| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 101/2016/1679/И/ |
| Дугаар | 1726 |
| Огноо | 2016-10-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 1726
Д.*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2016/00491 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Д.*******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М.*******т холбогдох
Хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх, орон сууц хөлслөх гэрээний үүрэгт625 000 төгрөг, орон сууц ашиглалтын зардалд 244 057 төгрөг тус тус гаргуулах, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, гэрээний дагуу байрны төлбөрт төлсөн250 000 төгрөгийг буцаан гаргуулах, орон сууцны засварын зардалд900 000 төгрөг, тусгайлан захиалан хийлгэсэн тавилгын үнэд719 100 төгрөг тус тус гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг
Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.*******,
Хариуцагчийн өмгөөлөгч: Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн өмчлөлийн ******* дүүрэг,*******дугаар хороо, *******, *******, ний гудамж,дугаар байрнытоот хаягт байршилтай 46.66 м.кв талбайтай*******өрөө орон сууцыг М.*******т худалдахаар 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэвч уг байрны мөнгийг М.******* төлөхгүй зээл хөөцөлдөж байх хугацаандаа засвар хийе гэж хэлээд түлхүүр авсан болно. Миний бие 2014 оны 12 сард утсаар ярихад бидний зөвшөөрөлгүй дураараа байранд ороод суучихсан зээл бүтээгүй, харин хүнд зээлүүлсэн мөнгөө авах хүртэл түрээсээр сууя гээд сарын 750 000 төгрөгөөр тохиролцон суух болсон болно. Түрээсийн төлбөрөө cap тутамд өгөлгүй удаа дараа нэхэл дагал болж байж авдаг байсан юм. М.******* нь “дахин зээл хөөцөлдөж байгаа, хүнээс мөнгө авч чадахгүй байна” гэх зэргээр олон удаа намайг хуурч миний байрыг суллаж өгөхгүй байгаа. Иймд ******* дүүрэг, хороо, *******, *******, ний гудамж, байрнытоот хаягт байршилтай 46.66 м.кв талбайтай*******өрөө орон сууцыг М.*******ын эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, орон сууц хөлслөх гэрээний төлбөр болох 2015 оны 10 сарын үлдэгдэл төлбөр 250 000 төгрөг, 2015 оны 11 сараас 2016 онысарын түрээсийн төлбөр000 000 төгрөг, 2016 оны 7 сарын хагас төлбөр 375 000 төгрөг нийт625 000 төгрөгийг гаргуулах, 2016 оны 4, 5,сарын ашиглалтын зардал 244 057 төгрөгийг гаргуулах, Д.*******, М.******* нарын хооронд 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан "орон сууц худалдах, худалдан авах гэрээ"-г хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Д.*******, М.******* нарын дунд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаад худалдсан байдаг. Уг байр нь 120 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн 30 хувийг бэлнээр, үлдсэнг нь зээлээр төлнө гэж тохирсон байдаг. Тухайн үед зээл бүтээгүй учир төлбөр төлөх нөхцөл хойшлогдоод төлбөрийг нь хойшлуулсан. Орон сууц хөлсөлсөн гэрээ огт байхгүй. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа шаардлага ч тэр юм. Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгаа. Энэ гэрээ бол аль аль тал нь хүчинтэй гэж үзсэн. Дур мэдэн орсон зүйл байхгүй. Д.*******тэй өөртэй нь яриад зөвшөөрөл авсны үндсэн дээр орон сууцанд орсон. Дотор нь засвар хийсэн, тавилга захиалж хийлгэсэн. Зүгээр түрээслэх гэж байсан бол 13 000 000 төгрөгийн засвар хийхгүй байсан. Өөрөө амьдарна гэж үзээд засвар хийж тавилга хийлгэсэн байгаа. Байшингийн булан, доголд тааруулаад тавилга хийсэн. Орон сууц хөлслөх гэрээ байгуулаагүй гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Д.*******гийн өмчлөлийн орон сууцыг худалдах, худалдан авахаар тохиролцож, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр "орон сууц худалдах, худалдах авах гэрээ"-г байгуулсан. Гэрээ байгуулахдаа орон сууцны үнийг зээлээр төлөхөөр тохиролцсон. Тухайн үед М.******* нь Худалдаа, хөгжлийн банкнаас зээл авахаар хандсан боловч тус банк байрны үнэлгээ хэтэрхий өндөр байна гэдэг үндэслэлээр зээлийг олгоогүй байдаг. Үүссэн нөхцөл байдлын талаар М.******* нь Д.*******д мэдэгдэх гэсэн боловч холбогдож чадаагүй харин түүний охин Г.Ганцэцэгийг утсаар ярихад нь энэ талаар хэлж, байрны үнийг багасгахгүйгээр анх тохирсон үнээрээ нийт 120 000 000 төгрөгийг боломжоороо цувуулж төлнө, ингэхдээ cap бүр 750 000 төгрөгөөс багагүй хэмжээний төлбөр төлж байна гэж тохирсон. Талуудын хооронд ямар нэгэн орон сууц түрээслэх тохиролцоо огт хийгдээгүй, гэрээ байгуулагдаагүй. Худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулснаас хойш огт уулзаж ярилцаагүй болно. Худалдах, худалдан авах гэрээг улсын бүртгэлийн газар бүртгүүлэх ёстой байсан. Ингэснээр гэрээ хүчин төгөлдөр болдог. Улсын бүртгэлээ ч хийлгээгүй. Тийм учраас Иргэний хуулийн 56.1.8-д зааснаар "орон сууц худалдах, худалдан авах гэрээ"-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрээний дагуу байрны төлбөрт төлсөн250 000 төгрөгийг гаргуулах, байрны засварын зардал болох900 000 төгрөгийг гаргуулах, тусгайлан захиалсан өөр байранд ашиглаж болохгүй тавилгын үнэ719 100 төгрөг нийт 22 869 100 төгрөгийг гаргуулж өгнө үү. Эдгээр мөнгийг өгсөн тохиолдолд орон сууцыг нь чөлөөлөхөд бэлэн гэжээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Гэрээний 3-р зүйлд 120 000 000 төгрөгийг 11 дүгээр сарын 20-ны өдөр төлж дуусгана гэж тохирсон. Урьдчилгаа 30 хувь огт төлөгдөөгүй байгаа. Анхнаасаа энэ хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Гэрээ байгуулсан бол үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлнэ гэж байна. Энэ гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байсан. Хэргийн нотлох баримтаас харахад 120 000 000 төгрөгийн орон сууц худалдаж авах гээд урьдчилгаа мөнгийг төлөх чадвартай гээд байсан хүн ******* дүүргийн 29 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтоор нэн ядуу болчихсон байна. Яагаад байр худалдаж авах гээд байсан хүн чинь нэн ядуу болоод улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөөд яваад байдаг юм бэ гэсэн асуудлууд гарч ирж байгаа юм. Иргэний хуулийн 288.4-т зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлслөн авсан эд хөрөнгөд өөрийнх нь зөвшөөрөлгүй хийсэн салгаж үл болох засан сайжруулалтын үнийг хөлслөгчид төлөхөөс татгалзах эрхтэй гэж байгаа юм. Ямарч зөвшөөрөлгүйгээр хийсэн тавилга, засварын үнийг нэхэмжлэх хууль зүйн үндэслэл байхгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 492 дугаар зүйлийн 492.1.1, 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар Д.*******гийн өмчлөлийн ******* дүүрэг, хороо, *******, *******, ний гудамж, байрнытоот хаягт байршилтай 46.66 м2 талбайтай*******өрөө орон сууцыг чөлөөлөхийг М.*******т даалгаж, М.*******аас 4 369 057 төгрөгийг гаргуулан Д.*******д олгож, үлдэх*******500 000 төгрөгийг, мөн 2014 оны 10 сарын 28-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5, 288 дугаар зүйлийн 288.2.4, 302 дугаар зүйлийн 302.1, 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар Д.*******гээс900 000 төгрөгийг гаргуулан М.*******д олгож, үлдэх 15 969 100 төгрөгийг, мөн 2014 оны 10 сарын 28-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3, 58 дугаар зүйлийн 58.3, 58.4, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.3, 63.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 266 410 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, дутуу төлсөн тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 686 595 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт оруулж, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч М.*******аас тэмдэгтийн хураамжид 84 855 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгуулахаар шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “... 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийгдсэн засвар, засварын ажлын хөлс900 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан талаар гэрээнд хийсэн тэмдэглэл зэргийг нэхэмжлэгч баримтаар няцаагаагүй, мөн уг засал чимэглэл, мужаан, цахилгаан сантехникийн засварын ажил, үр дүн нь Д.*******гийн өмчлөлийн орон сууцанд үлдэж байгаа, М.******* эдгээр засварыг салган авч явах боломжгүй тул Иргэний хуулийн 289 дүгээр зуйлийн 289.2.5-д заасны дагуу хөлслүүлэгч Д.*******гээс900 000 төгрөгийг гаргуулан М.*******д олгох үндэслэлтэй" гэжээ. Нэхэмжлэгч Д.******* хариуцагч М.******* нарын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдаагүй байхад хуулийг буруу ойлгож хууль хэрэглээний ноцтой алдаа гаргаж байна. Иймд шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т "Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5, 288 дугаар зүйлийн 288.2.4, 302 дугаар зүйлийн 302.1, 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар Д.*******гээс900 000 төгрөгийг гаргуулан М.*******д олгож” гэсэн хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч М.*******т холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх, орон сууц хөлслөх гэрээний үүрэгт625 000 төгрөг, орон сууц ашиглалтын зардалд 244 057 төгрөг тус тус гаргуулах, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч,
2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, гэрээний дагуу байрны төлбөрт төлсөн250 000 төгрөгийг буцаан гаргуулах, орон сууцны засварын зардалд900 000 төгрөг, тусгайлан захиалан хийлгэсэн тавилгын үнэд719 100 төгрөг тус тус гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.
Зохигчид 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Д.******* нь ******* дүүргийн*******дугаар хороо, *******, *******, дийн гудамж,дугаар байр,тоотод байрлах*******өрөө орон сууцыг шилжүүлэх, хариуцагч М.******* нь орон сууцны үнэ 120 000 000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийндугаар тал/
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн болно.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “… М.******* нь орон сууцны үнэ 120 000 000 төгрөгийг төлөх төлбөрийн чадваргүй атлаа хууран мэхэлж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд зээл хөөцөлдөж орон сууцыг авна гэсэн …” гэж,
Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “… орон сууц худалдах, худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг зөрчсөн тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулна” гэж тус тус тайлбарласан боловч зохигчдын нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд талууд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан гэж үзэхээр байна.
Хариуцагч М.******* нь маргааны зүйл болох орон сууцанд 2015 оны 1 дүгээр сараас хойш амьдарч байгаа үйл баримтад талууд маргаагүй ба уг орон сууц нэхэмжлэгч Д.*******гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон байх тул анхан шатны шүүх хариуцагч М.*******ын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт заасантай тус тус нийцжээ.
Харин талууд худалдах, худалдан авах гэрээний үүргийг орон сууц хөлслөх гэрээний үүргээр сольсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасантай нийцээгүй байна. Учир нь нэхэмжлэгч хэдийгээр орон сууц хөлслөх гэрээний үүрэг хэмээн625 000 төгрөг нэхэмжилсэн боловч хариуцагч орон сууц хөлслөх гэрээ байгуулагдаагүй гэж татгалздаг бөгөөд нэхэмжлэгч Д.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна.
Хариуцагч М.******* нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2015 оны 1 сараас 2016 оны 1 сар хүртэл хугацаанд сар бүр 750 000 төгрөг нийт250 000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж, энэ талаар бичгийн баримтыг шүүхэд цуглуулж өгсөн байна. Талууд худалдах, худалдан авах гэрээг цуцалсан ба хариуцагч нь бусдын орон сууцанд үнэ төлбөргүйгээр 2016 оны*******сараас 2016 оны 7 сар хүртэлхи хугацаанд амьдарсан байх тул анхан шатны шүүх хариуцагчаас 4 125 000 төгрөг, ашиглалтын зардал 244 057 төгрөг нийт 4 369 057 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасантай нийцжээ.
Хариуцагч М.******* нь бусдын өмчлөлийн орон сууцанд амьдарсан, мөн худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй атлаа орон сууцанд худалдагчийн зөвшөөрөлгүй тавилга хийлгэсэн байх тул худалдах, худалдах авах гэрээний үүрэгт төлсөн250 000 төгрөг, тавилгын үнэ719 100 төгрөгийг тус тус гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Харин хариуцагч М.******* нь орон сууцанд900 000 төгрөгөөр засвар хийсэн болох нь ажил гүйцэтгэх гэрээгээр тогтоогдсон, уг засварын ажлын үр дүн нь орон сууцанд үлдэж байгаа, нэхэмжлэгч засварын ажлын хөлсийг няцаасан баримтыг гаргаагүй гэж анхан шатны шүүх дүгнэж, орон сууцны өмчлөгч Д.*******гээс900 000 төгрөгийг гаргуулж хариуцагч М.*******т олгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасантай нийцсэн байна.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2016/00491 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн
2 дахь заалтын “Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5, 288 дугаар зүйлийн 288.2.4, 302 дугаар зүйлийн 302.1 …” гэснийг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Г.ДАВААДОРЖ