Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 842

 

 

 

 

                      

 

 

 

 

   2019         09         23                                   2019/ШЦТ/842

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа, улсын яллагч Г.Цогтгэрэл, шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Э.Нарангарав, Н.Мандах, хохирогч М.Баярмагнай, хохирогч Б.Бархүүгийн өмгөөлөгч Зулбаяр, гэрч Б.Батзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн тусгай 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буурал овогт Цэдэн-Ишийн Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн “1709002750018” дугаартай 185/2019/0796/Э хэргийг 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд.                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1975 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Булган аймагт төрсөн, эрэгтэй, 43 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Галт сайхан ХХК-ны захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар Баянгол дүүргийн  6 дугаар хороо 39  дүгээр байрны 3 тоотод оршин суух бүртгэлтэй,  

-2002 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 312 дугаартай шийтгэх тогтоолоор 1987 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 224 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 75000 төгрөгөөр торгох ялаар,

-79 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 250000  төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй,

Буурал овогт Цэдэн-Ишийн Бат-Эрдэнэ /РД:ГЭ75042211/,

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Баярмагнайтай 2016  онд үйлдвэрлэгдсэн “Лексус 450d” маркийн автомашиныг ОХУ-аас авчирч өгнө гэж худалдах, худалдан авах гэрээ байгуулан. Урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 64 сая төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 70 сая төгрөгийг түүний Хаан банкны 5099118161 дугаартай данснаас өөрийн Хаан банкны 5026620702 дугаартай дансаар шилжүүлэн авч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсны улмаас нийт 134 сая төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, 17 дугаар сургуулийн буудал дээр иргэн Б.Батзоригоос урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Б.Батзоригийн эцэг хохирогч Б.Баянбатын өмчлөлийн 82-50 УБҮ улсын дугаартай Сүзүки Свэт маркийн автомашиныг “...машины хэрэг гарчихлаа, унаж ажил амжуулчихаад орой авчраад өгье” гэж хуурч аваад бусдад 3 сая төгрөгийн барьцаанд тавьж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж 5 сая төгрөгийн хохирол учруулсан, Мөн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Д.Бархүүгийн 25-25 УНС улсын дугаартай BMW X-6 /Би Эм Даблью Икс-6/ загварын авто машиныг 60 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцон Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын төвд гэрээ байгуулан авч 40 сая төгрөг цувуулан өгсөн боловч үлдэгдэл 20 сая төгрөгийг өгөхгүйгээр эдийн баялгийн захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, бусдад худалдан борлуулж 20.000.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1.Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Улсын яллагчийн танилцуулсан дээр тодруулга хийе. Хохирогч М.Баярмагнайд авсан машиныг Мурат Бек гээд хүн Оросын холбооны улсын хил гаргаж өгье гэж хэлээд өгөлгүй алга болсон. Надад өгнө гэсэн машиныг даатгалын компани хураагаад авсан байсан. Оросын холбооны улсын шүүхээс намайг дипломат консулаар дамжуулж хөөцөлд гэж хэлсэн. Viber сүлжээгээр зураг явуулдаг байсан.Мөнгө өгч явуулаад машинаа авч чадаагүй, хохирогчийг залилчий гэсэн санаа бодол байгаагүй.Тэр үед буруу сүлжээнд орж хохирсон юмаа.Иймээс би Баярмагнайд хохирол учруулсан. Надад Баярмагнайг хохирое гэсэн болдол анхнаасаа байгаагүй. 3 дугаарт хохирогч Д.Бархүүгийн төрсөн ах Даваажав гэж хүн надтай наймаа хийсэн. Би тэр машиныг засахад 460.000 төгрөгний засварын мөнгө төлсөн. Намайг Оросд байж байхад Ганзориг, Чинзориг яриад ирэхээр чинь гэрээ хийе гэж хэлээд хийсэн. Би Даваажавын гарт 40.000.000 төгрөгийг гэрч Банзрагчийн хажууд өгсөн. Цагдаад өргөдөл өгсөнг мэдээд 2018 оны 2 дугаар сарын эхээр Тоёота камри маркийн машин байсангаа Даваажавт өгөх гээд хайсан. Гэрч Банзрагч хэлэхдээ манай найз Шараад Даваажав өртэй гээд байсан. Тэгээд би эргэлзээд өгөөгүй юм. 2019 оны 6 сард хохирогч Бархүү 15.000.000 төгрөг өгчих, тэгээд тооцоо дуусгая гэж хэлсэн.Бархүүтэй 15 000 000 төгрөг л гэж тохирсон. Тухайн үед холбогдож байсан утаснууд холбогдох боломжгүй байдаг байсан.Нотариатын итгэмжлэлийг хуурамчаар үйлдсэн.Миний гарын үсэг мөн, Бархүүгийн гарын үсэг биш.Хохирогч Баярмагнай бид хоёр хохирол төлбөрөө тооцоо нийлээд эцсийн байдлаар 100 000 000 төгрөг үлдэгдэлтэй байна гэж тохирсон баримтуудаа шүүгээд.Хохирогч Батзоригийн хувьд өөрөө шүүх хуралдаан дээр орж ирээд хэлэх биздээ.Уг нь хамт яваад л барьцаанд цуг тавьсан, мөнгийг нь хуваагаад хэргэлчий гэсэн.Бид хоёр 2000 оноос эхлэн Солонгос улсад танилцсан, найзууд болсон.Тухайн үед эхнэртэйгээ хэрэлдсэн байсан.Би энэ машиныг эзэнтэйн үгсэн нийлж 2 000 000 төгрөгөөр ломбарданд тавьсан, Батзориг илт худал мэдүүлэг өгч байна.

Ер нь бол 2003 оноос хойш Солонгос улсаас машин оруулдаг байсан.Япон, Солонгос, Америк, ОХУ-Казакстанаас оруулж ирж байсан.Үнэ хямд, ашиг сайтай болохоор ОХУ-с оруулж ирдэг байсан.Баярмагнай баримттай гээд дансаараа шилжүүлж 134 000 000 саяыг авсан.Казакстанд Муратбек гэж хүнд залилуулаад машин авчирч чадаагүй.

Шүүх хуралдааныг 5 хоногийн хугацаатай завсарлуулаад шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:Бархүүтэй төлбөр барагдуулах тухай харилцан тохиролцсон тухай нотариатаар батлуулсан байгаа.2019 оны 10 дугаар сарын 25-ны дотор 15 000 000 төгрөг төлж барагдуулна.Хохирогч Баярмагнайд Налайхад байдаг нэг орон сууц энэ шүүх хуралдааны дараа шилжүүлж өгөх, үлдэгдэл мөнгө 70 000 000 төгрөг дээр  нь 2019 оны 10 дугаар сарын 06-ны дотор төлж барагдуулах хүсэлтэй байна, хорих ял оногдуулахгүйгээр торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.   

1.2.Хохирогч М.Баярмагнай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Бат-Эрдэнэ надад одоо машин гарч байна гээд дандаа худлаа хэлнэ. Үүнээс болоод манай гэр бүлийн дунд хүртэл маргаан гарч байгаа. Би маш их өрөнд ороод байна. Тэр нэг машин граш дотор тавиад унаж чадахгүй гаалиа төлөөгүй, бичиг баримт нь болохгүй байсан. Бат-Эрдэнэ өөрөө Орос улс руу явж зарна гээд авсан. Лизингийн хүүнд би сар болгон 10 сая төгрөг төлдөг. Би Фэйсбүүк дээр шүүгдэгчийн зургыг тавихаар надтай холбогддог. Аавын даралт ихсээд байна, эхнэр уурлаад байна гэх мэтээр худлаа яридаг. Сэтгэл санаа болон гэр бүлд маш их хохирол учруулсан. Эцсийн байдлаар бид хоёр тооцоо нийлээд үлдэгдэл 100.000.000 төгрөг гаргасан. Надад 100.000.000 төгрөгөө авах хүсэл байна өөр зүйлгүй.Сая шүүх хуралдаан завсарлах үед надад Налайх дүүрэгт байрлах орон сууц шилжүүлж өгнө гэсэн 30 000 000 төгрөгт бодож, үлдэгдэл 70 000 000 төгрөгөө хэлсэн хугацаандаа өгнө биздээ гэж хэлмээр байна.Энэ хүнийг хорих цагдуулах хүсэл байхгүй, аав нь өнөө маргаашгүй болцон байгаа учир, гомдол, санал байхгүй гэв.

1.3.Гэрч Батзориг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Тухайн үед мөнгөний хэрэг гараад Бат-Эрдэнэ мөнгийг нь аваад хэргэлсэн.Гэр бүлийн асуудал гараад уурлахаар нь Бат-Эрдэнэ аваад явчихсан гээд хэлчихсэн чинь эхнэр бөөн юм болоод Чингэлтэй дүүргийн 2 хэлтэст өргөдөл гаргасан.Баянбатын эзэмшлийн магин байгаа.Одоо миний эзэмшилд байгаа.Тухайн үед лрмбарданд 2 сая төгрөгөөр тавьсан.Машинаа хүлээгээд авсан.Ломбардны мөнгийг би өөрөө л төлсөн.Бат-Эрдэнэтэй 2005 онд Солонгос улсад танилцаж байсан.ойр дотно холбоотой байдаг.Утсаар ярина.Энэ хүн машины бизнес хийдэг.Тэр 2 000 000 төгрөгийг би авч хэргэлсэн юм.Надад хууль сануулсан.Мөрдөн байцаалтанд өгч байсан мэдүүлгээсээ буцаж байна гэв.     

          Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

  2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Баярмагнайгийн:..Би 2016 оны Лексус-570 өгнө гэж хэлэхээр нь би Бат-Эрдэнэд найдвартай нь дээр гэж хэлээд надаас авч явсан хар өнгийн ланд круйзер-200 маркийн автомашиныг зарсан мөнгийг нь аваад 2016 оны 02 сарын 22-ны өдөр 64 сая, 02 сарын 23-ны өдөр 70 сая төгрөг нийт 134 сая төгрөгийг Бат-Эрдэнээс аваад эргүүлээд Бат-Эрдэний өөрийнх нь 5026620702 гэсэн дугаартай Хаан банкны дансанд нь Сүхбаатар дүүргийн 4-р хороо төв Хаан банкнаас хийсэн гэх мэдүүлэг.  /1 дүгээр хавтас, хуудас 31, 2 дугаар хавтас, хуудас 204/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Баянбатын:...2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр найз нь  Ц.Б гэх хүн машинаар чинь ажил бүтээчихээд өгье гэж хэлээд авч яваад алга болгочихсон гэсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа хүү Б.Батзориг манай найз таны машиныг эзэмшигч нь байхгүй байхад 2.000.000 төгрөгийн барьцаанд тавьчихсан байна гэж хэлсэн учир би Ц.Бат-Эрдэнийг олж яаралтай машинаа олж авах хэрэгтэй байна гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хуудас 86-88/,

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Батзоригийн:..Миний хувьд Ц.Бат-Эрдэнийг 2000 оноос хойш таньж мэддэг болсон. Солонгосоос Монгол руу бараа оруулдаг байсан тул найз нөхдийн холбоотой болсон юм. 2017 оны 10 сарын 31-ний өдөр Ц.Б нь надтай утсаар яриад машины хэрэг гарчихлаа унаж байгаад оройдоо өгчихнө гэхээр нь өөрийн унаж явсан 82-50 УБҮ улсын дугаартай мөнгөлөг өнгийн Сүзүки Свэт  маркийн машиныг Чингэлтэй дүүргийн 13-р хороо 17-р сургуулийн буудал дээр авчирч Ц.Бд машины тээврийн гэрчилгээг цуг өгөөд явуулсан. Ц.Б машиныг авчирч өгөлгүй аваад явсан тул араас нь 91993772 дугаарын утас руу нь залгахаар найз нь мөнгөний хэрэг гараад 2.000.000 төгрөгний барьцаанд тавьсан гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хуудас 91-94/,

2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Сандагсүрэнгийн:...Бат-Эрдэнэ гэгч нь эхлээд 2017 оны 09 сард уг 82-50 УБҮ улсын дугаартай Сүзүки Свэт  маркийн машиныг 2.000.000 төгрөгөнд тавиад 3 хонуулаад буцааж авч байсан. Гэтэл 2017 оны 10 сард 67-04 УНК улсын дугаартай машиныг тавихаас өмнө Ц.Б 82-50 УБҮ улсын дугаартай Сүзүки Свэт  маркийн автомашиныг унаж ирээд 3 хонуулаад авна гэж хэлээд амаар гэрээ хэлцэл байгуулалгүй 2000000 төгрөг аваад явсан... уг 82-50 УБҮ улсын дугаартай машиныг 2017.09-р сард миний машин гээд тавьж байсан тул 2017 оны 10-р сард Ц.Бэс өөрийнх нь машин юм байх гэж бодоод л итгээд авсан. Гол нь шилжүүлэг хийгээгүй байгаа талаар яриагүй. Зүгээр л миний унадаг машин гэж хэлсэн юм. Тэгэхээр нь өөрийнх нь машин гэж бодсон гэх мэдүүлэг. /1дүгээр хавтас, хуудас 95-96/,

2.5 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Дамдин-Ядамын:..Ц.Б бид 2 Баян-Өлгий аймаг руу яваад би Баян-Өлгий аймгийн Хаан банкнаас 62.000 ам долларыг өөрийнхөө данснаас бэлнээр аваад Ц.Бд өгсөн. Бид 2 хамтдаа Баян-Өлгий аймгаас ОХУ руу хилээр гарч Кош-Агач хотод очсон гэх мэдүүлэг. /2 дугаар хавтас, хуудас 206-207/,  

            Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

 3.1. Хавтас хэргээс улсын яллагч:..нэг дүгээр хавтаст хэргээс 31 дүгээр хуудас хохирогч М.Баярмагнайгийн мэдүүлэг, 19 дүгээр хуудас Ц.Б, М.Баярмагнай нарын хооронд хийсэн автомашин худалдан авах гэрээ,  20 дугаар хуудас хохирогч М.Баярмагнай дансаны хуулга, 53-54 дүгээр хуудас Ц.Б Монгол улсаас гарч, орсон хил хамгаалах ерөнхий газрын тодорхойлолт, 161-165 дугаар хуудас Ц.Бат-Эрдэнийн хилээр машин оруулж ирсэн лавлагаа, 38 дугаар хуудас яллагдагч Ц.Бат-Эрдэнийн мэдүүлэг, 176 дугаар хуудас Ц.Бат-Эрдэнийн мэдүүлэг, 86-88 дугаар хуудас хохирогчийн мэдүүлэг, 91-94 дүгээр хуудас гэрч Б.Батзоригийн мэдүүлэг, 95-96 дугаар хуудас гэрч Сандагсүрэнгийн мэдүүлэг, 246-247 дугаар хуудас хохирогч Д.Бархүүгийн мэдүүлэг, хоёр дугаар хавтаст хэргээс 206-209 дүгээр хуудас гэрч Дамдий-Ядамын мэдүүлэг, 15-18 дугаар хуудас гэрч Энхээгийн мэлүүлэг, 175-176 дугаар хуудас Ц.Бат-Эрдэнийн гарын үсэгний загвар  зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Хохирогчийн өмгөөлөгч: Нэг дүгээр хавтаст хэргээс 231 дүгээр хуудас хохирогч Д.Бархүүгийн мэдүүлэг, 233 дугаар хуудас Ц.Бат-Эрдэнийн гэрчээр өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Нарангарав: Нэг дүгээр хавтаст хэргээс 8 дугаар хуудас хохирогч Баярмагнайгийн мэдүүлэг , 18 дугаар хуудас гэрээ, 6-18, 26-27 дугаар хуудас ОХУ-ын тодорхойлолт, 29 дүгээр хуудас хохирогч М.Баярмагнайгийн “Хаан” банкны дансаны хуулга, 89 дүгээр хуудас гэрч Батзоригийн мэдүүлэг,  92 дугаар хуудас Баянбатын цагдаад гаргасан өргөдөл, 226-232 дугаар хуудас Д.Бархүүгийн цагдаад гаргасан өргөдөл, 229 дүгээр хуудас нотариатын баримт, хоёр дугаар хавтаст хэргээс 206-207 дугаар хуудас  хохирогчийн мэдүүлэг, 208 дугаар хуудас гэрч Дамдий-Ядамын мэдүүлэг, 211 дүгээр хуудас интерполоор ажиллагаа явуулсан баримт, хохирогч Баярмагнайгийн гаргаж өгсөн “Хаан” банкны дансны хуулга зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Мандах: Нарангарав өмгөөлөгчтэй адил тул судалсанд тооцуулая гэв.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч Ц.Б нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Баярмагнайтай 2016  онд үйлдвэрлэгдсэн “Лексус 450d” маркийн автомашиныг ОХУ-аас авчирч өгнө гэж худалдах, худалдан авах гэрээ байгуулан. Урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 64 сая төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 70 сая төгрөгийг түүний Хаан банкны 5099118161 дугаартай данснаас өөрийн Хаан банкны 5026620702 дугаартай дансаар шилжүүлэн авч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсны улмаас нийт 134 сая төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, 17 дугаар сургуулийн буудал дээр иргэн Б.Батзоригоос урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Б.Батзоригийн эцэг хохирогч Б.Баянбатын өмчлөлийн 82-50 УБҮ улсын дугаартай Сүзүки Свэт маркийн автомашиныг “...машины хэрэг гарчихлаа, унаж ажил амжуулчихаад орой авчраад өгье” гэж хуурч аваад бусдад 3 сая төгрөгийн барьцаанд тавьж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж 5 сая төгрөгийн хохирол учруулсан, Мөн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Д.Бархүүгийн 25-25 УНС улсын дугаартай BMW X-6 /Би Эм Даблью Икс-6/ загварын авто машиныг 60 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцон Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын төвд гэрээ байгуулан авч 40 сая төгрөг цувуулан өгсөн боловч үлдэгдэл 20 сая төгрөгийг өгөхгүйгээр эдийн баялгийн захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, бусдад худалдан борлуулж 20.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч М.Баярмагнай, Д.Бархүү, гэрч Б.Батзориг, Б.Сандагсүрэн, Ц.Дамдин-Ядам нарын мэдүүлэг, шүүгдэгчийн  шүүх хуралдаанд  хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг, хохирогчийн шүүх хуралдаан мэдүүлж байгаа мэдүүлэг зэрэг  хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн  бусад  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй болно.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн тусгай 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буурал овогт Цэдэн-Ишийн Бат-Эрдэнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв. 

 

              Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгчийн гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаарх шүүмжлэлийн шатанд гаргасан дүгнэлтэндээ:

 

              Шүүгдэгч Ц.Бд холбогдох 3 үйлдэл байна.1-рт залилан, 2-рт хуурамч бичиг баримт үйлдсэн гэмт хэрэг.Хохирогч Баярмагнайгийн хувьд 2016 оны 02 дугаар сарын 22-23-нд 134 000 000 төгрөг авсан.ОХУ-с автомашин оруулж ирнэ гэсэн.ОХУ-с автомашин оруулж ирээгүй болох нь тогтоогдож байна.Яагаад залилангийн гэмт хэрэг гэж үзсэн бэ гэвэл боломжгүй зүйлийг болно гэж аваад л энэ гэмт хэрэг төгсөн байна.Гэмт хэрэг гарах цаг хугацааг данснаас мөнгө гарах өдрөөс тооцож байгаа.Мөн Баярмагнайгаас авсан мөнгөө Казакстанд залилуулсан гэдэг нь интерполын баримтанд өөр гэмт хэргийн шинжгүй гээд татгалзсан байгаа.Өөр хүний асуудал буюу Дамдинядам гэж хүн байгаа.Баярмагнайгын мөнгийг ОХУ-д залилуулсан гэх баримт алга.Энэ хоёр хүний асуудлыг холиж болохгүй.Нийтдээ ОХУ-с 5 автомашин оруулж ирсэн, энэ дунд Lexus 450 маркын машин байхгүй рхуулж ирээгүй байгаа.Хохирогч 3 жил гаран хугацаанд их хэмжээний мөнгөөр хохирсон.Мөн хохирогч Баянбатын автомашиныг хэрэглээд өгье гэсэн болохоос биш ломбарданд тавьчаад ирье гээгүй.Бат-Зориг 2 удаа мэдүүлэг гэрчээр өгсөн байгаа.Эхлээд унаад орой аваад ирнэ гэдэг.Энэ мэдүүлэг нь Сандансүрэнгийн мэдүүлгээр давхар нотлогддог./Бат-Эрдэнэ надаас мөнгө аваад явсан гэдэг/Иймд гэрчийн мэдүүлгийг хүчингүйд тооцож өгнө үү.

              3-рт 60 сая төгрөгөөр тохирсон үйл баримт байгаа.Хамгийн сүүлд Бархүүгийн нэр дээр шилжүүлэхдээ Бат-Эрдэнэ өөрөө хүсэлт гаргасан, ашиглах эрхийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн, ашигласан байгаа.

              Хохирол төлбөрийн тухайд хохирогч М.Баярмагнайд 134 сая төгрөг, одоо үлдэгдэл 100 сая төгрөг байгаа гэдгийг хэн аль нь зөвшөөрч байна.Хохирогч Баянбатад хохирол төлөгдөөгүй, хохирогч Бархүүгийн хувьд 20 000 000 төгрөг төлөх төлбөртэй гэж үзэж байна.

              Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт гэмт хэрэгт гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцуулах, Эрүүгийн хариуцлагын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг нь  хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна.

              Хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогүй байна гэсэн санал, дүгнэлт гаргасан,

 

              Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Нарангарав, Н.Мандах нар нь яллах дүгнэлт үндэслэл бүхий болж чадаагүй, хохирол зөрүүтэй, Хаан банкны данс байгаа-санхүүгийн мэргэжлийн шинжээч томилуулах, хохирогч Баянбатад 5 000 000 төгрөг гэж бодить хохирол учирсан гэж үзсэн боловч хохирогч нь хохиролгүй гэсэн байгаа, хохирогч Бархүүгийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10-т заасан хөөн хэлэлцэх хугацааг заагаад өгчихсөн, нэг жилийн хугацаа дууссан яллагдагчаар татсан байгаа.Хохирогч М.Баярмагнайд 66 200 000 төгрөг, Бархүүд 20 000 000 төгрөг нийт 86 200 000 төгрөг төлөх төлбөртэй гэж үзэж байна.Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.15, 6.17 заасан үндэслэл байгаа тул хэргийг буцааж  гэмт хэргийн шинжтэй юу гэдэгт үнэлэлт дүгнэлт өгөх ёстой.100 саяын үлдэгдэлтэй баримтыг Иргэний эрх зүйн шинжтэй хольцон юм уу гэдгийг энэ шүүх хуралдаанаар тогтоох боломжгүй, мөн гэрчийн асуудалд шинэ нөхцөл байдал үүсч байна, худал мэдүүлэг үү ,гүтгэсэн үү гэдгийг тогтоох ёстой гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.

 

              Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах тухай дүгнэлтийг хүлээн авах боломжгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүх хуралдааны хэлэлцүүлэг зэргээр шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн гэм буруугийн асуудлыг анхан шатны шүүхээр шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

             

              Харин шүүх хуралдаанд гэрч Б.Батзоригийн өгсөн мэдүүлэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээсээ буцсан, зөрүүтэй байдлыг улсын яллагч /прокурор/ тусад нь шалган тогтоох, шүүх гэрч Б.Батзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг үнэн зөв /бусад гэрч нарын мэдүүлгээр буюу Б.Сандагсүрэнгийн мэдүүлгээр/ няцаагдаж байгаа учир шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлгийг үнэлэх боломжгүй, мэдүүлгийн эх сурвалж давхар нотлогдохгүй  байна гэж үзлээ. 

              Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар ...энэ хуулийн тусгай ангид заасан хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй ...гэсэн байх тул шүүгдэгч Ц.Бд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан санал, дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

              Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дахь хэсгийн 1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодить байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан нь эрүүгийн хуулинд заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдэж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

 

-мөн хуулийн тусгай 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурамч бичиг баримтыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хохиролыг гаргуулах нь зүйтэй байна.

 

-Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д “…бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол (50.000 нэгж буюу 50.000.000 төгрөг түүнээс дээш хэмжээ) учруулж…” залилах гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд “…арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр” зохицуулсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хохиролыг нөхөн төлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгод нийцүүлэн нийгмээс тусгаарлахгүйгээр 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан төрөл хэмжээний дотор 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 20.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.

 

-мөн хуулийн тусгай 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн тухайд:

 

Хохирогч нарт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар тус тус хохиролыг гаргуулж, олгох, уг хохиролын талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдуулан 5 хоногийн завсарлага авсан бөгөөд хохирогч Б.Бархүүд  15.000.000 төгрөгийг шүүгдэгч нь 2019.10.25-ны дотор төлөхөөр тохиролцсон, мөн хохирогч М.Баярмагнайд 100 000 000 төгрөгийг  2019 оны 10 дугаар сарын 06-ний өдрийн дотор дээрх төгрөгийг төлж гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үүргийг Ц.Бд хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Харин хохирогч Б.Баянбатад хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хаан банкны дансны хуулгыг хавтаст хэрэгт хадгалан үлдээх,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэлээ.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Буурал овогт Цэдэн-Ишийн Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгй ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодить байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

- мөн хуулийн тусгай 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурамч бичиг баримтыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

-Эрүүгийн хуулийн тусгй ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар Шүүгдэгч Буурал овогт Цэдэн-Ишийн Бат-Эрдэнийг 20 000 нэгж буюу 20 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 20 000 нэгж буюу 20 000 000 төгрөгийг 6 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээнийн төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Ц.Бэс нийт 120.000.000 /нэг зуун хорин сая/ төгрөгийг гаргуулж, хохирогч М.Баярмагнайд 100.000.000 /нэг зуун сая/, Д.Бархүүд 20.000.000 /хорин сая/ төгрөгийг тус тус олгосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг журамлан гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилгах талаар шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийг хохирогч М.Баярмагнайд 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дотор 100.000.000 /нэг зуун сая/ төгрөг, хохирогч Д.Бархүүд 2019 оны 10 дугаар сарын 25-ны дотор 20 000 000 төгрөгийг тус тус төлөх үүрэг хүлээлгэсүгэй.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг танилцуулсугай.

 

7.Шүүгдэгч Ц.Б авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах тухай таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

8.Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн  баримтаар  авагдсан хохирогч М.Баярмагнайн хаан банкны дансны хуулгыг хэрэгт хавсарган үлдээх зэргийг тус тус дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10.Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.РЕНЧЕНХОРОЛ