Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 171

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Д даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

Улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Т.Б,

Шүүгдэгч А.Е нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ед холбогдох 1913002830221 дугаартай эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1995 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс казах, Баян-Өлгий аймгийн Буянт сумын сумын 02 дугаар багт оршин суух хаягтай, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, Петровис ХХК-нд ачигч, буулгагч ажилтай, хэрэг хариуцах чадвартай, урьд нь 2 удаа ял шийтгүүлж байсан, Б.а овогт А.Е, регистрийн дугаар БИ...................

 

Холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч А.Е нь иргэн Д.Аийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Е мэдүүлэхдээ: “Миний бие хохирогч Д.Аитэй талбай дээр таарч манай ажлыг газарт очиж 1 шил архи уусан. Д.Аи урьд нь архи уусан байсан. Би архи уугаагүй байсан. Д.Аи согтуу машин жолоодох боломжгүй байсан болохоор манай найзыг дуудъя гэсэн. Тэгээд тэр хүн рүү залгах гэхэд чи залга, би залга гэснээс болж маргаан гарсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч Д.Аээс уучлалт гуйсан. Хохирогчид хохирол төлбөр барагдуулж өгсөн”  гэв.

 

Эрүүгийн 1913002830221  дугаартай хэргээс:

Мөрдөн шалган ажиллагаанд хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/

 

2. Хохирогч Д.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 12-13-р хуудас/,

“...А.Е бид хоёр маргалдаад хэрэлдэж байх явцдаа барилцаж аваад А.Е намайг хойшоо түлхэхэд би эхэлж газарт унасан. Би А.Ег барьж авсан байсан тул А.Е миний дээр унасан. А.Е миний дээр унахдаа түүний толгойн дух хэсэг нь миний баруун талын нүдэн хүрч нүд маань хөхөрсөн юм.” гэх мэдүүлэг,

 

3. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №457 дугаартай дүгнэлтэд: /хх-ийн 18-р хуудас/,

“...Иргэн Д.Аийн баруун талын нүдний дээд, доод зовхины хэсэгт хөх ягаан өнгийн, нүдний алимны салстад улаан аан өнгийн цус хуралт, хамрын хянга хэсэгт бор өнгийн тав тогтсон зулгарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт” /шинжээч эмч Е.Б/...гэх дүгнэлт,

 

4. Шүүгдэгч А.Егийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 25-р хуудас/,

“....Д.Аи бид хоёр ноцолдож байх явцдаа би Д.Аийг хойшоо түлхэхэд Д.Аи газарт унасан юм. Д.Аи намайг барьчихсан байсан тул би ч гэсэн түүнтэй цуг газарт унасан юм”  гэх мэдүүлэг.

 

5. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар нотлох баримтууд:

 

- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01/993 дугаартай “А овогтой Е /БИ............./-ийн нэр дээр өнөөдрийн байдлаар манай цахим мэдээллийн санд ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө бүртгэгдээгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 27/,

- 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр олгосон “РД:БИ............, овог:Б.а, эцэг /эх/-ийн нэр:А нэр:Е, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн огноо: 1995/01/17, төрсөн газар:Баян-Өлгий, Сагсай, хаяг:Баян-Өлгий, Сагсай, 2-р баг, Хол агаш, бүртгэлийн дугаар:832803580034, хүчинтэй хугацаа:2020/01/17, хэд дэх:2, ГП дугаар:1957683, Огноо:2017-07-28” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 28/,

-Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 123 дугаартай “А овогтой Е /БИ.............../-ийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байхгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 29/,

- Урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30/,

- Цагдаагийн Ерөнхий газрын ял шийтгэлийн лавлагаа /хх-ийн 31/,

- Шүүгдэгч А.Ед холбогдох шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 42/,

- Баян-Өлгий аймгийн Буянт сумын 2 дугаар багийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/106 дугаартай “Тус багийн иргэн А.Е нь Г.П-тэй гэр бүл болсон. Ээж нь Х.А нар нэг гэрт хамт амьдардаг” гэх тодорхойлолт /хх-ийн 44/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

 

  1. Шүүгдэгч А.Егийн гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч А.Е нь 2019 оны 10 дугаар сарын 23-наас 24-нийг шилжих шөнө 00 цагийн үед Өлгий сумын 4 дүгээр багийн нутагт байрлах Петровисийн шатахуун түгээх станцын гадна иргэн Д.Аитэй хамт архи согтууруулах ундааны зүйл эрэглэсэн үедээ түүнтэй маргалдаж түлхсэний улмаас газар унахад А.Е, Д.Аийн дээрээс дарж унасны улмаас Д.Аийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь: хохирогч Д.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/, Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №457 дугаартай дүгнэлт /хх-ийн 18-р хуудас/, шүүгдэгч А.Егийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь шүүгдэгчийн бусдыг хүндэтгэх, бусадтай харилцах харилцааны соёл, өөрийн сэтгэл хөдлөл, уур омгоо удирдан жолоодох чадвар дутмаг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн ба  утасны нэгжнээс болж маргалдаж, ноцолдож байх явцдаа Д.Аи газарт унасан. Д.Аи нь А.Ег барьчихсан байсан тул түүнтэй хамт цуг газарт унахдаа А.Егийн толгой Д.Аийн нүдэнд хүрч гэмтэл авч, хохирогч Д.Аийн биед хөнгөн хохирол учруулсан байна.

Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, нэг нэгнийгээ үл хүндэтгэн дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Д.Аийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №457 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А.Егийн дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Д.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч Д.Аийн “...надад  нэхэмжлэх зүйл байхгүй. Ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч А.Ег хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч А.Егийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Ед эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Егийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, Прокуророос шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ед 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч А.Е нь урд нь Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цагийн албадан ажил хийлгэх ялаар, мөн тус шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн зэрэг хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, хуульд зааснаар 600 нэгж буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 600 нэгж нь 600000 /зургаан зуун мянга/ төгрөгтэй тэнцэх юм.  Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч А.Е нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн зүйлгүй байна. 

Шүүгдэгч А.Ед хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байх зорилгоор, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Б.а овогт А.Ег Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ег 600 “зургаан зуу” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Е нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, баривчлагдаж цагдан хоригдоогүй, хэргийн хамт шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ед авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    А.ДАУРЕНБЕК