Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 292

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: Хаан банкны Замын-Үүд дэх салбар /УБД9016001011, РД:2693321/-ын нэхэмжлэлтэй,

Баатад овогт Туулайхүүгийн Мартыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нарангэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Туулайхүү овогтой Март нь 2015 оны 06-р сарын 25-ны өдөр тус банкнаас 11.000.000 / арван нэгэн сая / төгрөгийн цалингийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар авсан бөгөөд 2016.11.02-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 7.635.748 төгрөг, хүүгийн төлбөр 280.159 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 5531 төгрөг нийт 7.921.438 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа болно.Т. Март нь Замын 4-р ангид замчингаар ажиллаж байгаад ажлаасаа халагдан алга болсон бөгөөд зээлээ төлөхгүй өнөөдрийн байдлаар 122 хоног хугацаа хэтэрч байна. Т.Март нь байнгын хаяг дээрээ байхгүй, утас нь холбогдохгүй оршин суух хаяг нь тодорхой бус байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү. Т.Мартын регистрийн дугаар: М382022792, өөрийн утасны дугаар: 88945852, эгч Т.Чулуунцэцэгийн утас: 96613266 гэв.           

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч Хаан банкны Замын-Үүд салбарын гаргасан Баатад овогт Туулайхүүгийн Мартыг сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Хаан банкны Замын-Үүд салбар нь Туулхүүгийн Марттай 2015 оны 06 сарын 25-ны өдөр ЗГ201542305903 дугаартай барьцаат зээлийн гэрээг байгуулж, 11.000.000 төгрөгийг, жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь зэргээр тогтоогдож байна.

Т.Март нь зээлийн гэрээний үүргийг зөрчиж, зээлээ төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас 122 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Т.Мартын төлбөл зохих гэрээний үүрэг нь 2016 оны 11 сарын 02-ны өдрийн байдлаар нийт 7.921.438  төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Т.Март нь Улаанбаатар төмөр замын харьяа Замын 4-р ангид замчнаар ажиллаж байгаад ажлаасаа халагдсан, байнгын оршин суух хаягтай байхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжилах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Баатад овогт Туулайхүүгийн Март /РД: МЗ82022792/ нь Замын-Үүд сумын 2-р баг, Борхойн далай гудамж 1-1 тоотод оршин сууж байсан болно.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Баатад овогт Туулайхүүгийн Мартыг эрэн сурвалжилсугай.

2. Баатад овогт Туулайхүүгийн Мартыг эрэн сурвалжилж түүний оршин суух хаягийг тогтоох ажиллагааг Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6.Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ  Э.БОЛОРМАА