Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 851

 

 

 

 

 

 

 

 

 

   2019        09          25                                  2019/ШЦТ/851

 

                         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа, улсын яллагч Э.Оюунтунгалаг, шинжээч эмч О.Баатаржав, хохирогч Г.Мөнхжаргал, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн, шүүгдэгч Л.Ж, түүний өмгөөлөгч С.Батсайхан, шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Д.Цолмон, шүүгдэгч Г.М түүний өмгөөлөгч Ю.Тогмид, Д.Энх-Амгалан, шүүгдэгч Л.Г түүний өмгөөлөгч Л.Отгондорж, шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр, шүүгдэгч Э.С, түүний өмгөөлөгч С.Давааравдан, шүүгдэгч А.З түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг, шүүгдэгч Ө.Д, түүний өмгөөлөгч П.Эрдэнэтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 3.5, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ихийн овогт Амартүвшингийн Заяа, Боржигон овогт Буяндэлгэрийн Цолмон, Бөртэ овогт Эрдэнэбаярын Саранцэцэг, Буурал овогт Буриадын Мягмарням, Дархан овогт Лувсандоржийн Жамъяндорж, Тайчууд овогт Ганбатын Намсрай, Боржигон овогт Өнөржаргалын Дарханчимэг, Боржигон овогт Лхгавадоржийн Ганхөлөг нарт

- мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Буяндэлгэрийн Цолмон, Буурал овогт Буриадын Мягмарням, Тайчууд овогт Ганбатын Намсрай нарт холбогдох эрүүгийн “1909014830445” дугаартай хэргийг 2019 оны 06 сарын 25-ны  өдөр хүлээн авч,  2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

Шүүгдэгч нарын  биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай,  эмэгтэй,  бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй , эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 5, эх, эцэг, 2 дүүгийн хамт  Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 1-86 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овогт Өнөржаргалын Дарханчимэг /РД:УХ95062049/,

2. Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянгол дүүргийн  23 дугаар хороо, зүүн ард аюушийн 25/10 дугаар гудамжны 311 тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Бөртэ овогт Эрдэнэбаярын Саранцэцэг /РД:СЮ90100868/,

3. Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 75 дугаар гудамжны 25 тоотод оршин суух бүртгэлтэй , ам бүл 3, эх, ах нарын хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ихэс овогт Амартүвшингийн Заяа  /РД:УП96040808/,

4. Монгол Улсын иргэн,  1989 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,  30 настай,  эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, гурвалжингийн гүүрэн дээр грушик хийх ажилтай, ам бүл 3, эцэг, дүү, нарын хамт Баянгол дүүргийн 16 дугаар хороо Орхоны 8-32 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Тайчууд овогт Ганбатын Намсрай /РД:УЗ89092398/,

5. Монгол Улсын иргэн, , 1996 оны 07 дугаар  сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн,  23 настай,  эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, “Говь хоёр” гэх үйлдвэрийн ойролцоо том автомашины дугуй засварын газар ажиллуулдаг ажилтай,  Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо “Соёмбо” хотхон 6в байр 24 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Буурал овогт Буриадын Мягмарням /РД:ДЮ96070213/,

6. Монгол Улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, , дээд боловсролтой, программист мэргэжилтэй, барилгын туслах ажилтай, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Дөлгөөн нуур  нийтийн байрны 8 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй,

Боржигон овогт Бумандэлгэрийн Цолмон  /РД:ЧМ84051616/,

7. Монгол Улсын иргэн, 1970 оны 03 дугаар сарын 09-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, , бүрэн дунд боловсролтой, мужан мэргэжилтэй, барилгын ажил хийдэг ажилтай, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо 15-118 тоотод оршин суух бүртгэлтэй, 

- урьд 1997 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Нийслэлийн шүүхийн 82 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял,

-2011 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхийн 326 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ял,

-2013 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар 3 жилийн хорих ял,

-2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1285 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 7 сар 14 хоног хорих ял,

-2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 76 дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж  байсан. Дархан овогт Лувсандоржийн Жамъяндорж /РД:ЧВ70030916/,

8. Монгол Улсын иргэн, 1998 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүннарангийн 6 дугаар гудамжны 131 тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 3, эх, дүү нарын хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овогт Лхагвадоржийн Ганхөлөг /РД:УШ98081218/,

          Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд дурдсанаар

          Шүүгдэгч Б.Мягмарням, Б.Ц, Г.Н, Л.Ж, Э.С, А.ЗӨ.Д, Л.Ганхөлөг нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 15-наас 2019 оны 04 дүгээр сарын 16-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны 112 тоотод иргэн Г.Мөнхжаргалыг гэртэй байхад нь орж зодож, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж  эд зүйлийг нь дээрэмдсэн,

-шүүгдэгч Б.Мягмарням, Б.Ц, Г.Н нар нь дээрмийн гэмт хэрэг үйлдэх явцдаа иргэн Г.Мөнхжаргалыг бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                                                   

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас  мэдүүлсэн мэдүүлэг :

    1.1. Шүүгдэгч Л.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ…Би энэ хэрэгт холбогдсон нь миний буруу. Миний оролцоог тогтоогдсон байгаа. Би одоо 49 настай хүн. Намайг тэр орой дуудсан. Таксинд яваад өгөөч гэж хэлсэн. Би дээрэм гэж мэдсэн бол би энэ хэрэгт оролцохгүй байсан, айлгах гэж байна л  гэж бодсон... Очоод зогсож байтал энэ 3 залуу буугаад явсан, Намсрай зурагт аваад ирсэн.Би зурагт аваад ороод ирэхээр нь хөөсөн. Тэгээд манайд юм аа аваад очсон тэнд хоёр юм үлдсэн, ахыгаа гэмт хэрэгт орууллаа даа гэж хэлсэн.Нэг өдрийн өмнө Мягмарням 1 хүн айлгаадхий гэж хэлж байсан.Би өөрийгөө дотоод хувь хүн талаасаа зохих хэмжээний хариуцлага хүлээх ёстой л гэж бодож байна.

Шүүх гэм буруутайд тооцсон шийдвэрийн дараа, хохирол төлбөр төлөх 5 хоногийн завсарлага авч эцсийн үг хэлэхдээ:

 Би 80 гарсан ээжтэйгээ хамт амьдардаг, маш их харамсаж байна гэв.

   1.2.Шүүгдэгч Ө.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Ямар нэг зорилго байгаагүй, би юу ч аваагүй, анх санааг би гаргасан энд нэг ийм ах байдаг гэж.Би энэ санааг гаргаагүй бол үйлдэгдэхгүй байсан байх.Ану гэж охиноор анх дамжуулж танилцаж байсан.Хохирогчийн гэрт байнга эмэгтэй хүмүүс байдаг байсан.Мөнгө төгрөгөөр байнга бэлгийн харьцаанд ордог юм шиг байна лээ.Арай давраад байна уу гэж Ану хэлж байсан.Гэр орон цэвэрлэж, хоол хийдэг байсан, бэлгийн харьцаанд орж байгаагүй..Хохирол төлнө.Мөнхжаргал ахаас уучлалт гуйж байна гэв.

Шүүх гэм буруутайд тооцсон шийдвэрийн дараа, хохирол төлбөр төлөх 5 хоногийн завсарлага авч эцсийн үг хэлэхдээ:

Мөнхжаргал ахаас дахин уучлалт нуйж байна, ялыг минь хөнгөлж өгнө үү гэв.

   1.3үүгдэгч Л.Ганхөлөг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ…Үнэхээр гэмшиж байна.Анхнаасаа хэрэг үйлдэх гэж байгааг мэдээгүй байсан. Таксинд яваад өг гэж хэлсэн. Би тэгээд хүлээж байсан бүгдээрээ сандралдаад гарч ирсэн.Би ямар нэг буруу юм хийчихлээ гэж сэжиглэсэн.Тэгээд би Сараа эгч, Зая хоёрыг 11 хороололд, Дарханчимэгийг москва хороололд буулгаад гэртээ харьсан..Энэ хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.Дээрэм хийж байна гэж мэдээгүй.Гадаа нь байсан Саранцэцэг эгчтэй хүлээж байсан.Хааяа намайг дуудаж таксинд явдаг байсан. Маргааш нь Сараа эгч намайг ирээд бинзений мөнгөө ав гэсэн. Авах гээд очсон цагдаа ирээд баригдсан.

Шүүх гэм буруутайд тооцсон шийдвэрийн дараа, хохирол төлбөр төлөх 5 хоногийн завсарлага авч эцсийн үг хэлэхдээ:

Хэлэх зүйл байхгүй, ялыг минь хөнгөлж өгнө үү.

   1.4.Шүүгдэгч Г.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ…Мөнхжаргал ахаас намайг уучлаарай гэж хэлмээр байна.Би гэдэс руу нь 2 удаа цохьсон.Бүгд тохирч байна.Гэмшиж байна гэв.  

Шүүх гэм буруутайд тооцсон шийдвэрийн дараа, хохирол төлбөр төлөх 5 хоногийн завсарлага авч эцсийн үг хэлэхдээ:

Уучлалт гуйж байна.Гэрийхэнтэйгээ хамт баймаар байна.Ичиж байна гэв.

         1.5. Шүүгдэгч Б.Мягмарням шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. Энэ хэргийг хийсэндээ харамсаж байна. Хохирогчоос уучлалт гуйж байна. Гарсан хохирлыг барагдуулна, энэ хүнийг айлгачии гэхээр нь би Жамьяндорж ахад хэлж дуудсан юм.Яг гэр лүү нь ороод л тийм хэрэг болсон.Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа, нүүр лүү нь цохьсон.Заяа анх хонх дараад хохирогч хаалга онгойлгосон, би хаалгыг нь барьсан.Би уяа авчраагүй, Цолмон ах уяа олж ирээд уясан.Хохирол сайн мэдэхгүй байна, хутга бариад сүрдүүлсэн юм байхгүй, уяатай байхаар нь уяаг нь тайлсан, тэгээд газар хутгыг шидсэн, хохирогчийн гэрт байсан хутга байх гэв.Яг дээрэмдий гэж очсон юм байхгүй.айлгах гэж л байсан.Ер нь бол айлгий гэдгийг Жамьяандорж ах мэдэж байсышдээ.Тэр үед хохирогчийг зодоол, хүлсэн.Цолмон юм хулгай хийгээд байсан.Гэв гэнэт Намсрай зурагт аваад гарсан.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.Хутгаар айлгасан гэх асуудал байхгүй, уяаг нь тайлах гэж л авчирсан.Би бол хараагүй, хүлээсийг нь тайлаад л тэнд нь хутгыг хаячихсан.Дээрмийн гэмт хэрэг хийсэнээ хүлээн зөвшөөрч байна.Хутгаар айлгасан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.Үнэхээр уучлаарай, ялыг минь хөнгөлж өгнө үү гэв.

            Шүүх гэм буруутайд тооцсон шийдвэрийн дараа, хохирол төлбөр төлөх 5 хоногийн завсарлага авч эцсийн үг хэлэхдээ:

            Хохирогч Мөнхжаргал ахаас уучлалт гуйж байна гэв.

   1.6.Шүүгдэгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Ийм хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Би хохирогч руу халдсан.Хохирогчид учруулсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би дээрээ ганц эгчтэй. Бид 2 өнчин юм байгаан үнэхээр харамсан гэмшиж байна. Хохирогч Г.Мөнхжаргал ахаас албан ёсоор уучлалт гуйж байна.Хохирол төлбөрийг төлнө.Хутгыг бол би хараагүй, байсан үгүйг мэдэхгүй байна.Хохирогчийн амыг нь боогоод дээр нь хэвтэж ам руу нь алчуур хийсэн.Ноцолдож байх үед л гэмтэл учирсан байх.Харамсаж байна.Цаашдаа ажил төрөл хийх үедээ шоронд орох хэцүү байна.Хөнгөн ял шийтгэж өгнө үү.

Шүүх гэм буруутайд тооцсон шийдвэрийн дараа, хохирол төлбөр төлөх 5 хоногийн завсарлага авч эцсийн үг хэлэхдээ:

Энэ хэрэгт холбогдсондоо харамсаж байна.4 настай бага хүүхэдтэй.Ялыг минь хөнгөрүүлж өгнө үү гэв.

  1.7.Шүүгдэгч А.Заяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. Би  маш их харамсаж байна. Хохирлоо төлж барагдуулна, анх Чимгээ эгч надруу ярьсан, ямар нэгэн зорилго байгаагүй, эд зүйл аваагүй, төлөх төлбөргүй, цохиж зодоогүй, хаалгыг нь л дарсан.Гэм буруу дээрээ маргахгүй байгаа, гэмшиж байна, харамсаж байна, хохирогчоосоо уучлалт гуйж байна гэв.

Шүүх гэм буруутайд тооцсон шийдвэрийн дараа, хохирол төлбөр төлөх 5 хоногийн завсарлага авч эцсийн үг хэлэхдээ:

Хийсэн хэрэгтээ харамсаж, гэмшиж байна, Нэг ой 7 сартай хүүхэдтэй, хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү гэв.

 1.8.Шүүгдэгч Э.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. Харамсаж байна. Хохирол барагдуулна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, Хохирогчид хохирол учруулсандаа, дээрмийн гэмт хэрэгт харамсаж байна.Би 11 хороолол, Москва хороолол яваад өгөөч ээ гэж Ганхөлөгийг дуудсан, гэмт хэргийн тухай яриагүй.километрээр нь мөнгийг нь өгдөггүй, бинзен л хийж өгдөг Ганхөлөгт.Алтан бөгжний мөнгө 800 000 төгрөг төлчихсөн.

Шүүх гэм буруутайд тооцсон шийдвэрийн дараа, хохирол төлбөр төлөх 5 хоногийн завсарлага авч эцсийн үг хэлэхдээ:

Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, ялыг минь хөнгөрүүлж өгөөч ээ, хохирогчоос уучлалт гуйж байна нэв.

        1.9.Хохирогч Г.Мөнхжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

...Би Ө.Д гэдэг хүнийг би сайн мэдэхгүй зүс танина. Манайд найз охинтойгоо хоное гэж хэлсэн. Би зөвшөөрсөн.Манайх 2 давхар бүргэд хаалгатай.Гэрийн үйлчлэгч хийгээд 40 000 төгрөг өгч байсан.Заяаг бол ерөөсөө танихгүй.Сарын өмнө манай гэрийн хаалгыг согтуу ирээд хаалга тогшиж байсан. Тэрийг нь би асуух гээд дуудсан. Чимгээ орж ирээд удаагүй байхад хаалга дуугарсан, онгойлгосон гурван масктай залуу цаанаас пирх гээд л ороод ирсэн. Чимгээ тэр хүмүүсийг таниад та 3 ороод ирсэн юм уу, арай болоогүй байхад гэж хэлж байсан. Тэгээд миний гарыг 3 уулаа бариад хоолой боосон,  тэгээд Г.Мягмарням гал тогооноос хутга аваад тулгахаар нь айсан. Тэгсэн Г.Мягмарням миний нүүр лүү маш хүчтэй өшиглөсөн.Тэгээд ухаан алдаад сэрсэн өөр өрөөнд сэрсэн. Тэгээд Цолмон намайг Г.Мягмарнямыг хутгаар дүр гээд байсан. Тэгээд чи намайг нэрээр дуудлаа гээд хоорондоо ярилцаад байсан. Би хоёр охинтой намайг битгий алаарай гэж хэлсэн. Тэгсэн таныг алахгүй дээрэмдэнэ гэсэн.Г.Мягмарням надад хутга тулгаад манай сэйфийг кодоор онгойлгодог юм байна гэж байсан. Намайг сэйф дээр аваачсан. Ард Цолмон хутга тулгаад бариад байсан. Сэйфинд байсан буу бусад юмыг аваад явсан. Намайг бөгжөө тайлж өг гэж хэлсэн. Намайг хүлээстэй нь хүлчихээд тэр чигээр нь орхиод бид нар олуулаа шүү цагдаад хэлбэл ална гэж хэлсэн. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хэлтсийн хамт олонд баярлаж байгаа гэв. Энэ хүмүүсийн үйлдэл нь бүгд үнэн. Хамгийн гол нь би маш их гомдолтой байна. 2 шүд унаад 1 шүд булгарсан.Хамар тэгшлүүлэх хагалгаанд орсон.Хоёр шүдний зардал 5.939.800 төгрөг баримтаар байгаа. Мягмарнаран, Цолмон хоёр 400.000 төгрөг тус тус төлсөн. Шүүх хуралдаан дэг журамтай явууллаа.Өмгөөлөгч нар сайн ажиллаа, надруу их дайрлаа, миний энэ зардлууд бүгд баримттай, энэ хүмүүс бол үнэхээр шунахай сэдэлттэй, наймайг бүүр хайсаар байгаад олж ирсэн.Би гомдолтой байна гэв.

Шүүх шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон шийдвэрийн дараа, хохирол төлбөр төлөх 5 хоногийн завсарлага аваад хохирогч хэлэхдээ:

Хохиролыг төлж барагдуулсан, гомдол санал байхгүй, гэнэн томоогүй амар хялбар аргаар мөнгө олох гэсэн байна.Өөр хэлэх зүйл байхгүй гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч О.Баатаржав мэдүүлэхдээ:

Намсрай гэж хүн бол дүүргийн мэдрэлийн эмчийн хяналтанд байдаг.50-59 IQ хөнгөн хомсдолтой, биологийн нас нь 9-12 настай, хэл яриа хөгжсөн, өнгөцхөн хийсвэрлэх боломжтой, нийгмийн амьдралд дасан зохицох боломжтой, /J40/ унаж татдаг өвчин, энэ оношоороо мэдрэлийн эмчийн хяналтанд байдаг.Өвчний карт нь байгаа.

Хоёр: Шүүгдэгч нар мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Мөнхжаргалын:..Манай гэрт Хүрэлбаатар овогтой Анударь гэдэг охин 3 жилийн өмнөөс манай гэрийг цэвэрлэж хоол хийж өгдөг байсан. Сүүлийн үед Ану гэдэг охинг гэртэй авчирхаа болчихсон. 2 жилийн өмнө Ану гэдэг охины  Билгүүнээ гэдэг эмэгтэйгээр дамжуулан Чимгээ гэдэг хүүхэнтэй танилцсан. 2019 оны 04 дүгээр сарын 13-14 ний өдрүүдэд Чимгээ гэх эмэгтэй нууцалсан дугаараас миний дугаар луу залгаад уулзие ахаа ойрд уулзаагүй юм байна гэж хэлсэн тэхээр нь би чи дугаараа нууццалж залгаж байна өөрийнхөө дугаараас залга гэж хэлсэн чинь дахиад дугаараа нууцлаад залгаад байсан. Өнөөдөр буюу 2019 оны  04 дүгээр сарын 15-16 нд шилжих шөнө над руу нэг дугаараас залгаад ах танайд хончие найз хүүхэнтэйгээ гэж хэлсэн тэхээр нь би тэг гэж хэлээд Чимгээг гэртэй оруулсан тэгээд Чимгээтэй цуг байж  байтал Чимгээ найз хүүхэн рүүгээ залгаад дуудсан чинь Чимгээгийн найз хүүхэн гээд намхан биетэй, туранхай онигор нүдтэй хүүхэн орж иртэл араас үл таних 3 залуу 3-лаа хар өнгийн масактай хар богино куртиктэй хар гуталтай гартаа бээлий өмссөн залуучууд орж ирээд намайг боож аваад газар унагаасан 2 залуу миний гар болон хөлийг хүлээд дээрээс намайг цохиод өшиглөөд нилээн удаан зодсон. Миний нүдийг тухайн үед боож байсан. Тэр үед намайг манай гэрийн жижиг өрөөрүү оруулаад гар болон хөлийг сайн хүлсэн. Миний нүдийг боосон байсан зүйлийг тайлаад надад хутга харуулаад чамайг бид нар судалсан, чи муу манай найз хүүхэнтэй явсан байна гэж хэлсэн. Тэр үед хутга бариад энийг алчих уу гээд байсан тэгээд манай гэрт байдаг цефний кодыг асуусан тэхээр нь би цефний түлхүүрээ өгсөн чинь манай гэрт байдаг цефийг онгойлгож  чадахгүй байсан болохоор намайг чирээд цэфний хажууд очоод надаар онгойлгуулсан. Цефэн дотор байсан түрүүвчнээс 100000 төгрөг аваад ай фоне 5 маркын гар утас болон манай аавын хэрэглэж байсан хуучны мана хөөрөг, германы хийн буу, switch брендийн хутга, sonny нэртэй камер зэргийг авсан. Тэгээд дахиад намайг зодож байгаад миний зүүн гарын ядам хуруунд байсан сүлдтэй 10 граммын алтан бөгжийг аваад явсан. Гараад явахаар нь би хүлээсээ тайлаад хажуу айлын хүнийг гуйгаад цагдаад дуудлага өгсөн. Гэрт байсан зүйлүүдээ бүртэгсэн чинь Toshiba нэртэй нөтэбүүк, самсунг эс 5 маркын гар утас, ай фоне 6 плас маркын гар утас, sharp нэртэй 40 инчийн зурагт зэрэг эд зүйлүүд алга болсон. Би ай фоне 5 маркын гар утсаа 2018 онд Тэди төвөөс 250000 төгрөгөөр худалдан авч байсан шаргал өнгөтэй ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй утас байсан имэй дугаарыг нь мэдэхгүй байна. Одоо 250000 төгрөгөөр үнэлнэ, Мөн Самсунг эс 5 маркын гар утсаа 2018 онд Тэди төвөөс 300000 төгрөгөөр худалдан авч байсан имэй дугаарыг нь мэдэхгүй байна. Одоо 300000 төгрөгөөр үнэлнэ. Ай фоне 6 эс плас маркын гар утсаа 2019 оны 01 дүгээр сард Тэди төвөөс 600000 төгрөгөөр худалдан авсан. Шаргал өнгөтэй эвдрэл гэмтэл байхгүй гар утас байсан. Имэй дугаарыг нь мэдэхгүй 600000 төгрөгөөр үнэлнэ. Toshiba нэртэй нөтэбүүкээ 2010 онд 1000000 төгрөгөөр их дэлгүүрээс худалдан авсан 1200000 төгрөгөөр үнэлнэ. Sharp нэртэй 40 инчийн зурагтыг 2013 онд 1200000 төгрөгөөр их дэлгүүрээс худалдан авч байсан одоо 1200000 төгрөгөөр үнэлнэ. 10 граммын алтан бөгжийг манай ээж надад бэлэглэж байсан би одоо 1500000 төгрөгөөр үнэлнэ, switch брэндийн хутгыг 300000 төгрөгөөр үнэлнэ, Мана хөөргийг манай эцэг надад бэлэглэж байсан. Зэс нуухтай хөөрөг байсан би 1000000 төгрөгөөр үнэлнэ. Мөн адидас гэсэн бичигтэй хар өнгийн спорт цүнх /АНУ-с 65 ам доллороор 2014 онд авч байсан /, улаан алаг адидас брендийн пүүз /2014 оны 08 дугаар сарын дундуур АНУ-с 85 ам доллороор худалдан авч байсан/, хар өнгийн адидас брендийн пүүз /2014 оны 08 дугаар сарын дундуур АНУ-н Портландаас 100 ам доллороор авсан/, Чулуун толгойтой зэсэн нуухтай манан хөөрөг дайламтай /1.000.000 төгрөг/, Своч брэндийн бугуйн цаг /энэтхэг улсаас 2012 онд 300 ам доллороор авч байсан/, хар өнгийн олон үйлдэлт хутга /Наран трейд их дэлгүүрээс 2013 онд 100 ам доллороор авч байсан/, хар өнгийн жижиг хийн гар буу /Perecng FBI 8000, PTB 378/2 загварын 2005 онд хувь хүнээс 200 ам доллороор авч байсан/, бор өнгийн түрүүвч / Монгол худалдааны төвөөс 2011 онд 50000 төгрөгөөр худалдаж авч байсан/, хар өнгийн савтай уураг / 2019 оны 03  дугаар сард АНУ-с ирсэн 100 ам доллор/, хар өнгийн савхин бээлий /их дэлгүүрээс 2015 онд 40000 төгрөгөөр авч байсан/, Дизел брендийн хар  өнгийн тэлээ 1 ширхэг / 2008 онд хорооллоос 40000 төгрөгөөр худалдан авч байсан/, хар цагаан өнгийн кет / 2018 онд их дэлгүүрээс 80000 төгрөгөөр худалдаж авч байсан/, хар өнгийн савхин куртик /2009 онд Монгол савхи зардаг дэлгүүрээс 400000 төгрөгөөр худалдаж авч байсан/, хар өнгийн савхин куртик  / 2004 онд их дэлгүүрээс 400000 төгрөгөөр худалдаж авч байсан /, хар өнгийн савхин цүнх /АНУ-с 2014 оны 08 сард 200 ам доллороор авч байсан /, хар өнгийн лидренин цүнх /метро молл худалдааны төвөөс 60000 төгрөгөөр авч байсан / зэрэг эд зүйлийг надаас дээрэмдэж авсан. Манай гэр лүү орж ирээд 2 өндөр нь миний гарыг барьж байхад намхан махлаг залуу нь миний нүүр лүү цохисон. Намайг газар унагаад гар, хөл хүлээд, нүд боосон. Нүд боосны дараа намайг цохиж зодоод байсан. Тухайн үед миний өөрийн баруун доод үүдэн 2 шүд хугарч, зүүн доод үүдэн 1 шүд булгарч хиймэл шүднүүд хугарсан гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хуудас 37-41/ ,

2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Ж.Уранчимэгийн:...Би Саранцэцэгтэй сүүлийн 1 жил орчим мэднэ. Саранцэцэг нь манай ломбарданд хамгийн анх 2 ширхэг манетан бөгж тавиад бид хоёр нэг нэгнийгээ мэддэг болсон. Тэрнээс хойш үе үе орж ирээд ломбарданд эд зүйл тавьдаг байсан. Саранцэцэг над дээр яг хэзээ гэдгийг нь би мэдэхгүй байна 04 дүгээр сарын сүүлээр ирээд нэг алтан бөгж барьчихсан энэ манай ахын бөгж та гайгүй үнэтэй аваад өг гэж хэлсэн. Би яг ханшаар нь 800.000 төгрөгөөр худалдаж авсан. Удаагүй байтал цагдаагаас над руу утсаар ярьсан. Би энэ эд зүйл буруу гарын зүйл гэдгийг нь мэдээд хадгалж байсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр  хавтас, хуудас 87/,

2.3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Сарманьгийн:... 1990 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Хэнтий аймаг Хэрлэн суманд айлын 3 дахь бага хүүхэд болж төрөн. Төрсөн цагаасаа хойш эцэг, эх, 2 эгчийн хамт амьдарч байгаад Дархан хотод 4 настайгаасаа 6 нас хүртлээ цэцэрлэгт хүмүүжээд, 8 настайгаасаа Хэнтий аймгийн 2 дугаар 10 жилийн сургуульд элсэн ороод 2 дугаар ангиасаа Улаанбаатар хотод 27 дугаар сургуульд элсэн орсон. Манай эцэг, эх хоёр 1999 оноос 2000 оны үед салаад би өөрөө аавтайгаа хамт амьдарч байсан. Манай дүү 92 дугаар сургуулийн 9 дүгээр ангийг төгсөөд тэрнээс хойш ажил хийж байгаа. Нөхөртөйгөө 18, 19 настайгаас хойш үерхээд сүүлд хамт амьдарч гэрлээд баталгаа авсан. Одоо нөхөр нь Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа. Ер нь бол нөхөртэйгээ байнгийн холбоотой нөхрөөс нь сар болгон хэрэгцээний мөнгө байнга ирдэг гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, хуудас 116/,

2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Амартүвшингийн:... Миний охин Заяа нь 1996 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Ихэрийн өрөөсөн. 3 настай Төмөр замын 24 цагийн 1 дүгээр цэцэрлэгт орсон. 7 настайдаа 10 дугаар хорооллын хойд талд байрлах сургуульд 1 дүгээр ангиасаа 106 дугаар сургуульд элсэн ороод 9 дүгээр анги төгсөөд Номын далай гэх хувийн сургуульд элсэн ороод 12 дугаар ангиа төгссөн. 12 дугаар төгсөөд сургуульд суралгүй Чухал амжилт гэх тогоочийн мэргэжлээр сурч төгсөөд Монгол хуушуур гэх хоолны газар орж ажиллаад кассен дээр ажиллаад удалгүй ажлаасаа гарсан. Бат-Эрдэнэ гэх залуутай танилцаад, Налайх дүүрэгт хамт амьдраад 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр охинтой болсон. Энэ хугацаанд манай охин бамбай булчирхайн өвчтэй болсон мөн энэ өвчнөөс болоод зүрхний хэм алдах өвчтэй болсон. Энэ өвчнийхөө дагуу 2018 оны 12 дугаар сарын эхээр эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд 2018 оны 12 дугаар сарын сүүлээр  эмнэлэгээс гараад, надад манай нөхөр сална гэсэн гэхдээ хүүхдээ өөрөө авч үлдэнэ гээд байна гэж хэлсэн. Нөхрөөсөө болоод манай охин нөхөртөө үлдээгээд 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гэрээсээ гарч яваад надад огт олдохгүй байж байгаад энэ асуудалд ороод олдож байна гэх мэдүүлэг.  /1 дүгээр хавтас, хуудас 150/,

2.5.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Лхагвадоржийн:... Миний хүү Ганхөлөг нь 1998 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод айлын том хүү болж төрсөн. Төрсөн цагаасаа эхлэн эцэг, эхийн гар дээр байсан ба 3 настайгаасаа эхлэж 57 дугаар цэцэрлэгт хүмүүжээд Нийслэлийн 28 дугаар сургуульд 8 настайгаа 1 дүгээр ангид элсэн ороод 9 дүгээр ангиа 2013 онд төгсөөд МСҮТ-д элсэн ороод  авто засварчин мэргэжлээр 2016 онд төгссөн. Тэрнээс хойш мэргэжлээрээ 1 жил гаран ажлаад миний эзэмшлийн 37-12 УНҮ улсын дугаартай приус 11 машинаар таксинд явж байгаа гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, хуудас 178/,

        2.6.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ө.Дарьсүрэнгийн:... Манай эгч Дарханчимэг 1995 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймагт айлын том хүүхэд болж төрсөн доороо 2 дүүтэй. Багаасаа эцэг, эхийн гар дээр өсөж хүмүүжсэн. Манай гэр бүл 2001 онд Улаанбаатар хотод нүүж ирээд манай эгч БЗД-н 68 дугаар сургуульд элсэн ороод 9 дүгээр ангиа төгссөн. 9 дүгээр ангиа төгсөөд ажил хийж эхэлсэн. Ажил хийж эхлээд ер нь бол гэр бүлтэйгээ хамт байдаггүй. Учир нь манай ээж 2012 онд өөр хүнтэй суусан тэрнээс хойш Дарханчимэг ээж бид хоёртой болон хойд эцэгтэйгээ харьцахаа больсон. Ер нь бол 2015 онд хүртэл надтай хамт байсан ба тэрнээс хойш хамт байхгүй холбоо харилцаагүй болж эхэлсэн. Ер нь бол хаагуур ямар ажил хийгээд яваад байгаа талаар нь би мэддэггүй байсан. 2017 оноос хойш архи дарс ууж эхэлсэн. Холбоо бариад яагаад архи дарс уугаад байгаа талаар асуухаар би маш их сэтгэл санаагаар унаж гэж хариулдаг байсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр  хавтас, хуудас 220/,

2.7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Эрдэнэчимэгийн:... Намсрай нь миний т дөрсөн дүүгийн том хүүхэд ээж нь одоогоос 4 жилийн өмнө элэгний өвчнөөр нас барсан. Эцэг нь архи их уудаг гэртээ байдаггүй хүн. Намсрай нь доороо 1 дүүтэй манай гэр бүлийнхэн анх сургуульд ороход нь оюун санаа нь зүгээр биш гэдгийг мэдээд 40 дүгээр сургуулиас гаргаж 70 дугаар сургуульд элсэн оруулаад тэнд 2 дугаар ангиасаа 8 дугаар анги хүртэл суралцсан. Эцэг эхийн гар дээр өссөн. Одоо Намсрай нь байнга мэдрэлийн эмнэлгийн хяналтанд групт байдаг. Намсрай нь тоо бодож чадахгүй, цаг мэдэхгүй оюун санаа хомстолтой хүн гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хуудас 234/,

2.8.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Ганчимэгийн:... Миний ах Намсрай нь 1989 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Төрсөн цагаасаа эцэг эхийн  гар дээр хүмүүжээд 1 дүгээр ангид 40 дүгээр сургуульд элсэн ороод сурч чадахгүй тэднээсээ 70 дугаар тустай сургуульд шилжиж очоод 2 дугаар ангиасаа 8 дугаар анги хүртэл сурсан. Сургуулиа төгсөөд гэр зуур байдаг байсан ба гэр бүлийн хүмүүст тусалдаг байсан. Манай ээж 2015 оны өвчнөөр нас барснаас хойш Намсрай нь надтай хамт амьдарч байгаа гэх мэдүүлэг. /1 дүгээр  хавтас, хуудас 235/,  

2.9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д. Мөнхцэцэгийн:... Мягмарням нь 1996 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн айлын ганц хүүхэд. Төрсөн цагаасаа Говь-Алтай аймагт 4 настайгаа цэцэрлэгт яваад 6 настайд нь манай гэр бүл Улаанбаатар хот руу нүүж орж ирээд 2003 онд Хайлаастын 72 дугаар сургуулийн 1 дүгээр ангид элсэн орсон. 2004 оноос Төв гандангийн Гунгуа Чойлон дацанд шавь орсон. Тэнд  3 жил сураад гараад энгийн сургуульд өгөх гэсэн боловч хоцрогдсон хүүхэд авахгүй гэхээр нь 25 дугаар сургуульд оруулсан. Тэнд 3 жил сураад 9 дүгээр ангиа төгссөн. Сургуулиа төгсөөд манай эгчийн  дугуй засвар  дээр ажиллаж эхэлсэн. Манай хүү надтай хамт амьдардаг байсан ба сүүлийн 7,8 сар найз охинтой болоод тусдаа байр түрээслэж амьдарч эхэлсэн гэх мэдүүлэг. / 2 дугаар хавтас, хуудас 12/,

2.10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Цацралийн:... Манай дүү 1984 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод айлын 2 дахь хүүхэд болж  төрсөн. Төрсөн цагаасаа эцэг эхийн гар дээр хүмүүжиж байгаад 2,3 настай байхдаа цэцэрлэгт элсэн орсон. 1991 онд Улаанбаатар хотод 40 дүгээр сургуульд 1 дүгээр ангид элсэн ороод, 1995 онд манай гэр бүл Дархан хот руу нүүгээд Дархан хотын 3 дугаар сургуульд элсэн ороод, 1996 онд Дархан-Уул аймгийн 15 дугаар сургуульд элсэн орж 2002 онд 10 дугаар ангиа төгссөн. Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллахгүй барилгын туслах ажилтан хийж байгаад 2013 онд манай эцэг нас бариад манай гэр бүл Улаанбаатар хотод нүүж ирсэн. Манай эх 2006 онд нас барсан. Манай дүү Цолмон нэг эмэгтэйдээ хамтран амьдарч байгаад 2015 онд хоёр ихэр хүүтэй болсон. 2017 онд эх нь хоёр хүүхдээ хаяад явсан цагаас хойш манай дүү хоёр хүүхэдтэйгээ амьдарч байхад нь халамжийн газраас хоёр хүүхдийг нь хүчээр аваад явсан гэх мэдүүлэг. / 2 дугаар хавтас, хуудас 39/,

2.11.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Сайнбаярын:...Би Жамъяндоржтой 1990 оноос 1998 оны хооронд найз нөхдийн холбоотой байсан. Жамъяндорж нь 1998 оноос хойш сураггүй алга болчихсон байж байгаад 2016 онд бид хоёр дахиж уулзаад би өөрийн хийж байсан барилгын ажилд туслах ажилтнаар авч тэрнээс хойш хамтран ажиллаж найз нөхдийн холбоотой байгаа. Жамъяндорж нь Дамбадаржаагийн 15 дугаар хороонд ээжийн хамт гэр хороололд амьдардаг. Жамъяндорж нь айлын 6 дахь хүүхэд дээрээ 4 ах, 1 эгчтэй . Жамъяндорж нь 1995, 1996 оны үед эхнэр хүүхдийн хамт амьдардаг байсан. Одоо эхийн хамтаар амьдарч байгаа гэх мэдүүлэг. / 2 дугаар хавтас, хуудас 78/,

  2.12.Шүүх шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн №4718 тоот  актын:

           1.Г.Мөнхжаргалын биед баруун доод үүдэн 2, зүүн доод үүдэн 3-р шүдний булгарал, угийн буйлны цус хуралт, доод уруулын дотор салстын язарсан шарх, цусс хуралт, эрүүний зөөлөн эдийн няцрал, баруун язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл  мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чавдар алдалтанд нөлөөлөхгүй. шинжээч эмч Н.Энхцолмон гэх дүгнэлт. /1 дүгээр хавтас, хуудас 12-13 /,

           2.13.Шүүх шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн №03/228  тоот актын:

           1.2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 10-р байрны 112 тоотод байсан иргэн Мөнхжаргалыг дээрэмдсэн гэх хэргийн газрын үзлэгээр криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад М.Түмэннастын илрүүлж бэхжүүлсэн №1-№8 дугаарын 8 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

2.Шинжилгээнд тэнцсэн №1-№8 дугаарын 8 ширхэг гарын мөр нь нэгдсэн санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардсууд болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлж, бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй. шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Сундуй гэх дүгнэлт. /1 дүгээр хавтас, хуудас 14-15/, 

2.14. Шүүх сэтгэц эмгэг судлалын №792 тоот актын:

1. Б.Ц нь удамшлын сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2. Б.Ц нь олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Б.Ц нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

4. Б.Ц нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Тэр үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байсан байна. Б.Ц нь хэрэг хариуцах чадвартай байсан байна.

5. Б.Ц нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

6. Б.Ц нь мэдүүлэг өгөх чадвартай байна.

7. Хөдөлмөрийн чадвар алдалтыг манай шинжилгээгээр тогтоодоггүй болно. Комиссын дарга О.Баатаржав / ахлах зэрэгтэй их эмч/, гишүүн П.Энхчимэг / сэтгэцийн их эмч/, илтгэгч Я.Ганхүү / сэтгэцийн их эмч/ гэх дүгнэлт. / 2 дугаар хавтас, хуудас 117/,

2.15. Шүүх сэтгэц эмгэг судлалын №807 тоот актын:

1.Г.Н нь F70.1 Оюуны хөнгөн хомсдол, шинж тэмдгийн уналт өвчтэй байна. Энэ нь төрөлхийн сэтгэцийн эмгэг юм.

2.Г.Н нь F70.1 Намсрай нь F70.1 Оюуны хөнгөн хомсдол, шинж тэмдгийн уналт өвчтэй байна. Энэ нь төрөлхийн сэтгэцийн эмгэг юм.

3.Г.Н нь F70.1 Оюуны хөнгөн хомсдол, шинж тэмдгийн уналт өвчин нь төрөлхийн сэтгэцийн эмгэг юм.

4.Г.Н нь гэмт хэрэг үйлдэх үедээ F70.1 Оюуны хөнгөн хомсдол, шинж тэмдгийн уналт өвчтэй байсан байна. Г.Н нь тэр үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийг ойлгон, мэдэж удирдаж хэрэг хариуцах чадвартай байсан байна.

5.Г.Н нь одоо F70.1 Оюуны хөнгөн хомсдол, шинж тэмдгийн уналт өвчтэй байна.

6.Г.Н нь зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

7.Г.Н нь дүүргийн мэдрэлийн эмчийн хяналтанд ХЧА-н 70%-р тогтоогдсон байна. Комиссын дарга О.Баатаржав / ахлах зэрэгтэй их эмч/, гишүүн Я.Ганхүү / сэтгэцийн их эмч/  , илтгэгч П.Энхчимэг / сэтгэцийн их эмч/  гэх дүгнэлт. / 2 дугаар хавтас, хуудас 120-121/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

          3.1. Улсын яллагч:..хавтаст хэргээс яллах дүгнэлитийн хавсралтад дурдагдсан Мөн шинжээчийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний баримт 1хх 82-88 дугаар хуудас хохирогч Г.Мөнхжаргалд эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, 66-71 дүгээр хуудас яллагдагч Э.Сийн гэрт нэгжлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Хохирогчийн өмгөөлөгч:..хавтаст хэргээс 1хх 12 дугаар хуудас 4712 тоот дугаартай шинжээчийн дүгнэлт, 18-19 дүгээр хуудас “Данно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, 21-22 дугаар хуудас эд зүйлсийнх жагсаалт, 37 дугаар хуудас хохирогч Г.Мөнхжаргалын мэдүүлэг, 42 дугаар хуудас Л.Л.Жийн мэдүүлэг, 43-44 гэрч Ганхөлгийн мэдүүлэг, 45-47 лугаархуулдас гэрч Г.Мягмарнямын мэдүүлэг, 48-49 дүгээр хуудас Э.Сийн гэрчээр өгсөн мэдүүлэг, 50-51 дүгээр хуудас гэрч Ө.Дийн мэдүүлэг, 52 дугаар хуудас гэрч А.Заяагийн мэдүүлэг, 93 дугаар хуудас хохирогчийн томографийн дүгнэлт, 94-97 дугаар хуудас эрүүл мэндийн дүгнэлт, 103 дугаар хуудас хохиролтой холбоотой баримт, 149 дүгээр хуудас гэрч А.Заяагийн мэдүүлэг, 2хх 20 дугаар хуудас гэрч Г.Мягмарнямын мэдүүлэг, 3хх хохиролтой холбоотой баримтууд зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Тогмид:..хавтаст хэргээс 1хх 3-4 дүгээр хуудас хэргийн газрын үзлэг, 18-19 дүгээр хуудас хөрөнгийн үнэлгээний баримт, 37 дугаар хуудас хохирогч Г.Мөнхжаргалын мэдүүлэг, 40 дүгээр хуудас хохирогч Г.Мөнхжаргалын дахин өгсөн мэдүүлэг, 82 дугаар хуудас эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, 88 дугаар хуудас иргэний нэхэмжлэгч Ж.Уранчимгээс хохирогчид бөгж хүлээлгэн өгсөн баримт, 90-92 дугаар хуудас хохирлын баримт, 103-107 дугаар хуудас хохирогч Г.Мөнхжаргалын хохирлын баримт, 2хх 10 дугаар хуудас Г.Мягмярнямын ял шийтгэл шалгасан хуудас, 12 дугаар хуудас гэрч Мөнхцэцэгийн мэдүүлэг, 113 дугаар хуудас хохирогч Г.Мөнхжаргалаас дахин авсан мэдүүлэг, 3хх 39, 40, 41 дүгээр хуудас хохирогч Г.Мөнхжаргалын хохирлын баримт, 42 дугаар хуудас хохирогч Г.Мөнхжаргалын эмнэлгийн карт, 43 дугаар хуудас хохирогч Г.Мөнхжаргалын хамрын хугарлын баримт, 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн эмийн сангийн падаан,  энэ болгоныг оруулаад бодоход 2.989.700 төгрөг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Шүүгдэгч Өмгөөлөгч С.Давааравдан:..хавтаст хэргээс 1хх 85-87 дугаар хуудас иргэний нэхэмжлэгч Ж.Уранчимгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Шүүгдэгч өмгөөлөгч Д.Энхцэцэг:..хавтаст хэргээс 1хх 142 гэрч АмарА.Заяагий мэдүүлэг, А.Заяагийн ял шийтгэл шалгах хуудас, А.Заяагийн Одмаагийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Шүүгдэгч өмгөөлөгч П.Эрдэнэтуяа:..хавтаст хэргээс ял шалгах баримтуудыг шинжлэн судлуулах зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цолмон:..хавтаст хэргээс 1хх 38 дугаар хуудас хохирогч Г.Мөнхжаргалын мэдүүлэг, 40 дүгээр хуудас хохирогч Г.Мөнхжаргалын мэдүүлэг, 45-47 дугаар хуудас гэрч Г.Мягмарнямын мэдүүлэг, 82 дугаар хуудас хохирогчид эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмлэглэл, 2хх 113 дугаар хуудас хохирогч Г.Мөнхжаргалын мэдүүлэг, 39 дүгээр хуудас гэрч Цацралын мэдүүлэг, 33 дугаар хуудас Б.Цгийн ял шийтгэл шалгах хуудас, 3хх шинээр гаргаж өгсөн баримт, хохирогч Г.Мөнхжаргалын хохирлын баримтыг нотлох баримтаар үнэлэхгүй, хохирогч амаараа бидэнтэй уулзаад 1.200.000 төгрөг  зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Отгондорж:..хавтаст хэргээс 1хх 35-37 гэрч Г.Мягмарнямын мэдүүлэг, 48-49 дүгээр хуудас Э.Сарагцэцгийн мэдүүлэг, 42 дугаар хуудас А.Заяагийн мэдүүлэг, 112 дугаар хуудас Э.Сийн мэдүүлэг, 209-210 душаар хуудас Ө.Дарханчимгийн мэдүүлэг, зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Шүүгдэгч өмгөөлөгч Б.Зулбаяр:..хавтаст хэргээс 2хх 237 дугаар хуудас Г.Намрайгийн сэтгэцийн шинжээчийн дүгнэлт, 118 дугаар хуудас шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт, 3хх шинээр гаргаж өгсөн баримт, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асран хамгаалах байгаа гэрээ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батсайхан:..хавтаст хэргээс тодорхой зүйл байдаггүй юм дүгнэлтэдээ тайлбарлая гэв.

   Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

 

 Шүүгдэгч Б.Мягмарням, Б.Ц, Г.Н, Л.Ж, Э.С, А.ЗӨ.Д, Л.Ганхөлөг нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 15-наас 2019 оны 04 дүгээр сарын 16-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны 112 тоотод иргэн Г.Мөнхжаргалыг гэртэй байхад нь орж зодож, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийж  эд зүйлийг нь дээрэмдсэн,

-шүүгдэгч Б.Мягмарням, Б.Ц, Г.Н нар нь дээрмийн гэмт хэрэг үйлдэх явцдаа иргэн Г.Мөнхжаргалыг бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, 5 115 700 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн  болох нь хохирогч Г.Мөнхжаргал,  иргэний нэхэмжлэгч Ж.Уранчимэг, гэрч Э.Сармань, Д.Амартүвшин, Л.Лхагвадорж, Ө.Дарьсүрэн, Б.Эрдэнэчимэг, Д.Мөнхцэцэг, Б.Цацрал, Б.Сайнбаяр нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэгийн 4718, 03/228 тоот дүгнэлтүүд, Шүүх сэтгэц эмгэг судлалын 792, 807 тоот  дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн  бичгийн бусад  нотлох баримтууд шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

 

Прокуророос шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулж Л.Ж, Ө.Д, Л.ГБ.Мягмарням, Б.Ц, А.ЗЭ.С Г.Н нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1, 3.5, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  Ихийн овогт Амартүвшингийн Заяа, Боржигон овогт Буяндэлгэрийн Цолмон, Бөртэ овогт Эрдэнэбаярын Саранцэцэг, Буурал овогт Буриадын Мягмарням, Дархан овогт Лувсандоржийн Жамъяндорж, Тайчууд овогт Ганбатын Намсрай, Боржигон овогт Өнөржаргалын Дарханчимэг, Боржигон овогт Лхгавадоржийн Ганхөлөг нарыг  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэгт гэм буруутайд,

                                                                                                                                

-мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар Боржигон овогт Буяндэлгэрийн Цолмон,  Буурал овогт Буриадын Мягмарням, Тайчууд овогт Ганбатын Намсрай нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол,  бусдад 5 115 700  төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан дүгнэлтэндээ:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1, 3.5, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар   Амартүвшингийн Заяа, Буяндэлгэрийн Цолмон, Эрдэнэбаярын Саранцэцэг,  Буриадын Мягмарням, Лувсандоржийн Жамъяндорж, Ганбатын Намсрай, Өнөржаргалын Дарханчимэг, Лхгавадоржийн Ганхөлөг нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, 

-мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар Буяндэлгэрийн Цолмон,  Буриадын Мягмарням, Ганбатын Намсрай нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулж, Эрүүгийн хариуцлагын хувьд шүүгдэгч Б.Мягмарням, Б.Ц, Г.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, нэмж нэгтгэн тус бүр нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 40 хоногийн хугацаагаар хорих ялаар,

-мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Амартүвшингийн Заяад 3 жил хугацаагаар хорих ялаар, Эрдэнэбаярын Саранцэцэгийг 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Лувсандоржийн Жамъяндоржийг 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Өнөржаргалын Дарханчимэгийг 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Лхгавадоржийн Ганхөлөгийг 2 жилийн хугацаагаар тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан,

 

Шүүгдэгч Э.С,  Амартүвшингийн Заяа, Буяндэлгэрийн Цолмон,   Буриадын Мягмарням, Ганбатын Намсрай, Өнөржаргалын Дарханчимэг нар бол тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн болон зүйлчлэлийн талаар улсын яллагч /прокурортой/ маргаагүй, хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

 

Харин шүүгдэгч Лхгавадоржийн Ганхөлөг, Лувсандоржийн Жамъяндорж нарын өмгөөлөгчийн зүгээс хэргийг хэрэгсэхгүй болгох, зүйлчлэл өөрчлөх байр сууринаас оролцож дүгнэлтээ танилцуулсан болно.

 

Шүүгдэгч Жамьяандоржийн өмгөөлөгч С.Давааравдан миний үйлчлүүлэгч огт мэдээгүй, мэдэх боломжгүй байсан.Замдаа энэ асуудлыг мэдсэн байдаг.Хохирогчийн өөрийнх нь буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн хувийн байдал-залуу охидууд авчирдаг байдлаас болж.Яг бүлэглэн дээрэмдий гэсэн юм байхгүй.Айлган сүрдүүлсэн, заналхийлсэн зүйл анги буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү.

 

мөн шүүгдэгч Ганхөлөгийн өмгөөлөгч Отгондорж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6, 1.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

Гэмт хэрэг үйлдсэн гэдгийг Саранцэцэг мэдүүлгээр дүүгээ дуудсан, Саранцэцэг-Заяа мэдээгүй байсан, Ганхөлөгийн мэдүүлгээр өөрөө гадарлаж байсан.Үйлдлээрээ хамжигчаар оролцсон гэж үзээд байна.Хэргийн бодить байдлыг тогтоогоогүй.Машин хэрэгтэй гэж дуудсан болохоос биш ашигтай мэдүүлгийг нь улсын яллагч тасдаж аваад ялласан байна.Тэр үед Ганхөлөгийг зарим нь хараагүй, маргааш нь очиж мөнгө авахдаа мэдсэн гэдэг.Гэмт хэрэг хэзээ дууссан вэ.хүргэж өгсөн хүнийг бүлэглэн оролцсон дээр яллаад байгааг ойлгохгүй байна,

 

шүүгдэгч Г.Нн өмгөөлөгч Зулбаяр миний үйлчлүүлэгч нь 9-12 насны биологийн настай, энэ хэрэгт ямар байдлаар оролцов.Насны хязгаарыг 14 нас гэж тогтоодог.Насны хувьд 30 настай байгаа.Намсрайг утсаар дуудаад сайн үйл явдал болох гэж байна гэж итгүүлээд л авч явсан.Ямар нэгэн эд зүйл аваагүй.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дэх хэсгийн 3-т зааснаар ниймгмийн аюулын хор уршиг, гэм буруугүйгээр учруулсан тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн санал тус тус  гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй, яллах дүгнэлтийн хүрээнд гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой, өөрөөр хэлвэл шүүгдэгч Л.Жамьяндорж, Л.Ганхөлөг нар нь машин, унаагаар тусалж, үйлдлээрээ дээрмийн гэмт хэрэгт оролцсон байна.

 

Шүүгдэгч Г.Нн хувьд шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч О.Баатаржавын IQ бол зөвхөн онош тавих л шалгуур юм.Зөвхөн унаж, тусдаг өвчин дээрээ 70 дээш групед байдаг гэсэн мэдүүлэг, мөн 2019.05.23-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 807 дүгнэлтэнд ...5.Г.Н нь одоо F 70.1 оюуны хөнгөн хомсдол, шинж тэмдгийн уналт өвчтэй байна.6.Г.Н нь зөв мэдүүлэг өгөх чадвартай байна...гэсэн дүгнэлт зэргээр шүүгдэгч Г.Нг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй байна.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг  тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн  1.2, дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин бүлэглэж үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд  тооцсон болно.

 

Шүүгдэгч зааснаар  Ихийн овогт Амартүвшингийн Заяа, Бөртэ овогт Эрдэнэбаярын Саранцэцэг, Дархан овогт Лувсандоржийн Жамъяндорж, Боржигон овогт Өнөржаргалын Дарханчимэг, Боржигон овогт Лхгавадоржийн Ганхөлөг  нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар хуульд заасан хорих ялаас доогуур хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Харин шүүгдэгч Буяндэлгэрийн Цолмон, Буриадын Мягмарням, Г.Н нарт ял шийтгэл оногдуулахдаа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах болон дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо зэргийг харгалзан үзэж хуульд заасан торгох ял болон хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг хуульд зааснаар нэмж нэгтгэн, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хохирогч Г.Мөнхжаргал нь нийт баримтаар мөрдөн байцаалтын шатанд 741 000 төгрөг баримт, шүүхийн шатанд 3074700 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1 300 000 төгрөг нийт 5 939 800 төгрөг нэхэмжилснээс шүүх баримтаар 5 115 700 төгрөгийг шүүгдэгч Б.Ц, Б.Мягмарням, Г.Н нараас хувь тэнцүүлэн тус бүр 1 305 230 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж, үлдэх 824 100 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Шүүх хуралдаан 5 хоногийн хугацаагаар хохирол төлөх талаар завсарлага авсны дараа шүүгдэгч Б.Ц, Б.Мягмарням нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн хохирогч Г.Мөнхжаргалд хохирол төлбөрөө төлж барагдуулсан, шүүгдэгч Г.Н 980 000 төгрөг төлөх төлбөртэй байна.

 

Харин иргэний нэхэмжлэгч Ж.Уранчимэг нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн, шүүгдэгч Г.Нгаас  980 000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Мөнхжаргалд олгож,  шүүгдэгч Л.Ж, Ө.Д, Л.ГБ.Мягмарням, Б.Ц, А.ЗЭ.С нар нь хохирогч Г.Мөнхжаргалд хохиролоо бүрэн төлж барагдуулсан, дээрмийн гэмт хэргийн эд хөрөнгө болох Damno ХХК-ны үнэлгээгээр тогтоогдсон 4 104 338 төгрөгийн эд зүйлийг хохирогч Г.Мөнхжаргалд буцаан хүлээлгэн өгсөн /1 хав 82-83 хуудас/ тул дээрмийн гэмт хэрэгт төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

-шүүгдэгч Л.Ж, Ө.Д, Л.ГГ.Н, Б.Мягмарням, Б.Ц, А.ЗЭ.С нараас “Тэнцвэр Эстимэйт” ХХК нь Японд улсад 2001 онд үйлдвэрлэгдсэн 2012 онд Монгол улсад орж ирсэн мөнгөлөг өнгийн NHW110041149 арлын дугаартай, 37-12 УНҮ улсын дугаартай Toyota Рrius-11 маркийн автомашины  зах зээлийн дундаж ханш нь 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянган/ төгрөгөөр үнэлсэн, “Арвижих-Үнэлгээ” ХХК нь Солонгос улсад 2004 онд үйлдвэрлэсэн, Монгол улсад 2012 онд орж ирсэн, цагаан өнгийн КNAGD22934А341588 арлын дугаартай, 69-68 УНХ улсын дугаартай, Орtima маркийн авто машины зах зээлийн дундаж үнэ 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээг нэмж нэгтгээд 6.000.000 /зурган сая/ төгрөгийг хувь тэнцүүлэн хувааж шүүгдэгч Л.Жоос 750.000, шүүгдэгч Ө.Дээс 750.000, шүүгдэгч Л.Ганхөлөгөөс 750.000, шүүгдэгч Г.Нгаас 750.000, шүүгдэгч Б.Мягмарнямаас 750.000, шүүгдэгч Б.Цгоос 750.000, шүүгдэгч А.Заяагаас 750.000, шүүгдэгч Э.Сээс 750.000 төгрөгийг  тус тус гаргуулж улсын орлогод оруулах,

Хэрэгт битүүмжлэгдсэн 37-12 УНҮ улсын дугаартай Toyota Prius-11 маркын автомашин болон 69-68 УНХ улсын дугаартай Kia Optima маркын автомашиныг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, эзэмшигчид нь буцаан олгох, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Л.Жийн 161 /нэг зуун жаран нэг/, шүүгдэгч Ө.Дийн 66/ жаран зургаа/, шүүгдэгч Л.Ганхөлөг 66 /жаран зургаа/, шүүгдэгч Г.Н 66 /жаран зургаа/, шүүгдэгч Б.Мягмарнямын 160 /нэг зуун жар/, шүүгдэгч Б.Цгийн 161 /нэг зуун жаран нэг/, шүүгдэгч А.Заяагийн 66 /жаран зургаа/, шүүгдэгч Э.Сийн 66 /жаран зургаа/  нарын цагдан хоригдсон хугацаанд нь эдлэх яланд нь тус тус оруулан тооцож,

 

- шүүгдэгч Ө.Дийг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ЦХШЗ/207 дугаар захирамжаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Л.Ганхөлөгийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ЦХШЗ/212-2 дугаар захирамжаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ,  шүүгдэгч Г.Нгийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ЦХШЗ/213-2 дугаар захирамжаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч А.Заяагийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ЦХШЗ/208-2 дугаар захирамжаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Э.Сийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ЦХШЗ/209-2 дугаар захирамжаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсаныг тус тус хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол УлсынЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,  36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч Буурал овогт Буриадын Мягмарням, Боржигон овогт Буяндэлгэрийн Цолмон,  Тайчууд овогт Ганбатын Намсрай нарыг бүлэглэн хохирогчийг зодож хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусдын эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэмт хэрэгт гэм буруутайд,

 

-мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч Буурал овогт Буриадын Мягмарням, Боржигон овогт Буяндэлгэрийн Цолмон,  Тайчууд овогт Ганбатын Намсрай нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

-мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ихийн овогт Амартүвшингийн Заяа, Бөртэ овогт Эрдэнэбаярын Саранцэцэг, Дархан овогт Лувсандоржийн Жамъяндорж, Боржигон овогт Лхагвадоржийн Ганхөлөг нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн гэмт хэрэгт  үйлдлээрээ санаатай нэгдэж, урьдчилан амлалгүйгээр бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон гэмт хэрэгт гэм буруутайд,

 

-мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Өнөржаргалын Дарханчимэгийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн гэмт хэрэгт бусдыг гэмт хэрэг үйлдэхэд санаатай татан оруулсан, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэн хатгагчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 3.5, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар  шүүгдэгч Ихийн овогт Амартүвшингийн Заяад 1/нэг/ жил хорих ял, шүүгдэгч Боржигон овогт Буяндэлгэрийн Цолмонд 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ял, шүүгдэгч Бөртэ овогт Эрдэнэбаярын Саранцэцэгт 1 /нэг/ жил хорих ял, шүүгдэгч Буурал овогт Буриадын Мягмарнямд 1 /нэг/ жил 6 /зургаан/ сар хорих ял, шүүгдэгч Дархан овогт Лувсандоржийн Жамъяндоржийг 1 /нэг/ жил/ 2 /хоёр/ сар хорих ял, шүүгдэгч Тайчууд овогт Ганбатын Намсрайд 2 /хоёр/ жил хорих ял, шүүгдэгч Боржигон овогт Өнөржаргалын Дарханчимэгт 1 /нэг/ жил/ хорих ял, шүүгдэгч Боржигон овогт Лхгавадоржийн Ганхөлөгт 1 /нэг/ жил 2/хоёр/ сарын хугацаагаар тус тус хорих ялаар,

 

-мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Буяндэлгэрийн Цолмон, Буурал овогт Буриадын Мягмарням,  Тайчууд овогт Ганбатын Намсрай нарыг тус бүр 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр  торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Буяндэлгэрийн Цолмон, шүүгдэгч Буурал овогт Буриадын Мягмарням нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сар, шүүгдэгч Тайчууд овогт Ганбатын Намсрайд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялын  нэг хоногийг 15 нэгж буюу 15000 төгрөгөөр тооцож нийт 40 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, нийт биечлэн эдлэх ялыг  Буяндэлгэрийн Цолмон, Буриадын Мягмарням  нарт 1 жил 7 сар 10 хоногийн хугацаагаар, Ганбатын Намсрайд 2 жил 40 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Л.Ж, Ө.Д, Л.ГГ.Н, Б.Мягмарням,  Б.Ц, А.ЗЭ.С  нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.        

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Л.Жийн 161 /нэг зуун жаран нэг/, шүүгдэгч Ө.Дийн 66 / жаран зургаа/ хоног, шүүгдэгч Л.Ганхөлөг 66  /жаран зургаа/ хоног, шүүгдэгч Г.Н 66 /жаран зургаа/ хоног, шүүгдэгч Б.Мягмарнямын 160 /нэг зуун жар/ хоног, шүүгдэгч Б.Цгийн 161 /нэг зуун жаран нэг/ хоног, шүүгдэгч А.Заяагийн 66 /жаран зургаа/ хоног, шүүгдэгч Э.Сийн 66 /жаран зургаа/ хоног цагдан хоригдсоныг эдлэх яланд нь тус тус оруулан тооцох, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус   дурдсугай.

 

6. Иргэний  хуулийн 497 дугаар зүйлийн  497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Нгаас 980 000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Мөнхжаргалд олгож, иргэний нэхэмжлэгч Ж.Уранчимэг нь нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Жийн 160 /нэг зуун жар/, шүүгдэгч Ө.Дийн 66/ жаран зургаа/, шүүгдэгч Л.Ганхөлөг 66 /жаран зургаа/, шүүгдэгч Г.Н 66 /жаран зургаа/, шүүгдэгч Б.Мягмарнямын 160 /нэг зуун жар/, шүүгдэгч Б.Цгийн 160 /нэг зуун жар/, шүүгдэгч А.Заяагийн 66 /жаран зургаа/, шүүгдэгч Э.Сийн 66 /жаран зургаа/  нарын цагдан хоригдсон хугацааг нь эдлэх яланд нь тус тус оруулан тооцсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ж, Ө.Д, Л.ГГ.Н, Б.Мягмарням, Б.Ц, А.ЗЭ.С нараас “Тэнцвэр Эстимэйт” ХХК нь Японд улсад 2001 онд үйлдвэрлэгдсэн 2012 онд Монгол улсад орж ирсэн мөнгөлөг өнгийн NHW110041149 арлын дугаартай, 37-12 УНҮ улсын дугаартай Toyota Рrius-11 маркийн автомашины  зах зээлийн дундаж ханш нь 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянган/ төгрөгөөр үнэлсэн, “Арвижих-Үнэлгээ” ХХК нь Солонгос улсад 2004 онд үйлдвэрлэсэн, Монгол улсад 2012 онд орж ирсэн, цагаан өнгийн КNAGD22934А341588 арлын дугаартай, 69-68 УНХ улсын дугаартай, Орtima маркийн авто машины зах зээлийн дундаж үнэ 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээг нэмж нэгтгээд 6.000.000 /зурган сая/ төгрөгийг хувь тэнцүүлэн хувааж шүүгдэгч Л.Жоос 750.000 төгрөг, шүүгдэгч Ө.Дээс 750.000 төгрөг, шүүгдэгч Л.Ганхөлөгөөс 750.000 төгрөг, шүүгдэгч Г.Нгаас 750.000 төгрөг, шүүгдэгч Б.Мягмарнямаас 750.000 төгрөг, шүүгдэгч Б.Цгоос 750.000 төгрөг, шүүгдэгч А.Заяагаас 750.000 төгрөг, шүүгдэгч Э.Сээс 750.000 төгрөгийг  тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.

9. Хэрэгт битүүмжилсэн 37-12 УНҮ улсын дугаартай Toyota Prius-11 маркын автомашин болон 69-68 УНХ улсын дугаартай Kia Optima маркын автомашиныг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, эзэмшигчид нь олгосугай.

10. Шүүгдэгч Ө.Дийг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ЦХШЗ/207 дугаар захирамжаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Л.Ганхөлөгийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ЦХШЗ/212-2 дугаар захирамжаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ,  шүүгдэгч Г.Нгийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ЦХШЗ/213-2 дугаар захирамжаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч А.Заяагийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ЦХШЗ/208-2 дугаар захирамжаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Э.Сийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ЦХШЗ/209-2 дугаар захирамжаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсаныг тус тус хүчингүй болгосугай.

11. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ж, шүүгдэгч Ө.Д, шүүгдэгч Л.Гшүүгдэгч Г.Н, шүүгдэгч Б.Мягмарням, шүүгдэгч Б.Ц, шүүгдэгч А.Зшүүгдэгч Э.С  нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэжлүүлж,  эдлэх ялыг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

12. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

           

                        ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ