| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоо Нямсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/02176/и |
| Дугаар | 210/МА2026/01006 |
| Огноо | 2026-05-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2026/01006
2026 05 04 210/МА2026/01006
********” ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
*******, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/09203 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ********” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******, ******** нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,010,255,427.67 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн,
2013.09.18-ны өдрийн ******** дугаартай зээлийн гэрээ болон 2013.09.18-ны өдөр байгуулсан ******** дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Нямсүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, хариуцагч *******, түүний өмгөөлөгч ********, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, хариуцагч ********ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, түүний өмгөөлөгч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. Зээлдэгч “*******” ХХК, *******, ******* нар нь ********” ХК-ийн Замын-Үүд салбартай 2013.09.18-ны өдөр ******** тоот зээлийн гэрээ байгуулж, 1,300,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 7 сарын хугацаатай, cоёл, спортын цогцолборын барилга барих ажилд ашиглах зориулалтаар зээл авсан.
Талуудын хооронд байгуулсан 2013.09.18-ны өдрийн ******* тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2013.09.18-ны өдөр ******** тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж *******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүргийн 1******* хороо, *******, Их Монгол Улсын гудамжны *******-р байрны ******* тоот хаягт байрлалтай 99,84 мкв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, *******ын өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол /*******/, ******* гудамжны ******* байрны зоорийн давхарт байрлалтай 400 м.кв талбайтай гражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн ******* дугаартай ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол /*******/, ******* гудамжны ******* байрны 3 давхрын 494,23 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, *******, ******* нарын өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүргийн 16-р хороо, 16-р хороолол, 7******* байрны 24 тоот хаягт байрлалтай 28 мкв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, *******, *******, ******* нарын өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ТЗ-ын ******* байрны ******* тоот хаягт байрлалтай 40 мкв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ********ын өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* байрын ******* тоот хаягт байрлалтай, 40,1 мкв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө зэргийг барьцаалуулсан. Зээлдэгч нар нь 2013.09.18-ны өдрийн ******** тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу 2018.10.23-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 412,720,943 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 45,492,493 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,743,233 төгрөг нийт 462,956,669 төгрөг төлсөн. Зээлдэгч нар нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн.
1.2. Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.3.6, 5.2.17, 5.3, 8.1, 10.3 болон Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасныг тус тус үндэслэн зээлдэгч *******гаас 2013.09.18-ны өдрийн ******* тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэлд 887,279,056.94 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 943,971,*******7.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 179,005,043.31 төгрөг, нотариатын зардал төгрөг 40,000 төгрөг нийт 2,010,295,427.67 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох *******ын өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол /*******/, ******* гудамжны ******* байрны зоорийн давхарт байрлалтай 400 м.кв талбайтай гражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн ******* дугаартай ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол /*******/, ******* гудамжны ******* байрны 3 давхрын 494.23 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, ********ын өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* байрын ******* тоот хаягт байрлалтай, 40.1 мкв талбайтай 3 өрөө орон сууц зэрэг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******гийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1.********” ХК-аас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй уг зээлийн гэрээний зээлдэгч нь “*******” ХХК байтал тус гэрээний үүргийг надаас шаардаж байгаа нь үндэслэлгүй. ********” ХХК өмнө нь энэхүү гэрээний үүргийн шаардлага, нэхэмжлэлээ ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2 удаа гаргаж байсан бөгөөд хариуцагчаар зээлдэгч “*******” ХХК-ийг татаж, тус хариуцагчийн оршин байгаа хаяг тодорхойгүй гэх шалтгаанаар хэрэгсэхгүй болгосон. Энэ үйл баримтаас үзвэл зээлийн гэрээний харилцаанд оролцсон зээлдэгч нь хэн болохыг нэхэмжлэгч мэдэж байсан болохыг нотолдог. Гэрээний үүргийн зээлдэгч “*******” ХХК нь татан буугдаагүй, улсын бүртгэлд бүртгэлтэй байсаар байхад зээлдэгч бус иргэн надаас шаардаж байгаа нь үндэслэлгүй. Би зээл аваагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч *******ын тайлбар, татгалзлын агуулга:
3.1. “*******” ХХК нь зээл авах хүсэлтээ *******инд хүргүүлсэн байдаг бөгөөд иргэн *******, ******* нараас зээл авах талаар ямар ч хүсэлт банкинд хүргүүлээгүй болох нь тогтоогдсон. ******* дээрх нэр бүхий иргэдийг төөрөгдүүлэн, зээлийн гэрээнд хамтран зээлдэгч хэмээн нэрийг нь оруулан гэрээ байгуулсан болох нь хариуцагч *******гийн гаргасан тайлбар, *******наас ирүүлсэн баримтуудаар тогтоогдож байх тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлд заасны дагуу тухайн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцогдох ёстой. “*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийг хамтран зээлдэгч болгон бүртгэх гол зорилго нь иргэн ******* болон бусад нэр бүхий иргэдээс иргэн *******д олгосон итгэмжлэлийг ашиглахад оршиж байсан нь тодорхой байх тул Иргэний хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасны дагуу төлөөлүүлэгчийн хүсэл зоригийг илүү анхаарч үзэх хуулийн зохицуулалт байгаа. Учир нь итгэмжлэлийн агуулга нь иргэнээс иргэнд эрх олгосон байх бөгөөд аж ахуйн нэгж байгууллагад эрх олгосон агуулга огт байгааг шүүх анхаарч үзнэ үү. Дээрх нөхцөл байдлууд нь зохих баримтуудаар тогтоогдож байгаа тул *******ны гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Хариуцагч ********ын тайлбар, татгалзлын агуулга:
4.1. ********ын хувьд *******наас ямар нэгэн байдлаар зээл аваагүй. Энэ асуудлаар 2015 оноос хойш байраа барьцаанд тавьчхаад өнөөдрийг хүртэл суллуулахгүй байгаа. Энэ асуудлыг эрүүгийн журмаар шалгуулж байгаа. *******ны ажилтан н.*******, бусад Замын-Үүд салбарт ажиллаж байгаа албан тушаалтнууд ********ын бага хэмжээтэй байрыг эхэлж суллана гэж хэлдэг. Гэтэл бусад *******гийн хамаарал бүхий бага хэмжээтэй хөрөнгүүдийг сулласан. Өнөөдөр ******** хөрөнгөөрөө хохирч байна. Бага хэмжээний хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлж байгаа юм бол 40 м.кв-тай байрыг суллаад өг гэхэд хүсэлтийг хангаагүй, бусад хамааралтай хүмүүсийг нь дуудаад явсан. Их хэмжээтэй гээд хариуцагч *******ын хөрөнгө үлдлээ гэхэд ********ынхыг барьцаанаас чөлөөлөх боломж байсан. Итгэмжлэлийг хууль бусаар ашигласан. *******ны ажилтнууд цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө манай тусгай актив энэ асуудлыг шийддэг гэж хэлдэг. Тусгай активын зээлийг зээлийн хороогоор шийдвэрлэдэг гэдэг боловч Замын-Үүдийн банкинд ажиллаж байсан ажилчид өөрсдөө зээлийг өгсөн.
4.2. Хууль зөрчсөн эвлэрлийн гэрээ байгуулж шүүхээр баталгаажуулсан. Үүнийг гуравдагч этгээдийн эрх ашгийг хангаагүй гэх үндэслэлээр ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.29-ний өдрийн ******* тоот тогтоолоор захирамжийг хүчингүй болгосон. Яагаад зээл төлөгдөж дуусаагүй байхад ******* 3 хүний хөрөнгийг чөлөөлж *******, ******** нарын хөрөнгө үлдээсэн юм. Өнөөдрийг хүртэл барьцааны гэрээнд тусгагдсан хөрөнгүүд бүгд байсны үндсэн дээр энэ хэрэг шийдэгдэх ёстой. Барьцааны гэрээнд 6 барьцаа хөрөнгө бүгдээрээ л эхнээсээ барьцаалагдсан, яагаад 3-ыг нь хүчин төгөлдөр бус болсон захирамжаар суллаж, барьцаанаас чөлөөлсөн бэ... Энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа... Иргэний хуулийн 62-т заасан төлөөлөл, итгэмжлэлийг нь шалгахгүйгээр шууд барьцааны гэрээ хийж зээл өгсөн. Нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
5.1....Зээлийг “*******” ХХК зээлсэн бөгөөд зээлийн гэрээг бичгээр байгуулах үед ********” ХК нь тус гэрээнд нөгөө талаас зээлдэгч “*******” ХХК, түүнийг төлөөлж захирал ******* гэж, тус зээлийн гэрээг үндэслэн дагаж хийгдсэн 2013.09.18-ны өдрийн №******** дугаар барьцааны гэрээ нь ч дээрхтэй нэгэн адил нөгөө талаас зээлдэгч “*******” ХХК, түүнийг төлөөлж захирал ******* гэж тодорхойлсон бөгөөд барьцаалагч “*******” ХХК-ийг төлөөлж ******* надаар гарын үсэг зуруулсан. Гэтэл уг зээлийн гэрээ болон барьцааны гэрээтэй холбоотой иргэний маргаан шүүхэд хянан хэлэлцэгдэх явцад зээлдэгч болон барьцаалагч “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал буюу итгэмжлэлгүйгээр гэрээнд гарын үсэг зурах эрх бүхий хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн этгээд нь ******* байсан нь тодорхой болсон. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс зээлдэгч “*******” ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагааг нотлох баримтаар гаргуулж хэрэгт хавсаргасан ба уг баримтад тус компанийн гүйцэтгэх захирлаар *******ийг 2007.09.17-ны өдөр бүртгэсэн, түүнээс хойш ямар нэгэн өөрчилсөн бүртгэл хийгдээгүй ирсэн. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.3, 83.8-т заасны дагуу ******* надад тухайн үед компаниас итгэмжлэл олгож байгаагүй. ********” ХК ч итгэмжлэл шаардаж байгаагүй, гэрээнд гарын үсэг зур гэснийх нь дагуу компанийн өмнөөс гарын үсэг зурсан. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа компанийг төлөөлж гарын үсэг зурах эрхийг олгосон итгэмжлэлийг нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй, түүнчлэн ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс зээлийн хувийн хэрэгт бүхэлд нь үзлэг хийхэд итгэмжлэл байхгүй болох нь тодорхой болсон. Дээрх нөхцөл байдлаас үүдэлтэйгээр 2013.09.18-ны өдрийн ******* дугаартай зээлийн гэрээ болон ******* дугаартай барьцааны гэрээг “*******” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан гэж үзэх үндэслэл, түүнийг дагасан хууль зүйн үр дагаврууд үүсч байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна, 56.1.8-т заасныг үндэслэн 2013.09.18- ны өдрийн ******** дугаартай зээлийн гэрээг хүчин бус хэлцэлд тооцож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
6. Хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
6.1. Зөвхөн “*******” ХХК зээл авах хүсэлт гаргасан бөгөөд иргэн *******гийн хувьд зээл хүссэн ямар ч өргөдөл, хүсэлт гаргаагүй байхад түүнийг ямар үндэслэлээр шууд зээлдэгч болгосон нь тодорхойгүй буюу Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан хүсэл зориг илэрхийлэгдээгүй. *******наас зээлийн хүсэлтийг шийдвэрлэх явцдаа “*******” ХХК нь компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг огт аваагүй буюу нийт гишүүд тухайн зээлийг авахыг зөвшөөрсөн зөвшөөрөл байхгүй. *******ны Замын-Үүд салбарын 2013.08.13-ны өдрийн 836/13 дугаартай зээлийн хорооны шийдвэрт “*******” ХХК-д... гэрээ барьцаалсан зээлийн нөхцөлөөр...” гэж, мөн Төв банкны зээлийн хорооны 2013.09.03 өдрийн 733 дугаартай Зээлийн шийдвэрийн хураангуй гэх баримтын зээлийн санал хэсэгт “*******” ХХК-д ... гэрээ барьцаалсан зээлийг олгох” талаар тус тус дурдсан байхад гэрээнд огт нэр заагдаагүй иргэнийг зээлдэгч болгон гарын үсэг зуруулсан. Улмаар салбарын болон төв банкны зээлийн хорооны шийдвэрт гэрээ барьцаалах буюу ажил гүйцэтгэх гэрээг барьцаалах талаар дурдсан байхад шийдвэрт огт тусгагдаагүй барьцаа хөрөнгүүдийг барьцаалахын тулд нэр заагдаагүй иргэн *******г барьцаалуулагч болгон тодорхойлж гарын үсэг зуруулсан. Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас ирүүлсэн лавлагаагаар “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь н.******* гэх иргэн байх бөгөөд өнөөг хүртэл тухайн компанийн бүртгэлд орсон өөрчлөлт ороогүй, хувьцаа эзэмшигч ч гэсэн *******д компанийг төлөөлөх эрх олгосон итгэмжлэлгүй буюу эрх бүхий бус этгээдтэй зээлийн гэрээг байгуулсан. *******ны ажилтнууд ажил гүйцэтгэх гэрээний дагуу төрөөс олгогдох санхүүжилтээр зээлийн эргэн төлөлтийг хангуулахаар гэрээг барьцаалахаар зээлийн хорооны шийдвэрт дурдсан байхад үүний оронд ******* нарын буюу иргэдийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, банкинд учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах оролдлогыг хийжээ. Үүний тулд ******* нарын нэр бүхий иргэдээс иргэн *******д олгосон итгэмжлэлийг *******ны ажилтнууд овжин ашиглаж, дээр дурдсан хууль бус үйлдлүүдийг хийсэн. *******ны 2013.09.18-ны өдрийн ******* дугаартай “Барьцааны гэрээ” гэх гэрээнд зохих ёсны зөвшөөрөлгүй барьцаалагдсан миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлж өгөхийг *******инд даалган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
7. Хариуцагч ********ын сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
7.1. “*******” ХХК, *******, ******* нар нь ********той холбогдож, их хэмжээний зээл авах шаардлагатай болсон. Зээл авахад барьцаа хөрөнгө дутагдаад байна, барьцаа хөрөнгө тавиад өгөөч гэсэн хүсэлтийг гаргасан. Мөн *******, ******* нар төслийн эхний санхүүжилтээсээ зээлийн үндсэн төлбөрөөсөө төлөөд танай барьцаануудыг чөлөөлөөд өгье, асуудалгүй төлнө гэж удаа дараа хандсан. ******** нь өөрийгөө төлөөлөх “*******” гэх хүнд итгэмжлэлийг олгосон байдаг. Гэтэл “*******” ХХК нь ********” ХК-ийн Замын-Үүд салбартай 2013.09.18-ны өдөр ******** тоот зээлийн гэрээ байгуулж, 1,300,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 7 сарын хугацаатайгаар зээл авсан байдаг. Мөн 2013.09.18-ны өдрийн ******** тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2013.09.18-ны өдөр ******** тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, ********ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 76,608,000 төгрөгөөр барьцаалсан. “*******” ХХК ******** тоот зээлийн гэрээ болон 2013.09.18-ны өдөр ******** тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд оролцох зөвшөөрлийг ********оос аваагүй, зөвшөөрөл өгөөгүй.
7.2. Мөн ********ын өмчлөлийн 3 өрөө орон сууцны үнэлгээг байх ёстой хэмжээнээс бага мөнгөн дүнтэйгээр үнэлж тусгасан. ******** нь өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг 2013.09.18-ны өдөр ******** тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-ээс чөлөөлүүлэхээр удаа дараа хандсан боловч чөлөөлөөгүй. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. “*******” ХХК, ******* нар нь эвлэрэх санал гаргаж, 2018.02.25-ны өдөр хүлээлгэж өгнө гэх байдлаар харилцан тохиролцож, хуулийн хүчин төгөлдөр болсон.
Гэтэл ********” ХХК нь *******д холбогдуулан 2018.11.13-ны өдөр нэхэмжлэл гаргаж, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.01.04-ний өдрийн 108 дугаартай захирамжаар “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж” хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тус захирамжаар 2013.09.18-ны өдөр ******** тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд тусгагдсан *******гийн өөрийнх нь өмчлөлийн болон аавынхаа орон сууц мөн найз н.*******, н.******* нарын үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлж, заримыг нь худалдан борлуулж, зээлийн төлбөрөөс мөнгө төлсөн эсэх нь тодорхойгүй байна. Гэтэл ********ын 3 өрөө орон сууцыг барьцаанд үлдээж, өнөөдрийг хуурч мэхэлж, хэлцэл хийх байдлаар хохироосон хэвээр.
7.3. ... 2013.09.18-ны өдөр ******** тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд тусгагдсан *******гийн өөрийнх болон хамаарал бүхий этгээдүүдийн нийт Зш үл хөдлөх эд хөрөнгийг хэний өмчлөлд шилжүүлсэн, хэдэн төгрөгөөр худалдан борлуулсан эсэх нь тодорхойгүй. Мөн тус үл хөдлөх эд хөрөнгөөс 2013.09.18-ны өдөр ******* тоот зээлийн гэрээний төлбөрийг барагдуулах боломжтой эсэх нь тодорхойгүй. Иймд иргэн ********ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөхийг даалгаж өгнө үү гэжээ.
8. Нэхэмжлэгч талын сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
8.1. Зээлдэгч “*******” ХХК, *******, хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нар нь *******ны Замын-Үүд салбартай 2013.09.18-ны өдрийн ******** дугаартай зээлийн гэрээ байгуулж 1,300,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 7 сарын хугацаатай соёл, спортын цогцолборын барилга барих зориулалтаар зээл авсан. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний удиртгал хэсэгт “*******” ХХК-ийг төлөөлж захирал *******, мөн ******* нь зээлдэгчээр гэрээнд оролцож гэрээ байгуулсан. Тухайн зээлийг авах үед болон хэрэгт авагдсан баримтуудаар ******* нь тус компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байгаа бөгөөд өмнө нь банк буюу зээлдүүлэгч зээлийн гэрээний үүргийг удаа дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж шаардаж байсан боловч компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч ******* нь нас барсан, компанийн эрх залгамжлал шилжээгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан болох нь хэрэгт авагдсан шүүгчийн захирамж болон бусад нотлох баримтаар тогтоогдоно. ******* нь зээлдэгчээс гадна хамтран үүрэг гүйцэтгэгчийн үүрэг хүлээж гэрээнд оролцсон бөгөөд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хамтран хариуцах үүрэг гүйцэтгэгчийн аль нэгнээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь болон хэсэгчлэн шаардах эрхтэй... “*******” ХХК, *******, хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нар нь *******ны Замын-Үүд салбартай 2013.09.18-ны өдрийн ******* дугаартай зээлийн гэрээг ******* нь төлөөлөх эрхгүй буюу Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасан үндэслэлд хамаарахгүй бөгөөд талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 156 дугаар зүйл, 189 дүгээр зүйлийн 189.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан...
8.2. Талуудын хооронд байгуулсан 2013.09.18-ны өдрийн ******* дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2013.09.18-ны өдөр ******* дугаартай барьцааны гэрээ байгуулж *******, ******** нарын өмчлөлийн хөрөнгийг барьцаалахдаа тэдгээрээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр барьцаалж барьцааны гэрээ барьцаалбар үйлдэж улсын бүртгэлд бүртгүүлсэн нь барьцаалагч банк хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Барьцаалуулагч *******, ******** нар нь өөрийн өмчлөлийн хөрөнгийг барьцаалуулахдаа *******д итгэмжлэлээр олгохдоо “...банкны зээлийн барьцаанд тавих, барьцааны гэрээ барьцаалбарт гарын үсэг зурах, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх ... үүргийн гүйцэтгэлийг хангуулах” эрх олгосон. Түүнээс биш уг итгэмжлэлүүд нь тухайлсан хэн нэгний зээлийн барьцаанд барьцаалуулах талаар дурдаагүй. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.3-д заасан итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасан шаардлага хангасан. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-д заасны дагуу барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ. “*******” ХХК, “*******” ХХК нарын хооронд 2013.09.13-ны өдрийн ******* тоот “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 3.1.2 дахь заалтын (|) дахь заалтад заасан зохицуулалтаас үзэхэд барьцаалуулагч нар нь барьцаа хөрөнгийг ********” ХК-д барьцаалуулахаар хүсэл зоригоо илэрхийлсэн байгаа нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байх хуулийн шаардлагад нийцэж байгаа тул барьцаалуулагчийн зөвшөөрөл аваагүй, барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. *******гийн өмчлөлийн улсын хөрөнгийг барьцаанаас чөлөөлөөгүй бөгөөд ******* нь 2019.01.29-ний өдөр *******тай “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулж уг хөрөнгийг 205,000,000 төгрөгөөр худалдан борлуулж 181,000,000 төгрөгийг зээлийн төлбөрт шилжүүлсэн болох нь зээлийн дансны хуулга болон хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр тогтоогдсон. Иймд хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
9.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 56.1, 56.1.8-д зааснаар хариуцагч *******гаас 2,010,295,427 /хоёр тэрбум, арван сая, хоёр зуун ерэн таван мянга, дөрвөн зуун хорин долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, *******гийн 2013 оны 09 сарын 18-ны өдрийн ******** тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар ******* ХК-ийн хариуцагч *******, ******** нарт холбогдуулан гаргасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ХААН ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,280,000 /10,030,000+250,000/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 10,209,227 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож, хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,557,950 төгрөгийг, улсын төсвийн орлогоос хариуцагч ********ын сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 611,190 /70,200+540,990/ төгрөгийг, хариуцагч *******аас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,835,110/4,764,910+70,200/ төгрөгийг тус тус буцаан олгож шийдвэрлэжээ.
10. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга:
10.1. ... Хэрэгт авагдсан баримтаар буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс хариуцагч нарын хүсэлтээр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс болон прокурорын газраас шүүгчийн захирамжаар гаргуулсан нотлох баримт буюу 2025.11.10-ны өдрийн ******* тоот албан бичгээр “...хэрэг бүртгэлтийн ******* дугаартай хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд тус хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан прокурорын тогтоол гараагүй, иймд захирамжид дурдагдсан эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татагдсан тогтоолыг гаргаж өгөх боломжгүй” гэх хариуг ирүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасныг Монгол Улсын Дээд шүүх тайлбарласан. Уг хэрэг бүртгэлтийн хэрэг нь барьцааны гэрээтэй холбоотой бус хариуцагч *******гийн өмчлөлийн барьцаа хөрөнгийг чөлөөлсөнтэй холбоотой хэрэг байх бөгөөд уг эрүүгийн хэрэг нь талуудын хооронд байгуулсан 2013.09.18-ны өдөр ******** дугаартай барьцааны гэрээтэй холбоогүй. Мөн дээр дурдсан албан бичгээр хэрэг бүртгэлтийн ******* дугаартай хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд тус хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан прокурорын тогтоол гараагүй талаар дурдсан атал анхан шатны шүүхээс энэхүү баримтыг буруу дүгнэсэн гэж үзэх үндэслэлтэй. Талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 156, 189 дүгээр зүйлийн 189.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-д тус тус заасан хуулийн шаардлагыг хангасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч *******, ******** нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө буюу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
11. Нэхэмжлэгч талын гомдолд хариуцагч ********ын өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
11.1. Улсын Дээд шүүхийн тайлбарт заавал эрүүгийн хэрэг үүсгэсэн байх гэдэг ойлголт байхгүй бөгөөд эрүүгийн журмаар шалгагдаж байгаа гэдэг ойлголт байгаа. 1 дүгээр хавтаст хэргийн 124 дүгээр талд 2023.12.03-ны өдрийн мөрдөгчийн тогтоол, 1 дүгээр хавтаст хэргийн 152 дугаар талд хохирогчийн мэдүүлэг, 153 дугаар талд хохирогчоор тогтоосон тогтоол зэрэг баримтууд авагдсан. Тухайн баримтуудаар эрүүгийн журмаар шалгагдаж, хохирогчоор тогтоогдсон үйл баримтууд тодорхой болж байгаа бөгөөд хууль зүйн агуулгаараа нийцэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой асуудал болон маргаан бүхий 40 м.кв орон сууцтай холбоотойгоор хохирол учирсан эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж байгаа. Мөрдөгчийн тогтоолд *******ны Тусгай активын өр барагдуулах газрын ажилчид нь банкны хууль тогтоомж зөрчиж, итгэмжлэлийг урвуулан ашиглаж зээл олгосон, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан гэж дурддаг. Мөрдөн шалгах ажиллагаа нь хууль ёсны дагуу явагдаж байгаа. Иймд тухайн хэргийг хянан шийдвэрлэгдэхээс өмнө энэ хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шийдвэрлэх боломжгүй. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийн өөрт дуртай хэсгийг хүлээн зөвшөөрч дургүй хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд тэрээр хэргийн ямар үйл баримтад холбогдуулж маргаж байгаа нь тодорхойгүй. Хэрэг бүртгэл болон хэрэгт барьцааны гэрээтэй холбоотой 6 гэрээ авагдсан бөгөөд тухайн 6 гэрээний 3 гэрээ нь чөлөөлөгдсөн. Уг гэрээний графикт өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар төлөлт хийгдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. Энэ талаарх үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн. ********” ХК нь ажиллагааны үед шатад 3 эд хөрөнгийг чөлөөлж холбогдох төлбөрийг төлүүлэх ёстой байхад зээлийг төлүүлээгүй бөгөөд эд хөрөнгийг чөлөөлсөн. Гэтэл ямар шалтгааны улмаас тухайн 3 эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа үндэслэлээ анхан шатны шүүх хуралдааны явцад тодорхойлж чаддаггүй. Нэхэмжлэгч гомдолдоо Иргэний хуулийн 452, 541 дүгээр зүйлд зааснаар шаардах эрх нь нийцсэн гэж дурддаг. Нэхэмжлэгч тал өмнө нь барьцаанд байсан бусад 3 үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардах эрхээ хэрэгжүүлээгүй хэр нь зөвхөн манай өмчлөлийн хөрөнгөнд холбогдуулан шаардах эрх гаргаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож мэдүүлэг өгөхдөө банкны ажилтнуудыг ажлаас чөлөөлсөнтэй холбоотой нөхцөл байдлыг үгүйсгэдэггүй. ********” ХК болон зээлдэгч нар нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бөгөөд барьцаа эд хөрөнгөтэй холбоотой асуудал учраас тэдгээрийг тухайн асуудалтай холбоогүй гэж үзэх үндэслэлгүй.
11.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ********” ХК болон ******* нар нь ********ын эд хөрөнгийг чөлөөлөх нөхцөлөөр эвлэрдэг. Өөрөөр хэлбэл, ********” ХК нь 4 эд хөрөнгийг чөлөөлнө гэх нөхцөлөөр эвлэрсэн бөгөөд *******гийн 3 эд хөрөнгийг чөлөөлсөн. Харин 4 дэх эд хөрөнгөд ********ын эд хөрөнгө бичигдсэн байх боловч түүний эд хөрөнгийг чөлөөлөөгүй. ********” ХК өмнө нь байсан 3 эд хөрөнгөтэй холбоотой шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, мөн дээр дурдсан эд хөрөнгийг чөлөөлөх нөхцөлөөр эвлэрсэн атлаа нэхэмжлэгч нь ********ын эд хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь тодорхойгүй. Энэ талаарх үйл баримтад анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Хариуцагч *******гийн тайлбарыг үгүйсгэдэггүй бөгөөд тэрээр хариуцагч ********ын эд хөрөнгө чөлөөлөгдөх ёстой байсан гэж дэмжиж оролцдог. Барьцаа хөрөнгийг өнөөдрийг хүртэл чөлөөлөөгүй байгаа үйл баримт нь одоо явагдаж буй эрүүгийн хэрэгтэй шууд холбоотой. Бид уг эрүүгийн хэрэгт хохирогчоор татагдан мэдүүлэг өгч, мөрдөн шалгах ажиллагаа хуулийн хүрээнд үргэлжилж байгаа. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан шаардлага хангагдаж байгаа бөгөөд Дээд шүүхийн тайлбарт заасан агуулгын хүрээнд уг иргэний хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
12. Нэхэмжлэгч талын гомдолд хариуцагч *******гийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
12.1. Анхан шатны шүүх ********” ХК-ийн гомдолд дурдсан хэсгийг зөв дүгнэсэн эсэх агуулга хөндөгдөж байна. ********“ ХК нь анхан шатны шүүхийн шийдвэрээс өөрт ашигтай хувилбарыг ялган авч тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Тодруулбал, анхан шатны шүүх тухайн хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн шинжтэй үйлдлийн эхлэл болон төгсгөл, мөн эрүүгийн журмаар шалгагдаж буй үйл баримтын хамрах хүрээг бүхэлд нь тал бүрээс нь үндэслэлтэй бөгөөд зөв дүгнэсэн. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээтэй холбоотой хэсгийг шалгаагүй гэх агуулгыг тайлбарлахдаа зөвхөн чөлөөлсөн хэсгийг “өөр асуудлыг шалгаж байгаа” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь хууль хэрэглээний хувьд эрүүгийн журмаар шалгагдаж буй асуудлын хүрээг явцууруулан, зөвхөн өөрт ашигтай байдлаар буюу “тухайн асуудалд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн боловч эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол байхгүй тул эрүүгийн журмаар шалгагдаж байгаа гэх ойлголтод хамаарахгүй” гэж тайлбарлаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд эрүүгийн журмаар шалгах гэдэг нь гомдол гаргаснаас эхэлж хэрэг бүртгэлийн хэрэг нээх, эрүүгийн хэрэг үүсэж яллагдагчаар татах процесс зэрэг бүх үеийг хамруулсан ойлголтыг хэлнэ. Иймд хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалгаж байгаа процесс нь эрүүгийн журмаар шалгаж байна гэх хууль зүйн ойлголтод хамаарна. Нэхэмжлэгч нь тухайн ойлголтыг буруу агуулгаар тайлбарлаж байна. Хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалгагдаж байгаа асуудлын талаар анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Иймд нэхэмжлэгчийн гаргасан гомдол үндэслэлгүй гэжээ.
13. Нэхэмжлэгч талын гомдолд хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
13.1. Хариуцагч ********, ******* нарын өмгөөлөгчийн гаргасан тайлбартай санал нэг байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
14. Хариуцагч *******гийн давж заалдах гомдлын агуулга:
14.1. Шүүх хариуцагч *******г Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасан “хамтран үүрэг гүйцэтгэгч” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь тухайн зээл нь “*******” ХХК-ийн соёл, спортын цогцолбор барих төсөлд зориулагдсан, компанийн бизнесийн үйл ажиллагааны хүрээнд олгогдсон. Зээлийн мөнгө өөрөө компанийн төсөлд орж зарцуулагдсан. Зээлийн гэрээний талуудыг тодорхойлсон хэсэгт нэг талаас *******, нөгөө талаас “*******” ХХК, түүнийг төлөөлж захирал ******* гэж тодорхой заасан. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар төлөөлөгчийн хийсэн хэлцлийн үр дагавар нь төлөөлүүлэгч (хуулийн этгээд)-д үүсдэг. ******* нь зөвхөн компанийг “төлөөлж” гарын үсэг зурсан болох нь гэрээний энэхүү удиртгал хэсгээр нотлогдож байна. ******* нь тухайн үед компанийн гүйцэтгэх удирдлагын хувьд зээлийн гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т зааснаар хувьцаа эзэмшигч, удирдлага нь компанийн үүргийг хувийн хөрөнгөөр хариуцахгүй байх зарчим зөрчигдсөн. Шүүх иргэн болон хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг ялгаж салгаж хуулийг зөв тайлбарлан зөв дүгнэлт хийж чадаагүй. Харин *******ийн нэрийн ард “(хамтран үүрэг гүйцэтгэгч)” гэж маш тодорхой статусыг нь заасан ба *******гийн хувьд ийм статус заагаагүй байгааг шүүх анхаарч зөв дүгнэлт өгч чадаагүй.
14.2.Зээлийн гэрээний 3.1.3-т “Зээл олгох хэлбэр: Зээлдэгчийн ******* дахь ******* тоот дансанд шилжүүлэх” гэж талууд тохиролцсон. Уг данс нь “*******” ХХК-ийн эзэмшлийн данс болох нь хэрэгт авагдсан дансны хуулга болон бусад баримтаар тогтоогддог. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэлд “******* мөнгийг хүлээн авч захиран зарцуулсан” гэж дүгнэсэн нь гэрээний 3.1.3-т буюу бодит үнэнд нийцэхгүй. Зээлийн гэрээний 3.1.2-т зааснаар зээлийн зориулалт нь “Соёл, спортын цогцолборын барилга барих” буюу компанийн төслийг санхүүжүүлэх байсан. Мөнгө компанийн дансанд орсон нь тухайн зээлийн харилцааны субъект нь “*******” ХХК болохыг шууд нотолж байна. Шүүх гэрээнд заасан үндсэн данс, түүнд мөнгө орсон бодит нөхцөл байдлыг зөв дүгнэж чадаагүй. *******г зөвхөн “гарын үсэг зурсан, мөнгө авсан” гэх үндэслэлгүй ерөнхий дүгнэлтээр иргэнд 2.1 тэрбум төгрөгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны “шударга шүүхээр хэлэлцүүлэх” зарчимд нийцэхгүй.
14.3.Шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний хүсэл зориг, тусгайлан тохиролцсон нөхцөлийг анхаарч үзээгүй, Иргэний хуулийн 189.1, 198.1-д заасныг зөрчсөн тухайд, анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний заалтыг ноцтой гуйвуулж, хэргийн бодит нөхцөл байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Зээлийн гэрээний 5.2.18-д хамтран үүрэг гүйцэтгэгч хариуцлага хүлээх “урьдчилсан нөхцөл”-ийг “Зээлдэгч хуулийн этгээд татан буугдах” гэж тодорхой заасан. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 5.2.181-т үүрэг хүлээлгэх тусгай нөхцөлийг тодорхой заасан. Гэтэл хэргийн материалд “*******” ХХК нь татан буугдсан, Улсын бүртгэлийн сангаас хасагдсан тухай ямар ч баримт байхгүй бөгөөд тус компани нь өнөөдрийг хүртэл хуулийн этгээдийн бүртгэлд идэвхтэй байна. Гэрээгээр тохирсон хариуцлага хүлээлгэх үндэслэл (Татан буугдсан байх) бүрдээгүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шийдвэр гаргаж байгаа нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д заасан зарчмыг ноцтой зөрчсөн, талуудын хүсэл зоригийн илэрхийллийг шүүх үл тоомсорлосон үйлдэл.
14.4. Үндсэн үүрэг гүйцэтгэгчийг орхигдуулсан тухайд, Иргэний хуулийг тайлбарлан хэрэглэхдээ үндсэн зээлдэгч хэн болох болон зээлийн гэрээний үүргийн шинж чанарыг анхаараагүй. Зээлийг бодитойгоор авч, үйл ажиллагаандаа ашигласан этгээд нь “*******” ХХК. Тус компани эрх зүйн чадамжтай хэвээр, татан буугдаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсоор байхад үндсэн зээлдэгчид холбогдуулан шаардлага гаргалгүйгээр, гэрээний харилцаанд үндсэн зээлдэгчийн төлөөлөгчөөр оролцсон этгээд рүү үүргийг нялзаан тайлбарлах замаар 2.1 тэрбум төгрөгийг бүхэлд нь гаргуулахаар шийдвэрлэсэн нь “хариуцлагыг буруу этгээдэд хүлээлгэх” нөхцөлийг бүрдүүлсэн. Нэхэмжлэгч нь үндсэн зээлдэгч болох “*******” ХХК-ийг хариуцагчаар татаж, олон удаа шүүхэд хандаж, олон удаа хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж ирсэн ба энэ талаарх баримт хэрэгт хангалттай авагдсан. ********” ХК нь үндсэн зээлдэгчээ татахгүйгээр *******д хүчээр хамтран үүрэг гүйцэтгэгч гэх нэр томьёог нааж, хэргийг хүчээр шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. ********” ХК-ийн хамгийн анхны нэхэмжлэл нь дан ганц “*******” ХХК-ийг зааж, хариуцагчаар татсан байдаг ба хэргийг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дараа дахин нэхэмжлэл гаргахдаа *******г хариуцагч болгосон бодит үйл баримтаар энэ бүх зүйл тайлбарлагдан ойлгогдоно. ********” ХК нь сүүлд нэхэмжлэл гаргахдаа хуулийн этгээдийг орхиод дан ганц *******д холбогдуулан нэхэмжлэл гаргах болсон ба үүнээс бүх зүйл тодорхой харагдана. Гэрээнд заасан “Хуулийн этгээд татан буугдсан байх” гэсэн үндсэн шалгуур хангагдаагүй байгаа нь гэрээнд бие даасан эрх зүйн байдлаар оролцоогүй *******гаас төлбөр шаардах эрх зүйн үндэслэлийг бүхэлд нь үгүйсгэж байна.
14.5. Талууд гэрээний 5.2.18-д хамтран үүрэг гүйцэтгэгчийн хариуцлагыг “Тусгай нөхцөл заасан” хэлбэрээр хязгаарласан байхад шүүх үүнийг ердийн хамтран үүрэг гүйцэтгэх харилцаа мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй. Хэрэв үндсэн зээлдэгч болох “*******” ХХК оршин байсаар байтал хамтран үүрэг гүйцэтгэгчээр үүргийг бүрэн гүйцэтгүүлбэл, энэ нь гэрээний 5.2.18-д заасныг утга агуулгагүй болгоход хүргэсэн. Гэрээний 5.2.18-ыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д заасантай уялдуулж, шүүхийн шийдвэр гэрээний энэ заалтад огт дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэсэн. Гэрээний 5.2.18-д *******г бус, харин хаалтанд статус нь тодорхой заагдсан *******ийг (хамтран үүрэг гүйцэтгэгч) чиглэсэн заалт. Хэрэв ******* хамтран үүрэг гүйцэтгэгч байсан бол *******ийн нэрийн ард бичсэн шиг маш тодорхой гэж бичих ёстой байсан. Банк өөрийнхөө алдаатай томьёоллын эрсдэлийг иргэнд үүрүүлж болохгүй. Үүнийг шүүхээс зөв тайлбарлан шийдвэрлэж чадаагүй. Хэрэв гэрээний заалт ойлгомжгүй бол Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т зааснаар гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж заасныг хэрэглэх ёстой байхад банкны талд үндэслэлгүйгээр ашигтайгаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх энэ талаар бүрэн дүгнэлт өгч, гэрээний нөхцөлийг зөв тайлбарлан хэрэглээгүй.
14.6. Зээлийн гэрээ 2013 онд 7 сарын хугацаатай байгуулагдсан ба гэрээний хугацаа 2014 онд дууссан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хугацаа дууссан. Шүүх 2018 оны төлөлтийг “хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулсан” гэж үзсэн нь алдаатай. Учир нь хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт дууссан тохиолдолд түүнийг тасалдах үндэслэлээр сэргээх хууль зүйн боломжгүй. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлтэй.
14.7. Хэрэгт цугларсан баримтаар бусад хариуцагч нараас эрүүгийн журмаар гомдол гаргаж шалгуулж байгаатай холбоотой нөхцөл байдлууд дурдагдсан. Хэрэгт энэ талаар баримтууд авагдсан. Уг зээлийн асуудлаар эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн, эрүүгийн журмаар шалгагдаж байхад шүүх ИХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үүргээ биелүүлээгүй нь хариуцагчийн мэтгэлцэх эрхийг ноцтой хязгаарласан. Төлөөлөх эрхгүй этгээдүүд хэлцэл хийсэн. Учир нь Зээлийн гэрээний удиртгал хэсэгт нэг талаас *******ийг төлөөлж н.*******, нөгөө талаас “*******” ХХК-ийг төлөөлж ******* нар гарын үсэг зурсан байдаг. Гэтэл хэрэгт *******ны гүйцэтгэх удирдлагаас салбарын захирал н.*******д олгосон төлөөлөх эрхийн итгэмжлэл, “*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч эсвэл ТУЗ-өөс *******д тухайн зээлийн гэрээг байгуулах эрх олгосон итгэмжлэл, шийдвэр авагдаагүй. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасан төлөөлөх эрхгүй этгээдүүд хэлцэлд гарын үсэг зурсан нь уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хэлцэл гэж үзэх үндэслэлтэй. Гэрээний техникийн томьёоллоор *******г “төлөөлж” гэж заасан атлаа төлөөлөх итгэмжлэлгүйгээр гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан шинжийг агуулж байна. Энэ нь банкны зүгээс гэрээг хүсэл зоригийн дагуу биш, тулган хүлээлгэх замаар байгуулсныг гэрчилнэ.
Хариуцагч *******гийн зүгээс “төлөөлөх эрхгүй этгээдүүд хэлцэл хийсэн тул гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, мэтгэлцсээр байтал анхан шатны шүүх гэрээнд гарын үсэг зурсан талуудын итгэмжлэлийг заавал шалгах үүргээ биелүүлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар шүүх хэрэгт ач холбогдолтой баримтыг бүрдүүлэх, үнэлэх үүрэгтэй боловч төлөөлөх эрхийг баталсан баримтгүй гэрээг “хүчин төгөлдөр” гэж дүгнэсэн нь хууль бус. Гэтэл мөнгө шилжсэн үйлдэл нь гэрээний эрх зүйн чадамжийг нөхөх үндэслэл болохгүй. Гэрээ байгуулах эрхгүй этгээдүүд гарын үсэг зурсан бол уг гэрээ байгуулагдсанаас хойш хүчин төгөлдөр бус байдаг бөгөөд үүнээс үүсэх үр дагавар нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар талууд авсан зүйлээ харилцан буцааж өгөх ёстой болохоос биш, гэрээний үүргийг (хүү, нэмэгдүүлсэн хүү) албадан гүйцэтгүүлэх үндэслэл болохгүй. Анхан шатны шүүх энэ талаар хуулийг зөв хэрэглэж, хэргийг зөв шийдвэрлэж чадаагүй. Нэхэмжлэгч тал энэ хэргийн туршид н.******* болон ******* нарт олгосон хүчин төгөлдөр итгэмжлэлийг гаргаж өгөөгүй. Иймд шүүх “үл үзэгдэх” баримтад тулгуурлаж гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн нь үндэслэлгүй. Банк өөрөө эрсдэлээ үүрэх ёстой. Гэтэл анхан шатны шүүх банкны талд давуу байдал үүсгэсэн хийсвэр, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн шийдвэр гаргасан. Анхан шатны шүүх эдгээр үндэслэл бүрийг яагаад няцааж байгаагаа шийдвэртээ “хангалттай тодорхой” бичээгүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
15. Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* 2026.04.08-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан бөгөөд улсын тэмдэгтийн хураамж дутуу төлсөн гэх үндэслэлээр 2026.04.21-ний өдрийн “Давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” 210/ШЗ2026/00499 дугаартай захирамжаар гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
16. Хариуцагч ********ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь 2026.04.03-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч 2026.05.04-ний өдөр давж заалдах гомдлоосоо татгалзсан болно.
17. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
17.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэг удаа дараа хэрэгсэхгүй болж байсан үйл баримт, мөн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нас барсан зэрэг нөхцөл байдлууд зэргийг үндэслэж нэхэмжлэгчийг хариуцагчаа зөв тодорхойлоогүй, өөрийн буруутай ажиллагаанаас үүдэн процессын алдаа гаргасан гэх агуулгаар тайлбарлаж байна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д хамтран үүрэг гүйцэтгэгч гэх эрх зүйн ойлголт, 242.3-т үүрэг гүйцэтгэгчийг хамтран үүрэг гүйцэтгэх шаардлагатай холбоотой асуудлыг тодорхойлсон байдаг. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зохицуулалтаар зээлийн харилцааг нарийвчлан зохицуулсан. Тус хуульд зааснаар зээлдүүлэгч нь зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийг зээлдэгчтэй харилцан тохиролцож, бичгээр байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгох үүрэгтэй. Хуулийн гол агуулга нь зээлдүүлэгчээс зээлдэгчийн зээлийн дансанд мөнгөн хөрөнгийн гүйлгээ хийснээр зээлийг бодитоор олгосонд тооцохоор хуульчилсан. Тухайн үед зээлийн данс “*******” ХХК-ийн нэр дээр нээгдсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогддог. Уг нотлох баримтаас харахад, тус компанийн гүйцэтгэх захирал ******* нь банкнаас олгосон 1,300,000,000 төгрөгийн зээлээс 1,295,000,000 төгрөгийг бодитоор хүлээн авч, өөрийн нэрийн өмнөөс цалингийн олголт болон урьд өмнөх бусад өр төлбөрүүдийг барагдуулах зорилгоор тухайн үедээ захиран зарцуулсан. Гэтэл хариуцагч тал зээлийн хөрөнгийг ашиглаагүй мэтээр үндэслэлгүй тайлбар гаргаж, нэхэмжлэгчийг хариуцагчаа буруу тодорхойлсон гэж тайлбарладаг. Иргэний хуулийн хамтран үүрэг гүйцэтгэгч болон үндсэн зээлдэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийн зохицуулалтыг авч үзвэл, хуулиар үүрэг гүйцэтгүүлэгчид энэхүү шаардах эрхийг олгосон. Гэвч бодит нөхцөл байдалд үндсэн зээлдэгч болох “*******” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч ******* нас барсан бөгөөд түүний эрх залгамжлалын асуудал хууль ёсоор эцэслэн шийдвэрлэгдээгүй. Хэрэгт *******ийн хувьцааг өвлөн авсан н.Тэмүүлэн гэх этгээдийн талаар яригддаг хэдий ч, тухайн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, эрх шилжсэн тухай мэдээлэл өнөөдрийг хүртэл Улсын бүртгэлийн газарт бүртгэгдэж баталгаажаагүй. Иймд Компанийн тухай хууль болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу уг өөрчлөлт бүртгэгдээгүй тул тухайн хуулийн этгээдийг хууль ёсоор төлөөлөх, түүнээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх зүйн бодит боломжгүй нөхцөл байдал үүссэн. Мөн хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон ******* нас барсан тул түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эрх зүйн боломжгүй болсон байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой үүрэг үүрэг гүйцэтгэгч нас барснаар дуусгавар болдог журамтай. Иймд тухайн үед “*******” ХХК-ийг төлөөлөн үйл ажиллагааг нь удирдаж байсан захирал бөгөөд зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр биечлэн оролцсон этгээд нь ******* мөн тул нэхэмжлэгч банк нь түүнээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй. Түүнчлэн, Иргэний хуулийн хамтран үүрэг гүйцэтгэх зохицуулалтын дагуу үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй тул анхан шатны шүүхээс хариуцагч *******гаас нийт 2,010,295,427 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй.
17.2. Хариуцагчийн өмгөөлөгч зээлийн гэрээтэй холбоотой тайлбар гаргахдаа хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг зөвхөн өөрийн талд ашигтай байдлаар мушгин тайлбарлаж, зарим ач холбогдол бүхий үйл баримтыг санаатайгаар орхигдуулж байна. Зээлийн гэрээний 2.3.1.3-т зээл олгох дансыг тусгайлан зааж, тодорхойлсон бөгөөд тухайн дансанд зээлийн хөрөнгө бодитоор шилжиж, олгогдсон үйл баримт хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогддог. Түүнчлэн, зээлийн гэрээний талууд болон удиртгал хэсэгт *******г “*******” ХХК-ийн захирал гэж тодорхой заасан. Үүнээс гадна гэрээний нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрч, гэрээг байгуулсан хэсэгт ******* нь зээлдэгчээр, мөн гэрээний доод хэсэгт хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувиар тус тус гарын үсэг зурж баталгаажуулсан. Хэрэгт авагдсан баримтуудаар банк болон эрх бүхий этгээдээс зээл олгосон, үүний дагуу талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа бодитоор үүсэж, үүрэг үүссэн үйл баримт бүрэн тогтоогдож байна. Уг эрх зүйн харилцаанд нэхэмжлэгч тал хариуцагчийг буруу тодорхойлсон гэх нөхцөл байдал байхгүй бөгөөд анхан шатны шүүх хэргийн оролцогчийг зөв тогтоосон. Иймд хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргасан хариуцагчийг буруу тодорхойлсон гэх гомдол нь хууль зүйн үндэслэлгүй.
17.3. Хариуцагч нь хэрэгт авагдсан банкны Зээлийн хорооны шийдвэрийг тайлбарлахдаа өөрт ашигтай хувилбараар мушгин тайлбарлаж байна. Хэрэгт авагдсан тус баримт нь зээлийн хорооны шийдвэрийн “хураангуй” тэмдэглэл бөгөөд банкны дотоод үйл ажиллагааны жишгийн дагуу үүнд зөвхөн үндсэн зээлдэгч болох “*******” ХХК-ийн нэрийг тусгасан байдаг. Хариуцагчийн өмгөөлөгч тус баримтыг үндэслэж “зөвхөн компани зээлдэгч юм байна” гэж явцуу утгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Уг баримт нь зөвхөн хураангуй хэлбэрээр үйлдэгдсэн тэмдэглэл бөгөөд үр дагавар үүсгэх үндсэн баримт бичиг болох зээлийн гэрээнд түрүүний дурдсан зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нар бүгд хууль ёсоор оролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан үйл баримтыг үгүйсгэх үндэслэл болохгүй.
17.4. Хариуцагч нь хөөн хэлэлцэх хугацааны талаар гаргасан тайлбарыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан үйл баримтуудад үндэслэн хууль зүйн бүрэн дүгнэлт хийж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд зааснаар үүрэг хүлээсэн этгээд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснөөр хөөн хэлэлцэх хугацаа тасалддаг. Хариуцагч ******* нь 2019.01.04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байдаг. Хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг 1,009,000,000 төгрөг байсан мэтээр үндэслэлгүй тайлбарлаж байна. Гэвч хариуцагчийн зөвшөөрлийг баталсан 2019 оны 108 дугаартай шүүгчийн захирамжид зээлийн гэрээний үүрэгт 2,010,134,645 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой тусгасан бөгөөд өмгөөлөгчийн дурдаад байгаа шиг 1,009,000,000 төгрөгийн асуудал байхгүй. Тухайн үед талууд харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой хэмжээгээр багасгаж төлөх талаар ярилцаж байсан хэдий ч, уг шүүгчийн захирамж нь барьцаа хөрөнгийн өмчлөгч нарын гомдлын дагуу хууль зүйн процессын алдаанаас шалтгаалан хүчингүй болсон. Ийнхүү хөөн хэлэлцэх хугацаа тасалдсанаас хойш нэхэмжлэгч банк нь 2024.03.26-ны өдөр хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэлийн шаардлагаа дахин гаргаж, хариуцагч *******, ******** нарт холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн. Маргаан олон жилийн хугацаанд үргэлжилсэн давуу талыг ашиглаж, шүүх бүрэлдэхүүнийг төөрөгдүүлэх зорилгоор гаргаж буй хариуцагчийн тайлбар, давж заалдах гомдол нь бүхэлдээ үндэслэлгүй гэжээ.
18. Хариуцагч талын давж заалдах гомдолд хариуцагч ********ын өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
18.1. Хариуцагч нь барьцааны шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа бол хамтад нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой. Хэрэв хангаж шийдвэрлэж байгаа бол хамтад нь хангаж шийдвэрлэх ёстой гэх агуулгаар тайлбарлаж байна. Хэргийн үйл баримтаар ******* болон ********” ХК нарыг буруутай болох мөрдөгчийн тогтоолууд тогтоогддог. Гэтэл хариуцагч нь зээлийн гэрээг хангаж шийдвэрлэвэл барьцааны мөнгө хангагдах ёстой гэх байдлаар хамтад нь хангавал бидэнд хамаагүй гэж тайлбарладаг. Зээлийн төлбөрийг зээл авсан этгээд цаг хугацаанд нь төлж барагдуулах ёстой. Бидэнд итгэмжлэлтэй холбоотой асуудал байгаа хэдий ч бид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар явж хохирогчоо татаж, хохирол төлбөрөө барагдуулсан тохиолдолд үүнтэй холбоотой асуудлууд шийдвэрлэгдэх учир тухайн асуудалтай зууралдах шаардлагагүй гэх байдлаар явж ирсэн. ******* болон ********” ХК нарын гаргасан үйлдэлтэй холбоотой маргааныг шалгаж байгаа. Өөрөөр хэлбэл, хохирогчоор тогтоогдсон үйл баримт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар шалгагдаж байгаа учир тухайн үйл баримт нь энэ хэрэгтэй хамааралгүй. Энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийсэн. Хариуцагчийн өмгөөлөгч нь эд хөрөнгө чөлөөлөгдсөнтэй холбоотой 200,000,000 төгрөг төлөгдсөн бөгөөд хасагдах ёстой гэж тайлбарладаг. Гэтэл энэ талаарх үйл баримт анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдаагүй. Тухайн эд хөрөнгө хаана байгаа талаарх маргаан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэлэлцэгдэж байгаа. Нэхэмжлэгч тайлбар гаргахдаа зээлийн гэрээ байгуулж зээлийн гэрээнд гарын үсэг зурсан бол бусад үйл баримт хамаагүй мэтээр тайлбарлаж байна. 35 жилийн түүхтэй ********” ХК нь аливаа зүйлд хариуцлагатай хандах шаардлагатай. Уг зээлийн асуудал нь бага үнийн дүнтэй маргаан биш бөгөөд хариуцагч ********той холбоотой асуудал байдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсэгт оролцох ёстой мэтээр тайлбарлаж байгаа үйл баримтад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч болон хариуцагчийг шалгаж байгаа үйл баримтад хариуцагч ******** нь хамааралгүй бөгөөд тухайн хэрэгт бид хохирогчоор тогтоогдсон. Иймд хариуцагч ********той холбоотой анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
19. Хариуцагч талын давж заалдах гомдолд хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
19.1. *******д “*******” ХХК-аас олгосон итгэмжлэл байхгүй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр эсэх нь эргэлзээтэй. Анхан шатны шүүх процессын алдаа гаргасан. *******г гэрээнд гарын үсэг зурах эрх бүхий этгээд биш байхад энэ хэрэгт хариуцагчаар татсан шалтгаан нь ******* болон ******** нар нь түүнд тухайн хөрөнгийг зээлийн барьцаанд тавих итгэмжлэл олгосон. Уг үндэслэлээр ********” ХК нь *******г “*******” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд гэж тодорхойлдог бөгөөд үүний улмаас дараа дараагийн асуудлууд үүсдэг. Бид анхан шатны шүүх хуралдааны явцад “******* болон ******** нар нь *******д иргэний хувиар итгэмжлэл олгосон бөгөөд “*******” ХХК-ийн өмнөөс итгэмжлэл олгоогүй” гэж тайлбарласан. ******* болон “*******” ХХК нар нь *******д төлөөлөх эрх олгосон үйл баримт байхгүй. Бид анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс энэ талаарх тодорхой баримт байгаа эсэх, гаргаж өгөх боломжтой эсэхийг удаа дараа асуухад гаргаж өгдөггүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангаж, хариуцагч *******гийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ********” ХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,010,255,427.67 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, үндэслэлээ: “...“*******” ХХК, *******, ******* нар ********” ХК-аас 2013.09.18-ны өдөр 1,300,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 7 сарын хугацаатай зээлж авсан боловч гэрээний дагуу зээл, хүүг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй, 2018.10.23-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт 412,720,943 төгрөг, хүүгийн төлбөрт 45,492,493 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,743,233 төгрөг нийт 462,956,669 төгрөг төлсөн. “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* нас барсан ба компанийг төлөөлөх эрхтэй этгээд томилогдоогүй тул хамтран үүрэг гүйцэтгэгч *******гаас нэхэмжилнэ...” гэж тайлбарласан;
Хариуцагч *******, ******** нарт холбогдуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаж, үндэслэлээ: “...********” ХК болон “*******” ХХК, *******, ******* нарын 2013.09.18-ны өдрийн ******** дугаар барьцааны гэрээний дагуу *******ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол /*******/, ******* гудамжны ******* байрны зоорийн давхарт байрлалтай 400 м.кв талбайтай гражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн ******* дугаартай ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол /*******/, ******* гудамжны ******* байрны 3 давхрын 494,23 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, ********ын өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* байрын ******* тоот хаягт байрлалтай, 40,1 мкв талбайтай 3 өрөө орон сууцнаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулна...” гэжээ.
Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ: “...зээлийн гэрээнд ******* иргэний хувьд оролцоогүй, “*******” ХХК-ийг төлөөлж, гарын үсэг зурсан боловч тухайн үед гүйцэтгэх захирал ******* байсан, тэрээр гэрээнд гарын үсэг зурах эрх олгоогүй...” гэж тайлбарлан, улмаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр 2013.09.18-ны өдрийн ******** дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ: “...******* зээл авах хүсэл зориггүй байхад хамтран зээлдэгчээр оролцуулсан ....” гэж тайлбарлаж, улмаар 2013.09.18-ны өдрийн ******** дугаар зээлийн гэрээ, 2013.09.18-ны өдөр байгуулсан ******** дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, барьцаа хөрөнгийг чөлөөлөхийг ********” ХК-д даалгах сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ******** нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ: “...үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавих эрхийг *******д олгосон атал зээлийн болон барьцааны гэрээний барьцаалуулагчаар “*******” ХХК оролцсон, хамааралгүй зөвшөөрөл олгоогүй этгээдүүдийн хоорондын харилцаанд итгэмжлэлийг ашигласан учир 2013.09.18-ны өдрийн ******** дугаартай барьцааны гэрээнээс өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэл гаргажээ.
3. Зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн талаар:
3.1. ********” ХК болон “*******” ХХК, *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2013.09.18-ны өдрийн ******** дугаартай зээлийн гэрээгээр банк 1,300,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 7 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг буцаан төлөхөөр тохиролцжээ. /1хх-16-18, 22/
3.2. Зээлийн гэрээний зээлдэгч талд “*******” ХХК, түүнийг төлөөлж захирал *******, хамтран зээлдэгчээр Монгол Улсын иргэн *******, ******* нар оролцож, гэрээнд тус бүрийн оролцогчийн хувиар гарын үсэг зурсан. Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар иргэний эрх зүйн харилцаанд ******* иргэний хувиар оролцжээ.
3.3. Зээлийн гэрээний үүрэгт зээлдүүлэгч буюу ********” ХК 1,300,000 төгрөгийг “*******” ХХК, ******* нарын хамтран эзэмшдэг дансанд шилжүүлсэн, харин зээлдэгч зээлийг эргүүлэн төлөх хуваарийг зөрчсөн бөгөөд 2018.10.23-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт 412,720,943 төгрөг, хүүгийн төлбөрт 45,492,493 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,743,233 төгрөг нийт 462,956,669 төгрөг төлснөөс өөрөөр тус гэрээний төлбөрт ямар нэгэн төлөлт хийгээгүй, гэрээний үүргээ зөрчсөн үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.
3.4. Хариуцагч ******* нь зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон, зээл авч төлөх хүсэл зоригоо илэрхийлэн гэрээний эрх, үүрэг, хариуцлагыг хүлээн зөвшөөрч, гэрээнд гарын үсэг зурсан тул тэрээр Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийг хамтран гүйцэтгэгч болно.
Нэхэмжлэгч ********” ХК нь анх 2014.07.09-ний өдөр “*******” ХХК-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд ******* нас барсан, түүний эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжээгүй үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /1хх 57-58/
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т заасан үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч ********” ХК нь хариуцагч *******гаас зээлийн гэрээний үүрэг шаардсан нь үндэслэлтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв юм.
3.5. Талуудын хооронд буюу ********” ХК болон ******* нарын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйл, 453 дугаар зүйлийн 453.1-д нийцжээ.
Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зохицуулжээ.
Хариуцагч нь эргэн төлөх хуваарийн дагуу зээлийг буцаан төлөх гэрээний үүргийг зөрчсөн, гэрээний хугацаа дуусгавар болсон тул зээлийн үндсэн төлбөрт 887,279,056.94 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 943,971,*******7.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 179,005,043.31 төгрөг, нийт 2,010,255,427.67 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв ба хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.
4. Хариуцагч *******гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн тухай
4.1. ********” ХК болон “*******” ХХК, *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2013.09.18-ны өдрийн ******** дугаартай зээлийн гэрээний үүргийг үүрэг гүйцэтгүүлэгч хамтран үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй хийгээд хариуцагч *******гийн хүлээсэн үүргийн хувьд хэлцэл хүчин төгөлдөр талаар өмнө дүгнэсэн.
4.2. Харин ******* 2013.09.18-ны өдрийн ******** дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...зээлийн гэрээнд “*******” ХХК-ийг төлөөлж, захирал ******* гэж гарын үсэг зурсан ба тухайн үед компанийн гүйцэтгэх захирал ******* байсан, тэрээр гэрээнд гарын үсэг зурах эрх олгоогүй ...” гэжээ.
Маргаан бүхий зээлийн гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байгаа нөхцөлд энэ талаар шүүхээс гарах шийдвэр бусад зээлдэгчийн эрх, үүрэгт нөлөөлөх үр дагавартай.
4.3. ********” ХК-ийн нэхэмжлэлтэй “*******” ХХК-д холбогдох иргэний хэргийг ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.02.25-ны өдрийн 101/ШЗ2022/04824 дугаар захирамжаар “*******” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд ******* 2014.08.25-ны өдөр нас барсан, түүний эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжээгүй гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-т заасан үндэслэл бүрдсэн гээд тус хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд захирамж хуулийн хүчин төгөлдөр байна.
4.4. Иймд хариуцагч *******гийн гаргасан сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт “*******” ХХК-ийг оролцуулж эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй бөгөөд тус компанийн маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулахыг хүссэн хариуцагч *******гийн гомдлыг хүлээн авахгүй.
5. Барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын талаар:
5.1. ********” ХК болон “*******” ХХК, *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2013.09.18-ны өдрийн ******** дугаар барьцааны гэрээгээр тэдгээрийн хоорондын 2013.09.18-ны өдрийн ******** дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор:
*******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүргийн 1******* хороо, *******, Их Монгол Улсын гудамжны *******-р байрны ******* тоот хаягт байрлалтай 99,84 мкв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө;
*******ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол /*******/, ******* гудамжны ******* байрны зоорийн давхарт байрлалтай 400 м.кв талбайтай гражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө;
*******ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол /*******/, ******* гудамжны ******* байрны 3 давхрын 494,23 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилгыг тус тус барьцаалжээ.
********ын өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* байрын ******* тоот хаягт байрлалтай, 40,1 мкв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө;
*******, ******* нарын өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүргийн 16-р хороо, 16-р хороолол, 7******* байрны 24 тоот хаягт байрлалтай 28 мкв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө;
*******, *******, ******* нарын өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ТЗ-ын ******* байрны ******* тоот хаягт байрлалтай 40 мкв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалжээ. /1хх-15-16/
5.2. ******* нь 2013.08.14-ний өдөр *******д өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол /*******/, ******* гудамжны ******* байрны зоорийн давхарт байрлалтай 400 м.кв талбайтай гражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө;
улсын бүртгэлийн ******* дугаартай ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол /*******/, ******* гудамжны ******* байрны 3 давхрын 494,23 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилгыг тус тус банкны зээлийн барьцаанд тавих, барьцааны гэрээ, барьцаалбарт гарын үсэг зурах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх, хүлээн авах лавлагаа авах үүргийн гүйцэтгэл хангуулах эрхийг итгэмжлэлээр олгожээ. /1хх-19-20, 27-30/
5.3. ******** нь 2013.08.07-ны өдөр *******д өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* байрын ******* тоот хаягт байрлалтай, 40,1 мкв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг банкны зээлийн барьцаанд тавих, барьцааны гэрээ, барьцаалбарт гарын үсэг зурах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх, хүлээн авах лавлагаа авах үүргийн гүйцэтгэл хангуулах эрхийг итгэмжлэлээр олгожээ. /1хх-31-33/
5.4. Хариуцагч ******* нь ******* нь зээл авах хүсэл зориг илэрхийлээгүй атал хамтран зээлдэгчээр оролцуулсан зээлийн болон барьцааны гэрээний *******д холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, өөрийн хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх;
хариуцагч ******** нь өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавих эрхийг *******д олгосон байхад барьцааны гэрээг “*******” ХХК-тай байгуулсан, барьцааны гэрээгээр 6 үл хөдлөх хөрөнгийг барьцаалснаас ******* болон түүний хамаарал бүхий 3 хөрөнгийг чөлөөлсөн боловч ********ын хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхгүй хохироож байгаа тул барьцааны гэрээнээс өөрийн хөрөнгөд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
5.5. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар хариуцагч *******, ******** нарын эрх, ашиг сонирхол хөндөгдсөн сонирхогч этгээдийн хувиар гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, түүний үр дагаврыг шаардах эрхтэй боловч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хүчин төгөлдөр бус хэлцлийг хүлээн зөвшөөрөх журамд нийцэхгүй байна.
Тодруулбал, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцлийн агуулгаар гаргасан ба хариуцагч *******, ******** нар хүчин төгөлдөр итгэмжлэлийн үндсэн дээр *******д өөрсдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих эрхийг олгосон, улмаар ******* нь уул эрхийн хүрээнд ********” ХК-тай барьцааны гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасныг зөрчөөгүй.
Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, барьцааны гэрээг бичгээр байгуулна, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар үнийг заана, хуулийн дээрх шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 156.3-т тус тус зохицуулсан.
Мөн хариуцагч *******гийн ********” ХК-тай байгуулсан маргаан бүхий зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал хийгээд тэрээр хамтран үүрэг гүйцэтгэгч болох талаар өмнө дүгнэсэн.
Иймд *******ын гаргасан 2013.09.18-ны өдрийн ******** тоот зээлийн гэрээ, 2013.09.18-ны өдрийн ******** дугаар барьцааны гэрээ хүчин төгөлдөр бусд тооцож, өөрийн өмчлөлийн хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх, хариуцагч ********ын гаргасан 2013.09.18-ны өдрийн ******** дугаар барьцааны гэрээний өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож, хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.
5.6. Анхан шатны шүүх хариуцагч *******, ******** нараас барьцаа хөрөнгөтэй холбоотой цагдаагийн байгууллагад гомдол гаргасныг хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэх үндэслэл бүхий гээд тус хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
5.7. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон дээрх шийдвэрт нэхэмжлэгч тал “...эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан прокурорын тогтоол гараагүй байхад нотлох баримтыг буруу үнэлсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан “уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэснийг буруу тайлбарласан...” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлтэй.
Хуулийн энэхүү зохицуулалт нь иргэний болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа давхар явагдаж, хоорондоо зөрчилтэй шийдвэр гарахаас сэргийлэх үүднээс гэмт хэргийн шинжтэй асуудлыг түрүүлж бүрэн шалгаж шийдвэрлэх зорилготойн хувьд эрүүгийн журмаар шалгаж байгаа асуудал нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах нэхэмжлэгч, хариуцагчийн хоорондын харилцаанаас үүссэн маргаантай холбоотой гэж ойлгож хэрэглэдэг.
Хэрэгт авагдсан 2023.12.03-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, 2024.02.20-ны өдрийн хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, хохирогч ********оос мэдүүлэг авсан тэмдэглэл, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2025.11.10-ны өдрийн *******тоот албан бичиг, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2025.10.31-ний өдрийн ******* тоот албан бичгээс үзэхэд ********” ХК-ийн тусгай актив, өр барагдуулах газрын ажилтнууд *******д олгосон итгэмжлэлийг ашиглан үл хөдлөх хөрөнгөөр хохироосон буюу барьцааны гэрээгээр 6 үл хөдлөх хөрөнгө барьцаалсан боловч *******гийн хамаарал бүхий 3 үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлж, ********ын хамаарал бүхий 3 үл хөдлөх хөрөнгийг барьцаанд үлдээж хохироосон гэх үйлдлийг эрүүгийн журмаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна. /1хх-124, 153-156, 2хх199-200/
********” ХК-аас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг анх барьцаанд авах үйлдэлтэй холбоотой шалгагдаагүй, харин хожим барьцаанаас зарим хөрөнгийг чөлөөлж, ********ын хөрөнгийг барьцаанд хэвээр үлдээсэн гэх ********” ХК-ийн ажилтнуудын үйл ажиллагаатай холбоотой үйлдлийг шалгаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэх үндэслэл бүрдсэн гэж үзэх боломжгүй.
Түүнчлэн ******* өөрийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан үйлдэлтэй холбоотой эрүүгийн журмаар гомдол гарган, шалгуулж байгаа болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
5.8. Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох *******ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол /*******/, ******* гудамжны ******* байрны зоорийн давхарт байрлалтай 400 м.кв талбайтай гражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн ******* дугаартай ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол /*******/, ******* гудамжны ******* байрны 3 давхрын 494,23 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, ********ын өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* байрын ******* тоот хаягт байрлалтай, 40,1 мкв талбайтай 3 өрөө орон сууцаар хангуулсан өөрчлөлт оруулна.
6. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. Зээлдэгч нар зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс зээлдүүлэгч гэрээний үүргийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргахдаа холбогдох баримтыг нотариатаар гэрчлүүлж, зардалд 20,000 төгрөгийг төлсөн болох нь баримтаар нотлогдсон үндэслэлээр дээрх төлбөрийг нэхэмжлэгчид учирсан хохиролд тооцож, хариуцагч *******гаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байна.
7. Хариуцагч *******гийн “...анхан шатны шүүх ********” ХК-аас “*******” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасныг хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзсэн нь үндэслэлгүй...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Анхан шатны шүүх зээлийн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацааг 3 жил болохыг, мөн нэхэмжлэгч 2014.07.09-ний өдрөөс эхлэн удаа дараа “*******” ХХК болон ******* нарт холбогдуулан нэхэмжлэл гарган, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болж байсан цаг хугацааг зөв тодорхойлж, улмаар нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, тасалдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болох хүртэл үргэлжилсэн бөгөөд ийнхүү тооцоход шаардлага гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2-т нийцсэн.
Маргаан бүхий харилцаанд гэрээтэй холбоотой шаардлага буюу Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэх ба гэрээнээс үүссэн шаардлагыг нэг үүрэг гүйцэтгэгчид холбогдуулан нэхэмжлэл гаргасныг нөгөө үүрэг гүйцэтгэгчид холбогдуулан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй гэж үүрэг гүйцэтгэгчээр зааглан үзэх боломжгүй. Хөөн хэлэлцэх хугацаа нь ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байх шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжит хугацаа учир тухайн шаардлагыг хэнд гаргаж байгаагаас үл хамаарч тухайн асуудлаар шаардлага гаргасан эсэх нь хамаатай.
8. Хариуцагч ******** нь шүүх хуралдаанд давж заалдах гомдлоосоо татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.
9. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч *******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *******, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/09203 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******гаас 2,010,295,427 /хоёр тэрбум, арван сая, хоёр зуун ерэн таван мянга, дөрвөн зуун хорин долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ********” ХК-д олгож, *******ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол /*******/, ******* гудамжны ******* байрны зоорийн давхарт байрлалтай 400 м.кв талбайтай гражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн ******* дугаартай ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол /*******/, ******* гудамжны ******* байрны 3 давхрын 494,23 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, ********ын өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* байрын ******* тоот хаягт байрлалтай, 40,1 мкв талбайтай 3 өрөө орон сууцнаас тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.” гэж,
2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хариуцагч *******гийн гаргасан 2013.09.18-ны өдрийн ******** тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.4-т заасныг баримтлан хариуцагч *******ын гаргасан 2013.09.18-ны өдрийн ******** тоот зээлийн гэрээ, 2013.09.18-ны өдрийн ******** дугаар барьцааны гэрээ хүчин төгөлдөр бусд тооцож, өөрийн өмчлөлийн хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх, хариуцагч ********ын гаргасан 2013.09.18-ны өдрийн ******** дугаар барьцааны гэрээний өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож, хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж
3 дахь заалтын “...буцаан олгосугай” гэснийг “улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч *******гийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч ********ыг давж заалдах гомдол гаргаагүйд тооцсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч ********” ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,868,500 төгрөгийг, ********оос төлсөн 311,160 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Г.НЯМСҮРЭН