Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 4670

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Тэсо ХХК-ийн нэхэмжлэлтэй, Суман гүн ХХК-д холбогдох 12 210 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Ачмаа нь нэхэмжлэлийн шаардлага болох 12 210 000 төгрөгийн 2 910 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагчийн төлөөлөгч Д.Мөнхбаатар нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9 300 000 төгрөгийг сар бүр 2 325 000 төгрөгөөр төлж барагдуулахаар барагдуулахаар эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 310 төгрөгийн тал хувь болох 105 155 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Суман гүн ХХК-иас 105 155 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Тэсо ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.                        

 

             

 

ШҮҮГЧ                                         Э.ЭНЭБИШ