| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 191/2025/04470/И |
| Дугаар | 210/МА2026/00357 |
| Огноо | 2026-02-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2026/00357
2026 02 09 210/МА2026/00357
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 191/ШШ2025/11263 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******, ******* нарт холбогдох,
Орон сууцны шударга өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. ******* миний бие нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 хэсэг, *******байрны ******* хаягт байршилтай, 252 м.кв 8 өрөө орон сууцыг банк болон банк бус санхүүгийн байгууллагын зээлийн барьцаанд тавих, зээл бэлнээр авах, худалдах, бэлэглэх гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, хөлслөх, түрээслэх, гэрээнд төлөөлөх, лавлагаа авах бүрэн эрхийг 2011 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр эцэг *******ад 3 жилийн хугацаатай итгэмжлэн олгосон.
1.2. ******* нь дээрх итгэмжлэлийг үндэслэн банкнаас урт хугацаатай, бага хүүтэй, зээл авах зорилгоор *******той 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 11,000,000 төгрөгөөр, мөн сарын 15-ны өдөр 350,000,000 төгрөгөөр тус тус худалдах, худалдан авах гэрээ байгуулж, орон сууцны өмчлөлийг түүнд шилжүүлсэн. ******* нь *******-тай 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 315,000,000 төгрөгийн зээл аваад ******* 130,000,000 төгрөг, ******* 185,000,000 төгрөгийг тус тус хуваан авсан. Энэ хэмжээгээр банкинд тус тус буцаан төлөх, банкны зээлийг төлөгдмөгц орон сууцны өмчлөлийг ******* миний өмчлөлд буцаан шилжүүлэхээр харилцан тохиролцсон.
1.3. Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 01347 дугаартай захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ******* нь гуравдагч этгээдээр оролцсоны хувьд *******ийг ******* дугаарт бүртгэлтэй орон сууцны жинхэнэ өмчлөгч биш гэдгийг мэдсэн.
1.4. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1795 дугаартай шийдвэрээр *******оос 358,979,000 төгрөгийг гаргуулж *******-д олгож, *******ийг үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд дээрх орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн. Уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд ******* гуравдагч этгээдээр оролцон орон сууцны өмчлөлийн талаар маргасан.
Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч *******оос 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр орон сууцыг төлбөрт тооцон өгөх хүсэлт гарган *******-д өмчлөх эрхийг шилжүүлсэн бөгөөд тус банк нь орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх үндэслэлгүй тул шударга өмчлөгч бус болохыг тогтоолгох хүсэлтэй байна.
1.5. Мөн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2023/01892 дугаартай шийдвэрээр *******, ******* нарын хооронд байгуулсан 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий орон сууц худалдах, худалдан авах гэрээ, мөн сарын 15-ны өдрийн 350,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01717 дугаартай магадлалаар хэвээр үлдээсэн.
Нэхэмжлэгчийн зүгээс *******-ийг шударга өмчлөгч биш гэж үзэж байгаа, түүнчлэн *******ийн өмчлөлд шилжих үндэслэл болсон орон сууц худалдах, худалдан авах гэрээг шүүх хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон тул өөрийн өмчлөлөө сэргээх, улсын бүртгэлд өөрчлөлт оруулах хүсэлтэй боловч *******-ийн өмчлөлд бүртгэлтэй тул миний эрх ашиг зөрчигдсөөр ирсэн.
Иймд *******-ийг орон сууцны шударга өмчлөгч биш болохыг, ******* миний биеийг шударга өмчлөгч болохыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.
2.1. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-97 дугаартай тушаалаар *******-д банкны эрх хүлээн авагч томилсон бөгөөд эрх хүлээн авагч нь төлөгдөөгүй зээлүүдийг төлүүлж хохирогчдын хохирлыг барагдуулахаар ажиллаж байна.
2.2. ******* нь *******-аас 2012 оны 01 дүгээр сард 315,000,000 төгрөгийг сарын 1.55 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатай зээл авсан. Банк тус зээлийг олгохдоо түүний өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 хэсэг, *******байрны ******* хаягт байршилтай, 252 м.кв 8 өрөө орон сууцыг зээлийн гэрээний үүрэгт барьцаалж улсын бүртгэлд бүртгүүлсэн.
Зээлдэгч гэрээний үүргийг биелүүлээгүй тул банк шүүхэд нэхэмжлэл гаргаж Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01795 дугаар шийдвэрээр *******оос зээлийн гэрээний үүрэгт 358,979,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Капитал банкинд олгож дээрх барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн санал болгосноор барьцаа хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлж өмчлөх эрх “Капитал банк “ХХК-д шилжиж Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу өмчлөгчөөр бүртгүүлж, ******* дугаартай гэрчилгээг авсан.
Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно гэж заасны дагуу ******* нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хуулийн дагуу шилжүүлж авсан байх тул шударга өмчлөгч тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.
2.3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2021/02943 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 00417 дугаар магадлалаар *******ийн нэхэмжлэлтэй, *******ад холбогдох дээрх орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлагатай иргэний хэргийг шийдвэрлэхдээ тус орон сууц нь *******-ийн өмчлөлд хуулийн дагуу шилжсэн байна гэж дүгнэсэн. Улсын дээд шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 01367 дугаартай тогтоолууд гарч шүүхээс дээрх үл хөдлөх эд хөрөнгийг *******ын нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэх үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
2.4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0998 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 221/МА2025/0203 дугаартай магадлалаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг *******ын нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэх үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд Банкны төлбөр барагдуулах газарт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байна. Гэтэл нэгэнт шийдвэрлэгдсэн асуудлаар шүүхэд дахин хандаж өмнө гарсан шийдвэрийг эс биелүүлж хуулийн эсрэг үйлдэл гаргаж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ид холбогдох эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг 11-р хороо 7-р хэсэг Зайсангийн гудамж, *******байрны 0*******, 252 м.кв талбайтай, 8 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр нэхэмжлэгч *******ыг тогтоож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.
4.1. Хариуцагчийн зүгээс зээлдэгч *******ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заавал оролцох ёстой зохигч гэж үзэж байгаагаа илэрхийлж бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж авалгүйгээр хэргийн оролцогчийн эрх ашгийг нь ноцтойгоор зөрчсөн.
Шүүх хуралдааны явцад шүүгч хэт нэг талыг барьж илтэд нэхэмжлэгчийн талд ашигтайгаар шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.
4.2. Хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3, 92.2 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдааны явцад 2 удаа шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан хэдий ч шүүгч хүсэлтийг хүлээн авалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн нэхэмжлэгчид ашигтай байхаар буруу шийдвэр гаргаж хариуцагч *******ийн эрх ашиг болон бие даасан гуравдагч этгээдээр оролцвол зохих эрхийг зөрчсөн.
Дээрх тохиолдолд хэргийг А.Мөнхзул шүүгч дангаар шийдвэрлэж байсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт заасны дагуу тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргах ёстой байсныг өөрөө шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон.
4.3. ******* нь 185,000,000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Капитал банканд төлсөн мэтээр худал мушгин тайлбарласан. Энэхүү мөнгийг ******* шилжүүлсэн гэдгийг мэдсэн цагаас эхлэн уг 185,000,000 төгрөгийг буцааж авах шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл буцааж авалгүй *******ийн дансанд хадгалж байна. Шүүхээс нэхэмжлэгч *******ыг Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ******* дүгээр байрны, ******* хаягт байршилтай, 252 м.кв талбайтай, 8 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосон.
******* болон *******ийн эрх ашиг ноцтойгоор хөндөгдөж хохирч байгаа талаар дүгнэлт хийгээгүй. 2012 онд олгосон зээлийн төлбөр өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байгааг, дээрх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь зээлийн барьцаа хөрөнгө, зээл барьцааны гэрээ нь хуулийн дагуу хийгдсэн. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд дүгнэлт хийгээгүй.
Иймд анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянуулахаар анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Улсын Дээд шүүхийн 2023 оны 05 дугаар тогтоолыг үндэслэн шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан санал, хүсэлт, татгалзлыг хүлээн аваагүй. Хэрэгт 185,000,000 төгрөг төлсөн баримтад *******ын регистрийн дугаар, утасны дугаар, банкны харилцах дансны дугаар тусгагдсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч 185,000,000 төгрөг *******-д байгаа эсэхийг тодруулж асуухад ******* нь тухайн мөнгөн төлбөрийг байгаа эсэхийг мэдэхгүй гэж хариулдаг. Барьцааны гэрээ бүхий орон сууцыг ******* нь өөрийн өмчлөлд шилжүүлж авсан гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-ийн эрх хүлээн авагч, ******* нарт холбогдуулан тэдгээрийн хооронд байгуулагдсан 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцон, *******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Зайсангийн гудамж, Андууд хотхоны 14-1 дүгээр байрны 0*******од байршилтай 8 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээ хариуцагч *******-ийг орон сууцны шударга өмчлөгч биш болохыг, *******ыг шударга өмчлөгч болохыг тус тус тогтоолгох гэж өөрчилсөн байна.
Хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... шүүхийн шийдвэрээр *******оос зээлийн гэрээний үүрэгт 358,979,000 төгрөг гаргуулж, Капитал банк ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар даалгаж шийдвэрлэсэн, ... шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгчийн санал болгосноор өмчлөх эрх *******-д шилжиж, 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ... хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөгч болсон ... Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу уг үл хөдлөх эд хөрөнгийг шударга өмчлөгч ... нэгэнт шийдвэрлэгдсэн асуудал тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэж тайлбарлан, талууд маргажээ.
3. Анхан шатны шүүх, хариуцагч *******-ийг орон сууцны шударга өмчлөгч биш болохыг тогтоолгох гэж буй нь нэхэмжлэлийн шаардлага бус үндэслэл гэж зөв дүгнэсэн.
5. Хэрэгт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд нотлох баримтаар авагдсан байна.
5.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01795 дугаартай шийдвэрээр хариуцагч *******оос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 358,979,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 29,687,799 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч *******т үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Зайсангийн гудамж, ******* дүгээр байрны 0******* хаягт байршилтай, 252 м.кв талбайтай, 8 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ. /хх6-7/
5.2. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 6897/И дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж, мөн оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 266 дугаартай “Гүйцэтгэх хуудас” зэрэг баримт бичгийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан, төлбөр төлөгч ******* нь барьцааны зүйлийг 630,000,000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулах үнийн санал Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан, мөн *******ийн 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн барьцааны зүйл болох орон сууцыг Капитал банкинд шилжүүлэхийг зөвшөөрч, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх тухай хүсэлтийг үндэслэн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Зайсангийн гудамж, ******* дүгээр байрны 0******* хаягт орших эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй 252 м.кв талбайтай, 8 өрөө орон сууцыг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Капитал банкны өмчлөлд бүртгэсэн үйл баримт хэргийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /хх4-7, 134-140/
5.3. ******* нь *******, *******, ******* нарт холбогдуулан *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ, мөн сарын 15-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Зайсангийн гудамж, ******* дүгээр байрны 0*******, 252 м.кв талбайтай, 8 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 01892 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч *******, ******* нарын хооронд байгуулсан 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, мөн сарын 15-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцон, нэхэмжлэгч *******ын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Зайсангийн гудамж, *******-1******* 252 м.кв талбайт 8 өрөө орон сууц, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгүүлэхийг хариуцагч ******* дахь эрх хүлээн авагчид даалгаж шийдвэрлэсэн байна. /хх15-23/
Тус шийдвэрт “...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 6649 дугаар шийдвэрээр *******ын нэхэмжлэлтэй Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох хэргийг анхны болон хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. .... Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/01846 дугаар шийдвэрээр *******ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч Капитал банкинд шилжүүлсэн шийдвэрийг хүчингүй болгож, 2013 оны 10 сарын 02-ны өдрийн 1347 тоот шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 209******* магадлал, Дээд шүүхийн 2018 оны 01 сарын 16-ны өдрийн 001/ХТ2018/00083 тоот тогтоолоор хэвээр үлдээжээ. ...” гэж дүгнэсэн байна. /хх21/
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 210/МА2023/01717 дугаартай магадлалаар дээрх шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар *******, *******т нарын хооронд байгуулсан 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11,000,000 төгрөгөөр орон сууц худалдах худалдан авах гэрээ, мөн сарын 15-ний өдрийн 350,000,000 төгрөгөөр орон сууц худалдах худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч *******ид холбогдох нэхэмжлэгч *******ын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, *******байрны 0*******, 252 м.кв талбайтай, 8 өрөө орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэн бүртгүүлэхийг даалгах тухай шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх24-29/ Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 01367 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч *******ын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байна. /хх86/
Тус магадлалд “... Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан, ажиллагааны явцад *******т нь зээлийн төлбөрт орон сууцыг шилжүүлэхээр төлбөр төлөгч болон төлбөр авагч нар харилцан тохиролцсоны дагуу 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Зайсангийн гудамж, Андууд хотхон, 1-0******* орон сууцны өмчлөх эрхийг *******-ийн нэр дээр шилжүүлэн, улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлийг үнэн зөв гэж үзнэ. Иймээс *******, *******т нарын байгуулсан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг хариуцагч ******* хариуцах хуулийн үндэслэлгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. Мөн зүйлийн 56.6-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хуулийн зохицуулалтай ... анхан шатны шүүх хэлцлийн тал биш хамааралгүй этгээд болох Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас дээрх хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй” гэж дүгнэсэн байна. /хх28-29/
5.4. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2021/02943 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, *******ад холбогдох иргэнийг хэргийг хянан хэлэлцээд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 95 дугаар зүйлийн 95.1-д заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, *******байрны 0*******, 252 м.кв талбайтай, 8 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 237,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 00417 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Тус магадлалд “...Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01795 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч *******ийн хүсэлтээр барьцаа хөрөнгийг төлбөрт тооцон төлбөр авагч *******-д шилжүүлэхээр харилцан тохиролцсон, улмаар маргааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 хэсэг, ******* дүгээр байрны 0******* хаягт байрлах, 252 м.кв талбай бүхий 8 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр *******-д шилжиж, ******* дугаартай гэрчилгээ авсан үйл баримт тогтоогдсон. Иймд ******* нь Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2-т заасан эрхийн хүрээнд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.” гэж дүгнэжээ. /хх84/
6. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр ******* нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, *******байрны 0*******, 252 м.кв талбайтай, 8 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоосон байх бөгөөд энэ үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй. Иймээс нэхэмжлэгч ******* нь маргаан бүхий орон сууцны шударга өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхгүй байна.
7. Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаж, хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг хүлээж авалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн...” гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
7.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр *******ийг оролцуулах хүсэлт гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт тухайн этгээдийг гуравдагч этгээдээр оролцуулах эсэхийг шүүх шийдвэрлэхээр заажээ. *******т нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн маргаантай харилцааны оролцогч биш байна. Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг баримталж хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.
7.2. Түүнчлэн шүүх хуралдааны явцад хариуцагч талаас шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг хүлээн аваагүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.
Учир нь, Монгол Улсын Дээд Шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 тоот тогтоолын 3-т “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсгийн “шүүгчийг татгалзаж үл болно” гэсэн зохицуулалтыг энэ хуульд заагаагүй үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос шүүгч өөрөө татгалзах, эсхүл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүгчийг татгалзан гаргахыг хориглоно гэж ойлгоно. Тухайн хэргийг дангаар болон бүрэлдэхүүнээр шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй шүүгчийг татгалзсан, ижил үндэслэлээр татгалзах хүсэлтийг дахин гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан татгалзсан нь хуульд заагаагүй үндэслэлд хамаарна. Энэ хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу хэрэг хэлэлцэж эхэлснээс хойш дээрх үндэслэлээр гаргасан хүсэлтийг гаргаагүйд тооцож хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүгч буюу шүүх бүрэлдэхүүн үзвэл энэ талаар тэмдэглэлд тусгаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулна.” гэж тайлбарласан.
Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах тухай хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 191/ШШ2025/11263 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч *******ид холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ
ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН
Ч.ЦЭНД