Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 160

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Д даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

Хэлмэрч А.Е,

улсын яллагч А.Т,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К,

шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.т.ж овогт Б.Гад холбогдох 1913002820206 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1979 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтай суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, С.т.ж овогт Б.Г, регистрийн дугаар БА..................

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр тус аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн иргэн И.Хын тухайн багт байрлах өвлийн байшингийн шилийг хагалж хууль бусаар нэвтрэн орж хуучин хэрэглэж байсан 2 ширэмтэй плитка, тоос сорогч, машины хөгжим, хутга зэрэг эд зүйл хулгайлсан, 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдрийг хүртэл иргэн И.Хын байшин эзгүй байхад оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч дураараа авирласан гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн иргэн И.Хын тухайн багт байрлах өвлийн байшингийн шилийг хагалж хууль бусаар нэвтрэн орж хуучин хэрэглэж байсан 2 ширэмтэй плитка, тоос сорогч, машины хөгжим, хутга зэрэг эд зүйл хулгайлсан, 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдрийг хүртэл иргэн И.Хын байшин эзгүй байхад оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч дураараа авирласан байна. 

 

Дээрх нөхцөл байдлууд, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-13-р хуудас/,

- Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 14-р хуудас/,

- Хохирогч И.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай гэрийн амбаарын өрөөнөөс улаан өнгийн тоос сорогч болон орос плитка алдагдсан байсан ба уг эд зүйлүүдийг Б.Г нь манай хөрш М.Мы баригдаж байсан байшинд аваачиж тавьсныг М.М үзээд Б.Г нь алга болгохоос сэргийлж К.Аийн хамт байшингийн дээвэрт гаргаж тавьсан байна. М.Мы байшинд аваачиж тавьсан хайрцаганд улаан өнгийн тоос сорогч, хоёр нүдтэй плитка болон 4 ширхэг хутга, хуучин ажилладаггүй машины хөгжим зэрэг эд зүйлүүд байсан. Уг эд зүйлүүд манай амбаар дотор байсан бөгөөд улаан өнгийн тоос сорогч л хайрцагандаа байсан. Дээрх эд зүйлүүдээс өөр хулгайд алдагдсан эд зүйлүүд байхгүй болно. Би эд зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан, нэхэмжлэх зүйл надад байхгүй, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг, /хх-ийн 18-21-р хуудас/,

- Гэрч М.Мы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тэгээд өчигдөр буюу ням гарагийн өглөө эрт босоод хүүгийн баригдаж буй байшинд очих үед байшингаас хөрш И.Хын авга ах нь Б.Г гараад ирсэн. Намайг хараад зугтаад яваад өгсөн. Би тэр үед хэсэг манаж байгаад гэр лүүгээ яваад өгсөн. Тэгээд өдөр 12 цагийн үед байшиндаа дахин эргэж ирж байтал хөрш И.Хын байшингаас Б.Г нь гараад ирээд шууд манай байшин руу явж байгаад намайг харангуут дахиад зугтаад яваад өгсөн. Тухайн үед И.Хын байшингийн хаалга нь цоожтой, нэг цонх нь хагарсан байдалтай байсан. Харин манай байшинд нөгөө хөнжил гудасны хажууд хайрцагтай эд зүйлүүд байхаар нь хайрцагтай эд зүйлүүдийг хөнжил гудасны хамт байшингийн гадагш гаргаад байшингийн гадаа Б.Гийг ирэхийг хэсэг хүлээсэн боловч ирээгүй юм. Тэгэхлээр нь орой 16 цагийн үед хөрш И.Хын хөдөө байдаг аавынх нь утас руу холбогдож И.Хыг аймгийн төвд ирэхийг хэлж, болсон асуудлыг хэлэхэд И.Х нь хайрцагтай эд зүйлүүд манайх гэхээр нь хөрш К.Аийг дуудаад болсон асуудлыг хэлээд хайрцагтай эд зүйлүүдийг байшингийн дээвэрт гаргаж тавьсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,

- Гэрч К.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... уг эд зүйлс нь алга болчих байх гээд М.Мы хамт баригдаж байсан уг амбаарын дээвэр дээр гаргаад тавьчхаад М.Мы хамт И.Хын байшинд очиход үүдний хэсгийн цонхны шил нь хагарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,

- Эд зүйлд үнэ тогтоосон шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 19/37 дугаартай дүгнэлт /хх-ийн 27-28-р хуудас/,

- Шүүгдэгч Б.Гийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөн шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судаллаа. Үүнд:

- Капитрон банкны 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 19/354 дугаартай “Тус банканд Б овогтой Г /БА79062232/ нэр дээр зээлийн болон харилцах, хадгаламжийн данс байхгүй болохыг мэдэгдье” гэх албан бичиг хх-ийн 38 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Б.Гын ХААН банкан дахь дансны хуулга /хх-ийн 40 дүгээр хуудас/,

- Хас банкны 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 26/561 дугаартай “Иргэн Бүткей овогтой Габит /БА79062232/ нь манай банканд харилцах, хугацаагүй болон зээлийн дансгүй болно” гэх албан бичиг / хх-ийн 41 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Б.Гын Төрийн банкан дахь дансны хуулга /хх-ийн 43 дугаар хуудас/,

- - Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “Б.Г /БА79062232/-ын нэр дээр өнөөдрийн байдлаар манай цахим мэдээллийн санд ямар нэгэн эд хөрөнгө бүртгэгдээгүй байна” тодорхойлолт /хх-ийн 45 дугаар хуудас/,

- 2012 оны 9 дүгээр сарын 05-ня өдөр олгосон “РД:БА79062232, овог:С.т.ж, эцэг/эх/-ийн нэр:Б нэр:Г,  яс үндэс:казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:Баян-Өлгий, Алтай, төрсөн огноо:1979/06/2, хаяг:Баян-Өлгий, Өлгий, 3-р баг, Бөхөн-Уул, 28 гудамж, 06 тоот, хүчинтэй хугацаа:2024/06/22, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46,50 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Тус багийн иргэн Б овогтой Г /БА79062232/ регистрийн дугаартай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суудаг. Амьжиргааны түвшин доогуур багийн нэн ядуу өрх мөн болно. Б.Г өөрийн гэсэн хашаа байшингүй ба одоо дүү болох Хумырзахын гэрт амьдардаг. Урьд өмнө ямар нэгэн хэрэг зөрчил гаргаж байгаагүй, төлөв даруу зантай иргэн болно” гэх тодорхойлолт” /хх-ийн 47-48 дугаар хуудас/,

- шүүгдэгч нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

Шүүгдэгч Б.Г нь И.Хын  зөвшөөрөлгүйгээр гэрт нь нэвтрэн орж, хүний хувийн орон зай руу халдаж дураараа авирласан нь Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлд заасан “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул  дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Мөн шүүгдэгч Б.Г нь амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэж, бусдад мэдэгдэлгүй бусдын орон байранд нууцаар орсон, хэн нэгэн хүнд хүч хэрэглээгүй, хулгайлагдсан өмчийн эзэд нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх аргаар өмчлөх эрхэд халдаж эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн дээрх баримтуудаар нотлогдож байна.

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд зүйлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах боломжтой болсноор уг хэрэг үйлдэгдэж дууссанд тооцдог.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч энэ гэмт хэргийг хүсэж, шунахайн сэдэлтээр, санаатай үйлдсэнээр хохирогч И.Хт хохирол учирсан байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь иргэн И.Хын өвлийн байшингийн шилийг хагалж хууль бусаар нэвтрэн орж хуучин хэрэглэж байсан 2 ширэмтэй плитка, тоос сорогч, машины хөгжим, хутга зэрэг эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар тогтоогдсон бөгөөд уг байшин нь хүн байнга амьдрах орон байранд хамаарна.

Мөн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэмт хэргийн тайлбараас үзвэл орон байранд орж, машин механизм ашиглаж үйлдсэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хохирлын хэмжээ хэд байхаас үл хамаарч хүндрүүлэх нөхцөл байдалтай хулгай хийсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Гын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Бусдын орон байранд нэвтэрч, хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул  дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хохирогч И.Хын “...Би эд зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан, нэхэмжлэх зүйл надад байхгүй, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүгдэгч Б.Г урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.  

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалтай, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналууд зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон хуульд заасан ялыг гэмт хэрэг тус бүрд нь ялгамжтай оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Гын хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

Мөн бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг баримтлан 240 цагийн ажлыг 1 сарын хугацаагаар тооцож хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сараар тогтоохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасныг удирдлага болгон дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Гад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэв.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С.т.ж овогтой Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх”, “Бусдын эд хөрөнгийг орон байр, агуулах саванд нэвтэрч хулгайлах” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялаар, мөн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 1 /нэг/ сарын хугацаагаар тооцож хорих ялаар сольсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял дээр мөн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын  хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гад оногдуулсан 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     А.ДАУРЕНБЕК