| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 191/2025/00948/И |
| Дугаар | 210/МА2026/01049 |
| Огноо | 2026-05-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2026/01049
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 191/ШШ2026/03498 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох,
Хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. *******ад тухайн орон сууцыг 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр миний эх ******* шилжүүлж өгсөн, мөн өдөр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авсан.
Тухайн орон сууцыг 2005 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Бэлэглэлийн гэрээ байгуулан иргэн *******д шилжүүлэн өгч, өмчлөх эрхийг шилжүүлсэн. ******* нь надад өгөх мөнгөө өгөлгүй алга болсон. Ингээд 2 жилийн өмнө холбоо барьж орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Орон сууцандаа орох гэтэл *******н хүүхдүүд амьдарч байсан. Энэ хүнтэй огт уулзаж байгаа тул орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.
2.1. Миний бие Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, *******ны ******* *******ны ******* орон сууцыг 2007 оны 08 дугаар сарын 20-ны өдөр *******гээс 16,000,000 төгрөгөөр худалдан авсан. ******* нь 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр *******гаас худалдаж авсан байсан бөгөөд намайг *******тай уулзуулж миний эзэмшилд орон сууцыг шилжүүлэхийг тохиролцож итгэмжлэл хийсэн. Манай гэрт 2009 оны 03 дугаар сард хоёр хүн ирж орон сууцны гэрчилгээтэй гэж хэлсэн. Нэрийг нь асуухад ******* гэсэн. 2009 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар очиж *******, ******* гэх хүмүүсийн нэр дээр байрны гэрчилгээ гарсан эсэхийг шалгуулсан. 2014 оны хавар төрийн өмчийн хорооны шийдвэр гарч уг байрны оршин суугчдад өмчлүүлэх шийдвэр гарсны дагуу миний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 16 дугаар хороолол, *******, *******, 29 м.кв хоёр өрөө, ******* улсын бүртгэлийн дугаартай орон сууцнаас хариуцагч *******г албадан нүүлгэж, орон сууцыг чөлөөлж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.
4.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой бус байгааг анхаараагүй, хэт нэг талыг барьж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн. Хариуцагчаас 4 хүсэлт гаргасныг шүүх хангаагүй, нэг хүсэлтийг шийдвэрлээгүй.
Шүүх хариуцагчийн өмнөх хүсэлтийг шийдвэрлэсэн, 2004 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газраас *******тай холбогдох өмч хувьчлалын захирамж, тушаал, тодорхойлолтыг гаргуулах, мөн Төрийн өмчийн хорооны 2014 оны Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, *******ны хувьчлалын захирамж, тодорхойлолтыг гаргуулах хүсэлтийг хэрэгт ач холбогдолгүй гэж үзээд татгалзсан.
4.3. Нэхэмжлэгч *******ын өмчлөх эрхийн ******* дугаартай гэрчилгээ анх 1997 оны 12 дугаар сарын 28-ны өдөр *******гийн нэр дээр гарсан талаар баримт хэрэгт авагдсан. Тус гэрчилгээнд тэмдэглэснээр үл хөдлөх хөрөнгийн хаягийг Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороолол, *******, 29 м.кв 2 өрөө ******* гэж тэмдэглэжээ. Хэргийн 119 дүгээр талд яг энэ дугаартай ижил хаягтай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ *******ын нэр дээр 2004 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гарчээ. Хавтаст хэргийн 117 дугаар талд дахин ижил гэрчилгээ 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн огноогоор мөн адил иргэн *******ын нэр дээр гарсан байна. Хэргийн 118 дугаар талд 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн гэрчилгээ зэрэг нотлох баримтад анхан шатны шүүх ямар дүгнэлт хийсэн нь тодорхойгүй.
Хариуцагчийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь ******* гэсэн улсын бүртгэлийн дугаартай. Энэ гэрчилгээ баримтаас харвал Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2004 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 15 дугаартай тогтоолоор иргэн *******д өмчлүүлсэн байна. Гэрчилгээнд үл хөдлөх эд хөрөнгийн хаягийг БЗД, 19 дүгээр хороо, *******ны *******, ******* *******, 29 м.кв, 2 өрөө орон сууц гэж бичсэн байх бөгөөд он, сарын хувьд *******ын гэрчилгээнээс өмнө гарсан байхын зэрэгцээ хаяг, бүртгэлийн дугаар өөр байна. Дараа нь 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ******* дугаартай гэрчилгээ яг ижил хаягтай хариуцагч *******гийн нэр дээр гарчээ. Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн албан бичигт тухайн орон сууцны хаяг өөрчлөгдсөн бүртгэл хийгдээгүй гэсэн байна. Эдгээр нотлох баримтад шүүх ямар дүгнэлт хийсэн нь тодорхойгүй. Маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн 2 гэрчилгээ нь анхнаасаа өөр өөр дугаар, хаягтай, өөр өөр өмчлөгчтэй байхад шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.
Хэрэгт *******, ******* гэх хүнд итгэмжлэл олгосон, 2014 онд ******* хариуцагч *******д үл хөдлөх хөрөнгө худалдсан гэх баримтууд байхад яагаад хариуцагчийг шударга бус эзэмшигч гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.
Хариуцагч талаас 2014 онд тус үл хөдлөх хөрөнгийг оршин сууж байгаа 58 айлд бүгдэд нь гэрчилгээ гаргахаар төрөөс шийдвэрлэсэн талаар тайлбар гаргаж, түүнийгээ нотлох зорилгоор холбогдох баримтыг гаргаж өгсөн. Үүнтэй холбоотой тушаал шийдвэр холбогдох газраас гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх татгалзсан. 2014 онд Төрийн өмчийн хорооны тогтоол гарч, би тус байрыг өмчилсөн гэх тайлбар, холбогдох хуулбар хувийн баримтуудыг өгсөн байхад үйл баримтыг шүүх тодруулаагүй. Эдгээр үйл баримтууд нь хариуцагчийн эрх зүйн байдлыг тодорхойлж, дүгнэлт гаргасанд чухал ач холбогдолтой байсан бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл бүрэн хангагдаагүй бахад дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний ноцтой алдаа гаргах хууль зүйн үр дагаварт хүргэсэн гэж үзэж байна.
4.4. 2005 оны 05 дугаар сарын 11-ний өдөр тухайн үл хөдлөх хөрөнгө иргэн *******ын өмчлөлд, 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр буцаад нэхэмжлэгч *******ын өмчлөлд шилжсэн байна. Нэхэмжлэгч *******ыг 19 жилийн хугацаанд хайсан, Франц яваад алга болсон гэж тайлбарлах боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй. Энэ үйл баримтад хугацааны талаар дүгнэлт хийгээгүй нь хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзнэ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй.
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан.
Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан орон сууцаа хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “ ... миний бие 2007 оны 08 дугаар сарын 20-ны өдөр *******гээс Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, 16 дугаар хороолол, *******, ******* орон сууцыг 16,000,000 төгрөгөөр худалдан авсан, ... ******* намайг *******тай уулзуулж ... энэ хүнд орон сууцыг шилжүүлж өгөөрэй гэж тохиролцон итгэмжлэл хийсэн. ... 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан....” гэж тайлбарлан, талууд маргажээ.
3. Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтыг тогтоохдоо хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй, тухайн маргаанд хамааралтай Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар дээрх алдааг залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
4.1. *******-ийн 1997 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 20 дугаартай “Үл хөдлөх хөрөнгө өмчлөгчийн гэрчилгээ олгуулах тухай” гэх баримтаар Хууль зүйн яамны үл хөдлөх хөрөнгийн газарт гаргасан “... Баянзүрх дүүргийн 16 дугаар хороолол, 19 дүгээр хороо, *******, ******* орон сууц нь *******-ийн захирлын 1997 оны 10 дугаартай тушаалаар *******д худалдсан. ... манай компанийн тодорхойлолтыг үндэслэн *******д үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг олгож баталгаажуулж өгнө үү.” гэх хүсэлтийг үндэслэн тус ******* хаягт байршилтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр *******г бүртгэж, 1997 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 4264 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ олгожээ. /1хх105-109/
4.2. Иргэн ******* нь 1998 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээний дагуу өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг дүү *******д бэлэглэснээр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 16 дугаар хороолол, *******ны ******* хаягт байршилтай орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдэж, гэрчилгээ авсан байна. /1хх6, 118/
4.3. 2004 оны 10 дугаар сарын 20-ны өдөр *******, хүү ******* нарыг Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 16 дугаар хороолол, *******ны ******* хаягт байршилтай орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгүүлжээ. /1хх119/
4.4. Иргэн ******* 2004 оны 03 дугаар сарын 24-ний өдөр нас барж, хүү ******* нь өвлүүлэгч *******д ногдох орон сууцны өмчлөх эрхийг өвлөн авснаар дээрх *******ны ******* хаягт байршилтай орон сууцны зориулалттай 29 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдэж, гэрчилгээ олгосон үйл баримт Өв залгамжлах эрхийн гэрчилгээ, нас барсны гэрчилгээ, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /1хх123-125, 127/
4.5. ******* нь иргэн *******тай 2005 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Орон сууц бэлэглэлийн гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 16 дугаар хороолол, *******ны ******* хаягт байршилтай ******* тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ, улсын бүртгэлийн ******* дугаартай 29 м.кв талбай бүхий 2 өрөө 8,400,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг бэлэглэсэн байх бөгөөд *******ыг маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт 2005 оны 05 дугаар сарын 11-ний өдөр бүртгэж, ******* дугаартай гэрчилгээ олгожээ. /1хх8, 11/
4.6. ******* нь 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр дээрх Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 16 дугаар хороолол, *******ны ******* хаягт байршилтай 29 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдэж, 001261751 дугаартай гэрчилгээ авсан байна. /1хх10/
4.7. Хэргийн 1 дэх хавтасны 40-42 дахь талд Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ нотлох баримт авагдсан байх бөгөөд уг баримтад “******* нь Нийслэлийн орон сууцны хувьчлах товчооны 2004 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 15 дугаартай тогтоолоор Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, *******ны *******, *******, ******* хаягт байршилтай, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны дундын эзэмшлийн оногдох хэсгийн хамт хувьчлан авсан тул 2004 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дээрх орон сууцыг өмчлүүлэв. Улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэв.” гэсэн байна.
4.8. Мөн хэргийн 160 дахь талд авагдсан 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Итгэмжлэлд “иргэн ******* нь Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, *******ны *******, *******, ******* хаягт байршилтай, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэх, худалдах, бэлэглэх гэрээнд төлөөлж, гарын үсэг зурах эрхийг иргэн *******т олгосон байна.” гэжээ. /1хх160/
4.9. *******, ******* нарын хооронд 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 3,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, *******ны ******* гудамж, *******, ******* хаягт байршилтай 29 м.кв талбай бүхий, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр *******г эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэж, ******* дугаартай гэрчилгээ олгосон байна. /1хх158-159, 165/
5. Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь маргааны зүйл болох орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, бүртгэл хүчин төгөлдөр байна. Тус бүртгэлтэй холбогдон маргаан үүссэн тухай баримт хэрэгт авагдаагүй тул Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг үнэн зөв гэж үзнэ.
Иймээс хариуцагч *******г маргааны зүйл болох Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, *******ны ******* гудамж, *******, ******* хаягт байршилтай 29 м.кв талбай бүхий, хоёр өрөө орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа гэх үндэслэлгүй тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь уг орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй. Энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангана.
6. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой бус байгааг анхаараагүй, хэт нэг талыг барьж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн...” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан байна.
6.1. Анхан шатны шүүхийн шүүгч 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 25304 дугаартай захирамж гарган, *******, ******* дугаартай хоёр орон сууцны гэрчилгээний аль нь хүчинтэй болохыг тодруулах шаардлагатай гэж үзэн шүүх хуралдааныг хойшлуулж, Улсын бүртгэлийн Ерөнхий газар болон Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт тус тус нотлох баримт ирүүлэхийг даалгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан журамд нийцжээ. /1хх138-141/
6.2. Түүнчлэн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 10731 дугаартай “Шүүгчийн захирамжийн биелэлтийг шаардах тухай” албан бичгийг “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-т хүргүүлсэн байна. /1хх166/
Тус газрын 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 02/1768 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичгээр “... Орон сууц хувьчлах товчооны мэдээллийн сангаас *******, *******, мөн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 16 дугаар хороолол, *******, ******* 19 дүгээр хороо, *******ны ******* гудамж, *******, ******* зэргээр хайхад мэдээлэл олдоогүй талаар 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 04/1047 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн байх тул уг албан бичгийг хавсралтаар хүргүүлж байна...” гэж хариу ирүүлсэн байна. Иймд шүүгчийн захирамжийн биелэлт хангагдсан гэж үзэх тул хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын энэ хэсгийг хангахгүй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 191/ШШ2026/03498 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч *******д холбогдуулан гаргасан хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Б.АЗБАЯР
Ч.ЦЭНД