Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2019/ШЦТ/235

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э хөтлүүлж

Улсын яллагч: С.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.У

Шүүгдэгч: З.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар  

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овгийн З Г холбогдох 1912........... дугаартай эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ,,, оны 12 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн,,, настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, ам бүл 6, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын ,,, гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 59 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, Б овгийн Зн Г/РД:/ 

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч З.Г нь 2019 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 23 цагийн үед Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр баг, Даршт гэх газраас хохирогч Т.Эгийн 6 тооны эр ямааг хулгайлж, 720.0000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Т.Э өгсөн: ...манайх Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн нутаг дэвсгэрт байрлах Даршт гэх газарт нутагладаг юм. 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-ны өдөр шилжих шөнө гэрийн гадаа задгай хонож байсан манай хониноос 6 тооны ямаа дутсан байсан. Тухайн өдөр хониндоо би яваад бэлчээрээс усалж ирээд гэрийн үүдэнд хонио бөөгнүүлээд хоносон. Яг хэдий үед  манай 6 тооны ямааг авсан талаар би мэдэхгүй байна. Шөнө гэртээ унтаж байхад  цагдаа нар ороод ирсэн. Тухайн үед ямаа алдсан талаараа мэдээгүй байсан. Манайхаас алдсан 6 тооны ямаа бүгдээрээ эр том сэрхнүүд байсан, ямаануудын толгой болон арьсыг шуудайнд хийчихсэн, гаргаж ирээд харахад им болон эвэрнийх нь будаг мөн байсан. Манай ямаануудын зүүн талын чих нь цуулбар имтэй, баруун талын чих нь ухам болон догол имтэй, ямаануудын баруун талын эвэр нь үзмэн ягаан өнгийн будгаар будаж тэмдэглэсэн байсан, манай хонь ямаа ер нь тарга тэвээрэг сайн байсан. Одоогийн зах зээлийн ханшаар ямааны мах үнэтэй байгаа учраас би алдсан 6 тооны ямаагаа нэгийг нь 200.000 төгрөгөөр үнэлнэ, нийт 1.200.000 төгрөгөөр үнэлнэ. Алдагдсан 6 тооны ямааны хохирлоос өөр гомдол байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/  

Хохирогч Т.Э дахин өгсөн: ... Өмнө нь өгсөн миний хохирогчийн мэдүүлэг үнэн зөв одоогийн байдлаар надад учирсан хохирлыг Г барагдуулсан. Би 6 тооны ямаа алдсан надад учирсан нийт хохирол 1.200.000 төгрөг болсон энэ хохирлыг Г бүрэн барагдуулсан. Г бид хоёр багын найзууд учраас надад одоо гомдлох зүйл алга байна бид хоёр хоорондоо тохиролцож учраа олсон.  Г надад бэлэн мөнгөөр 1.200.000 төгрөг өгсөн. Учирсан хохирол мөнгийг Г барагдуулсан учраас одоо гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/  

Гэрч А.Н өгсөн... Манай хүн олон хүнтэй найзалж нөхөрлөдөг сумандаа морь уядаг нийтэч хүн байгаа юм. Архи ууж энэ тэнд агсам согтуу тавьж явдаггүй томоотой хүн байгаа юм. Тухайн үед хэрэгт холбогдох үед нь би 4 хүүхдийн хамт хичээл сургуульд нь бэлдэх гээд Төвшрүүлэх сумын төвд хонож байсан юм. Дараа нь Г ямар шалтгаанаар ийм хэрэг үйлдсэн талаар асуухад мотоциклын өр нэхээд мөнгө байхгүй болохоор ийм хэрэг хийчихлээ гэж надад хэлж байсан. Манай нөхөр Г өмнө нь 2015 онд гэмт хэрэгт холбогдож тэрнээс хойш ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй, архи дарс ууж эрүүлжүүлэхэд ч орж байгаагүй, ийм хулгайн гэмт хэрэг хийхээргүй хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/

Гэрч Ц.Н өгсөн: ...Би Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 1 дүгээр багт эхнэр хоёр хүүхдийн хамт оршин суудаг. 2019 оны 09 дүгээр сарын 24-ний орой 23 цагийн орчимд манай нутгийн залуу болох Г гэгч шөнө морьтой ирсэн. Би ямар учраас шөнө ирсэн талаар нь асуухад 6 ямаа махлаад зарах гэсэн юм та Архангай аймаг руу машинаараа оруулаад өгөөч гэж хэлсэн. Би эхлээд тэгж хэлэхээр нь чадахгүй ээ орой болсон байна маргааш болдоггүй юм уу гэхэд Г 2 ямааны мөнгийг нь танд өгье гэж хэлсэн юм. Би бензин тосны мөнгө нь хаа юм гэж бодоод зөвшөөрсөн. Бид хоёр Гн авчирсан 6 ямааг манай гэрийн гадаа махалж дуусаад би Ч юун ямаанууд юм бэ гэж асуухад Ч надад манай 6 ямаа байгаа юм гэрт хүн байхгүй ганцаараа байгаа учраас янзалж чадахгүй оройтчихлоо гэсэн би тухайн үед хүнд тус боллоо гэж бодсон, хулгайн ямаа гэж огт бодоогүй. Бид хоёр Архангай аймгийн төв рүү 6 ямааны махаа ачиж яваад цагдаа нарт баригдтал хулгайн ямаа болж таарсан. Ямаануудын гэдсийг нь цэвэрлэж янзлаагүй бүтнээр нь шуудайнд хийгээд Ч аваад явсан. Тухайн үед 1 тооны хүрэн ямаа, 5 тооны хар зүсмийн ямаанууд байсан бөгөөд өрөөсөн эвэр нь ягаан будагтай яг аль эвэр нь гэдгийг нь одоо санахгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/   

Гэрч  С.О өгсөн:...тухайн өдөр манай нөхөр Н буюу Я бид хоёр Төвшрүүлэх сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ар нуур гэх газарт хөдөө гэртээ унтаж байтал манай нөхөр Н 23 цагийн орчимд гэнэт орноосоо босохоор нь би гайхаад яах гэсэн юм бэ гээд асуухад надад Ч дуудаад байна гэж хэлээд гэрээсээ гараад явсан. Удалгүй 20 орчим минутын дараа Ч буюу Гэй хамт манай нөхөр гэртээ эргээд ирсэн. Гадаа ирэх үед нь гэрийн гадаа ямаа майлаад байсан учраас би Н юун ямаа юм бэ гэж асуухад Чийн ямаа гэж надад хэлсэн. Ч дараа нь гэрт орж ирээд гэдэс арилгаад өгөөч гэж надаас гуйсан би хариуд чадахгүй гэр орондоо янзлахад яадаг юм гэхэд Ч надад манай эхнэр байхгүй байна туслаад өгөөч гэж хэлсэн. Би орондоо байсан учраас босоогүй, арилгаж өгч чадахгүй гэж хэлсэн. Дараа нь юу болсон талаар би сайн мэдэхгүй байна орноосоо босоогүй байсан. Намайг унтаж байхад дуудсан юм шиг байсан манай нөхөр Н босож байхад нь би мэдсэн. Хэрхэн яаж дуудсан талаар би мэдэхгүй. Хэдэн тооны ямаа байсан талаар мэдээгүй, дараа нь цагдаа сэргийлэх болсон хойно мэдсэн. Тухайн үед би өөрийнх нь ямаа гэж бодсон, хулгайн ямаа гэж огт мэдээгүй, бодоогүй. Гэрийн гадаа маргааш нь үзэхэд юу ч байхгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/

Гэрч М.Б өгсөн:.. Манайх Төвшрүүлэх сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Даршт гэх газарт нутагладаг. 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-ны өдөр шилжих шөнө манай нөхөр Э бид хоёр гэртээ байж байхад цагдаа ирсэн. Танайх ямаагаа алдсан байна гэж хэлээд шуудайтай ямааны толгой арьс үзүүлсэн. Тэр толгойнуудыг харахад манай эр ямаанууд им болон, зүс, эвэрний будагтайгаа таарч байсан. Манайх хонио гэрийн гадаа задгай хонуулдаг юм. Тухайн шөнө яг хэдэн цагийн үед ямаанууд алга болсон талаар мэдээгүй байсан. Зүүн талын чих нь цуулбар имтэй, баруун талын чих нь ухам болон догол имтэй, ямаануудын баруун талын эвэр нь үзмэн ягаан өнгийн будгаар будаж тэмдэглэсэн байсан, манай хонь ямаа ер нь тарга тэвээрэг сайн байсан алдсан 6 тооны ямаа бүгдээрээ том эр ямаанууд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/

З.Гийн яллагдагчаар өгсөн:... 2019 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутаг манай гэрийн хажууханд байдаг Эын гаднаас өөрийн бор зүстэй шүдлэн адууг унаж очоод шөнийн 01 цагийн орчимд 6 тооны ямааг нэг нэгээр нь барьж аваад хооронд нь холбож уяад мориороо тууж явсан. Тэгээд тухайн ямаануудаа Н гадна тууж очоод Н өөрийнхөө ямааг гаргах гэсэн юм, хулгайн ямаа биш гэж хэлээд Н хамт 6 тооны ямааг нядалж янзлаад Н суудлын автомашинд гэдэс, толгойг нь хийгээд Цэнхэр сумын Цагаан хаалганы наад тал руу хаях гэж яваад цагдаа нартай тааралдаад ямааны толгой, гэдсийг харуулсан. Тэгээд цагдаа нар намайг дагуулж Эын гэрийн гадна очоод ямааны толгойг Э гуайд үзүүлсэн. Би хэргээ үнэн зөвөөр нь ярьсан. Би хохирогчоос уучлалт гуйгаад хохирол төлбөрийг бүрэн төлсөн. Би хулгайн гэмт хэрэг үйлдснээ хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх болно. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Би зүстэй шүдлэн настай морийг унаж явсан бөгөөд одоо манай адуунд явж байгаа. Би шүдлэн адууг 250.000 төгрөгөөр үнэлнэ. Шөнийн 02 цагийн үед Нн гэрийн гадна очсон байх. Тухайн үед манай эхнэр Нарангарав нь сумын төвд байсан болохоор би гэртээ ганцаараа байсан юм. Н би эхнэр гэртээ байхгүй байгаа, маргааш эхнэр ирэх учраас эхнэрээсээ нууж ямаа зарах хэрэгтэй байна гэдгийг хэлээд хоёр ямааны мөнгийг аваарай гэж хэлсэн. Тэгтэл Н зөвшөөрсөн. Н нь манай малыг ямар мал байдгийг мэддэггүй. Тийм болохоор миний хэлсэн үгэнд Н итгэсэн юм. Би хулгайн ямаа гэдгийг хэлээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 47-49 хуу/  

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 04-05 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 хуу/

Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 58 хуу, 61 хуу/

Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх-ийн 59 хуу/

Хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 64-65 хуу/

Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 66-80 хуу/

Оролцогч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 81-82 хуу/ 

Хохирогч Т.Э, шүүгдэгч З.Гнарын хүсэлт /хх-ийн 86-87 хуу/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч З.Г холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар 2019 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 23 цагийн үед Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр баг, Даршт гэх газраас шүүгдэгч З.Гнь хохирогч Т.Э6 тооны эр ямааг хулгайлсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

 

Шүүгдэгч З.Гнь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Т.Эөгсөн: ...манайх Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн нутаг дэвсгэрт байрлах Даршт гэх газарт нутагладаг юм. 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-ны өдөр шилжих шөнө гэрийн гадаа задгай хонож байсан манай хониноос 6 тооны ямаа дутсан байсан. Тухайн өдөр хониндоо би яваад бэлчээрээс услаж ирээд гэрийн үүдэнд хонио бөөгнүүлээд хоносон. Яг хэдий үед  манай 6 тооны ямааг авсан талаар би мэдэхгүй байна. Шөнө гэртээ унтаж байхад  цагдаа нар ороод ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/  

Гэрч Ц.Н өгсөн: ...Би Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 1 дүгээр багт эхнэр хоёр хүүхдийн хамт оршин суудаг. 2019 оны 09 дүгээр сарын 24-ний орой 23 цагийн орчимд манай нутгийн залуу богох Г гэгч шөнө морьтой ирсэн. Би ямар учраас шөнө ирсэн талаар нь асуухад 6 ямаа махлаад зарах гэсэн юм та Архангай аймаг руу машинаараа оруулаад өгөөч гэж хэлсэн. Би эхлээд тэгж хэлэхээр нь чадахгүй ээ орой болсон байна маргааш болдоггүй юм уу гэхэд Г 2 ямааны мөнгийг нь танд өгье гэж хэлсэн юм. Би бензин тосны мөнгө нь хаа юм гэж бодоод зөвшөөрсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/   

Гэрч  С.О өгсөн:..тухайн өдөр манай нөхөр Н буюу Я бид хоёр Төвшрүүлэх сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ар нуур гэх газарт хөдөө гэртээ унтаж байтал манай нөхөр Н 23 цагийн орчимд гэнэт орноосоо босохоор нь би гайхаад яах гэсэн юм бэ гээд асуухад надад Ч дуудаад байна гэж хэлээд гэрээсээ гараад явсан. Удалгүй 20 орчим минутын дараа Ч буюу Г хамт манай нөхөр гэртээ эргээд ирсэн. Гадаа ирэх үед нь гэрийн гадаа ямаа майлаад байсан учраас би Н юун ямаа юм бэ гэж асуухад Чийн ямаа гэж надад хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/

Гэрч М.Б өгсөн:..Манайх Төвшрүүлэх сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Даршт гэх газарт нутагладаг. 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-ны өдөр шилжих шөнө манай нөхөр Э бид хоёр гэртээ байж байхад цагдаа ирсэн. Танайх ямаагаа алдсан байна гэж хэлээд шуудайтай ямааны толгой арьс үзүүлсэн. Тэр толгойнуудыг харахад манай эр ямаанууд им болон, зүс, эвэрний будагтайгаа таарч байсан. Манайх хонио гэрийн гадаа задгай хонуулдаг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/, Хас үнэлгээ ХХК-ны мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн үнэлгээ /хх-ийн 33 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Архангай аймгийн Прокурорын газраас З.Гийн бусдын малыг хулгайлсан үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.  

 

Иймд шүүгдэгч З.Г 2019 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 23 цагийн үед Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр баг, Даршт гэх газраас хохирогч хохирогч Т.Эн 6 тооны эр ямааг хулгайлж, 720.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. 

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч хүлээн зөвшөөрч /хх-ийн 89 дүгээр хуу/  гарын үсэг зуржээ. 

 

Хэрэгт цугларсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна. 

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Эт 720.000 төгрөгийн хохирол учирсан болох нь /хх-ийн 33 хуу/ шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч З.Г нь мөрдөн байцаалтын үед гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн талаар мэдүүлэг өгсөн, хохирогч Т.Э нь мэдүүлэг өгөхдөө нэхэмжлэх зүйлгүй талаар дурдсан, хавтаст хэргийн материалтай танилцах үедээ “гомдол санал байхгүй, хохирол төлбөрөө авсан” гэсэн / хх-ийн 82 хуу, 86 хуу/ байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн байна гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч З.Гнь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, прокурорын саналыг  харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.    

 

Шүүгдэгч З.Гнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч З.Гийн гэмт хэрэг үйлдэхдээ унаж ашигласан бор хээр зүсмийн морины үнэ болох 300.000 төгрөгийг шүүгдэгч З.Гөөс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.   

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон   

                                            

                                                 ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч Б овгийн Зн Гийг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г өдөрт 4 дээшгүй цагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх хот тохижилт, төлөвлөлт, нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт эдлүүлэхээр тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Гнь шүүхээс оногдуулсан 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 47 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч З.Гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 300.000 төгрөгийн үнэлгээ бүхий бор хээр зүсмийн 1 тооны морины үнэлгээ буюу 300.000 төгрөгийг хурааж, улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8,  1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Гнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

 

9. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.ОТГОНЦЭЦЭГ