Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 1718

 

    2019        11           13                                  2019/ШЦТ/1718

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,

Улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч У.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч У.Г холбогдох эрүүгийн 1906 04214 2125 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, аав, ах, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн   тоотод оршин суух хаягтай, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , У.Г .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч У.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр иргэн Б.Дорлигжавтай маргалдан нүүр хэсэгт нь гараараа цохин зодож биед баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, дагзны хуйх, зүүн чих, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, зүүн гуя, баруун мөр, нурууны цус хуралт, зулгаралт зэрэг түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Г мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Дорлигжавын мэдүүлэг /хх-7-8, 9-11/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 8642 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-17/, шүүгдэгч У.Г яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-14-15, 33-34/, шүүгдэгч У.У.Г ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-23/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч У.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр иргэн Б.Дорлигжавтай маргалдан нүүр хэсэгт нь гараараа цохин зодож биед баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, дагзны хуйх, зүүн чих, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, зүүн гуя, баруун мөр, нурууны цус хуралт, зулгаралт зэрэг түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Дорлигжавын өгсөн: "...У.Г , Ариунзаяа, Мөнхжаргал нар сүүлд нэмэгдэж ирээд бид бүгд Баянзүрх дүүрэг 23 дугаар хороо шар дэлгүүрийн тийшээ Отгонбаярынд очсон... У.Г , Жавхлантөгс хоёр дэлгүүр орж 1.75 литрийн Соёрхол, 4 ширхэг 2 литрийн пиво аваад Улиастай явсан. Тэгээд Отгонбаярынд ирээд уг авсан юмаа хувааж уусан... Гантулга гаднаас орж ирээд л намайг шууд цохиод авсан. Тэгээд би арагшаа унасан дээрээс цохиод байсан... Би цохиогүй, шууд цохиход нь би арагшаа унасан... зүүн чихний ар талд хоёр хавдсан, нуруу болон зүүн хөлний гуя шалбарсан, толгой өвдөж байгаа. Хамар өвдөж байна, баруун нүдний доогуур хөхөрсөн байна..." /хх-7-8, 9-11/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 8642 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1 .Б.Дорлигжавын биед баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, дагзны хуйх, зүүн чих, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, зүүн гуя, баруун мөр, нурууны цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

З.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-17/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч У.Г яллагдагчаар өгсөн: "... Би хохирогч Б.Дорлигжавын биед учирсан гэмтлийг 2019 оны 7 дугаар сарын11-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Дорлигжавтай маргалдаж улмаар баруун гараараа нүүр хэсэгт нь 2 удаа цохиж гэмтээсэн...Хохирогч Б.Дорлигжавыг надаас өөр цохиж зодсон хүн байхгүй..." /хх-14-15, 33-34/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч У.У.Г ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-23/ зэрэг болно.

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч У.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр иргэн Б.Дорлигжавтай маргалдан нүүр хэсэгт нь гараараа цохин зодож биед баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, дагзны хуйх, зүүн чих, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, зүүн гуя, баруун мөр, нурууны цус хуралт, зулгаралт зэрэг түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч У.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдолгүй, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй ба үүнийг хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч У.У.Г т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ. У.У.Г т 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, У.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. У.Г  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар У.Г т 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар У.Г нь шүүхээс оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг

4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар У.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, У.Г нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

           

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба У.Г т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл У.Г т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                         ШҮҮГЧ                                  Э.ЧИНГИС