Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 157

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Д даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

Улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Т.Б,

Шүүгдэгч А.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.т овогт А.Тд холбогдох 1913000880093 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Бугат суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс казах, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, тус аймгийн Бугат сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, одоогоор Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багт оршин суудаг, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш.т овогт А.Т, регистрийн дугаар:БГ..................

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  Аийн Т нь 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарын хооронд “Чёрный сокол” фейсбүүк хаяг ашиглан иргэн Д.Шгаас чонын арьс зарна гэж 50.000 төгрөг, иргэн Г.Хгаас элээний элэг өгнө гэж 120.000 төгрөг, иргэн Т.Каас хойлгийн мах өгнө гэж 120.000 төгрөг, иргэн М.Баас “хойлог шувуу” зарна гэж 130.000 төгрөг, иргэн Э.Болортуяагаас “суусрын арьс” зарна гэж 400.000 төгрөг, иргэн Т.Эээс “чонын чөмгөний яс” зарна гэж 100.000 төгрөг, иргэн Б.Бэс “хойлог шувуу” зарна гэж 60.000 төгрөг, иргэн Д.Цгоос “бухын арьс” зарна гэж 150.000 төгрөг, О.Цгоос “бухын арьс” зарна гэж 150.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч  А овогтой Т нь 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарын хооронд “Чёрный сокол” фейсбүүк хаяг ашиглан иргэн Д.Шгаас чонын арьс зарна гэж 50.000 төгрөг, иргэн Г.Хгаас элээний элэг өгнө гэж 120.000 төгрөг, иргэн Т.Каас хойлгийн мах өгнө гэж 120.000 төгрөг, иргэн М.Баас “хойлог шувуу” зарна гэж 130.000 төгрөг, иргэн Э.Баас “суусрын арьс” зарна гэж 400.000 төгрөг, иргэн Т.Эээс “чонын чөмгөний яс” зарна гэж 100.000 төгрөг, иргэн Б.Бэс “хойлог шувуу” зарна гэж 60.000 төгрөг, иргэн Д.Цгоос “бухын арьс” зарна гэж 150.000 төгрөг, О.Цгоос “бухын арьс” зарна гэж 150.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:

- Хохирогч Г.Хн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “....Би А.Т гэх хүнийг танихгүй. Надад элээний элэг олж өгнө гэж 120.000 төгрөг авсан. “Чёрный сокол” гэх хаягаар олж авч байсан. ...Би өөрт учирсан хохирол болох 120.000 төгрөгийг төлүүлж авсан. Би хэргийн материалтай танилцахгүй. Шүүх хуралд оролцохгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 76-78-р хуудас/,

- Хохирогч Д.Шгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Би өөрт учирсан хохирол болох 50.000 төгрөгийг төлүүлж авсан. ...Хэргийн материалтай танилцахгүй. Шүүх хуралд оролцохгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 83-р хуудас/,

- Хохирогч Т.Кын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр уушгины хагалгаанд орсон бөгөөд хойлгийн мах идвэл сайн гэж сонсоод фейсбүүкээс “хойлгийн мах, үнэгний уушги зарна” гэсэн зарын дагуу А.Т гэх залуутай эхлээд чатаар холбогодоод 99526783 гэсэн дугаарыг аваад залгаж ярьсан. ...Хойлогийн махыг 170.000 төгрөгөөр авахаар тохиролцож, урьдчилгаа 120.000 төгрөгийг 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн. ...Одоо А.Тээс уг 120.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 88-89-р хуудас/,

- Хохирогч М.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би 2018 оны 12 дугаар сард фейсбүүкээр “Чёрный сокол” нэртэй хаягаас хойлог шувуу зарна гэсэн зарын дагуу хойлог шувуу эмчилгээнд сайн гэсэн учраас худалдаж авахаар фейсбүүк чатаар нь холбогдож 1 ширхэг хойлог шувууны мах авахаар 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 5034644087 тоот данс руу 130.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлсэн. “Чёрный сокол” нэртэй хаягаас Баян-Өлгий аймагт байдаг Улаанбаатар хотын автобусанд өгөөд явуулна намайг Улаанбаатар хотоос тосож аваарай гэж хэлсэн боловч явуулаагүй. ... Чёрный сокол хаяг руу нь удаа дараа бараагаа явуулаач ээ гэж чат бичсэн боловч хариу өгөөгүй. ...Би 130.000 төгрөгийг буцааж аваагүй. Гэхдээ би 130000 төгрөгийг нэхэмжлэхгүй. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийн материалтай танилцахгүй. Шүүх хуралд оролцохгүй” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 217 хуудас/,

- Хохирогч Б.Бий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би анх 2018 оны 12 сарын 02-ний өдөр хойлгийн мах авна гээд өөрийн ашигладаг “SКЕРТIС BUМКА” гэх хаягаас пост оруулчихсан байсан юм. Тэгэхэд /бүтнээр нь нэрийг мэдэхгүй/ фейсбүүк хаягаас хувь чатаар хойлгийн мах байгаа Баян-Өлгий аймгаас явуулна 150,000 төгрөг гэж байгаа гэхээр нь би мөнгөнийх нь талыг одоо хийгээд талыг нь мах ирсний дараа явуулна гэж хэлсэн. Тэгж анх танилцсан юм. Тэрнээс өмнө нь харж байгаагүй, уулзаж байгаагүй, мэдэхгүй бөгөөд одоо бол харилцаа холбоо байхгүй. Тэгээд маргааш нь буюу 12 сарын 04-ний өдөр 60,000 төгрөгийг өөрийнх нь гэх Хаан банкны 5034644087 гэсэн С гэх нэртэй данс руу өөрийнхөө Хаан банкны 50314882123 гэсэн данснаас гэрээсээ интернэт банк ашиглан шилжүүлж өгсөн. Ингээд 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр явуулсан 3 хоноод хотод ирнэ гэсэн боловч сураггүй алга болсон. ...Би залилуулсан 60,000 төгрөгөө төлүүлж авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцож чадахгүй, хэргийн материалтай танилцах шаардлага байхгүй ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 223-224 хуудас/,

- Хохирогч Э.Болортуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Аманбек овогтой Т гэх залууг огт танихгүй. “Суусарын арьс” авна гэсэн зар фейсбүүкт тавьж фейсбүүкээр танилцсан. Тэрнээс би энэ залуутай уулзаагүй. 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс хойш холбогдоогүй. ...А овогтой Т гэх залуу “Чёрный сокол” гэсэн фейсбүүк хаягаас суусрын арьс зарна гэж зургийг нь явуулж 95648202 гэх утсаар холбогдоорой гэсэн хариу өгсөн. Тэгээд би А.Т гэх залуутай холбогдоход надад 4 ширхэг арьс байна. Нэгийг нь 150.000 төгрөгөөр өгнө гэхээр нь ярьж байгаад 3 ширхэг арьсыг 400.000 төгрөгөөр авахаар болж 5034644087 тоот данс руу шилжүүлсэн. ...Мөнгө шилжүүлснээс хойш суусрын арьсаа явуулахгүй байсаар байгаад 2019 оны 01 дүгээр 22-ны өдөр ирсэн ба явуулсан 3 ширхэг арьс нь гурвуулаа өөр өнгөтэй, элдээгүй, өмнө нь явуулж байсан зургаас шал өөр арьс байсан. Тэгээд би буцаад 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр өгөөд явуулсан. Би 400.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хэргийн материалтай танилцахгүй. Шүүх хуралд оролцохгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 234-235-р хуудас/,

- Хохирогч Д.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Нэлээн дээр байх миний санаж байгаагаар 2018 оны 11 дүгээр сард надад бухын арьс хэрэг болоод Нарантуул зах дээр явж байгаад зүс таньдаг найзаасаа А.Т гэх залуугийн дугаарыг авч Монгол хар бухын арьс худалдаж авахаар түүний данс руу 150.000 төгрөг шилжүүлсэн боловч арьсаа авч чадаагүй. Түүнээс 150.000 төгрөгөө нэхэмжилж байна. Хэрэгтэй танилцахгүй. Шүүх хуралд оролцохгүй ” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 3-4-р хуудас/,

- Хохирогч Т.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Аманбек овогтой Т гэх залууг танихгүй. Фейсбүүк зар дээрээс дугаарыг нь хараад 2018 оны 12 дугаар сард утсаар холбогдож чонын булууны болон чөмгөний яс худалдаж авахаар тохироод 5034644087 дугаартай Хаан банкны данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн. Би тухайн хүнтэй гар утсаар холбогдож байсан. Нүүр тулж уулзаж байгаагүй. Ямар нэгэн холбоо хамаарал байхгүй. Би А.Т гэх залууд 5034644087 дугаартай Хаан банкны данс руу нийт 100.000 төгрөг шилжүүлсэн. Би тухайн залуугаас чонын чөмгөний яс болон булууны яс худалдаж авахаар шилжүүлсэн. Уг яснуудыг хугаралд хэрэглэдэг юм. Надад данс руу 100 000 төгрөг шилжүүлчих, би онгоцоор өгч явуулна гэж хэлж байсан. Би 100.000 төгрөгөө нэхэмжилж байна. Надад чонын чөмөг болон булууны ясыг явуулж өгөөгүй. Надад худлаа хэлж залилсан. Би Улаанбаатар хотод амьдарч ажилладаг болохоор хэргийн материалтай танилцах боломжгүй. Би хэргийн материалтай танилцахгүй. Шүүх хуралд оролцож чадахгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 9-10-р хуудас/,

- Хохирогч О.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Д овогтой Ц бид хоёр өнгөрсөн оны өвөл зах дээр явж байгаад А.Т гэх хүний утасны дугаарыг нэг хүнээс авч байсан. А.Т гэх хүнийг огт танихгүй. А.Тээс бухын арьс худалдаж авахаар 150.000 төгрөг шилжүүлж байсан. ...Миний бие А.Тээс бухын арьсаа авч чадаагүй. Харин манай найз Ц түүнтэй утсаар холбогдоод мөнгө төгрөгөө шаардаж байсан, би бол ярьж байгаагүй. Гэхдээ одоо хүртэл мөнгөө авч чадаагүй. А.Тээс 150.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хэрэгтэй танилцахгүй. Шүүх хуралдаанд оролцож чадахгүй ” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 16-17-р хуудас/,

- Гэрч Р.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тийм хүнтэй уулзаж үзээгүй. Тийм нэртэй хүн танихгүй. Харин фейсбүүк зараар суусрын арьс зарна гэсний дагуу “Чёрный Сокол” гэдэг нэртэй хаягаар холбогдож суусрын арьс захиж байсан юм. ...Тэр хүн надтай С гэдэг нэрээр танилцаж байсан. Нийт 450.000 төгрөг өгөх байсныг тастаж мобайл банкаар шилжүүлж суусрын 6 ширхэг арьсыг драгоноос авч байсан. 6 ширхэг суусрын арьсыг гялгар уутанд боосон байдалтай явуулсан байсан. Тэгээд суусрын арьсаа аваад үлдэгдэл 40.000 төгрөгийг шилжүүлсний дараа Нарантуул зах дээр очоод малгай хийдэг хүмүүст үзүүлсэн чинь “Суусарын арьс биш байна. Үмхий хүрэнгийн арьс байна” гэж хэлэхээр нь би 9564822 гэсэн дугаар луу яриад суусрын арьс биш байна шүү дээ гэсэн чинь “уучлаарай би хүнээс аваад шалгаж үзээгүй явуулчихлаа” гэхээр нь би мөнгөө авъя гэсэн чинь явуулна гэсэн. Дараа нь каз авахаар болоод тохирсон.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 23-27-р хуудас/,

- Гэрч Б.Батбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2018 оны 09 дүгээр сарын үед манай төрөл садангийн эмэгтэй болох Шгийн тархинд нь тал цус харвасан юм. Ингээд тухайн үед манай төрөл садангийн хүмүүс тархинд цус харвасан өвчтөнд чонын тархи сайн байдаг гэж сонсоод Шд чонын тархи өгөх гээд янз бүрээр хайж эхэлсэн. Тэгтэл манай хүргэн Нямхүү нь фейсбүүк дээрээс чонын тархи зарна гэсэн зар олоод уг фейсбүүк хаягийн утсаар холбогдоход уг фейсбүүк хаягийн эзэн нь “Би Баян-Өлгий аймагт байдаг чонын тархи зарж байна 50,000 төгрөгийг /Дансны дугаарыг санахгүй байна гэх/ миний дансанд шилжүүлсэн тохиолдолд би шуудангаар явуулж болох юм” гэж ярилцсан байсан. Улмаар манай хүргэн над дээр ирээд миний Хаан банкны данс болох 5007726608 дугаарын данснаас 50,000 төгрөгийг уг хүний данс руу шилжүүлсэн. Гэвч манай хүргэний захиалсан чонын тархи ирэлгүй бараг 20 гаруй хоног хоносон болохоор нөгөө фейсбүүк хаягийн утсаар залгаж өгсөн 50,000 төгрөгөө буцааж авъя гэхэд нөгөө хүн миний данс руу 50,000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Ийм л зүйл болсон ба одоо надад ямар нэгэн гомдол санал гээд байх зүйл алга байна.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 33-р хуудас/,

- Шүүгдэгч А.Тий ашиглаж байсан Б.Сы Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 165-209-р хуудас/,

- Шүүгдэгч А.Тий мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би эхнэр болох А, болон хүүгийн хамт Бугат сумын 3 дугаар багт оршин суудаг. Одоогоор Өлгий сумын 12 дугаар багт эхнэр хүүхдийн хамт амьдарч байна. Бугат сумаас албан ёсоор нүүж ирээгүй болно. 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарын хооронд өөрийн ашиглаж байсан “Чёрный сокол” фейсбүүк хаягийг ашиглан Улаанбаатар хотод оршин суудаг Э гэх эмэгтэйд “чонын чөмгөний яс” өгнө гэж 100.000 төгрөг, Дархан уул аймагт оршин суух хаягтай Б гэх хүнд “хойлог шувуу” өгнө гэж 130.000 төгрөг, Төв аймгийн иргэн Хд “суусрын арьс" өгнө гэж 500.000 төгрөг, Өвөрхангай аймгийн иргэн Бд “суусрын арьс” өгнө гэж 400.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 5495268060 данснаас 300.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 5026489948 тоот данснаас 620.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 5028561862 тоот данснаас 20.000 төгрөг /чонын тархи/, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 5753961960 тоот данснаас 200.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 5447117404 тоот данснаас 20.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 5721259391 тоот данснаас 120.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 5047126558 тоот данснаас 150.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 5028750966 тоот данснаас 120.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 5007726608 тоот данснаас 50.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 5721177451 тоот дансны дугаараас 40.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 5753331075 тоот данснаас 50.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 5006732034 тоот данснаас 85.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 5011082011 тоот данснаас 170.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 5030512712 тоот данснаас 150.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 5031787277 тоот данснаас 150.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 5374502395 тоот данснаас 240.000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 5374519387 тоот данснаас 50.000 төгрөгийг тус тус Сы 5034644087 тоот данс руу шилжүүлж авсан бөгөөд дээрх дансны эзэмшигчдийг огт танихгүй. “Чёрный сокол” фейсбүүк хаягийг ашиглан танилцаж ан амьтны эд эрхтэн зарна гэж хэлээд мөнгийг шилжүүлж авсан. Жич: чонын тархи, суусрын арьс, хойлгийн мах, чөмгөний яс, уран шувууны үүр, мануулын арьс зэргийг зарна гэж худлаа итгүүлж мөнгө шилжүүлэхийг шаардахад дээрх хүмүүс маань миний асуусан мөнгийг шилжүүлж өгсөн. Үүнээс 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 5011082011 тоот данснаас шилжүүлсэн 170.000 төгрөгийг /уран шувууны үүр/, 2019 оны 01 дүгээр сарын 31- ний өдөр 5374502395 тоот данснаас шилжүүлсэн 240.000 төгрөгийг /уран шувууны үүр/, 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 5374519387 тоот данснаас шилжүүлсэн 50.000 төгрөгийг /уран шувууны үүр/, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 5721177451 тоот данснаас шилжүүлсэн 40.000 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 5447117404 тоот данснаас шилжүүлсэн 20.000 төгрөгийг хохиролгүй болгож өгсөн. Өөрөөр хэлбэл “уран шувууны үүр”-ийг явуулж өгсөн. Тэд нарт өгөх өр төлбөргүй. Бусад хүмүүсээс ирсэн мөнгийг барагдуулж өгөөгүй, ан амьтны эд эрхтэн явуулаагүй. Би 5006769712 гэсэн Хаан банкны данстай байсан боловч зээлээ төлж чадаагүй учраас түр хугацаагаар хаасан байсан. Ингээд би найз болох Сы Хаан банкны виза картыг түр хугацаагаар ашиглахаар асууж авсан байсан. Дээрх хүмүүсээс ирсэн мөнгийг уг дансанд хийлгүүлсэн. Сы оролцоо огт байхгүй. Би түүнд мөнгө төгрөг өгөөгүй. Дээрх байдлаар хүмүүсээс мөнгө шилжүүлж авсан гэдгийг хэлээгүй. ...Би 31 нэр бүхий хүмүүсийн жагсаалтыг харлаа. Мэдүүлгээр яриад, хэлж өгсөн хүмүүс байна. Ж.Е нь миний баз бөгөөд надаас авсан 5.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. 5197025230 данстай Сы Е нь Сы хүүхэд бөгөөд хүүхдийн мөнгө 20.000 төгрөг хэд хэдэн удаа орж ирсэн ба үүнийг би Сд өгсөн. 5180687930 тоот данстай А.С гэх хүнд чонын толгойг 250.000 төгрөгөөр зарсан. У.Ааас орж ирсэн 10.000 төгрөг, 5180705564 тоот данснаас орж ирсэн М.Дээс орж ирсэн 200.000 төгрөг, 5180310010 тоот данс буюу Ө.Каас орж ирсэн 10.000 төгрөгийг сайн санахгүй байна. Миний эхнэр болох А нь 3-р сургуульд багшилдаг байсан ба 2018 оны 09 дүгээр сараас эхлэн үндсэн багшаас солигдон цагийн багш болсон. Бид хоёр цалингийн зээлтэй байсан. Би тодорхой эрхэлсэн ажилгүй. Ингээд бид хоёр зээлээ хугацаанд нь хийж чадахгүй, мөнгөний хэрэгцээ гарсан учраас аргагүй эрхэнд би ийм зүйл хийлээ, гэмшиж байна. Дээрх хүмүүсээс фейсбүүк хаяг ашиглан Сы данс руу мөнгө шилжүүлж авч ашигласан маань үнэн. Хэргээ хүлээн зөвшөөрч байна Ойрын хугацаанд хохиролгүй болгож өгөх болно. ...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Эдгээр хүмүүсийн хохирол болох нийт 920,000 төгрөгийг өөрөө ажил хийж төлж өгөх болно. М.Б нь хохирлын 130,000 төгрөг нэхэмжлэхгүй гэсэн. Эхнэр саяхан төрөөд ажилдаа орсон. Би одоо нялх хүүхдээ харж байгаа. Миний бие анх удаа ийм хэрэгт холбогдлоо. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй ажил хөдөлмөр эрхэлж амьдрах болно. Миний хувийн байдлыг харгалзан үзээд хорих ялыг тэнсэж өгнө үү.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 109-114-р хуудас, 2-р хх-ийн 98-101-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч А.Т нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Залилах гэмт хэрэг нь “хуурч, эсвэл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч буй үйлдэл бөгөөд шүүгдэгч А.Т нь “ан амьтны мах, арьс явуулна” гэж хуурч 2018 оны 12 сараас эхлэн 2019 оны 01 дүгээр сар хүртэл үргэлжилсэн үйлдлээр иргэн Г.Х, Д.Ш, Т.К, Э.Б, Т.Э, О.Ц,  Д.Ц, М.Б нарын зургаан хүнээс нийт 1,220,000 төгрөг залилан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх тул шүүгдэгч А.Тийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос шүүгдэгч А.Т нь хохирогч Г.Хд учруулсан 120,000 төгрөгийн, хохирогч Д.Шд учруулсан 50,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулж бусад хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байна. Энэ нь хохирогч нарын болон шүүгдэгч А.Тий мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасан.

Иймд тул шүүгдэгч А.Тээс 120.000 төгрөг гаргуулан Т.Кт, 400.000 төгрөг гаргуулан Э.Бд, 100.000 төгрөг гаргуулан Т.Эт, 150.000 төгрөг гаргуулан О.Цд, 150.000 төгрөг гаргуулан Д.Цд тус тус олгож, хохирогч М.Б нь өөрт учирсан хохирол болох 130.000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Хоёр. Шүүгдэгч А.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзав. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч А.Т урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй болох “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /1-р хх-ийн 115 дугаар хуудас/ тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А.Тий үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэв.

Харин шүүгдэгч А.Т нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хариуцан хөтөлнө” гэсэн байх тул шүүгдэгч А.Тийг тэнссэн 1 жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.

 

Шүүгдэгч А.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, түүний хувийн баримт бичиг шүүхэд шилжин ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Шүүгдэгч А.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш.т овогт А.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Цахим хэрэгсэл ашиглан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Тд мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарласугай.

            4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч А.Тийг тэнссэн 1 жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч А.Тээс 120.000 төгрөг гаргуулан Т.Кт, 400.000 төгрөг гаргуулан Э.Бд, 100.000 төгрөг гаргуулан Т.Эт, 150.000 төгрөг гаргуулан О.Цд, 150.000 төгрөг гаргуулан Д.Цд тус тус олгож, хохирогч М.Б нь өөрт учирсан хохирол болох 130.000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

6. Шүүгдэгч А.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжилсэн эд хөрөнгөгүй, түүний хувийн баримт бичиг шүүхэд шилжин ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч А.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    П.ДОРЖБАЛ