Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2019/ШЦТ/240

 

                                  

                                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э хөтлүүлж

Улсын яллагч: Б.Б

Шүүгдэгч: Д.М, П.Б нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М овгийн Д М, Б овгийн П Б нарт холбогдох 1912...................... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ,,, оны 08 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, ,, настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр сургуулийн бага ангийн багш ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн ,,, оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, М овгийн Д М /РД:/   

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ,, оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, ,,, настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Монгол Улсын Боловсролын их сургуулийн Архангай аймаг дахь салбарын 3 дугаар курсийн оюутан, ам бүл 3, аав ээжийн хамт Архангай аймгийн,,, тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овгийн Пн Б /РД:/   

 

 

                   Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Д.М нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах үйл ажиллагаа явуулдаг, Нэфтүн нэртэй бааранд хохирогч Г.Л маргалдан түүнийг зодож, биед нь баруун гарын дунд хурууны баруун гуяны дотор талын зөөлөн эдийн няцралт гэмтлүүд буюу хөнгөн хохирол учруулсан, 

Шүүгдэгч П.Бнь 2019 оны 10 дугаар сарын 19-ний орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах үйл ажиллагаа явуулдаг, Нэфтүн нэртэй бааранд хохирогч Ж.Б маргалдан түүнийг зодож, биед нь зүүн чамархайн хуйхны зөөлөн эдэд няцралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Мөрдөн байцаалтын үед:  

  Хохирогч Г.Лын өгсөн:...2019 оны 10 дугаар сарын 19-ний орой 21 цагийн үед өөрийн найз Л, О, Б нарын хамтаар Нэфтүн бааранд орсон.  Тэгээд бааранд ороод 0.5-тай нэг шил архи авсан мөн нэг хүний хоёр хоёр пиво авч уугаад сууж байх үед сүүлийн 3 ая зарлагдаад бид нар бүжгийн талбай дээр гараад бүжиглэж байсан. Би тухайн үед бүжиглэж байхдаа санамсаргүй байдлаар нуруугаараа нэг эрэгтэйг налчихсан юм. Тэгсэн саарал цамцтай нэг эгч ирээд намайг нөхөртэйгөө хардаад над руу дайраад, намайг нэг удаа алагдаад, үсдсэн. Тэр үед манай найз нар ирээд намайг салгасан. Тэгээд бид нар баарнаас гарчихаад би эргэж ганцаараа баар руу ороод тэр саарал цамцтай М гэх эгчтэй уулзаад хоёулаа гаръя гэж хэлчихээд би өөрөө Нэфтүн баарны 00-ын өрөөнд ороод толинд өөрийгөө харахад миний зүүн нүдний хажууд маажигдсан цус гарсан байсан. Намайг 00-ын өрөөнд байж байх үед араас тэр М эгч найз хүүхэнтэйгээ бас нөхөртэйгөө орж ирсэн. Тэгээд надтай маргалдаж, барьцалдаж аваад миний үснээс татаад намайг газар унагаагаад миний баруун талын шанаа, хүзүүг хумсаараа маажсан мөн баруун гарын дунд хурууг хазаж байхад манай найз нар орж ирээд салгаад баарнаас гарсан. Би баарнаас гараад дахиад буцаад ороход миний урдаас М гэх эмэгтэй найз нарынхаа хамтаар гарч ирж байсан. Тэр үед бид хоёр дахиж барьцалдаж авахад намайг газар унагаагаад миний баруун талын гуяны дотор талаас 3 хэсэг газар хазсан. Мөн л манай найз нар орж ирж салгасан. Тэгээд бид нар бүгдээрээ баарнаас гарч ирээд байж байх үед тэр М гэх эгч намайг Нэфтүн баарны гадаа унагаачихаад дээр сууж байгаад миний нүүр рүү хоёр удаа алагдсан. Тэнд хэсэг хэрүүл маргаан болж байгаад салаад явцгаасан. М гэх эмэгтэй намайг хэд хэдэн удаа алагдсан хумсаараа миний баруун талын шанаа хүзүү орчимд 3-4 хэсэг газар маажсан, баруун гарын дунд хуруу болон зүүн гарын алга орчимд нэг нэг удаа шүдээрээ хазсан, мөн миний баруун хөлний гуяны дотор талд 3 хэсэг газарт шүдээрээ хазаж гэмтэл учруулсан бас намайг үсдэж үснээс олон удаа зулгаасан. Би тухайн үед дунд зэргийн согтолттой байсан. Тэр үед манай найз нар болох Л, О Б нар хамт байсан яг зодоон хийж байх зарим үед манай найз нар байгаагүй, зарим үед нь манай найз нар баарны гадаа байсан. Би ганцаараа баар руу орж хоёр удаа М гэх эгчтэй барьцалдаж авч улмаар зодуулсан. Яг зодуулж байх үед манай найз нар ирж намайг салгаж байсан. Би тэр үед М гэх эгчтэй л хэрүүл маргаан хийж хэд хэдэн удаа барьцалдаж авч намайг цохиж зодох үед би эсэргүүцэл үзүүлж ганц нэг цохиж, хумсаараа түүний хацар орчимд ганц нэг газар нь урсан байсан. Өөр хүнд би гар хүрч цохиж зодоогүй. М болон тэр хүмүүстэй явсан хүмүүс бүгд л согтуу байсан. Энэ асуудлын талаар манай найз нар, мөн М гэх эгчтэй явж байсан нөхөр болон найз нар нь, Нэфтүн баарны үйлчлэгч, зөөгч нар бүгд мэднэ. Миний биед учирсан гэмтлүүдийг М гэх эмэгтэй ганцаараа цохиж зодож, алгадаж, маажиж мөн хазаж учруулсан. Тэр үед М гэх эмэгтэйтэй явж байсан хүмүүс болон манай найз нар бид хоёрыг салгах явцдаа зууралдаж ноцолдож л байсан боловч яг миний биед учирсан гэмтлүүдийг бол М учруулсан. Манай найз бол тэр хүмүүст гар хүрээгүй байх гэж бодож байна салгах явцдаа л тэд нар хэрүүл маргаан хийж барьцалдаж авч байсан байх. Би гомдолтой байна, би ядаж наад зах нь гэхэд сорвины тос авахуулмаар байна, мөн эмчилгээний зардал мөнгөө нэхэмжлэх хүсэлттэй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 6-8 дугаар хуу/

Хохирогч Г.Л дахин өгсөн:...Миний биед учирсан хөнгөн зэргийн гэмтлүүдийг М гэх эгч намайг хазаж, үсдэж цохиж зодож учруулсан. Намайг өөр ямар нэгэн байдлаар цохиж зодож гэмтэл учруулсан өөр хүн бол байхгүй.  Уг зодоон бол ерөнхийдөө Нэфтүн баарны нойлын өрөөнд болсон уг асуудал М, Б, Б бид дөрвын хооронд болсон асуудал. Би тухайн үед М гэх эмэгтэйтэй харилцан зодоон хийж байх үед Б бид хоёрын дундуур орж ирсэн. Тэр үед манай найз Бнь намайг өмөөрч тэр Бгэх эмэгтэйтэй барьцалдаж авсан байсан. Тухайн үед хэрхэн яаж зодолдож цохилцсон эсэх талаар бол би хараагүй. Би одоогоор гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 хуу/

Хохирогч Г.Л дахин өгсөн:...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөртэй холбоотой баримт материал байхгүй. Миний биед учирсан гэмтлийг М цохиж зодож учруулсан өөр хүн намайг ямар нэгэн байдлаар цохиж зодоогүй. Тухайн үед М гэх эмэгтэй бид хоёр л хоорондоо хэрүүл маргаан хийж зодоон цохион хийсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/

Хохирогч Ж.Б өгсөн:..2019 оны 10 дугаар сарын 19-ний орой 19-20 цагийн хооронд би өөрийн нөхөр Т, Г түүний нөхөр Б, М түүний нөхөр Төгсөө нарын хамтаар Нэфтүн бааранд орсон. Тэгээд манай найз нар нэг нэг пиво авч уугаад сууж байгаад бүжгийн талбай дээр гараад бүжиглэж байтал М Л гэх эмэгтэйтэй маргалдаад хоорондоо бие биенийгээ алгадаад зууралдах үед бид нар очоод салгасан. Тэгсэн тэр Л явж байсан охидууд баарнаас гарч яваад эргэж орж ирээд бид нарыг гараад ир гээд байсан. Тэгээд манай нөхөр Т, Г, Б баарнаас гарч яваад Төгсөө, М бид гурав бааранд үлдсэн хэсэг байж байгаад баарнаас гарахдаа М бид хоёр нойлын өрөө орсон. Тэр үед Төгсөө нойлын гадаа үлдсэн. Тэгээд нойлд орох үед Л, Б бас нэг эмэгтэй нар байж байсан би нойл ороод гараад ирэх үед нойлын өрөөнд М Л хоёр барьцалдаад нэг нэгнийгээ үсдчихсэн зогсож байсан. Тэгээд бас М нь Л нар нь бие биенийгээ хазаад байсан тэхээр нь би салгах гээд очтол Бгэх эмэгтэй нь намайг барьж аваад миний үснээс зулгаагаад намайг миний хөл гар руу бас толгой руу өшиглөөд байсан. Тэр үед баарны үйлчлэгч гэх эмэгтэй болиоч гээд салгасан бас Л хамт явж байсан ягаан куртиктэй охин салгасан. Тэгээд тэр охидууд баарнаас гараад явсан. М тэр үед нүүрээ уруулчихсан нүүрнээс нь цус гараад байсан. Манай нөхөр Г хоёр орж ирээд яасан бэ гэж асуусан тэгээд болсон асуудлын талаар хэлээд бид нар баарнаас гараад иртэл тэр охидууд хэдэн залуучуудтай хамт байж байсан. Бид нар тухайн үед явах гэж байтал тэр охидууд М багшаа та ингэж явахаас ичээч гэх мэт зүйл яриад араас орилоод байсан.  Тэгсэн М уурлаад эргэж очоод Л гэх эмэгтэйг түлхэж унагаагаад нэг удаа алгадсан. Тэгээд бид нар салаад явсан. Намайг Бгэх охин л ганцаараа миний үснээс зулгаагаад хөлөөрөө миний гар хөл толгой руу нилээд хэдэн удаа өшиглөж цохиж зодсон намайг өөр хүн бол цохиж зодоогүй. Би тухайн үед архи дарс огт уугаагүй эрүүл байсан. Тухайн үед Т М түүний нөхөр Т, Г түүний нөхөр Б нар байсан бас Л болон түүнтэй хамт явж байсан гурван охин байсан. Би хэн нэгнийг цохиж зодоогүй. Тэр охидууд нилээд их согтуу байсан. Миний биед учирсан гэмтлийг тэр Бгэх охин цохиж зодож учруулсан. Өөр хүн намайг цохиж зодоогүй. Тэнд М Л хоёр зодолдож Ббид хоёр барьцалдаж зодолдсон. Өөр хүмүүс ямар нэгэн байдлаар уг зодоонд оролцоогүй. Би гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 хуу/

Хохирогч Ж.Бийн дахин өгсөн:..миний зүгээс Б ямар нэгэн гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй. Бид сайн дураараа эвлэрсэн хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй. Миний биед учирсан гэмтлийг Бл үснээс зулгааж учруулсан. Өөр хүн намайг цохиж зодоогүй би өөр хэн нэгнийг цохиж зодоогүй. Тухайн үед Ббид хоёр барьцалдаж авсан. Л М хоёр бас барьцалдаж аваад зодоон хийсэн уг асуудал бид дөрвийн хооронд л болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/ 

Гэрч Б.О өгсөн:..2019 оны 10 дугаар сарын 19-ний орой Л, Б, Л нарын хамтаар Нэфтүн бааранд ороод архи согтууруулах ундааны зүйл авч ууж хэрэглэсэн. Тэгээд байж байтал баар хаах болоод сүүлийн 3 ая зарлагдсан. Бид нар бөөндөө талбай дээр гараад бүжиглэж байхад манай найз Л бүжиглэж байгаад талбай дээр бүжиглэж байсан нэг эрэгтэй хүнийг нуруугаараа түлхээд налчихсан. Тэгсэн хамт явсан эхнэр л бололтой саарал цамцтай эмэгтэй уурлаж ирээд манай найз Л зууралдаад байсан. Тэр үед би очоод салгаад найзыгаа ширээн дээр суулгаад тэр эгч дээр очиж уулзаад учир шалтгааныг нь тайлбарлаж өгч байтал намайг үсдээд хоёр удаа гараараа миний нүүр рүү цохисон. Тэгээд би тэндээс яваад өгсөн удалгүй бид нар баарнаас гарсан. Гарч ирээд би тэр саарал цамцтай М гэх эмэгтэйн найзтай юм яриад зогсож байтал манай найз Л баар руу буцаад орсон хэсэг хугацааны дараа манай найз гарч ирэх үедээ үс гэзэг нь арзайчихсан хамар гарнаас нь цус гарчихсан аймаар болчихсон гараад ирсэн. Тэгэхээр нь би зөрөөд шууд Нэфтүн баар руу орсон чинь цэвэрлэгч эгч нь оруулахгүй байсан. Тэгээд эргээд гараад ирэхэд бүгд баарны гадаа гараад ирсэн байсан. Бид нар хэсэг маргалдаад байж байтал Л, М хоёр хоорондоо барьцалдаж аваад маргалдаад байсан. Тэнд байсан хүмүүс салгаад бид нар явцгаасан. М гэх эмэгтэй л миний харсанаар Лыг нөхөртэйгөө хардаад зодсон. Намайг байхгүй байх үед бас бааран дотор Лыг зодсон байсан хэн хэн хэрхэн яаж зодсонг бол мэдэхгүй байна. Намайг харж байх үед М гэх эмэгтэй Л барьцалдаж аваад зууралдсан байдалтай байсан. Яг намайг харж байх үед бол яг тэгж ингэж гар хүрсэн зүйл байгаагүй. Намайг байхгүй үед бол цохиж зодсон байсан. Миний биед хүзүү хоолой бага зэрэг маажигдсан байгаа уг гэмтлийг М гэх эмэгтэй учруулсан. Баруун талын гуяны дотор талд 3 хэсэг газар хазсан, хүзүү хацар орчмоор нь маажсан, үүдэн шүд нь хөдөлсөн, гар нь хазагдсан байдалтай байсан. Уг гэмтлийг М гэх эмэгтэй учруулсан гэж бодож байна. Миний харж байснаар ямар нэгэн байдлаар хэн нэгнийг цохиж зодоогүй. Ер нь бол бүгд л ууцгаасан байсан. Тэр эгч зургуулаа явж байсан 3 эрэгтэй 3 эмэгтэй явж байсан. Бид нар дөрвүүлээ явж байсан. Би гомдолтой байна. Би тэр талаар сайн мэдэхгүй байна анзаарч хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 хуу/

Гэрч Э.Лын өгсөн:..2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Л, О, Б нарын хамтаар Нэфтүн бааранд ороод нэг шил архи хүний хоёр хоёр пиво авч уусан. Тэгээд байж байтал баар хаах болоод сүүлийн 3 ая явсан. Тэр үед бид нар бүжгийн талбай дээр гарч бүжиглэж байсан. Би тэр үед түр гараад гадаа байж байсан. Тэгсэн дотор зодоон болоод байна гэж дуулаад баар руу ороод харсан чинь манай найз нар хэдэн ах эгч нартай маргалдаж байсан. Тэгээд бид нар баарнаас гарсан тэр үед манай найз нартай хэрүүл маргаан хийгээд байсан эгч нарын нэг нь намайг дотогшоо оруулаагүй энэ зодоонд чамайг оруулмааргүй байна гээд бариад зогсоод байсан. Би тэнд хэн хэн хоорондоо хэрхэн яаж зодолдсон талаар бол огт хараагүй. Тэгээд хамгийн сүүлд найз нартайгаа уулзах үед манай найз Л хацар хүзүү нь маажигдсан, гар болон гуя нь хэсэг хэсэг газар хазагдсан байсан. Миний биед бол ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй би уг зодоонд оролцоогүй. Тэр хэрүүл маргаан хийж байсан М гэх нэртэй багш эгч Лыг зодсон гэж байсан би бол хараагүй. Гар, хөл нь хазагдсан, хүзүү нүүр нь маашигдсан, үс нь зулгаагдсан байдалтай байсан. Манай найз нар хэн нэгнийг цохиж зодоогүй. Би 2018 онд 1 дүгээр сургуулийн бага ангид дадлага хийж байсан. Тэр үед энэ М багш 4 дүгээр ангийн анги удирдсан багш байсан. Тийм учраас таньж байна. 1 дүгээр сургуульд М гэх нэртэй багш хоёр байдаг нэг Л.М, нөгөөх нь Д.М гэж байдаг. Манай найзыг зодсон нь Д.М багш байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуу/ 

Д.Мгийн яллагдагчаар өгсөн:...2019 оны 10 дугаар сарын 19-ний орой өөрийн найз нарын хамтаар Нэфтүн бааранд орсон. Тэгээд бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад Л гэх эмэгтэйтэй таарамжгүй харьцааны улмаас маргалдсан. Тэгээд би тэр эмэгтэйтэй Нэфтүн баарны нойлын өрөөнд таараад улмаар тэндээ хэрүүл маргаан хийж байгаад харилцан зодоон хийсэн. Тухайн үед би тэр эмэгтэйгийн гарын хазаж, мөн түүний гуянаас хазаж үснээс нь зулгааж цохиж зодсон. Тэр Л бас миний нүүрийг хумсаараа урж гарнаас хазсан тэр үед манай найз Бнамайг салгаж гэж байгаад Б гэх эмэгтэйтэй маргалдаж улмаар бас тэр хоёр зодоон хийсэн байсан. Тухайн үед Л өөрийн нөхөртэй хардаад тэгээд л хэрүүл маргаан хийж улмаар гарч хүрч цохиж зодсон. Би Л үснээс нь зулгаасан, хацар руу нь алагдсан гарнаас нь болон гуянаас нь хазсан бас нүүр хүзүү орчимд нь хумсаараа маажсан. Л биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг би учруулсан. Надаас өөр хүн Л ямар нэгэн байдлаар зодоон цохион хийгээгүй. Би тэр үед бага зэрэг халамцуухан л байсан. Тухайн үед манай нөхөр А, манай найз Б түүний нөхөр Т, Г түүний Баттулга нар надтай хамт явж байсан Л гэх эмэгтэйтэй түүний гурван найз хамт явж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 61-64 дүгээр хуу/ 

П.Б яллагдагчаар өгсөн:...2019 оны 10 дугаар сарын 19-ний орой өөрийн найз нар болох Л, О, Л нарын хамтаар Нэфтүн бааранд орсон. Тэгээд бүжгийн талбай дээр бүжиглэж байтал Л М гэх эгчтэй маргалдаж эхэлсэн юунаас болж маргасан талаар нь би мэдэхгүй. Тэгээд хоорондоо хэрүүл маргаан хийгээд нойлын өрөөнд Л М хоёр хэрүүл маргаан хийгээд зодоон хийж эхэлсэн. Би тэр үед нь араас нь ороод тэр хоёрыг салгах гэж байгаад М гэх эмэгтэйтэй хамт явж байсан Б гэх эмэгтэй барьцалдаж хоорондоо   үснээсээ зулгаалцсан. Тэгээд хэсэг барьцалдаж зууралдаж байгаад бид хоёр салсан. Тэр үед М Л хоёр ч гэсэн хоорондоо салсан. Тухайн үед М болон Л хоёрыг салгаж гэж байгаад л Б гэх эмэгтэйтэй маргалдаж барьцалдаж аваад бие биенийхээ үснээс зулгаалцаж хэсэг барьцалдсан. Би үснээс нь зулгаасан өөр байдлаар цохиж зодож гар хүрээгүй байх. Би тэр Бэгчийн үснээс нь зулгаасан өөр байдлаар гар хүрч цохиж зодоогүй. Уг гэмтлийг би учруулсан. Би тухайн үед бага зэрэг халамцуухан л байсан. Тэр үед би өөрийн найз Л, Л, О нарын хамт явж байсан М Б нар нөхөр болон өөр бусад найз нарынхаа хамтаар явж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 71-74 дүгээр хуу/  

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 494 дугаартай дүгнэлт:

1.  Г.Лын биед гэмтэл учирчээ.

2. Г.Лын баруун гарын дунд хуруунд, баруун гуяны дотор доод болон дунд хэсэгт зөөлөн эдэд няцралт, зүүн гарын алганы гадна талд зулгаралт, баруун хацар, хүзүүний баруун талд жижиг жижиг өнгөц зулгаралт, зүүн чамархайгаар үс зулгаагдсан, 41-р шүд хөдөлсөн гэмтлүүд тогтоогдлоо.

           3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 

4. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих цохигдох, шүргэх, нидрэгдэх, хазах үйлчлэлээр үүснэ. 

            5. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. 

6.  Баруун гарын дунд хурууны, баруун гуяны дотор талын зөөлөн эдэд няцралт гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд, баруун хацрын гадна талд, хүзүүний баруун талд үүссэн зулгаралтууд, зүүн гарын алганы гадна талд үүссэн зулгаралт, 41-р шүд хөдөлсөн гэмтлүүд нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн эрүүл мэндийг сарниулахгүй, биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэг хамаарахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 40 дугаар хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 491 дугаартай дүгнэлт:

1.  Ж.Бийн биед гэмтэл учирчээ.

2. Ж.Бийн баруун гуяны урд дээд хэсэгт жижиг жижиг цус хуралт, зүүн чамархайн хуйханд няцралт гэмтлүүд тогтоогдлоо. 

           3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 

4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 

            5. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. 

6.  Зүүн чамархайн хуйхны зөөлөн эдэд няцралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд, баруун гуяны урд дээд хэсэгт үүссэн жижиг жижиг цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн эрүүл мэндийг сарниулахгүй, биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэг хамаарахгүй.

7. Ж.Б нь 16.4 долоо хоногтой жирэмсэн байна...гэх дүгнэлт /хх-ийн 44 дугаар хуу/

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 75 дугаар хуу/ 

П.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 76 дугаар хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 78 дугаар хуу/

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 81 дугаар хуу/ 

Д.Мгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 82 дугаар хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 86 дугаар хуу/

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 92-96 дугаар хуу/

Хохирогч Ж.Б, Г.Л, шүүгдэгч П.Б, Д.М нарын хүсэлт /хх-ийн 89-92 дугаар хуу/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч П.Б, Д.М нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.   

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2019 оны 10 дугаар сарын 19-ний орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Нэфтүн нэртэй бааранд шүүгдэгч Д.М нь хохирогч Г.Л маргалдан улмаар түүнийг зодож, биед нь баруун гарын дунд хурууны баруун гуяны дотор талын зөөлөн эдийн няцралт гэмтлүүд буюу хөнгөн хохирол учруулсан, 

2019 оны 10 дугаар сарын 19-ний орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Нэфтүн нэртэй бааранд шүүгдэгч П.Б нь хохирогч Ж.Б маргалдан улмаар түүнийг зодож, биед нь зүүн чамархайн хуйхны зөөлөн эдэд няцралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.    

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч П.Б, Д.М нар үйлдсэн болох нь: 

Хохирогч Г.Лын өгсөн:...М гэх эмэгтэй намайг хэд хэдэн удаа алагдсан хумсаараа миний баруун талын шанаа хүзүү орчимд 3-4 хэсэг газар маажсан, баруун гарын дунд хуруу болон зүүн гарын алаг орчимд нэг нэг удаа шүдээрээ хазсан, мөн миний баруун хөлний гуяны дотор талд 3 хэсэг газарт шүдээрээ хазаж гэмтэл учруулсан бас намайг үсдэж үснээс олон удаа зулгаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 6-8 дугаар хуу/

Хохирогч Ж.Бийн өгсөн:..намайг Бгэх охин л ганцаараа миний үснээс зулгаагаад хөлөөрөө миний гар хөл толгой руу нилээд хэдэн удаа өшиглөж цохиж зодсон намайг өөр хүн бол цохиж зодоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 хуу/

Гэрч Б.Оы өгсөн:..Бид нар хэсэг маргалдаад байж байтал Л, М хоёр хоорондоо барьцалдаж аваад маргалдаад байсан. Тэнд байсан хүмүүс салгаад бид нар явцгаасан. М гэх эмэгтэй л миний харсанаар Лыг нөхөртэйгөө хардаад зодсон. Намайг байхгүй байх үед бас бааран дотор Лыг зодсон байсан хэн хэн хэрхэн яаж зодсонг бол мэдэхгүй байна. Намайг харж байх үед М гэх эмэгтэй Л барьцалдаж аваад зууралдсан байдалтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 хуу/

Гэрч Э.Лын өгсөн:..манай найз нартай хэрүүл маргаан хийгээд байсан эгч нарын нэг нь намайг дотогшоо оруулаагүй энэ зодоонд чамайг оруулмааргүй байна гээд бариад зогсоод байсан. Би тэнд хэн хэн хоорондоо хэрхэн яаж зодолдсон талаар бол огт хараагүй. Тэгээд хамгийн сүүлд найз нартайгаа уулзах үед манай найз Л хацар хүзүү нь маажигдсан, гар болон гуя нь хэсэг хэсэг газар хазагдсан байсан...1 дүгээр сургуульд М гэх нэртэй багш хоёр байдаг нэг Л.М, нөгөөх нь Д.М гэж байдаг. Манай найзыг зодсон нь Д.М багш байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуу/, хохирогч нарын биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 494 дугаартай дүгнэлт, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 491 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

  Шүүгдэгч Д.М нь хохирогч Г.Лыг зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлүүдээс биед баруун гарын дунд хурууны, баруун гуяны дотор талын зөөлөн эдэд няцралт бүхий гэмтлүүд нь хөнгөн гэмтэлд хамаарах талаар  Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 494 дугаар дүгнэлтэнд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч Д.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.  

Мөн  шүүгдэгч П.Бнь хохирогч Ж.Бийг зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлүүдээс зүүн чамархайн хуйхны зөөлөн эдэд няцралт бүхий гэмтлүүд нь хөнгөн гэмтэлд хамаарах талаар  Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 491 дугаар дүгнэлтэнд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч П.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.   

 

 

Аймгийн Прокурорын газраас Д.М, П.Бнарын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.  

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагч нарт танилцуулсныг яллагдагч нар хүлээн зөвшөөрч /хх-ийн 98-99 дүгээр хуу/ гарын үсэг зуржээ. 

 

Хэрэгт цугларсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна. 

Шүүгдэгч Д.М, П.Бнар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Д.М, П.Бнар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, прокурорын саналыг  харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.    

 

Хохирогч Г.Л нь “надад гомдол санал байхгүй” гэж /хх-ийн 92 дугаар хуу/ хүсэлт гаргасан, хавтаст хэргийн материал танилцуулах үед “санал хүсэлт байхгүй” гэсэн  /хх-ийн 96 дугаар хуу/, хохирогч Ж.Б нь “надад гомдол санал байхгүй” гэж /хх-ийн 91 дугаар хуу/ хүсэлт гаргасан, хавтаст хэргийн материал танилцуулах үед “санал хүсэлт байхгүй” гэсэн  /хх-ийн 95 дугаар хуу/ байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон     

                                             

                                                     ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч М овгийн Д М, шүүгдэгч Б овгийн П Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М, П.Б нарыг тус бүр 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Д.Мд оногдуулсан торгох ялын 450.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр 150.000 төгрөгөөр шүүгдэгч П.Б оногдуулсан торгох ялын 450.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр 75.000 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М, П.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/  хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М, П.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М, П.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

8. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М, П.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.ОТГОНЦЭЦЭГ