Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2019/ШЦТ/333

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагч Д.Оюунбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-ад холбогдох эрүүгийн 1838002000373 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Б.Б-,

Шүүгдэгч Б.Б- нь 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын 4 дүгээр багийн нутагт оршин суух С.Б.Б-ын гэрийнх нь гаднаас улаан өнгийн Даюун маркын мотоцикль хулгайлж хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б- нь 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийРашаант сумын 4 дүгээр багийн нутагт оршин суух С.Б.Б-ын гэрийнх нь гаднаас улаан өнгийн Даюун маркын мотоциклийг хууль бусаар, нууцаар хулгайлж 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1838002000373 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч С.Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2018 оны 02 дугаар сарын 27-ны шөнө би гэрийнхээ гадаа өөрийэзэмшлийн улаан өнгийн Даюун маркийн мотоциклио тавьж хоноод өглөө 10 цагийн үед босоод гэрээсээ гараад хартал манай байшингийн урд байсан миний мотоцикль байхгүй болсон байсан.Тэгээд би сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн юм. Би мотоциклио 2017 оны намар манай сумын харъяат Энхболд ахын дэлгүүрээс цоо шинээр 1.750.000 төгрөгөөр худалдаж авсан юм...Миний мотоцикль шинээрээ байгаа... Миний мотоцикль хятад улсад үйлдвэрлэгдсэн улаан өнгийн Даюун гэдэг нэртэй мотоцикль,хар өнгийн суудалтай.баруун талын толь байхгүй зүүн талдаа ганц тольтой мотоцикль байгаа...Би мотоциклио алдсанаас хойш 2 хоногийн дараа айлын хашаанаас олж авсан. Тэгэхэд кундаторын тасалсан байсан. Мөн нэг талын толь хугарсан байсан...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Санал гомдол байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 23-27-р тал/

Гэрч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2018 оны 3 дугаар сарын 01-ний өглөө манай төрсөн дүү Б.Б- /Баньдуушка/ намайг дуудаад байхаар гараад очтол манай хүргэн дүү Гийхнарангийн байшингийн ард улаан өнгийн Даюун маркийн мотоцикпь байсан. Тэр мотоциклийг манай дүү Б.Б- намайг “хамт өргөлцөөд амбаар луу хийгээд өгөөч” гэхээр нь би тэр мотоциклийг амбаар луу өргөж хийлцсэн...Тухайн үед Б.Б- надад хэлэхдээ “Болдоогийн дэлгүүрийн наад талаас түрээд ирсэн. Би хулгайлсан юм” гэж хэлсэн...Тухайн үед би хэний мотоцикль гэдгийг нь мэдээгүй. Цагдаад хэлээгүй нь миний буруу...гэх мэдүүлэг /ххийн 29-р тал/

Гэрч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би Б.Б-ыг мотоцикпь хулгайлсан талаар нь сүүлд мэдсэн. Б.Б- өөрөө энэ талаараа надад яриагүй...Б.Б- нь гэмт хэрэгт холбогдсон үедээ Рашаант суманд ээжийг бие муу эмнэлэгт байхад нь 1 удаа ирж уулзчихаад дахиад алга болсон. Хаана юу хийж яваа гэдгийг нь бид нар мэдэхгүй. Бид нартай одоо хүртзл холбоо бариагүй. 3 Рашаант суманд 1 удаа ирсэн байхад нь би ахтайгаа хамт сумынхаа цагдаа дээр дагуулж ирэх гэсэн чинь “би өөрөө очиж уулзана” гэж хэлээд гэрээс гараад тэр чигээрээ дахиж гэртээ ирээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 30-33-р тал/

Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Би 2019 оны 02 дугаар сарын 28-ны орчим би Хөвсгөл аймгийн Рашаант суманд оршин суух өөрийн ээж Баасанжавынд золгохоор очсон. Ингээд ээждээ золгочихоод Рашаант суманд оршин суудаг өөрийн танил айлуудаар орж золгож яваад ээжийнхээ урд талын айл руу орохоор хашаа руу нь ороод байшингийнх нь хаалгыг татаж үзэхэд дотроосоо цоожтой, дотор нь хүн байх шиг байсан. Тэгээд хаалгаа онгойхгүй байхаар нь хашаанаас нь гарах гэж явахад хашааных нь хаалганы дотор талд улаан өнгийн супер Даюун маркийн улсын дугааргүй мотоцикль байсан. Тэгэхээр би тухайн мотоциклийг “унаад харьчихъя” гэж бодоод хашаанаас түрж гаргаад кундакторыг нь салгаад түрсэн чинь асахгүй байсан. Тэгэхээр нь түрж яваад өөрийн хүргэн ах Гийхнарангийн хашаа руу оруулаад байшингийнх нь ар талын жижиг амбаарыг онгойлгоод дотор нь оруулсан. Би хулгай хийсэн мотоцикпио амбаарт хийхдээ өөрийн төрсөн ах Б.Б--Эрдэнийг дуудаад “би энэ мотоциклийг хүнээс түр гуйж авсан чинь асахаа байчихлаа, энэ амбаар луу хийчихье” гэж хэлээд хамжиж амбаарт оруулсан. Үүнээс хойш 2 хоногийн дараа эзэн нь мэдээд, би хулгай хийсэн мотоциклио эзэнд нь бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн...Намайг хулгайн гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон хүн байхгүй. Б.Б--Эрдэнэ ах энэ хэрэгт ямар ч холбоо байхгүй. Хулгай хийх болсон зорилго гэвэл даараад хурдан гэртээ харих гэж хулгай хийсэн. Мөн мотоциклийн эзэнг нь таньдаг, хамт цэргийн алба хааж байсан хүмүүс байгаа юм .Би бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р тал/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 19-р тал/ Хөрөнгө үнэлсэн тайлан, дүгнэлт /хх-ийн 37-р тал/ Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бэлбулаг багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 48-53-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульзаасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэшалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.Б- нь 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийРашаант сумын 4 дүгээр багийн нутагт оршин суух С.Б.Б-ын гэрийнх нь гаднаас улаан өнгийн Даюун маркын мотоциклийг нууцаар, хууль бусаар авч 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь хохирогч С.Б.Б-, гэрч Б.Б-Эрдэнэ, Б.Оргилцэцэг нарын мэдүүлэг, шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, Хөрөнгө үнэлсэн тайлан, дүгнэлт /хх-ийн 36-р тал/ зэрэг хэрэгт тусгагдсан нотлох бармтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрүйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Шүүгдэгч нь хохирогчийн өмчлөх эд хөрөнгөд халдсан гэмт үйлдэл нь хууль бус, шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийн хэргийн зүйлчлэл зөв байна гэжшүүх дүгнэв. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэнхууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогчийн эд хөрөнгөдөө анхаарал, хяналт тавиагүй зэрэг нөхцөл байдал нь нөлөөлсөн гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Б.Б- нь хохирогч С.Б.Б-ын өмчлөх эрхэд халдан хохироучруулсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 1.400.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан бөгөөд хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...шүүгдэгчээс хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй болсон” гэх мэдүүлэг зэрэг баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыүндэслэн шүүгдэгч Б.Б-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б- нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51-53-р тал/-аар тогтоогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг хохирогчид төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгч Б.Б- нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 256 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

Эрүүгийн 1838002000373 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь 32 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 256 /хоёр зуун тавин зургаа/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн ХХ дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн Б.Б алгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         М.ЭРДЭНЭ-ОЧИР