| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2019/0300/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/336 |
| Огноо | 2019-11-07 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Г.Сэндэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2019/ШЦТ/336
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Доржханд, Ч.Будхүү
Шүүгдэгч Б.П-, Д.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.П-, Д.Б- нарт холбогдох эрүүгийн 1938004510333 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б.П-,
Монгол улсын иргэн, Д.Б-,
Шүүгдэгч Д.Б-, Б.П- нар нь Б.Б-тай бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Эмтийн гол гэх газраас хохирогч Д.Ч-ийн 33 тооны адуунаас бор морь, хонгор морь зэргийг хулгайлан авч 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б-, Б.П- нар нь Б.Б-тай бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Эмтийн гол гэх газраас хохирогч Д.Ч-ийн 33 тооны адуунаас бор морь, хонгор морь нийт хоёр тооны адууг хууль бусаар авч 1.700.000 төгрөгийн хохирол учруулан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1938004510333 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Д.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Би 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Мөрөн суманд ноосоо тушаах гээд ирчихсэн байсан чинь миний төрсөн дүү Давааням над руу залгаад “мотоцикпьтой гурван залуу таны адуунаас хоёр морь барьж аваад адууг чинь туугаад мод руу орох гэж байна гэж БатИрээдүй хэллээ” гэхээр нь би “наагуураа хүн амьтан байвал очоод дайчлаад барьж ав” гэж дүүдээ хэлсэн. Тэгээд манай дүү эгчийнхээ хүүхэдтэй хамт очоод тэр хүмүүсийг нь барьж авсан байсан...Тухайн үед намхан жижиг залууг нь “үнэнгээ хэлвэл явуулна шүү” гэхэд “танай адууг Улаан-Уул сум руу туух гэж байсан юм” гэж хэлсэн гэсэн. Миний ойлгосноор тэр намхан залуугийн хадам дүү гэх өндөр бор залууг мөнгөний хэрэг гараад адуу мал хулгай хийсэн юм байна гэж ойлгосон. Тэр гурван залуугийн нэг нь манай саахалт айлын запуу Д.Б- байсан. Д.Б- надад үнэнгээ хэлэхгүй гүрийгээд байсан. Өчигдөр хулгайлагдсан адуу маань хорин таван тооны бүдүүн /гүү морь даага, азарга нийлээд/, найман тооны унагатай нийт гучин гурван тооны адуу байсан. Миний адуунд хонгор бор хоёр морь байсан. Энэ хоёр морийг хоёуланг нь би уяж уралдуулж байсан. Д.Б- бол манай энэ хоёр морийг сайн мэднэ. Энэ хоёр морио би нэгийг нь 1.500.000 төгрөгөөр үнэлнэ. Энэ хоёр морь миний хувьд хайртай морьд минь болохоор нийлээд дор хаяж 3.000.000 төгрөгөөр үнэлэгдэнэ...Би гомдолтой байна. Урьд өмнө миний адуунаас мэр сэр алдагдаж байсан. Энэ удаад үйлдэл дээрээ баригдсан болохоор хуулийн дагуу шалгуулж хариуцлага хүлээлгэх саналтай байна... Мөн уг хэрэгт мэдүүлэг өгөх, хэргийн материалтай танилцах, алдагдсан адууныхаа хойноос явах зэрэгт бензин шатахуун, замын зардал гээд зарцуулсан зардлын мөнгө болох нийт 100.000 төгрөг нэхэмжлэх саналтай байна... гэх мэдүүлэг /хх-ийн 13-16-р тал/,
Гэрч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр над руу манай нутгийн залуу Бат-Ирээдүй над руу залгаад “Д.Ч- ахын адууг буутай, мотоцикльтой гурван залуу хашаад нэг морийг нь барьж авч унаад, нэг морийг нь хөтлөөд адууг чинь туугаад явж байна” гэж мэдээлэл өгсөн. Тэгэхээр би гэрээсээ гараад өөрийн дүү Эрдэнэбатын хамт адуу хашиж байна гэх Бор хөндийд байх хаваржааны хашааны ойролцоо очсон. Намайг очиход Бат-Ирээдүй хаваржааны хашааны доохон талд сууж байсан бөгөөд “буутай байх шиг байна, дөхөхөөс халгаад байна“ гэж байсан. Би алсаас дуранд үзэхэд шаргал дээлтэй хонгор морь унасан хүн бор морь хөтөлчихсөн манай ахын адууг мод руу тууж явсан. Ер нь бид нарыг очиход хар аваад зугтаж байх шиг харагдсан. Мөн мотоцикль дээр сундалдсан хоёр хүн мод захлаад гол руу уруудаж яваа харагдахаар нь би дээрээс нь замыг нь тосоод очих гэтэл тойроод мод руу чиглээд зугтсан. Тэгэхээр нь урдуур нь тойроод замыг нь тосож зогсоосон. Тэр хоёрын нэг нь 20 гаруй настай болов уу гэмээр өндөр бор залуу байсан, нөгөө залуу нь жижигхэн биетэй, долир нүдтэй, дөч гаруй насны гэмээр залуу байсан. Би тэр хоёр залууг “яагаад адуу мал хөөгөөд байна залуучууд” гэсэн чинь өндөр залуу нь “бид нар Мөрөнгөөс гараад архи уугаад согтуу төөрчихлөө, Цагаан-Уул сум орж айлын байшин барих гэж байгаа” гэж ярьж байсан. Тэгэхээр нь би “та нар адуу мал хөөгөөд хаачих гэж байгаа юм, та гурав яг яах гэж байсан” гэхэд өндөр залуу нь “би цуг яваагүй,танихгүй” гээд гүрийгээд байсан. Тэгэхээр нь би “нөгөө мод руу орсон залуугаа адуутай морьтой нь олоод ир” гэсэн чинь өндөр залуу нь “би яваад ирье” гээд уриалгахан явсан. Тэгээд өндөр залуу нь мод руу ороод бараг цаг орчим болоод модноос Д.Ч- ахын хонгор морийг унасаар гарч ирсэн бөгөөд хөтөлж явсан бор морио яасныг нь мэдэхгүй байна, манай ахын адууг ч гэсэн яасныг мэдэхгүй, мод руу орсноос нь хойш адууг нь хараагүй л байна гэсэн. Би “адуу яасан” гэсэн чинь “адуу олдохгүй байна” гэсээр ирсэн. Тэр хонгор морийг барьж унасан залуу нь манай нутгийн Давааням гэдэг айлын хүүхэд Д.Б- гэдэг залуу байсан. Би өндөр залууг Д.Б-ыг олж ирэхээр мод руу орсон хойгуур үлдсэн намхан залуутай нь нэлээд юм ярьж суусан. Тэр намхан залуугаас би юм ярьж сууж байгаад “та нарт манай адууг эндхийн хүн гаргаж өгсөн үү” гэхэд “тийм” гэж байсан. Тэгээд би лавлаад “үнэнгээ хэлчих юм бол цагдаа гэхгүй шүү” гэж асуухад намхан залуу /Б.Б-/ надад "энэ өндөр залуу манай эхнэрийн дүү байгаа юм, энэ залууд 2.500.000 төгрөгийн хэрэгтэй байгаа юм, цагдаа дээр шалгагдсан гэж байсан, одоо тэр мөнгөө олохын тулд энд адуу таарахаар нь хашаад морь бариад авсан юм, би уг нь битгий гэж хэлсэн шүү дээ” гэж байсан. Тэр намхан залуу нь надтай нэлээд юм ярьсан бөгөөд “эндээс авахаар арай цагаан газар юм биш үү гэсэн чинь энэ хоёр авчихья” гээд байсан гэж надад хэлсэн. Д.Б- болон өндөр залуу хоёр юмаа ярихгүй гүрийгээд байсан. Би өндөр бор залууд нь намхан залуугийнх нь ярьсан зүйлийг ярьж өгөөд “та нар энэ адууг хөөж явах зорилготой байсан юм байна шүү дээ” гэсэн чинь өндөр залуу нь “тиймээ, та мэдчихэж” гээд толгой дохиж байсан. Тэгээд би тэр гурвыг “ийшээ цагаан газар гараад учраа олчихьё” гэж гэр лүүгээ дагуулж яваад сумаас цагдаа ирэхээр нь өгөөд явуулсан...Тухайн үед Бор хөндийд хашсан адуу бол гуч гаруй тооны адуу байсан. Тэр адуунд хонгор болон бор зүсмийн хоёр морь л байсан бусад нь унага гүү, байдас, голдуу азаргатайгаа байсан...Би анх дурандаад “буу үүрчихсэн байна “гэж хараад байсан чинь усны сав гээд дашмаг шиг юм л үүрчихсэн явж байсан юм байна лээ буу зэвсэг бол байгаагүй, харин намайг очих үеэр сэжиг аваад зугтаах гэж оролдсон...гэх мэдүүлэг,
Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ..Би 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Улаан-Уул суманд гэртээ байж байтал манай хадам дүү 4 Б.П- хоёулаа “манай нэг найзынд оччихоод ирье” гэхээр нь би зөвшөөрөөд Б.П-тай хамт мотоциклиор Арбулаг сумын Эмт гэх газарт байх айлд очсон. Б.П-ын найз гэх залууг би өмнө харж байгаагүй бөгөөд бид хоёрыг очиход Б.П-ын найз Д.Б- гэдэг гэртээ архи уусан халамцуу байдалтай байсан. Тэгээд бид хоёр Д.Б-ынд хоол идээд орой 19:00 цаг өнгөрч байхад Д.Б-ынхаас гарцгаасан...Тэгээд маргааш нь өглөө нар нилээн дээр мандсан хойно босоод бид гурав цааш яваад дөрөлж даваад явж байтал айлын адуу байсан. Тэгтэл Д.Б- тэр адууг хараад “энэ адуунаас бариад авья, энэ манай таньдаг айлын ахын адуу байна” гэсэн. Тэгэхээр нь Б.П- бид хоёр “тэгье” гэж зөвшөөрөөд тэр айлын адууг ойролцоо байх өвөлжөөний хашаа руу тууж аваачиж гурван талаас нь шахаж байгаад хашсан. Тэгээд эхлээд Д.Б- мотоциклийн арын татлаганы уяа болох цагаан өнгийн бөөрөнхий уяагаар бор морийг бугуйлдаж авсан. Тэгээд адуунд байсан хонгор морь руу дахиж бугуйл шидээд “алдчихлаа” гэхээр нь би Д.Б-ын авч явсан ирменэн аргамжаагаар тэр хонгор морийг нь бугуйлдаж авсан. Тэгээд Д.Б- тэр хонгор морийг нь эмээллэж хазаарлаад унаж бор морийг нь хөтөлсөн, харин Б.П- бид хоёр үлдсэн адууг хашаанаас гаргаж өгсөн. Тэгээд Д.Б- “адууг нь урагш нь туучих” гэж хэлээд хоёр морийг нь аваад хэсэг мод руу зүглээд явсан...Б.П- анх Улаан-Уул сумаас гараад явж байх замдаа надад “мөнгөний хэрэг гарсан, Арбулаг орж хоёр адуу хөтөлж ирэх гэсэн юм. Та хамт явалцаад өгчих тэгэх үү” гэхээр нь би ойлгоод “надад ч гэсэн мөнгө хэрэгтэй л байна” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Арбулаг сумаас адуу хулгайлж Улаан-Уул сум руу гаргахаар тохиролцож явсан. Б.П- намайг ямарч байсан Арбулагаас адуу гаргана дөхүүлэлцээд өгчих гэсэн...Тухайн үед бид нар Б.П-ын аавын цагаан өнгийн Юби гэдэг нэртэй мотоциклиор явсан. Тэр мотоциклийг Арбулаг сумын цагдаа журамлаж авсан...Надад мөнгө төгрөг өгөхөөр тохиролцсон асуудал бол байхгүй, би хамт явалцаад, “өгсөн мөнгийг нь л авна даа” гэж бодож байсан юм. Надад бас мөнгө хэрэгтэй л байсан. Би Б.П-ыг дагавал мөнгөтэй болчих юм болов уу л гэж бодсон юм....гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/,
Гэрч Л.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2019 оны 7 дугаар сарын эхээр одоо хэдний өдөр байсныг санахгүй байна, өдөр 14:00 цагийн үед Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 3 дугаар багийн нутаг Жаргант гэх газарт адуундаа явж байтал миний явж байсан уулын баруун талын ар дээр буюу Тарвагатай гэдэг уулын ар дээр адуу байсан. Мөн нэг хүн морьтой хүн морь хөтөлчихсөн явж байгаа харагдсан. Тэгэхээр нь би дурандсан чинь хонгор морь уначихсан бараан өнгийн хувцастай хүн цайвар зүсмийн морь хөтлөөд явж байсан. Би адууг нь “Д.Ч- ахын адуу мөн байна” гэж таниад Д.Ч- ахынхан руу залгаад, эгчтэй нь ярьж “танайхан адуундаа яваа юу” гэж асуухад “ойрд манайхаас адуу малд явсан хүн байхгүй, Д.Ч- төв явсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь алсаас нь тойрч очоод дахиад дурандсан чинь тэнд цагаан өнгийн мотоцикльтой хоёр хүн сундалдаж явсан, мөн нэг бараан дээлтэй хүн морь хөтлөөд явж байсан. Гурван хүн байсан. Тэгэхээр нь Д.Ч- ахын дүү Давааням руу залгаад энэ талаар хэлж мэдэгдсэн. Тэгээд Даваанямыг иртэл ажиглаж байгаад ирэхээр нь Тэр хүмүүс тэнд явж байгаа гээд зааж өгчихөөд л би явсан. Тэнд хэн гэдэг ямар хүмүүс явж байсныг бол би мэдэхгүй байна, өөрөө очиж хараагүй. Сүүлд сураг сонсоход манай хамаатны Д.Б- Д.Ч- ахын адуунаас морь барьж аваад явж байсан гэж байсан. Тэр гурав адууг нь туугаагүй, хонгор морь унаж цайвар бор морь хөтөлсөн хүн нь цаашаа буюу баруун тийш Тарвагатайн орой өгсөөд явж байсан. Тэр хооронд адуу нь ялаархаад мод руу гүйгээд орж байгаа харагдсан. Би дурандаад ажиглаж байсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р тал/
Шүүгдэгч Б.П-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2019 оны 7 дугаар сарын эхээр 2 тооны адууг Б.Б-, Д.Б- нартай хамт хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 56-57-р тал/, Шүүгдэгч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:... 2019 оны 7 дугаар сарын эхээр гэртээ байж байтал над руу Улаан-Уул сумаас цэрэгт хамт алба хааж байсан Б.П- гэдэг залуу яриад “хоёр адуу байна уу, мөнгөний хэрэг байна” гэхээр нь би "за, за байж магадгүй хүрээд ирэхгүй юу” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь манайд Б.П-, хүргэн ах гээд Б.Б- гэдэг 30 гаруй насны бололтой залуутай хамт ирсэн. Тэр орой бид гурав архи уугаад хавцал давахаар ярилцаад би морио унаад Б.П- Б.Б- хоёр унаж ирсэн мотоциклиороо сундаллаад манай арын толгой давсан...Тэгээд маргааш өглөө нь Бор хөндий өгсөөд явж байтал манай сумын БатИрээдүй гэдэг ахын өвөлжөөний хашаа хажууд Д.Ч-ийн адуу модны хаяанд байсан. Тэгсэн чинь Б.П- мотоциклиороо модны хаяанд байсан адууг тууж ирээд бид гурав нийлж тэр адууг хашаад адуунаас нь бор болон хонгор морь барьж авсан. Б.П- эхлээд бор морийг нь барьж аваад дараа нь Б.Б- хонгор морийг нь барьж авсан. Тэгээд үлдсэн адууг нь хашаанаас гаргасан. Хонгор морийг нь Б.Б- эмээллэхээр нь би унаад бор морийг нь хөтлөөд хашаанаас гарсан. Тэгээд би бор морийг нь хөтлөөд явж байтал цаанаас мотоцикльтой хүн ирж байхаар нь бор морийг нь адуунд нь тавьчихсан юм. Б.Б- Б.П- хоёр намайг морь хөтлөөд явж байхад хашааны урд талын толгой дээр гарчихсан зогсож байгаа харагдсан. Адуу нь ялаархаад мод руу орчихоор нь би араас нь мод руу ороод хэвтэж байтал Б.П- ирээд “эзэн нь ирчихсэн байна, чи очиж уулз, чамайг хүрээд ир гэж байна” гэхээр нь би очиж Давааням гэдэг хүнтэй уулзсан. ...Тухайн үед би Б.П-ыг “мөнгөний хэрэгтэй байна” гээд ярихаар нь хамт яваад ийм хэрэг үйлдсэн. Мөн манай хүүхэд эмчилгээнд явах болоод мөнгө хэрэг болсон болохоор ийм хэрэг үйлдсэн. Б.П- намайг “хоёр адуу гаргаад өгчих, борлуулаад нэг адууны мөнгийг нь чамд өгье” гэхээр нь би Д.Ч- гэдэг хүний адуунаас хоёр морь барьж авсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 60-61-р тал/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-р тал/ Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, прокурорын зөвшөөрөл /хх-ийн 8- 10-р тал/ Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 11-р тал/, Хөрөнгө үнэлсэн тайлан, дүгнэлт /хх-ийн 32, 37-р тал/
Шүүгдэгч Д.Б-ын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65-67, 76-р тал/,
Шүүгдэгч Б.П-ын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69-71, 78-82-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар: Шүүгдэгч Д.Б-, Б.П- нар нь Б.Б-тай бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Эмтийн гол гэх газраас хохирогч Д.Ч-ийн 33 тооны адуунаас бор морь, хонгор морь нийт хоёр тооны адууг хууль бусаар авч 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.
Энэ үйлдэл нь хохирогч Д.Ч-, гэрч Д.Давааням, Б.Б-, Л.БатИрээдүй нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна. Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгч нарын дээрх үйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн.
Мөн хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ. Шүүгдэгч нарын хохирогчийн өмчлөх эрхэд халдсан гэмт үйлдэл нь хууль бус, шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Б.П-, Д.Б- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийн хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, хууль бус, амар хялбар аргаар хөрөнгө, мөнгө, орлого олох гэсэн зэрэг нөхцөл байдал нь нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Б.П-, Д.Б- нар нь хохирогч Д.Ч-ийн өмчлөх эрхэд халдан хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч нар нь хохирогчид 1.700.000 7 төгрөгийн хохирол бүхий 2 тооны адууг буцаан өгсөн бөгөөд хохирогч Д.Ч-ийн замын зардал 100.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нар нь төлсөн талаарх ХААН банкны орлогын мэдүүлэг, мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.П-, Д.Б- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч Д.Б- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76-р тал/-аар тогтоогдож байна. Шүүгдэгч Б.П- нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 78-82-р тал/ зэргээр тогтоогдож байна. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг хохирогчид төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Б.П-, Д.Б- нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Д.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.
Учир нь шүүдэгч Д.Б- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлсөн,ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, түүний охин гадаад улсад зүрхний хагалгаанд орох эмчилгээтэй зэрэг хувийн байдлыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.П- нь урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг 8 хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд буюу тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5-д зааснаар шүүгдэгч Б.П-т өмнөх шийтгэх тогтоолын 2,3 дахь заалтын шүүгдэгч Б.П-т холбогдох хэсгээс хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.П-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1/нэг/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Б-ыг гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Эрүүгийн 1938004510333 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.П-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй, 800.000 төгрөгийн үнэлгээ бүхий цагаан өнгийн Юби мото маркийн мотоциклийг улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ. Шүүгдэгч Б.П-ын цагдан хоригдсон 46 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн 1938004510333 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, шүүгдэгч Д.Б- нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, Мөн хэрэгт Хөвсгөл аймгийн прокурорын газрын 2019.10.04-ны өдрийн 58 дугаартай шүүгдэгч Д.Б-, Б.П- нартай бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн Б.Б-ын үйлдлийг нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тухай прокурорын тогтоол хэрэгт авагдсан байгааг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6.8 дугаар зүйлийн 1,2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх зааснаар оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 1/нэг/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 1/нэг/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 46 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1,2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг гэмт хэргийн хор уршгийг талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
8.Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Д.Бт хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 28 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй, 800.000 төгрөгийн үнэлгээ бүхий цагаан өнгийн Юби мото маркийн мотоциклийг улсын төсөвт шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
11.Эрүүгийн 1938004510333 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
12.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Д.Б урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР