| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2019/1195/Э |
| Дугаар | 1192 |
| Огноо | 2019-11-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Туяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 1192
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
Улсын яллагч Д.Туяана,
Шүүгдэгч Б....нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Шодон овогт ...ын ...д холбогдох 1908050921621 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 20- ны өдөр Дорнод аймаг Халх гол суманд төрсөн, 29 настай, эрэггэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа тээврийн үйлчилгээ эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ...дугаар хороо, Хилчний задгай тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Шодон овогт ...ын .../РД:.../. ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Б....нь 2019 оны 9 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ...дугаар хороо, Хилчний 1 дүгээр гудамжны задгайд гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн эхнэр Г....ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Хохирогч Г....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би нөхөр ...тэй 2009 онд танилцаж 2013 онд гэр бүл болж одоог хүртэл амьдарч байгаад 2019 оны 09 дүгээр сарын 19-нөөс хойш тусдаа байгаа. Бид хоёр дундаасаа 7 настай, 2 настай 2 хүүтэй бөгөөд надтай хамт байгаа. ...Ингээд шөнө 04 цагийн үед дүү ... бид хоёрыг хүргэж өгөөд хажуу талын гэртээ орсон. Нөхөр бид 2 унтахаар хэвтсэн тэгтэл нөхөр унтаж хэвтэе гээд оролдоод байхаар нь би ядраад байна амармаар байна ...боль гээд санамсаргүй нэрийг нь буруу дуудсан чинь өөрийнхөө найз ...той унтаж хэвтдэг гэж хардаж, янз бүрээр хэлж доромжилж, дээр гарч сууж байгаад нүүр, толгой, хоёр гарны булчин, цээж хэсэг рүү олон удаа гараараа цохиж зодсоны дараа би уйлаад сууж байхад гаднаас ...нар орж ирээд болиоч гэсэн чинь намайг өмөөрлөө гэж загнаж түлхсэн чинь гарч яваад хажуу айлын ... дагуулж орж ирэхэд нь миний амьдрал та нарт хамаагүй гэж уурлаад муудалцаад хөөгөөд явуулсан. ...” гэх мэдүүлэг /хх 21 х/,
2.Шүүгдэгч Б....ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... нэг мэдсэн гэртээ унтаж байсан тэгээд эхнэртээ унтаж хэвтэе гэсэн чинь ядраад байна гэснээ эхнэр намайг ... гэж хүнтэй андуурч дуудахаар нь хардаж уурлаад дээр нь гарч суугаад толгой нүүр, цээж, гар хэсэгт олон удаа цохиж зодсон. ...” гэх мэдүүлэг /хх 95 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3.Гэрч Б....ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 20-ны үүрээр гэртээ ирээд унтаж байсан чинь хажуу атлын хашаанд байдаг бэр ... гэрт орж ирээд аавынд хүргээд өг гэсэн тэгэхээр нь юу болсоныг асуухад ямар нэг юм хэлээгүй. Тэгээд нарангийн голд байдаг аавынд нь хүргэж өгөх замдаа ямар нэгэн юм яриагүй бөгөөд нүүр нь зодуулсан хавдсан байсан учраас юу болсоныг асуухад юм дуугарахгүй байсан Бид нар хөрш олон жил амьдарч байгаа бөгөөд ..., ... хоёрыг зодолдож, хэрэлдэж байсан талаар нь мэдэхгүй, хэрүүл маргаангүй тайван байдаг хүмүүс. ...” гэх мэдүүлэг /хх 38 х/,
4.Гэрч Ц....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай охин ... нь нөхөр ...тэй гэр болоод 10 гаран жил болж байна 2 хүүхэдтэй хадмынхаа хажууд амьдардаг юм. 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өглөө 06 цагийн үед нүд, нүүр нь хөхөрсөн үс нь цус болсон зодуулсан байдалтай орж ирэхээр нь юу болсныг асуухад намайг хардаснаас болж нөхөр зодсон гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 40 х/,
5.Гэрч Д....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сард байсан өдрийг нь санахгүй байна унтаж байсан чинь үүрээр хажуу айлын хүүхэд ... орж ирээд ...ах эхнэртэйгээ муудалцаад зодоод байна миний үгэнд орохгүй загнаад байна та ор доо гэсний дагуу орсон чинь эхнэр нь хөнжлөө нөмөрсөн уйлаад хэвтэж байсан тэгэхээр нь ...ийг юу болоод байгаа юм бэ гэсэн чинь зүгээр байна намайг гарч бай гэсэн тэгэхээр нь чамайг эхнэрээ зодчихлоо гээд дуудаад байна яах гээд байгаа юм гээд дагуулж гараад 1 тамхи өгч тайвшруулаад одоо хэл ам битгий хийгээрэй гэсэн чинь за гээд тэр гэртээ орсон, би гэртээ ороод унтсан. ...” гэх мэдүүлэг /хх 42 х/,
6.Гэрч Ж....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд гар утасны цэнэг дуусах гээд байхаар нь цэнэглэгч авахаар гэрт нь орсон чинь ... эгч зодуулсан байдалтай уйлаад сууж байсан. ..Тухайн үед намайг ороход ... эгчийн 2 нүд нь хөхөрсөн, ам хамраас нь цус гарсан доошоо хараад суусан байсан. Бид нар бүгд ойролцоо амьдардаг бөгөөд энэ хоёр урьд нь зодолдож байгаагүй. ...” гэх мэдүүлэг /хх 44 х/,
7.Шинжээчийн 11547 тоот дүгнэлт
1.Г....ын биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал харвалт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, эрүүний баруун нум, хүзүү, баруун чихний ар гадаргуу, баруун бугалга, цээж баруун, зүүн бугалга, зүүн эгэм цус хуралт, дээд уруулын дотор салстын язарсан шарх, доод уруулын дотор салстын цус хуралт, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. ..." гэх дүгнэлт /хх 24 х/,
5.Шүүх эмнэлэгийн нэмэлт шинжилгээ хийсэн 1363 дугаартай: “..Г....ын биед учирсан гэмтлүүдийн шинж байдлаас үзэхэд 3 хоногийн дотор үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байх ба хэрэг болсон гэх 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр үүссэн байх боломжтой байна. гэх дүгнэл /хх 29-30 х/,
9.Аюулын зэргийн үнэлгээний маягт “өндөр” /хх 13-14 х/
10.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 47 х/
11.Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх 55-63 х/
12.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 66 х/
13.Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх 67 х/
14.Гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх 68 х/
15.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 69 х/
16.Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 70 х/
17.Эвлэрлийн баталгаа /хх 105 х/ зэрэг болно
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Шүүгдэгч Б....нь 2019 оны 9 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ...дугаар хороо, Хилчний 1 дүгээр гудамжны задгайд байрлах гэртээ эхнэр Г....ыг бусадтай хардан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Г....ын “...өөрийнхөө найз ...той унтаж хэвтдэг гэж хардаж, янз бүрээр хэлж доромжилж, дээр гарч сууж байгаад нүүр, толгой, хоёр гарны булчин, цээж хэсэг рүү олон удаа гараараа цохиж зодсоны дараа би уйлаад сууж байхад гаднаас ...нар орж ирээд болиоч гэсэн чинь намайг өмөөрлөө гэж загнаж түлхсэн чинь гарч яваад хажуу айлын ... дагуулж орж ирэхэд нь миний амьдрал та нарт хамаагүй гэж уурлаад муудалцаад хөөгөөд явуулсан. ...” гэх мэдүүлэг /хх 21 х/,
Шүүгдэгч Б....ийн “...намайг ... гэж хүнтэй андуурч дуудахаар нь хардаж уурлаад дээр гарч суугаад толгой нүүр, цээж, гар хэсэгт олон удаа цохиж зодсон. ...” гэх мэдүүлэг /хх 95 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч Б....ы “... бэр ... гэрт орж ирээд аавынд хүргээд өг гэсэн тэгэхээр нь юу болсоныг асуухад ямар нэг юм хэлээгүй. Тэгээд нарангийн голд байдаг аавынд нь хүргэж өгөх замдаа ямар нэгэн юм яриагүй бөгөөд нүүр нь зодуулсан хавдсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 38 х/,
Гэрч Ц....ийн “...2019 оны 09 дүгээр сарын 20-ны өглөө 06 цагийн үед нүд, нүүр нь хөхөрсөн үс нь цус болсон зодуулсан байдалтай орж ирэхээр нь юу болсныг асуухад намайг хардаснаас болж нөхөр зодсон гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 40 х/,
Гэрч Ж....ын “...... эгчийн 2 нүд нь хөхөрсөн, ам хамраас нь цус гарсан доошоо хараад суусан байсан. Бид нар бүгд ойролцоо амьдардаг бөгөөд энэ хоёр урьд нь зодолдож байгаагүй. ...” гэх мэдүүлэг /хх 44 х/,
Шинжээчийн 11547 тоот дүгнэлт
1.Г....ын биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал харвалт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, эрүүний баруун нум, хүзүү, баруун чихний ар гадаргуу, баруун бугалга, цээж баруун, зүүн бугалга, зүүн эгэм цус хуралт, дээд уруулын дотор салстын язарсан шарх, доод уруулын дотор салстын цус хуралт, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. ..." гэх дүгнэлт /хх 24 х/,
Шүүх эмнэлэгийн нэмэлт шинжилгээ хийсэн 1363 дугаартай: “..Г....ын биед учирсан гэмтлүүдийн шинж байдлаас үзэхэд 3 хоногийн дотор үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байх ба хэрэг болсон гэх 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр үүссэн байх боломжтой байна. гэх дүгнэлт /хх 29-30 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Б....нь Г....ын биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал харвалт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, эрүүний баруун нум, хүзүү, баруун чихний ар гадаргуу, баруун бугалга, цээж баруун, зүүн бугалга, зүүн эгэм цус хуралт, дээд уруулын дотор салстын язарсан шарх, доод уруулын дотор салстын цус хуралт, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.
Шүүгдэгч Б....хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Б....ийн үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг хуульчилсан.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаа гэдгийг хууль тогтоогчийн зүгээс аутентик тайлбараар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт тайлбарласан. Энэхүү тайлбар хэсэгт зааснаар “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжинд байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно гэсэн.
Шүүгдэгч Б...., хохирогч Г.... нар гэр бүлийн баталгаатай /хх 68 х/ гэр бүлийн гишүүд болох нь тогтоогдсон тул Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд гэж үзнэ.
Дээр дурьдсан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” хэмээх нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлд заасан тайлбарыг баримталсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хууль ёсны зарчимд нийцнэ.
Иймд шүүгдэгч Б....нь хохирогч Г....ын эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б....ийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч Г.... эмчилгээний зардал нэхэмжлээгүй, гомдол саналгүй болох нь эвлэрлийн гэрээ /хх 105 х/-ээр тогтоогдож байгаа тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.
Улсын яллагч: Б....д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, мөн хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ялын санал гаргасан.
Шүүгдэгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, улсын яллагчийн ялын саналыг зөвшөөрч байна гэсэн.
Б....ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг их биш, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэг, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан шүүхээс улсын яллагчийн санал болгосон 500 нэгжтэй тэнцэх торгуулийн ялыг оногдуулж, 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон гэж үзсэн болно.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шодон овогт ...ын ...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б....ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Б....д үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б....д мэдэгдсүгэй.
5.Б....ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ