| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 183/2023/01553/И |
| Дугаар | 210/МА2026/01240 |
| Огноо | 2026-05-29 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2026/01240
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 192/ШШ2026/03354 дугаар шийдвэрийн
Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “38 дугаар зүйлийн 38.1, 38.3” гэснийг хасаж,
Тогтоох хэсгийн 4, 5 дахь заалтыг нэгтгэж “Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.3, 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ******* ******* гудамж, *******ны ******* хаягт байршилтай, 70,04 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* улсын дугаартай Toyota Harrier маркийн тээврийн хэрэгсэл зэргийг тус тус нэхэмжлэгч *******, охин *******, хүү ******* нарын өмчлөлд үлдээж, Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, ******* ******* гудамж, ******* хаягт байршилтай, 73,5 м.кв талбайтай хувийн сууц, Газрын улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй ******* гэр бүлийн хэрэгцээний зуслангийн 700 м.кв талбайтай газрын өмчлөх эрх, Газрын улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй ******* гэр орон сууц хашааны газрын зориулалттай газрын эзэмших эрхийг тус тус хариуцагч *******ийн өмчлөлд үлдээж, хариуцагч *******ээс 17,735,643 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, *******, ******* гудамж, *******ны ******* хаягт байршилтай, 37,3 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ******* гудамж ******* байр, ******* хаягт байршилтай, 67,13 м.кв талбайтай гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 70 м.кв талбайтай зуслангийн сууцнаас ногдох хэсэг гаргуулах шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,
Тогтоох хэсгийн 6 дахь заалтын “281.1” гэсний дараа “282 дугаар зүйлийн 282.1” гэсэн нэмэлт оруулж, тогтоох хэсгийн 6, 7, 8” гэснийг “5, 6, 7” гэж өөрчлөн дугаарлаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Б.АЗБАЯР
Ч.ЦЭНД