| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 197/2025/37392/И |
| Дугаар | 210/МА2026/01106 |
| Огноо | 2026-05-15 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2026/01106
2026 05 15 210/МА2026/01106
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 197/ШШ2026/07010 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох,
Гэм хорын хохиролд 7,477,435 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэм хорын хохиролд 7,477,435 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ .:. ******* нь 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 14 цаг 25 минутын орчимд Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Туушин зочид буудлын урд талын зам дээр ******* улсын дугаартай Тоёота Харриер маркийн автомашиныг жолоодон явахдаа *******-ийн ажилтан *******г мөргөж зам тээврийн осол гаргаж, *******гийн баруун хөлийн эрхий хурууны 1 дүгээр үеийг тасалж, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан. Тухайн осол гарсантай холбоотойгоор *******-ийн зүгээс ажилтан *******гийн эмчилгээний зардалд 7,477,435 төгрөг төлсөн. Иймд хариуцагч *******гаас 7,477,435 төгрөгийг гаргуулна. гэж тайлбарласан байна. /хх4/
4. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ... миний бие *******д эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт заасан бүх хохирол, эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан. Мөн *******-ийн эвдэрсэн мопедны хохирлыг төлсөн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. гэж тайлбарлан, зохигч маргажээ. /хх21/
5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн зөв тогтоож, хуулийг зөв хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
5.1. Хариуцагч ******* нь *******гийн эрүүл мэндэд гэм хор учруулсан үйл баримт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр болох Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/1425 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдсон. /хх10-12/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дээрх үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
6. *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 21/А-083 дугаартай тушаал гаргаж, 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ зам тээврийн осолд орсон гэсэн үндэслэлээр эмчилгээний зардалд 7,477,435 төгрөг ажилтан *******д олгосон байна. /хх9, 39/
Тус компани Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дээрх зардлыг хариуцагч *******гаас гаргуулахаар нэхэмжилжээ.
7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
7.1. Учир нь, ******* нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний нэхэмжлэгчээр оролцсон байх бөгөөд тус компанийн эд хөрөнгөд учирсан хохирол болох 1,495,767 төгрөгийг шүүгдэгч *******гаас гаргуулж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон. Хариуцагч ******* уг төлбөрийг бүрэн төлсөн гэж тайлбарлаж байна. /хх10-12/
7.2. Харин нэхэмжлэгч *******-аас ажилтан *******д олгосон олговор нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасан хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хамаарахгүй тул нэхэмжлэгч нь хуулийн дээрх зохицуулалтыг үндэслэн хариуцагчаас шаардах эрхгүй. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 197/ШШ2026/07010 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134,589 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Б.АЗБАЯР
Ч.ЦЭНД