Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 6336

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ”Дестинейшнь Монгол” ХХК /УБД:9011167107,*******,*******,*******,*******, 109-2 тоот хаягт байрлах/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Тохилог шинэ ертөнц” ХХК /УБД:9019052126,,*******,*******, 100-2 тоот хаягт байрлах/-д холбогдох

 

10.076.939 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага бүхий,

“Тохилог Шинэ Ертөнц” ХХК-ийн талуудын хооронд 2014 оны 09 дүгээр сарын  25-ны өдөр байгуулагдсан “Орон сууцны өмч хөрөнгө, эрх шилжүүлэх гэрээ” №3 тоот гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, 12.649.449 төгрөгийг “Дестинейшнь Монгол” ХХК-иас гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,.Мягмарсүрэн,

Хариуцагч ,

Хариуцагчийн өмгөөлөгч ,

Гэрч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Түмэндэлгэр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                   

Нэхэмжлэгч “Дестинейшнь Монгол” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,.Мягмарсүрэн нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Манай компани нь орон сууц ашиглалтын “Тохилог шинэ ертөнц” ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын  25-ны өдөр “Орон сууцны өмч хөрөнгө, эрх шилжүүлэх гэрээ” байгуулан*******,*******,*******,,,,, нийтдээ 108 айлын орон сууцны ашиглалт, инженерийн шугам сүлжээ, ус дулаан дамжуулах төвийн тоног төхөөрөмжийн тохируулга, зүгшрүүлэлтийг хийлгэхээр шилжүүлсэн.

Дээрх байрны засвар үйлчилгээ, ашиглалтыг “Тохилог шинэ Ертөнц” ХХК нь 2014 оны 05 дугаар сараас эхлэн хариуцаж байсан бөгөөд 2014 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд зуны улирал байсан учраас үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан.

Гэтэл халаалтын улирал эхлэхэд “Тохилог Шинэ Ертөнц” ХХК-ийн үйл ажиллагаа доголдож эхэлсэн. Тус компани нь Ус дулаан дамжуулах төвийн тоног төхөөрөмжийг ажиллуулах  мэргэжлийн инженер, техникийн ажилтангүй байсны улмаас оршин суугчдын ая тухтай амьдрах хэмжээний дулаанаар хангаагүй,  диспетчер нь бүгд мэргэжлийн бус,  2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл 86 автомашины дулаан гражийн халаалтыг өгөөгүй, 107/А байрны узелийн өрөөнд ус алдсан гэмтлийг засварлуулахаар дуудлага өгөхөд засварлаж чадаагүй, 107/Б байрны 39 тоот айлын сантехникийн шугаманд гарсан гэмтлийг буруу оношилсон зэрэг ноцтой зөрчил дутагдал гаргасан.

 Дээрх байдлын улмаас 108 айлын ая тухтай амьдрах боломжийг бүрдүүлж халаалтыг зохих хэмжээнд өгөөгүйгээс оршин суугчдаас гомдол их ирсэн.

Үүний улмаас “Тохилог Шинэ Ертөнц” ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан “Орон сууцны өмч хөрөнгө, эрх шилжүүлэх гэрээ”-г  2014 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр цуцалсан.

 Манай компани тус компанид орон сууцны ашиглалтыг гэрээгээр шилжүүлэн өгөхөөс өмнө “Улаанбаатар дулааны сүлжээ” ХК, Ус сувгийн удирдах газруудтай гэрээ байгуулсан байсан бөгөөд 2014 оны 6 дугаар сард албан бичиг хүргүүлэн “Тохилог шинэ ертөнц” ХХК төлбөрийг хариуцах болсныг мэдэгдсэн.

Гэтэл “Тохилог Шинэ Ертөнц” ХХК нь 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 104 айл өрхөөс ус, дулааны төлбөр хураан авч байсан бөгөөд 2014 оны 7,8,9,10 дугаар саруудын дулааны төлбөр, гэрээ цуцлах 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл ус, дулааны дамжуулах төвийн цахилгааны төлбөр, гэрээ цуцлагдсан байхад 109 байрны тоот айл өрхөөс 11 болон 12 дугаар саруудын ус, дулааны төлбөрийг хураан авсан боловч дээрх газруудад төлөөгүй байснаас гэрээ бүхий дээрх газрууд манайд нэхэмжлэхээ ирүүлсэн.

Манай компани оршин суугчдын эрх ашгийг хамгаалах үүднээс “Улаанбаатар дулааны сүлжээ” ХК-д : 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 1.904.000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 2.231.090 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2.232.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 5.428.623 төгрөг,

 “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-д: 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 6.100.000 төгрөгийг тус тус төлсөн.

Эдгээр төлбөрөөс “Улаанбаатар дулааны сүлжээ” ХК-д 2014 оны 7 дугаар сард төлсөн 1.904.000 төгрөгөөс хоорондын тооцоогоор 1.023.276 төгрөг, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-д 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 6.100.000 төгрөгнөөс гэрээ цуцлагдсан хугацаа буюу 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх ус, дулаан дамжуулах төвийн цахилгааны төлбөр болох 1.312.127 төгрөг “Улаанбаатар дулааны сүлжээ” ХК-д 2014 оны 09 дүгээр  сарын 30-ны өдөр төлсөн 2.232.000 төгрөг, 12 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 5.428.623 төгрөг, 109 дүгээр байрны 1 тоот айл өрхийн 2014 оны 11,12 дугаар саруудын ус дулааны төлбөр 457.316 төгрөг, нийт 12.784.432 төгрөгөөс тус компанид манай компанийн зүгээс төлөх ёстой 107/А байрны борлогдоогүй 1 айлын 2014 оны 7,8,9,10 дугаар саруудын дулааны төлбөр болох 1.785.215 төгрөг, 109 байрны 3,4 тоот айлын 2014 оны 7,8,9,10 дугаар саруудын ус, дулааны төлбөр болох 922,278 төгрөгийг тус тус хасч 10.076.939 төгрөгийг “Тохилог шинэ ертөнц” ХХК-иас гаргуулах шаардлага гаргасан.

Нарны зам 109 дүгээр байрны 1 тоот айл өрхийн 2014 оны 11,12 дугаар саруудын ус дулааны төлбөр 457.316 төгрөгөөс 129.557 төгрөг нь “Тохилог Шинэ Ертөнц” ХХК-ийн хариуцан ажиллаж байх үеийн ашиглалтын зардал гэдэгт маргахгүй.

“Тохилог шинэ ертөнц” ХХК-иас нэхэмжилсэн 10.076.939 төгрөгөөс 107/Б байрны 12,36,42 тоотод оршин суух Тайван улсын иргэний ашиглалтын зардал болох 543.196 төгрөгийг хасч байгаа тул үлдэх  9.533.743 төгрөгийг “Тохилог Шинэ Ертөнц” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.  

 

 

 

 

 

 

 

Хариуцагч “Тохилог шинэ ертөнц” ХХК-ийн захирал шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон өмгөөлөгч Н.Болормаагийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Дестинейшнь Монгол” ХХК-ийн захирал Ч.Жигмэдсанжаа нь 2014 оны 6 дугаар сард манайх руу яриад мэргэжлийн байгууллагад байраа өгөх гэсэн юм, хамтарч ажиллах санал тавьсан. Ингээд 107А байрыг улсын комисст хүлээлгэн өгөхөд инженер.Дугар бид хоёр өөрийн биеэр ирж улсын комиссын актан дээр манай контор дээрх байруудын ашиглалтыг цаашид хариуцан ажиллах болно гэсэн гарын үсэг зурсан.

Гэтэл манайхтай гэрээ байгуулахгүйгээр 2 сарын хугацаанд туршилтын журмаар ажиллуулна гэсэн.

Ингээд 2014 оны 07 дугаар сарын 1-ний өдрөөс үйл ажиллагаа явуулж, гэрээ байгуулах 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл туршилтын журмаар ажилласан.

Талууд 2014.09.25-ны өдөр орон сууцны өмч хөрөнгө эрх шилжүүлэх гэрээг албан ёсоор байгуулж*******,**************,ын 107 А, 109 байрын 4 айлын хаус нийт 108 айлын орон сүуц, ашиглалт, инженерийн шугам сүлжээ, УУДТ-ийн барилга, тоног төхөөрөмжийг балансаас балансад шилжүүлж авахыг хүссэн хүсэлтийн дагуу өөрийн компанийн санхүүгийн балансад шилжүүлэн авсан.

 УСУГ-ын гэрээ хүсэлтийнх нь дагуу 2014 оны 07 дугаар сарын 1-ний өдрөөс, УБДШС ТӨК-ийн гэрээ 2014 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс тус тус албан ёсоор манай нэр дээр шилжиж ирсэн. Гэрээний дагуу УСУГ, ДШСТӨК-д сарын бүрийн төлбөр тооцоогоо цаг тухайдаа өр авлагагүй барагдуулан ажиллаж эхэлсэн.

 Манай контор 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс УДДТөв дээр 24 цагаар тасралтгүй 3 ээлжийн диспетчер, засварчин, 1 цахилгаанчин, 2 дээд мэргэжлийн инженер, 1 орлогын байцаагч, 1 нягтлан бодогч зэрэг эдгээр хүмүүсийг 2014 оны 11 сарын 17-ны өдөр хүртэл ажиллуулж байсан. Мөн 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүртэл 14 хоногийн ДШС-ын нойл зогсолтын засварын ажлын өдрүүдэд зуны урсгал засварын ажил хийгдэж УДДТөв-ийн шугам хоолой болон гадна талын 5 бохирын худгийн бөглөрлийг гар аргаар тросдож, лайдаж цэвэрлэгээ хийхэд бөглөрөл маш их байсан тул бохирын машиныг цагаар дуудаж буудуулж, бөглөрлийг гаргаж, зуны урсгал засвар бүрэн хийгдэж дууссан.

Халаалтын улирал эхлэхэд инженер.Дугар удирдаж дулааныг горимын дагуу тавьж халаалтыг өгсөн. Гаражийн зогсоолын дулааныг СӨХ-ны захирлуудтай гэрээ хийж дулаанаар хангадаг учраас айл өрх, ААН байгууллагатай гэрээ байгуулж хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байсан. Гэтэл энэ компанийн удирдлага гэрээ хийхийг сануулж зар тавихад дургүйцэж сүртэй юм гэж өөрсдөө дур мэдэн халаалт тавьсан. Хэрэв “Дестинейшнь Монгол” ХХК нь СӨХ-ийн үйл ажиллагааг өөрсдөө явуулж байгаа бол гэрээ байгуулах үүрэгтэй.

2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 107А байрны узелийн өрөөнд хог шүүгчийн таг цоорч ус алдсан байсан ба уг өрөөг “Дестинейшнь Монгол” ХХК эзэмшиж байсан тул түлхүүрийг хүлээлгэж өгөөгүй байсан. Уг байр нь шинээр ашиглалтанд орсон учир гэрээний 2.1.3-т заасны дагуу, барилгын тухай хуулийн 12.4, 16.1.3-т заасан 3 жилийн баталгаат хугацаанд сэлбэг хэрэгслийг өөрийн хөрөнгөөр сольж засварлаж өгөх үүргээ биелүүлсэн гэж үзэж байна. 107Б байрны 39 тоот айлын ус алдсан дуудлагын дагуу ээлжинд гарч байсан засварчин гэмтлийг буруу оношилж болно. Үүний дагуу инженер зөв бурууг тогтоосны дараа засварчид зөвхөн асварлах үүрэгтэй. Алдаа дутагдал гаргасан ажилтанг өглөөний шуурхай хурал дээр донгодож зөв бурууг шүүж хамт олны хурлаар оруулж халах хүртэл арга хэмжээ авдаг.

Дээрх байдлаас харахад манай компанийг мэргэжлийн ажилчидгүй, гражийн дулаан өгөөгүй, гэмтлийг буруу оношилсон гэж гүтгэсэн.

Ийнхүү манайхыг үндэсгүй гүтгэсэн мөртлөө 2 талын байгуулсан гэрээнд нэг талын санаачлагаар гэрээг цуцлана гэсэн заалт байхгүй байхад өөрсдөө дангаараа  гэрээг цуцалсан, “Дестинейшнь Монгол” ХХК-ийг ганцаар гэрээг цуцлах эрхгүй гэж үзэж байна.

109 дүгээр  байрны 1 тоот айл ОСНАА контортой гэрээ хийсэн учир бид конторт төлбөрөө төлнө гээд 2014 оны 11, 12 сарын ашиглалтын зардал 457.316 төгрөгийг манайд төлсөн бөгөөд үүнээс 129.557 төгрөг нь манай компанийн үйл ажиллагаа явуулах үеийн хугацаанд хамаарна.

“Дестинейшнь Монгол” ХХК нь 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ДШС-д 1.904,000 төгрөг төлсөн байх бөгөөд энэ нь 6 дугаар сарын 1-ний өдрөөс 6 дугаар сарын 30-ны хэрэглээ тул манайд хамааралгүй юм.

2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 2.332,000 төгрөг төлсөн боловч энэ нь 8 дугаар сарын 1-ний өдрөөс 8 дугаар сарын 31-ний өдрийн хэрэглээ,

2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2,332,000 төгрөг нь 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 9 дүгээр сарын 31-ний өдрийн хэрэглээ тус тус болно.

Манай компанид 2014 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс ДШС-ын гэрээ албан ёсоор шилжиж ирсэн тул 2014 оны 11 дүгээр сарын 30-ны 15,294,097 төгрөг нь 10 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 30-ны хэрэглээ тул манайх төлсөн.

2014 оны 12 дугаар сарын 12-ны 5,428,623 төгрөг нь (11 дүгээр сарын 1-ний өдрөөс 11 сарын 30-ны хэрэглээ) тул 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Дестинейшнь Монгол” ХХК нь зар тавьж гэрээг цуцалсан тул орон сууц ашиглалтын төлбөрөө “Дестинейшнь Монгол” ХХК-ийн санхүүд тушаана уу гэсэн зараар оршин суугчдад буруу ташаа мэдээлэл өгч 11 дүгээр сарын айл өрхийн төлбөрийг зогсоосноос 4.081,000 төгрөгийг өр болгож үлдээсэн.

 109 байрны 1-4 орцны хэрэглэгч нь  2014.07.01-ний өдрөөс 2014.11.17-ны өдөр хүртэлх хугацааны ашиглалтын зардал огт төлөөгүй болно.

 Дээрх хугацаанд манай компани УБДС ТӨХК-тай гэрээ байгуулаагүй байсан учир нэхэмжлэх нь гэрээтэй газар “Дестинейшнь Монгол” ХХК-д ирдэг байсан.  “Тохилог Шинэ Ертөнц” ХХК нь энэ хугацаанд УСУГазарт 20 сая төгрөг төлсөн боловч “Дестинейшнь Монгол” ХХК-иас усны мөнгө гэж аваагүй болно.     

Иймд “Дестинейшнь МонголХХК-ийн нэхэмжлээд байгаа 9.533.743 төгрөг бол манайх засвар үйлчилгээг хариуцаж байсны хувьд манайд төлөх ёстой төлбөр гэж үзэж байна.

 

 

Хариуцагч “Тохилог шинэ ертөнц” ХХК-ийн захирал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Дестинейшнь Монгол” ХХК нь манай байгууллагатай “Орон сууц өмч хөрөнгө, эрх шилжүүлэх” гэрээ байгуулан ажиллаж байгаад гэнэт 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэрээг цуцалж манайд хохирол учруулсан гэж үзэж байна.  Иймд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд:

 

Талуудын хооронд 2014 оны 09 дүгээр сарын сарын 25-ны өдөр байгуулагдсан № 3 тоот “Орон сууцны өмч хөрөнгө, эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөрт тооцуулах шаардлага гаргаж байна. Учир нь “Дестинейшнь Монгол” ХХК нь гэрээгээр халхавчилж луйвар хийж байна гэж үзэж байна. Гэрээний дагуу УДДТөвийн тоног төхөөрөмжийг балансаас манай балансаас шилжүүлсэн бөгөөд үүний дагуу манай балансад дээрх өмч бүртгэлтэй байдаг.

ОСНААУГазар нь дээрх гэрээг хүчин төгөлдөрт тооцуулсан тохиолдолд цаашид дээрх байруудын ажил, үйлчилгээг эрхлэх боломжтой гэсэн.

 Гэрээгээр шилжүүлэн авсан 107 А,Б, 109 байруудын тоноглол, узелийн хөрөнгийг “Бэст Эстимэйт” ХХК-иар үнэлүүлэхэд 221.637.647.70 төгрөгийн өртөгтэй болохыг тогтоосон  бөгөөд үүнийг 2014 оны 9 дүгээр сарын компанийн санхүүгийн тайланд тусгасан. Үүнээс үзэхэд дээрх байруудын УДДТөв нь манай компанийн балансад бүртгэгдсэнээс үзэхэд шүүхийн шийдвэрээр гэрээг цуцлаагүй байхад “Дестинейшнь Монгол” ХХК нь айлган сүрдүүлж байгаад гэрээг цуцалсан нь тогтоогдоно гэж үзэж байна. 

Иймд талуудын хооронд байгуулагдсан  2014 оны 09 дүгээр сарын сарын 25-ны өдөр байгуулагдсан № 3 тоот “Орон сууцны өмч хөрөнгө, эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр болохыг тогтоож өгөхийг хүсч байна.

Мөн 2014.07.01-ний өдрөөс 2014.11.01-ний өдөр хүртэлх хугацааны 109 дүгээр байрны хаус №2,3,4-ийн ус, дулааны төлбөр 5.352.471 төгрөг,

-2014.11.01-ний өдрөөс 2014.10.17-ны өдөр хүртэлх хугацааны “Тохилог Шинэ Ертөнц” ХХК-ийн ажилчдын цалин 408.536 төгрөг,

-2014.08.03-ны өдөр бохирын шугам буудуулж цэвэрлэсний төлбөр 89.000 төгрөг,        

-2014.07.01-ний өдрөөс 2014.11.17-ны өдөр хүртэлх хугацааны ЦТП-д хийгдсэн засварын ажлын хөлс 1.160.200 төгрөг,

-“Дулааны шугам сүлжээ” ТӨХК-ний нэхэмжлэлийн зөрүү 762.414 төгрөг,

-2014.07.01-ний өдрөөс 2014.10.31-ний өдөр хүртэлх 38 айлын ус, дулааны төлбөр 4,081,258 төгрөг, нийт 12.649.449  төгрөгийг “Дестинейшнь Монгол” ХХК-иас гаргуулж өгнө үү.

“Дестинейшнь Монгол” ХХК-ийн кассын баримтад хийсэн үзлэгээр 107А-19 тоот Золзаяагийн 2014 оны 8,9,10,11 сарын 156.224 төгрөг, 107Б-13 тоотатболдын 2014 оны 11,12 сарын 283.800 төгрөгөөс 91.430 төгрөг, 107Б-40 тоотойцонхүүгийн 2014 оны 10,11,12 сарын 242.903 төгрөгийн 168.031 төгрөг, 107А-33 тоотолормаагийн 2014 оны 11,12,01 сарын 330.230 төгрөгийн 80.730 төгрөг, 107А-23 тоот Оюун-Эрдэнийн 2014 оны 7-10 сарын төлбөрт төлсөн 166.598 төгрөг, 107Б-30 тоот Элбэгсайханы 2014 оны 10,11,12,01 сарын 219.747 төгрөгөөс 129.164 төгрөг нь тус тус “Тохилог Шинэ Ертөнц” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байх үед хамаарах тул нэхэмжилсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч “Дестинейшнь Монгол” ХХК нь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч.Мягмарсүрэн, нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Тохилог Шинэ Ертөнц” ХХК-д 2014.07.01-ний өдрөөс гэрээгүйгээр 107 А,Б, 109 дүгээр байруудын засвар үйлчилгээ, ашиглалтыг туршилтын журмаар шилжүүлэн өгсөн. Туршилтын хугацаа нь дулааны улиралд эхэлсэн, халаалтын бус улирал байсан тул орон сууцны ашиглалттай холбоотой гомдол, санал цөөн гарч байсан.

Нэхэмжлэлд дурдсан зөрчлийн улмаас талуудын хооронд 2014 оны 09 дүгээр сарын сарын 25-ны өдөр байгуулагдсан № 3 тоот “Орон сууцны өмч хөрөнгө, эрх шилжүүлэх гэрээ”-г манай тал цуцалсан.

Гэрээ цуцлах талаарх мэдэгдлийг “Тохилог Шинэ Ертөнц ХХК-д мэдэгдсэн болно. Гэрээ цуцалснаас хойш манай компани орон сууцны ашиглалт үйлчилгээг хариуцан ажиллаж иргэдэд үйлчилгээг үзүүлж байгаад оршин суугчид суугчдын хурлаараа хэлэлцээд ОСНААУГазарт УДДТөв, гадна дотор инженерийн шугам сүлжээг хүлээлгэн өгөх хүсэлтийг тавьсан бөгөөд тэдний  тавьсан шаардлагыг биелүүлж, холбогдох засвар үйлчилгээг хийлгэсний эцэст  Хэрэглэгчдэд үйлчлэх төв 4 дээрх байруудын ашиглалтыг хариуцаж байна.

Нэгэнт гэрээ дуусгавар болсон байхад дээрх байруудын ашиглалтыг хариуцна гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй гэж үзэж байна.

Талуудын хооронд 2014 оны 09 дүгээр сарын сарын 25-ны өдөр байгуулагдсан № 3 тоот “Орон сууцны өмч хөрөнгө, эрх шилжүүлэх гэрээ” хүчин төгөлдөр нэхэмжлэгч тал маргаагүй бөгөөд гагцхүү гэрээ цуцлагдсан, гэрээ дуусгавар болсон хойно гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох талаар шаардсан нь үндэслэлгүй юм.

Түүнээс гадна гэрээгээ цуцалсан байхад УДДТөвийн эд хөрөнгийг өөрийн хөрөнгө мэтээр санхүүгийн тайлан балансад тусгасан нь ойлгомжгүй байна.

Манай компани хууль тогтоомжийн хүрээнд эрх бүхий байгууллагаас тогтоосон тарифийн дагуу айл өрхөөс ус, дулааны төлбөрийг төвлөрүүлэн УСУГ, УБДС ТӨХК, УБЦТС ТӨХК-иудаас ирүүлсэн нэхэмжлэлийн дагуу зохих төлбөрийг барагдуулсан тул “Дулааны шугам сүлжээ” ТӨХК-ийн нэхэмжлэлийн зөрүү 762.414 төгрөг гэж гарах үндэсгүй юм.

Бид нэхэмжлэл гаргахдаа 107 А байрны борлогдоогүй 1 айлын 2014 оны 7,8,9,10 дугаар саруудын дулааны төлбөр 1.785.215 төгрөг, 109 дүгээр байрны 3,4 тоотын 2014 оны 7,8,9,10 дугаар саруудын ус, дулааны төлбөр 922,278 төгрөгийг 107 А байрны борлогдоогүй 12 айл, 107 байрны борлогдоогүй 1 айлын 2014 оны 7,8,9,10 сарын ус,дулааны төлбөо 1.785.215 төгрөгийг нэхэмжлэлд оруулж тооцоогүй юм.

Хаус 3,4 буюу 109 байрны 3,4-ийн тоолуурын заалт эвдэрхий гэдэгт хэн нь ч маргаагүй бөгөөд дундаж заалтаар тооцохоор талууд тохиролцсон, энэ талаар танайх албан бичиг ирүүлж байсан болно.

Мөн Хаус 2 буюу 109 байрны 2 тоотод “Сийлжит Монгол” ХХК гэдэг бие даасан хуулийн этгээд үйл ажиллагаа явуулдаг байтал ашиглалтын зардлыг манайхаас нэхэмжилснийг болон өөрсдөө 2014.11.01-ний өдрөөс 2014.11.17-ны өдрүүдэд ажил, үйлчилгээгээ явуулж байсан тул энэ хугацааны ажилчдын цалин 408.536 төгрөгийг, өөрсдийнх нь хариуцан ажиллаж байх хугацааныхаа 2014.08.03-ны өдөр бохирын шугам буудуулж зохих газарт 89.000 төгрөгийг манайхаас нэхэмжилснийг тус тус зөвшөөрөхгүй.

“Тохилог Шинэ Ертөнц” ХХК нь 2014 оны 10 сард 107 А,Б байрны оршин суугчдаас ус, дулааны төлбөрийн авлагын хураангуй тооцоог манайд ирүүлэхээр нь дэлгэрэнгүй ирүүлэхийг удаа дараа шаардсан боловч өгөөгүй. Тус компаниас ирүүлсэн  тооцооны дагуу оршин суугчдаас ус, дулааны төлбөрийг нэхэмжилсэн боловч дэлгэрэнгүй тооцоо байхгүй, төлбөрийн задаргааны үндсэн дээр төлбөр төлнө гээд оршин суугчид  төлбөрөө төлөөгүй болно.

 Манай компани өнөөдрийг хүртэлх хугацаанд 107А байрны 3,5,10,12,14,24,32,38,43,44 тоот айлуудаас 864.413 төгрөг, 107Б байрны 2,3,4,5,9,16,20,22,26,39,43,44,47 тоот айлуудаас 1.271.484 төгрөг, нийт 2.135.897 төгрөгийг ус,дулааны төлбөрт авсан тул 4.081.258 төгрөгөөс үлдэх 1.945.103 төгрөгийг зөвшөөрөхгүй. Манай кассын тайланд хийсэн үзлэгийн дагуу төлбөрөө төлсөн айлуудаас зохих хэсэг нь “Тохилог Шинэ Ертөнц” ХХК-ийнх гэдэгт маргахгүйгээс гадна Төрийн банкны хуулгаар бас хэсэг айл ашиглалтын зардлаа “Тохилог Шинэ Ертөнц” ХХК-д төлсөн гэдэг нь тогтоогдоно.

УДДТөвд засвар хийсэн гэх шаардах хуудас, мөнгөн дүн нь касс, харилцахын дансаар баталгаажаагүй тул засвар хийснийг нотлохгүй гэж үзэж байгаа учир засварын хөлс 1.160.200 төгрөгийг төлөхгүй.

Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гэрч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

...109 дүгээр байрны 2,3,4 тоот байрны усны тоолуурын заалтыг авахдаа “Дестинейшнь Монгол” ХХК-ийн төлөөлөгчийг байлцуулан тэмдэглэдэг, заалт авахад байлцсан хүн гарын үсэг зурдаг байсан. Гэтэл 2014.08 сард түлхүүр байхгүй гээд хэд хэдэн удаа буцааж байснаас гадна тоолуур эсрэг эргэж байсан...гэв.

 

     

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн  баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Дестинейшнь Монгол” ХХК нь хариуцагч “Тохилог шинэ ертөнц” ХХК-д холбогдуулан 10.076.939 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага,

“Тохилог Шинэ Ертөнц” ХХК нь талуудын хооронд 2014 оны 09 дүгээр сарын  25-ны өдөр байгуулагдсан “Орон сууцны өмч хөрөнгө, эрх шилжүүлэх гэрээ” №3 тоот гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, 12.649.449 төгрөгийг “Дестинейшнь Монгол” ХХК-иас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

 

“Дестинейшнь Монгол” ХХК нь хариуцагч “Тохилог Шинэ Ертөнц” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул түүнтэй байгуулсан гэрээг 2014.11.17-ны өдөр цуцалсан, гэрээний хугацаанд төлөх дулаан, цахилгааны хөлсийг оршин суугчдын ая тухтай амьдрах орчин, аюулгүй байдлыг хангах үүднээс зохих байгууллагад төлсөн тул зардлаа нэхэмжлэх үндэслэлтэй гэж,

“Тохилог Шинэ Ертөнц” ХХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, ингэснээр дээрх байруудын засвар үйлчилгээ, ашиглалтыг цааш хариуцан ажиллах боломжтой болох ба  гэрээний хугацаанд хийж гүйцэтгэсэн засварын болон ашиглалтын зардал, ажилчдын цалин нэхэмжлэх үндэслэлтэй гэж маргажээ.

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

Зохигчийн хооронд 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “Орон сууцны өмч хөрөнгө, эрх шилжүүлэх гэрээ” №3 тоот гэрээ байгуулагдаж, гэрээгээр   “Дестинейшнь Монгол” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан*******,*******, 107А, 107Б, 109 дүгээр байруудын узелийн өрөө, инженерийн шугам сүлжээ зэргийг мэргэжлийн байгууллага болох “Тохилог Шинэ Ертөнц” ХХК-д шилжүүлэх, “Тохилог Шинэ Ертөнц” ХХК нь уг тоног төхөөрөмж, инженерийн шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллахаар тохиролцжээ.

 

 /хх-ийн 6-9 дүгээр тал/

 

Талуудын хооронд гэрээ байгуулагдахаас өмнө дээрх үйл ажиллагааг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс “Тохилог Шинэ Ертөнц“ ХХК нь хэрэгжүүлж байсантай зохигч маргаагүй болно.

 

“Дестинейшнь Монгол” ХХК нь хариуцагч “Тохилог Шинэ Ертөнц” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн “оршин суугчдын ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх, санал хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэх, тэдний хүсэлтээр цахилгаан, сантехникийн үйлчилгээг чанартай, хурдан шуурхай гүйцэтгэх, хүлээн авсан тоног төхөөрөмж, инженерийн шугам сүлжээний бүрэн бүтэн, хэвийн найдвартай ажиллагааг хангах, гэмтэл саатал, зөрчил илэрсэн тохиолдолд хугацаа алдалгүй засч, хөрөнгө зарцуулах тохиолдолд гэрээний хугацаанд хүлээлгэн өгөгч талд яаралтай хэлж шийдвэрлүүлэх” зэрэг үүргээ биелүүлээгүй гэж үзэн гэрээ цуцлах талаар 2014.11.13, 2014.11.14, 2014.11.17-ны өдрүүдэд мэдэгдэж байжээ.

Ийнхүү мэдэгдсэн нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т заасантай нийцсэн байна.

 

“Дестинейшнь Монгол” ХХК нь хариуцагч “Тохилог Шинэ Ертөнц” ХХК-д гэрээ цуцлах талаарх хүсэл зоригоо илэрхийлснээр талуудын хоорондох үүргийн харилцаа 2014.11.17-ны өдрөөр дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй.

 

 Талуудын хоорондох гэрээ цуцлагдсан 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс  хойших хугацаанд дээрх байруудын засвар үйлчилгээ, ашиглалтыг  “Тохилог Шинэ Ертөнц” ХХК хариуцан ажиллаагүй байх ба оршин суугчдын шийдвэрээр дээрх үйл ажиллагааг ОСНААУГазрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв 4 хэрэгжүүлж байгаа талаар зохигч тайлбарлаж, энэ талаар маргаагүй болно.

 

    “Дестинейшнь Монгол” ХХК нь хариуцагч “Тохилог Шинэ Ертөнц” ХХК-ийн 107А,107Б, 109 дүгээр байруудын  засвар үйлчилгээ, ашиглалтыг хариуцан ажиллаж байх хугацааны дулаан, цахилгааны төлбөрийг зохих байгууллагад төлөөгүйн улмаас түүний өмнөөс төлсөн, мөн үйл ажиллагаагаа явуулаагүй байх үеийнхээ ашиглалтын зардлыг бусдаас авсан тул “УБДС” ТӨХК-д 2014.07.17-ны өдөр төлсөн 1.904.000 төгрөгийн 1.023.276 төгрөг, 2014.09.30-ны өдөр төлсөн 2.231.090 төгрөг, 2014.10.30-ны өдөр төлсөн 2.332.000 төгрөг, 2014.12.12-ны өдөр төлсөн 5.428.623 төгрөг, “УБЦТС” ТӨХК-д 2014.10.23-ны өдөр төлсөн 6.100.000 төгрөгөөс 1.312.127 төгрөг, 109 А байрны 1 тоотын 2014 оны 11,12 сарын ус,дулааны төлбөр 457.316 төгрөг, нийт 10.076.939 төгрөг нэхэмжилснээс 107Б байрны 12,36,42 тоотын ашиглалтын зардал 543.196 төгрөгийг хасч, 9.533.743 төгрөг нэхэмжилсэн шаардлагаа дэмжиж байна.  

    

    “Тохилог Шинэ Ертөнц” ХХК нь 107А, 107Б,109 дүгээр байруудын засвар үйлчилгээ, ашиглалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс гэрээгүйгээр, 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ байгуулснаас гэрээ цуцлагдах 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд хариуцан ажиллаж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд энэ талаар зохигч маргасангүй. 

 

    Дээрх байдлаас үзэхэд “Тохилог Шинэ Ертөнц” ХХК нь 107А,107Б, 109 дүгээр байруудын дээрх хугацааны дулаан, цахилгааны төлбөрийг зохих байгууллагад төлөх үүрэгтэй байсан гэж үзэх үндэслэлтэй.

 

“Тохилог Шинэ Ертөнц” ХХК нь 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацааны цахилгаан, дулааны төлбөрийг зохих байгууллагад төлж байсан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй нь түүнийг  дээрх төлбөрийг төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

/II хавтас 96-98 дугаар тал/

 

Харин “Тохилог Шинэ Ертөнц” ХХК нь шүүхэд “УБДС” ТӨХК-ийн  2014.09.03-ны өдрийн №МЕ10572 тоот нэхэмжлэхээр 2.231.090 төгрөг, 2014.10.09-ний өдрийн №МЕ11435 тоот нэхэмжлэхээр 2.331.627 төгрөг, 2014.08.07-ны өдрийн №JE40218 тоот нэхэмжлэхээр 1.023.276 төгрөгийг тус тус “Дестинейшнь Монгол” ХХК-иас шаардсан нэхэмжлэлийг ирүүлсэн байх бөгөөд дээрх нэхэмжлэхийн дагуу “Дестинейшнь Монгол” ХХК нь 2014.07.17-ны өдөр 1.904.000 төгрөг, 2014.09.30-ны өдөр 2.231.090 төгрөг, 2014.10.30-ны өдөр  2.332.000 төгрөг төлсөн болох нь №22, №66, №28 дугаар бүхий төлбөрийн даалгавраар тогтоогдож байна.

 

/I хавтас 17-19, II хавтас 96-98 дугаар тал/

 

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар “Дестинейшнь Монгол” ХХК нь өөрийн сайн дураар “Тохилог Шинэ Ертөнц” ХХК-ийн зохих байгууллагад төлөх ёстой дулаан, цахилгааны төлбөрийг төлснөөр тэрээр үүргээсээ чөлөөлөгдсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж үзнэ.

 

“Тохилог Шинэ Ертөнц” ХХК нь нэхэмжлэгчийн цахилгааны төлбөрт 2014.10.23-ны өдөр төлсөн 6.100.000 төгрөгөөс 1.312.127 төгрөг, 109А байрны 1 тоотын 2014 оны 11,12 сарын ашиглалтын зардалд хураан авсан 457.316 төгрөгийн 129.557 төгрөг нь өөрийн үйл ажиллагааны үед хамаарах бөгөөд үлдэх 327.759 төгрөг гэдэгтэй маргасангүй.

 

Иймд хариуцагч “Тохилог Шинэ Ертөнц” ХХК-иас дулааны төлбөрт 5.586.366 төгрөг /2014.07.17-ны өдөр төлсөн 1.904.000 төгрөгийн 1.023.276 төгрөг, 2014.09.30-ны өдөр төлсөн 2.231.090 төгрөг, 2014.10.30-ны өдөр төлсөн 2.332.000 төгрөг, цахилгааны төлбөрт 1.312.127 төгрөг, /“УБЦТС” ТӨХК-д 2014.10.23-ны өдөр төлсөн 6.100.000 төгрөгөөс 1.312.127 төгрөг/, 109А байрны 1 тоотын 2014 оны 11,12 сарын ашиглалтын зардал 327.759 төгрөг, нийт 7.226.252 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Дестинейшнь Монгол” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.307.491 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

“Тохилог Шинэ Ертөнц” ХХК нь талуудын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан №3 тоот “Орон сууцны өмч хөрөнгө, эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр болохыг тогтоолгосноор 107А, 107Б, 109 дүгээр байруудын засвар үйлчилгээ, ашиглалтыг цааш хариуцан ажиллах боломжтой болох ба  гэрээний хугацаанд хийж гүйцэтгэсэн засварын болон ашиглалтын  зардал, ажилчдын цалин 12.649.449 төгрөгийг шаардах эрхтэй гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлжээ.

 

Дээрх гэрээгээр  “Дестинейшнь Монгол” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан*******,*******, 107А, 107Б, 109 дүгээр байруудын инженерийн шугам сүлжээг “Тохилог Шинэ Ертөнц” ХХК-д шилжүүлэх, мэргэжлийн байгууллага нь дээрх тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллахаар тохиролцсон байна.

 

“Дестинейшнь Монгол” ХХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэн “Тохилог Шинэ Ертөнц” ХХК-тай байгуулсан гэрээг 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр цуцалснаар тэдний хоорондох үүргийн харилцаа дуусгавар болжээ.

 

Гэрээ цуцлагдсанаар талуудын хооронд гэрээ байгуулахаас өмнө байсан нөхцөл байдал буюу өөрөөр хэлбэл 107А, 107Б, 109 дүгээр байруудын засвар үйлчилгээ, ашиглалтыг уг барилгыг барьж ашиглалтад оруулсан “Дестинейшнь Монгол” ХХК хариуцах болсон нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Гэрээ нь талуудын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдах бөгөөд нэг талын санаачилгаар гэрээг цуцлах санал хүргүүлснээр тэдний хоорондох үүргийн харилцаа дуусгавар болсон байх ба үүнээс үзэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэдгийг илэрхийлнэ.

 

Нэгэнт хүчин төгөлдөр гэрээг талууд цуцалсан болох нь тогтоогдож байх тул тэдний хооронд 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан №3 тоот “Орон сууцны өмч хөрөнгө, эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр болохыг тогтоолгох “Тохилог Шинэ Ертөнц” ХХК-ийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэв.

 

“Тохилог Шинэ Ертөнц” ХХК нь дээрх байруудын засвар үйлчилгээ, ашиглалтыг хариуцан ажиллаж байх үеийн 2014.07.01-ний өдрөөс 2014.11.01-ний өдөр хүртэлх хугацааны 109 дүгээр байрны №2,3,4-ийн тоотын ус, дулааны төлбөрт 5.352.471 төгрөг, 2014.11.01-ний өдрөөс 2014.10.17-ны өдөр хүртэлх хугацааны “Тохилог Шинэ Ертөнц” ХХК-ийн ажилчдын цалинд 408.536 төгрөг, 2014.08.03-ны өдөр бохирын шугам буудуулж цэвэрлэсний төлбөрт 89.000 төгрөг, 2014.07.01-ний өдрөөс 2014.11.17-ны өдөр хүртэлх хугацааны ЦТП-д хийгдсэн засварын ажлын хөлсөнд 1.160.200 төгрөг, “Дулааны шугам сүлжээ” ТӨХК-ний нэхэмжлэлийн зөрүүд 762.414 төгрөг, 2014.07.01-ний өдрөөс 2014.10.31-ний өдөр хүртэлх 38 айлын ус, дулааны төлбөрт 4,081,258 төгрөг, нийт 12.649.449 төгрөгийг “Дестинейшнь Монгол” ХХК-иас нэхэмжилжээ.

Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.2-т:”өөрийн өмчлөлд хүлээн авсан тоног төхөөрөмж, инженерийн шугам сүлжээний бүрэн бүтэн хэвийн найдвартай ажиллагааг ханган ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллана” гэж заажээ.

 

Үүнээс үзэхэд “Тохилог Шинэ Ертөнц” ХХК нь хүлээж авсан байруудын тоног төхөөрөмж, инженерийн шугам сүлжээний бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй байх  бөгөөд уг үүргээ биелүүлэхийн тулд 2014.08.03-ны өдөр бохирын шугам буудуулж цэвэрлэн 89.000 төгрөгийн, ЦТП-д засварын ажил хийж гүйцэтгэн 1.160.200 төгрөг тус тус зарцуулсан нь тогтоогдож байх ба хүчин төгөлдөр гэрээний хугацааны зардлыг “Дестинейшнь Монгол” ХХК-иас гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна.

 

“Тохилог Шинэ Ертөнц” ХХК нь гэрээний хугацааны үеийн өөрийн ажилчдын цалин, “Сийлжет Монгол” ХХК-ийн ашиглалтын зардал, “УБДШС” ТӨХК-ийн төлбөрийн нэхэмжлэлийн зөрүү нэхэмжилсэн нэхэмжлэлийнхээ шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэв.

  

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Дестинейшнь Монгол” ХХК нь 107А байрны борлуулагдаагүй 1 орон сууцны 2014 оны 7,8,9,10 сарын 1.785.215 төгрөг, 109 байрны 3,4 тоотын 922.278 төгрөг, ашиглалтын зардалд нийт 2.707.493 төгрөг төлөөгүй болох нь,

2014.07.01-ний өдрөөс 2014.10.31-ний өдөр хүртэлх 38 айлын ашиглалтын зардалд 2.135.897 төгрөг, үзлэгээр 737.885 төгрөг, нийт 2.873.782 төгрөг хураан авсан болох нь тус тус тогтоогдож байна.

 

Дээрх байдлаас үзэхэд талуудын хоорондох үүрэг дуусгавар болсон байхад “Дестинейшнь Монгол” ХХК нь гэрээний хугацааны ашиглалтын зардалд 2.707.493 төгрөгийг Тохилог Шинэ Ертөнц ХХК”-д төлөх үүргээ биелүүлээгүй, 38 айлын ашиглалтын зардалд 2.873.782 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан, нийт 5.581.275 төгрөгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд “Дестинейшнь Монгол” ХХК-иас 5.581.275 төгрөг гаргуулан “Тохилог Шинэ Ертөнц” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7.068.174 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хэргийн 1 хавтас 36-48, 227-232, 2 хавтас 11-15 дугаар талд авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байсныг дурьдах нь зүйтэй гэж үзэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ :

 

1. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар хариуцагч “Тохилог Шинэ Ертөнц” ХХК-иас 7.226.252 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Дестинейшнь Монгол” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.307.491 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар “Тохилог Шинэ Ертөнц” ХХК-ийн талуудын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан №3 тоот “Орон сууцны өмч хөрөнгө, эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

“Дестинейшнь Монгол” ХХК-иас 5.581.275 төгрөг гаргуулан “Тохилог Шинэ Ертөнц” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7.068.174 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч “Тохилог Шинэ Ертөнц” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 130.570 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Дестинейшнь Монгол” ХХК-д, “Дестинейшнь Монгол” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 104.250 төгрөг гаргуулан “Тохилог Шинэ Ертөнц” ХХК-д тус тус олгож,

нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 176.200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 180.175 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.ЦОЛМОНГЭРЭЛ