Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2019/ШЦТ/339

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Буянжаргал,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Хохирогч Д.А-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч Б.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н-д холбогдох эрүүгийн 1938004840330 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.Н-, Шүүгдэгч Б.Н- нь 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр 30 дугаар гудамжны засмал зам дээр ... улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7А, 12 дугаар зүйлийн 12.2

 

дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас Д.Б-ыг мөргөж, амь насыг нь хохироогоод хэргийн газраас зугтаасан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжпэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Н- нь 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр 30 дугаар гудамжны засмал зам дээр ... улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7А, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас зам осол гарган хохирогч Д.Б-ын амь насыг нь хохироосон, мөн хэргийн газраас зугтаасан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Д.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...Би болсон хэргийн талаар сайн мэдэхгүй байна. Тухайн үед би Улаанбаатар хотод ажил хийж байсан. Энэ хэргийн талаар ах дүү нараасаа сонсоод 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Мөрөн суманд ирсэн. Манай том ах Ганболд надад хэлэхдээ талийгаач дүүг маань шөнө гудамжинд явж байгаад машинд дайруулаад эмнэлэгт очоод өөд болсон. Дайрсан машин нь олдохгүй байгаа талаар хэлсэн. Тэгээд дараа нь тэр машиныг цагдаа нар олж тогтоосон...гэх мэдүүлэг /хх-ийн 17-19-р тал/

Гэрч Ө.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Мөрөн сумын 1 дүгээр багийн 30-2 дахь тоотод 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 14 цагаас эхлэн Д.Б-ын гэрт би манай нөхөр Д.Ганбат, болон зүс таних Баачка, Батаа нарын хамтаар архи ууж эхэлсэн юм. Тэгээд тэр орой 18 цагийн үед би нөхөртэйгөө хамт хоол хийгээд Баачка, Д.Б-ын хамт гэрээсээ гараад явсан. Тэгээд 2019 оны 07 дугаар сарын 14-ний шөнө 00 цаг өнгөрч байх үед Баачка манай байшингийн цонхыг нүдээд “танай ах чинь машинд мөргүүлчихлээ” гэж хэлэхээр нь манай нөхөр Д.Ганбат бид хоёр 1 дүгээр хорооны Баялаг дэлгүүрийн үүдэн дээр явж байсан Батааг гуйгаад Д.Б-ыг гэрт өргөж оруулж ирсэн. Тэгээд толгойноос нь цус гарсан байсан тул арчиж цэвэрлэж өгсөн. Тэгээд Д.Б- толгой өвдөөд байна гэхээр нь өвчин намдаах эм өгтөл “ах нь одоо унтлаа" гэж Д.Б- хэлээд унтсан Тэгээд 2019 оны 07 дугаар сарын 14-ний өглөө 09 цаг өнгөрч байх үед “Д.Б- нь бие өвдөөд байна гэхээр нь би түргэн дуудья ахаа гэхэд Д.Б- түргэн дуудаад хэрэггүй” гэхээр нь би шууд түргэн тусламж дуудсан. Тэгээд Д.Б- эмнэлэг дээр ирээд нас барсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/

 

Гэрч Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Би 2019 оны 07 сарын 13-ны орой 23:30-00:30 цагийн хооронд байх, цаг бол хараагүй, орондоо ороод унтаж байтал манай хаалга цонхыг нүдээд байхаар нь би босоод хувцсаа өмсөөд гартал манай найз Батчулуун байсан. Батчулуун “Бямбаа ах чинь машинд мөргүүлчихлээ” гэхээр нь би эхнэр Цэрэнжавын хамт “хаана” гээд Батчулууныг дагаад яваад очтол миний төрсөн ах Д.Б- ... тоот хашааны зүүн хойд талын үзүүрт явган хүний зам дээр хөндөлдөөд борооны шалбааг усан дотор хэвтэж байсан. Тэгэхээр нь би тэнд явж байсан нэг танихгүй залууг дуудаад эхнэр Цэрэнжав найз Батчулуун нарын хамт дөрвүүлээ өргөж Д.Б- ахыг гэрт нь оруулж хэвтүүлсэн. Д.Б- ахыг архи ууж л явдаг юм болохоор согтчихсон байна л гэж бодсон...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р тал/

Гэрч Л.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:... Би тэдний гэрээс гараад гудамжны үзүүр тойроод засмал замын хажуу талын явган хүний зам руу ороод хойшоо гэр лүүгээ өгсөөд явж байтал Ганбатын гудамжны зүүн талын үзүүрийн хойд буланд Бямбаа ганцаараа согтуу зогсож байхаар нь би “хөгшин нь харьж амарлаа, зөндөө л архи уулаа” гэж хэлчхээд хажуугаар нь гараад 31 дүгээр гудамжны зүүн талын үзүүрт явж байтал хойноос урагшаа чиглэлтэй явж байсан машин надруу ус цацаад маш их хурдтай давхиад өнгөрөхөөр нь би ус цацуулсандаа уур хүрээд яаж байгаа гөлөгнүүд вэ гээд эргээд хартал Бямбаа зогсож байсан газартаа байдаггүй тэгэхээр нь Бямбаа гээд дуудсан чинь хариу дуугарахгүй байхаар нь лавшруулаад хартал Бямбаа зам дээр хэвтэж байхаар нь яваад очтол Бямбаагийн нүүр нь цус болчихсон хөдөлж чадахгүй байхаар нь яасан юу болсон гэхэд ямар нэгэн хариу хэлээгүй. Бямбааг дээрх байдалтай байхаар нь би ар гэрийн хүмүүст нь хэлье гэж бодоод ... тоотод байх дүү Ганбатын гэрт очиж Бямбаа машинд мөргүүлчихлээ гэж хэлээд Ганбат түүний эхнэр хоёр надтай хамт гарч ирээд Бямаагийн хэвтэж байсан газарт очоод Бямбааг гурвуулаа дамнаж өргөөд Ганбатын гэрт оруулж өгсөн. Би гэрт нь оруулж өгчхөөд шууд гэртээ харьж амарсан. Гэрт харьснаас хойш дахиж Бямбаа болон Ганбат нартай уулзаагүй байж байгаад түрүүн Бямбаагийн машинд мөргүүлсэн газарт нь цагдаа нарын дэргэд Ганбаттай түүний эхнэртэй таарсан... Би өчигдөр архи уугаад нилээн согтолттой байсан. Тийм болохоор Бямбааг зам дээр зогсож байсан уу, явган хүний зам дээр зогсож байсан уу гэдгийг анзаарч хараагүй. Би Бямбаатай өдөр хамт архи уусан бөгөөд орой Ганбатын гэрээр ороход байгаагүй. Намайг харих замд гудамжны үзүүрт зогсож байсан ямар шалтгааны улмаас гудамжны үзүүрт зогсож байсан би мэдэхгүй байна. Ямар ч байсан таарахад шал согтуу хөл дээрээ ч тогтох чадваргүй байсан... Би тэр машиныг дайрсан гэж бодож байна. Гэхдээ би яг мөргөхийг нь бол хараагүй. Хойноос урагшаа аймар хурдтай явж байсан бөгөөд тухайн үед бороо ороод зам дагуу ус урсаж байсан тэр усыг надруу цацаад өнгөрөхөөр нь би эргээд

 

хартал Бямбаа зам дээр хэвтэж байсан. Тэгэхээр тэр машин л Бямбааг мөргөсөн тэрнээс зүв зүгээр байсан хүн зам дээр унана гэж байхгүй шүү дээ...гэх мэдүүлэг /хх- ийн 26-28-р тал/

Гэрч Б.Ө-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Би тэр өдөр ЯТТ-ын жижүүрт ажиллаж байсан ба өглөө 09:02 цагт “Мөрөн сумын ... тоотод машинд дайруулсан хүн байна” гэх дуудлага өгсөний дагуу жолооч Батсуурийн хамт очиход хашаанд дотор байх гэрт Д.Б- гэдэг хүний биеийн байдал нь тааруу байсан тул 103-т хүргэсэн... Даралтыг нь үзэхэд 150/100-тай, пүлс нь 118, сатурац нь 88-тай, чичирч салганасан, биеийн ерөнхий байдал хүнд, хөл нь өвдгөөрөө хавдартай, маш архи үнэртсэн байдалтай байсан. Би өвчин намдаах тариа хийгээд авч явсан... Тэнд 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүн байсан. Эрэгтэй эмэгтэй 2 хүн нь 103-ын машинтай цуг явсан. Тэр хүмүүс утасгүй гэхээр нь би өөрийнхөө утсаар цагдаад мэдэгдсэн. Эмэгтэй нь хэлэхдээ өнгөрсөн шөнө хоол идэж гарч яваад машинд дайруулсан юм шиг байна гэж ярьж байсан. Зам дээрээс оруулж ирсэн гэж ярьж байсан. Өөр ямар нэгэн зүйл яриагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р тал/

Гэрч С.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2019 оны 07-р сарын 13-наас 2019 оны 07-р сарын 14-нд шилжих шөнийн 00 цагийн орчим би Мөрөн сумын 1-р хороонд үйл ажиллагаа явуулдаг “Баялаг” дэлгүүр орох гээд “Баялаг” дэлгүүрийн урд талд явж байтал Цэрэнжав эгч над руу гүйж ирээд “Д.Б- ах чинь машинд дайруулаад ухаангүй байна” гэсэн. Тэгэхээр нь би “хаана” гээд араас нь дагаад гүйтэл Д.Б- ах “Баялаг” дэлгүүрээс хоёр гудамжны хойно, гудамжны үзүүрт, явган хүний зам дээр хоёр хөлөө жийгээд өвдөгөөдээш нь хагас нугалсан байдалтай сууж байсан. Д.Б- ахын хажууд түүний төрсөн дүү Ганбат зогсож байсан. Тэгээд Д.Б-ахыг гэрт нь оруулъя гээд хоорондоо ярилцаад зогсож байтал Батчулуун ах ирээд Батчулуун ах бид хоёр Д.Б- ахыг өргөөд гэрт нь оруулаад орон дээр нь хэвтүүлчхээд Цэрэнжав эгчид “та унтуулчихаарай" гэж хэлээд гэрээс нь гарсан. Үүнээс хойш юу болсон талаар нь би мэдээгүй, би дахиж очоогүй.Өөр надад мэдэх юм байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 31-33-р тал/

Гэрч Б.И-ны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Би гэртээ хариад Б.Н-тай ярих гэсэн нь Б.Н- өөрөө утасгүй байсан болохоор ярьж чадаагүй, хүү маань ч ирэхгүй л байсан. Тэгээд би шөнө орондоо ороод унтаж байгаад 00 цаг өнгөрч байхад босоод жорлон орох санаатай гэрээсээ гарах гээд зогсож байтал байшингийн хаалга тогшихоор нь хаалгаа онгойлгосон чинь манай хүүгийн найз нь гээд нэг өндөр залуу орж ирсэн. Тэр залуу орж ирээд Отгонжаргалыг /Б.Н-ын эхнэр/ дуудаад өгөөч эгчээ гэхээр нь би байхгүй байна, яах гээд байгаа юм та нар Б.Н- ирсэн юм уу, архи дарс уусан юм уу гэсэн чинь тэр залуу: нэг их уугаагүй ээ, харин нэг юм болоод гэхээр нь би яасан юу болсон гэсэн чинь тэр залуу: та байж

 

бай эгчээ гэснээ гэрт унтаж байсан Ням-Эрдэнэд хандаж ахаа гараад ирээч гээд чирээд аваад гарсан. Тэгэхээр нь би араас нь гарах гэсэн чинь Ням-Эрдэнэ та байж бай ээж би гарчхаад ирье гээд гарсан. Тэгээд би гэртээ байж байтал Ням-Эрдэнэ: ээж битгий наашаа ирээрэй, би Ням-Эрдэнэтэй уулзаад хэлье гэхээр би яачхаад байгаа юм бэ та нар гээд гарсан чинь хашааны гадаа үүдэн дээр Б.Н- хашаа налаад суусан уйлж байхаар нь яачхаад байгаа юм бэ гэсэн чинь Б.Н-: ээжээ би нэгдүгээр хороонд хүн шүргэчихлээ гээд уйлахаар би юу яриад байгаа юм яасан гэнээ гээд Б.Н-ыг зодож цохисон. Тэгээд би тэр газар чинь очъё явъя гэсэн чинь Ням- Эрдэнэ: ээж байж бай би яваад ирье гээд портер маркийн машинаа унаад яваад өгсөн, би Б.Н-ыг аваад гэртээ орсон. Бид нар гэрт ороод барагцаагаар 10-20 минут болоод буцаж ирсэн. Ням-Эрдэнэ гэрт ирээд: би яваад ирлээ, юм мэдэгдсэнгүй гэсэн. Тэгээд бид нар гэртээ яах ч учраа олохгүй байцгаасан. Тэгээд 2019 оны 07 сарын 14- ны өглөө би ажилдаа явсан. Намайг ажилдаа явсан хойно Б.Н- над руу яриад ээжээ би эхнэрийг Тариаланд эмээгийнд нь хүргэж өгөөд ирье гээд явсан. Тэгээд ирээгүй байгаа юм... гэх мэдүүлэг/хх-ийн 34-36-р тал/

Гэрч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2019 оны 07-р сарын 13-наас 14-нд шилжих шөнийн 01 цагийн орчим намайг Мөрөн сумын 13-р баг 10-17 тоотод байрлах гэртээ унтаж байтал манай ээж Идэрчулуун намайг сэрээгээд “дүү чинь гадаа ирчихсэн байна” гэж хэлсэн. Тэгээд намайг гэрээс гарахад манай дүү Б.Н- хашааны гадаа машиныхаа хажууд сууж байсан. Тэгээд би дүүдээ уурлангуй маягтай “хааччихаад ирэв, чи” гэхэд маш их сандарсан байдалтай суугаад байсан. Тэгээд би дахин “яав” гэхэд “Агаа би хүн дайрчихлаа” гэсэн. Тэгэхээр нь би огцом ууртай болохоор хоёр цохиж аваад дүүгээ “гэртээ ороод байж бай” гээд хаашаа руугаа оруулаад дайрсан хүн чинь яасан юм бэ зүгээр юм уу гэхэд “намайг нэгдүгээр хорооны засмал замаар явж байхад гэнэт миний урдуур согтуу хүн орж ирээд дайруулчихсан. Тэгээд намайг буцаад очиход хажууд нь нэг хүн ойччихсон дайруулсан хүн маань хөдөлж байсан. Тэгэхээр нь за за гайгүй юм шиг байна гэж бодоод гэр лүүгээ ирлээ гэсэн. Тэгэхээр нь би “за чи байж бай ах нь очиж үзчихээд ирье гэж хэлээд өөрийн 47-83 уно улсын дугаартай приус-20 маркийн машин руу суух гэхэд урд салхины шил хагарч бутарсан унаж явах боломжгүй байсан. Тэгэхээр нь приус маркийн машинаа хашаа руугаа оруулчихаад хашаанд байсан портер маркийн тээврийн хэрэгслийг унаад нэг, хоёрдугаар хорооны голын замсал замаар урдаас нь хойшоо чиглэлтэй өгсөхөд юу ч харагдахгүй байсан. Тэгэхээр нь буцаж нэгдүгээр хорооны нисэх талын замсал замаар уруудаж үзэхэд мөн л юу ч байгаагүй. Тэгэхээр тэр чигээрээ уруудаж 4 зам ороод 4 замаасаа 3,4 дүгээр хорооны голоор явдаг засмал замаар дээшээ өгсөж яваад буцаж 1,2 дугаар хорооны голын засмал замаар уруудаж явахад зам дээр нэг малгай хэвтэж байсан. Тэгэхээр нь малгай хэвтэж байсан газрын

 

баруун, зүүн харалдаа хоёр гудамж руу нь орж үзэхэд хүн байхгүй байсан. Тэгээд хүн байхгүй болохоор нь за за гайгүй байсан юм байлгүй дээ гэж бодоод гэр лүүгээ явсан. Ийм л зүйл болсон... гэх мэдүүлэг/хх-ийн 39-13-р тал/

Гэрч Д.О-л мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:                                     ...Би

Б.Н-тай 2017 онд танилцсан одоо гэр бүл болох гэж байгаа юм... Би энэ талаар мэдээгүй одоо л цагдаа дээр ирээд сайн мэдлээ. Б.Н- хотод байж байгаад наадмын өмнөхөн миний араас Мөрөнд ирсэн юм. Тэр осол болох шөнө нь би дүү Цэнд-Аюушийнд нь хонож байсан юм. Шөнө 03:00 цагийн үед тэнд ирж хоносон ирэхдээ нэг их согтуу байгаагүй. Тэр үедээ болон маргааш нь осол болсон талаараа надад ямар нэгэн зүйл яриагүй...гэх мэдүүлэг/хх-ийн 42-43-р тал/

Гэрч М.П-р мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 07 дугаар сарын 13-ны орой 18:00 цаг өнгөрч байх үед Анжага /Б.Н-ын дууддаг нэр/ манай 3-22-14 тоотод байх гэрт ганцаараа прүсс-20 маркийн машинтай ирсэн. Бид гурав нилээн юм ярьж сууж байгаад манайхаас гарсан. Манлай бид хоёр цуг яваад 13- р багт Манлайгийнд хүргүүлэхээр цуг явсан. Манайхаас баруун тйиш чигээрээ гараад 1-р хорооны засмал замаар уруудаж яваад уулзвараас нилээн дор яг хаана байсныг нь санахгүй байна зам дээр хүн дайрсан. Тэгээд өнгөрч явж байгаад буцаж нөгөө хүн шүргэсэн газраа очиход зам дээр нэг хүн такси барих гэж байгаа бололтой зогсож байсан. Харин шүргүүлсэн бололтой нэг хүн замын баруун талд маягтай хэвтэж байсан. Хэвтэж байсан хүн өндийх гэж байгаа бололтой байсан Анжага хэлэхдээ гаагүй юм шиг байна гэж хэлээд чиг гудмаар нь зүүн эргээд явсан. Тэндээс шууд Анжагын гэрт очсон. Энэ талаар ээж, ах хоёрт нь хэлсэн. Ар гэрийн хэн нь юу гэж байсан талаар би мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р тал/

Гэрч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Бид гурав Пүрэвээгийн гаднаас хөдлөөд чигээрээ баруун тийш явж 1-р хорооны замд нийлээд доош уруудсан. Засмал замаар ураадаж яваад нэгдүгээр хорооны Баялаг дэлгүүрийн хойхон талд зам дээр нэг хүн гарч ирээд Анжага машинаа зогсоож чадалгүй мөргөсөн. Тэгээд жоохон доошоо уруудаж байгаад буцаж эргээд очсон. Энэ үед би урд суудал дээр нь сууж явсан юм. Буцаад очиход нөгөө мөргүүлсэн хүн замынхаа баруун талд боржурны дэргэд өндийх гэж байгаа бололтой хөдөлж байсан. Бас нэг хүн зам дээр зогсож байсан. Тэгээд бид нар их айж сандарсан байсан болохоор явчихсан. Тэндээсээ 13 дугаар багт байх Анжагын гэрт очсон. Анжага машинаа хашаандаа оруулж тавиад гэрийнхэндээ хэлсэн. Гэрт нь ээж ах хоёр лав байсан өөр хүн байсан эсэхийг нь мэдээгүй. Анжага бид 3 гурав тэндээс такси барьж яваад Пүрэвээ бид 2 Пүрэвээгийн гудамжны үзүүрт буугаад Анжага эхнэр дээрээ очно гээд нөгөө такситай явсан. Тэрнээс хойш Анжагатай холбоо бариагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р тал/

 

Шүүгдэгч Н.Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Тэгээд бид гурав Пүрэв-Очирын гэрээс хөдлөөд Манлайгийн гэрт очих гээд явж байгаад 1-р хорооны Баялаг дэлгүүрийн засмал замаар явж байсан чинь гэнэт хажуунаас нэг согтуу хүн гараад ирсэн.Тэр үед их бороо орж байсан болохоор би тэр хүний хажуугаар гарах гээд машиныхаа хүрдийг хажуу талруугаа дарсан.Тэгтэл тэр хүн хальт шүргүүлчих шиг болсон.Би буцаад нөгөө хүнийгээ харсан чинь тэр хүн босоод өндийгөөд суучихсан байдалтай хажууд нь нэг хүн такси барих гээд гараа өргөөд зогсож байхаар нь зүгээр юм байна гэж бодоод буцаад явчихсан юм...гэх мэдүүлэг /хх- ийн 81-85-р тал/

Хөвсгөл аймгийн цагдаагийн газар замын цагдаагийн тасгийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаартай: Тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3-р зүйлийн 3.7А-Д “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12-р зүйлийн 12.2-д “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна", мөн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заасан үүргээ жолооч биелүүлээгүй зэрэг заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна...2019 оны 07-р сарын 14-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1-р багийн нутаг дэвсгэрийн замд Тоёота приус-20 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Н- нь согтууруулах ундаа хэрэглэсэн, мөн тээврийн хэрэгслийн онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан хурдаа тохируулан сонгож яваагүй, Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүй зэрэг байдлаас зам тээврийн осол үүссэн гэж үзэж...Уг зам тээврийн осолд замын нөхцөл байдал нөлөөлөөгүй...Дүгнэлтэд нэмж тусгах зүйл үгүй...гэх дүгнэлт /хх-ийн 60-р тал/

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 84 дугаартай: ...Д.Б- нь гавал тархи болон цээжний хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан байна...Д.Б-ын биед баруун чамархай, дагз хэсгийн хуйханд цус хуралт, суурь ясны өмнө хонхор, дагзны баруун хэсгийн шугаман хугарал, дагзны хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун зүүн зулай, чамархайн хэсэгт аалзавчин хальсан доорх цус харвалт, тархины эдэд цус харвалт, няцрал, баруун талын 1,2,3-р хавирганы хугарал, давсаган дахь цус хуралт, баруун бөөрний тэвшинцэр болон холбогч эд дахь цус харвалт, баруун зүүн дунд чөмөгний

 

олон сэлтэрсэн зөрөөтэй хугарал, өвдөгний үений холбоосын гэмтэл, дух, баруун хөмсөг, баруун шанаанаас хацар хүртэл, зүүн хацар, баруун тохой, баруун сарвуу, эрхий хурууны 1-р үе, зүүн сарвуу, нурууны зулгаралт, баруун дээд зовхи, эрүүний баруун доод хэсэг, баруун шуу, цээж, зүүн бугалга, зүүн сарвуу, баруун өвдөгнөөс баруун шилбэ, зүүн өвдгөнд цус хуралт бүхий гэтмэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйчлэлээр үүссэн гэтмэл байна. дээрх гэмтлүүдийн улмаас нас барсан байна. Гавал тархины хавсарсан гэмтэл нь гэмтлийн зэрэгтогтоох журамын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин дунд чөмөгний хугарап болон үений холбоосын гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад хэсгийн цус хуралт зулгаралт нь нийт хэмжээгээрээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 66- 67-р тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, тогтоогдсон үйл баримтын тапаар агуулгын хувьд зөрөөгүйгээр нотлон мэдүүлсэн хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүдээр батлагдсан. Зам тээврийн осол, хохирогчийн амь хохирсон шинж байдлыг тогтоосон тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтүүд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжпэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байсан боловч харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүй, болгоомжгүй үйлдлийн улмаас зам тээврийн осол гаргасан. Мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Б.Н-ын гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Д.Б-ын амь насыг нь хохироосон, мөн хуулийн

 

27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Хохирогчийн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал, шүүгдэгчийн хууль, эрх зүйн мэдлэг дутмаг, замын хөдөлгөөний дүрэм баримтлаагүй, анхаарал болгоомжгүй нөхцөл байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч нь хохирогч Д.А-д 8.000.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан тухай эвлэрлийн гэрээ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжпэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Н-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Б.Н-д эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900 000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Шүүгдэгч Б.Н-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 8.000.000 төгрөгийг нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Эрүүгийн 1938004840330 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныгтус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1.  Шүүгдэгч Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссүгэй.
  3.  Шүүгдэгч Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900. 000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  4. Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
  6.  Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан Б.Н-д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  7.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б.Н- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  8.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг үүрэг хүлэлгэх албадлыг арга хэмжээ авсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.
  9.  Эрүүгийн 1938004840330 дугаар хэрэгт битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
 
  1.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  2.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

*

-

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР