| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2019/0240/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/237 |
| Огноо | 2019-11-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 2019/ШЦТ/237
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Д хөтлүүлж
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгч: Ж.М нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овгийн Ж М холбогдох 1912.............. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1965 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Архангай аймгийн Чулуут сумын Хүрэн багийн нутаг дэвсгэр Холбоо гэх газар оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овгийн Ж М /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ж.М нь 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын Хүрэн багийн нутагт дэвсгэр Хүрмийн гүүр гэх газар иргэн Б.Б зодож / тархи доргилт/ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Б.Б өгсөн:.. 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр манай машинаар манай нөхөр М, Хүрмийн гүүрний хажууд байдаг О гэдэг ахтай цуг бид гурав сумын төв рүү орж ирчихээд буцаад гүүрний хажууд ирсэн О ахынд хоол унд идэж уугаад манай нөхөр гэр рүүгээ явсан байсан. Тэгсэн манай хадам ах М О ахын майханд нэлээн халамцуу орж ирсэн. Тэгээд намайг хэл амаар доромжлоод байсан. Гарамын янхан, янханууд чам шиг байдаг л гэнэ банзал энэ тэр гээд намайг зөндөө хэл амаар доромжилсон. Би гэр рүүгээ О ахын эхнэртэй очоод нөхөртөө танайхан яагаад дандаа намайг гарамын янхан банзал гэж хэл амаар доромжилдог юм ямар учиртай юм бэ гээд Мах манай гэрт миний ард орж ирж байснаа миний хэлснийг сонсоод энэ муу гарамын янхан юу гээд байгаа юм бэ гэхээр нь юу гэсэн ч яадаг юм бэ гээд ор руу түлхсэн чинь орон дээр унаад босч ирэхдээ хажуудаа байсан төмөр сандлыг аваад шидэхэд миний зүүн гарын шууны гадна хэсэг рүү онохоор нь чи ер нь яахаараа намайг доромжилдог юм бэ айлд доромжилж байсан бол одоо гэрт ирж доромжлохнуу гээд над руу шидсэн төмөр сандлыг нь өөр рүү нь шидсэн чинь оноогүй. Тэгсэн миний хажууд ирээд миний үснээс зулгаагаад татаад байсан. Би толгойгоо хамгаалсан болохоор миний толгой руу цохиж чадаагүй миний үс одоо унаад байгаа үсдээд татсан хэсгийн үс нь уначихсан миний толгой тэрнээс хойш өвдөөд байдаг болсон. Үсдэж аваад дараад зулгаахаар нь арай гэж мултарч гараад яваад өгсөн. Над руу төмөр сандал шидэхээр нь би зүүн гараараа хаасан чинь шууны гадна хэсэгт оноод хөхрүүлсэн байсан. Үсдэж аваад зулгаагаад байсан тэрнээс бслж миний тархи доргисон байх миний үс зөндөө унасан одоо зулгаасан хэсгийн үс нь унаад халзан болсон. Одоо миний толгой ер нь өвдөөд байгаа М зодуулахаас өмнө өвддөггүй байсан. Над руу төмөр сандал шидэхээр нь би зүүн гараараа хаасан чинь шууны гадна хэсэгт оноод тэр нь хөхөрсөн байсан. Намайг цохисон сандал одоо манайд байхгүй. Өвөлжөөндөө буух гээд нүүдэл хийж байх үед машин дээрээс хаягдсан байсан, хаана хаясныг нь мэдэхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Манай нөхөр Мнамайг нэг удаа мөр рүү цохиж байсан. Тэрнээс өөрөөр цохиж зодож байсан асуудал байхгүй. Манай охин М хүүхэд биш зун согтуу ирээд охиндоо юм ярисан юм шиг байсан, юу ярьсан талаар нь манай охин надад хэлээгүй. Манай нөхөр намайг байнга зодоод байдаг асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/
Хохирогч Б.Б дахин өгсөн:...Мах намайг үсдэж аваад үснээс зулгаагаад татахаар нь би ч гэсэн үсдээд үснээс нь зулгаасан. Миний үснээс зулгааж байхдаа миний толгойд гэмтэл учруулсан байх. Манай гэрт над руу төмөр сандал шидэхээр нь би зүүн гараараа хаасан чинь миний зүүн гарын шууны хэсэгт оноод хөхрүүлсэн байсан. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Намайг цохисон төмөр сандал манайд одоо байхгүй. Өвөлжөөндөө буух гээд нүүж байхад машин дээрээс хаягдсан байсан. Тэр сандлыг дахиж хайгаагүй. Хаана хаясныг мэдэхгүй...манай нөхөр намайг зодож цохисон асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/
Гэрч Ж.М өгсөн: ...би гэртээ байж байсан манай ах М орж ирээд миний эхнэр, М нар хоорондоо маргалдаад нэг нэгэн рүүгээ сандал шидээд үсдэлцээд зодолдоод эхэлсэн. Тэгээд зодолдож байхад нь Огийн эхнэр тэр хоёрыг түлхээд гэрээс гаргачихсан. Би араас нь хувцсаа өмсөөд гартал гэрийн хаяанд үстэлцээд зодолдож байсан. Тэгээд Огийн эхнэр бид хоёр салгасан. Тэгсэн эхнэр гол гараад гүйгээд яваад өгсөн. Манай ах М гэр рүүгээ орсон. Харин Огийн эхнэр надтай хамт үнээ эвэлгэж өгөөд явсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан. Тухайн үед манай эхнэр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, гэхдээ их согтолтгүй биеэ авч явах чадвартай архи нь бараг гарч байсан. Миний ах М архи уусан согтолттой байсан, нэлээн архи уусан согтуу, биеэ хянах чадваргүй байсан. Харин Огийн эхнэр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Юунаас болж маргалдсан талаар би огт мэдэхгүй. Гэртээ байх хугацаандаа маргалдаагүй, шууд үстэлцээд зодолдсон...гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 хуу/
Гэрч Д.М өгсөн: ...2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 19 цагийн орчимд Б бид хоёр үнээ саах гээд гэр рүү нь явсан. Гэрт нь очоод байж байтал Б нь нөхөр М танайхан дандаа намайг доромжилдог гэж хэлтэл гаднаас Морж ирээд юу гээд байгаан гэж хэлтэл Б хажуугаар нь алхаж өнгөрөхдөө М гараараа түлхсэн чинь гэрийн зүүн тал руу нуруугаараа унаад эргэж босч ирээд Б рүү төмөр сандал авч шидсэн. Тэгсэн Б гараараа хаагаад буцаагаад төмөр сандал авч шидсэн. Тэгээд галын модны дөрвөлжин сав, 10 битон, данхтай цай авч шидсэн. Тэгсэн Б нөхөр уурлаад болиоч хамаг юм авч шидлээ гэж хэлээд босоод иртэл үүдэнд М, Б хоёр эргээд барьцалдаад авсан. Тэгэхээр нь би гэрээ буулгах нь гэж бодоод түлхээд гаргасан. Тэгээд гадаа гараад дахиад барьцалдаад М үснээс нь зулгааж байхаар нь би дундуур нь орж салгатал Б гол гараад гүйгээд явсан. М гэр рүү явсан, би гэртээ харьсан. М хэл ам нь ойлгогдохгүй, гуйваад нэлээн согтуу байсан. ...гэх мэдүүлэг /хх-ийн 25-28 хуу/
Гэрч Р.О өгсөн: ...тухайн үед манай гэрт М, Б бид нар архи уусан. Харин Б нь бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэр үед Б, М нар хоорондоо маргалдаж зодолдоогүй нэг шил архи ууж дуусаад М гэрээс явсан, Б үлдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/
Гэрч Л.Дөгсөн: ....М, Б хоёр нэг гэрт ороод 8 жил болж байгаа би Б ойрын төрлийн хүн надад л лав М, М хоёр зодож нүдлээ, агсан согтуу тавьлаа гэж ярьж байгаагүй. М зодож цохьдоггүй байх гэж бодож байна. Манайх зун намартаа Хүрэм багийн Ч онон гарам гэдэг газар нутагладаг Б х Хүрмийн гүүрний ойролцоо зусаж намарждаг юм зайтай болохоор тэр болгон очоод уулзаад байж чаддагүй юм. М эхнэр өөд болоод нэлээн хэдэн жил болж байгаа ганцаараа хэдэн хүүхдээ өсгөх гэж байгаа хүн ажил төрөлд сайн дандаа л малд явж байдаг хүн байгаа юм. Уг нь М. М нар архи дарс уугаад байдаггүй гайгүй л хүмүүс шиг байдаг шүү дээ...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуу/
Гэрч Б.Г өгсөн:...манайхан хол байдаг болохоор нэг их сайн мэдэхгүй байна. Манай хүргэн М ах М, М нарынхтай айл явдаг манайх өөр газар М, Б гэсэн айлуудтай цуг өвөлжөөд хаваржаад зусаад явдаг юм. Өнгөрдөг 8 дугаар сарын сүүлээр байх нөхөр М ь ах М нь согтуу гэрт нь ирээд маргалдаад зодсон гэж ярьж байсан одоо манай дүү Б, Мнар учраа олсон гэсэн. М зодсон цохисон гэж ярьж байгаагүй. Манайх Б, М гэдэг айлуудтай цуг Бургаст гэх газар өвөлжиж байгаа манай хүргэн М Хайрханы суга гэдэг газар өвөлжиж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 хуу/
Ж.М яллагдагчаар өгсөн: ...эхнэр маань нас бараад нэлээн удаж байгаа. Би 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр сэтгэл санаа тогтохгүй архи уумаар санагдаад байхаар нь гэртээ байсан 0,5тай ерөөл нэртэй архи байхаар нь уусан архиа уучихаад би гэрээсээ гараад Хүрмийн гүүрний хажууд байсан уурхайн өрмийн машины харуул О гэдэг айлд орсон чинь манай дүү М эхнэр Б болон О, түүний эхнэр М гурав байсан. Намайг ороход тэр гурав дундаа 0,75тай шил архи тавьчихсан уугаад сууж байсан. Надад нөгөө архинаасаа хийж өгөхөөр нь би суугаад нөгөө архинаас нь ууж байгаад өөрийн ухаангүй болтлоо согтсон байсан. Юу болсон яасан талаараа санахгүй байгаа юм. Би урьд өмнө нь өөрийнхөө хониноос хонь зарсан юм гэтэл манайхаас хонь авсан хүн нь тэр өдөр хонио авъя гэхээр нь би ганцаараа 100 гаруй хонь ялгаж чадахгүй юм чинь гээд Ог гуйх гэж очсон юм. Од өмнө нь хүртэл би хэлсэн байсан ах нь хонь зарж байгаа чи хонь авах гээд хүн ирэхээр ахынхаа хониноос ялгалцаад өгөөрэй гэж хэлсэн байсан болохоор хонь ялгалцаад өгөөч гэж хэлэх гэж очсон. Би Хүрмийн гүүрний хажууд байдаг О гэдэг айлд ороод өмнө нь Од хэлсэн байсан болохоор ах нь хонь зарах болсон ахдаа хониноос ялгалцаад өгөөч гэж хэлсэн чинь манай бэр Б баян хүн өөрөө хонио ялгаад зарна биз гэж хэлж байсныг санаж байна тэрнээс болж л маргалдсан байх тэгээд тэрнээс хойш юу болсныг би санахгүй байгаа юм. Ганцаараа нэг шил архи уугаад дээрээс нь О, М, Б гурвын ууж байсан архинаас уугаад согтсон байсан. Тэндээс хаашаа гараад хэнийх рүү явсан гэртээ хэзээ яаж ирснээ угаасаа санахгүй байгаа юм. Бг хаана нь хэдэн удаа яаж цохиж зодсоноо санахгүй байна. Ямар гэмтэл учирсныг би мэдэхгүй байна. Маргааш нь Хүрмийн гүүрний Огынд очсон чинь Б та хоёр муудалцаад би салгаад Б аймаг явчихсан гэж надад хэлэхээр нь бид хоёр юунаас болж маргалдсан юм бэ гэсэн чинь хонь ялгана гэсэн чинь Б баян хүн өөрөө хонио ялга гээд хэлээд та хоёр муудалцсан гэж хэлсэн гэсэн. Тэгээд тэндээс гараад та гэр рүүгээ явсан би М очоод үнээг сааж сүү авах гээд байж байтал та орж ирээд гэрийн зүүн талаар яваад хоймор руу гарах гээд явж байхад чинь Б нэг юм ярихаар нь та бас урдаас нь нэг юм хэлсэн тэгсэн Б босч ирээд таныг ор руу түлхсэн чинь та орон дээр уначихаад босч ирээд төмөр сандал аваад Б рүү шидсэн чинь Б гараараа хаагаад гар дээр нь оносон. Тэгээд барьцалдаад авахаар нь би салгаад гаргасан чинь гадаа гараад хоёулаа дахиад барьцалдаад авсан бие биенийхээ үснээс зулгаагаад байхаар нь би салгасан. Тэгээд та хоёр хоёулаа хоёр тийшээ яваад өгсөн гэж ярьж байсан. Миний хамгийн сүүлд санаж байгаа юм гэхээр гэртээ нэг шил 0,5-тай архи уучихаад хонь ялгалцаад өг гэж хэлэх санаатай Хүрмийн гүүрний О гэдэг айлд орсон чинь манай бэр Б, О түүний эхнэр М гурав шилтэй архи уугаад сууж байсан. Тэр архинаас нь би уугаад Ог хонь ялгаад өг гэсэн чинь манай бэр Б баян хүн байж өөрөө ялгахгүй юу гэж надад хэлж байсныг санаж байгаа тэрнээс хойш юу болсныг би мэдэхгүй байна. Би харин сүүлийн үед архи уухаар тэр доороо нам согтоод унахгүй энэ тэрүүгээр хүнтэй уулзаад яваад байдаг болчихсон байна билээ. Сүүлд нь өөрийнхөө хийсэн үйлдлийг угаасаа санадаггүй юм. Манай дүү М, манай бэр Б, гүүрний О, эхнэр нь гэх М гээд дөрвүүлээ сумын төв рүү яваад ирэхдээ архи уусан согтуу ирсэн гэсэн намайг Огынд ороход О, М, Б гурав архи уугаад сууж байсан. Сумын төвөөс ирэхдээ согтуу ирсэн машин дотроо орилж хашхираад байсан гэж замд нь тааралдсан хүмүүс ярьж байсан. Тэр оройноо аймагт ирээд аав, ээж, ах дүү нартаа намайг М аймаар зодсон гэж хэлсэн юм шиг байна лээ би араас нь ирээд аав ээжтэй нь уулзахдаа би хэлсэн танай охин өөрөө архи уудаг архи уухаараа агсан тавьдаг гэж хэлсэн. 2019 оны 04 дүгээр сард би гэртээ байж байтал Б архи уучихсан согтуу орж ирээд намайг алгадаад янз бүрээр дуудаад байсан гэдгийг нь хүртэл хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 28-31 дүгээр хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 405 дугаартай дүгнэлт:
1. Б.Б биед гэмтэл учирчээ.
2. Б.Б биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүснэ.
4. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Тархи доргилт гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 40 дугаар хуу/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 41-42 хуу/
Архангай аймгийн Чулуут сумын Хүрэм багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 60 дугаар хуу/
Ж.М иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 58 дугаар хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 62 дугаар хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 65-66 дугаар хуу/
Хохирогч Б.Б, шүүгдэгч Ж.Мнарын хүсэлт /хх-ийн 67-68 дугаар хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ж.М холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын Хүрэн багийн нутагт дэвсгэр Хүрмийн гүүр гэх газар шүүгдэгч Ж.М нь хохирогч Б.Б зодож түүний биед тархи доргилт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ж.М үйлдсэн болох нь хохирогч Б.Б“...2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр манай машинаар манай нөхөр М, Хүрмийн гүүрний хажууд байдаг О гэдэг ахтай цуг бид гурав сумын төв рүү орж ирчихээд буцаад гүүрний хажууд ирсэн О ахынд хоол унд идэж уугаад манай нөхөр гэр рүүгээ явсан байсан. Тэгсэн манай хадам ах МО ахын майханд нэлээн халамцуу орж ирсэн. Тэгээд намайг хэл амаар доромжлоод байсан. Гарамын янхан, янханууд чам шиг байдаг л гэнэ банзал энэ тэр гээд намайг зөндөө хэл амаар доромжилсон. Би гэр рүүгээ О ахын эхнэртэй очоод нөхөртөө танайхан яагаад дандаа намайг гарамын янхан банзал гэж хэл амаар доромжилдог юм ямар учиртай юм бэ гээд Мах манай гэрт миний ард орж ирж байснаа миний хэлснийг сонсоод энэ муу гарамын янхан юу гээд байгаа юм бэ гэхээр нь юу гэсэн ч яадаг юм бэ гээд ор руу түлхсэн чинь орон дээр унаад босч ирэхдээ хажуудаа байсан төмөр сандлыг аваад шидэхэд миний зүүн гарын шууны гадна хэсэг рүү онохоор нь чи ер нь яахаараа намайг доромжилдог юм бэ айлд доромжилж байсан бол одоо гэрт ирж доромжлохнуу гээд над руу шидсэн төмөр сандлыг нь өөр рүү нь шидсэн чинь оноогүй. Тэгсэн миний хажууд ирээд миний үснээс зулгаагаад татаад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/
Гэрч Ж.Мөгсөн: ...би гэртээ байж байсан манай ах М орж ирээд миний эхнэр, Мнар хоорондоо маргалдаад нэг нэгэн рүүгээ сандал шидээд үсдэлцээд зодолдоод эхэлсэн. Тэгээд зодолдож байхад нь Огийн эхнэр тэр хоёрыг түлхээд гэрээс гаргачихсан. Би араас нь хувцсаа өмсөөд гартал гэрийн хаяанд үстэлцээд зодолдож байсан. Тэгээд Огийн эхнэр бид хоёр салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 хуу/
Гэрч Д.Мийн өгсөн: ...2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 19 цагийн орчимд Б бид хоёр үнээ саах гээд гэр рүү нь явсан. Гэрт нь очоод байж байтал Б нь нөхөр Мд танайхан дандаа намайг доромжилдог гэж хэлтэл гаднаас Морж ирээд юу гээд байгаан гэж хэлтэл Б хажуугаар нь алхаж өнгөрөхдөө М гараараа түлхсэн чинь гэрийн зүүн тал руу нуруугаараа унаад эргэж босч ирээд Б рүү төмөр сандал авч шидсэн. Тэгсэн Б гараараа хаагаад буцаагаад төмөр сандал авч шидсэн. Тэгээд галын модны дөрвөлжин сав, 10 битон, данхтай цай авч шидсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 25-28 хуу/, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 405 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Мнь хохирогч Б.Бзодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлүүдээс биед нь тархи доргилт бүхий гэмтэл нь хөнгөн гэмтэлд хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 405 дугаар дүгнэлтэнд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул Ж.Мхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Аймгийн Прокурорын газраас Ж.М үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.
Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч хүлээн зөвшөөрч /хх-ийн 70 дугаар хуу/ гарын үсэг зуржээ.
Хэрэгт цугларсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Ж.Мнь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Ж.Мнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогч Б.Б нь “надад гомдол санал байхгүй” гэж /хх-ийн 68 дугаар хуу/ хүсэлт гаргасан, хавтаст хэргийн материал танилцуулах үед “санал хүсэлт байхгүй” гэсэн /хх-ийн 65 дугаар хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Ж М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М нь торгох ялын 450.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр 150.000 төгрөгөөр төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ