Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2026/00793

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 191/ШШ2025/08752 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох

 

Бүрэн эрхт төлөөлөгчийн зарлан хуралдуулсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэрийг хүчин төгөлдөр болохыг даалгах,

Хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ээлжит бус хурлыг хүчингүйд тооцуулж, 02 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах,

Хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 02 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах,

Хувьцаа эзэмшигчдийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 02, 03, 04, 05, 06, 07 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгуулах,

Бүрэн эрхт төлөөлөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 16 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах,

*******-ийн хувьцаа эзэмшигчдийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Х/03, Х/04 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгуулах,

*******-ийн хувьцаа эзэмшигчдийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит бус хурал болон түүнээс гарсан Х/22/02 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах,

*******-ийн хувьцаа эзэмшигчдийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит бус хурал болон түүнээс гарсан Х/22/04 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах,

*******-ийн хувьцаа эзэмшигчдийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит бус хурал болон түүнээс гарсан Х/22/09 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах,

*******-ийн хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус хурал болон түүнээс гарсан ХЭ/23/07, ХЭ/23/08, ХЭ/23/09, ХЭ/23/10, ХЭ/23/11, ХЭ/23/12, ХЭ/23/13, ХЭ/23/14, ХЭ/23/15, ХЭ/23/16, ХЭ/23/18 дугаартай шийдвэрүүдийг хүчингүй болгуулах,

*******-ийн хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ээлжит бус хурал болон түүнээс гарсан ХЭ/23/22 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, *******, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч *******-ийн өмгөөлөгч *******, хариуцагч *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч *******ны өмгөөлөгч , гуравдагч этгээд *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , гуравдагч этгээд *******-ийн өмгөөлөгч , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Бүрэн эрхт төлөөлөгчийн зарлан хуралдуулсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэрийг хүчин төгөлдөр болохыг даалгах, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчингүйд тооцуулах, хурлаас гаргасан 02 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

1.1. *******ны Ерөнхийлөгч 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/17, А/21 дугаартай тушаал тус тус гаргаж, *******-д нөхцөлт удирдлага хэрэгжүүлж, бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон. *******наас *******-д нөхцөлт удирдлагыг хэрэгжүүлж Бүрэн эрхт төлөөлөгч томилох болсон үндэслэл нь банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 50 тэрбум төгрөгт хүргэх, банкны зохистой засаглал алдагдаж, хувьцаа эзэмшигчдийн хурал, ТУЗ нь бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадамжгүй болсон гэж үзсэн.

Улмаар ******* дахь Бүрэн эрхт төлөөлөгчийн зүгээс 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 14 цаг 00 минутад хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг товлон зарласан. Уг хурлаар *******ны Ерөнхийлөгчийн 2015 оны А/58, 2016 оны 355 тоот тушаалууд, хувьцаа эзэмшигчдийн хооронд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 16/24 дугаартай “*******ны хувь нийлүүлсэн хөрөнгөд хөрөнгө оруулах гэрээ”-нд нийцүүлэх замаар банкны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар хэлэлцэх тухай бүрэн эрхт төлөөлөгчөөс 2020 оны 02 сарын 03-ны өдөр бидэнд мэдэгдсэн. Гэвч хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар хэлэлцсэн асуудал дийлэнх олонхын санал аваагүй тул тодорхой шийдэлд хүрээгүй хойшилсон.

Дээрх тохиолдолд ******* дахь Бүрэн эрхт төлөөлөгч нь Банкны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгт заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хооронд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 16/24 тоот “*******ны хувь нийлүүлсэн хөрөнгөд хөрөнгө оруулах гэрээ”-нд нийцүүлэн нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр болгох үүрэг нь Бүрэн эрхт төлөөлөгчид хуулиар олгогдсон боловч эс үйлдэхүй гаргаж, хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудлыг шийдвэрлэлгүйгээр орхиж хууль бус үйлдэл гаргасан. Өөрөөр хэлбэл, бүрэн эрхт төлөөлөгчийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцсэн асуудлыг хагалж шийдвэр гаргах чиг үүргийг хуулиар олгосон боловч үүргээ биелүүлээгүй.

1.2. ******* дахь бүрэн эрхт төлөөлөгчийн зүгээс 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 02 дугаартай тогтоол гаргаж, хавсралтаар *******-ийн дүрмийн шинэчилсэн найруулгыг баталсан. Гэтэл 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн *******-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд тус компанийн 60.46 хувийн хувьцаа эзэмшигч *******-ийн үүсгэн байгуулагч нь саналын хуудсанд “зөвшөөрсөн” гэсэн хэсгийг болзол тавьж гормын санал дэмжигдсэн тохиолдолд дэмжихээр, бусдаар татгалзах саналтайгаар чагталсан боловч *******анд бүртгэгдсэн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 16/24 тоот “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 3.6.2-т заасны дагуу *******ны шинэ дүрмийн 4.2, 4.3 дахь заалтуудыг дараах байдлаар хавсралт-1-ээр хүргүүлэв. Хавсралтад тусгасан саналыг дээрх байдлаар оруулсан тохиолдолд дүрмийг 60.46 хувийн саналаар дэмжиж байна” гэж тодорхой санал гаргасан. 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаартай хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын хавсралтаар батлагдсан *******-ийн дүрмийн шинэчилсэн найруулгад бидний дээрх санал тусгагдаагүйгээс үзэхэд *******-ийн зүгээс *******-ийн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжээгүй болох нь тодорхой харагддаг.

Нэхэмжлэгчийн зүгээс шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмыг хангуулахаар Банкны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.9 дэх хэсэгт заасны дагуу 2020.10.30-ны өдөр *******анд хандаж гомдол гаргасан боловч Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлэн өнөөдрийг хүртэл ямар нэг хариу ирүүлээгүй.

            Банкны хувьцаа эзэмшигчид хуралдаж хэлэлцсэн асуудлаар дийлэнх олонхын саналаар шийдэлд хүрч чадаагүй тохиолдолд түүнд Бүрэн эрхт төлөөлөгчийн зүгээс оролцож эцэслэн шийдвэрлэх хууль зүйн зохицуулалттай.

Иргэний эрх зүйн хамгаалалтын арга нь иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэсэн байдаг бөгөөд Банкны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т заасан үүргээ бүрэн эрхт төлөөлөгч нь биелүүлэхгүй эс үйлдэхүй гаргаж байгаа үйлдлийг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасны дагуу хүлээсэн үүргийг гүйцэтгэхийг даалгахаар шаардаж байгаа.

*******-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хурлаар хэлэлцсэн банкны дүрмийн санг 50 тэрбум төгрөгт хүргэх асуудлыг бүрэн шийдвэрлэж дуусаагүй, өөрөөр хэлбэл бүрэн эрхт төлөөлөгч нь Банкны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгт заасныг биелүүлээгүй байхад 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр болсон *******-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар *******-ийн дүрэмд өөрчлөлт оруулж, Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.3-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд *******-ий хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хурлын шийдвэрийг Банкны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр болохыг даалгаж, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаартай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

1.3. 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хурлаас гаргасан 02 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

*******-ийн хувьцааг ******* нь 60.46 хувиар, ******* нь 39.54 хувиар тус тус эзэмшдэг бөгөөд *******-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь юм.

Шүүхээс хэргийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн гэсэн үндэслэлээр мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон өдөр *******-ийн бүрэн эрхт төлөөлөгчийн зүгээс хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр товлон хуралдуулж, 02 дугаартай  тогтоол гаргасан. Энэ тогтоолоор *******-ийн зарласан хувьцааны тоонд багтаан нэг бүр нь 21,166,565.90 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 709 ширхэг хувьцааг гаргаж, *******-ийн дүрмийн дагуу хувьцаа эзэмшигч *******-д 429 ширхэг, *******-д 280 ширхэг хувьцааг энэ тогтоолын 1 дэх хэсэгт заасан нэрлэсэн үнээр тэргүүн ээлжинд худалдан авах эрхийг санал болгож шийдвэрлэсэн.

Энэхүү хурал нь Компанийн тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн, хууль бус хурал болсон.

*******-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч *******-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 02 тоот хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр Компанийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2.2.-т “хувьцаа нэмж өсгөх замаар ...” гэж заасныг үндэслэж хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гарч, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1- дэх хэсэгт заасны дагуу нэмж 961 ширхэг хувьцаа гаргаж, үүнээс 654 ширхэг хувьцааг ******* худалдан авч эргэлтэд оруулсан бөгөөд үлдэх 307 ширхэг хувьцааг *******, *******, ******* нарын хооронд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан 16/24 дугаартай “*******ны хувь нийлүүлсэн хөрөнгөд хөрөнгө хөрөнгө оруулах гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу өнөөдрийг хүртэл худалдан авч эргэлтэд оруулаагүй байна.

Дээрх 307 ширхэг хувьцааг *******-ийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 04 тоот хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн дагуу 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор худалдан авахаар шийдвэрлэсэн байдаг. Үүнийг үндэслэн “*******, *******, ******* нарын хооронд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан 16/24 дугаартай “*******ны хувь нийлүүлсэн хөрөнгөд хөрөнгө оруулах гэрээ байгуулагдан ажиллаж, эрх бүхий этгээдийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг *******анд хүргүүлж 2017 оны А-190 тоот тушаалаар батлагдсан Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ бүтцэд өөрчлөлт оруулах тухай журамд заасны дагуу ******* нь хянан баталгаажуулж бүртгэж бидэнд зөвшөөрөл бүхий албан бичиг ирүүлж, *******ны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэхээр ажиллаж байсан боловч ******* дүрмийн санг нэмэгдүүлэх гэрээний үүргээ биелүүлэхгүй хууль зөрчсөнөөс болж банкны дүрмийн санг нэмэгдүүлэх арга хэмжээ зогсонги байдалд орсон. Дээрх шийдвэрүүд хууль зүйн хувьд өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа бөгөөд 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А-18/829 дугаартай *******ны бүтцийн өөрчлөлт бодлогын газрын захирлын үүргийг гүйцэтгэгч аас *******  дахь бүрэн эрхт төлөөлөгчид *******-ийн 961 хувьцаа гаргахтай холбоотой *******-ийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн *******-д хөрөнгө оруулахыг зөвшөөрөх тухай 05 тоот хувьцаа эзэмшигчийн шийдвэр, *******-ийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн *******-д Хөрөнгө оруулах тухай хувьцаа эзэмшигчийн шийдвэр, *******-ийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хувьцаа нэмж гаргах тухай 02 тоот хувьцаа эзэмшигчийн шийдвэр зэргийг албан ёсоор хүргүүлсэн.

Иймд талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/01 дугаартай хамтран ажиллах гэрээ, уг  гэрээг үндэслэж байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 16/24 дугаартай *******ны хувь нийлүүлсэн хөрөнгөд хөрөнгө оруулах гэрээ, эдгээрийг үндэслэж гаргасан хувьцаа эзэмшигчдийн шийдвэрүүд нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа бөгөөд нэмж гаргах хувьцаа нь эргэлтэд орж бүрэн гүйцээгүй байхад дахин хувьцаа гаргах гэж байгаа нь Компанийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, 33.6 дахь хэсгүүдэд заасантай нийцэхгүй байна.

*******-ийн 60.46 хувийн хувьцаа эзэмшигч *******-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь одоогоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангид саатуулагдсан байгаа бөгөөд *******-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд биечлэн оролцох боломжгүй байсан. Гэтэл ******* дахь бүрэн эрхт төлөөлөгчийн зүгээс Компанийн тухай хуулийн 68 дугаар зүйл, *******-ийн дүрмийн 7.5.2-т зааснаар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох боломжийг олголгүйгээр 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр *******-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулсан нь тус хурлыг зайлшгүй хойшлуулах нөхцөл байдлыг бий болгосон.

Хэдийгээр *******-ийн хувьцаа эзэмшигч *******-ийн саналын эрхийг *******ны Ерөнхийлөгчийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А-355 дугаартай тушаалаар түдгэлзүүлсэн боловч Компанийн тухай хуулийн 64 дүгээр зүйлд зааснаар Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох эрх нь нээлттэй байсан бөгөөд хувьцаа эзэмшигчдийн хуралд олонх нь ирснээр тус хурал нь хүчин төгөлдөр болохоор хуульчилжээ. Түүнчлэн ******* дахь бүрэн эрхт төлөөлөгчөөс ирүүлсэн албан бичигт хуралд оролцох эрхээ эдлэх боломжтой талаар дурдсан байсан. Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хуралд хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно. Мөн *******-ийн дүрмийн 9.12-т дээрх асуудлыг илүү нарийвчилсан хуралд байдлаар зохицуулж саналын эрхтэй хувьцааны дийлэнх олонх оролцсоноор хүчин төгөлдөр байхаар зохицуулсан.

Дээрх байдлаар ******* дахь бүрэн эрхт төлөөлөгчийн товлон хуралдуулсан 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал нь Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-т заасантай нийцэхгүй байна.

Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардах эрхийн  тухайд процессын эрх зүйн маргаан бөгөөд хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох, хурлын ирц бүрдүүлэх, эрхийг хангаагүй субьектив эрхийн зөрчил үүссэн үндэслэлээр уул тогтоолыг хүчингүй болгуулахаар шаардлага гаргаж байгаа. Түүнээс хувьцаа эзэмшигчдийн хоорондын маргаанаас үүдсэн ногдох хувьцааны өмчлөлийн талаарх маргаан биш бөгөөд гагцхүү хувьцаа эзэмшигчдийн хурал нь хуульд заасан шаардлагыг хангаагүйн улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан.

Иймд дээрх үндэслэлээр *******-ийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал, хурлаас гаргасан 02 дугаартай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

1.4. 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 02, 03, 04, 05, 06, 07 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* дахь бүрэн эрхт төлөөлөгч нь 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тус компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж, 02 дугаартай тогтоол гаргасан. Уг тогтоолоор ******* дахь *******-ийн эзэмших 60,46 хувийн хувьцааг 42,32 хувь болгож үндэслэлгүйгээр өөрчилсөн нь *******-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хууль бусаар халдсан шийдвэр болсон нь дараах үйл баримтаар нотлогдоно.

*******ны Ерөнхийлөгчийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А-1/969 дугаартай *******-д ирүүлсэн Хариу өгөх тухай албан бичигт дурдсанаар “... Банкны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.14-т заасны дагуу нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн саналын эрхийг түдгэлзүүлснээр Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасан хувьцаа эзэмшигчдийн саналын эрхийг түдгэлзүүлэх бөгөөд хувьцаа эзэмшигчийн бусад эрх хадгалагдахыг үүгээр мэдэгдье.” гэжээ. Гэтэл 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн *******-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд *******-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь биеийн эрүүл мэндийн улмаас тухайн хуралд оролцох боломжгүй байсан бөгөөд энэ талаар эмнэлгийн магадалгаа “*******” дахь Бүрэн эрхт төлөөлөгчид 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүргүүлсэн боловч хурлыг хуралдуулж, 02 дугаартай тогтоол гаргасан нь үндэслэлгүй.

*******ны Ерөнхийлөгчийн 2020.01.24-ний өдрийн А-17 дугаартай тушаалаар *******-д Бүрэн эрхт төлөөлөгч томилогдсон цагаас хойш түүний гаргасан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоол, шийдвэрүүдийг *******-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэж хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан.

Талуудын хооронд байгуулагдсан 16/24 дугаартай гэрээнд нийцүүлэн *******ны хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх ёстой атал хувьцаа эзэмшигч ******* нь хөрөнгө оруулалтын гэрээний 3.6.1-т заасан үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл үлдэх 8,787,203,000 төгрөгийн хөрөнгө оруулалтаа хийхгүй байгаагаас гадна ******* нь дээрх 16/24 дугаартай гэрээг хуульд харшлах зүйлгүй гэж үзэн зөвшөөрөл олгон улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх зөвшөөрөл олгосны үндсэн дээр өнөөдрийн байдлаар ******* нь *******-ийн 39,54 хувийг эзэмшиж байгаа.

*******-ийн зүгээс *******-ийн 39.54 хувийн хувьцааг эзэмшигч *******-д холбогдуулан 16/24 дугаартай гэрээнд заасан үүргээ биелүүлж үлдэх 8,787,203,000 төгрөгийн хөрөнгө оруулалтаа хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Ингээд *******-ийн хувьцаа эзэмшигчид, Бүрэн эрхт төлөөлөгчийн гаргасан хувьцаа эзэмшигчийн тогтоолд  холбогдох нийт иргэний 3 хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад бүрэн эрхт төлөөлөгч нь 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр *******-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг явуулж, 02 дугаартай тогтоол гаргасан нь *******-ийн Компанийн тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасан эрхийг зөрчсөн хууль бус гэж үзэж байх тул хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д заасныг үндэслэн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж байна.

2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар доорх үндсэн 2 асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн.

-*******-ийн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг батлах

-*******-ийн ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох

2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03, 04, 05, 06, 07 дугаартай тогтоолуудаар *******-ийн ТУЗ-ийн ердийн гурав, хараат бус хоёр гишүүдийг тус тус сонгосон. Уг хурал нь бүхэлдээ хүчин төгөлдөр бус бөгөөд Компанийн тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасан хувьцаа эзэмшигчийн хуралд оролцох эрхийг эдлүүлээгүй, өмнөх хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоолтой холбоотой эрх бүхий байгууллагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа гэх хүндэтгэн үзэх хэд хэдэн шалтгаан нөхцөлүүдийг үл тоож хурал хийсэн хууль бус үйлдлийг гаргасан.

Хувьцаа эзэмшигч ын биеийн эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон баримтыг хүргүүлсэн байхад ТУЗ-ын хараат болон бусад гишүүдийг сонгох боломж олголгүйгээр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоол гаргаж нэг талын санал болгосноор 5 гишүүн томилж байгаа нь Банкны тухай хуулийн 31, 32, 33, 29 дүгээр зүйлийн 29.2.8-д заасантай нийцэхгүй байна.

1.5. ******* дахь бүрэн эрхт төлөөлөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 16 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

******* дахь бүрэн эрхт төлөөлөгчийн зүгээс 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэн ыг *******-ийн гүйцэтгэх удирдлагаар томилох тухай хүсэлтийг *******анд гаргасан. *******ны Ерөнхийлөгч нь 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А-1/89 тоот албан бичгээр “... иргэн нь Банкны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан шалгуурыг хангаж байгаа тул *******ны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилон ажиллуулахад татгалзах зүйлгүй.” гэсэн хариуг бүрэн эрхт төлөөлөгчид хүргүүлсэн. Улмаар ******* дахь бүрэн эрхт төлөөлөгчийн зөвлөл Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, 52 дугаар зүйлийн 52.1.1, *******ны Ерөнхийлөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А-1/89 тоот албан бичгийг тус тус үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 16 дугаартай *******-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч томилох тухай тогтоолыг батлан гаргаж, *******-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ыг томилсон.

Банк нь төрөөс олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг онцлог хуулийн этгээдийн хувьд банкны гүйцэтгэх удирдлага буюу гүйцэтгэх захирал нь Банкны тухай хуульд заасан тодорхой шалгуурыг хангасан байхыг шаарддаг бөгөөд хуулийн шаардлагыг хангасан тохиолдолд Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2-т заасны дагуу банкны төлөөлөн удирдах зөвлөл нь *******ны Ерөнхийлөгчтэй зөвшилцөн банкны гүйцэтгэх удирдлагыг томилдог. Банкны гүйцэтгэх удирдлага нь Банкны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан байхыг шаарддаг. Гэтэл ******* дахь бүрэн эрхт төлөөлөгчийн зөвлөлөөс *******ны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон нь Банкны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “... банк, банкны хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнтэй сонирхлын зөрчилгүй нэгдмэл сонирхолтой этгээд биш байх ...” гэж заасан шаардлагыг хангахгүй гэж үзэж байна.

Тодруулбал, нь *******-ийн хувьцаа эзэмшигч *******-ийн гүйцэтгэх захирлаар өмнө ажиллаж байсан бөгөөд тухайн *******-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь тус банкны ТУЗ-ийн гишүүнээр сонгогдсон юм. Дээрхээс харахад болон нар нь нэгдмэл ашиг сонирхолтой этгээдүүд болох нь тодорхой байхад түүнийг *******ны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон нь банкны тухай хуулийн 34.2.2-т заасантай нийцээгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр *******-ийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаас гаргасан 02, 03, 04, 05, 06, 07 дугаартай тогтоолууд, *******-ийн дахь бүрэн эрхт төлөөлөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 16 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү.

1.6. 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаас гаргасан Х/03, Х/04 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Х-03 дугаартай тогтоолоор *******-ийг хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, хувь нийлүүлсэн хэмжээг өөрчлөх төлөвлөгөө баталж, хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлаар шийдвэрлэжээ. 

*******-ийн 60.46 хувийн хувьцаа эзэмшигч *******-ийн эрхийг зөрчиж, *******-ийн ээлжит бус хурлын Х/04 дугаартай тогтоолоор *******-ийн эрхийг зөрчиж *******ны хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх, Хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх төлөвлөгөө баталсантай холбогдуулан шинэчилсэн гэх дүрмийнхээ 4.2 дахь заалтыг зөрчиж, 2,363 ширхэг энгийн хувьцаа нэг бүрийн үнэ 21,166,566 төгрөг, хувьцаа ний нийт дүнг 50,016,595,222 төгрөг гэснийг 4,726 ширхэг энгийн хувьцаа нэг бүрийн үнэ 21,166,566 төгрөг хувьцааны нийт дүн 100,033,190,443 төгрөг гэж өөрчилжээ.

*******ны дүрэмд өөрчлөлт оруулах, дүрмийн санг өөрчлөх тохиолдлыг Компанийн тухай хуулийн 62.1.1-д “Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах эрхийг хувьцаа эзэмшигчдийн хуралд олгож, эзэмшигчдийн хурлаас гарах шийдвэрийг тусгайлан мөн хуулийн 63.7, энэ хуулийн 62.1.1-62.1.6-д заасан асуудлыг хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор шийдвэрлэнэ” гэж хуульчилсан.

Компанийн хувьцаа эзэмшигчдийн хөрөнгөөр баталгаажих үнэт цаасны хэмжээг өөрчлөх, компанийн хэлбэрийг өөрчлөх, хувьцаа эзэмшигчдийн бүтцийг өөрчлөхөд хувьцаа эзэмшигчдийн хурлын ирц, санал хоёр нь 67 хувь буюу 3/2 дээш хүрэлцэн  ирж, санал дэмжигдсэнээр хүчин төгөлдөр байхаар хуульчилсан нь хууль тогтоогчийн зүгээс хувьцаа эзэмшигчдийн эрхийг тэгш хангахад чиглэгдсэн байдаг. Гэтэл *******ны хувьцааны 57 хувийг эзэмшигч гэх этгээд дангаараа дээрх хуулийг зөрчиж шийдвэр гаргасан байна.

Уг харилцааг *******-ийн хүчин төгөлдөр 2016 оны дүрмийн 9.12, мөн шинэчилсэн дүрмийн 8.11-д “Хувьцаа эзэмшигчдийн хурлын ирц 67 хувь буюу 3/2 дийлэнх олонхын саналаар дэмжигдсэнээр баталгаажих”-аар илүү нарийвчилсан байдлаар зохицуулсныг зөрчиж, 39.54 хувьцаа эзэмшигч хууль бусаар 57 хувийн хувьцаа эзэмшигч гэх *******-ийн 57 хувийн саналаар өөрчилсөн нь дээрх хууль дүрмээр тавьсан босго, хувьцааны тоо, саналын эрхэд хүрээгүй, гарсан шийдвэр нь хууль бус болжээ.

Дээрх байдлаар ******* ээлжит бус хувьцаа эзэмшигчдийн хурлыг 39.54 хувийн хувьцаа эзэмшигч санал, шаардлагын дагуу товлон хуралдуулсан гэх 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал нь Компанийн тухай хуулийн 70 дүгээр зүйлийн 70.1.1-т заасантай нийцэхгүй байгаа тул мөн зүйлийн 70.1 дэх хэсэгт заасны дагуу зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байна.

Тус хуралд *******-ийн шинэчилсэн дүрмийн дагуу хувьцаа эзэмшигч ******* оролцож, хурал хүчин төгөлдөр болох, хурлаар хэлэлцэх асуудлыг дийлэнх олонхоор шийдэх хуульд заасан шаардлагыг хангаагүй процессын зөрчилтэй байгааг зааж шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Тодруулбал, хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардах эрхийн тухайд процессын эрх зүйн маргаан бөгөөд хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох, хурлын ирц бүрдүүлэх, эрхийг хангаагүй субьектив эрхийн зөрчил үүссэн үндэслэлээр уул тогтоолыг хүчингүй болгуулахаар шаардлага гаргаж байгаа. Түүнээс биш хувьцаа эзэмшигчдийн хоорондын маргаанаас үүдсэн ногдох хувьцааны өмчлөлийн талаарх маргаан биш бөгөөд гагцхүү хувьцаа эзэмшигчдийн хурал нь хуульд заасан шаардлага хангаагүйн улмаас хувьцаа эзэмшигч *******-ийн эрх зөрчигдсөн гэж үзэн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан. Иймд 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит бус хурлаас гаргасан Х/03, Х/04 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү.

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд гэх этгээдүүд нь *******-ийн гүйцэтгэх удирдлага гэх хууль бусаар томилогдсон этгээдэд үүрэг өгч хууль бусаар нэмэлт өөрчлөлт оруулсан банкны дүрмийг *******ны 2021 оны эрх зүйн актын бүртгэлийн 2549 дугаарт бүртгүүлж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бүртгүүлэн хуулийн этгээдийн гэрчилгээнд тэмдэглүүлсэн тухайгаа бидэнд 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Б-813 дугаартай албан бичгээр ирүүлснээр мэдсэн. *******-ийн удирдлага гэх хүмүүс нь Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.11 дэх хэсэгт заасныг зөрчиж, хувьцаа эзэмшигчийг огт мэдээллээр хангахгүй байна.

Үүнтэй зэрэгцүүлэн банканд хууль бусаар томилогдсон ТУЗ-ийн гишүүд гэх хүмүүс нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мөн л хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлаж байгаагаа мөн сарын 10-ны өдөр ТБ-16 дугаартай бичгээр, мөн оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хууль бус хойшлогдсон хурлын тогтоолын дагуу 1181 ширхэг хувьцааг эргэлтэд гаргасан талаараа, түүнийг худалдан авах эсэх саналаа 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ирүүлэхийг мөн сарын 10-ны өдөр ТБ-15 тоот бичгээр тулган шаардаж, хувьцаа эзэмшигч *******-ийн хуулиар олгогдсон эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчих эрсдэлийг үүсгээд байна.

Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2-т “Төлөөлөн удирдах зөвлөл нь *******ны зөвшөөрснөөр банкны гүйцэтгэх удирдлагыг томилно”, мөн ТУЗ нь Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.18-д зааснаар “компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох”, компанийн дүрмийн 9.6.11-д “ТУЗ нь *******ны ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр гүйцэтгэх захирлыг томилно”, 10.1-т “Банкны гүйцэтгэх удирдлагыг ТУЗ-өөс томилогдсон гүйцэтгэх захирал хэрэгжүүлнэ.”, 10.2-т “Гүйцэтгэх захирал нь Банкны тухай хууль, холбогдох журамд заасан шалгуурыг хангасан байна.”, 10.3-т “Гүйцэтгэх захирал нь хууль тогтоомж, энэ дүрэм, ТУЗ-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний хүрээнд банкны өдөр тутмын үйл ажиллагааг удирдана.” гэх зэргээр гүйцэтгэх удирдлагыг зөвхөн банкны ТУЗ томилох эрхтэй байдаг. Гэтэл бодит байдал дээр банканд төлөөлөн удирдах зөвлөл байхгүй, гишүүд нь бүрдээгүй байхад 2021.01.22-ны өдөр *******ны Ерөнхийлөгч хууль зөрчиж өөрт олгогдоогүй эрх эдэлж, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, Банкны тухай хуулийн 34.2.2, 34.2.3-т заасан шалгуурыг зөрчиж, гүйцэтгэх захирлыг томилох тухай хууль бус зөвшөөрлийг тухайн үеийн бүрэн эрхт төлөөлөгч *******д өгсөн.  Улмаар ******* нь мөн л Банкны тухай хуулийг зөрчиж, *******-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан банкны хувьцаа эзэмшигчтэй холбогдох этгээд гэх хүнийг гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон.

Энэ нь захирлыг томилох, чөлөөлөхөд түүний мэргэжлийн ёс зүй, мэргэшлийн ур чадвар зэрэг асуудлаар банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдтэй зөвлөлдөх гэж заасныг зөрчсөн хэрэг бөгөөд *******ны ерөнхийлөгч нь хувийн хэвшлийн байгууллагын гүйцэтгэх удирдлагыг томилох хууль зүйн боломжгүй юм.

Мөн *******-ийн төлөөлөн удирдах зөвлөл гэж байгаа хүмүүс нь Банкны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, Банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөх журмын 3.1.2, 3.2-т заасныг илтэд зөрчиж, ТУЗ-ийн хараат бус гишүүнийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлах замаар нэр дэвшүүлэн сонгох зарчмыг баримтлахгүйгээр *******ны оролцоотой хууль бусаар *******-д томилогдсон эрх зүйн чадвар, чадамжгүй этгээдүүд юм. *******-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын хойшлогдсон гэх 2021 оны Х/04 дугаартай тогтоол нь хууль бус байна.

Нэгэнт хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах боломжгүй бол Компанийн тухай хуулийн хурлыг дахин зарлаж хуралдуулах нөхцөл үүссэн байхад хуулийн заалтыг баримтлалгүйгээр мөн Банкны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт заасан банкны хувьцаа эзэмшигчдийн Компанийн тухай хуулийн 60-74 дүгээр зүйлээр зохицуулахаар заасан хуулийн холбогдох заалтыг зөрчсөн.

2020.01.19-ний өдрийн хурлаас өмнө ч гэсэн бидний эрх зөрчигдсөн. ******* нь *******-ийн хувьцаа эзэмшигч болохын хувьд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын хойшлогдсон 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хурлаас Х/04 дугаартай хууль бус тогтоол гаргаснаар бидний хуульд заасан хувьцаа эзэмшигчийн эрх хөндөгдсөн, улмаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан чөлөөт бизнесийн буюу аж ахуй чөлөөтэй эрхлэх эрхийг ноцтой зөрчиж, хувьцаа эзэмшигчийн банканд эзэмшиж буй хувьцааны хувь буурсан, үүнээс болж ихээхэн алдагдал хүлээж байгаа, цаашид хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхэнд ноцтой халдаж байна.

Иймд *******-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын хойшлогдсон гэх 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хурлыг хүчин төгөлдөр бусд тооцон, хурлаас гарсан Х/04 дугаартай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

1.7. *******-ийн хувьцаа эзэмшигчдийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит бус хурал болон түүнээс гарсан Х/22/02 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, *******-ийн хувьцаа эзэмшигчдийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит бус хурал болон түүнээс гарсан Х/22/04 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, *******-ийн хувьцаа эзэмшигчдийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит бус хурал болон түүнээс гарсан Х/22/09 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, *******-ийн хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус хурал болон түүнээс гарсан ХЭ/23/07, ХЭ/23/08, ХЭ/23/09, ХЭ/23/010, ХЭ/23/11, ХЭ/23/12, ХЭ/23/13, ХЭ/23/14, ХЭ/23/16, ХЭ/23/18 дугаартай шийдвэрүүдийг хүчингүй болгуулах, *******-ийн хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ээлжит бус хурал болон түүнээс гарсан ХЭ/23/22 дугаартай шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгуулах тухайд:

2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал, түүнтэй холбогдон гарсан удаа дараагийн ээлжит бус хурлууд нь *******ны хувьцааг зарлах, зарласан хувьцааг санал болгож худалдах, эдгээр өөрчлөлтийн талаар банкны дүрэмд тухай бүр зохих өөрчлөлтийг хийх зэргээр хоорондоо харилцан уялдаа холбоотой байдаг. Хамгийн эхний буюу хувьцаа нэмж зарлаж, үүний дагуу дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэсэн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал, түүнээс гарсан шийдвэр нь хуульд нийцсэний үндсэн дээр үүнээс улбаалсан дараа дараагийн хурал, түүнээс шийдвэрүүд хүчинтэй буюу хуульд нийцэх үндэс нөхцөл бүрдэх юм. Товчхондоо хувьцаа эзэмшигчдийн хоорондын хувьцааны хувь эзэмшлийн харьцаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу өөрчлөгдсөн эсэх нь дараа дараагийн хурал хүчинтэй байх, хурлаас гарах шийдвэр хуульд нийцсэн эсэхийг дүгнэхэд ихээхэн ач холбогдолтой байсан.

Гэтэл *******-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн шинээр хувьцаа зарлах, дүрэмд өөрчлөлт оруулж батлах асуудлыг шийдвэрлэсэн гэх ээлжит бус хурал нь хуульд нийцээгүй буюу хүчинтэй байж чадаагүй байхад дараа дараагийн үр дагавар бүхий шийдвэрүүдийг үргэлжлүүлэн гаргаж хууль зөрчсөөр байна. Ийнхүү гарч буй шийдвэрүүд, хурлууд шат дараалан бүгд хууль бус, хүчингүй юм. Жишээлбэл, шинээр хувьцаа зарлалгүйгээр хувьцаа гаргах боломжгүй, хувьцаа зарлаж гаргалгүйгээр хувьцааг бусад этгээд худалдан авах, эдгээрийн талаар дүрэмд тусгах боломжгүй юм. Мөн хувьцаа зарлах, гаргах, худалдах, дүрэмд өөрчлөлт оруулах эрх зүйн харилцаа хууль зөрчсөн нөхцөлд дараа дараагийн хувьцаа гаргалтыг мөн л хууль бус гэж үзэх үндэслэл бүрдэнэ.

Учир нь, хувьцаа эзэмшигчийн хувь эзэмшлийн харьцааг хууль бусаар өөрчилснөөр дараа дараагийн хувьцаа зарлалт, гаргалт, худалдан авалт нь хууль бус хувь хэмжээгээр явагдах нөхцөл бүрдэж *******-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болно. Иймээс 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс хойш хувьцаа зарлалт, гаргалт, худалдан авалттай холбогдуулан гаргасан *******ны хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлууд түүнээс гаргасан шийдвэрүүд нь хууль бус буюу хүчингүй болно.

Хамгийн эхний буюу 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн *******ны хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал түүнээс гарах шийдвэр нь хуульд нийцсэнээр дараагийн хувьцаа эзэмшигчдийн хурал, гарах шийдвэрүүд нь хууль нийцэх тул эдгээр хурал, шийдвэрийг хүчингүй болгох нь шаардлагатай гэж үзвэл эхнээс нь хуульд нийцүүлэн дахин явуулж, эрх нь хөндөгдсөн хувьцаа эзэмшигчийн эрхийг хамгаалах учиртай.

Хувьцааны хувь эзэмшигчдийн хувь оролцоог дээр дурдсан хууль бус хурлуудыг хийж шийдвэр гаргасны үр дүнд дараах байдалд хүргэсэн.

*******ны хувьцаа эзэмшигчдийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаартай тогтоолоор ******* нь 21,166,565,900 төгрөгийн үнэ бүхий 42,32 хувь, ******* 28,850,029,321.70 төгрөгийн үнэ бүхий 57.68 хувь, 2021 оны 08 дугаар 18-ны өдрийн Х/04 дугаартай тогтоолоор ******* нь 21,166,565,900 төгрөг буюу 42.32 хувь, ******* 28,850,029,321.70 төгрөг буюу 57.68 хувь, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Х/22/02 дугаартай тогтоолоор 21,166,565,900 төгрөг буюу 32.85 хувь, ******* 43,264,460,699.60 төгрөг буюу 67.15 хувь, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Х/22/04 дугаартай тогтоолоор ******* нь 21,166,565,900 төгрөг буюу 28,22 хувь, ******* 53,847,743,649,60 төгрөг буюу 71,78 хувь, 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Х/22/09 дугаартай тогтоолоор ******* нь 21,166,565,900 төгрөг буюу 21,16 хувь, ******* нь 78,866,624,543 төгрөг буюу 78,84 хувийн хувьцаа эзэмших болсон.

Хувьцааны хувь эзэмшлийн харьцаа нь хууль бусаар өөрчлөгдсөнөөр хувьцаа эзэмшигчийн эзэмшиж буй хувьцаанд хамааруулан хувьцаа нэмж авах,санал гаргах эрхэнд шууд байдлаар сөргөөр нөлөөлнө. Энэ нь хуулийн зөрчлийг арилгах өдрийг хүртэл үйлчлэх аюултай юм. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01/5243 дугаартай Нэхэмжлэлийн хувь хүргүүлж, хариу тайлбар гаргуулах тухай албан бичиг, 2025 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн 01/5244 дугаартай албан бичиг *******-д ирсэн бөгөөд ирсэн албан бичгийн хавсралттай танилцахад ******* нь улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна.

Уг нэхэмжлэлийн үндэслэлтэй танилцахад *******-ийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар ХЭ/23/07 дугаартай тогтоол гарган хаалттай хувьцаат компани хэлбэрээр өөрчлөн байгуулахаар, мөн ХЭ/23/08 дугаартай тогтоол гарган компанийн хаягийг өөрчилж, ХЭ/23/09, ХЭ/23/010, ХЭ/23/11, ХЭ/23/12, ХЭ/23/13, ХЭ/23/14, ХЭ/23/16, ХЭ/23/18 дугаартай тогтоолуудаар *******-ийн ТУЗ-ийн гишүүдийг өөрчлөн томилж, *******-ийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ээлжит бус хурлаар *******-ийг хаалттай хувьцаат компани болгон компанийн хэлбэрийг өөрчлөх талаар шийдвэрлэн Х/23/22 дугаар шийдвэр гарган *******-ийн дүрмийн шинэчилсэн найруулгыг баталжээ.

2025 оны 03 дугаар сараас 07 дугаар сард болсон хурлын шийдвэрээ хувьцаа эзэмшигч *******д танилцуулахгүйгээр улсын бүртгэлд бүртгүүлэхээр ажилласан байна.

Иймд дээрх хугацаанд хийсэн ээлжит бус хурал, гарсан шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгож өгнө үү.

2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал, түүнтэй холбогдон гарсан удаа дараагийн ээлжит бус хурлууд нь *******ны хувьцааг зарлах, зарласан хувьцааг гаргах, гаргасан хувьцааг санал болгож худалдах, эдгээр өөрчлөлтийн талаар банкны үрэмд тухай бүр зохих өөрчлөлтийг хийх зэргээр хоорондоо харилцан уялдаа холбоотой. Эхний буюу хувьцаа нэмж зарлаж, үүний дагуу дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэсэн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал, түүнээс гарсан шийдвэр нь хуульд нийцсэний үндсэн дээр үүнээс улбаалсан дараа дараагийн хурал, түүнээс гарах шийдвэрүүд хүчинтэй буюу хуульд нийцэх үндэс нөхцөл бүрдэнэ. Гэтэл *******ны хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “шинээр хувьцаа зарлах, дүрэмд өөрчлөлт оруулж батлах” асуудлыг шийдвэрлэсэн гэх ээлжит бус хурал нь хуульд нийцээгүй буюу хүчинтэй байж чадаагүй байхад дараа дараагийн үр дагавар бүхий шийдвэрүүдийг үргэлжлүүлэн гаргаж хууль зөрчсөөр л байна.

Иймд *******-ийн хувьцаа эзэмшигчдийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит бус хурал болон түүнээс гарсан Х/22/02 тоот шийдвэр, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит бус хурал болон түүнээс гарсан Х/22/04 тоот шийдвэр, 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит бус хурал болон түүнээс гарсан Х/22/09 дугаар шийдвэр, 2023 оны 03 дугаар сарны 30-ны өдрийн ээлжит бус хурал болон түүнээс гарсан ХЭ/23/07, ХЭ/23/08, ХЭ/23/09, ХЭ/23/10, ХЭ/23/11, ХЭ/23/12, ХЭ/23/13, ХЭ/23/14, ХЭ/23/15, ХЭ/23/16, ХЭ/23/18 дугаартай шийдвэрүүд, *******-ийн 2023 оны 7 дугаар сарны 05-ны өдрийн ээлжит бус хурал болон түүнээс гарсан ХЭ/23/22 дугаартай шийдвэрийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч *******-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

2.1.Дэм санхүүгийн нэгдэл нь 2016 онд *******-ийг үүсгэн байгуулагч, ганц хувьцаа эзэмшигч нь байсан. Энэ үед банкны хөрөнгө 16 тэрбум байсан. *******ны Ерөнхийлөгчийн 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А-58 дугаартай тушаалаар *******ны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2017 онд багтааж 50 тэрбум төгрөг байх шаардлага тавьсан. *******ны шийдвэрийг биелүүлэх үүднээс ******* нь *******-д санал тавьж ******* нь хувьцаа эзэмшигчээр нэмэгдэж, хөрөнгө нь 35 тэрбум болсон ч хөрөнгөө 50 тэрбум болгох боломжгүй болсон.

2018 онд *******наас *******-д хяналт, шалгалт хийж, тухайн компанийн актив хөрөнгө, зээл шаардлага хангаагүй, банкны зохистой засаглал алдагдаж, хараат гишүүд сонгогдоогүй гэх олон зөрчил илэрсэн. *******ны Ерөнхийлөгчийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А-146, 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А-147, 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А-252 дугаартай тушаалуудаар *******-д *******ны хянагч томилж үе шаттай арга хэмжээ авсан ч үйл ажиллагаа нь дээрдэхгүй байсан тул 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А-21 дугаартай тушаалаар *******-д нөхцөлт удирдлагын арга хэмжээ авч, бүрэн эрхт төлөөлөгч томилж, *******ны ТУЗ-ийн дарга, гишүүд, гүйцэтгэх захирлыг чөлөөлсөн.

*******-ийн бүрэн эрхт төлөөлөгчийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит бус хурлаар хөрөнгийн хэмжээг 50 тэрбум болгож, дүрэмд өөрчлөлт оруулах, төлөвлөгөө батлах, асуудлыг хэлэлцэж байсан. Энэ хуралд хоёр хувьцаа эзэмшигч оролцсон. Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.7 дахь заалтын дагуу асуудлыг дийлэнх олонхын саналаар шийдвэрлэх зохицуулалттай. Харин эндээс ямар нэгэн шийдвэр гараагүй учир Бүрэн эрхт төлөөлөгч нь асуудлыг Банкны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно.

2.2. *******-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай зарыг хувьцаа эзэмшигч нарт 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Б-101 дугаартай албан бичгээр *******-д хүргүүлсэн бөгөөд уг хурал хуралдах тухай зарлалыг өдөр тутмын хэвлэл “Өдрийн сонин”-д 2020 оны 03 сарын 09-ний өдөр нийтлүүлсэн. 2020 оны 03 дугаар сарын 09-ний хурлаар 02 дугаартай тогтоол гарсан. *******-ийн дүрмийг шинэчлэн баталсан. Шинэчилсэн дүрмийг хууль журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн, хүчин төгөлдөр болсон. Хэрэгт авагдсан баримтаар *******-ийн хувьцаа эзэмшигч өөрөө хүрэлцэн ирж зөвшөөрсөн тэмдэглэгээ хийсэн. Иймд 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ээлжит бус хурлын 02 дугаартай тогтоол нь Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.13-т заасныг зөрчөөгүй.

2.3. *******-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ээлжит бус хурлын 02 дугаартай тогтоолоор *******-ийн зарласан хувьцааны тоонд багтаан нэг бүр нь 21,166,565.90 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 709 ширхэг энгийн хувьцаа гаргаж, *******-ийн хувьцаа эзэмшигч *******-д 429 ширхэг, *******-д 280 ширхэг хувьцааг энэ тогтоолын нэг дэх хэсэгт заасан нэрлэсэн үнээр тэргүүн ээлжид худалдах авах эрхийг санал болгож шийдвэрлэсэн. Хурал зарыг нэхэмжлэгч талд ******* дахь бүрэн эрхт төлөөлөгчийн 2020.10.30-ны өдрийн Б-714 дугаартай албан бичгээр хүргүүлсэн бөгөөд уг хурал хуралдах тухай зарыг өдөр тутмын хэвлэл “Өдрийн сонин”-д 2020.10.30-ны өдрийн 219, “Зууны мэдээ” сонины 2020.10.30-ны өдрийн 210 дугаарт тус тус нийтэлсэн.

Мөн ******* дахь бүрэн эрхт төлөөлөгч 2020.10.30-ны өдөр баталгаат шуудангаар *******-д хүргүүлсэн. Түүнчлэн бүрэн эрхт төлөөлөгчийн 2020.11.02-ны өдөр Б-720 дугаартай албан бичгээр хурал хуралдуулах зар нийтэлсэн өдөр тутмын сонины хуулбарууд, баталгаат шуудангаар хүргүүлсэн баримтын хуулбарыг хүргүүлж, уг албан тоотыг *******-ийн гүйцэтгэх захирал ******* гардан авч, гарын үсэг зурсан.

Хувьцаа эзэмшигч *******-д 2020.10.30-ны өдөр хүргүүлсэн Б-714 дугаартай хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар хүргүүлэх тухай албан бичигт хэлэлцэх асуудлын жагсаалт, хурлын дэг, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоолын төсөл зэргийг хавсаргасан байна.

            Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсэгт *******-ийн дүрмийн 8.7-д заасны дагуу хүргэснээр Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д “энэ хууль түүнд нийцүүлсэн эрх бүхий байгууллагаас тогтоосон журам, компанийн дүрэмд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлаагүй гэж заасныг зөрчөөгүй болно.

            *******-ийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа дүрэм нь 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр батлагдан мөрдөгдөж байна. Уг дүрмийн 8.11-т “Саналын эрхтэй нийт хувьцааны дийлэнх олонхыг 3/2 эзэмшиж буй хувьцаа эзэмшигч буюу тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно” гэж заасан бөгөөд *******ны Ерөнхийлөгчийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн *******-ийн хувьцаа эзэмшигчдийн саналын эрхийг түдгэлзүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай А-335 дугаар тушаалаар *******-ийн хувьцаа эзэмшигчдийн саналын эрх түдгэлзсэн болно. *******-ийн хувьцаа эзэмшигчид болох *******, ******* нарын саналын эрх нь түдгэлзсэн тул Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухай хурал хүчинтэй болно” гэж, мөн Банкны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгт заасныг үндэслэн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэр хүчин төгөлдөр болсон.

*******-ийн хувьцаа эзэмшигч “******* нь хуулийн этгээд тул гүйцэтгэх захирал эсхүл хуульд заасан шаардлагыг хангасан итгэмжлэл олгох замаар хуралд төлөөлөгч оролцуулах бүрэн боломжтой тул нэхэмжлэлд дурдсан үүсгэн байгуулагч иргэн саатуулагдсан байсан нь хүндэтгэн үзэх шалтгаан гэх үндэслэлгүй байна.

******* дахь бүрэн эрхт төлөөлөгч нь хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах шийдвэр гарснаас хойш хуралдах өдөр, газрыг өөрчилсөн болон хуралдах өдөр, газрыг өөрчилсөн аливаа шийдвэр гаргаагүй тул Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.2, хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах шийдвэр гарснаас хойш хуралдах өдөр, газрыг өөрчилсөн, 70.1.3-т хурлаар хэлэлцэхээр товлоогүй асуудлыг хэлэлцсэн гэж заасныг зөрчөөгүй байна.

2.4. *******наас томилогдсон *******-ийн бүрэн эрхт төлөөлөгч *******-ийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 02, 03, 04, 05, 06, 07 дугаартай тогтоолууд гарсан. Өөрөөр хэлбэл, ******* дахь Бүрэн эрхт төлөөлөгч нь Банкны тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн дагуу хурлыг хуралдуулж тогтоол гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйл, Төв банкны тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар Төрийн мөнгөний бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх эрх бүхий төрийн байгууллага буюу захиргааны байгууллага байна. Өөрөөр хэлбэл, ******* дахь бүрэн эрхт төлөөлөгч нь Банкны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.1-д зааснаар 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 02 дугаартай тогтоолоор *******-ийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, 03, 04, 05 дугаартай тогтоолуудаар тус банкны ТУЗ-ийн гишүүдийг, 06, 07 дугаартай тогтоолуудаар удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг тус тус сонгож албадлагын арга хэмжээнүүд авсан.

******* дахь бүрэн эрхт төлөөлөгчийн шийдвэрийг Банкны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тохиолдолд мөн зүйлийн 75.3-т зааснаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.5-д зааснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл гаргахаар байна. Иймд нэхэмжлэгч нь харьяалал зөрчсөн байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.5. Бүрэн эрхт төлөөлөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 16 дугаар тогтоолоор *******-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ыг томилсон. *******ны Ерөнхийлөгчийн А-1а/89 дугаартай албан бичиг, зөвшөөрлийн дагуу хуульд заасан журмын дагуу томилсон нь гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдох үед *******-д ажиллаж байгаагүй, ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй, гүйцэтгэх удирдлагаар томилогдоход боломжтой гэж үзсэн.

            2.6. Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн  1 дүгээр зүйлд заасан банкийг хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах төлөвлөгөө боловсруулах, үүнтэй холбогдуулан арилжааны банкнууд дүрмийн сангаа 100 тэрбум болгох үүргийг ******* хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд бүх банкнуудад үүрэг болгосон. Үүнтэй холбогдуулан ******* нь судалгаа, тандалт хийж хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөх байгуулах төлөвлөгөөг *******ны шаардсан хугацаанд боловсруулсан бөгөөд 100 тэрбум болгох банкны дүрмийн өөрчлөлийн төслийг бэлтгэн хувьцаа эзэмшигчдийн хурлаар баталгаажуулахаар болсон. Ингээд 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ТУЗ-ийн ТБ/07 дугаартай мэдэгдлээр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагт болох тухай хаяг байршлыг зааж тус хурлын хүрээнд ТУЗ-ийн гишүүдийг банкны дүрэмд заасны дагуу бүрдүүлэн сонгох, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан төлөвлөгөөг батлах, *******-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхтэй холбогдуулан графикт төлөвлөгөөг батлах, банкны дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэх батлах, *******ны зүгээс хурлын мэдэгдлийг хувьцаа эзэмшигч бүрд 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр тус бүр хүргүүлсэн байдаг. Тодруулбал, нэхэмжлэгч ******* руу 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Б-468 тоот хувьцаа эзэмшигчдийн хурлын мэдэгдэл хүргүүлэх тухай 6 хуудас бүхий албан бичгийг хавсралтын хамт хүргүүлсэн.

            Нэхэмжлэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр *******-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүйн улмаас хурлын ирц 57,68 хувь байсан бөгөөд *******-ийн дүрмийн 8.11-д заасны дагуу саналын эрхтэй нийт хувьцааны дийлэнх олонхыг /3/2 эзэмшиж буй хувьцаа эзэмшигч буюу тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно гэж заасан байдаг./  хурлын ирц бүрдээгүй учир тус хурлын тооллогын комиссын зүгээс хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчингүйд тооцон байдаг. Тус хурлаар хэлэлцэх асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хүчинтэй хурлын ирцээр баталгаажуулан шийдвэрлэх ёстой тул Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3 дахь хэсэгт заасан хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон хурлыг 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагт дахин хуралдуулахаар болсон. Компанийн тухай хуулийн 69.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 69.1-д заасан хувь хүрээгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэн тухай хурлыг хойшлуулж дахин хуралдах өдрийг ТУЗ товлох бөгөөд энэ тохиолдолд хойшлогдсон хурлаар хэлэлцэх асуудлыг өөрчлөхийг хориглоно” гэж заасан байдаг. ******* нь хувьцаа эзэмшигч бүрт мэдээ мэдээллийг нэг даруй тогтоосон хугацаанд хүргүүлдэг бөгөөд мөн л 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хурлын мэдэгдлийг *******-д баталгаат шуудангаар хүргүүлсэн.

            *******-ийн хувьцаа эзэмшигч *******-ийн санал шаардлагын дагуу тус банкны ТУЗ-ийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн хурлаар товлогдсон 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хуралд *******-ийн 42,32 хувийн хувьцаа эзэмшигч ******* нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй боловч Компанийн тухай хуулийн 69.4 дэх хэсэгт заасан үндэслэлийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлын ирц хүчин төгөлдөр болсон тул 57.68 хувийн хувьцаа эзэмшигч ******* дангаараа шийдвэр гаргаж Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан төлөвлөгөөг хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Х/03 дугаартай тогтоолоор банкны дүрмийн шинэчилсэн найруулгыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Х/04 дүгээр тогтоолоор тус тус баталсан бөгөөд энэ тогтоолын дагуу төлөвлөгөөг гурван үе шаттай хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа.

            ******* буюу *******ны хувьцаа эзэмшигч нь хувьцаа эзэмшигчдийн хурлын мэдэгдэл бүрт ямар нэгэн хариу албан бичиг, хуралд хүрэлцэн ирэх боломжгүй талаар шалтгаан баримтыг ирүүлж байгаагүй атлаа 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хурлыг мэдэгдээгүй, ******* дангаараа хуралдан шийдвэр гаргасан мэтээр үндэслэлгүй гүтгэж байна.

            Иймд бүрэн эрхт төлөөлөгч нь Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д заасныг зөрчөөгүй. Эрх бүхий байгууллагаас тогтоосон журам гэдэгт хувьцаат компанийн хувьд Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан журмын дагуу зарлаагүй тохиолдлыг ойлгох тул энэ зохицуулалт хамаарахгүй.

            2.7. ******* нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ТБ-18 дугаартай Зөвшөөрөл хүсэх тухай албан бичгээр *******наас хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрөл хүссэн. ******* хүсэлтийг холбогдох хууль тогтоомж журмын дагуу хянаж үзээд *******ны Ерөнхийлөгчийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Н/32 дугаартай албан бичгээр Банкны тухай хуулийн 19, 36 дугаар зүйлийн 36.1, 36.3, 36.15, 36.19.1-36.19.6, 20 дугаар зүйлийн 20.1.5, 20.1.7, 20.3 дахь хэсэгт заасан шаардлага, Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журмын 3.1, 3.3 дахь хэсэгт заасан шаардлагыг тус тус хангаж байгаа тул *******ны хувьцаа эзэмшигч *******-д банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг 14,414,431,377.90 төгрөгөөр нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн.

            Үүний дагуу 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хойшлогдсон хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар *******-ийн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Тус хойшлогдсон хуралд 57,68 хувийн хувьцаа эзэмшигч *******-ийн төлөөлөл итгэмжлэлийн дагуу ирсэн, 42.32 хувийн хувьцаа эзэмшигч ******* ирээгүй. Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.5 дахь хэсэгт заасны дагуу хурлын ирц бүрдэж, хурал хүчин төгөлдөр болсон. Тус хурлын Х/22/02 дугаартай тогтоолоор *******-ийн дүрмийн 4.3 дахь заалтыг дараах байдлаар өөрчлөн баталсан. Үүнд: *******-ийн дүрмийн 4.3-д “Банкны гаргасан хувьцаа нь 64,431,026,599.60 төгрөг буюу нэг бүрийн 21,166,565.90 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 3044 ширхэг хувьцаа гээд *******-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц 43,264,460,699.60 төгрөг, 2044 ширхэг хувьцаа буюу 67.15 хувь, *******-ийн хувьд 21,166,565,900 төгрөг 1,000 ширхэг хувьцаа буюу 32.85 хувь нийт хөрөнгийн хэмжээг 64,431,026,599.60 төгрөг, 3,044 ширхэг хувьцаа буюу 100 хувь гэж өөрчилсөн байна.

            *******ны Ерөнхийлөгчийн 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 42 дугаар тушаалаар батлагдсан Банкны эрх зүйн баримт бичиг бүртгэх тухай журмын дагуу *******ны хувьцаа эзэмшигчдийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит бус хурлын Х/22/02 тоот тогтоолоор *******ны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсныг *******ны 2022 оны банкны эрх зүйн актын бүртгэлийн 2662 дугаарт бүртгэсэн байдаг.

*******-ийн дүрмийн өөрчлөлтийг хууль, журмын дагуу Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт 2022.04.26-ны өдөр бүртгүүлсэн. *******ны Ерөнхийлөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Н/53 дугаар хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх, бүтцийг өөрчлөх тухай албан бичгээр Банкны тухай хуулийн 19 дүгээр зүйл, 36 дугаар зүйлийн 36.1, 36.3, 36.15, 36.19.1-36.19.6 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1.5, 20.1.7, 20.3 дахь хэсэгт заасан шаардлага, Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журмын 3.1, 3.3 дахь хэсэгт заасан шаардлагыг тус тус хангаж байгаа тул *******ны хувьцаа эзэмшигч *******-д банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг 10,583,282,950 төгрөгөөр нэмэгдүүлэхээр зөвшөөрсөн байдаг. Тус зөвшөөрлийн дагуу 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар *******-ийн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг баталсан. Тус хуралд 67.15 хувийн хувьцаа эзэмшигч *******-ийн төлөөлөл ирсэн, 32.85 хувийн хувьцаа эзэмшигч *******-ийн төлөөлөл хүрэлцэн ирээгүй боловч Компанийн тухай хуулийн 69.1, 69.2, *******-ийн дүрмийн 8.12-т тус тус зааснаар хурлын ирц бүрдэж, хурал хүчин төгөлдөр болсон бөгөөд тус хурлын Х/22/04 дугаартай тогтоолоор *******-ийн дүрмийн 4.3 дахь заалтыг өөрчлөн баталсан. Үүнд: *******-ийн дүрмийн 4.3-д “Банкны гаргасан хувьцаа нь 75,014,309,549.60 төгрөг буюу нэг бүрийн 21,166,565.90 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 3544 ширхэг хувьцаа гээд “*******-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц 53,847,743,649.60 төгрөг, 2544 ширхэг хувьцаа буюу 71.78 хувь, *******-ийн хувьд 21,166,565,900 төгрөг 1000 ширхэг хувьцаа буюу 28.22 хувь нийт хөрөнгийн хэмжээг 75,014,309,549.60 төгрөг, 3544 ширхэг хувьцаа буюу 100 хувь гэж өөрчилсөн байна.

            Улмаар *******ны Ерөнхийлөгчийн 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 42 дугаартай тушаалаар батлагдсан Банкны эрх зүйн баримт бичиг бүртгэх тухай журмын дагуу *******ны хувьцаа эзэмшигчдийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит бус хурлын Х/22/04 дугаартай тогтоолоор *******ны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсныг *******ны 2022 оны банкны эрх зүйн актын бүртгэлийн 2818 дугаарт бүртгэсэн байдаг. Үүнийг үндэслэн *******-ийн дүрмийн өөрчлөлтийг хууль, журмын дагуу Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр бүртгүүлсэн.

            ******* нь *******ны Ерөнхийлөгчийн А-91 дугаартай тушаал болон Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг хэрэгжүүлэх үүргийн дагуу төлөвлөгөөг хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Х/03 дугаартай тогтоолоор, банкны дүрмийн шинэчилсэн найруулгыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Х/04 дугаартай тогтоолоор тус тус баталсан.

2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит бус хурлын Х/04 дугаартай тогтоолоор банкны зарласан хувьцааны тоог 100,033,190,443 төгрөг буюу нэг бүр нь 21,166,565.90 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 4726 ширхэг энгийн хувьцаа байхаар тогтоож дүрмийг баталж, тус дүрмийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бүртгүүлсэн. Ийнхүү *******-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Х/04 дугаартай тогтоолын дагуу зарласан хувьцааг хоёр үе шаттайгаар гаргаж, хувьцаа эзэмшигч нарт хуульд заасан хугацааны дагуу эзэмшиж буй хувьцааны тоонд хувь тэнцүүлэн хувьцаа санал болгож, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэхээр болсон. Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасны дагуу *******-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Х/22/09 дугаартай тогтоолоор банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нэмэгдсэн тул *******наас зөвшөөрөл авахаар хүргүүлсэн. *******ны Ерөнхийлөгчийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Н/95, Н/97 дугаартай тус тус албан бичгээр *******-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх бүтцийг Компанийн тухай хууль болон Банкны тухай хуульд нийцсэн байна гэж үзээд *******-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх зөвшөөрлийг олгосон. Тус зөвшөөрлийн дагуу *******-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Х/22/09 дугаартай тогтоолоор *******-ийн дүрэмд дараах байдлаар нэмэлт өөрчлөлт оруулсан. *******-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц 78,866,624,534.40 төгрөг, 3276 ширхэг хувьцаа буюу 78.84 хувь, *******-ийн хувьд 21,166,565,900 төгрөг 1000 ширхэг хувьцаа буюу 21.16 хувь нийт хөрөнгийн хэмжээг 100,033,190,433.40 төгрөг, 4726 ширхэг хувьцаа буюу 100 хувь гэж өөрчилсөн байна.

            Дээрх дүрмийн нэмэлт өөрчлөлтийг ******* нь Компанийн тухай хууль болон Банкны тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй байна гэж үзээд 2022 оны банкны эрх зүйн актын бүртгэлийн 3009 дугаарт бүртгэсэн. *******-ийн дүрмийн өөрчлөлтийг хууль, журмын дагуу Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр бүртгүүлсэн.

Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.2, *******-ийн дүрмийн 8.11-т зааснаар ээлжит бус хурлуудын ирц хуульд заасны дагуу бүрдэж, хурал хүчин төгөлдөр болж, хурлаас гарсан Х/22/02, Х/22/04, Х/22/09 дугаартай тогтоолууд хүчин төгөлдөр юм.

            2.8. *******-ийн ТУЗ-ийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ТУЗ/23/08 дугаартай тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хуралдуулахаар шийдвэрлэж, ТУЗ-ийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ТУЗ/23/09 дугаартай мэдэгдлээр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зарыг хувьцаа эзэмшигч ******* болон *******-д тус тус мэдэгдсэн. Уг хурлын зарыг *******-д баталгаат шуудангаар хүргүүлснийг тус компанийн гүйцэтгэх удирдлага ******* гардаж авсан нь *******-ийн тодорхойлолтоор нотлогддог бөгөөд *******-ийн зүгээс хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр буюу өдөр тутмын сонинд нийтлүүлж, мөн *******-ийн албан ёсны цахим хуудаст нийтэлсэн.

            Нэхэмжлэгч хурлын зар, хэлэлцэх асуудлыг мэдсэн боловч хуралд оролцоогүй. Хуралд 78.84 хувийн хувьцаа эзэмшигч *******-ийн гүйцэтгэх удирдлага оролцож хурал хүчин төгөлдөр болж, хэлэлцэх асуудлыг шийдвэрлэсэн. Хурал зарлах, хурлын зар хүргэх ажиллагаа нь Компанийн тухай хуулийн 60, банкны дүрмийн 8.4, 8.7-д заасанд нийцсэн тул хууль бус гэж үзэхгүй.

            Компанийн хэлбэрийг хаалттай хувьцаат компани хэлбэрээр өөрчлөх байгуулах хуулийн шаардлагыг биелүүлэх асуудлыг хэлэлцэхээр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хурлын ХЭ/23/07 дугаартай тогтоолоор *******-ийг хаалттай хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулахаар тогтож, төлөвлөгөөг баталсныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

            ******* нь хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус хурлын ХЭ/23/08 дугаартай тогтоолоор банкны дүрмийн 1.4 дэх заалтад “Банкны төв байрны хаяг өөрчлөгдөх бүрд хуульд заасан журмын дагуу бүртгүүлэх бөгөөд Төв байрны албан ёсны хаягийг Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 1-р хороо, 19-р хороолол, ******* гудамж, ******* барилгын *******ын ******* хаяг байна” гэж өөрчлөлт оруулсан. ******* нь олон харилцагчдынхаа эрэлт, хэрэгцээнд тулгуурлаж, хотын төвд, байршил сайтай газарт нүүх шаардлагатай болсон тул 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт “Дараах асуудлыг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ”, 62.1.1-д “Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах”, Банкны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт “Банкны хувьцаа эзэмшигчдийн хурал дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.”, 29.2.1-д банкны дүрэм батлах, уг дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах буюу түүний шинэчилсэн найруулгыг батлах”, *******-ийн дүрмийн 8.3.1-д “Банкны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах” гэж тус тус заасны дагуу бүрэн эрхийн хүрээнд компанийн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг баталж, компанийн хаяг байршилд өөрчлөлт оруулсан.

            Улмаар банк нь Банкны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “Банкны нэр, байршлыг *******ны зөвшөөрөлтэйгөөр өөрчилнө.” гэж заасны дагуу банкны зөвшөөрлийн 14 дугаартай гэрчилгээний хавсралтад банкны байршлын өөрчлөлтийн тэмдэглэлийг *******ны хянан шалгагчийн тамга, тэмдгийг даруулан баталгаажуулсны үндсэн дээр хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор банкны хаягийг өөрчилсөн.

            Мөн *******ны Ерөнхийлөгчийн 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 42 дугаартай тушаалаар батлагдсан Банкны эрх зүйн баримт бичиг бүртгэх тухай журмын 2.1-д “Банк нь эрх зүйн баримт бичгийн хоёр хувийг баталсан тухай тушаалын хамт, түүнийг баталснаас хойш ажлын 10 өдрийн дотор *******ны хуулийн хэлтэст албан бичгээр, эсхүл урьдчилж бичгээр мэдэгдсэн, цахим хаягаас цахим хэлбэрээр ирүүлнэ.” гэж заасныг баримтлан 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр А-ГЗ/110 дугаар албан бичгээр *******ны Хууль, эрх зүйн газарт компанийн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэхээр хүргүүлсэн бөгөөд ******* 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр А-10/413 дугаартай албан бичгээр *******ны Хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус хурлын ХЭ/2308 дугаартай тогтоолоор *******ны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсныг *******ны 2023 оны банкны эрх зүйн бүртгэлийн 3397 дугаарт бүртгэснийг мэдэгдсэн. ******* нь хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус хурлаар Компанийн тухай хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу *******-ийн ТУЗ-ийн гишүүдийг кумулятив аргаар сонгосон бөгөөд ТУЗ-ийн хараат бус гишүүнээр Хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус хурлын ХЭ/23/09 дугаартай тогтоолоор *******ийг, ХЭ/23/10 дугаартай тогтоолоор *******ыг, ХЭ/23/11 дугаартай тогтоолоор *******г, ердийн гишүүнээр 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус хурлын ХЭ/23/12 дугаартай тогтоолоор ыг, ХЭ/23/18 дугаартай тогтоолоор *******ыг, ХЭ/23/13 дугаартай тогтоолоор *******ыг, ХЭ/23/14 дугаартай тогтоолоор *******ыг, ХЭ/23/15 дугаартай тогтоолоор *******г, ХЭ/23/16 дугаартай тогтоолоор ыг тус тус сонгогдсонд тооцсон.

            Банкны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Банкны ТУЗ-ийн гишүүн дараах шалгуурыг хангасан байна.”, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт “Банкны ТУЗ-ийн хараат бус гишүүн нь энэ хуулийн 32.1.1-32.1.6-д зааснаас гадна дараах шалгуурыг хангасан байна.”, “Банкны ТУЗ ийн хараат бус гишүүдийг нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөх журам”-ын 2.7-д “Нэр дэвшүүлэх хороо нь сонгон шалгаруулсан, хараат бус гишүүнд нэр дэвших этгээдийн банкны дүрэм, Банкны тухай хуулийн 33.3, Компанийн тухай хуулийн 79.1-д заасан шалгуурыг хангасан эсэхийг нотлох баримт, дараах тодорхойлолт, баримт бичгийг сонгон шалгаруулалт дууссанаас хойш ажлын 5 өдрийн дотор *******анд ирүүлнэ” гэж заасан бөгөөд ******* нь тус хууль, журмын шаардлагад нийцүүлэн Банкны ТУЗ-ийн хараат болон ердийн гишүүдийг сонгож, Банкны тухай хуулийн 32.3 дахь хэсэгт “Банкны ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшиж байгаа этгээд нь энэ хуулийн 32.1-д заасан шалгуурыг хангаж байгаа эсэхийг банкнаас бичгээр, эсхүл цахим хэлбэрээр урьдчилан ирүүлсэн мэдээлэлд үндэслэн ******* тогтоож, энэ тухай банканд мэдэгдэнэ” гэж заасны дагуу *******анд ТУЗ-ийн гишүүнээр сонгосон гишүүдийн мэдээллийг хүргүүлсэн. ******* хянаж үзээд *******ны сонгосон ТУЗ-ийн гишүүдийг Банкны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 33.3 дахь хэсэг, Банкны ТУЗ-ийн хараат бус гишүүдийг нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөх журам-ын 2.7.3-2.7.12, Банк байгуулах тусгай зөвшөөрлийн журмын 2.1.4, 2.2-т тус тус заасан Банкны ТУЗ-ийн гишүүний шалгуурыг хангасан байна гэж зөвшөөрсөн албан бичиг ирүүлсэн. Иймд эдгээр тогтоолууд нь холбогдох хууль, тогтоомжийг зөрчөөгүй болно.

            *******-ийн ТУЗ-ийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ТУЗ/23/28 дугаартай тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хуралдуулахаар шийдвэрлэж, мөн сарын 28-ны өдрийн ТУЗ/23/29 дугаартай мэдэгдлээр хурлын зарыг хувьцаа эзэмшигч ******* болон *******-д тус тус баталгаат шуудангаар хүргүүлснийг нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх удирдлага ******* гардаж авсан нь *******-ийн тодорхойлолтоор нотлогддог бөгөөд нэхэмжлэгч нь хурлын зар, хэлэлцэх асуудлыг мэдсэн ч мөн хуралд орох эрхээ хэрэгжүүлээгүй.

            *******-ийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын ХЭ/23/22 дугаартай тогтоолоор *******-ийн дүрмийн шинэчилсэн найруулгыг баталсан ба уг тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

            Дээрх байдлаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлууд нь Компанийн тухай хууль болон Банкны тухай хууль, улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчин төгөлдөр дүрэмд нийцсэн тул хурлаас гарсан шийдвэрүүд мөн хуулийн хүчин төгөлдөр тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч *******ны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

3.1. Банк нь иргэд, хуулийн этгээдээс татан төвлөрүүлсэн хүүг эргэлдүүлж, ашиг олох замаар үйл ажиллагаа явуулдаг онцлогтой. Уг харилцааг Төв банкны тухай болон Банкны тухай хуулиар зохицуулсан. Төв банкны тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар ******* хадгаламж эзэмшигч, харилцагчдын эрх, ашгийг хамгаалах, банкны тогтолцоо, найдвартай байдлыг бэхжүүлэх зорилгоор банк байгуулах зөвшөөрөл болон банкны үйл ажиллагаа, зөвшөөрөл эрхлэх, зөвшөөрөл олгох, банкны өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг хангуулах, үйл ажиллагааг зохицуулах албадлагын арга хэмжээ авахтай холбогдсон дүрэм, журам, заавар, аргачлал болон холбогдох бусад шийдвэр гаргаж, хэрэгжилтийг хяналтын чиг үүргийг ******* хэрэгжүүлэх үүрэгтэй. Аливаа банк нь Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, активын эрсдэл, зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах сан, эх үүсвэрийн төвлөрөл, гадаад валютын болон бусад зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг *******наас тогтоосон журам, шийдвэрийн дагуу биелүүлж, хангаж ажиллах үүрэгтэй байдаг. Үүний хүрээнд ******* нь хадгаламж эзэмшигч, харилцагчдын банк дахь мөнгөн хөрөнгийг найдвартай байлгаж, банкны хувьцаа эзэмшигчдийн хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс банкнуудын хувь нийлүүлсэн хөрөнгийг үе шаттай нэмэгдүүлэх шийдвэрийг 2015 онд гаргасан боловч ******* нь уг шийдвэрийг биелүүлээгүйн улмаас Банкны тухай хуульд заасан албадлагын арга хэмжээний хүрээнд *******наас баталсан удирдаж, ажиллах журмын дагуу банкны хөрөнгийн доод хэмжээг 50 тэрбумд хүргэх, банкны үйл ажиллагаа найдвартай байдлыг хадгалах зорилгоор хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулсан нь Банкны тухай хуулийн албадлагын арга хэмжээний хүрээнд хийгдсэн ажил байна. Банкны тухай хуулийн 6 дугаар бүлэгт заасан албадлагын арга хэмжээнд урьдчилан сэргийлэх, нөхцөлт удирдлага, бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ, эрх хүлээн авах арга хэмжээг, тэдгээрт хамаарах бусад арга хэмжээ хамаарах бөгөөд *******ны шийдвэр нь захиргааны акт болох тул уг шийдвэрээр хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөн этгээд холбогдох шүүхэд нэхэмжлэл гаргах эрх, журмыг тогтоосон байдаг. 2010 онд батлагдсан Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулга, 2018 онд батлагдсан Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн үзэл баримтлал банкны хяналт шалгалтын олон улсын зарчим, стандартын дагуу банкны хяналт шалгалтын үр нөлөөг нэмэгдүүлэх, хууль зүйн тодорхой байдлыг бүрдүүлж, олон нийтийн мөнгөн хөрөнгө хамгаалах зорилгоор банканд авсан албадлагын арга хэмжээтэй холбоотой маргааныг шүүхэд шууд шийдвэрлүүлэх, тэтгэлдэхгүй зохицуулалттай болсон. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасны дагуу хууль тогтоомжийг билүүлж, захирамжилсан шийдвэрийг гаргадаг Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах нийтийн эрх зүйн бусад байгууллагыг захиргааны байгууллага гэж үзнэ. Дээрх заалт дахь бусад байгууллага гэдэг нийтийн эрх зүйн нэгдэл, албан газар, нийтийн эрх зүйн сан зэргийг ойлгох бөгөөд харин захиргааны байгууллагын эрх шилжүүлэн авсан этгээд төрийн эрх зүйд үндэслэн захиргааны этгээдийг захиргааны байгууллага гэж үзэхгүй гэж заасан. ******* нь Банкны тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд ******* дахь бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Бүрэн эрхт төлөөлөгчийн хэрэгжүүлэх эрх, үүрэг нь нэг талаас нийтийн чиг үүргийг хувийн эрх зүйн аргаар хэрэгжүүлдэг. Нөгөө талаас *******ийг тодорхой хугацаанд удирдан зохион байгуулах этгээд юм. Мөн банкны бүрэн эрхт төлөөлөгч нь банк, түүний эрх буюу удирдах албан тушаалын бүрэн эрхийг эдэлж болох тул *******ны бус *******-ийн удирдлагын эрх, үүргийг шилжүүлэн авсан гэж үзэж байгаа. Иймд шилжүүлсэн эрх, үүргийг захиргааны байгууллагаас шилжсэн эрх, үүрэг гэж үзэхгүйгээс гадна бүрэн эрхт төлөөлөгч нь Захиргааны Ерөнхий хуулийн 5.1.2-т заасан татан буугдсан захиргааны байгууллагад хамаарахгүй.

            *******ны Ерөнхийлөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А19 дугаартай тушаалын дагуу *******-д авсан банкны нөхцөлт арга хэмжээ дуусгавар болсон. Хуулийн хүрээнд бүрэн эрхт төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болсон нөхцөл, тухайн эрх, үүргийг *******ны субьектив эрх гэж үзэх боломжгүй бөгөөд ******* нь бүрэн эрхт төлөөлөгчийн эрх, үүргийг залгамжлагч этгээд биш юм. Дээрх дурдсанаас үзэхэд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т зааснаар ******* дахь бүрэн эрхт төлөөлөгчийн эрх залгамжлагч гэж үзэн хариуцагчаар тодорхойлсон нь үндэслэлгүй. *******-ийн ээлжит бус хурлаас гаргасан шийдвэр нь хувийн хуулийн этгээдээс гаргасан шийдвэрт хариу тайлбар өгөх шаардлагагүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч нь 2016 онд *******-ийн хувьцаа эзэмшигч байсан. Тухайн үед банкны хөрөнгө 16 тэрбум байсан бөгөөд *******ны Ерөнхийлөгчийн 2015 оны 04 дугаар сарын 01-ний өдрийн А/58 дугаартай тушаалаар *******ны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2017 онд багтаан 50 тэрбум төгрөгт хүргэх шаардлага тавьсан. ******* нь *******ны шийдвэрүүдийг биелүүлэх үүднээс *******-д санал тавьсны дагуу хувьцаа эзэмшигчээр нэмэгдэн орж, *******ны хөрөнгө 35 тэрбум болж нэмэгдсэн боловч 50 тэрбум болгох боломжгүй. 2018 онд *******наас *******-д хяналт, шалгалт хийж, тус банкны актив хөрөнгө, зээл шаардлага хангахгүй, банкны зохистой засаглал алдсан олон алдаа зөрчил илрүүлсэн. *******ны Ерөнхийлөгчийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А14, 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А147, 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А252 тоот тушаалуудаар *******анд *******ны хянагч томилж, үе шаттай арга хэмжээ авсан боловч *******ны 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А17, А21 дугаартай тушаалуудаар тус банканд нөхцөлт удирдлагын арга хэмжээ авч бүрэн эрхт төлөөлөгч томилж, *******ны ТУЗ-ийн дарга, гишүүд, гүйцэтгэх захирлыг тус тус чөлөөлсөн.

******* дахь бүрэн эрхт төлөөлөгчийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн маргаан бүхий ээлжит бус хурлыг зарлаад тус хурлаар хөрөнгийн хэмжээг 50 тэрбум төгрөгт хүргэх талаар өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэх ёстой байсан. Тус хуралд ******* түүний 100 хувийн хувьцаа эзэмшигч , *******-ийн хувьцаа эзэмшигч нарын аль аль нь оролцсон боловч хурлаас ямар нэгэн шийдвэр гараагүй. Иймд шийдвэрийг хүчин төгөлдөр болгох шаардлага өөрөө үндэслэлгүй.

4.2. ******* дахь бүрэн эрхт төлөөлөгчийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн албан бичгээр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хуралдуулах тухай зарыг хувьцаа эзэмшигч нарт аль алинд нь хүргүүлсэн байдаг. 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хувьцаа эзэмшигч нар хуралд оролцон 100 хувийн ирцтэйгээр хуралдаж 3 тогтоол гарсан. Тус хуралд 2 хувьцаа эзэмшигч *******-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 50 тэрбум төгрөг болгохыг хэн аль нь зөвшөөрсөн.

4.3. Бүрэн эрхт төлөөлөгчийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/714 дугаартай зар хүргүүлэх тухай албан бичгээр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 10 цаг 30 минутад хуралдах тухай зарыг хувьцаа эзэмшигч нарт хүргүүлсэн байдаг бөгөөд зарыг Зууны мэдээ сонины 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 213 дугаарт, Өдрийн сонины 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 219 дугаарт тус тус нийтэлсэн байна. *******-ийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хурлаас зарласан хувьцааны тоонд нэг бүр нь 21,164,565.90 төгрөгийн үнийн нэрлэсэн үнэ бүхий 709 ширхэг хувьцааг нэмж гаргах, компанийн дүрмийн дагуу хувьцаа эзэмшигч *******-д 429 ширхгийг, *******-д 280 ширхэг хувьцааг тэргүүн ээлжид санал болгож, 02 дугаартай тогтоолыг баталсан. Уг тогтоол нь Компанийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, *******ны дүрмийн 9.11-т заасныг зөрчсөн гэдэг боловч 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хурлаар дүрмийн заалтыг хүчингүй болгож, өөрчилсөн. *******ны Ерөнхийлөгчийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн *******-ийн хувьцаа эзэмшигчдийн саналын эрхийг түдгэлзүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай А/355 дугаартай тушаалаар *******ны хувьцаа эзэмшигчдийн саналын эрхийг түдгэлзүүлсэн байсан тул хувьцаа эзэмшигчдийн шийдвэр хүчин төгөлдөр болно. *******-ийн хувьцаа эзэмшигч нь хорих байгууллагад хоригдож байсан гэдэг үндэслэл нь хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй. ******* дахь бүрэн эрхт төлөөлөгч Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг зөрчөөгүй.

Мөн бүрэн эрхт төлөөлөгч хувьцаа эзэмшигчдийн хурал зарлаж шийдвэр гарснаас хойш 3 дахь өдөр газрыг өөрчилсөн аливаа шийдвэр гаргаагүй тул Компанийн тухай хуулийн 70.1.2, 70.1.3-т заасныг тус тус зөрчөөгүй.

4.4. *******-ийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаас нийт 7 тогтоол гарсан. 01 дугаартай тогтоолоор хэлэлцэх асуудал, хурлын дэг баталсан. Харин 02 дугаартай тогтоолоор *******-ийн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг, 03 дугаартай тогтоолоор ыг ТУЗ-ийн гишүүнээр, 04 дугаартай тогтоолоор *******ыг ТУЗ-ийн гишүүнээр, 05 дугаартай тогтоолоор *******ыг ТУЗ-ийн гишүүнээр, 06 дугаартай тогтоолоор *******ийг ТУЗ-ийн хараат бус гишүүнээр, 07 дугаартай тогтоолоор *******ыг ТУЗ-ийн хараат бус гишүүнээр, тус тус томилсон байдаг. Тус тогтоолтой холбоотойгоор *******ны 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ирүүлсэн албан бичгээр ТУЗ-ийн гишүүнийг томилоход татгалзах зүйлгүй гэдгийг мэдэгдсэн. Банкны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.1-д заасны дагуу бүрэн эрхт төлөөлөгч нь банкны нөхцөлт удирдлагын үед авах арга хэмжээний хүрээнд *******ны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулж, гүйцэтгэх захирлыг сонгох, томилох удирдлагын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байдаг.

******* дахь бүрэн эрхт төлөөлөгчийн зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор *******-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ыг мөн өдрөөс эхлэн томилсон. *******наас ирүүлсэн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн албан бичгээр ыг гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилоход татгалзах зүйлгүй гэдгийг мэдэгдсэн байдаг.

4.5. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан шаардлагын хүрээнд хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах төлөвлөгөө боловсруулах, үүнтэй холбоотой арилжааны банкнуудад хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 100 тэрбум болгох үүргийг ******* хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд бүх банкнуудад үүрэг болгосон. Энэ шаардлагын хүрээнд *******анд судалгаа бэлтгэл ажил хийж хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах төлөвлөгөөг *******ны шаардсан хугацаа, хүрээнд боловсруулсан. *******-ийн ТУЗ-ийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 07 дугаартай мэдэгдлээр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал нь 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагт болох тухай хаяг байршлыг зааж, тус хурлаар 3 асуудлыг хэлэлцэхээр товлосон. Гэтэл *******-аас 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хурлын ирц бүрдээгүй тул тооллогын комиссын зүгээс хувьцаа эзэмшигчдийн хурлыг хүчингүйд тооцсон.

Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3 дахь хэсэгт зааснаар 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн хурлыг хүчингүйд тооцож, хойшлогдсон хурлыг 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хийхээр тогтож, мэдэгдлийг хувьцаа эзэмшигч нарт хүргүүлсэн байдаг. *******- мөн ирээгүй. Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4 дэх хэсэгт “компанийн дүрмээр илүү өндөр, хувь тогтоогоогүй саналын эрхийн 20 хувь буюу түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хуралд оролцсоноор энэ хуулийн 69.3-т заасны дагуу хойшлогдсон хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр болно.” гэж зааснаар хурлын ирц хүчин төгөлдөр болсон тул 57,68 хувийн хувьцаа эзэмшигч ******* дангаар шийдвэр гаргаж, Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 1-д заасан төлөвлөгөөгөөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын ХЭ/03 дугаартай тогтоолоор банкны дүрмийн шинэчилсэн найруулгын хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын ХЭ/04 дугаартай тогтоолоор тус тус баталсан. Нэхэмжлэгч нь хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох боломжоор хангаагүй, ирц бүрдүүлэх эрхийг хангаагүй гэж шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй.

4.6. 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон ээлжит хурлаар *******ны дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Тус хойшилсон хуралд ******* хүрэлцэн ирж, ******* хүрэлцэн ирээгүй. Банкны тухай хуульд зааснаар хурлын ирц бүрдэж тус хойшлогдсон хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын ХЭ/22/02 дугаартай тогтоолоор *******ны дүрмийн 4.3 дахь заалтыг өөрчилж, ******* нь 2044 ширхэг хувьцаа буюу 67.15 хувь, ******* 1000 ширхэг хувьцаа буюу 32,85 хувь болж өөрчлөгдсөн.

*******ны Ерөнхийлөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх, бүтцийг өөрчлөх албан бичгээр банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн байна. 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит бус хурлаар *******ны дүрмийн нэмэлт өөрчлөлтийг баталсан. Хуралд ******* ирээгүй. Тус хурлаар дүрмийн 4.3-т банкны гаргасан хувьцаанд 75,014,309,549.60 төгрөг байна гэж нэмэлт, өөрчлөлт оруулж, хувьцаа эзэмшил өөрчлөгдөж ******* 79.78 хувь, ******* 21.22 хувийг эзэмших болсон бөгөөд ******* болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлж хүчин төгөлдөр болсон.

2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон ээлжит хурал болон хурлаас гарсан ХЭ/22/04 дугаартай шийдвэрийг хүчингүй болгох шаардлага гаргасан байдаг. Уг хуралд хувьцаа эзэмшигч ******* ирж, санал хүчин төгөлдөр болсон. ******* ирээгүй. Тус хурлаар дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулж, ******* 78.84 хувь, ******* нь 21.86 хувь байхаар болж, мөн эрх бүхий газарт бүртгүүлсэн.

4.7. 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ТУЗ-ийн тогтоолоор хувьцаа эзэмшигч нарт хурлын зарыг хүргүүлж, Өдрийн сонинд зарласан байдаг. Тус хурлаар *******ны төв байрны хаягийг өөрчлөх, ТУЗ-ийн гишүүнийг сонгох, *******-ийг хаалттай хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулахаар тогтож, төлөвлөгөө баталсан байна. Тус хуралд ******* хүрэлцэн ирээгүй, ******* ирж, хурал хүчин төгөлдөр болсон. Мөн 07 дугаартай тогтоолоор банкны төв хаягийг өөрчилж, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсан. 10-16, 18 дугаартай тогтоолуудаар *******ны ТУЗ-ийн гишүүдийг сонгож, шийдсэн. ХЭ/23/07 дугаартай тогтоолоор компанийг хаалттай хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах төлөвлөгөөг баталсан. Энэ хурал нь Банкны тухай хууль болон бусад хуульд зааснаар хүчин төгөлдөр болж, хурлаас гарсан шийдвэрийг эрх бүхий байгууллагуудад бүртгүүлж, зөвшөөрөл авсан.

2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ээлжит бус хурал болон түүнээс гарсан ХЭ/23/22 дугаартай шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ хурлаар ТУЗ болон *******наас хувьцаа эзэмшигчдэд хурлын товыг мэдэгдэж, хүргүүлсэн. ******* ирээгүй, Тус хурлаас *******-ийг хувьцаат компани болгох шийдвэр гаргаж, эрх бүхий байгууллагад бүртгүүлж, зөвшөөрөл авсан гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.1.3-т заасныг баримтлан хариуцагч *******, *******-д холбогдох Бүрэн эрхт төлөөлөгчийн зарлан хуралдуулсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэрийг хүчин төгөлдөр болохыг даалгах, *******-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн ээлжит бус хурлыг хүчингүйд тооцуулах, хурлаас гарсан 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, *******-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хурлаас гаргасан 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, *******-ийн хувьцаа эзэмшигчдийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хурлаас гаргасан 02, 03, 04, 05, 06, 07 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах, Бүрэн эрхт төлөөлөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 16 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, *******-ийн хувьцаа эзэмшигчдийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хурлаас гаргасан Х/03, Х/04 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах /нэгтгэсэн/ *******-ийн хувьцаа эзэмшигчдийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит бус хурал болон түүнээс гарсан Х/22/02 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, *******-ийн хувьцаа эзэмшигчдийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит бус хурал болон түүнээс гарсан Х/22/04 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, *******-ийн хувьцаа эзэмшигчдийн 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит бус хурал болон түүнээс гарсан Х/22/09 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, *******-ийн хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус хурал болон тухайн хурлаас гарсан ХЭ/23/07, ХЭ/23/08, ХЭ/23/09, ХЭ/23/10, ХЭ/23/11, ХЭ/23/12, ХЭ/23/13, ХЭ/23/14, ХЭ/23/15, ХЭ/23/16, ХЭ/23/18 дугаар бүхий шийдвэрүүдийг хүчингүй болгуулах, *******-ийн хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн ээлжит бус хурал болон тухайн хурлаас гаргасан ХЭ/23/22 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******-ийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 2,606,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн талын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

6.1.Нэхэмжлэгчийн зүгээс 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хамтран хариуцагч татах тухай, үзлэг хийлгэх тухай, захирамжийн биелэлтийг хангуулах тухай, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтүүдийг гаргасан. Шүүхийн зүгээс тухайн хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэжээ. Тухайн 477, 478, 479 дугаартай хүсэлтүүдийг шүүхээс шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл бий эсэхийг нэг мөр тодорхой болгохгүйгээр шүүх хуралдааныг хийсэн нь шийдвэр нь хууль бус байх үндэслэл болсон.

Түүнчлэн нэхэмжлэгчийн 476 дугаартай хамтран хариуцагчаар татах тухай хүсэлтийг огт шийдвэрлээгүй мөн процессын эрх зүйн хэм хэмжээг буруу хэрэглэх нөхцөлт үндэслэл болсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар *******-ийн зүгээс тухайн хэрэгт хариуцагчаар *******-ийг тодорхойлон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар хүсэлт гаргасныг шийдвэрлэлгүй тухайн компанийг гуравдагч этгээдээр оролцуулан шийдвэр гаргасан.

6.2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс хүндэтгэн үзэх шалтгаантай талаар хүсэлтээ баримтын хамт шүүх хуралдаанаас өмнө гаргаж өгсөөр байхад шүүхийн зүгээс хүндэтгэн үзэх шалтгааныг шүүхэд мэдэгдэх боломжтой байсан гэж тайлбарласан нь ойлгомжгүй. Өмнөх хуралд мөн адил хүндэтгэн үзэх шалтгаантай байсан асуудлыг шийдвэрлэж байсан атлаа одоо хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй байгаа нь нэхэмжлэгч, төлөөлөгч, өмгөөлөгчид хуулиар олгосон хуралдаанд биечлэн оролцох мэтгэлцэх эрхийг хангаагүй процессын эрх зүйн хэм хэмжээг буруу хэрэглэсэн нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй атлаа нэхэмжлэгч нь мэтгэлцэх эрхийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж дүгнэсэн нь шийдвэр хууль ёсны байх зарчмыг зөрчсөн.

6.3. Шүүх материаллаг эрх зүйн хэм хэмжээг буруу хэрэглэсэн.

Бүрэн эрхт төлөөлөгчийн зарлан хуралдуулсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэрийг хүчин төгөлдөр болохыг даалгах тухай шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрт “Банкны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгт “банкны нөхцөлт удирдлага хэрэгжүүлсэн тохиолдолд хувьцаа эзэмшигчийн эхээс үл хамааран бүрэн эрхт төлөөлөгчийн оролцоо, шийдвэрээр хурал, хурлын шийдвэр хүчин төгөлдөр болно.” гэж зохицуулсан.

*******ны Ерөнхийлөгчийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А-312 дугаар тушаалын хавсралтаар баталсан Банкны нөхцөлт удирдлага хэрэгжүүлэх, бүрэн эрхт төлөөлөгчийн ажиллах журмын 4.6-д “Банкны тухай хуулийн 30.3 дахь хэсэгт заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэр нь бүрэн эрхт төлөөлөгчийн саналаар хүчин төгөлдөр болно гэж журамласан.

Дээрх хууль болон журмын зохицуулалтаас үзвэл хувьцаа эзэмшигчдийн хурлаас шийдвэр гараагүй тохиолдолд Банкны тухай хуулийн 30.3 дахь хэсэгт заасны дагуу бүрэн эрхт төлөөлөгч нь аливаа шийдвэр гаргах боломжгүй. Иймд хувьцаа эзэмшигчдийн 100 хувийн ирцтэй хийгдэж, дийлэнх олонхын саналаар аливаа шийдвэр гараагүй тохиолдолд бүрэн эрхт төлөөлөгч нь өөрийн саналаар шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх тул бүрэн эрхт төлөөлөгчийн зарлан хуралдуулсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэрийг хүчин төгөлдөр болохыг даалгах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон нь зүйтэй байна.” гэжээ.

2010 оны Банкны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэгт “Бүрэн эрхт төлөөлөгч үйл ажиллагаандаа хууль тогтоомж болон энэ хуультай нийцүүлэн гаргасан *******ны дүрэм, журам, удирдамжийг баримтална.”, *******ны Ерөнхийлөгчийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А-312 дугаартай тушаалын хавсралтаар баталсан Банкны нөхцөлт удирдлага хэрэгжүүлэх, бүрэн эрхт төлөөлөгчийн ажиллах журмын 2 дугаар зүйлийн 2.8 /Банканд нөхцөлт удирдлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн тохиолдолд ******* Банкны нөхцөлт удирдлага дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ/ дахь хэсгийн 2.8.4-т “Бүрэн эрхт төлөөлөгч /зөвлөлийн гишүүд хамаарна/-ийн ажлын удирдамжийг батлах” гэж тус тус заасны дагуу *******ны ерөнхийлөгч 2020 оны 01 дугаар сарын 24-ний өдөр А-17 дугаартай тушаал гарган 5 дахь заалтаар Бүрэн эрхт төлөөлөгчийн зөвлөлийн ажлын удирдамжийг хоёрдугаар хавсралтаар баталсан байдаг. Уг удирдамжийн 3.4-т “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж, хувьцаа эзэмшигч нарын хооронд байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 16/24 тоот “*******ны хувь нийлүүлсэн хөрөнгөд хөрөнгө оруулах гэрээний дагуу хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлж, улмаар 50 тэрбум төгрөгт хүргэх асуудлыг хэлэлцүүлэх гэж заасан бөгөөд бүрэн эрхт төлөөлөгч нь Банкны тухай хууль болон Банкны нөхцөлт удирдлага хэрэгжүүлэх, бүрэн эрхт төлөөлөгчийн ажиллах журамд заасны дагуу ажиллах үүрэг хүлээсэн. Тус удирдамжид заасан үүргийн дагуу 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр *******-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулсан. Уг нөхцөл байдлын улмаа хурлын ирц бүрдэж, хурлаа хуралдуулсан бүрэн эрхт төлөөлөгч Банкны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгт заасны дагуу өөрийн саналаар буюу хувьцаа эзэмшигч нарын хооронд байгуулсан 16/24 дугаартай гэрээ, *******-ийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02, 05 дугаартай тогтоол, *******-ийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 04 дугаартай тогтоолуудын дагуу шийдвэрээ гаргах үүрэгтэй байсан боловч шийдвэр гаргаагүй.

Шүүх Банкны тухай хуулийн 30.3 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь, 2020 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Банкны тухай хуулийн 30.3 дахь заалт нь “Банкны нөхцөлт удирдлага хэрэгжүүлсэн тохиолдолд бүрэн эрхт төлөөлөгчийн саналаар хурлын шийдвэр хүчин төгөлдөр болно” гэсэн агуулгатай байсныг 2021 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тус заалт нь “Банкны нөхцөлт удирдлага хэрэгжүүлсэн тохиолдолд хувьцаа эзэмшигчийн эрхээс үл хамааран бүрэн эрхт төлөөлөгчийн оролцоо, шийдвэрээр хурал, хурлын шийдвэр хүчин төгөлдөр болно.” гэж өөрчлөгдсөнөөр тайлбарлаж дийлэнх олонхын саналаар аливаа шийдвэр гараагүй тохиолдолд бүрэн эрхт төлөөлөгч нь өөрийн саналаар шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

2020 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Банкны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь заалтын дагуу хурлын ирц бүрдэж хуралдсан тохиолдолд *******ны Ерөнхийлөгчөөс үүрэг болгосон удирдамжийн хүрээнд бүрэн эрхт төлөөлөгчийн санал нь шийдвэр болж хүчин төгөлдөр болох ёстой тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй.

*******-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн ээлжит бус хурлыг хүчингүйд тооцуулах, хурлаас гаргасан 02 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон.

Шүүх “Бүрэн эрхт төлөөлөгч нь 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр мөн сарын 09-ны өдрийн 11 цаг 00 минутад болох хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зарыг, хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалт, санал авах хуудас, дүрмийн шинэчилсэн найруулгын төсөл, ТУЗ-ийн гишүүдэд нэр дэвших этгээдийн анкетын маягт, хурлын тогтоолын төслийн хамт хувьцаа эзэмшигч нарт хүргүүлсэн үйл баримт тогтоогдож байна. Хувьцаа эзэмшигчийн ээлжит бус хуралд хувьцаа эзэмшигч *******-ийг төлөөлж хувьцаа эзэмшигч оролцсон байх боловч санал авах хуудсыг хурал болсон өдөр гаргаж, *******-ийн дүрмийн шинэчилсэн найруулгыг хавсралтаар баталсугай гэсэн хэсэгт “зөвшөөрсөн” тэмдэглэл үйлдсэн.

Бүрэн эрхт төлөөлөгч нь ээлжит бус хурлыг 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хийхээр шийдвэрлэж, хурлын зарыг хувьцаа эзэмшигч нарт хүргэж, Өнөөдөр сонины 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дугаарт нийтлүүлсэн, хувьцаа эзэмшигч нар хуралд оролцож, санал гаргасан нь тогтоогдсон ... банкны тухай хуулийн 30.1, 30.2 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж үзнэ гэжээ.

Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “... хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг гаргана”, 60.4-т “Компани энэ хуулийн 60.1-д заасан шийдвэр гарснаас хойш 5 хоногийн дотор хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хувьцаа эзэмшигчдэд хүргэх үүрэгтэй” гэж тус тус заасан.

******* дахь бүрэн эрхт төлөөлөгчдийн зөвлөл 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаартай тогтоол гаргаж, “*******-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг Монгол Улс, *******, Хан-Уул дүүрэг, *******ны байр, ******* ******* хурлын танхимд 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 11 цаг 00 минутад хуралдуулсугай” гэжээ.

Анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хурлын зарыг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр өдөр хүргүүлсэн болох нь тогтоогдсон гэж хэрхэн дүгнэж байгаа нь ойлгомжгүй. Учир нь нотлох баримтаар Бүрэн эрхт төлөөлөгчийн зөвлөл хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хуралдуулах шийдвэр тогтоолоо 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гаргасан баримт байдаг.

Түүнчлэн хурлын зарыг сонинд нийтлүүлсэн. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс Өнөөдөр сонины зар хүлээн авсан гэх баримтад үзлэг хийлгэхэд бүрэн эрхт төлөөлөгчийн шийдвэр биш зөвхөн хурал болно гэсэн үгтэй цахим шуудан хүргүүлсэн байсан нь тогтоогдсон.

Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу *******ны хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр зарласан бөгөөд шийдвэр гарснаас хойш тав хоногийн дотор хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хувьцаа эзэмшигчдэд хүргэх үүрэгтэй ба 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр зарласан хурлын зарыг мөн өдрийн сонин дээр гаргах боломжгүй.

Мөн шүүгч, “зөвшөөрсөн тэмдэглэл үйлдсэн гэж тайлбарлаад шийдвэр гаргасан нь хэргийн баримтыг тал бүрээс нь үнэн бодитой хандсан гэхэд эргэлзээтэй. Учир нь, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тэмдэглэл, санал тоолох хуудас зэргийг харвал 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 16/24 дугаартай гэрээний дагуу нэмэлт өөрчлөлт оруулбал зөвшөөрнө. Харин 50 тэрбумд хүргэх асуудлыг дэмжинэ гэж бичгээр санал гарган гарын үсэг зурсан.

Анхан шатны шүүхээс 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хуралтай холбоотой дүгнэлт хийхдээ дийлэнх олонхын саналаар аливаа шийдвэр гаргаагүй тохиолдолд бүрэн эрхт төлөөлөгч нь өөрийн саналаар шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэнээ 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хурлаас гаргах гэж буй шийдвэрт 60.46 хувийн хувьцаа эзэмшигч санал зөрөлдөж байхад зөвшөөрсөн байна. Бүрэн эрхт төлөөлөгч Банкны тухай хуулийн 30.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр гаргасныг зөв гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ.

Банкны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А-312 дугаартай тушаалын хавсралтаар баталсан Банкны нөхцөлт удирдлага хэрэгжүүлэх, бүрэн эрхт төлөөлөгчийн ажиллах журмын 2.8.4, *******ны бүрэн эрхт төлөөлөгчийн ажлын удирдамжийн 3.4 дэх хэсэгт /Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж, хувьцаа эзэмшигч нарын хооронд байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 16/24 дугаартай *******ны хувь нийлүүлсэн хөрөнгөд хөрөнгө оруулах гэрээний дагуу хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлж, 50 тэрбум төгрөгт хүргэх асуудлыг хэлэлцүүлэх/, 3.5-д “Банкны зохистой засаглалыг сайжруулах үүднээс Компанийн тухай хууль, Банкны тухай хууль, холбогдох бусад журмын хүрээнд *******-ийн дүрмийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлэн шинэчлэн батлах, 3.6-д “Энэ удирдамжийн 3.4 хэрэгжсэн тохиолдолд ТУЗ-ыг Компанийн тухай хууль, Банкны тухай хууль, *******-ийн дүрмийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлэн томилох гэж тус тус зааснаар Банк дахь бүрэн эрхт төлөөлөгч нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж, хувьцаа эзэмшигч нарын хооронд байгуулсан 2016 оны 16/24 дугаартай гэрээний дагуу хувь нийцүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлж, улмаар 50.0 тэрбум төгрөгт хүргэх асуудлыг хэлэлцүүлэх ажлыг хийж гүйцэтгэх үүрэгтэй байтал хууль, журам, удирдамжид байхгүй санал оруулж санал 60,46 хувиар дэмжигдээгүй байхад 02 дугаартай тогтоол гарган дүрэм баталсан нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, 16/24 дугаартай гэрээний дагуу *******ны нэгж хувьцааны үнэ 28 сая төгрөг байсныг 21 сая төгрөг болгон нэгж хувьцааны үнийг 7 сая төгрөгөөр бууруулж хохироосон.

2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ******* нь *******-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байхдаа 961 ширхэг хувьцааг зарлаж гаргасан 02, 05 дугаартай тогтоолууд, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн *******-ийн 04 дүгээр тогтоолууд өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Тэгэхээр зарласан 307 ширхэг хувьцааг шүүх яаж байхгүй бөгөөд дүгнэж байгаа нь илт үндэслэл муутай, хууль ёсны бус байна.

Хэргийн баримтаар бүрэн эрхт төлөөлөгч хууль болоод журам, удирдамжаа зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн баримтууд бий.

******* дахь бүрэн эрхт төлөөлөгчөөс *******ны Ерөнхийлөгчид хүргүүлсэн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А-53 дугаартай албан бичигт “Банкны хувьцаа эзэмшигч нарын хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа, эрх зүйн маргаантай нөхцөлд зөвхөн хувьцаа эзэмшигчд хувьцааг хэдий хэмжээгээр хэрхэн худалдан авах, эсхүл хоорондоо ямар үнээр худалдах, худалдан авах, гуравдагч этгээдэд санал болгох гэх мэт тохиролцоонд хүрэхгүй бол бүрэн эрхт төлөөлөгчийн зөвлөл хувьцаа эзэмшигчдийн өмнөөс шийдвэр гаргах боломжгүй байна. Иймд ТУЗ-д банкны удирдлагын үүргийг шилжүүлэх, банканд хэрэгжүүлж буй удирдлагыг цуцлах, дуусгавар болгох асуудлыг нэн яаралтай шийдвэрлэж өгөхийг хүсье.”, 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А-55 дугаартай албан бичигт “Банкны хувьцаа эзэмшигч нарын хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа нөхцөлд бүрэн эрхт төлөөлөгч банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх хувьцаа нэмж гаргах арга хэмжээ авч хэрэгжүүлэх боломжгүй. Тус банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 50 тэрбум төгрөгт хүргэн нэмэгдүүлэх асуудлыг хойшлуулж, ... хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх шийдвэрийг түдгэлзүүлэх арга хэмжээ авч өгнө үү.

2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн бүрэн эрхт төлөөлөгчийн зөвлөлийн зарласан хувьцааны тоонд багтаан хувьцаа гаргах тухай 05 дугаартай тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэж байна.”, 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б-238 дугаартай албан бичгээр 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 05 дугаартай тогтоолыг хүчингүй болгосон тухай 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаартай тогтоолыг хүргүүлсэн байна. Мөн бүрэн эрхт төлөөлөгчийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А-58 дугаартай албан бичгээр *******ны Ерөнхийлөгчийн хувь нийлүүлсэн хөрөнгө нэмэгдүүлэх шийдвэрийг түдгэлзүүлэх, нөхцөлд удирдлагыг дуусгавар болгох, ТУЗ-д эрх, үүргийг шилжүүлэх саналаа хүргүүлж байна” гэх зэргээр хууль, журам, удирдамжаа зөрчсөнөө нотолжээ.

2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр *******ны Ерөнхийлөгч *******-ийн хувьцаа эзэмшигч нартай уулзалт хийж, хувьцаа эзэмшигч нарын гаргасан шийдвэрт *******ны зүгээс оролцох боломжгүй, эрх байхгүй талаар мэдэгдсэн.

2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ******* дахь бүрэн эрхт төлөөлөгч *******-ийн дүрэмд заасан зарласан хувьцааны тоонд багтаан 709 ширхэг хувьцаа гаргах асуудлаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулсан. Тус хуралдаанд *******-ийн зүгээс хувьцаа эзэмшигч оролцсон бөгөөд бүрэн эрхт төлөөлөгч ад хандан тус компанийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаартай тогтоол, *******-ийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор өмнө зарлан гаргасан 961 хувьцааны асуудлыг шийдвэрлээгүй байхад хэрхэн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр нэмж 709 ширхэг хувьцаа зарласан талаар лавласан. 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ******* нь *******-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байхдаа гаргасан шийдвэр хүчинтэй байгаа талаар ярихад бүрэн эрхт төлөөлөгч нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн *******-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг би өмнө нь хараагүй, зөвхөн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 16/24 дугаартай гэрээ, *******анд 2016 оны хувьцаа эзэмшигчдийн тогтоол, шийдвэр байгаа бол өөрөөр шийдэгдэж болно. *******наас лавлагаа гаргуулж, хурлаа үргэлжлүүлье гэж 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 15 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн.

Түүний дагуу бүрэн эрхт төлөөлөгчөөс Б/480 дугаартай албан бичгээр *******наас эрх зүйн шаардлагатай бичиг баримт байгаа эсэх талаар лавлагаа явуулсан байдаг. *******-ийн зүгээс 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 173 дугаартай албан бичгээр *******наас бүрэн эрхт төлөөлөгчийн хүссэн материалуудыг хүргүүлсэн. Ингээд 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурал үргэлжлэх болоход Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 09871 дугаартай “Хүсэлт шийдвэрлэх тухай захирамж гарсан. Захирамжид *******-ийн нэхэмжлэлтэй, *******-д холбогдох хэсэгт ... ямар нэгэн үйл ажиллагаа явуулах, нэмэлт шийдвэр, тогтоол гаргахгүй байхыг даалгаж шийдвэрлэсэн. Тиймээс 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хурал шүүгчийн захирамж, *******наас материал ирээгүй учир хийгдэх боломжгүй болсон.

*******ны Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газрын захирлын үүрэг гүйцэтгэгч 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А-18/829 дугаартай албан бичгээр ******* дахь бүрэн эрхт төлөөлөгчид 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/88 дугаартай албан бичгээр хүргүүлсэн хүсэлтэд дурдсан *******-ийн 961 ширхэг хувьцаа гаргахтай холбоотой банкны хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг ирүүлсэн байдаг. Албан бичгийн хавсралтаар *******-ийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн 05 дугаартай тогтоол, *******-ийн мөн өдрийн 04 дугаартай тогтоол ирсэн. Ингээд *******-ийн 961 ширхэг хувьцаа зарлаж, гаргасантай холбоотой шийдвэр *******анд хадгалагдаж байсныг баталгаажуулж мэдсэн ******* дахь бүрэн эрхт төлөөлөгч 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр А/99, А/98 дугаартай албан бичгүүдээр тус тогтоолууд нь хууль, журам, дүрэмтэй нийцсэн эсэх, хувьцааг нэмж гаргасан шийдвэр гэж үзэх үндэслэл байгаа эсэх, тус шийдвэр нь хүчин төгөлдөр бус гэж үзсэн тохиолдолд хуулийн аливаа эрсдэл үүсэх эсэх гэж асуужээ.

Нэгэнт *******-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчийн гаргасан шийдвэрийг хэн нэгэн этгээд хүчингүй болгох, хүчингүй гэж үзэх үндэслэлгүй тул 961 ширхэг хувьцаа зарлаж, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй.

*******-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч ******* нь шийдвэр гараагүй байхад *******ны хувь нийлүүлсэн хөрөнгөд хөрөнгө оруулах тухай 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 16/24 дугаартай гэрээ байгуулах ямар ч боломжгүй юм. Гэтэл дээрх баримтуудыг шүүх огт шинжлэн судалж дүгнэлт өгөлгүйгээр шийдвэр гаргасан нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй.

*******-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хурлаас гаргасан 02 угаартай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлт хийсэн. .

*******ыг *******-ийг төлөөлөх эрхийн хүрээнд хуралд оролцох боломжтой байхад хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй байна.” Гэжээ.

*******ны Ерөнхийлөгчийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А-355 дугаартай тушаалаар *******-ийн хувьцаа эзэмшигчийн саналын эрхийг 2021.01.24-ний өдрийг хүртэл түдгэлзүүлсэн байх үед *******-ийн хувьцаа эзэмшигч *******-ийн үүсгэн байгуулагч хуралд оролцоогүйгээс хурлын ирц хүрээгүй, хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй. Банкны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгт зааснаар Бүрэн эрхт төлөөлөгчийн саналаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоол хүчин төгөлдөр болсон байна гэж дүгнэлээ.” Гэжээ.

2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн *******-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар нэг бүр нь 21,166,56590 төгрөгийн үнэтэй 709 ширхэг энгийн хувьцааг гаргах, *******-д 429 ширхэг, *******-д 280 ширхэг нэрлэсэн үнээр тэргүүн ээлжид худалдах авах эрхийг санал болгох асуудлыг, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн *******-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар гаргасан хувьцааг худалдан авсантай холбоотой өөрчлөлтийг дүрэмд тусгах агуулгатай асуудлыг тус тус хэлэлцэж шийдвэрлэсэн байдаг.

Эрх зүйн үр дагаврын хувьд нэг хувьцаа эзэмшигчийн хувь эзэмшил буурч, нөгөө хувьцаа эзэмшигчийн хувь, эзэмшил өссөн үр дагавар хүргэсэн. Энэ нь гагцхүү бүрэн эрхт төлөөлөгчийн санал санаачилга, шийдвэрээр хийгдсэн ажиллагаа юм.

*******-ийн гүйцэтгэх захирал нь гадаад улсад явсан, хувьцаа эзэмшигч шүүхийн шийдвэрээр цагдан хоригдсон нөхцөл байдал үүссэн тул *******-ийн хувьцаа эзэмшигчийн саналын эрхийг түдгэлзүүлэх шаардлага бүрэн эрхт төлөөлөгчид үүссэн. Бүрэн эрхт төлөөлөгч болон ******* нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулж, шийдвэр гаргах хүсэлтэй байсан тул , нарыг эзгүйд хэрхэн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах боломжтой талаар хэлэлцэж үнийг эцэст нь хувьцаа эзэмшигчдийн саналын эрхийг түдгэлзүүлэх шийдвэрт хүрсэн.

Мөн Компанийн тухай хуулийн 69.1-д “Компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хуралд оролцсоноор тухайн хурал  хүчин төгөлдөр болно” гэснийг *******ны Ерөнхийлөгч гийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А1/969 дугаартай албан бичгээр *******-д ирүүлсэн саналын эрхийг түдгэлзүүлж, бусад эрх нь хэвээр үлдээсэн тухай мэдэгдэл зэргийг тус тус зөрчсөн.

Эдгээр үйл явдлын шалтгаан холбоо, хоорондын уялдааг анхан шатны шүүхээс анхаарч үзээгүй, өнгөц дүгнэлт хийсэн. Энэ нь зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулж шийдвэрлэсэн асуудлаас гадна тухайн хурлыг хуралдуулж шийдвэр гаргахын тулд ямар арга хэмжээг шат дараалан авч хэрэгжүүлж байсан нь хэргийг шийдвэрлэхэд ихээхэн ач холбогдолтой байсан болно.

Анхан шатны шүүхээс маргаан бүхий хувьцаа эзэмшигчдийн хурлууд, хурлаас гарсан шийдвэртэй холбоотойгоор дээр дурдсан эрх зүйн дүгнэлтүүдийг хийхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй байна. Зарим нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй, орхигдуулсан. Тодруулбал, ******* нь 2020 онд *******-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэгдээгүй байсныг шүүхээс анхаарч үзээгүй.

Тухайн үед гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй байсан бөгөөд тэрээр гадаад улсад байсан болох нь хэрэгт авагдсан Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаагаар тогтоогддог. Гэтэл *******ыг гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан мэтээр алдаатай, буруу дүгнэлт хийсэн. *******ын хувьд тухайн цаг үед *******-ийн гүйцэтгэх захирал буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд биш болох нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1591 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 764 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийн тухай” тогтоолоор тогтоогдсон бөгөөд эдгээр нь хуулийн хүчин төгөлдөр болсон.

Эдгээр үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар үнэлээгүй алдаа гаргасан.

Иймээс *******ыг 2020 онд *******-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан талаар, мөн түүнийг *******-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох боломжгүй байсан, энэ эрхээ хэрэгжүүлээгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлтүүд үндэслэлгүй байна.

Мөн *******ны Ерөнхийлөгчийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А-1/969 дугаартай албан бичгээр *******-д хандан Хариу өгөх тухай албан бичгээр “... Банкны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.14-т заасны дагуу нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн саналын эрхийг түдгэлзүүлснээр Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасан хувьцаа эзэмшигчийн саналын эрхийг түдгэлзүүлэх бөгөөд хувьцаа эзэмшигчийн бусад эрх хадгалагдах болохыг үүгээр мэдэгдье” гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, Компанийн тухай хуулийн 34.1.1-т зааснаар хувьцаа эзэмшигч нь хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох, ирц бүрдүүлэх, бусад эрх нь хэвээр хадгалагдан үлдсэн.

*******ны Ерөнхийлөгчийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А-355 дугаартай тушаалаар *******-ийн хувьцаа эзэмшигчдийн саналын эрхийг 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл түдгэлзүүлсэн шийдвэрийн эрх зүйн үр дагавар, түүний хууль хэрэглээний хүрээнд анхан шатны шүүх алдаатай дүгнэлт хийсэн. Тодруулбал, 2020 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Банкны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь заалт нь Банкны нөхцөлт удирдлага хэрэгжүүлсэн тохиолдолд бүрэн эрхт төлөөлөгчийн саналаар хурлын шийдвэр хүчин төгөлдөр болно.” гэх агуулга байсан. 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын хувьд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн зохицуулалт хэрэгжихээр байна. Банкны нөхцөлт удирдлага хэрэгжүүлсэн тохиолдолд бүрэн эрхт төлөөлөгчийн саналаар хурлын шийдвэр хүчин төгөлдөр болно гэснийг хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр болох асуудалд хамааралгүй, харин гагцхүү хурлын шийдвэр хүчинтэй эсэх асуудалд хамааралтай гэж ойлгож хэрэглэхээр байна. *******-ийн хувьцаа эзэмшигчид нь хурлын ирцийг бүрдүүлэх, хууль болон дүрэмд заасан ирцэнд хүргэх, хуралд оролцох зэрэг эрхүүд нь хэвээр хадгалагдаж байгаа бөгөөд үүнд бүрэн эрхт төлөөлөгч нөлөөлөх эрхгүй.

2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А-355 дугаартай тушаалаар *******-ийн хувьцаа эзэмшигчдийн саналын эрхгүй түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ нь гагцхүү хурлаар хэлэлцэх асуудлаар санал өгөх эрхийг түдгэлзүүлэх агуулгатай арга хэмжээ байна. Хувьцаа эзэмшигчдийн саналын эрх л түдгэлзсэн тул хувьцаа эзэмшигчдийн хурал хүчинтэй болох талаар зохицуулсан Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.2, Банкны тухай хуулийн 9.12-т “саналын эрхтэй нийт хувьцааны дийлэнх олонхыг эзэмшиж буй хувьцаа эзэмшигч оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно.” Гэсэн заалтыг бүрэн эрхт төлөөлөгч болон хувьцаа эзэмшигчид баримтлах үүргээс чөлөөлөгдөхгүй.

Хувьцаа эзэмшигчдийн хурал холбогдох хууль, дүрмийн дагуу хүчинтэй болсон тохиолдолд хурлаас гарах шийдвэр нь бүрэн эрхт төлөөлөгчийн саналаар хүчин төгөлдөр болох боломжтой байна. Энэ  тохиолдолд саналын эрх түдгэлзсэнтэй холбоотойгоор хувьцаа эзэмшигчид хурлаар хэлэлцсэн асуудлаар санал өгөх эрхгүй байна. Харин хурал хүчинтэй байх талаар хууль, Банкны дүрмийн шаардлага хангаагүй бол бүрэн эрхт төлөөлөгчийн зүгээс ямарваа нэгэн шийдвэр гаргах боломжгүй байна.

Харин 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бүрэн эрхт төлөөлөгчийн эрх хэмжээг нэмэгдүүлсэн байх ба хурал болон хурлын шийдвэр хэрхэн хүчин төгөлдөр болох эсэх нь бүрэн эрхт төлөөлөгчөөс хамаарахаар зохицуулсан байна. Анхан шатны шүүхээс саналын эрх түдгэлзүүлсэн шийдвэрийг буруу үнэлж дүгнэсэн байхаас гадна Банкны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь заалтыг буруу хэрэглэсэн байна. Саналын эрх түдгэлзүүлсэн шийдвэр гарснаар хувьцаа эзэмшигчдийн хурал хүчинтэй болох талаар зохицуулсан Компанийн тухай хуулийн 69.1, 69.2, Банкны дүрмийн 9.12 дахь зохицуулалтыг хэрэглэхгүй гэж үзэн алдаа гаргасан.

Мөн маргаан бүхий хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдсан цаг хугацаа нь Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдахаас өмнө буюу 3 сарын өмнө болсон байхад тухайн үед үйлчилж байгаагүй бөгөөд хожим батлагдсан хуулийн заалтыг хэрэглэсэн алдааг анхан шатны шүүхээс гаргасан байна. Түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримтын уялдаа холбоог гаргаж нэг бүрчлэн судалж хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь огт үнэлж, дүгнээгүй байна. Тухайн үеийн нөхцөл байдлууд, болсон үйл явдлууд шүүх болон *******наас авсан арга хэмжээнүүд бүгд харилцан уялдаатай, нэг нь нөгөөгөө нөхөх зорилгоор хийсэн зохион байгуулалтын шинжид орсон байсныг анхаарч үзээгүй, энэ нь хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлж болзошгүй байсан болно.

2020 онд *******-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн шүүхийн шийдвэрээр цагдан хоригдсон бөгөөд энэ үеэс хойш 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр *******-ийн хувьцаа эзэмшигчдийн саналын эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр гарсан. Учир нь гүйцэтгэх захирал гадаад улсад байсан, хувьцаа эзэмшигч нь цагдан хоригдож байсан энэ нөхцөл байдалд бүрэн эрхт төлөөлөгч хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулж ирц бүрдүүлэн шийдвэр гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул тухайн нөхцөл байдлыг зохицуулах зорилгоор саналыг эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг гаргуулсан.

Энэ шийдвэрийг гаргаагүй тохиолдолд дараагийн хурлыг хийж шийдвэр гаргах боломжгүй байдалд хүрсэн байсан. ******* нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулж өөрт ашигтай дараагийн шийдвэрийг гаргуулах хүсэлтэй байсан бөгөөд хараат бусаар ажиллах ёстой бүрэн эрхт төлөөлөгч мөн *******-ийн байр суурийг дэмжиж нэг талд үйлчилж ажилласан.

Энэ цаг хугацаанд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн болон 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн *******-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал, шийдвэртэй холбоотой маргаан хянан шийдвэрлэгдэж байсан бөгөөд тухайн иргэний хэргийг хариуцан ажиллаж байсан шүүгч нь байсан.

Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүгч нь 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн захирамжаар Дахин хувьцаа эзэмшигчдийн хурал хийж, нэмэлтээр шийдвэр гарахгүй байх тухай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс хойш хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах боломжгүй байдал үүссэн.

Саналын эрхийг түдгэлзүүлсний дараагаар хурал хийх боломжтой гэж бүрэн эрхт төлөөлөгчөөс үзсэн хэдий боловч дээр дурдсан шүүгчийн захирамж үүнд саад болж байсан. Энэ нөхцөл байдлыг арилгах зорилгоор *******-ийг төлөөлж байсан гэгч хэргийг хэрэгсэхгүй болгуулах агуулга бүхий хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд тус хүсэлтийг шүүх 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хангаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хэрэгт авагдсан.

Манай зүгээс тухайн захирамжид гомдол гаргасныг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр , , нарын бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцээд захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хурлыг хийх боломжийг бүрдүүлсэн. Харин шүүгч , нар тухайн шүүх хуралдаантай холбоотой асуудлын хүрээнд авлига, албан тушаалын хэргээр эрүүгийн хэрэгт шалгагдан гэм буруутай болох нь тогтоогдож ял шийтгүүлсэн. Эдгээр хүмүүстэй хамт *******-ийг төлөөлж байсан ******* нь авлига өгсөн хэргээр хамт шийтгэгдсэн.

Товчхондоо, нь цагдан хоригдсон, гүйцэтгэх захирал гадаад улсад байсан учир саналын эрхийг түдгэлзүүлсэн, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамжийг хүчингүй болгохын тулд авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн. Үүний эцэст 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулж, *******-д ашигтай шийдвэрийг гаргасан гэдгийг шүүхээс анхаарч үзээгүй.

2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хурлыг хийх зорилгоор *******, бүрэн эрхт төлөөлөгч, нэр бүхий шүүгчидтэй харилцан уялдаатай ажилласан байдаг. Энэ нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй, хэтэрхий өнгөцхөн дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн *******-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар нэг бүр нь 21,166,565.90 төгрөгийн үнэтэй 709 ширхэг энгийн хувьцаа гаргах, *******-д 420 ширхэг, *******-д 280 ширхэг нэрлэсэн үнээр тэргүүн ээлжид худалдах авах эрхийг санал болгох асуудлыг, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн *******-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар гаргасан хувьцааг худалдан авсантай холбоотой өөрчлөлтийг дүрэмд тусгах агуулгатай асуудлыг тус тус хэлэлцэж шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, ******* нь 60.46 хувийг эзэмшиж байсан бол 42.32 хувь болж буурсан, ******* 39.54 хувь байсан бол 57.68 хувь болж өссөн өөрчлөлтүүдийг дүрэмд тусгасан байдаг.

2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрүүд нь “шинээр хувьцааг нэмж зарлах, зарласан хувьцааг гаргах, гаргасан хувьцааг худалдаж өөрчлөлтийг дүрэмд тусгах зэргээр нэг нь нөгөөгөөсөө харилцан хамаарал уялдаатай байдаг.

2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн болон 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хурал, хурлын шийдвэрүүд нь Банкны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3, Компанийн тухай хуулийн 69.1, 69.2, Банкны дүрмийн 9.12 дахь заалт “Саналын эрхтэй нийт хувьцааны дийлэнх олонхыг эзэмшиж буй хувьцаа эзэмшигч оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно” гэснийг тус тус зөрчсөнөөр хүчин төгөлдөр бус байх тул түүний эрх зүйн үр дагаварт хамаарч буй 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал, хурлын шийдвэр нь мөн хүчин төгөлдөр бус байна.

Мөн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн *******ны хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын хуралдааны тэмдэглэл дээр *******ны бүрэн эрхт төлөөлөгч ******* нь *******ны хувьцаа эзэмшигч *******-тай хэрхэн хуйвалдаж, хууль зөрчин хийсэн хурлаа хэрхэн хүчин төгөлдөр мэт харагдуулах талаараа санал солилцож байгаа нь тодорхой бичигдсэн байдаг ба бүрэн эрхт төлөөлөгч хууль зөрчиж нэг талд үйлчилсэн.

ын хувьд 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хүндэтгэн үзэх шалтгаан буюу өвчтэй байсны улмаас эмчилгээ хийлгэж байгаа гэх үндэслэлээр хойшлуулах хүсэлтийг хүргүүлсэн байдаг боловч бүрэн эрхт төлөөлөгч хүлээн авалгүй хурлыг хуралдуулж, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хурлын шийдвэрээр гаргасан хувьцааны бүртгэлийг банкны дүрэмд тусгаж баталсан байдаг.

2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр бүрэн эрхт төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон. *******-ийг 57.68 хувь, *******-ийг 42.32 хувь болгох зорилгоо гүйцэлдүүлж дууссаны дараагаар бүрэн эрх нь дуусгавар болсон.

Иймээс 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, мөн хүчин төгөлдөр бус бөгөөд анхан шатны шүүхийн зүгээс энэ талаар хийсэн дүгнэлт үндэслэл муутай байна.

*******-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хурал, түүнээс гарсан 02 дугаартай тогтоол, мөн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал, түүнээс гарсан 02, 03, 04, 05, 06, 07 дугаартай тогтоолууд нь Компанийн тухай хуулийн 69.1, 69.2, Банкны дүрмийн 9.12 дахь заалтыг зөрчсөн буюу банкны нийт энгийн хувьцааны 39.54 хувийн хувьцааг эзэмшиж буй *******-ийг дангаар нь оролцуулан бүрэн эрхт төлөөлөгч шийдвэр гаргасан байдаг. Харин тухайн хуралд *******-ийн нийт энгийн хувьцааны 60.46 хувийг эзэмшиж байсан ******* оролцоогүй байхад хурлыг хүчинтэй гэж үзэн холбогдох шийдвэрүүдийг гаргасан нь хуульд нийцээгүй. Банкны дүрмийн 9.12 дахь заалтаар нийт энгийн хувьцааны дийлэнх олонхыг буюу 66.6 хувийг эзэмшиж буй хувьцаа эзэмшигч оролцсоноор хурал хүчинтэй байхаар заасан байтал саналын эрхийг түдгэлзүүлсэн нэрийдлээр хурлын ирц хүрээгүй буюу хурал хүчинтэй болоогүй байхад хурлыг хуралдуулж, хууль бус шийдвэрүүдийг гаргаж, *******-ийг хохироосон.

Бүрэн эрхт төлөөлөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 16 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дор дурдсан агуулга бүхий дүгнэлт хийсэн. Банкны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт гүйцэтгэх захирал нь энэ хуулийн 32.1.1-32.1.6-д заасан шалгуураас гадна дараах шалгуурыг хангасан байна. 34.2.2-т “банк, банкны хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнтэй сонирхлын зөрчилгүй, нэгдмэл сонирхолтой этгээд биш байх” гэж зохицуулсан” гээд “ нь *******-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдохоос өмнө *******-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан үйл баримтыг хувийн ашиг сонирхол нь албан үүргээ гүйцэтгэхэд зөрчилдөх, алан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэх боломжгүй, *******-тай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хүн гэж шууд дүгнэх боломжгүй, *******наас ыг хуульд заасан шаардлагыг хангаж байгаа талаар албан бичгийг ирүүлсэн” гэжээ. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн зүгээс уг маргааныг хянан шийдвэрлэхдээ Банкны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан агуулга бүхий зохицуулалтыг хэрхэн хэрэглэх талаар тайлбарлаж тэр хүрээндээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж дүгнэх ёстой байсан. Өөрөөр хэлбэл, ******* зөвшөөрсөн гэх ганц утга агуулга нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчсөн үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй. Гэтэл шүүгчийн зүгээс зөвхөн ******* зөвшөөрч, *******ны бүрэн эрхт төлөөлөгч тогтоол гарган шийдвэрлэж, улсын бүртгэлд бүртгүүлсэн гэж үзэн, дээрх хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэсэн алдаа гаргасан.

Төв банкны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7-д “Банкны гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөхөд түүний мэргэжлийн ёс зүй, мэргэшлийн ур чадвар зэрэг асуудлаар банкны ТУЗ-ийн гишүүдтэй зөвшилцөх, шаардлагатай гэж үзвэл гүйцэтгэх захирлыг өөрчлөх тухай банкны ТУЗ-ийн гишүүдэд зөвлөмж өгөх, банкны тухай хууль тогтоомжид заасан үндэслэлээр түдгэлзүүлэх, чөлөөлөх” гэж  заасан ба *******ны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийг зөвшилцөх хууль байхгүй. Тодруулбал, Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “холбогдох этгээд” гэж дор дурдсан этгээдийг гээд 3.1.2б-д “банк, банкны нэгдлийн оролцогчийн хувьцааны тав ба түүнээс дээш хувийг эзэмшдэг хувь хүн, хуулийн этгээд, түүний эрх бүхий албан тушаалтан, тэдгээрийн эхнэр, нөхөр, эцэг, эх, ах, эгч, дүү, хүүхэд” гэж заасан. Банкны хуулийн холбогдох заалтуудаар холбогдох этгээдэд хориглосон хэм хэмжээг тухай бүр зохицуулсан байгаа зэргээс харахад хуульд заасан холбогдох этгээд нь банк, банкны хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн гишүүнтэй сонирхлын зөрчилгүй, нэгдмэл сонирхолтой этгээд биш байх” гэх утгатай шууд хамааралтай зохицуулалт байна.

Түүнчлэн, Компанийн тухай хуулийн 99дүгээр зүйлийн 99.1-д “Дараах хамаарал бүхий этгээдийг энэ хуульд заасан нэгдмэл сонирхолтой этгээд гэж тооцно” гээд 99.1.1-99.1.9-д нэгдмэл сонирхолтой этгээдийг тодорхойлсон. Уг зохицуулалтаас харахад *******ны гүйцэтгэх захирлаар томилогдсон нь уг хуулиар нэгдмэл сонирхолтой этгээд болох нь харагдаж байна. Гэтэл шүүх хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэхгүйгээр нотлох баримтын хүрээнд дүгнэхгүйгээр зөвхөн ******* зөвшөөрсөн гэх үндэслэлийг барьж улмаар ыг сонирхлын зөрчилгүй, нэгдмэл сонирхолтой этгээд биш гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

6.4. Нэхэмжлэгчийн зүгээс дээр дурдсан шаардлага бүхий хувьцаа эзэмшигчдийн хурлуудад анхнаасаа оролцоогүй бөгөөд түүний шалтгаан нь өмнөх шаардлагуудад дурдагдсан. *******-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний гарсан шийдвэрүүдийг бүхэлд нь зөвшөөрөхгүй, хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус, хүчингүй гэж үзсэн учир дараа дараагийн хувьцаа эзэмшигчдийн хурлууд бүгд хууль зөрчиж, түүнээс гарч буй шийдвэр, тогтоол нь мөн нэгэн адил хууль зөрчсөн, хүчингүй гэж үзсэнтэй холбоотой.

Тодруулбал, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал, түүнтэй холбогдон гарсан удаа дараагийн ээлжит бус хурлууд нь *******ны хувьцааг зарлах, зарласан хувьцааг гаргах, гаргасан хувьцааг санал болгож худалдах, эдгээр өөрчлөлтийн талаар банкны дүрэмд тухай бүр зохих өөрчлөлтийг хийх зэргээр хоорондоо харилцан уялдаа холбоотой байдаг.

Хамгийн эхний буюу хувьцаа нэмж зарлаж, үүний дагуу дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэсэн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал, түүнээс гарсан шийдвэр нь хуульд нийцсэний үндсэн дээр үүнээс улбаалсан дараа дараагийн хурал, түүнээс гарах шийдвэрүүд хүчинтэй буюу хуульд нийцэх үндэс нөхцөл бүрдэх юм. Товчхондоо хувьцаа эзэмшигчдийн хоорондын хувьцааны хувь эзэмшлийн харьцаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу өөрчлөгдсөн эсэх нь дараа дараагийн хурал хүчинтэй байх, хурлаас гарах шийдвэр хуульд нийцсэн эсэхийг дүгнэхэд ихээхэн ач холбогдолтой байсан.

Гэтэл *******ны хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн шинээр хувьцаа зарлах, дүрэмд өөрчлөлт оруулж батлах асуудлыг шийдвэрлэсэн гэх ээлжит бус хурал нь хуульд нийцээгүй буюу хүчинтэй байж чадаагүй байхад дараагийн үр дагавар бүхий шийдвэрүүдийг үргэлжлүүлэн гаргаж хууль зөрчсөн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн өмнө дурдсан шаардлагуудад үндэслэлтэй бөгөөд тухайн шаардлагууд хангагдсан нөхцөлд түүний араас хийгдсэн бүхий л хувьцаа эзэмшигчдийн хурал, тухайн хурлуудаас гаргасан бүхий л шийдвэрүүд хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй юм. Гэвч анха шатны шүүхийн хувьд дээр дурдсан шийдвэрийг гаргахдаа хэргийн үйл баримт, нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж, дүгнэхгүйгээр хууль хэрэглээний алдаа гаргаж, улмаар өмнөх шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон нь буруу.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагч *******-ийн гаргасан хариу тайлбарын агуулга:

7.1. Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.16 дахь хэсэг, 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэг, Банкны нөхцөл удирдлага хэрэгжүүлэх Бүрэн эрхт төлөөлөгчийн ажиллах журмын 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэг, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт шүүхэд олгогдсон иргэний эрх зүйн хамгаалалтын арга хэрэгслийн хэрэглээд нэг талд нь шууд гэрээний үүрэг биелүүлэхийг даалгах агуулгаар шийдвэр гаргах эрх хэмжээ нь бүрэн эрхт төлөөлөгчид олгогдоогүй. Анхан шатны шүүх энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хурлын тухайд Банкны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2 дахь зохицуулалтыг анхан шатны шүүх зөв тайлбарлан хэрэглэсэн. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд нэхэмжлэгч талаас төлөөлөгчөө оролцуулж хувьцаа эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлсэн атлаа яг юунд гомдоод байгаа нь тодорхойгүй. Тухайн хурлаар хэлэлцэх асуудлыг талууд зөвшөөрч байгаа юу, зөвшөөрөхгүй байгаа юу гэх асуудал яригдах ба нэхэмжлэгч талаас зөвшөөрсөн гэх саналыг өгсөн. Компанийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.3 дахь хэсэгт заасны дагуу хурлаар хэлэлцэгдэхээр товлоогүй асуудлыг хэлэлцсэн гэх үйл баримт тогтоогдоогүй.

*******-ийн хувьд Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар нийт хуралд оролцоогүй эсвэл оролцсон боловч эсрэг саналтай байсан хувьцаа эзэмшигч гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын асуудал яригдаж байгаа. 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/355 тоот тушаалаар хувьцаа эзэмшигчдийн саналыг түдгэлзүүлсэн. Нэхэмжлэгч талаас бид нарын саналын эрхийг түдгэлзүүлэх үндэслэлгүй байсан, хувьцаа эзэмшигчийн хурлаар ирцээ бүрдүүлж орох, санал өгөх эрхээ хэрэгжүүлэх ёстой гэж үзсэн бол гомдол гаргах эрх нь нээлттэй байсан байхад гомдол гаргаагүй. Банкны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэг, Бүрэн эрхт төлөөлөгчийн ажиллах удирдамж, журмыг баримтлаад тухайн асуудлаар Бүрэн эрхт төлөөлөгчийн хурлыг шийдвэрлэж гаргасан шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Анхан шатны шүүхээс Банкны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсгийг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хэлбэрээр бичсэн боловч хууль журмын зохицуулалтаас үзвэл тухайн хувьцаа эзэмшигчдийн хурлаас шийдвэр гараагүй тохиолдолд Банкны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгт заасны дагуу бүрэн эрхт төлөөлөгч аливаа шийдвэр гаргах боломжгүй. Банкны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгт заасны дагуу хурлын шийдвэр нь бүрэн эрхт төлөөлөгчийн саналаар хүчин төгөлдөр болно. Банкны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь заалтыг хэрэглэж байгаа учраас хурлаас хойно хүчин төгөлдөр болсон хуулийг хэрэглэсэн гэх гомдол нь үндэслэлгүй гэж үзэж байна.

*******-ийн хувьцаа эзэмшигчийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 12 тоот шийдвэрээр гүйцэтгэх захирлаар томилогдсон буюу гүйцэтгэх захирлын бүрэн эрхээ хэрэгжүүлээд эхэлчихсэн байсан учраас 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар, холбогдох тогтоол тэмдэглэлийг хүлээж аваад гарын үсэг зурсан. Банкны нөхцөл удирдлагын саналаар энэ хурлын шийдвэр хүчин төгөлдөр болох үр дагавар үүсээд *******-ийн гүйцэтгэх захирал ******* хурлын товыг мэдсэн атлаа хуралд оролцох эрхээ хэрэгжүүлээгүй байж тухайн хуралд, хурлаас гарсан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Давж заалдах гомдолд дурдагдсан захирамж хавтаст хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 71 дүгээр зүйлийн 71.1, 71.3 дахь хэсэгт заасан шүүхэд гомдол гаргахаар хуульчлан тогтоосон үндэслэлд хамаарахгүй байна. Банкны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7, 75 дугаар зүйлийн 75.4 дэх хэсэгт заасан заалтыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.

Банкны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4 дэх хэсэгт заасан “банканд албадлагын арга хэмжээ авсан “*******”, бүрэн эрхт төлөөлөгч эрх хүлээн авагчийн шийдвэр хууль бус гэж тогтоогдсон нөхцөлд тухайн шийдвэрт үндэслэж гарсан бусад шийдвэрийг өөрчлөх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох үндэслэл болохгүй. Зөвхөн нэхэмжлэгчид учирсан бодит хохирлыг мөнгөн хэлбэрээр холбогдох хууль заасны дагуу гаргуулахаар шийдвэрлэнэ” гэж зохицуулсан. Иймээс Бүрэн эрхт төлөөлөгчийн гаргасан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах гомдолд хариуцагч *******ны гаргасан хариу тайлбарын агуулга:

8.1. *******-ны төлөөлөгчийн хэлснээр гаргасан хүсэлтийг хангаагүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчлийг гаргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх явцад мэтгэлцэх ёстой гэсэн зарчмын үндсэн дээр хэрэгт оролцож тайлбарлах, мэтгэлцэх, нотлох баримт шинжлэн судлуулах хүсэлт гаргах байдлаар оролцдог.

Анхан шатны шүүх энэ маргааныг хэрэг үүссэнээс хойш болон давж заалдах шатны шүүхээс буцахад ч тэр мэтгэлцэх зарчим буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сайн гүйцэтгэсэн гэж үзэж байна. 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр маргаан үүссэнээс хойш 5 жилийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас гаргасан 80 орчим хүсэлтийг гаргасан. Тухайн шүүх хуралдаан хойшлуулахаар гаргасан 80 орчим хүсэлтийг 5 жилийн хугацаанд анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх тодорхой хүрээнд хангаж шийдвэрлэсэн. 2025 оны 05 дугаар сараас хойш сүүлийн 5 сарын нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан хүсэлтээр шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 25.2.3, 34 дүгээр зүйлийн 34.4, 34.4.5-д заасны дагуу өмгөөлөгч болон хэргийн оролцогч нь бусад этгээдээс давуу эрх эдлэхгүй бөгөөд бусад этгээдийн адилаар шүүх хуралдаанд хүрэлцэн ирж оролцох ёстой. Гэтэл удаа дараагийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаантай, эмнэлгийн магадалгаа зэргийг хавсаргаж, шүүхээс хэргийг шийдвэрлэхэд саад учруулж байсан тул анхан шатны шүүхээс нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтүүдийг хэрэгсэхгүй болгож зөв гэж үзэж байна.

8.2. Бүрэн эрхт төлөөлөгчийн хуралдуулсан хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хуралд бүрэн эрхт төлөөлөгч нь өөрөө нэг хувьцаа эзэмшигчийн саналыг дагах, дэмжих биш өөрөө тодорхой саналтай орох ёстой. *******-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит бус хурлын тэмдэглэлд тухайн үеийн бүрэн эрхт төлөөлөгч нь “хувьцаа эзэмшигчдийн хурлын 50,000,000,000 төгрөгт хүргэх асуудлыг хэлэлцэж, Компанийн тухай хууль болон Банкны дүрэмд заасан хувь хэмжээнд санал хураалт хүрээгүй учраас хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх тухай асуудлыг хэлэлцээд шийдэлд хүрээгүй учраас хурлыг хаая. *******-ийн дүрэмд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаас дийлэнх олонхын дэмжлэг аваагүй учраас хурлыг 16 цаг 11 минутад хаалаа.” гэж хэлсэн. Мөн дараагийн тайлбарт “... би мөнгө гаргахгүй, та нарын халаасанд хэдэн төгрөг байгааг мэдэхгүй хүн дураараа шийдвэр гаргаж болохгүй. Энэ асуудлыг хааж, хувьцаа эзэмшигчдийн хуралтай холбоотой шийдвэрээр гарсан асуудлыг Бүрэн эрхт төлөөлөгч “*******”-д танилцуулна. Нэгэнт 50,000,000,000 төгрөгт хүргэх асуудал шийдэгдээгүй учраас 21 дахь асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж хурлыг хаах саналтай байна” гэх саналаа илэрхийлж байсан. Бүрэн эрхт төлөөлөгчийн санал нь 50,000,000,000 төгрөгтэй холбоотой асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх бус хоёр хувьцаа эзэмшигчдийн нөхцөл байдлыг харгалзан үзэж байсан. Энэхүү байр суурыг авч үзэлгүйгээр хурлын шийдвэрийг хүчингүй төгөлдөр бус болгох гэж, компанийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх ёстой байсан, эсвэл ын талд эсхүл ы талд орох ёстой гэж тайлбарлаж байгааг ойлгохгүй байна.

Дээрх хоёр хүний санхүүгийн байдал, нөхцөл боломжийг харгалзаж үзье гэсэн шийдвэрийг бүрэн эрхт төлөөлөгч эхний хурал дээр гаргасан. Анхан шатны шүүх мөн энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

8.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд саналаа тусгаж үлдээсэн нь үнэн, гэхдээ энэ хүн компанийн дүрэмд өөрчлөлт оруулах саналыг дэмжсэн гэсэн тэмдэглэгээгээр зөвлөгдсөн. 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хурлыг хуралдуулах бүх материал, хэлэлцүүлэх асуудлын дарааллыг Бүрэн эрхт төлөөлөгч өөрийн саналаа тодорхойлж, боловсруулсан. Энэ тохиолдолд *******-ийн хувьцаа эзэмшигчийн саналыг 100 хувь тусгах ёстой байсан гэж тайлбарлаж байгаа нь Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3 дахь хэсэгт заасантай зөрчилдөж байна.

Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжлэлийн гаргасан 11 шаардлага тус бүр дээр үгүйсгэсэн байдлыг бичсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлоор хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. *******ны бүрэн эрхт төлөөлөгчийн үйл ажиллагаа нь Компанийн тухай хуулийн 60, 61, 63, 64, 65, 70 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

9. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******-ийн гаргасан хариу тайлбарын агуулга:

9.1. Анхан шатны шүүхийн шүүгч өөрийн эрх мэдлийн хүрээнд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шийдвэрлэсэн. 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлд нь би хуралд санал өгөөгүй гэж бичиж, гарын үсэг зурсан. Өөрөөр хэлбэл, тухайн хурлаас шийдвэр гараагүй гэж хэлж байна. *******-ийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр *******, “Улаанбаатар импэкс” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар санал нэгтэйгээр баталсан дүрмийн 4.2 дахь хэсэгт 50,000,000,000 төгрөгийн заалт орсноос өөр өөрчлөгдсөн зүйл байхгүй. Гэтэл энэ талаар мушгин гуйвуулж тайлбарлаж байх тул хууль зүйн үндэслэлгүй.

Компанийн тухай хуулийн 53, 70, 86 дугаар зүйлд зааснаар хохирол шаардахаар зохицуулсан. Гэвч нэхэмжлэгч нь дээрх 3 зохицуулалтын аль нэгийг үндэслэн нэхэмжлэл гаргаагүй бөгөөд 11 нэхэмжлэлийн шаардлагын алинтай нь ч уялдаагүй байх тул хариуцагчаар татах үндэслэлгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн. 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хоёр талын баталсан дүрэмд ******* нь 21,166,539.97 төгрөгийн хувьцаа эзэмшиж байгаа учраас эрх зүйн байдал нь дордсон гэж үзэхгүй.

*******-ийн хувьд 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс хойших хуралд оролцоогүй. Хувьцаа эзэмшигч, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож санал гаргах нь хувьцаа эзэмшигчийн өөрийн эрх байдаг. Хувьцаа эзэмшигч өөрийнхөө эрхээс татгалзаад эрхээ эдлэхгүй гэж байхад бусад этгээд энэ эрхийг хөндлөнгөөс оролцож эдлүүлэх боломжгүй. Нэхэмжлэгч талаас 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс хойших хурлаас гарсан бүх шийдвэр хүчин төгөлдөр бус гэж тайлбарладаг атлаа өөрсдөө энэ хувь хэмжээг зөвшөөрсөн. 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн *******-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр талуудад ногдох ашиг хуваарилсан.

9.2. 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Бүрэн эрхт төлөөлөгчийн шийдвэр нь хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарсан анхны шийдвэр гэж үзэж байна. Мөн оны 03 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэрээр банкны хөрөнгийг 50,000,000,000 төгрөг болгосноос хойш дараагийн шийдвэр гарсан. Банкны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4 дэх хэсэгт заасантай нийцүүлэн гаргасан бусад шийдвэр гэдэгт 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэрээс хойш гарч байгаа шийдвэрүүдийг ойлгоно. Иймээс бүрэн эрхт төлөөлөгчийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл байхгүй. Хэрэв нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэж байгаа тохиолдолд мөнгөн дүнгээр нэхэмжлэх эрхтэй.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан бүрэн эрхт төлөөлөгчийн зарлан хуралдуулсан 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр болохыг даалгах, мөн оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчингүйд тооцуулж, хурлаас гарсан 02 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 02 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 02, 03, 04, 05, 06, 07 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгуулах, бүрэн эрхт төлөөлөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 16 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах, *******-ийн хувьцаа эзэмшигчдийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Х/03, Х/04 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгуулах, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит бус хурал болон түүнээс гарсан Х/22/02 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, мөн оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит бус хурал болон түүнээс гарсан Х/22/04 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит бус хурал болон түүнээс гарсан Х/22/09 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус хурал болон түүнээс гарсан ХЭ/23/07, ХЭ/23/08, ХЭ/23/09, ХЭ/23/10, ХЭ/23/11, ХЭ/23/12, ХЭ/23/13, ХЭ/23/14, ХЭ/23/15, ХЭ/23/16, ХЭ/23/18 дугаартай шийдвэрүүдийг хүчингүй болгуулах, мөн оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ээлжит бус хурал болон түүнээс гарсан ХЭ/23/22 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэснээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх зарчим зөрчигдсөн байна.

3.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* нь өвчний улмаас шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргаж, Гэмтэл согог судлалын үндэсний салбар эмнэлгийн амбулаторийн эмнэлгийн магадлагаа нотлох баримтыг шүүхэд ирүүлжээ. Уг баримтад “******* ... эмчид үзүүлсэн ...2025 оны 10 сарын 13 өдрөөс 2025 оны 10 сарын 17 өдөр ... чөлөөлснийг магадлав.” гэж бичээд ерөнхий эмч, эмчлэгч эмч тус тус гарын үсэг зурж, эмнэлгийн болон эмчийн тэмдэг тус тус дарж баталгаажуулжээ. /14хх113/

Хэдийгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын хүсэлтээр шүүх хуралдаан удаа дараа хойшлогдож байсан болох нь тогтоогдож байгаа боловч өмгөөлөгч *******ын хувьд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэж дүгнэх боломжгүй.

Анхан шатны шүүх “... өмгөөлөгч *******ад олгосон ... эмнэлгийн магадлагаанд эмчид үзүүлсэн гэж тэмдэглэсэн байх боловч ажил, хичээлээс чөлөөлсөн талаарх тэмдэглэгээ хийгдээгүй байна.” гэж дүгнэн, хүсэлтийг хангахгүй орхиж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан үндэслэлд хамаарч байна. Иймд давж заалдах гомдлын энэ хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

3.2. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , өмгөөлөгч ******* нарын шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт болон нотлох баримтыг үндэслэн анхан шатны шүүх тэдгээрийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

Учир нь, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч аас хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлохоор шүүхэд ирүүлсэн Эмнэлгийн магадлагаа баримт нь ерөнхий эмчийн гарын үсэг зурагдаагүй, эмнэлгийн тэмдэг дарж баталгаажаагүй байна. /14хх120/

3.3. Өмгөөлөгч ******* нь Солонгос Улс руу зорчих онгоцны тийзийг 2025 оны 08 дугаар сарын 16-ны өдөр захиалжээ. /14хх115-116/ Энэ талаар шүүхэд урьдчилан мэдэгдээгүй атлаа “2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 18-ны өдрийг хүртэл Солонгост эмнэлгийн үзлэг хийлгэнэ” гэх үндэслэлээр шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасныг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй.

 

4. Анхан шатны шүүх, нэхэмжлэгч *******-ийн төлөөлөгчийн гаргасан дараах хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх давж заалдах гомдолд холбогдох хэсгийг хангахгүй.

4.1. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 191/ШЗ2025/40566 дугаартай захирамжаар “... нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн Нийслэлийн прокурорын газраас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Дээрх захирамжийн дагуу эрүүгийн хэргийн яллах дүгнэлтийг хуулбарлан өгөх боломжгүй гэх хариу ирсэн” гэх үндэслэлээр шүүгчийн захирамжийн биелэлт хангуулах болон эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтэд үзлэг хийлгэх тухай нэхэмжлэгч талын хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.6 дахь хэсэгт заасан эрхийг зөрчсөн гэж үзэхгүй.

4.2. Мөн “нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг тодорхойлж, хуульд заасан шаардах эрхээ хэрэгжүүлэх эрхтэй боловч нэхэмжлэлийн хэд хэдэн шаардлага гаргахдаа аль нэхэмжлэлийн хүрээнд хариуцагчаар татан оролцуулж байгаа, хариуцагчаар татан оролцуулснаар түүнд холбогдуулан ямар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тодорхойгүй гэх үндэслэлээр *******-ийн хувьцаа эзэмшигч *******-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар татан оролцуулах тухай хүсэлтийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дэх хэсэгт заасантай харшлахгүй байна. /14хх106/

4.3. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс гаргасан “Нийслэлийн прокурорын газраас яллагдагч *******, нарт яллах дүгнэлт гаргуулах ажиллагаа хийгдэж, хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа, тус эрүүгийн хэргийг шийдвэрлэхээс өмнө энэхүү иргэний хэргийг шийдвэрлэх боломжгүй үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.4-т заасныг зөв хэрэглэжээ. /14хх99-107/

 

5. Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэсэн тул нотлох баримтын үнэлгээ болон материаллаг хууль хэрэглээний талаар гаргасан гомдлыг хянаж, хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 191/ШШ2025/08752 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,610,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.БАДРАХ

 

                                                     ШҮҮГЧИД                                      С.ЭНХБАЯР

 

Ч.ЦЭНД