Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 150

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Д даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

Улсын яллагч М.Ф

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К,

Шүүгдэгч Т.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ф Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Ад холбогдох эрүүгийн 1913002410196 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт оршин суудаг, урьд 3 удаа ял шийтгүүлж байсан, Т овогт Т.А, регистрийн дугаар БЭ.................

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.А нь 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 5 дугаар багийн иргэд Н.Д, М.Д нарын 4 тооны тэмээг хулгайлан авч, тус сумын 2 дугаар баг буюу Чихтэй багийн “Хатуу хөтөл” гэх газарт иргэн Б.Х, Б.Ж нарын эзгүй өвөлжөөний саравчтай хашаанд 2 тэмээг модноос уяж, 2 тэмээний хөлийг нь хүлж хэвтүүлээд хашиж явсан ба 2 хоногийн дараа буюу 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр шөнийн 12 цаг 30 минутын орчимд нэг тэмээг нядалж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.А нь 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 5 дугаар багийн иргэд Н.Д, М.Д нарын 4 толгой тэмээг хулгайлан авч тус сумын 2 дугаар баг буюу Чихтэй багийн “Хатуу хөтөл” гэх газарт иргэн Б.Х, Б.Ж нарын эзгүй өвөлжөөний саравчтай хашаанд 2 тэмээг модноос уяж, 2 тэмээний хөлийг нь хүлж хэвтүүлээд хашиж явсан ба 2 хоногийн дараа буюу 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр шөнийн 12 цаг 30 минутын орчимд нэг тэмээг нядалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Хохирогч М.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр надад Н.Д утсаар залгаад тэмээгээ тоолоорой гэсэн. Надаас 3 тэмээ хулгайд алдсан байсан. Миний 3 тэмээг “Хатуу хөтөл” гэх газарт Бгийн Хийн эзгүй өвөлжөөнд аваачиж 2 тэмээг нядалж амжаагүй гаргаад явуулсан, нэг тэмээг тэндээ нядалж амжаагүй үлдээгээд явсан байсан гэсэн. Би 3 тэмээгээ эсэн мэнд авсан. Надад ямар нэгэн хохирол учраагүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” мэдүүлэг /хх-ийн 41-45 дугаар хуудас/,

- Хохирогч Н.Ды мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өөрийн эзэмшдэг нийт тэмээнүүдийг сумын төвд авчирч бүртгээд ноосыг аваад 89 толгой тэмээг тоолоод Ногооннуур сумын 5 дугаар баг “Ямаатын хүйтэн” гэх газарт тууж орхиод явсан. Тэгээд 06 дугаар сарын 24-ний өдөр цагдаагаас залгаж “танайхаас хулгайд тэмээ алдсан уу” гэхээр нь им тамгыг асуухад миний нэг тэмээ мөн байсан. Миний тэмээг нядлагдсан байна гэсэн. Манай дүү Н.Долдахан цагдаагаас нядлагдсан тэмээний махыг хүлээн авсан. Тэмээний баруун талын чихний үзүүрээс гөлөм имтэй, зөв талын гуянд дөрөө тамгатай, чихэнд хуванцар шар ээмэг зүүсэн, 5 настай ингэн тэмээ байсан. Би 1.600.000 төгрөг нэхэмжилсэн ба Т.А өөрийн мотоциклийг 1.600.000 төгрөгөөр тооцож, хохирлоо бүрэн барагдуулж өгсөн. ...Би хохирлоо бүрэн төлүүлж авсан. Цаашид нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 46-50 дугаар хуудас/,

- Гэрч Т.Аы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ногооннуур сумын 2, 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс алдагдсан морь малаа хайж явахад Ногооннуур сумын 2 дугаар багийн нутагт байрлах иргэн Б.Х, Б.Ж нарын өвөлжөөнд очиход өвөл мал оруулдаг саравчтай хашаан дотор дөрвөн тооны тэмээ байсан. Тэрээр хоёр тэмээний толгойд ногт хийж модноос уясан ба хажууд байсан хоёр тэмээний урд хоёр хөлийг боож хэвтүүлсэн байдалтайгаар хашаан дотор байсан. ...Тэрээр 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн оройн 22 цагийн үед аймгаас бор фургон машинтай хоёр цагдаа ирж “тэмээ байгаа хашааг үзүүл” гэхээр нь цагдааг дагуулаад шөнийн 00:30 цагийн үед тус Б.Хийн өвөлжөөнд очиж байхад нэлээд хол газраас Б.Хийн өвөлжөөнөөс мотоциклийн гэрэл харагдсан. Гэрэл Б.Хийн гэрийн хойд талд байдаг давааг даваад явчихсан ба гэрэл харагдахгүй алга болсон. Тэгээд шөнийн 01:30 цагийн үед Б.Хийн хашаанд очиход нэг тэмээний хөлийг уясан байдалтай хэвтэж байсан ба хажууд нь дөрөө тамгатай чихэнд “001388” дугаартай нэг тэмээг нядалсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр хуудас/,

- Гэрч К.Кийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэмээгээ хайгаад Б.Х, Б.Ж нарын өвөлжөөнд очиход тэмээний дуу чимээ гарсан ба саравчтай чулуугаар баригдсан хашаанд очиход хоёр тэмээ уяатай, хоёр тэмээний урд талын 2 хөлийг өвдөг хэсгээр хүлж хэвтүүлсэн байдалтай харагдсан.  Би ойролцоо хүн амьтан байгаа болов уу гэж нэг цаг гаруй хүлээсэн. Энэ хугацаанд өөрийнхөө тэмээг олж аваад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 59-61 дүгээр хуудас/,

- Гэрч Б.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр манай өвөлжөөнд тэмээ нядлагдсан байна гэж сонсоод 06 дугаар сарын 27-ны өдөр очсон. Миний гэрийн дотор эрэгтэй хүний саравчтай малгай, граж дотор нуруу модны дээр мотоциклийн тольтой хамт мотоциклийн чанга яригч, гэрээс доошоо 2 км газарт улаан шар өнгийн монгол дээлийн бүс байсныг цагдаагийн байгууллагад мэдэгдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын цагдаагийн тасгийн жолооч, цагдаагийн ахлах ахлагч Шийн илтгэх хуудас /хх-ийн 05 дугаар хуудас/,

- Тэмээг нядалсан гэх хашаа, амбаарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын схем зураглал /хх-ийн 07-16 дугаар хуудас/,

- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-19 дүгээр хуудас/,

- Мал нядлах үед унаж явсан мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-22 дугаар хуудас/,

- Эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хутганаас авсан гарын мөр /хх-ийн 23-28 дугаар хуудас/,

- Шүүх шинжилгээний албаны ахлах шинжээч Х.Бийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 46 дугаартай: “...хэргийн газраас гэрэл зургаар бэхжүүлэн авсан гэх мотоциклийн явах хэсгийн 2 ширхэг мөр нь “SANҮА” маркийн улсын дугааргүй, улаан өнгийн мотоциклийн явагч хэсгийн мөртэй ерөнхий шинж тэмдгээр тохирч байна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 69-71 дүгээр хуудас/,

- Ховд аймгийн Шүүх шинжилгээний албаны криминалистикийн шинжээч Р.Еы 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 79 дугаартай: “...шинжилгээнд ирүүлсэн хугарсан зүйлс /эд анги/ хоорондоо нийлж нэг бүхэл үүсгэж байна” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 80-81 дүгээр хуудас/,

- Шүүх шинжилгээний албаны ахлах шинжээч Х.Бийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаартай: “...шинжилгээнд тэнцэж байгаа нэг ширхэг гарын мөр нь “Папилон” санд байгаа МN004820002689 гэсэн бүртгэлтэй Т.Аын баруун гарын эрхий хурууны хээтэй тохирч байна” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 85-91 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Т.Аын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өөрийн улсын дугааргүй мотоциклээр өвөлжөөндөө очоод орой 20 цагийн үед гэр лүү буцаж явж байх замдаа Б.Хийн өвөлжөөний хажууд ирэх үед мотоциклийн гинж нь салж унаж явах боломжгүй болсон болохоор уг мотоциклийг хөтөлж аваад Б.Хийн өвөлжөөнд байдаг гражид оруулж хаяад алхаад аймаг руу явж гинж авч ирэхээр зам руу явж байх үед өвөлжөөний дээд талд 4 тооны тэмээ байсныг харсан. Тэгээд уг тэмээг унаж авах санаатай барьж авах гээд саравчтай хашааны дотор оруулаад 4 тэмээний хоёрын урд талын хөлийг холбож уяад дараа нь чулуун хашааны саравчны доогуур оруулж уясан. Харин үлдсэн 2 тэмээг сөгдүүлж уяж хаяад явсан. Тухайн өдөр орой болж гадаа харанхуй болсон болохоор доошоо зам дагуу бууж ирэхэд нүүрс ачсан нэг том тэрэг аймаг руу явж байсан. Тэр машиныг зогсоож суугаад аймгийн төвд ирсэн. Тэгээд аймагт ирж хоноод маргааш нь зах орж сэлбэгийн дэлгүүрээс мотоциклийн гинж худалдаж аваад мөн л замд гарч хөдөө явах машин хүлээсэн боловч ямар ч машин тааралдаагүй болохоор маргааш нь замын машинаар явж Б.Хийн өвөлжөөний харалдаа зам дагуу буугаад гражид оруулж тавьсан мотоциклийн гинжийг хийж янзалсан. Тэгээд 2 өдрийн өмнө уяж тавьсан тэмээ байгаа болов уу гэж харсан чинь дөрвүүлээ байсан. Ямар ч хүн ирж аваагүй байсан болохоор нэг тэмээг нядалж махыг нь авч явах санаатайгаар ганцаараа нядалсан боловч дуусгаж чадахгүй байхад тухайн өвөлжөө рүү нэг машин ирж байсан гэрэл харагдсан тул уяатай байсан хоёр тэмээний оосрыг хутгаар огтолж суллаж явуулсан ба сөгдүүлж уясан нэг тэмээг босгож явуулж чадахгүйгээр мотоциклоо асааж зугтаж явсан болно. ...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Нийтэд тустай ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 114-118 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт байхгүй бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон шүүгдэгчийн мэдүүлэг нь хоорондоо зөрүүгүй, цаг хугацаа, үйл баримтын талаар тохирч байна. Уг нотлох баримтуудыг цуглуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогч болон гэрчийн хуульд заасан эрхийг хязгаарласан, хангаагүй зэрэг байдал тогтоогдоогүй бөгөөд хэргийг мөрдөн шалгах шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

Уг хэргийг прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлснийг шүүхийн хэлэлцүүлгээр мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байх бөгөөд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Т.А нь мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж болох амар хялбар аргаар мөнгөтэй болох зорилгоор шунахайн сэдэлттэйгээр уг гэмт хэргийг санаатай үйлдэж, бусдад мэдэгдэлгүй хэн нэгэнд хүч хэрэглээгүй, хулгайлагдсан малын эзэн нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй байхад бусдын өмчлөх эрхэд халдсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч энэ гэмт хэргийг хүсэж, шунахайн сэдэлтээр анхнаасаа мал хулгайлах зорилгоор очиж уг гэмт хэргийг санаатай үйлдсэн байна.

Эрүүгийн хуульд зааснаар мал гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаардаг бөгөөд олон тооны мал гэж хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгодог юм. Шүүгдэгч нь 4 тооны тэмээ хулгайлсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж үзнэ.

Шүүгдэгч нь хууль бусаар олсон эд зүйлийг өөрийн дураар захиран зарцуулж нядалсан байх бөгөөд энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул дээрх хууль бус үйлдэл нь төгссөн гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Иймд шүүгдэгч Т.Аын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

Шүүгдэгч  нь хууль бус үйлдлийнхээ улмаас хохирогч Н.Дд 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан нь 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Хохирогч Н.Дд учирсан уг хохирлыг шүүгдэгч Т.А төлж барагдуулсан болох нь хохирогч Н.Ды “......Би хохирлоо бүрэн төлүүлж авсан. Цаашид нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг, хохирогч М.Дын “...Би 3 тэмээгээ эсэн мэнд авсан. Надад ямар нэгэн хохирол учраагүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Аыг хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Т.Ад үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

Шүүгдэгч Т.А урьд нь 3 удаа ял шийтгүүлж байсан болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” болон шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 120-172 дугаар хуудас/-аар тус тус тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан санал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж  уг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газарт хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Т.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

Шүүгдэгч Т.А нь бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлийн “SANYA” маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, улсын дугааргүй, улаан өнгийн, 350.00-500.000 төгрөгийн үнэтэй мотоциклийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн хар хөх өнгийн урд болон хойд талын хэсэгт “аdidas” гэсэн бичигтэй, даавуу материалтай, саравчтай малгай 1 ширхэг, улбар шар өнгийн 3 метр урт дурдан бүс 1 ширхэг, мотоциклийн толины нүүрэн хэсэгт “SANYA” гэсэн бичигтэй, суурь хэсгээрээ 7x8 см хэмжээтэй, дуу үүсгэгч бэхлэгдсэн, бэхэлгээний доод хэсэг нь хажуу талаараа 1x2.2 см хэмжээтэй, ямар нэгэн эд ангиас салж хугарсан оромтой, дипузерт улаан хар өнгийн 35 см цахилгаан утастай, хар өнгийн төмөр суурьтай мотоциклийн зүүн талын толь 1 ширхэг, хар өнгийн төмөр суурьтай, толины нүүрэн хэсэгт “SАNҮА” гэсэн бичигтэй, мотоциклийн баруун талын толь 1 ширхэг, мотоциклийн толгой хэсэгт байдаг хар өнгийн, доод хэсэгт “2018-08” гэсэн бичигтэй, 23x8 см хэмжээтэй, баруун хэсэг нь 1x2.2 см хэмжээтэй хугарсан эд ангийн ором үлдсэн төмөр бариул 1 ширхэг, төмөр амгайтай суран ногт 1 ширхэг, цэнхэр өнгийн хуванцар иштэй, нийт 26.5 сантиметр урттай, ажлын хэсэг нь дунд хэсгээрээ ирийн дээд талаас 0.5 см хэмжээтэй хугарсан, иш 11.5 сантиметр урттай хутга 1 ширхэг, бор алаг өнгийн модон иштэй, нийт 26 сантиметр урттай, ажлын хэсэг 14.5 сантиметр урттай, иш 11.5 сантиметр урттай хутга 1 ширхэг, ногоон өнгийн иштэй, нийт 22 сантиметр урттай, ажлын хэсэг 14.5 сантиметр урттай, иш 9.5 сантиметр урттай хутга 1 ширхэг, 2.5 сантиметр урттай, бор ногоон өнгийн дунд хэсгээрээ дан зангидсан, үзүүр хэсгээрээ тооно тушиж зангидсан, даавуун материалтай олс 1 ширхэг, 1.25 сантиметр урттай, нэг талын үзүүр хэсгээр хурц зүйлээр зүсэгдсэн, тайрагдсан суран аргамж 1 ширхэг, амгай хэсгээр суран болон цагаан өнгийн мяндсан олсоор залгагдаж уясан суран ногт 1 ширхэг, тэмээний ноосон зүйлээр ороогдсон хар өнгийн 85 сантиметр  хэмжээтэй хялгасан олс 1 ширхэг, цагаан өнгийн 55 сантиметр урттай, тооно тушиж зангидсан мяндсан олс 1 ширхэг, 1 метрийн урттай, бор алаг өнгийн хялгасан олс 1 ширхэг, цагаан өнгийн хоёр үзүүрээр тайрагдсан нарийн 55 сантиметр урттай мяндсан олс 1 ширхэг, цагаан өнгийн 75 сантиметр нарийн олс 1 ширхэг, цагаан өнгийн 1.25 сантиметр урттай, нарийн олс 1 ширхэг, цагаан өнгийн 17 сантиметр урттай, нэг талын үзүүр хэсэг задгай, нэг талын үзүүр хэсэг нь тооно тушиж зангидсан, мяндас олс 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Т.Ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Т.Аын Е серийн 1886204 дугаартай гадаад паспортыг тогтоолын хамт Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-5 дахь хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 7, 8, 9 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Т овогт Т.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ад Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газарт 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Т.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Т.Аын эзэмшлийн “SANYA” маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, улсын дугааргүй, улаан өнгийн, 350.00-500.000 төгрөгийн үнэтэй мотоциклийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн хар хөх өнгийн урд болон хойд талын хэсэгт “аdidas” гэсэн бичигтэй, даавуу материалтай, саравчтай малгай 1 ширхэг, улбар шар өнгийн 3 метр урт дурдан бүс 1 ширхэг, мотоциклийн толины нүүрэн хэсэгт “SANYA” гэсэн бичигтэй, суурь хэсгээрээ 7x8 см хэмжээтэй, дуу үүсгэгч бэхлэгдсэн, бэхэлгээний доод хэсэг нь хажуу талаараа 1x2.2 см хэмжээтэй, ямар нэгэн эд ангиас салж хугарсан оромтой, дипузерт улаан хар өнгийн 35 см цахилгаан утастай, хар өнгийн төмөр суурьтай мотоциклийн зүүн талын толь 1 ширхэг, хар өнгийн төмөр суурьтай, толины нүүрэн хэсэгт “SАNҮА” гэсэн бичигтэй, мотоциклийн баруун талын толь 1 ширхэг, мотоциклийн толгой хэсэгт байдаг хар өнгийн, доод хэсэгт “2018-08” гэсэн бичигтэй, 23x8 см хэмжээтэй, баруун хэсэг нь 1x2.2 см хэмжээтэй хугарсан эд ангийн ором үлдсэн төмөр бариул 1 ширхэг, төмөр амгайтай суран ногт 1 ширхэг, цэнхэр өнгийн хуванцар иштэй, нийт 26.5 сантиметр урттай, ажлын хэсэг нь дунд хэсгээрээ ирийн дээд талаас 0.5 см хэмжээтэй хугарсан, иш 11.5 сантиметр урттай хутга 1 ширхэг, бор алаг өнгийн модон иштэй, нийт 26 сантиметр урттай, ажлын хэсэг 14.5 сантиметр урттай, иш 11.5 сантиметр урттай хутга 1 ширхэг, ногоон өнгийн иштэй, нийт 22 сантиметр урттай, ажлын хэсэг 14.5 сантиметр урттай, иш 9.5 сантиметр урттай хутга 1 ширхэг, 2.5 сантиметр урттай, бор ногоон өнгийн дунд хэсгээрээ дан зангидсан, үзүүр хэсгээрээ тооно тушиж зангидсан, даавуун материалтай олс 1 ширхэг, 1.25 сантиметр урттай, нэг талын үзүүр хэсгээр хурц зүйлээр зүсэгдсэн, тайрагдсан суран аргамж 1 ширхэг, амгай хэсгээр суран болон цагаан өнгийн мяндсан олсоор залгагдаж уясан суран ногт 1 ширхэг, тэмээний ноосон зүйлээр ороогдсон хар өнгийн 85 сантиметр хэмжээтэй хялгасан олс 1 ширхэг, цагаан өнгийн 55 сантиметр урттай, тооно тушиж зангидсан мяндсан олс 1 ширхэг, 1 метрийн урттай, бор алаг өнгийн хялгасан олс 1 ширхэг, цагаан өнгийн хоёр үзүүрээр тайрагдсан нарийн 55 сантиметр урттай мяндсан олс 1 ширхэг, цагаан өнгийн 75 сантиметр нарийн олс 1 ширхэг, цагаан өнгийн 1.25 сантиметр урттай, нарийн олс 1 ширхэг, цагаан өнгийн 17 сантиметр урттай, нэг талын үзүүр хэсэг задгай, нэг талын үзүүр хэсэг нь тооно тушиж зангидсан, мяндас олс 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

             8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Т.Аын Е серийн 1886204 дугаартай гадаад паспортыг тогтоолын хамт Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

             9. Шүүгдэгч Т.Ад урьд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

             10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

              11.  Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  П.ДОРЖБАЛ