Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 154

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Д даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, улсын яллагч А.Т,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А,

Шүүгдэгч Г.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Аид холбогдох 1913002300157 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын харьяат, Х овогт Г.А, 1997 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн Үенч гэх газарт төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс Захчин, тусгай дунд боловсролтой, Зенитийн салааны буудагч мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 331 дүгээр ангид буудагч ажилтай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт түр оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар ПК....................

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.А нь 2019 оны 06 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө 04 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт архи уусан Э.Эыг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Г.А нь 2019 оны 06 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө 04 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Бөхөн-Уулын 301 тоотод хамт архи уусан Э.Эыг зодож, түүний биед гавал тархины битүү гэмтэл, тархины доргилт, нүүрний зүүн хэсэгт хавантай, толгойн духны дагз хэсэгт шалбарсан шархтай, зүүн доод зовхинд баруун хацарт шархтай, зөөлөн эдийн бэртэл гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураан авсан чулуу 1 ш, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9 дүгээр хуудас/,

- Иргэн Э.Эын аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт эмчлүүлсэн гэх өвчний түүх /хх-ийн 14-26 дугаар хуудас/,

- Хохирогч Э.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Г.А миний зүүн талын шанаа руу нэг удаа цохиход би түүнийг заамдаж аваад чи яагаад намайг шанаадаад байгаа юм бэ гэхэд чи надад саад болоод байна гэсэн. Би Г.Аид би яагаад саад болоод байгаа юм гэхэд гөлөг минь би чамайг ална шүү гээд намайг тонгорч газарт унагааж аваад нүүр лүү минь чулуугаар духны хэсэг рүү нэг удаа цохиход миний нүүрнээс цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

Гэрч С.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэртээ унтаж байтал манай гэрийн хаалгыг хүн цохихоор нь очиж хартал манай компанид жолооч ажилтай Э.Э байсан. Э.Эын толгой хагараад нүүр нь цус болсон байсан ба би хаалгаа онгойтол манай гэрт 2-3 залуу ирээд миний толгой руу чулуугаар цохиж зодлоо гэж хэлсэн. Нүүрний зүүн талын хэсэг нь хавдаад толгойны урд болон хойд хэсэг нь хагарсан байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,

- Гэрч Д.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э.Э ах орж ирээд чи болиоч гэхэд Г.А Э.Э ахыг чирч гаргаад гараараа толгой болон нүүр лүү нь цохиод байсан. Бид хоёр тэр хоёрыг салгая гэсэн боловч дийлдэхгүй байсан. Э.Эыг Г.А гэрээс нь чирч гаргаад зодож байсан. Яг юугаар цохисныг хараагүй, гараараа нүүр ам толгой руу нь цохиж байсан. Г.Аийн хамар, амнаас нь цус гараад нүүр нь нэлэнхүйдээ цус болсон байхаар нь нь би айгаад зугтаасан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

...Г.А хоёулаа бэлгийн харьцаанд оръё гээд намайг тэвэрсэн. Тэгээд би чамтай айлд бэлгийн харьцаанд орж болохгүй гэсэн. Тэр үед зүгээр тэд нар байхгүй, би зөвшөөрч Г.Атой бэлгийн харьцаанд орох гэж байхад гаднаас Э.Э гэрийн хаалга онгойлгоод орж ирэхэд Г.А чи байж байхгүй яасан вэ гээд гэрээс Э.Эыг чирч гаргаад гараараа толгой болон нүүр лүү цохиод байсан. Уг нь бид хоёр сайн дурын үндсэн дээр бэлгийн харьцаанд орох гэж байсан. Тэгээд бид хоёрыг хардаж гаднаас Э.Э орж ирээд энэ асуудлаас болж зодоон гарсан юм. Бэлгийн харьцаанд оръё гэхэд би зөвшөөрсөн байсан юм. Харин тэр үед гаднаас Э.Э орж ирэхэд болиоч гэж түлхсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 67 дугаар хуудас/,

- Гэрч  Н.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....намайг явж байхад А болон Г.А нар нэг орон дээр цуг хэвтэж байхаар нь би Аийг явъя гэсэн боловч А ямар нэгэн зүйл хэлээгүй тул би ганцаараа явсан. Түүнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,

- Гэрч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Г.А нь Б-г газарт дарж аваад нүүр лүү нь хоёр удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

- Шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 258 дугаартай “....иргэн Э.Эын биед гавал тархины битүү гэмтэл, тархины доргилт, нүүрний зүүн хэсэгт хавантай, толгойн духны дагз хэсэгт шалбарсан шархтай, зүүн доод зовхинд баруун хацарт шархтай, зөөлөн эдийн бэртэл гэмтэл тогтоогдлоо. Иргэн Э.Эын биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх дүгнэлт /хх-ийн 43 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Мөн шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судаллаа. Үүнд:

- Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 01/683 дугаартай “Г.А /ПК.............../-ийн нэр дээр өнөөдрийн байдлаар ямар нэгэн эд хөрөнгө бүртгэгдээгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 79 дүгээр хуудас/,

- 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр олгосон “РД:ПК.........., овог:Х, эцэг /эх/-ийн нэр:Г, нэр:А, яс үндэс:Захчин, хүйс:Эрэгтэй, төрсөн огноо: 1997/05/27, төрсөн газар:Белиз,37, хаяг:Ховд, Үенч, 3-р баг, Жаргалан, бүртгэлийн дугаар:843712642454, хүчинтэй хугацаа:2022/05/27, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 80,84 дүгээр хуудас/,

- ПК9.............. регистрийн дугаартай, Х  овогтой Г.А нь Ховд, Үенч, 3-р баг, Жаргаланд оршин суудаг болохыг тодорхойлсон” Иргэдэд үйлчлэх автомат машины лавлагаа тодорхойлолт өгөх нэгдсэн маягт /хх-ийн 81 дүгээр хуудас/,

- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нар нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын үл ойлголцох нөхцөл байдал, бусдыг хүндэтгэх, бусадтай харилцах харилцааны соёл, өөрийн сэтгэл хөдлөл, уур омгоо удирдан жолоодох чадвар дутмаг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, нэг нэгнийгээ үл хүндэтгэн дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Э.Эын биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 258 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43/, өвчний түүх /хх-ийн 14-26 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Аийн дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Э.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч Э.Эын “...Надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Ямар нэгэн гомдол санал байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Аийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

1. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Г.Аийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Аид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Г.Аийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, хуульд заасан ялын хэмжээгээр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 700 нэгж нь 700000 долоон зуун мянга/ төгрөгтэй тэнцэх юм.  Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн чулуу 1 ширхгийг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж байна.

Шүүгдэгч Г.Аид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

 

  1. Шүүгдэгч Х овогт Г.Аийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аийг 700 “долоон зуу” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн чулуу 1 ширхгийг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7 Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     А.ДАУРЕНБЕК