| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 197/2026/05247/И |
| Дугаар | 210/МА2026/01107 |
| Огноо | 2026-05-15 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2026/01107
2026 05 15 210/МА2026/01107
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 197/ШШ2026/09359 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******т холбогдох,
Гэм хорын хохиролд 1,827,470 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч *******а нь хариуцагч *******т холбогдуулан гэм хорын хохиролд 1,827,470 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ Миний бие 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүүхэд асрагчаар ажиллаж байхад гэрийн эзэн ******* согтуу ирж дөнгөж эрүү нүүрний хагалгаанд орсон эхнэртэйгээ маргалдаж зодсон. Би түүнийг болиулахаар очиход над руу гар утсаа шидэж хойноос ирж толгой руу хүчтэй цохисны улмаас би орц руу гарсан тул 102 дуудаж гомдол гаргасан. Шүүх эмнэлгийн чиглэлийн дагуу Гэмтэл ба мэдрэлийн эмчийн зөвлөснөөр хэвтэн эмчлүүлсний төлбөрийг гаргуулж өгнө үү. гэж тайлбарласан байна. /хх4-6/
4. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ... Намайг гэртээ байх хугацаанд ажлаа хийхгүй байсан учраас би явуулахаар шийдсэн. Манай сайн ажилласан тул энэ 7 хоног ажиллаад дахиж манайд битгий ирээрэй гэж хэлэхэд маргааш нь манай хүүхэд асрагчийг хөөж явуулсан. Уг нөхцөл байдлаас болж эхнэр бид 2 хэрэлдэж, би *******ын өрөө рүү очиж та яг одоо манайхаас яв гэж гараас нь хөтөлж, үүд рүү түлхэн гаргасан. Гэтэл ******* хаалганаас зуураад тавихгүй байсан учраас би гар утсаа шидсэн. Мөн ******* нь 1 сард 4,000,000 төгрөгийн цалинг авахаар харилцан тохиролцсон боловч 7 хоног дутуу ажиллуулсан 1,000,000 төгрөгөө буцааж аваагүй... гэж тайлбарлан, зохигч маргажээ. /хх22-23/
5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзээд тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөн байна. Давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар уг алдааг залруулан дүгнэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой.
5.1. ******* нь 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр эхнэртэйгээ маргаж, гэрийн үйлчлэгч *******ын биед халдсан үйл баримт Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 413 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай Прокурорын тогтоол, ... орой хүнтэй хоолонд ороод ирэхэд филиппин үйлчлэгчийг явуулсан байна гэж эхнэр надад хэлсэн нь та яахаараа үйлчлэгчийг явуулдаг юм, одоо манайхаас зайл гэж хэрүүл маргаан эхэлсэн. Би толгой руу нь цохих биш ... мангастаад гаргасан. Хаалга барьчихаад байхаар нь утсаа шидсэн ... гэх хариуцагчийн тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх13, 31/
6. Дээрх нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч *******аас гэм хорын хохиролд 330,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгохоор шийдвэрлэх нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасантай нийцнэ гэж үзлээ.
6.1. Учир нь, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд нь уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ын биед халдсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон тул түүнээс өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй.
6.2. Хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 413 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай Прокурорын тогтоолд ... 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шүүх шинжилгээний ерөнхий газрын ЕГО726/713 дугаартай шинжээчийн дүгнэлтэд *******ын эрүүл мэндийг сарниулахгүй тул ... хохирлын зэрэг тогтоогүй ... гэсэн байх боловч нэхэмжлэгч *******а нь 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Томографийн шинжилгээ хийлгэж, 330,000 төгрөгийн хөлс төлсөн байна. /хх13, 10, 11/
Иймээс дээрх зардлыг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан зайлшгүй зардалд тооцон хариуцагч *******аас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
7. Харин *******т хэвтэж эмчлүүлсэн эмнэлгийн магадлагаа, эмнэлгийн төлбөрийн баримт зэрэг нь нотлох баримтуудыг үндэслэн хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, эмчилгээний зардалд 1,400,000 төгрөг төлсөн гэж дүгнэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцэхгүй байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч *******ын буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч *******а эмнэлэгт хэвтэж, эмчилгээ хийлгэсэн гэх шалтгаант холбоо тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлээс 1,400,000 төгрөгт холбогдох хэсгийг хангахгүй.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 197/ШШ2026/09359 дугаартай шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас гэм хорын хохиролд 330,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,497,470 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 10,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Ч.ЦЭНД