| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 181/2024/06928/И |
| Дугаар | 210/МА2026/00878 |
| Огноо | 2026-04-20 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2026/00878
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 197/ШШ2026/04927 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******-д холбогдох,
Гэм хорын хохиролд 9,113,520 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан гэм хорын хохиролд 9,113,520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “... 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр дээд давхрын *******оос ус алдсан талаар хамгаалалтын ажилтны дуудлагаар мэдсэн, ажлын хана, тааз, обой, шал усанд автсан. Мөн компанийн тендерийн бичиг баримт, санхүү, татварын тайлангууд зэрэг чухал баримтууд дахин ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Тухайн үед ******* болон ******* тоотуудад ус алдсан учир өмчлөгч, түрээслэгч нар *******барилгын үйл ажиллагаа хариуцдаг *******-ийг дуудаж, газар дээр нь хийлгэсэн үзлэгийн дүгнэлтээр *******ын уян хоолой задарсан байсан. Мөн *******-аар үнэлгээ хийлгэхэд хана, тааз, обой, паркетан шалны засварын ажилтай холбоотой 8,763,000 төгрөгийн хохирол учирсан. Тухайн үеэс хойш *******-ийн гүйцэтгэх захирал *******тай утсаар холбогдож, хохироо барагдуулах талаар удаа дараа ярилцсан боловч үр дүнд хүрээгүй. Иймд учирсан хохирол 8,763,000 төгрөг, үнэлгээний зардал 350,520 төгрөг, нийт 9,113,520 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.” гэж тайлбарласан байна. /хх1-2/
4. Хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, *******гудамж, ******* байр, С блок, *******од ******* нь үйл ажиллагаа явуулж байгаагүй учраас гэм хор учруулсан этгээд гэж үзэхгүй.” гэж тайлбарлан, зохигч маргажээ. /хх72/
5. Анхан шатны шүүх 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, *******гудамж, ******* байр, С блок, ******* өрөөний уян хоолой задарч, ус алдсаны улмаас *******гийн эд хөрөнгөд гэм хор учирсан үйл баримтыг тогтоохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна.
5.1. ******* нь Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 13-р хороолол, *******гудамж, ******* байрны С блок ******* хаягт байршилтай 75.82 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох хэргийн 9 дэх талд авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нотлох баримтаар тогтоогдсон.
5.2. 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 08 цаг 22 минутад С блок ******* үл хөдлөх эд хөрөнгийн уян хоолой задарч ус алдсан болох нь *******-ийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний 24-69 дугаартай “Ус алдалтаас үүссэн гэмтлийн шалтгааныг тогтоох дүгнэлт” нотлох баримтаар тогтоогдсон байна. /хх10/
5.3. ******* нь *******гийн захиалгаар түүний өмчлөлийн ******* хаягт байршилтай эд хөрөнгөд үнэлгээ хийж, ус алдалтын улмаас гэм хорын хохирлыг хэмжээг 8,763,000 төгрөгөөр үнэлжээ. /хх6-8/
6. Хариуцагч ******* дээрх үйл баримтад маргаангүй, харин Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 13-р хороолол, *******гудамж, ******* байрны С блок ******* хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашигладаггүй гэж маргасан байна. Тэрээр хариуцагч *******-аас тухайн хөрөнгийн өмчлөгч эзэмшигчийн мэдээллийг улсын бүртгэлийн газраас гаргуулах, *******-аас уг хаягт бүртгэлтэй этгээдтэй байгуулсан ашиглалтын гэрээ болон холбогдох бусад мэдээллийг гаргуулах хүсэлт шүүхэд гаргажээ. /хх72/ Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх хүсэлтээсээ татгалзсан байна. /хх90/
7. Анхан шатны шүүх, нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа явуулсан байна. /хх97-98/
7.1. Хэргийн 99 дэх талд авагдсан *******-ийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 25/191 дугаартай албан бичигт “... ******* нь 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай ашиглалтын гэрээ байгуулсан бөгөөд 2025 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд ашиглалтын төлбөрөө бүрэн төлсөн байна. ... тухайн С блокийн ******* байрны үндсэн эзэмшигч ******* нь 2028 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 04 сараас 08 сарын ашиглалтын төлбөр 1,297,725 төгрөгийг төлж өр төлбөргүй болсон тухай бичиг авсан болно. Дараа нь 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр *******-ийн гүйцэтгэх захирал ******* нь уг хаягт байрлах өмчийг худалдан авч, *******-тай ашиглалтын гэрээ байгуулсан ...” гэжээ.
7.2. *******-ийн гүйцэтгэх захирал ******* нь *******-тай 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Г24/07 дугаартай Ашиглалтын гэрээ 2 жилийн хугацаатай байгуулж, гэрээгээр ******* нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, *******, *******хаяг дахь оффис үйлчилгээний төвийн барилга байгууламжийн найдвартай ажиллагааг хангаж, засвар үйлчилгээг шуурхай чанартай хийж гүйцэтгэх, тав тухтай орчныг бүрдүүлэх, инженерийн шугам сүлжээнд хяналт тавих, харилцагчийн өмчид үүссэн хохирлыг тогтоох, ******* нь тус оффисын байрны ашиглалтын менежмент хариуцсан байгууллагын тогтоосон үнэ, тарифын дагуу ашиглалтын төлбөрийг цаг тухайд нь төлж барагдуулах нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /хх100-102/
7.3. *******-ийн эзэмшлийн ******* дугаартай Хас банк дахь дансны хуулга нотлох баримтад 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ******* Хас банкны ******* тоот данснаас 259,545 төгрөгийг ******* *******” гэсэн гүйлгээний утгатай, мөн оны 08 дугаар сарын 27-ны өдөр ******* ******* тоот данснаас 519,000 төгрөг “*******” гэх гүйлгээний утгатай, 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ******* Хас банк, ******* тоот данснаас 519,000 төгрөгийг “*******” гэх гүйлгээний утгатай, 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ******* Хас банк-******* 1,297,725 төгрөгийг “C block *******” гэх гүйлгээний утгатай, мөн оны 08 дугаар сарын 21-ний өдөр ******* Хас банк ******* тоот данснаас “******* 5 сарын ашиглалт, тооцоо дуусав” гэх гүйлгээний утгатай 1,297,725 төгрөг тус тус шилжүүлсэн байна. /хх106/
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр *******оос гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг шүүх явуулжээ. /хх135/
Гэрч нь 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс *******-д гэрээний мэргэжилтний албан тушаалд ажиллаж эхэлсэн гэж мэдүүлсэн байна. Иймээс зохигчийн маргааны үйл баримтыг тогтооход гэрчийн мэдүүлгийг ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзэх боломжгүй. /хх141-144/
9. Анхан шатны шүүх, хариуцагч *******-ийг маргааны зүйл болох буй С блокийн *******од хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшигч гэж үзэхдээ хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг зөв үнэлсэн.
9.1. Учир нь, ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан нь Ашиглалтын гэрээний 4.5-д А тал буюу *******-ийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд худалдах, барьцаалах, дамжуулан түрээслэхийг хоригложээ. ******* дээрх гэрээний дагуу ******* үл хөдлөх эд хөрөнгийг өөр этгээдэд түрээслэж буй талаар *******-д мэдэгдсэн, зөвшөөрөл авсан, ашиглалтын гэрээний үүрэг өөр этгээдэд шилжсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* нь С блокийн ******* үл хөдлөх эд хөрөнгийг өөр этгээд буюу “Шинэ шайн” ХХК эзэмшиж, ашиглаж байсан гэх үйл баримтаа нотлох үүрэгтэй бөгөөд энэ талаар баримт хэрэгт авагдаагүй.
9.2. Хэргийн 106 дахь талд авагдсан Хас банк дахь дансны хуулга нотлох баримтаар хариуцагч *******, иргэн ******* нараас тус тус ашиглалтын төлбөр шилжүүлсэн утга тусгасан байх боловч *******-ийн гүйцэтгэх захирал *******гийн эхнэр буюу тухайн объектын эзэмшигч гэх *******гаас 2025 оны 8 дугаар сард ашиглалтын төлбөр тооцоог хийж дуусгасан болох нь тогтоогджээ.
10. Анхан шатны шүүх, хэрэгт авагдсан “Ашиглалтын гэрээ”, Хас банк дахь дансны хуулга, *******-ийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг үндэслэн ******* үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч ******* эзэмшиж байсан гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцсэн. Иймээс нотлох баримтын үнэлгээтэй холбогдон гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсан хариуцлагаас чөлөөлөгдөнө.
Хариуцагч *******-ийг буруугүй гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэх боломжгүй тул хариуцагчийн болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-н улмаас 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ******* хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн уян холбоо задарч, ус алдсан улмаар нэхэмжлэгч *******гийн эд хөрөнгөд гэм хор учирсан гэж үзнэ. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Мөн шүүх хариуцагчаас гэм хорын хохиролд 8,763,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 197/ШШ2026/04927 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 161,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Д.ХУЛАН
Ч.ЦЭНД