| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2016/05543/и |
| Дугаар | 6154 |
| Огноо | 2016-10-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 6154
| 2016 оны 10 сарын 11 өдөр | Дугаар 101/ШШ2016/06154 | Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Нуурын 7 дугаар гудамж 69 тоот хаягт оршин суух, Монгол овогт Од-Эрдэнийн Нарансувд /РД:СЭ90042604/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж 104 дүгээр байрны 11 тоот хаягт оршин суух, Бэсүд овогт Баттүвшингийн Билгүүн /РД:УУ89030251/-д холбогдох,
Автомашин худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, автомашиныг өөрийн өмчлөлд авах тухайиргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч О.Нарансувд,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Түмэндэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие мөнгөний хэрэгцээ шаардлага гарч 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр иргэн *******тэй уулзаж, мөнгө зээлдүүлээч гэхэд ******* нь 30,000,000 төгрөгийг, нэг сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлээр өгье, харин чи өөрийн өмчлөлийн автомашинаа зээлийн барьцаа болгож, миний өмчлөлд шилжүүлж өг гэсэн.
Намайг зээлээ, хүүгийн хамт төлж дуусгахаар чинь чиний өмчлөлд буцаагаад шилжүүлж өгье, энэ болзлыг зөвшөөрвөл мөнгө зээлээр өгье, тэгэхгүй бол боломжгүй гэдэг шаардлага тавьсан.
Түүнд итгэж, мөнгө зээлсэн баримтан дээр ... худалдан авах гэрээ нь *******ээс 30,000,000 төгрөг зээлсний баталгаа болно, ... 30,000,000 төгрөгөөр худалдаагүй болно гэж бичихээр тохиролцож ийнхүү бичээд автомашин худалдах худалдан авах гэрээ хийж *******ий өмчлөлд өөрийн өмчлөлийн Монголд ганц ширхэг Япон Улсаас оруулж ирсэн, Англи улсад үйлдвэрлэсэн, *******, SAJWA1CBLVO7104 арлын дугаартай, JAGUAR XJ маркийн, 130.000 ам.долларын үнэтэй автомашинаа түр шилжүүлэн өгсөн.
Миний бие өнөөдрийг хүртэл зээлсэн мөнгөө төлж чадаагүй байгаа нь үнэн бөгөөд зээлсэн мөнгөө, хүү, алдангийн хамт төлнө, хугацаа өгөөч гэж *******ээс гуйхад хугацаа өгөх боломжгүй, автомашиныг чинь зарна гэхээр нь тэгвэл би зөрүү мөнгөө авья гэхэд чамд зөрүү мөнгө гэж өгөхгүй гээд миний өндөр үнэтэй, Монголд үүнээс өөр орж ирээгүй, шинээрээ байгаа автомашиныг минь надад мөнгөний хэрэгцээ, шаардлага байгааг далимдуулан итгэл үнэмшил төрүүлэн, хуурч мэхлэн барьцааны гэрээгээр биш автомашин худалдах, худалдан авах гэрээгээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, битүүмжлэн лац, ломбо дарж хүлээлгэн өгсөн.
Миний автомашин нь өө сэвгүй байсан бөгөөд *******тэй автомашиныг хөдөлгөхгүй байх талаар амаар тохиролцсон байтал тэрээр автомашиныг дур мэдэн, лац ломбыг хуулан авч замын хөдөлгөөнд оролцон зам тээврийн осол гаргаж, эвдэж гэмтээн, өөрийн өмч мэтээр зарж борлуулах гэж байгаад гомдолтой байна. Түүнээс гадна өвөл хөдөлгөөнд оролцуулдаггүй байсан автомашинд учруулсан гэмтлийг засварласан гэсэн боловч машинд сэв орчихсон байсан.
Анхнаасаа ******* нь барьцааны гэрээ хийнэ гэж байснаа наториатч дээр очоод худалдах, худалдан авах гэрээ хийсэн бөгөөд ийм гэрээ хийгдэнэ гэдгийг хууль сайн мэдэхгүй учраас ноцтой төөрөгдөлд оруулан гарын үсэг зуруулсан гэж үзэж байна. Угтаа бол барьцаат зээлийн гэрээ байгуулах байсан юм.
Худалдах, худалдан авах гэрээг 3 % үйлдсэн бөгөөд өөрт байгаа хувийг шүүхэд өгсөн. Ер нь худалдах, худалдан авах гэрээг шахалтаар хийсэн.
Хэргийн 6 дугаар талд авагдсан, *******д эх хувь нь байгаа зээлийн гэрээг ******* аваад явсан бөгөөд маргааш нь түүнийгээ авъя гэхэд ажилтай учир амжихгүй гэсэн тул манай нөхөр гар утсаараа дээрх гэрээний зургийг авсныг шүүхэд өгсөн.
*******тэй уулзахаас өмнө автомашин ломбарданд байсан, өдрийн хүүтэйгээр зээл чөлөөлдөг хүмүүсээр зээлээс чөлөөлүүлсэн байсан юм.
Иймд автомашин худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцон хүчингүй болгож, *******ий өмчлөлд түр шилжүүлэн өгсөн, миний өмчлөлийн Япон Улсаас оруулж ирсэн, Англи улсад үйлдвэрлэсэн, *******,SAJWA1CBLVO7104 арлын дугаартай, JAGUAR XJ маркийн, 130.000 ам.долларын үнэтэй автомашиныг минь буцаан******* миний өмчлөлд шилжүүлж өгнө үү гэв.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
******* миний бие нь 2016.03.04-ний өдөр эхнэрийн танил болох Х.Энхжаргалын санал болгосноор уг автомашиныг худалдан авсан болно.
Намайг худалдан авахаас өмнө нэхэмжлэгч Нарансувд болон түүний нөхөр Мэндбаяр нар нь уг автомашиныг Сайн ломбардад тавьж мөнгө зээлсэн байсан бөгөөд зээлийн хугацаа хэтэрч хураагдах гээд байна, уг ломбарднаас машинаа аваад Пийс Мол дэлгүүрийн 8 давхарт байрладаг банк бус санхүүгийн байгууллагад тавиад мөнгийг чинь гаргаад өгье, банк бус санхүүгийн байгууллагатай яриа тохирсон байгаа тул санаа зоволтгүй гэж амлаад 2016.03.02-ны өдөр иргэн Х.Энхжаргал, Ш.Батчимэг нараар өдрийн 2 %-ийн хүүтэйгээр 24.000.000 төгрөгөөр Сайн ломбардаас машинаа чөлөөлүүлсэн байсан.
Пийс Молл дах банк бус санхүүгийн байгууллага нь 30.000.000 төгрөгний үнэлгээнд хүрэхгүй гээд аваагүй бөгөөд Уран ган ломбардад мөн хандахад Чи өмнө нь машинаа тавиад аваагүй хаясан, найдваргүй зээлдэгч байна гээд мөн уг машиныг авахаас татгалзсан байсан.
Х.Энхжаргал манай эхнэрт уг машиныг 1 сарын хугацаатай аваач гэсэн санал тавьсны дагуу би эхнэртэйгээ******* болон Мэндбаяр нартай уулзахад машинаа нэр дээр чинь шилжүүлж өгье, хугацаандаа авахгүй бол зарж үрж болно гэсэн гарын үсэг зурж баталгаа гаргаж өгье, өдрийн 2 %-ийн хүүтэй чөлөөлүүлсэн болохоор тус болооч гэж гуйгаад байсны үндсэн дээр тохиролцож 30 сая төгрөгийг нэг сарын 8%-ийн хүүтэй хоног тутамд 0.5%-ийн алданги хүлээхээр 10 хоногийн хугацаатай зээлийн гэрээг өөрсдөө гараараа бичиж өгч гарын үсэг зурсан болно.
О.Нарансувд нь уг машинаа өөрөө үнэлж гаргасан дүн болно. 2016.04.04-нд хугацаа дууссаныг сануулж ярьсан бөгөөд хуулийн дагуу 163.2 заалтыг дурдсан сануулах мэдэгдлийг мессэжээр явуулсан бөгөөд ямар ч хариу өгөөгүй, үндсэн зээл, хүү, алдангиас нэг ч төгрөг төлөөгүй болно.
Ингээд 2016.04.28-ны өдөр хүртэл хүлээсэн боловч ямар ч хариу өгөөгүй тул уг машиныг зарах арга хэмжээ авахын тулд сонирхож байгаа хүмүүст нь очиж үзүүлэх байдлаар хөдөлгөөнд оролцож байгаа нь үнэн.
Тухайн үедээ өөрсдийн хэрэгцээнд зориулж гуйж, ярьж тохиролцон гэрээ хийж гарын үсэг зурж баталгаа гаргаж өгсөн бөгөөд бид гэрээгээр тохиролцсоны дагуу уг машиныг борлуулах эрхтэй гэж ойлгож байна.
Тухайн үедээ бид машиныг аваагүй бол энэ машин ломбардын орлого болоод үлдэх байсан. Гэтэл машинаа алдах дээрээ тулсан үедээ гуйж байж мөнгө авчихаад хүү, торгуулиа ч төлөхгүй өдий хүрчихээд одоо биднийг залилсан мэтээр ярьж зарга болж яваа нь зохисгүй юм.
Иймд маргааныг хуулийн дагуу үнэн зөв шийдэж өгнө үү гэжээ.
/хх-ийн 18-19 дүгээр тал/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
О.Нарансувд болон *******ий хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд нотлох баримтын шаардлага хангасан энэхүү гэрээг нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн байна.
О.Нарансувдтай дээрх гэрээг байгуулахдаа ******* нь тулган шаардсан, түүнийг төөрөгдүүлсэн зүйлгүй,******* өөрөө эрх зүйн бүрэн чадамжтай этгээд байхаас гадна наториатч гэрээг гэрчлэх үедээ гэрээний үр дагаврыг хууль зүйн талаас тайлбарлаж өгсөн.
О.Нарансувд нь дээрх автомашиныг 130.000 ам.долларын үнэтэй гэх боловч үүнийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй бөгөөд хэрвээ автомашины зах зээлийн үнэ ийм байсан бол дээрх гэрээ хийгдэхгүй байсан гэж үзэж байна.
О.Нарансувд хууль мэдэхгүйгээс ийм гэрээ байгуулсан гэх тайлбар нь Иргэний хуулийн 3 дугаар зүйлд зааснаар хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Автомашины үнэ 30.000.000 төгрөг гэдгийг******* өөрөө хэлж тогтоосон үнэ болохоос *******ий тогтоосон үнэ биш юм.
О.Нарансувд нь худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа ноцтой төөрөгдсөн гээд байна, гэтэл машинаа үзэж харж хоорондоо ярилцаж тохиролцоод нилээн олон удаа хоорондоо уулзсаны эцэст ноцтой төөрөгдсөн гэж байгаа нь үндэсгүй.
Хэргийн 6 дугаар талд авагдсан баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүйгээс гадна*******ын өөрийнх нь бичсэн гэх баримтаас харахад автомашиныг буцаан худалдан авах давуу эрхтэй гэж үзэж болох боловч уг баримт нь хуульд заасан шаардлага хангахгүй байна.
Түүнээс гадна нэхэмжлэгч нь зохигчийн хооронд зээлийн гэрээ хийгдээгүй гээд тайлбарлаад байна.
Иймд шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаа учир О.Нарансувдын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* нь хариуцагч *******д холбогдуулан зохигчийн хооронд 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан автомашин худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, *******, автомашиныг автомашиныг өөрийн өмчлөлд авах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь автомашиныг 30.000.000 төгрөгийн зээлсэн зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан барьцаат зээлийн гэрээ байгуулах байтал ноцтой төөрөгдлийн улмаас худалдах, худалдан авах гэрээ байгуулсан тул гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, автомашиныг өөрийн өмчлөлд буцаан авах нь үндэслэлтэй гэж,
Хариуцагч нь талууд автомашин худалдах, худалдан авах гэрээг өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр байгуулсан бөгөөд гэрээ байгуулахдаа түүнийг ноцтой төөрөгдүүлсэн зүйлгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргаж байна.
Талууд 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр******* нь өөрийн өмчлөлийн *******, SAJWA1CBLVO7104 арлын дугаартай, JAGUAR XJмаркийн автомашиныг 30.000.000 төгрөгөөр худалдах,
******* нь гэрээгээр тохиролцсон автомашины үнийг төлөхөөр тохиролцсон байх ба гэрээг нотариатчоор гэрчлүүлжээ.
/хх-ийн 5 дугаар тал/
Худалдах, худалдан авах гэрээний дагуу ******* тээврийн хэрэгсэл нь 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр *******ий өмчлөлд шилжсэн, одоо түүний өмчлөлд байгаа болох нь Авто Тээврийн Үндэсний төвийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №2 тоот албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн баримтууд, № 01163842 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
/хх-ийн 62-64, 68 дугаар тал/
Зохигчийн тайлбараас үзэхэд 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч ******* нь 30.000.000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх,
Нэхэмжлэгч******* нь 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 30.000.000 төгрөгийг төлөх, төлөөгүй тохиолдолд 10 хоногийн хугацаанд хоног тутамд 0.5 хувийн алданги төлөх, үүнээс хойш төлөөгүй тохиолдолд дээрх автомашиныг худалдаж, хохирол барагдуулахаар тохиролцсон гэж үзэхээр байна.
Дээрх тохиролцооны дагуу нэхэмжлэгч******* нь 30.000.000 төгрөгийг хариуцагч *******д төлөөгүй байх бөгөөд зохигч талаар маргасангүй.
Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д: Ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно,
Мөн хуулийн 58.2.1-т: хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн тохиолдолд ноцтой төөрөгдсөн гэж үзэхээр заажээ.
Нэхэмжлэгч******* нь худалдах, худалдан авах гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн талаар хариуцагч *******д нэн даруй мэдэгдсэн болон гэрээний зүйл JAGUAR XJ маркийн автомашин нь 130.000 ам.долларын үнэтэй болохыг нотолсон баримтыг ирүүлээгүйгээс гадна талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд түүний барьцаат зээлийн гэрээ байгуулах байтал худалдах, худалдан авах гэрээ байгуулж хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй.
Дээрх байдлуудаас үзэхэд нэхэмжлэгч*******, хариуцагч ******* нарын хооронд 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан автомашин худалдах, худалдан авах гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж үзэн хүчин төгөлдөр бус гэж тооцох боломжгүй байна.
Иймд*******ын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч *******тэй байгуулсан автомашин худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, *******, автомашиныг өөрийн өмчлөлд авах тухайнэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн хэргийн 6 дугаар талд авагдсан баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангахгүй тул шийдвэрийн үндэслэл болгох боломжгүйг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч*******ын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч *******тэй байгуулсан автомашин худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, *******, автомашиныг өөрийн өмчлөлд авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. 57 57.1, 60 60.1, 7 7.1.1- нэхэмжлэгчийн у 307.950 .
3. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 20399 тоот захирамжаар хариуцагч *******ий өмчлөлийн *******, SAJWA1CBLVO7104арлын дугаартай, JAGUAR XJ маркийн автомашиныг битүүмжилсэн арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ