| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2016/06330/и |
| Дугаар | 6378 |
| Огноо | 2016-10-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 6378
| 2016 оны 10 сарын 27 өдөр | Дугаар 101/ШШ2016/06378 | Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 51 дүгээр байрны 142 тоотод оршин суух, Тайж овогт Лхамжавын Мөнхжаргал /РД:УС67011609/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, 2-46 тоотод оршин суух, Долгорын Нямхүү /РД:ЧЕ61050867/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 10.740.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,
Д.Нямхүүгийн 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Л.Мөнхжаргалтай байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Л.Мөнхжаргал,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг /ШТ№0253/,
Хариуцагч Д.Нямхүү,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Дамба /ШТ№0365/,
Гэрч С.Наранцэцэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Түмэндэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Мөнхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Д.Энхтунгалагийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Л.Мөнхжаргал миний бие нь Өгөөмөр техникийн зах дээр автомашины сэлбэгийн худалдаа эрхэлж байсан Д.Нямхүүтэй 2011 онд танилцсан бөгөөд түүнд мөнгө зээлдүүлж харилцан өгч авч бие биедээ тусалдаг байсан.
Д.Нямхүү нь мөнгө зээлдүүлээч гэхээр нь А.Мөнхзулаас 7.500.000 төгрөг зээлж аваад 2013.04.26-ны өдөр зээлийн гэрээ байгуулан Д.Нямхүүд бэлнээр хүлээлгэн өгсөн.
Зээлийн гэрээнд Д.Нямхүүд 7.500.000 төгрөгийг бэлнээр зээлдүүлж, тэрээр 2013 оны 10 дугаарсарын 26-ны дотор ажлын 150 хоногт багтааж өдрийн 50.000 төгрөгөөр хэсэгчлэн буцааж төлөхөөрзаасан.
Уг нь бид хоёр 2013.04.26-ны өдөр 7.500.000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, 6 %-ийн хүүтэй байхаар ярилцаж байснаа хүү тооцохгүйгээр, хугацаа хэтэрсэн хоногт алданги төлөхөөр тохиролцсон юм.
Д.Нямхүү нь гэрээнд заасны дагуу 2013 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш өдөрт 20.000 төгрөгийг 17 удаа өгсөн бөгөөд нийтдээ 340.000 төгрөгийг буцаан өгсөн боловч үлдэгдэл 7.160.000 төгрөгийг өгөөгүй болно.
Миний зүгээс Д.Нямхүүд өмнө нь мөнгө зээлдүүлэхдээ бичгээр баримт үйлдэж байгаагүй бөгөөд тэр авсан мөнгөө буцаагаад өгдөг байсан болохоор түүнд итгээд гэрээний маягтыг ашиглаад гэрээ байгуулсан.
Д.Нямхүүгээс зээлээ төлөхийг шаардахад боломжоороо өгнө, бие муу эмнэлгээр явж байна гэжбайснаа сүүлдээ ажлын байраа зараад алга болсон бөгөөд утсаар мөнгөө нэхэхээр цагдаа шүүхээр яваад мөнгөө аваарай гэх болсон.
Тэгэхээр нь ерөөсөө залилуулсан гэж үзээд Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан.
Д.Нямхүү цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа болон 2015 онд шүүхэд тайлбар өгч байхдаа зээлийн гэрээг хуурамчаар үйлдсэн, цагаан цаасан дээр гарын үсэг зуруулсан гэж огт ярьж байгаагүй, гэтэл одоо ийм зүйл ярьж байгааг зөвшөөрөхгүй.
Дээрх зээлээс өмнө Д.Нямхүүд нь 2012.03.16-ны өдөр 5.000.000 төгрөгийг, 6%-ийн хүүтэй зээлдүүлсэн, тэрээр хүү 1.500.000 төгрөгийн хамт 2012 оны10 дугаар сар гэхэд 6.500.000 төгрөг төлөх ёстой байсан.
Дараа нь 2012.10.25-ны өдөр 1.000.000 төгрөг зээлж аваад түүнийг хүүгийн хамт 1.060.000 төгрөг болгож төлөх байсныг 2 сарын дараа төлж дуусгасан.
Дээрх зээлүүдийг 2013.04.26-ны өдрийн 7.500.000 төгрөгийн зээлийн гэрээнд дүгнээгүй юм.
Д.Нямхүү нь олон жил арилжаа наймаа хийсэн, өдий насны хүн байж хоосон цаасан дээр 7.500.000 төгрөг авсан гээд гарын үсэг, регистр, утасны дугаараа бичээд өгөх хүн биш гэдгийг хэлмээр байна.
Өөрийнх нь надад өгсөн гэх олон тоо бүхий мөнгөний баримтад би гарын үсэг зураагүй бөгөөд Д.Нямхүү ийм хэмжээний мөнгө өгчихөөд өөртөө гарын үсэг зуруулахгүй үлдэнэ гэж байхгүй.
Иймд Д.Нямхүүгийн төлсөн 340.000 төгрөгийг үндсэн зээлээс хасаад үлдэх 7.160.000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 3.580.000 төгрөг, нийт 10.740.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Нямхүү шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон өмгөөлөгч Б.Дамбын хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.Нямхүү миний бие нь хувиараа Өгөөмөр зах дээр автомашины сэлбэг зардаг байсан юм.Л.Мөнхжаргалаас 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 7.500.000 төгрөгийг зээлж аваагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл бидний хооронд 7.500.000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа огт үүсээгүй болно.
Л.Мөнхжаргалаас 2012.03.16-ны өдөр 5.000.000 төгрөг зээлдүүлээч гэхэд н.Чанцалдуламд миний мөнгө байгаа гэхээр нь түүнээс 2012 оны 03 дугаар сарын 16-ны өдөр сарын 8 хувийн хүүтэй, 5.000.000 төгрөгийг нь хүүгийн хамт 2012.03.16-ны өдрөөс 2013.08.19-ний хооронд өдөр бүр 20.000 төгрөгөөр цувуулан төлсөөр 7.160.000 төгрөг болгон төлж дуусгасан.
Л.Мөнхжаргал нь гэрээ байгуулахдаа н.Чанцалдуламд өгсөн мөнгөө эргүүлж авахад зээлийн гэрээ хэрэгтэй учраас 2-уулаа зээлийн гэрээ байгуулъя гэсэн. Тэгээд н.Чанцалдуламаас үндсэн зээл 5.000.000 төгрөг, хүү 2.000.000 төгрөг, унааны мөнгө 500.000 төгрөг авах гэсэн юм гээд надад 7.500.000 төгрөг зээлдүүлсэн гэх зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Тухайн үед нь би н.Чанцалдуламаар дамжуулан авсан 5.000.000 төгрөгөө Л.Мөнхжаргалд төлж дуусгаагүй байсан учир түүнийг гуйхаар нь 7.500.000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан юм. Түүнээс биш энэ өдөр Л.Мөнхжаргал надад 7.500.000 төгрөг хүлээлгэж өгөөгүй, би ч түүнээс ийм хэмжээний мөнгө хүлээж аваагүй.
Тэгээд энэ зээлийг намайг төлж байсан мэтээр өдөр тутам мөнгө төлсөн гэх хүснэгт бүхий хуурамч баримт үйлдсэнийг шүүхэд ирүүлсэн байсан.
Иймд Л.Мөнхжаргалын үндсэн зээл 7.160.000 төгрөг, алданги 3.580.000 төгрөг, нийт 10.740.000 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Д.Нямхүү шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Л.Мөнхжаргал нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар надтай зээлийн гэрээ байгуулсан гэх үндэслэлээр 7.500.000 төгрөгийг шаардаж байна. Гэтэл надаас шаардаад байгаа 7.500.000 төгрөгийг түүнээс огт аваагүй, мөн үндэслэл болгон шаардаад байгаа зээлийн гэрээг бид байгуулаагүй.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу зээлийн гэрээ нь зээлдүүлэгчийн өмчлөлд мөнгө буюу эд хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд өгөх үүргийг хүлээн гэрээ байгуулах ёстой.
Гэвч надад 7.500.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй. Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлд зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор заасан.
Гэтэл би Л.Мөнхжаргалаас огт мөнгө аваагүй, мөн зээлийн гэрээ байгуулаагүй бөгөөд хоосон цаасан дээр 5.000.000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулах гэсэн юм, та энэ дээр гарын үсэг зурчих гээд хоосон цаас өгсөн.
Тэгэхээр нь би үнэхээр 5.000.000 төгрөгийн зээл авсан болохоор зөвшөөрч түүнд итгэн гарын үсэг зурсан.
Гэтэл Л.Мөнхжаргал миний гарын үсэг зурсан хоосон цаасыг ашиглан зохиомлоор, намайг хууран мэхлэх замаар 7.500.000 төгрөгний зээлийн гэрээ байгуулан шаардаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хууль бус юм.
Ийм учраас Л.Мөнхжаргалын гэрээ байгуулах зорилгоор гарын үсэг зуруулсан 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хууран мэхэлж хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Л.Мөнхжаргал сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.Нямхүү нь иргэн Л.Мөнхжаргал надаас 7.500.000 төгрөгийг авсан нь үнэн бөгөөд би тухайн үед уг мөнгийг өөрийн найз Д.Мөнхзулаас аваад Д.Нямхүүд өгч байсан.
Энэ тухай би Д.Нямхүүд холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар Д.Мөнхзул нь гэрчээр асуугдсан.
Эрүүгийн хэрэгт Д.Нямхүү нь шалгагдаж байхдаа мөнгө авснаа хүлээн зөвшөөрч, үндсэн мөнгөний хүү болох 340.000 төгрөгийг өгснөө хүлээн зөвшөөрсөн байдаг.
Мөн Д.Нямхүү нь зээлийн гэрээ байгуулаагүй гэдэг. Гэтэл 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээн дээрх гарын үсэг, регистр, хаяг нь Д.Нямхүүгийн өөрийнх нь гараар бичигдсэн байдаг. Хоосон цаасан дээр гарын үсэг зурсан гэж байгаа боловч зээлийн гэрээн дээр гарын үсэг зурсан гэдэг нь 2013.04.26-ны өдрийн гэрээнээс тодорхой харагдана. Огт худлаа ярьж бичиж байгаа болно.
Д.Нямхүү өмнө нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа энэ тухай огт ярьж байгаагүй байснаа уг хэрэг иргэд хоорондын маргаан, иргэний журмаар шийдвэрлэнэ гэж эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгосноос хойш ийм зүйл ярьдаг болсон.
Өдий насны, наймаа арилжаа хийдэг хүн хоосон цаасан дээр гарын үсэг зурна гэж байхгүй гэж үзэж байна. Их зальтай хүн гэдэг нь илт ойлгомжтой байна.
Иймд Д.Нямхүүгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гэрч С.Наранцэцэг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Ээж Д.Нямхүү нь 5.000.000 төгрөгийг н.Чанцалдуламаас авсан бөгөөд үүнийгээ Л.Мөнхжаргалд өдөр бүр цувуулан төлж дуусгасан. Тодорхой сар, өдрийг санахгүй байна. н.Чанцалдуламаас мөнгөө авахад зээлийн гэрээ байгуулах хэрэгтэй байна гээд Л.Мөнхжаргалыг хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан гээд ээж Д.Нямхүү ярьсан. Яг энэ гэрээ байгуулах үед нь би хажууд нь байгаагүй...гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Мөнхжаргал нь хариуцагч Д.Нямхүүд холбогдуулан 10.740.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага,
Д.Нямхүү нь 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Л.Мөнхжаргалтай байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.
Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ.
Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар:
Нэхэмжлэгч Л.Мөнхжаргал нь хариуцагч Д.Нямхүүд холбогдуулан 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ-ний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 7.160.000 төгрөг, алданги 3.580.000 төгрөг, нийт 10.740.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
Нэхэмжлэгч Л.Мөнхжаргал нь 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 7.500.000 төгрөгийг /2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл/ 6 сарын хугацаатай, хүүгүйгээр зээлдүүлэх,
хариуцагч Д.Нямхүү нь зээлийг хугацаанд эргүүлэн төлөх, хэрэв хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувиар тооцож алданги төлөх,
зээлийг ажлын 150 хоногт өдрийн 50.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөх нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулсан байна.
/хх-ийн 3 дугаар тал/
Л.Мөнхжаргал нь зээлийн гэрээ байгуулагдсан 2013.04.26-ны өдөр 7.500.000 төгрөгийг Д.Нямхүүд хүлээлгэн өгсөн, тэр үндсэн зээлээс 340.000 төгрөгийг буцаан төлсөн тул үндсэн зээлийн үлдэгдэл, гэрээнд заасан алдангийн хамт нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж,
Д.Нямхүү нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч гэрээний дагуу 7.500.000 төгрөгийг хүлээж аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Л.Мөнхжаргал нь 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу 7.500.000 төгрөгийг хариуцагч Д.Нямхүүд шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэх байдал тогтоогдсонгүй.
Тодруулбал талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангаж байх тул тэдний хооронд гэрээг бичгээр хийгдсэн гэж үзэх боловч зээлийн гэрээний үндсэн шинж нь мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар тодорхойлогдох учраас зээлдэгч нь 7.500.000 төгрөгийг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлж өгсөн гэж үзэх үндэслэл зохигчдын тайлбар болон хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Цагдаагийн байгууллагад гэрч Д.Мөнхзулын 7.500.000 төгрөгийг Л.Мөнхжаргалд зээлдүүлсэн гэх мэдүүлэг нь Л.Мөнхжаргал нь дээрх мөнгийг Д.Нямхүүд хүлээлгэн өгснийг нотолсон баримт гэж үзэх боломжгүй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д: Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ,
Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т: Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.
Үүнээс үзэхэд зээлдэгч гэрээний зүйл болох мөнгө буюу эд хөрөнгийг зээлдүүлэгчээс шилжүүлэн аваагүй тохиолдолд эд хөрөнгийг эргүүлэн төлөх үүрэг үүсэхгүй юм.
Нэхэмжлэгч Л.Мөнхжаргал нь зээлийн гэрээний дагуу 7.500.000 төгрөгийг Д.Нямхүүд шилжүүлэн өгснөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэв.
Нэгэнт зээлдүүлэгч Л.Мөнхжаргал нь зээлийн гэрээний үүрэг 7.500.000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн нь тогтоогдохгүй тул зээлдэгч Д.Нямхүүд зээлийн гэрээний үүргийг эргүүлэн төлөх үүрэг үүсээгүй гэж үзэв.
Иймд хариуцагч Д.Нямхүүгээс үндсэн зээл 7.160.000 төгрөг, алданги 3.580.000 төгрөг, нийт 10.740.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Мөнхжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Л.Мөнхжаргал нь 7.500.000 төгрөгийг Д.Нямхүүг залилан мэхэлж авсан гэж, Д.Нямхүү нь зээлийн гэрээг Л.Мөнхжаргалыг хураамчаар үйлдсэн гэж тус тус Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байх бөгөөд тэдэнд холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх асуудал гэж үзэн Прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
/хх-ийн 6,10-11, 39-61, 113-114 дугаар тал/
Цагдаагийн байгууллага тэдний гомдлыг шийдвэрлэх явцад зохигч хэн аль нь сэжигтэн, яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг, хохирогч Л.Болортуяа, Н.Энхтуяа нарын мэдүүлэг, гэрч С.Нямбаяр, Д.Энхбат, Д.Мөнхзул, С.Наранцэцэг нарын мэдүүлэг, нэхэмжлэгчээс ирүүлсэн Өдөр тутам мөнгө төлсөн гэх хүснэгт бүхий баримт, хариуцагчаас ирүүлсэн өөрийн тооцооны дэвтэр дээрх мөнгө хүлээлгэн өгсөн баримт гэх баримтуудыг Л.Мөнхжаргал нь дээрх мөнгийг Д.Нямхүүд хүлээлгэн өгснийг нотолсон баримт гэж үзэх боломжгүй тул шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.
/хх-ийн 7, 91-119, 121-125 дугаар тал/
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар:
Хариуцагч Д.Нямхүү нь нэхэмжлэгч Л.Мөнхжаргалд холбогдуулан талуудын хооронд 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хууран мэхэлж хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.
Л.Мөнхжаргал, Д.Нямхүү нарын хооронд 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 7.500.000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, хүүгүйгээр зээлдүүлэх, хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд алданги төлөх,зээлийг ажлын 150 хоногт өдрийн 50.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөх нөхцөлтэй зээлийн гэрээ бичгээр байгуулагджээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан боловч, гэрээний дагуу Л.Мөнхжаргал нь 7.500.000 төгрөгийг Д.Нямхүүд шилжүүлэн өгсөн гэх үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Дээр дурдсан байдлуудыг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардсан нэхэмжлэгч Л.Мөнхжаргалын үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Иймд талуудын хооронд 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хуурамчаар үйлдсэн гэж хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч Д.Нямхүүгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн хувьд үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116,118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Д.Нямхүүгээс үндсэн зээл 7.160.000 төгрөг, алданги 3.580.000 төгрөг, нийт 10.740.000 төгрөг гаргуулах тухай Л.Мөнхжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул талуудын хооронд байгуулсан 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээг төгөлдөр бусд тооцуулах тухай Д.Нямхүүгийн сөрөг нэх .
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 57 57.1, 60 дугаар зүйлийн 60.1- нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 186.790 төгрөг, хариуцагчийн улс урьдчилан төлсөн 135.000 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ