| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 101/2023/01226/И |
| Дугаар | 210/МА2026/00696 |
| Огноо | 2026-03-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2026/00696
*******ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 191/ШШ2026/01756 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******, ******* нарт холбогдох
Орон сууц захиалгын гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохирол 125,372,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. ******* нь *******-ийн захирал *******тэй 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Г4-Д7-3-53 дугаартай орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Уг гэрээгээр Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, *******, *******, 7 давхрын 53.35 м.кв талбайтай, зүүн талын А айлын зохион байгуулалттай ******* орон сууцыг захиалж, бүх төлбөр тооцоог хийсэн. Тухайн орон сууцны 1 м.кв талбайг нь 1,500,000 төгрөгөөр тохиролцож, нийт 80,025,000 төгрөгийг тооцож төлсөн. Уг компанийн зүгээс 16 давхар барилгыг бариад дуусах дөхөж байгаа боловч тус орон сууцыг улсын комисс хүлээж авсан эсэхийг мэдэхгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1.2-т зааснаар орон сууцыг 2020 оны 09 дүгээр сарын З0-ны өдөр хүлээлгэж өгөхөөр тохиролцсон.
Гэвч хариуцагч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр маргаан бүхий орон сууцыг 125,372,500 төгрөгөөр иргэн *******д худалдсан болох нь улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн баримтаар тогтоогдож байна. Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь тухайн орон сууцыг өөрийн өмчлөл, эзэмшилдээ авах боломжгүй гэж үзэж байна.
Иймд хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргээ биелүүлээгүй учраас орон сууцны зах зээлийн үнэ болох 125,372,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.1. Нэхэмжлэгч нь анх ******* байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* болж өөрчлөгдсөн. Тухайн хэрэгт *******, ******* нарын хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдөж байгаа талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Талуудын хооронд *******оос *******т хувьцаа шилжүүлсэнтэй холбоотой маргаан үүссэн. ******* нь ямар орон сууцыг *******д шилжүүлээд, цааш нь *******д шилжүүлсэн нь тодорхойгүй байгаа учраас нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй.
2.2. Бодит нөхцөл байдалд 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн орон сууц захиалах гэрээний төлбөр хэрхэн яаж төлөгдсөн нь тодорхойгүй. Хэрэгт авагдсан баримтуудаар анх *******д шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Мөн *******оос итгэмжлэл аваад *******т шилжүүлэхээр тохиролцсон. Хувьцаа шилжүүлсэн ажиллагаанд ******* ямар үүрэг хүлээж, тус компанийн дансанд хэн алинаас нь төлбөр төлсөн. Мөн *******-ийн зүгээс төлбөрийг хүлээж аваагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
2.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******-ийн зүгээс гэрээний үүргээ зөрчиж, орон сууцыг шилжүүлсэн гэж тайлбарладаг. ******* нь 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргаж, мөн сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн. 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр *******д маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууцыг шилжүүлээгүй гэжээ.
3.1. ******* нь *******-тай 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Г4-Д7-З-53 дугаартай орон сууц захиалгын гэрээг байгуулж, тус орон сууцыг 125,372,500 төгрөгөөр худалдаж авсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасны дагуу төлбөрийг бүрэн төлж дуусгасан. Түүнчлэн орон сууц захиалгын гэрээг байгуулсан өдрөөс эхлэн тухайн орон сууцандаа амьдарч байна. Мөн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ******* дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг олгож, миний бие орон сууцны өмчлөгч болохыг баталгаажуулсан гэжээ.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 228 дугаар зүйлийн 228.1, 2******* зүйлийн 229.1, 243 дугаар зүйлийн 243.1, 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 125,372,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, хариуцагч *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 785,012 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн ******* тоот дансанд хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 784,813 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
5.1. Нэхэмжлэгч нь 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн *******-ийн гишүүдийн оруулсан хөрөнгийг шилжүүлэн авч буйд хамаарах төлбөр тооцооны гэрээний оролцогч мөн болохоо баримтаар нотлоогүй. Хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг нотлох баримтыг гаргуулахаар удаа дараа шаардсан боловч гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч нь төрсөн ах дүүгийн харилцаатай учраас нэхэмжлэх эрхтэй гэж тайлбарладаг боловч баримтаар нотлоогүй. Анхан шатны шүүхээс хариуцагчийн энэ татгалзалд дүгнэлт хийгээгүй.
5.2. Хэрэгт *******, ******* нарын хооронд байгуулагдсан хэлцэл авагдсан бөгөөд уг хэлцэл байгуулагдсан эсэх талаар маргаагүй. Харин нэхэмжлэгч тал төлбөрөө төлөөгүй буюу ******* нь *******д өөрийн 20 хувийг шилжүүлээгүй талаар маргасан бөгөөд төлбөрөө төлөөгүй, өөрийн 20 хувийг *******д шилжүүлээгүй нь хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн нотлох баримтуудаар нотлогдсон. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчид төлбөрийг төлсөн гэж үзэж байгаа тохиолдолд үүнтэй холбоотой татваруудыг хуульд заасны дагуу төлөх ёстой. Уг төлбөрийг төлсөн гэдгээ нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөх боломжтой байсан. Гэвч төлбөр төлсөн гэдгээ нотлох баримтуудаа гаргаж өгөлгүйгээр хариуцагчийн гэрээний үүргээ биелүүлсэн гэж маргасан нь үндэслэлгүй.
******* нь *******д өөрийн 20 хувийг бусдад худалдах эрхийг итгэмжлэлээр олгож, ******* худалдаж авсан. Хэрэв *******д 20 хувиа өгөх байсан бол худалдах, худалдан авах, хувьцаа шилжүүлэх гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулах бүрэн боломжтой байхад зөвхөн бусдад худалдах эрхийг өгсөн. Анхан шатны шүүхээс *******оос *******-ийн 20 хувийн эрхээ бусдад шилжүүлэх, худалдах эрхийг *******д 2020 оны 05 дугаар сарын 28-ны итгэмжлэлээр олгосон, уг итгэмжлэлийн дагуу *******ийн эзэмшдэг *******-ийн 20 хувь *******т шилжсэн, уг 20 хувь *******д шилжсэн болох нь нөхөрлөлийн хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, итгэмжлэл зэргээр тогтоогдож байх тул *******ийн 20 хувь нь *******оор дамжиж, *******д шилжсэн гэж үзэхээр байна гэж дүгнэсэн. Уг дүгнэлтийг хийхдээ хавтаст хэргийн 96-230 хэмээн маш ойлгомжгүй ерөнхий байдлаар дүгнэж чухам аль материал дээр тийм зүйл байсан эсэхийг тодорхой дурдаагүй. Мөн *******оос хувь эзэмшлээ *******д шилжүүлсэн гэх агуулга баримт хэрэгт авагдаагүй.
5.3. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 225.1, 228.1, 229.1, 243.1, 263.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож шийдвэрлэсэн. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт талуудын хоорондын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхээс хууль хэрэглээний алдаа гаргаж, талуудын хооронд гэрээний эрх зүйн маргаан уу эсхүл үүргийн эрх зүйн маргаан үүссэн эсэхийг тодорхойлж чадаагүй.
Дээрх хоёр эрх зүйг ялгаж, шаардах эрхийн үндэслэлийг дүгнэсэн тохиолдолд хохирол, гэрээний үүрэг хоёрын хоорондын шалтгаант холбоо, үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугийн асуудалд дүгнэлт өгөх шаардлагатай байсан. Гэтэл анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ гэм буруу, шалтгаант холбоо, хохирлыг буруу дүгнэж, талуудын хооронд үүрэг үүссэн эсэхийг дүгнээгүй. Мөн анхан шатны шүүхээс анх яагаад ******* нэхэмжлэл гаргасан талаар болон *******-ийн нөхөрлөлийн хувьцаа шилжүүлэх харилцаанд манай компани ямар учраас үүрэг хүлээж байгаа талаар дурдаагүй. Манай компанид ******* болон ******* нарын аль алинийх нь зүгээс төлбөр төлөөгүй. Зөвхөн гэрээ байгуулсан учраас нэхэмжлэгч, хариуцагч мөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох гэж тайлбарлаж байгаа боловч ямар үр дагаварт хүргэх нь тодорхойгүй байна.
6.1. Хэрэгт *******-ийн эрх олгосон баримт бичиг, гэрээ, итгэмжлэл, мөн нягтлан бодогч н.Бурмаа нарын тодорхойлолт авагдсан. Уг итгэмжлэлээр ******* нь *******тай орон сууц захиалгын гэрээ байгуулах, компанийн төлөөллийг гүйцэтгэх эрхтэй болохыг баталсан. Өөрөөр хэлбэл ******* нь гэрээний нэг тал бөгөөд шууд хамааралтай гэж үзэх үндэслэлтэй. Мөн *******, *******, *******, ******* нар хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан эсэх нь тодорхойгүй.
Тус хэлцэл байгуулагдсаны үндсэн дээр тухайн нөхөрлөлийн хувьцааг шилжүүлж, оронд нь 6 орон сууц шилжүүлсэн. Хэрэв талуудын хооронд тохиролцоотой хэлцэл байгаа тохиолдолд ******* тухайн хэлцлийн дагуу гомдлын шаардлагаа гаргах, шаардлагыг холбогдох этгээдэд хүргүүлэх эрх нь хуулиар хязгаарлагдаагүй. Мөн нягтлан бодогч н.Бурмаагийн тодорхойлолтоор *******-ийн гишүүдийн оруулсан хөрөнгийн шилжүүлэн авалтын төлбөрийг 100 хувь төлсөн гэж тооцож, тухайн 6 орон сууцыг шилжүүлж байгааг баталсан. Тухайн 6 орон сууцны жагсаалтад гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан.
******* нь *******д хувьцаа шилжээгүй, итгэмжлэлийн дагуу өөр хүнд шилжүүлсэн гэж тайлбарласан. Гэвч хавтаст хэргийн 97 дугаар талд 2025 оны хуулийн этгээдийн лавлагаа хавсаргасан нь тухайн нөхөрлөлийн өнөөгийн хувьцаа эзэмшигч нь *******, ******* нар байдаг. ******* нь тухайн хувьцааг шилжүүлж авсан бөгөөд өнөөдрийг хүртэл хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байна. Хэрэгт авагдсан тухайн нөхөрлөлийн хувьцаанд өгөх ёстой 6 орон сууцнаас өнөөдрийн байдлаар 1 орон сууц үлдэж, бусад 5 орон сууцыг шилжүүлсэн бөгөөд бүх гэрээг ******* байгуулсан. Хариуцагч тал маргааны бүхий 1 орон сууцыг шилжүүлээгүй учраас анхан шатны шүүхэд хандсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн орон сууцыг гуравдагч этгээдэд худалдан борлуулсан. Иймээс уг орон сууцыг гуравдагч этгээдэд борлуулсан үнийн дүнгээр зах зээлийн үнэлгээг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч ******* оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан орон сууц захиалгын гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохирол 125,372,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч ******* нь “... *******, ******* хоёрын хэний эрх ашиг зөрчигдсөн нь тодорхойгүй, ... ******* ямар байрыг *******д шилжүүлээд цааш нь *******д шилжүүлсэн нь тодорхойгүй ..., ... гэрээний төлбөр хэрхэн яаж төлөгдсөн нь тодорхойгүй ..., ... хувьцаа шилжүүлсэн ажиллагаанд компани ямар үүрэг хүлээсэн, ... компанийн дансанд хэн алинаас нь төлбөр төлсөн, төлбөрийг хүлээж авсан зүйл байхгүй ...” гэж, хариуцагч ******* нь “... 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Г4-Д7-З-53 дугаартай орон сууц захиалгын гэрээг байгуулж, тус орон сууцыг 125,372,500 төгрөгөөр худалдаж авсан ... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэж тус тус татгалзлын үндэслэлээ тайлбарлан, талууд маргажээ.
3. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв. Харин талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон, мөн шаардах эрхийн зохицуулалтыг буруу баримталсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн талаар шийдвэрт тодорхой тусгаагүй зэрэг алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар залруулан дүгнэх боломжтой гэж үзлээ.
3.1. *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Г4-Д7-3-53 дугаартай Орон сууц захиалгын гэрээгээр гүйцэтгэгч ******* нь Баянзүрх дүүрэг, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй ******* хотхоны 420 айлын орон сууцны ******* барилгын 7 давхрын 53.35 м.кв талбайтай зүүн талын А айлын зохион байгуулалттай ******* орон сууцыг хүлээлгэн өгөх, захиалагч ******* нь орон сууцны төлбөрийг “2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн *******-ийн гишүүдийн оруулсан хөрөнгийг шилжүүлэн авч буйд хамаарах төлбөр тооцооны гэрээ”-ний төлбөрт шилжүүлж байгаа болохыг, хэмжиж тогтоосон орон сууцны 1 м.кв талбайн худалдах үнэ 1,500,000 төгрөг, нийт үнэ 80,025,000 төгрөг байх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /1хх84-86/
3.2. Дээрх гэрээг үндэслэн *******, ******* нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж үзнэ. Уг гэрээ хүчин төгөлдөр тул нэг тал нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах, гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохирлоо арилгуулахаар тус тус шаардах эрхтэй.
Учир нь, хариуцагчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн *******өхөрлөлийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа болон хувийн хэрэг зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. /1хх96-203/
Уг нотлох баримтуудаас үзвэл, *******өхөрлөлийн гишүүдийн хурлын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаартай тогтоолд “ ... *******өхөрлөлийн гишүүн *******ийн эзэмшлийн 20 хувийн хөрөнгө, түүнд оногдох эрхийг нөхөрлөлийн гишүүд болон бусдад шилжүүлэхийг зөвшөөрсүгэй” гэжээ. /1хх126/
Мөн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Нөхөрлөлийн эрх шилжүүлэх гэрээ” нотлох баримтад нэг талаас *******өхөрлөлийн хувь эзэмшигч *******ийг төлөөлж ******* /эрх шилжүүлэгч/, нөгөө талаас ******* /эрх хүлээн авагч/ нар харилцан тохиролцож гэрээ байгуулав. ... эрх шилжүүлэгч тал өөрийн эзэмшилд байгаа *******өхөрлөлийн хөрөнгийн 20 хувийн эрх буюу 620,000 төгрөгөөр худалдаж байгаа тул түүнийг эрхийг шилжүүлэн авагчийн мэдэлд шилжүүлнэ ....” гэж, 2020 оны 06 дугаар сарын 04-нийн өдрийн “Нөхөрлөлийн хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-нд “... *******ийг төлөөлж ******* /худалдагч тал/, ******* /худалдан авагч/ нар харилцан тохиролцон ... худалдагч тал нь 3,100,000 төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, 2 гишүүнтэй нөхөрлөлийн өөрт оногдох 20 хувь буюу 620,000 төгрөгийн үнэ бүхий хувиа худалдан авагчид худалдаж байна. ...” гэж тус тус тусгажээ. /1хх127-129/
Хэргийн 1 дэх хавтасны 131 дэх талд авагдсан 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Итгэмжлэл” нотлох баримтад “... *******оос *******д “******* Зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн 620,000 төгрөгийн үнэ бүхий 20 хувийн эрхийг би өөрт оногдох бүх эрхээ бусдад шилжүүлэх /худалдах, бэлэглэх/-г зөвшөөрч байгаа тул холбогдох гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, тооцоо хийх, нөхөрлөлөөс гарах шийдвэрт гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг төлөөлөгчид олгож байна.” гэсэн байна.
Мөн хэргийн 149-151 дэх талд 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “******* Зарим гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гэрээ нотлох баримтад гишүүн тус бүрийн нөхөрлөлд оруулсан хөрөнгийн хэмжээг ******* 80 хувь, ******* 20 хувь гэж тусгажээ.
Хэргийн 116 дахь талд авагдсан *******-ийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ХЭШ-20/002 дугаартай “Хувьцаа эзэмшигчдийн шийдвэр: хувьцаа эзэмшигч *******г хувьцаа эзэмшигчээс 100 хувь чөлөөлсүгэй. ...” гэжээ.
3.3. Хэргийн 1 дэх хавтасны 54 дэх талд *******, ******* нарын гарын үсэгтэй, нотариат гэрчилсэн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Хэлцэл” нэртэй нотлох баримт авагдсан. Уг нотлох баримтад “...*******-ийн гишүүн ******* нь өөрийн нөхөрлөлд эзлэх 20 хувийг *******д шилжүүлэх хүсэлтэй, тус эрхээ 64 сая төгрөгийг 5124036032 ХБ Чинзоригийн тус дансанд шилжүүлэх, *******-ийн ******* төслөөс Г1-Д5-Б-44, 44.77 м.кв, Г1-Д11-З-53, 53.35 м.кв, Г2-Д8-З-44, 44.77 м.кв, Г4-Д7-З-53, 53.35 м.кв, Г4-Д12-Х-36, 36.55 м.кв, Г4-Д12-Б-44, 44.77 м.кв талбайтай 6 байр, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 13 дугаар хороолол, ******* байр, *******, 93.15 м.кв үйлчилгээний талбай, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Чингисийн өргөө, ******* байр, ******* байр, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, ******* байр, ******* тоот зогсоолын хамт *******гээс шилжүүлэн авч байна. Ямар нэгэн маргаан хэлцэл байхгүй, харилцан өгч, авалцах төлбөр тооцоо байхгүй.” гэж бичсэн байна. /1хх54/
3.4. *******-ийн хувьцаа эзэмшигчид нь 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн АБ-20/168 дугаартай албан бичгээр захиалагч *******тай Г1-Д5-Б-44, Г1-Д11-3-53, Г2-Д8-3-44, Г4-Д7-3-53, Г4-Д12-Х-36, Г4-Д12-Б-44 дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулах эрхийг захирал *******д итгэмжлэлээр олгожээ. /1хх57/
Үүний дагуу *******-ийг төлөөлж гүйцэтгэх захирал ******* нь *******тай 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр дээрх дугаар бүхий “Орон сууц захиалгын гэрээ” нэртэй 6 гэрээ тус тус байгуулсан байна. /1хх56-73/
3.5. Хариуцагч ******* нь Г2-Д8-3-44, Г1-Д11-3-53, Г4-Д12-Х-36, Г1-Д5-Б-44, Г4-Д12-Б-44 дугаартай тус тус гэрээний дагуу 5 орон сууцыг *******гийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон. /3хх5-8, 2хх69-70/
3.6. Хэргийн 1 дэх хавтасны 74 дэх талын ард 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөр огноолсон “Тодорхойлолт” гэх нотлох баримт авагджээ. Уг баримтад *******-ийн ******* орон сууцны төслөөс дараах орон сууцыг 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “ДМК ЗГБХН-ийн гишүүдийн оруулсан хөрөнгийг шилжүүлэн авч буйд хамаарах төлбөр тооцооны гэрээ”-гээр төлбөрийг 100 хувь төлсөнд тооцон шилжүүлж байгаа болно.” гэж тодорхойлон 6 гэрээний дугаар, м.кв, үнэ, нийт үнэ зэргийг тусган ерөнхий нягтлан бодогч М.Бурмаа гэсэн гарын үсэг зурсан байна.
3.7. Анхан шатны шүүх, нэхэмжлэгчийн хүсэлтээр 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр шүүгчийн 11546 дугаартай захирамж гарган, 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн *******-ийн гишүүдийн оруулсан хөрөнгийг шилжүүлэн авч буйд хамаарах төлбөр тооцооны гэрээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан нотлох баримтын шаардлага ханган шүүхэд ирүүлэхийг Монголын нотариатчдын танхимд даалгасан байна. /1хх49-50/ Монголын Нотариатчдын танхимаас 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх нотариатын баримт Нийслэлийн архивын газарт хадгалагдаж байгаа талаар албан бичгээр хариу мэдэгджээ. /1хх53/
3.8. Мөн ******* нь *******тай 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ГД-Д7-З-53 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” байгуулж, маргааны зүйл болох Баянзүрх дүүргийн 16-р хороо, 16-р хороолол /13321/ улаанхуарангийн гудамж, ******* байрны ******* хаягт байршилтай 53.35 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 125,372,500 төгрөгөөр худалдсан, ******* нь үнийг төлж, өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн АБ-24/252 дугаартай албан бичиг, ******* болон ******* нарын байгуулсан 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн орон сууцны захиалгын гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. /2хх140, 144-156/
Иймээс нэхэмжлэгч ******* нь 6 гэрээний үнийг төлсөн, хариуцагч ******* нь гэрээний үүргээс 5 орон сууцыг шилжүүлэх үүргээ гүйцэтгэж, Г4-Д7-З-53 дугаартай гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлоо арилгуулахаар хариуцагчаас шаардах эрхтэй.
Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Харин гэрээний үүргийн зөрчилтэй холбогдон шаардах эрхийн талаар дүгнэхдээ Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1, 228 дугаар зүйлийн 228.1, 2******* зүйлийн 229.1 дэх хэсгийг хэрэглэсэн нь оновчгүй болсныг дээрх байдлаар залруулан дүгнэв.
4. *******, ******* нар 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 24/01 дугаартай “Орон сууц захиалгын гэрээний шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулж, гэрээгээр эрх хүлээн авагч ******* нь эрх шилжүүлэгч болон ******* нарын хооронд байгуулагдсан 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан Г4-Д7-З-53 дугаартай гэрээний дагуу шаардах эрхийг шилжүүлж байгаатай холбогдон тус гэрээ цуцлагдах болон аливаа байдлаар хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд гэрээний үнийн дүн болох 80,025,000 төгрөгийг шаардах эрх шилжих, мөн эрх шилжүүлэгч нь тус орон сууц захиалгын гэрээнд заагдсан өөрийн бүхий л эрх, үүргийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгч бюу эрх хүлээн авагчид шилжүүлэх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /2хх103-105/
Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.6, 123.8 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэж байх тул *******г гэрээний үүрэг шаардах эрхээ *******д шилжүүлсэн гэж үзнэ.
5. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасан журмыг баримтлан эрх залгамжлагч *******ы хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч *******г *******аар солих ажиллагаа явуулсан нь зөв. /2хх102-107/
6. Мөн хэргийн нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч *******-аас орон сууцны үнэ болох хохиролд нийт 125,372,500 төгрөг гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
7. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******гаас татгалзсантай холбогдон түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад холбогдох хуулийг баримтлаагүй алдааг залруулан, тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 191/ШШ2026/01756 дугаар шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1, 2 дахь хэсгийг нэгтгэн, 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 125,372,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, хариуцагч *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн “3, 4, 5, 6” гэснийг “2, 3, 4, 5” гэж өөрчлөн дугаарлаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч *******-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 784,813 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Ч.ЦЭНД