| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2016/05950/и |
| Дугаар | 6384 |
| Огноо | 2016-10-28 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 6384
| 2016 оны 10 сарын 28 өдөр | Дугаар 101/ШШ2016/06384 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, шүүгч Д.Ганболд, Н.Сарангүн нарын бүрэдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дэлгэр Интернэшнл ХХК /Хан-Уул дүүрэг,*******,*******,*******-гийн хашаанд байрлах,*******,*******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,, 15 дугаар хороолол 65 дугаар байрны 37 тоот хаягторшин суух үндсэн бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 106-7 дугаар байрны 35 тоот хаягт түр оршин суух,,
Хариуцагч: ,, 64 дүгээр байрны 56 тоот хаягт оршин суух үндсэн бүртгэлтэй, ,,, Тольтон бургууд овогтой Ганбаатарын Солонго /РД:ЦБ87082569/ нарт холбогдох
Хохирол 9.980.840 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагч *******,,
Иргэдийн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Түмэндэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч*******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* нь 2012.04.29-ний өдөр*******-д борлуулалтын менежерийн ажилд орсон бөгөөд 2014.06.12-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн.
******* нь компанийн складнаас хүнс, ахуйн хэрэглээний бараа хүлээн авч түгээлтээр борлуулдаг, байгууллагын автомашин эзэмшдэг байсан. Барааг хүлээн авсан аж ахуйн нэгж зээлээр авсан бол үнийг нь манай байгуулллагын дансанд тушаадаг, бэлнээр өгсөн бол түүнийг ******* байгууллагад тушаадаг байсан. Зээлээр бараа авсан аж ахуйн нэгж төлбөрөө төлөөгүй тохиолдолд тухайн байгууллагатай нь манай байгууллага тооцоогоо нийлээд явдаг байсан, бараа худалдан авсан байгууллага үнийг төлөөгүй явдалд ******* буруугүй бөгөөд харин ******* бэлнээр авсан барааны үнийг төлөөгүй нь түүний буруу болно.
Дээрх байдлаас үзэхэд ******* нь борлуулсан барааны бэлнээр тушаасан төлбөрийг байгууллагадаа дутуу тушаах, эсхүл тушаахгйү байснаас болоод дутагдал үүссэн.
******* нь тус байгууллагад ажиллаж байхдаа 2012.03.29-ний өдрөөс 2014.06.12-ны өдрийн хооронд борлуулсан барааны үнэ болох 9.980.840 төгрөгийг дутагдуулсан нь тооллогоор тогтоогдсон тул цагдаагийн байгууллагад хандсан.
Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс *******д холбогдох хэсгийг шалгаад түүнийг тус компанид борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа борлуулсан барааны үнэ 9.980.840 төгрөгийг үрэгдүүлсэнийг тогтоосон болно.
Гэвч Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2015.11.13-ны өдрийн 360 тоот тогтоолоор Г.Солонгыг 2015.08.11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д хамруулан Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийг үндэслэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
******* нь Ситико Аудит ХХК-ийн аудитын дүгнэлтийг зөвшөөрөхгүй байсан учир Цагдаагийн байгууллагаас Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан.
Прокурорын тогтоолын дагуу учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх үндэслэл бүрдсэн гэж үзэж байна.
Цагдаагийн байгууллагад хандахаас өмнө 2014.06.19-ний өдөр нэг талаас Дэлгэр интернэшнл ХХК-ийн захирал Б.Дэлгэрзаяа, нөгөө талаас *******,түүний ах нарын хооронд Санамж бичиг гэх баримт үйлдэж, Г.Солонгын үрэгдүүлсэн 9.980.840 төгрөгний өр төлбөрийг төрсөн ах нь 2014.12.25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар үүрэг хүлээж батлан даалт гаргасан.
Гэвч Д.Тамир нь Санамж бичиг-т заасан үүргээ биелүүлээгүй өнөөг хүрсэн тул энэхүү төлбөрийн ихэнх хэсгийг батлан даалтын гэрээний дагуу хариуцагчаас гаргуулан төлүүлэхээр нэхэмжилсэн.
Өр төлбөр үүсгэгч этгээд болох ******* нь хаана амьдардаг нь ч тодорхойгүй, шүүхэд дуудсан үед ирэхгүй хүндрэл учруулж болзошгүй, тэгээд ч төлбөрийн чадваргүй гэж ярьдаг этгээд тул түүний ахыг хамтран хариуцагчаар татах нь хэрэг шийдвэрлэлтийг удаашруулахгүй байх болон шийдвэр биелэгдэх баталгаа болно гэж үзсэн болно.
Эрүүгийн хэргийг шалгах явцад гражийн манаач бүтэн камер доор ажилладаг болохыг тогтоосон тул машинд үлдсэн үлдэгдэл барааг гражийн манаач ашиглах боломжгүй юм.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нараас 3.000.000 төгрөг төлсөн баримт ирүүлсэн тул 9.980.840 төгрөг гаргуулах шаардлагаас хасч үлдэх 6.980.840 төгрөгийг хариуцагч *******, нараас нэхэмжилж байна.
Нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлийг ******* нь тус компанид борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа хохирол учруулсан гэж үзэн Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд зааснаар, нь баталгаа гаргагч тул хэрэв ******* нь төлбөр төлөх үүргээ гүйцэтгэхгүй тохиолдолд гүйцэтгээгүй хэмжээгээр нь гаргуулахаар Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1, 234.2,234.4-д зааснаар тодорхойлсон болно.
Иймд хариуцагч ******* нь төлбөр төлөх үүргээ гүйцэтгэхгүй тохиолдолд гүйцэтгээгүй хэмжээгээр нь төлбөрийг баталгаа гаргагч Д.Тамираас гаргуулахаар шийдвэрт тусгаж өгөхийг хүсч, *******, нараас 6.980.840 төгрөгийг гаргуулах Дэлгэр Интернэшнл ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус компанид 2012.03 дугаар сараас борлуулалтын менежерээр ажилд орсон. Складнаас хүлээн авсан бараагаа сүлжээ дэлгүүрээр түгээлт яваад орой нь үлдэгдэл бараатай машинаа гражид тавьдаг байсан. Ингэхэд үлдэгдэл барааг тоолж хүлээлцдэггүй байсан, мөн дэлгүүрүүд их хэмжээгээр бараа татахад намайг байлцуулахгүйгээр барааг гаргасан байдаг. Мөн үлдэгдэл барааг нярав хүлээж аваад тэр дор нь гарын үсэг зурах ёстой боловч зурахгүй үлдээгээд дараа нь нөхөж гарын үсэг зурах тохиолдол байсан. Барааны дутагдал гарахад өмнөх төлбөртөө нөхөж өгдөг байсан. Мөн миний үрэгдүүлсэн гэх төлбөрт надад хамаагүй мөнгийг оруулсан байдаг. Дээрх дутагдал хэрхэн яаж дутагдсан болохыг мэдэхгүй байгаа юм.
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийн талаар маргахгүй.
Энэхүү өр төлбөр нь манай ах ямар ч хамааралгүй. Тухайн үед ар гэрээсээ хүн дууд гэхээр нь ахыг дуудан ирүүлтэл Санамж бичиг-т гарын үсэг зуруулсан бөгөөд үүний дагуу ах 3.000.000 төгрөгийг төлж барагдуулсан.
Иймд Дэлгэр Интернэшнл ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Дэлгэр Интернэшнл ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Дүү Г.Солонгыг ар гэрээсээ хүн дуудсан гэхээр нь очоод 9.980.840 төгрөг төлүүлэх Санамж бичиг-т гарын үсэг зурсан бөгөөд төлбөрийг графикийн дагуу төлөхийг зөвшөөрсөн. Үүний дагуу төлбөрөөс нь 3.000.000 төгрөг төлсөн.
Гэтэл Дэлгэр Интернэшнл ХХК нь Г.Солонгыг борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа барааны үнэ 9.980.840 төгрөгийг үрэгдүүлсэн гэж үзэн Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан.
Ситико Аудит ХХК-ийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй гэдэг хүсэлт гаргасны дагуу цагдаагийн байгууллагаас Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнг шинжээчээр томилон дүгнэлт гаргуулсан. Уг дүгнэлтдээ Ситико Аудит ХХК-ийн аудитын тайланг үндэслэл болгож дутагдуулсан болох нь дээрх аудитын дүгнэлтээр тогтоогдож байна, үүнээс 3.000.000 төгрөг төлсөн байна, үлдэгдэл нь 6.980.840 төгрөг болохыг дурдсан байсан. Дээрх дүгнэлтийг зөвшөөрөхгүйгээр давтан шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах гэтэл *******д холбогдох хэргийг Өршөөлийн хуульд хамруулан хэрэгсэхгүй болгосон.
Нэхэмжлэгч нь прокурорын тогтоолыг нэхэмжлэлийн үндэслэл болгож байгааг зөвшөөрөхгүй байна.
Түүнээс гадна талуудын хооронд 2014.06.19-ний өдөр байгуулсан Санамж бичиг нь батлан даалтын гэрээ гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* хариуцагч *******, нарт холбогдуулан хохирол 9.980.840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 9.980.840 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн төлсөн 3.000.000 төгрөгийг хасч 6.980.840 төгрөг болгон шаардлагаа багасгасан бөгөөд энэхүү шаардлагаа шүүх хуралдаанд дэмжсэн болно.
******* нь 2012 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд Дэлгэр интернэшнл ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байх хугацаандаа 9.980.840 төгрөгийн бараа дутагдуулсан гэжээ.
Уг төлбөрийг барагдуулахаар*******-ийн гүйцэтгэх захирал Б.Дэлгэрзаяа, *******, түүний батлан даагч нар харилцан тохирч 9.980.840.15 төгрөгийг сар бүрийн 25-ны дотор 1.000.000-1.500.000 төгрөгийн хэлбэлзэлтэй 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэхэд барагдуулах, заасан хугацаанаас хэтрүүлсэн тохиолдолд графикт заасан загвар үнийн дүн 1.500.000 төгрөгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцсон 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Санамж бичиг гэх баримтыг үйлдсэн байна.
/хх-ийн 7-8 дугаар тал/
Дээрх Санамж бичиг-т гарын үсэг зурсны дагуу дүү Г.Солонгын төлбөрт 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 1.000.000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 500.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөгийг төлсөн байх бөгөөд зохигч энэ талаар маргаагүй.
/хх-ийн 34-37 дугаар тал/
Дэлгэр Интернэшнл ХХК-ийн гомдлоор *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дах хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс шалгасан бөгөөд энэхүү ажиллагааны явцад Г.Солонгын бусдад хохирол учруулсан эсэх талаар 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Ситико Аудит ХХК нь хараат бус аудитын тайланг гаргасан байхаас гадна Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015.02.25-ны өдрийн №025 тоот дүгнэлтийг гаргажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Солонгын үлйдлийн улмаас хохирол учирсан эсэх талаархи шинжээчийн №025 тоот дүгнэлтэд:*******-д борлуулагчаар ажиллаж байсан Г.Солонгын 9.980.840.15 төгрөгийн зөрчил дутагдал учруулсныг Ситико Аудит ХХК-ийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хараат бус аудитын тайлангаар илрүүлсэн байх ба үүнээс 3.000.000 төгрөгийг төлж, дутагдал нь 6.980.840.15 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болохыг тогтоож, энэ нь харилцагч нарын авлага өглөгийн тооцоо, борлуулалтын орлого, зарлагын падаан, мөнгө тушаасан баримтуудаар тогтоогдсон гэжээ.
/хх-ийн ....дугаар тал/
Хан-уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 360 тоот тогтоолоор ******* нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэм буруугийн талаар маргаагүй байх тул Улсын Их Хурлаас 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр баталсан Өршөөлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар өршөөлд хамрагдах үндэслэлтэй гэж үзэн түүнд холбогдох Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох-оор шийдвэрлэсэн байх ба уг тогтоолд хохирогч, иргэний нэхэмжлэгч нь хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэжээ.
******* дээрх тогтоолд шатны прокурорт нь гомдол гаргаагүй гэх тул прокурорын тогтоол хүчин төгөлдөр болсон байна.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ******* нь*******-д борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа 9.980.840 төгрөгийн хохирол учруулсан, уг хохирлоос 3.000.000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 6.980.840 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт : Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,
Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт: Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасны дагуу хариуцагч ******* нь бусдын эд хөрөнгөнд хууль бус үйлдлийн улмаас учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу хариуцагч ******* нь өөрийн татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй ба түүний 9.980.840 төгрөгийг хэрхэн дутааснаа мэдэхгүй байна гэх тайлбар нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Г.Солонгын гэм буруутай үйлдлийн улмаас*******-д хохирол учирсан байхад Санамж бичиг үйлдсэн гэх үндэслэлээрыг батлан даагч хэмээн тодорхойлж түүнээс Г.Солонгын учруулсан хохирлыг арилгуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч *******ос 6.980.840 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Дэлгэр Интернэшнл ХХК-долгож, хариуцагчт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116,118-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч *******ос 6.980.840 төгрөг гаргуулан нэхэмжлэгч*******-д олгож, хариуцагчт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 57 57.1, 60 дугаар зүйлийн 60.1- хариуцагч *******ос 126.643 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Дэлгэр Интернэшнл ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урдчилан 174.643 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ
ШҮҮГЧИД Д.ГАНБОЛД
Н.САРАНГҮН