зүйн газрын дарга *******аас 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 05-02/6784, 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 05-02/7458 дугаартай албан бичгүүдээр зөвхөн төмөр замын зурвас газарт нөхөх олговор олгох боломжгүй хэмээн мэдэгдсэн.
1.5.*******-аар хохирлын үнэлгээг үнэлүүлэхэд *******-ийн өмчлөлийн төмөр замын үнэлгээ 5,159,749,500 төгрөг, төмөр замын зурвас газар нь 14,035,911,622 төгрөг, нийт 19,195,661,122 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдож байх тул ас гаргуулахаар нэхэмжилж байна.
Улсын бүртгэлийн байгууллагаас 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр олгосон үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, тоот гэрчилгээ нь одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа.
Иймд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ******* зүгээс дур мэдэн, хүч түрэн халдсан шийдвэр, үйл ажиллагааны улмаас *******-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө, эд хөрөнгө байрлаж буй төмөр замын зурвас газарт учирсан хохирол 19,195,661,122 төгрөгийг ас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.******* ******* оны ******* дугаар захирамжаар *******-д төмөр замын хамгаалалтын зурвас зориулалтаар 22,790 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, дээрх захирамжийг үндэслэн гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон.
2.2.******* ******* оны ******* дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжаар ******* оны *******0 дугаар захирамжийг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, Захиргааны Ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1-т заасныг тус тус зөрчиж, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгалгүйгээр газар эзэмших эрх олгож, нийтийн эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн үндэслэлээр хүчингүй болгосон.
******* ******* оны ******* дугаар захирамж гарсантай холбогдуулан ******* оны ******* дүгээр Газар албадан чөлөөлөх" тухай захирамжийг гаргасан.
2.3.Нэхэмжлэгч нь ******* дээрх захирамжуудыг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2024/0313 дугаартай магадлалаар дээрх захирамжуудыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Захирамжууд бүхэлдээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
2.4.Газар эзэмших эрх хүчингүй болсноор Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.1-д зааснаар *******-ийн 22,790 м.кв газрын эзэмших эрх бүхэлдээ дуусгавар болсон. Төмөр замын тээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т Төмөр замын зурвас газар нь төрийн өмч байна гэж заасан ба эзэмших, өмчлөх эрх нь *******-д олгогдоогүй тул төмөр замын зурвас газрын нөхөн төлбөр болох 14,035,911,622 төгрөгийг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
2.5.*******-ийн газар эзэмших эрх дуусгавар болсноор Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.3 дахь хэсэгт заасны дагуу ******* ******* дүгээр Газар албадан чөлөөлөх захирамжийг гаргасан ба уг захирамж хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. ******* ******* оны ******* дугаар захирамж гарсантай холбогдуулан ******* оны ******* дугаар сарын *******-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г байгуулан, тус гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-д зааснаар газар эзэмших эрх дуусгавар болсноор Газрын тухай хуулийн 47, 49 дүгээр зүйлийн дагуу газар дээрх эд хөрөнгийн эрх мөн дуусгавар болсон.
2.6.Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт заасны дагуу хүн амын нийтийн ашиг сонирхлыг хангах зайлшгүй шаардлагыг үндэслэх улсын болон орон нутгийн шинж чанартай авто зам, төмөр зам, дүүжин тээвэр, гүүр, гүүрний барилга байгууламж, явган болон дугуйн зам, нийтийн тээврийн үйлчилгээний барилга байгууламж байгуулахад тус газрыг хууль ёсны хүрээнд чөлөөлсөн тул төмөр замын байгууламжийн нөхөн төлбөр болох 5,159,749,500 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь эсэргүүцэж байна.
Иймд *******-ийн газар эзэмших эрх дуусгавар болсон, газар эзэмших эрх дуусгавар болсонтой холбогдуулан газрыг чөлөөлсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:
3.1....*******-ийн газар эзэмших эрх нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5-д заасан үндэслэлээр ******* ******* оны *******5 дугаар захирамжаар дуусгавар болсон байна.
Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлд Газар эзэмших эрх дуусгавар болоход газрыг чөлөөлнө, 41.1-д Иргэн аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрх дуусгавар болоход хууль болон газар эзэмших гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлнэ, 41.2-д Энэ хуулийн 39.1.1-39.1.4-д заасан үндэслэлийн дагуу газар чөлөөлөхтэй холбогдон гарах зардлыг газар эзэмшиж байсан этгээд өөрөө хариуцна гэж, Мөн хуулийн 41,4-т Энэ хуулийн 41,1-д заасан хугацаанд газраа чөлөөлөөгүй бол тухайн шатны Засаг дарга албадан нүүлгэх ажлыг зохих хууль тогтоомжийн дагуу зохион байгуулна" гэж тус тус заасан байна.
3.2.Дээрх заалтын хүрээнд ******* ******* оны ******* дүгээр Газрыг албадан чөлөөлөх тухай захирамжийг гарган газар чөлөөлөхөд шаардагдах зардлыг 19,932,000 төгрөгөөр баталсан ба Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас газар чөлөөлөх ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, -аар газрыг албадан чөлөөлүүлсэн.
Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу *******-ийн газар эзэмших эрх дуусгавар болсон, эрх дуусгавар болсонтой холбогдуулан тус хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу эзэмшигчийн эд хөрөнгөө тухайн газар дээр ашиглах эрх дуусгавар болсон, мөн хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу эзэмшигч нь тухайн газрыг чөлөөлж ******* шилжүүлэх үүргийг хүлээж, чөлөөлсөн зардлыг өөрөө хариуцахаар байна.
Иймд газрыг чөлөөлөхөд гарсан зардал 19,932,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
4.Нэхэмжлэгч талын сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:
4.1.*******-ийн эзэмшлийн газарт байрлаж байсан эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* тоот гэрчилгээ нь одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа буюу төмөр замын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг нотолсон төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан гэрчилгээ нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хэрэгт авагдсан.
Манай байгууллагын өмчлөлд хууль бусаар халдаж, гэм хор учруулсан гэх агуулгаар шаардлага гаргасан тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ас 5,159,749,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 14,035,911,622 төгрөгийг
хариуцагч ******* газрын газар чөлөөлөлтийн зардал 19,932,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.10, 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын нэхэмжлэл нь тус тус улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч ас улсын тэмдэгтийн хураамжид 25,956,697 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.
6.Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
6.1.Талуудын маргаж буй үйл баримт нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5-д заасан Газрыг тусгай хэрэгцээнд авах гэдэг агуулгад хамаарахгүй. Шүүх газар эзэмших эрх дуусгавар болсон гэж зөв дүгнэсэн хэдий ч Үндэслэх хэсгийн 6.4-д газрыг тусгай хэрэгцээнд авсантай холбогдуулан хохирлыг төлөх ёстой гэж шийдсэн нь шүүхийн шийдвэрийн агуулга илтэд зөрүүтэй байна. Мөн Газрыг тусгай хэрэгцээнд авахтай холбоотой үйл баримт, нотлох баримтыг шинжлэн судлаагүй, нэхэмжлэлийн шаардлагад огт дурдаагүй асуудлыг Шийдвэрийн үндэслэх хэсэгт оруулсан нь хууль бус байна.
******* ******* оны ******* дугаар сарын *******-ний өдрийн ******* дугаар захирамжаар ******* ******* оны ******* дугаар захирамжийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон. Газар эзэмших эрх дуусгавар болсон иргэн, хуулийн этгээдээс газрыг тусгай хэрэгцээнд авах зохицуулалт үйлчлэхгүй.
6.2.Шүүхийн шийдвэрт ******* ямар үйлдэл, эс үйлдэхүй нь хууль бус байсан талаар огт дурдагдаагүй. Энэ нь 497 дугаар зүйлд заасан хууль бус үйлдэл, эс үйлдэхүй байх урьдчилсан нөхцөлийг шүүх бүрэн шалгаагүй гэж үзэхээр байна.
6.3.Шүүхийн шийдвэрт тухайн газрын Газар өмчлөгчийн эрх-ийн талаар огт дүгнэлт хийгээгүй. Төмөр замын тээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт Төмөр замын зурвас газар нь төрийн өмч байна. гэж заасан ба эзэмших, өмчлөх эрх нь *******-д олгогдоогүй. *******-ийн 22,790 м.кв газрын эзэмших эрх бүхэлдээ дуусгавар болсон. Иймд газар өмчлөгч буюу Төр нь бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчийн зүйлийг шаардах эрхтэй.
6.4.Анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулсан гэрээ болон Газрын тухай хуулийн зохицуулалтын талаар огт дурдаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасныг тус тус зөрчсөн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас 5,159,749,500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч *******-д олгож гэх хэсгийг хүчингүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
7.Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
7.1.*******-д ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр эрх бүхий байгууллагаас олгосон 1,125 метр урттай, төмөр замын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ хууль бус болохыг тогтоосон, түүнийг үгүйсгэсэн баримт хэрэгт байхгүй. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар ******* өөрийн өмчийг өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, бусдад шилжүүлэх эрхтэй. Мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар өмчлөлөө бусдад шилжүүлсэн эсхүл дуусгавар болгосон асуудал байхгүй.
7.2.Бидний зүгээс газар эзэмших эрхийг цуцалсан асуудалд хүндэтгэлтэй хандаж хашаагаа буулгаж авсан. Гагцхүү төмөр замыг буулгахад зардал гарсан. Төмөр замын хувьд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй, гэрчилгээг хүчингүй болгосон асуудал хэрэгт байхгүй. Тиймээс үнэлгээ хийлгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргасан.
Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийг үндэслэсэн гэж тайлбарлаж байна. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримталж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.
7.3.Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрх дуусгавар болоход хууль болон газар эзэмших гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлнэ. гэж заасан. Энэ тохиолдолд хуульд өөрөөр заасан буюу Иргэний хуулийн 101 дүгээр зүйл, 110 дугаар зүйл болон Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлд нарийвчлан зохицуулсан.
Мөн нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлж байгаа гэж дурдсан. *******-ийн зүгээс шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж газар эзэмших эрхтэй холбоотой асуудлаар шаардлага гаргаагүй. Захиргааны хэргийн 3 шатны шүүх газрын өмчлөлтэй холбоотой асуудлаар эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй гэдэг агуулгаар шийдвэрлэсэн. Зөвхөн газрын эзэмших эрхийг цуцалсан, *******-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг цуцалсан үйл баримт хэрэгт байхгүй.
7.4.******* оны ******* дугаар сарын *******-ны өдрийн ******* дугаар захирамжаар *******-д Төмөр замын хамгаалалтын зурвас эзэмшүүлэх гэрчилгээ олгосон. Энэ нь төмөр замын тээврийн тухай хуульд заасны дагуу царигаас дээш 2 м газрыг хэлж байгаа. Үүнээс дээш барилга байгууламж барьсан бол хариуцагчийн зөв. Гэхдээ тэр газар ороогүй, зөвхөн аюулгүйн зурвас эзэмшүүлсэн болох нь захирамж болон гэрчилгээнд тодорхой байгаа.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 19,195,661,122 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, газар чөлөөлөлтийн зардалд 19,932,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж, талууд маргажээ.
3.Хэрэгт дараах баримтууд авагдсан байна:
3.1.******* ******* оны ******* дугаар сарын *******-ны өдрийн ******* дугаар захирамжаар дүүргийн 3 дугаар хороонд, 22790 м.кв талбайтай төмөр замын хамгаалалтын зурвасын зориулалттай газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн; /1хх 178-179/
3.2.Нийслэлийн газрын албанаас *******-тай ******* оны ******* дугаар сарын 23-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г байгуулж, улмаар ******* дугаар Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ-г олгосон; /1хх 172-175/
3.3.Нэхэмжлэгч ******* нь эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн ******* хороо, Үйлдвэр гудамж, Чингисийн өргөн чөлөө ******* хаягт байрших 1,125 м.кв урттай, төмөр замын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн; /1хх 9, 176/
3.4.******* ******* оны ******* дугаар сарын *******-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай ******* дугаар захирамжаар ******* ******* оны ******* дугаар захирамжаар *******-д төмөр замын хамгаалалтын зурвасын зориулалтаар 22790 м.кв газар эзэмших гэрээг цуцлахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж шийдвэрлэсэн; /1хх 154/
3.5.******* 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Газар албадан чөлөөлөх тухай дүгээр захирамжаар Нийслэлийн 2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө-д тусгагдсаны дагуу нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр ******* өргөн чөлөөнөөс ******* үйлдвэрийн гудамж хүртэлх 1.2 км автозам, гүүрийн ажлын нөлөөлөлд өртсөн *******-ийн эзэмшиж байсан газрыг холбогдох хууль тогтоомжийн дагуу албадан чөлөөлөхийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд, тус үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хэв журам сахиулж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газарт тус тус даалгасан; /хх 156/
3.6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2024/0313 дугаартай магадлалаар нэхэмжлэгч *******-ийн хариуцагч *******д холбогдуулан гаргасан ******* ******* оны ******* дугаар сарын *******-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ******* ******* оны ******* дугаар сарын *******-ны өдрийн Газар албадан чөлөөлөх тухай ******* дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 001/ШХТ2024/0237 дугаартай тогтоолоор хэлэлцүүлэхээр татгалзаж шийдвэрлэжээ. /хх 10-22, 28-29, 135-138/
4.Анхан шатны шүүх захиргааны актын улмаар учирсан хохирол гаргуулахаар шаардсан байхад хэргийн харьяаллын талаар эрх зүйн дүгнэлт хийхгүйгээр маргааныг шийдвэрлэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой.
4.1.Нэхэмжлэгч ******* нь ******* ******* оны ******* дугаар сарын *******-ний өдрийн ******* дугаартай, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдрийн ******* дүгээр захирамжийн улмаас *******-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* тоот гэрчилгээтэй хөрөнгө болох төмөр замыг хууль бусаар нураан эвдэлж, цаашид ашиглах ямар ч боломжгүй болгосон тул дээрх захирамжуудыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандахад шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн ч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2024/0313 дугаартай магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0237 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, ******* ******* оны ******* дугаар сарын *******ний өдрийн *******5 дугаартай захирамжийг хэвээр үлдээснийг Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 001/ШХТ2024/0237 дугаартай тогтоолоор *******-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан. *******-ийн Хөрөнгийн үнэлгээний тайланд *******-ийн Төмөр замын үнэлгээ 5,159,749,500 төгрөг, төмөр замын зурвас газрын үнэлгээ 14,035,911,622 төгрөг, нийт 19,195,661,122 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон. Улсын бүртгэлийн байгууллагаас 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр олгосон үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа тул *******-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө, эд хөрөнгө байрлаж буй төмөр замын зурвас газарт учирсан хохирол 19,195,661,122 төгрөгийг *******аас гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарласан.
4.2.Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Иргэний болон захиргааны хэргийн харьяаллыг зааглахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлах тухай 25 дугаар тогтоолын Тайлбарлах хэсгийн 1.3-д Захиргааны байгууллага өөрт учирсан хохирлоо шаардаж буй тохиолдолд хариуцагч нь хувийн эрх зүйн этгээд (хүн, хуулийн этгээд) бол захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. Харин хариуцагч нь захиргааны байгууллага, албан тушаалтан, эсхүл захиргааны байгууллага, албан тушаалтны хувиар үйл ажиллагаа явуулсан этгээд бол захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авч харьяалан шийдвэрлэнэ гэж тайлбарлаж, уг тогтоолыг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхэлж дагаж мөрдөхөөр тусгажээ.
Хариуцагч *******ын гаргасан захиргааны актын улмаас ******* нь өөрт учирсан хохирлыг шаардаж байгаа тохиолдолд хариуцагч нь ******* буюу захиргааны албан тушаалтны хувиар үйл ажиллагаа явуулсан этгээд байх тул захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авч харьяалан шийдвэрлэнэ.
4.3.Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2-т "Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна" гэж тус тус заасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-т "хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх"-ээр заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалт нь хүн, хуулийн этгээдийн зүгээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлоо захиргааны журмаар шаардах эрхтэй бөгөөд энэ нь бие даасан нэхэмжлэлийн төрөлд хамаарна.
4.4.Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******-ийн гаргасан 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 192/ШЗ2025/11065 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж, улмаар маргааныг 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан хэргийн харьяаллыг зөрчсөн байна.
Тодруулбал, Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл нь ******* ******* оны ******* дугаар сарын *******-ний өдрийн ******* дугаар, 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн ******* дүгээр захирамжийн улмаас *******-д учирсан хохирол арилгуулахаар тодорхойлсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1 дэх хэсэгт заасан хэргийн харьяалал зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах зохицуулалтад хамаарч байна.
5.Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд хянаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдож байх тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 192/ШШ2026/03153 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар *******-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА
О.ОДГЭРЭЛ