Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 572

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би, Төв аймгийн Зуунмод сумын 4-р баг Зүүндэлгэр, 12 дугаар гудамж, 13 тоотод оршин суух, иргэн С.М*******ийн “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар нь “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу хаягт байрлах Хөх тэнгэр Blue sky хотхоны ******* 1, 2, 3 ******* хууль ёсны өмчлөгчөөр С.М******* миний биеийг бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулж, авто зогсоолуудын улсын бүртгэлийн гэрчилгээг С.М******* миний нэр дээр гаргаж өгөхийг даалгах тухай” нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдох, захиргааны хэрэгт хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.М******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:   

“...С.М******* миний бие болон “М*******” ХХК нарын байгуулсан 2009 оны 10 сарын 20-ны өдрийн Авто машины зогсоол захиалгаар бариулах гэрээгээр  хүлээсэн үүрэг аль хэдийн дуусгавар болсон гэдэг нь “М*******” ХХК-ийн “Төлбөр тооцоогүй тухай”тухай хоёр албан бичгээр нотлогдоно.

Харин “М*******” ХХК болон Капитрон банкны хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээнд миний бие оролцоогүй, ямар нэг үүрэг хариуцлага хүлээгээгүй учир дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгч болохын хувьд өмчлөх эрхээ баталгаажуулахад нь саад болох үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Авто машины зогсоол захиалгаар бариулахаар хууль ёсны дагуу гэрээ байгуулж, гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж төлбөрөө төлчихсөн, тухайн үл хөдлөх эд хөрөнгөө шударгаар эзэмшиж байгаа төдийгүй хууль ёсны өмчлөгч мөн болохыг нь тогтоосон Шүүхийн шийдвэр гарсан байхад хууль ёсны өмчлөгчийн өмчлөх эрхийг баталгаажуулж, Үл хөдлөх эд хөрөнгүүдийн бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулж, Улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөх үүргээ биелүүлэхгүй байгаа нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Иймд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар нь С.М******* намайг өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу хаягт байрлах, Хөх тэнгэр /Blue sky/ хотхоны ******* байрны зоорийн давхрын 1 тоот, 2тоот, 3 ******* Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд өөрчлөлт оруулж, Улсын бүртгэлийн гэрчилгээг С.М******* миний нэр дээр гаргаж өгөхийг даалгах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Чимэгтэй шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гудамж ******* дугаар байрны зоорийн давхарын 1 тоот авто зогсоол 18 м.кв талбай бүхий 90%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “М******* ХХК” /РД:*******/-ний бүртгүүлэхийг хүссэн албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн дүрэм, үүсгэн байгуулагчийн иргэний үнэмлэхний хуулбар, тухайн эд хөрөнгийн план зураг, фото зураг, тэмдэгтийн хураамж зэргийг үндэслэн Эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000104007 тоот гэрчилгээ олгосон байна.

Дээрх үл хөдлөх хөрөнгөнд 2010 оны 09 дүгээр сарын 2-ны өдрийн Капитрон банк болон “М******* ХХК” /РД:*******/ нарын хооронд байгуулсан 09/15 тоот Зээлийн барьцааны гэрээ, 2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 09/15 тоот зээлийн гэрээ, 2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 09/15 тоот Зээлийн барьцааны гэрээнүүд бүртгэлтэй байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 08 дугаар сарын 31 -ны өдөр 3/27649 тоот албан бичгээр авто зогсоолын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гудамж ******* дугаар байрны зоорийн давхарын 2 тоот авто зогсоол 18 м.кв талбай бүхий 90%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “М******* ХХК” /РД:*******/-ний бүртгүүлэхийг хүссэн албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн дүрэм, үүсгэн байгуулагчийн иргэний үнэмлэхний хуулбар, тухайн эд хөрөнгийн план зураг, фото зураг, тэмдэгтийн хураамж зэргийг үндэслэн Эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000104006 тоот гэрчилгээ олгосон байна.

Дээрх үл хөдлөх хөрөнгөнд 2010 оны 09 дүгээр сарын 2-ны өдрийн Капитрон банк болон “М******* ХХК” /РД:*******/ нарын хооронд байгуулсан 09/15 тоот Зээлийн барьцааны гэрээ, 2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 09/15 тоот зээлийн гэрээ, 2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 09/15 тоот Зээлийн барьцааны гэрээнүүд бүртгэлтэй байна. 

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гудамж ******* дугаар байрны зоорийн давхарын 3 тоот авто зогсоол 18 м.кв талбай бүхий 90%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдөр “М******* ХХК” /РД:*******/-ний бүртгүүлэхийг хүссэн албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн дүрэм, үүсгэн байгуулагчийн иргэний үнэмлэхний хуулбар, тухайн эд хөрөнгийн план зураг, фото зураг, тэмдэгтийн хураамж зэргийг үндэслэн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000104005 тоот гэрчилгээ олгосон байна.

Дээрх үл хөдлөх хөрөнгөнд 2010 оны 09 дүгээр сарын 2-ны өдрийн Капитрон банк болон “М******* ХХК” /РД:*******/ нарын хооронд байгуулсан 09/15 тоот Зээлийн барьцааны гэрээ, 2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 09/15 тоот зээлийн гэрээ, 2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 09/15 тоот Зээлийн барьцааны гэрээнүүд бүртгэлтэй байна. 

“Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглоно” хэмээн заасан байдаг.

Тухайн авто зогсоолуудын захиран зарцуулах эрхийг эрх бүхий байгууллагуудаас түдгэлзүүлсэн байх тул захиран зарцуулах эрхийг сэргээсэн тухай албан бичиг ирээгүй байхад эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах боломжгүй байна.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гудамж ******* дугаар байрны зоорийн давхарын 1,2,3 тоот авто зогсоолууд нь 18 м.кв талбай бүхий 90%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг холбогдох нотлох баримтыг үндэслэн 90%-ийн гуйцэтгэлтэйгээр 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “М*******" ХХК /РД*******/-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-*******, Ү-*******, Ү- дугааруудад бүртгэсэн байх бөгөөд Дээрхи үл хөдлөх хөрөнгөнд 2010 оны 09 дүгээр сарын 2-ны өдрийн Капитрон банк болон “М******* ХХК” /РД:*******/ нарын хооронд байгуулсан 09/15 тоот Зээлийн барьцааны гэрээ, 2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 09/15 тоот зээлийн гэрээ, 2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 09/15 тоот Зээлийн барьцааны гэрээнүүд тус тус бүртгэлтэй байна.

“Улсын бүртгэлийн ерөнхий хууль"-ийн 18 дугаар зүйлийн 18.1.8-т Улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох, 18.1.10-т Улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглоно гэж заасан байдаг. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна.” хэмээн заасан байдаг.

“М*******” ХХК нь тухайн үл хөдлөх хөрөнгүүдээ барьцаалан “Капитрон” банкнаас зээл авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээ нь өнөөдрийн байдлаар албан ёсоор дуусгавар болоогүй байна. Иймд барьцаалагчдын зөвшөөрөлгүйгээр тухайн үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэх боломжгүй байна. Иргэн С.М*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Капитрон банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Түвшинтөгс шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“... Капитрон банкны М******* ХХК-тай байгуулсан дээрх барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтууд болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн журамд заасан зохицуулалтын дагуу бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээ болно.

Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Өмчлөгч нь үл хөдлөх өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийнулсын бүртпгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна", 18 дугаар зүйлийн 18.1-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг энэ хуулъд заасны дагуу бүртгэсэн бол мэдүүлэг гаргасан иргэн, хуулийн этгээд нъ түүний хуулъ ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгох...” гэж тус тус зааснаар аливаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн улсын бүртгэлд тусгагдсаны дагуу өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэн тодорхойлдог.

Капитрон банк нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд авч барьцаалах үед тус орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ нь М******* компанийн нэр дээр байсан тул банкны зүгээс тус компанийг хууль ёсньуөмчлөгч гэж үзэж дээрх барьцааны гэрээнүүдийг байгуулсан.

Иргэн С.М******* нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2016/00579 дугаар захирамжаар өмчлөгчөөр тогтоогдсон байна. Харин Капитрон банкны барьцааны эрх дээрх хугацаанаас өмнө үүссэн байх тул иргэн С.М*******ийн өмчлөх эрхийн бүртгэлийг шилжүүлэн бүртгэж, М******* ХХК-ийн бүртгэлд зохих өөрчлөлт оруулахад Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэн, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасны дагуу Капитрон банкнаас зөвшөөрөл авахыг шаардсан хариуцагч бүртгэлийн байгууллагын үйлдэл нь хуульд нийцсэн байна.

Хариуцагч бүртгэлийн байгууллага нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т “мэдүүлгийг хуулъд заасан хэлбэрээр гаргаагүй бол” 14.1.5 “бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан эрхийн талаар маргаан гарч, түүнийг шүүх болон эрх бүхий бусад байгууллага шалгаж байгаа бол”, 14.1.6 “энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол”, 14.1.9 “мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нъ хүчинтэй байгаа бол” зэрэг хуулийн заалтуудыг үндэслэн бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулахаас татгалзсан нь хуульд нийцсэн үйл ажиллагаа юм. Мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 3/27649 тоот албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн учир Улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20.1.4-т тус тус заасныг үндэслэн бүртгэлд өөрчлөлт оруулахаас татгалзсан хариуцагч бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаа хуульд нийцсэн байна. Иймд нэхэмжлэгч С.М*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ:

“...Иргэн С.М******* нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан.

Миний бие Ц.Ц нь С.М*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр уг хэрэгт оролцож байгаа бөгөөд надад олгосон итгэмжлэлд нэхэмжлэлийн шаардлагаас хэсэгчлэн болон бүхэлд нь татгалзах эрх олгосны дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн тойрууд байрлах Blue sky хотхоны 46-B байрны зоорийн давхрын 1, 2, 3 дугаар ******* хууль ёсны өмчлөгчөөр С.М******* миний биеийг бүртгэлээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулж авто зогсоолуудын улсын бүртгэлийн гэрчилгээг С.М******* миний нэр дээр гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

   Иргэн С.М******* “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар нь “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу хаягт байрлах Хөх тэнгэр Blue sky хотхоны ******* 1, 2, 3 ******* хууль ёсны өмчлөгчөөр С.М******* миний биеийг бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулж, авто зогсоолуудын улсын бүртгэлийн гэрчилгээг С.М******* миний нэр дээр гаргаж өгөхийг даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа хүсэлтээ гаргасныг хүлээн авч хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д: “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д: “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т: “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж тус тус зааж зохицуулсан байна. Түүнчлэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д: “Эрх зүйн чадамж бүхий хүн шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөө оролцуулна”, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т: “Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд дараах эрх эдэлнэ” гээд мөн зүйлийн 28.2.3-т: “нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах” гэж заажээ.

Тэгэхээр нэхэмжлэгч С.М******* нь тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлж оролцох эрхийг Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 47-4 тоотод оршин суух, иргэн Ц.Цогнэмэх-д итгэмжлэл олгож, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж оролцох бүрэн эрхийг олгосон ба ингэхдээ дээр дурдсан хуульд заасан “нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах” эрхийг мөн олгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буйгаа илэрхийлж 2017 оны 7 сарын 25-ны өдөр бичгээр хүсэлт гаргасан нь мөн дээр дурдсан хуулийн заалттай нийцэж, шүүхээс нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлах үндэслэл болж байна.

Шүүгчийн захирамжаар маргааны үйл баримт, актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гэж үзэж, М******* ХХК болон Капитрон банк ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдээр татан оролцуулсан ба гуравдагч этгээдүүд нь шүүхэд хандан бие даасан шаардлага гаргаагүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч итгэмжлэлээр олгогдсон эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа нь энэ хэргийн гуравдагч этгээдүүдийн эрх, хууль ашиг сонирхол хөндөгдөхөөргүй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгч захирамж гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал шүүхийн зардлыг нөхөн төлнө гэснээр мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгч С.М*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах”, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно. Мөн бусад хэргийн оролцогч болон тэдгээрийн төлөөлөгч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Нэхэмжлэгч С.М******* түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цогнэмэх  нь “Оюуны өмч , улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу хаягт байрлах Хөх тэнгэр Blue sky хотхоны ******* 1, 2, 3 ******* хууль ёсны өмчлөгчөөр С.М******* миний биеийг бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулж, авто зогсоолуудын улсын бүртгэлийн гэрчилгээг С.М******* миний нэр дээр гаргаж өгөхийг даалгах тухай” нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, иргэн С.М*******ийн нэхэмжлэлээр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт холбогдуулан үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.М*******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ                                   У.БАДАМСҮРЭН