| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоо Нямсүрэн |
| Хэргийн индекс | 102/2022/02179/и |
| Дугаар | 210/МА2026/01054 |
| Огноо | 2026-05-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2026/01054
2026 05 11 210/МА2026/01054
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 192/ШШ2026/001206 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “*******” ХХК, “*******” ХХК, *******, ******* нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 31,935,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч “*******” ХХК, “*******” ХХК, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Нямсүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч “*******” ХХК, “*******” ХХК, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. 2019 оны 7 дугаар сард ******* нь өөрийгөө “*******” ХХК-д ажиллаж байгаа гэж ойлгуулж танилцуулсан. ******* “...компанийн 3 ажилчдад машин авч өгөх хүсэлтэй, урьдчилгаа мөнгийг нь “******* ХХК руу шилжүүлчих” гэсэн, түүний хүсэлтээр 2019.07.08-ны өдөр 11,440,00 төгрөг, 2019.07.19-ний өдөр 5,920,000 төгрөг, нийт 17,360,000 төгрөгийг шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл “*******” ХХК нь надаас мөнгө зээлсэн. Гэрээг бичгээр байгуулаагүй боловч “*******” ХХК нь зээлсэн мөнгөө 3 сарын хугацаанд төлж барагдуулна гэж тохиролцсон. Би “...барьцаанд юу тавих вэ” гэж асуухад тэрээр ажлын хөлсөнд “*******” ХХК-аас бартераар авсан байрны захиалгын гэрээг шилжүүлж өгье гэсэн. Ингээд “*******” ХХК-ийн захирал *******тэй холбогдсон, ******* нь албан бичиг бичиж зөвшөөрөл өгсний үндсэн дээр 2019.06.28-ны өдөр “*******” ХХК-тай “Орон сууц захиалгын гэрээ” байгуулсан.
1.2. “*******” ХХК 17,360,000 төгрөгийг зээлэхдээ хүү, алдангийн талаар бичгээр гэрээ байгуулаагүй. Гэхдээ 2019.06.28-ны өдөр “*******” ХХК-тай байгуулсан “Орон сууц захиалгын гэрээ”-ний 2.1-д гэрээний үнийг 31,935,000 төгрөг гэж заасан. Үүнийг би зээлсэн 17,360,000 төгрөгийн хүү, алдангид тооцож байна гэж ойлгосон буюу “*******” ХХК нь “*******” ХХК-ийн зээлсэн 17,360,000 төгрөгийг батлан дааж гэрээ байгуулсан гэж үзсэн. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу “*******” ХХК-аас зээлсэн 17,360,000 төгрөгийг, Иргэний хуулийн 458, 460 дугаар зүйлүүдэд заасны дагуу 14,575,000 төгрөг /31,935,000-17,360,000 төгрөг/-ийг “*******” ХХК, *******, ******* нараас хувь тэнцүүлэн нэхэмжилнэ гэжээ.
2. Хариуцагч “*******” ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. “*******” ХХК нь “*******” хорооллын ******* блок барилгын каркас угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн буюу Барилгын тухай хуулийн дагуу ерөнхий гүйцэтгэгчийн хувьд оролцогч талуудын хүсэлтээр орон сууц захиалгын гэрээг үйлдсэн. Ингэхдээ “*******” ХХК-ийн 2019.06.28-ны өдөр и-мэйл хаягаас илгээсэн албан хүсэлт, “*******” ХХК-ийн “*******” ХХК-тай байгуулсан “Бэлтгэн нийлүүлэх гэрээ”-г үндэслэн орон сууц захиалгын гэрээг хийсэн. Бид урьдны хамтрагч хүмүүс тул /“*******” ХХК-ийн захирал ******* нь 2018 оноос өмнө манай компанийн *******.3%-ийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчдын нэг байсан/ тухай бүрд нь утсаар тодруулж асууж байсан ба дээр дурдсан гэрээ, албан хүсэлтүүдийг авч гэрээ хийсэн. Манай компанийн хувьд энэхүү орон сууцны эзэмшигч, захиран зарцуулах эрхтэй оролцогч биш бөгөөд ******* гэрээний 1.1, 2.3-т ямар үндэслэлээр гэрээ хийсэн талаар тодорхой тусгасан. “*******” ХХК манай компани хоёрын хооронд ямар ч батлан даалтын хэлэлцээр байхгүй. Захиалгын гэрээний цаана ямар тооцоо данс байгаа талаар тодорхой мэдээлэлгүй. Уг барилгын захиалагч ******* нь “*******” ХХК-иар ажил гүйцэтгүүлсэн хөлсөндөө орон сууц өгсөн, ажлын хөлсөнд авсан байраа “*******” ХХК ******* буюу “*******” ХХК-д шилжүүлж байгаа гэж ойлгосон. Иргэн *******аас авсан төлбөр тооцоо манай компанид байхгүй, өнгөрсөн хугацаанд үнэн бодитой мэдээллээр хангаж ******* тоот дээр дахин орон сууц захиалгын гэрээ хийгээгүй, оролцогч талуудад энэ асуудлыг шийдэж өгөхийг удаа дараа хэлж сануулсан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Хариуцагч *******, “*******” ХХК, “*******” ХХК- ийн тайлбар, татгалзлын агуулга:
3.1. Нэхэмжлэгч нь манай компанийн ажилтан ******* болон манай компанид 17,360,000 төгрөг зээлдүүлсэн мэтээр шаарддаг. Гэтэл хариуцагч ******* нь “*******” ХХК-д ажилладаггүй, манай компанийн ажилтан биш. Манай компани *******аас мөнгө зээлээгүй, “Зээлийн гэрээ” байгуулаагүй. Тухайн үед *******тай Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баригдах “*******” захын барилгын ажилд хамтран оролцох, барилгын материал нийлүүлэхээр тохиролцсон. ******* нь ажил үүргээ гүйцэтгэсэн, барилгын материал нийлүүлсэн тохиолдолд манай компани “*******” ХХК-аас арилжааны гэрээний дагуу хүлээж авсан маргаан бүхий орон сууцыг хүлээлгэж өгөхөөр тохиролцсон. Гэвч ******* нь хамтран ажиллах, бэлтгэн нийлүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул тус орон сууцыг хүлээлгэж өгөх үүрэг хүлээхгүй. *******аас автомашин авсан гэх *******, *******, ******* нарыг танихгүй.
3.2. Түүнчлэн “*******” ХХК нь дээрх асуудалд ямар ч хамааралгүй. Энэ талаар тодорхойлолт гаргаж өгөхийг надаас хүссэн. Би “*******” ХХК-ийн хүсэлтийн дагуу тухайн компанийг дээрх асуудалд хамааралгүй талаар тус шүүхэд хандан тодорхойлолт гаргаж өгөхөөр болсон. Гэвч тухайн компанийн захирал ******* шүүхэд өгөх тодорхойлолтыг бэлдээд ирсэн ба намайг зөвхөн гарын үсэг зурахыг санал болгосны дагуу тодорхойлолтыг уншилгүйгээр гарын үсэг зурсан. Сүүлд уншиж танилцахад тодорхойлолт биш тус компани нь миний өмнөөс шүүхэд тайлбар бичсэн бөгөөд уг тайлбарт “...******* нь “*******” ХХК-ийн захирал бөгөөд 2019.06.28-ны өдөр “*******” ХХК-д хүсэлт гаргаж *******ад ******* хорооллын А3 блок барилгын 5 дугаар давхар, ******* тоот, 21.29 м2 талбайтай 1 өрөө байрны орон сууц захиалгын гэрээ хийлгэсэн. ******* бидний тооцоонд “*******” ХХК ямар ч хамаагүй бөгөөд үүсээд буй асуудлыг “*******” ХХК болон миний бие 100 хувь хариуцан дааж, иргэнийг хохиролгүй болгоно” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн агуулгатай, миний болон манай компанийн өмнөөс шүүхэд дур мэдэн тайлбар гаргасан. Дээрх 2022.05.11-ний өдрөөр огноолсон тайлбар нь миний хүсэл зориг биш бөгөөд “*******” ХХК миний өмнөөс олгоогүй эрхийг эдэлж тайлбар гаргаж гарын үсэг зуруулсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
4. Хариуцагч *******ы тайлбар, татгалзлын агуулга:
4.1. 2019 оны 7 дугаар сард “*******” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан бөгөөд “*******” ХХК-аас 1 өрөө байр авах ёстой байсан. Би өөрийн компанийн ажилчид болох *******, *******, ******* нарт машины урьдчилгаа 17,000,000 төгрөгийн оронд машины ченж *******ад байрны гэрээг хийж өгсөн. “*******” ХХК-тай “*******” ХХК-ийн захирал *******, дэд захирал *******, ******* бид нар очиж гэрээг хийсэн. “*******” ХХК-ийн захирал ******* нь намайг “...барилгын ажлыг дуусгаагүй, дэд захирал байгаагүй” мэтээр буруутгасан байна гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-иас 17,360,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14,575,000 төгрөгт болон хариуцагч “*******” ХХК, *******, ******* нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317,625 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-иас 317,625 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагч *******, “*******” ХХК, “*******” ХХК- ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. ... “*******” ХХК нь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээний харилцаанд оролцоогүй, харин нэхэмжлэгч *******тай зээлийн гэрээний нөхцөлүүдийг тохирч буцааж төлөх үүрэг хүлээсэн хүн нь хариуцагч *******. ******* нь “*******” ХХК-нд ажиллаж байгаагүй, *******ыг “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан талаар баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх зээлийн гэрээнд оролцогч талуудыг буруу дүгнэсэн. “*******” ХХК-ийн захирал ******* нь 2019.06.10-ны өдөр “*******” ХХК-тай ******* дугаартай “Бэлтгэн нийлүүлэх гэрээ” байгуулсан бөгөөд уг гэрээгээр ******* нь барилгын хэв, хашмал, барилгын бараа материал зэрэг 31,935,000 төгрөгийн үнэ бүхий бараа материал нийлүүлэх, “*******” ХХК нь дээрх барилгын бараа материалын төлбөрт маргаан бүхий орон сууцыг *******д шилжүүлж өгөхөөр тохиролцсон.
6.2. Тухайн үед ******* нь “*******” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байсан “*******” захын барилгын ажилд хамтран ажиллах, барилгын материал нийлүүлэхээр тохиролцож, дээрх тохиролцооны дагуу ******* нь ажил үүргээ гүйцэтгэсэн, барилгын материал нийлүүлсэн тохиолдолд “*******” ХХК-аас “Арилжааны гэрээ”-ний дагуу хүлээж авсан маргаан бүхий орон сууцыг *******д өгөхөөр тохиролцсоны дагуу, мөн *******ы гуйлтын дагуу 2019.06.28-ны өдөр “*******” ХХК-нд хүсэлт гаргасан. Гэвч ******* нь хамтран ажиллах, бэлтгэн нийлүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул дээрх орон сууцыг *******д хүлээлгэж өгөх үүрэг ******* болон “*******” ХХК-д үүсээгүй бөгөөд *******аас автомашин авсан гэх *******, *******, ******* нарыг ******* нь танихгүй, “*******” ХХК-нд ажиллаж байгаагүй болох нь гэрч *******гийн мэдүүлгээр тогтоогддог. Харин анхан шатны шүүх гэрч *******ийн мэдүүлгээр нэхэмжлэлийн шаардлага тогтоогдсон гэж дүгнэсэн боловч эсрэгээрээ гэрч *******ийн “...өөрийн машинаа *******д шилжүүлж өгсөн, цалингийн тохиролцоог *******тай хийсэн, “*******” ХХК-ийн ажлыг Сэлэнгэ аймагт хийсэн, машины урьдчилгаа өгнө гэх тохиролцоог *******тай хийсэн...” гэх мэдүүлгээр үгүйсгэгдсэн. Тодруулбал, машины урьдчилгаа төлөх тухай зээлийн гэрээний гол нөхцөлийг “*******” ХХК биш, ******* тохиролцсон болох нь тогтоогддог.
6.3. ******* нь “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, нотлох баримтууд байгаа гэх мэтээр тайлбар гаргасан ч нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, ******* “*******” ХХК-нд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэх тайлбар нь хуулийн этгээдийн лавлагаа, гэрч *******гийн мэдүүлэг, гэрч *******ийн “...Сэлэнгэд ажил хийж байсан...,*******, *******, ******* бид цуг ажиллаж байсан гэх мэдүүлгээр үгүйсгэгдсэн болохыг анхан шатны шүүх анхаараагүй. Учир нь гэрч ******* нь бид Сэлэнгэд цуг ажилласан гэх боловч гэрч ******* нь тухайн үед ******* автозамын гүүр хоолойн ажил хийж байсан гэх гэрчүүдийн зөрүүтэй мэдүүлгээр “*******” ХХК-ийн ажлыг хийж байсан гэх тайлбар үгүйсгэгдсэн. “*******” ХХК автозамын ажил хийдэггүй, тусгай зөвшөөрөлгүй болох нь хуулийн этгээдийн лавлагаагаар тогтоогдсон. Мөн 2019 онд “*******” ХХК нь Сэлэнгэ аймаг болон *******ад автозамын ажил огт хийж байгаагүй, ******* баригдсан ******* барилгын ажлыг хийж байсан болох нь 2019.05.27-ны “Барилгын угсралтын ажил туслан гүйцэтгэх” ******* дугаартай гэрээ, гэрч *******гийн мэдүүлгээр тогтоогдсон атал анхан шатны шүүх анхаараагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт 17,360,000 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулах өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
7.1. ...Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “*******” ХХК-ийн захирал ******* компанийн тамга тэмдэг бүхий албан бичгээр компанийн бартерт авсан гэх орон сууцны захиалгын эрхийг нэхэмжлэгчид шилжүүлсэн. Автомашин шилжүүлэх болон нотариатын ажиллагаанд оролцохоор ирсэн хүмүүстэй уулзаж, тухайн хэлцэл шилжүүлгийг компанийн үйл ажиллагаанд явагдаж буй мэтээр ойлгуулах нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож, компанийн удирдлагууд оролцсон. Компанийн тамга тэмдэг болон баримт ашиглан, орон сууцны эрх шилжүүлэх ажиллагааг хэрэгжүүлсэн боловч ******* нь манай компанийн ажилтан биш гэж маргаж байгаа нь өөрийн өмнөх үйлдлээ үгүйсгэсэн. Иргэний эрх зүйн шударга итгэлийг хамгаалах зарчимд нийцэхгүй.
7.2. Хэрэгт ******* болон “*******” ХХК-ийн хооронд барилгын материалтай холбоотой байгуулсан гэрээ, хэлцэл, тооцоо нийлсэн акт бусад баримт авагдаагүй... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар хариуцагч нь татгалзлын үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд хариуцагч ******* нь компанийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээсэн эсэх нь зээлийн гэрээний үүрэгт хамааралгүй. Зөвхөн гэрч *******гийн тайлбарт үндэслэн тогтоох боломжгүй... Гэрч ******* нь 2019 онд “*******” ХХК-д оюутан дадлагажигчаар ажиллаж байснаа мэдүүлсэн. Компанийн удирдлагын түвшний шийдвэр хамтын харилцааны талаар мэдэх боломжгүй. Гэрчийн мэдүүлэгт “компани нэг ажилтантай” гэж тайлбарласан нь бодит нөхцөл байдал болон баримтаар тогтоогдсон үйл ажиллагаатай нийцэхгүй. Учир нь “*******” ХХК нь барилгын тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд барилгын салбарын онцлогоос шалтгаалан туслан гүйцэтгэгч болон хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр ажилтан, гүйцэтгэгч нарыг татан оролцуулж үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг. Иймээс гэрчийн дээрх мэдүүлэг нь компанийн бодит үйл ажиллагааны хэлбэр, эрх зүйн зохион байгуулалтыг буруу ойлгосон шинжтэй байна.
7.3. Гэрч мэдүүлэхдээ *******ыг компанитай холбоотой этгээд байсан эсэхийг баталдаг. Тухайлбал ******* нь захирал *******тэй “хамтран ажиллана” гэж хэлээд явж байсан, түрээсийн оффист 3, барилгын талбай дээр 1 удаа ирсэн гэж мэдүүлдэг. Энэ ******* компанийн үйл ажиллагаанд тодорхой хэмжээний оролцоотой байсныг нотлох гуравдагч этгээд буюу манай үйлчлүүлэгчийн хувьд энэ компанийг төлөөлж байгааг итгэл төрүүлэх байдлаар үүсгэж байсан эсэхийг гэрч давхар нотолсон. Нэхэмжлэгч талын гаргасан “*******” ХХК-ийн гаргаж өгсөн тамга тэмдэг бүхий баталгаатай албан бичиг гэрээ шилжсэн гэх үйл баримтыг дан ганц гэрчийн мэдүүлгээр үгүйсгэх боломжгүй. ******* нь компанитай холбоогүй, “*******” ХХК-ийн захирал ******* 3 автомашины эздийг танихгүй гэдэг. Гэтэл ямар үндэслэлээр 31,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц захиалгын эрхийг *******ад шилжүүлж өгсөн талаар үндэслэл бүхий тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй.
7.4. Нэхэмжлэгч нь *******ы дансанд 17,360,000 төгрөгийг шилжүүлээгүй. Харин хариуцагч нарын заасан ББСБ-ын данс руу шилжүүлсэн. Мөн уг төлбөрийн хариу баталгаа болгон “*******” ХХК-ийн *******ийн хүсэлтээр “*******” ХХК-ийн орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний гол нөхцөл болох мөнгө хөрөнгийг төлөх харилцааг “*******” ХХК-тай хийсэн нь нотлох баримтаар нотлогддог. Хоёр гэрчийн мэдүүлгээр “*******” ХХК нь Сэлэнгэ аймаг, ******* дүүрэгт ажиллаж байсан гэж өөр өөр байдлаар мэдүүлсэн. Гэтэл уг үйл явдал 2019 онд болсон ба 5-6 жилийн өмнөх явдлыг нөхөн санахдаа барилгын туслах ажилтнууд байршил сольж хэлсэн байж болно. Гэрчүүдийн мэдүүлэгт “*******” ХХК-ийн захирал ******* нотариат дээр эрх шилжүүлэх гэрээ хийхэд ******* болон нэхэмжлэгч нар хамт оролцсон болохыг мэдүүлсэн нь ач холбогдолтой. Үүнд үндэслэн анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т хэсгийг баримтлан “*******” ХХК-аас 17,360,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,360,000 төгрөг, хариуцагч “*******” ХХК, *******, ******* нарт холбогдуулан батлан даалтын гэрээний үүрэгт 14,575,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.
4. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний дагуу ******* нь 2019.07.08-ны өдөр 11,440,00 төгрөг, 2019.07.19-ний өдөр 5,920,000 төгрөг, нийт 17,360,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдсон байх тул анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь зөв байна.
5. Хариуцагч “*******” ХХК нь зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй, нэхэмжлэгчтэй маргаан бүхий гэрээг хийсэн ******* нь тус компанийг төлөөлөх эрхгүй гэж маргажээ.
6. Харин нэхэмжлэгч нь хариуцагч “*******” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд *******аар дамжуулан зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг “*******” ХХК-ийн нэр бүхий ажилтанд тээврийн хэрэгсэл худалдан авах урьдчилгаа төлбөрт “*******” ХХК-д шилжүүлсэн гэж тайлбарласан байна.
6.1. Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч ******* нь “*******” ХХК-д 2019.07.08-ны өдөр 11,440,00 төгрөг, 2019.07.19-ний өдөр 5,920,000 төгрөг, нийт 17,360,000 төгрөгийг шилжүүлжээ. /хх-ийн 11, 13/
6.2. Мөн гэрч ******* нь “”*******” ХХК-аас цалинд 3,000,000 төгрөг авах ёстой байсан. Энэ мөнгөндөө тооцож энэ хүнд урьдчилгаа гэж өгөөд машин авсан. *******, ******* бид гурав гурван машин авсан” гэсэн мэдүүлэг өгсөн. /хх-ийн 102-105/
6.3. Дээрх баримтуудыг харьцуулан үзэхэд хариуцагч “*******” ХХК нь нэр бүхий ажилтнуудад “*******” ХХК-аас тээврийн хэрэгсэл худалдан авахад зориулж тодорхой хэмжээний төлбөрийг нэхэмжлэгч *******аас зээлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгөөр төлсөн болох нь тогтоогдсон гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг “*******” ХХК-д шилжүүлсэн байх бөгөөд ийнхүү үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгүүлэгч ”*******” ХХК зөвшөөрсөн болох нь дээрх баримтаар тогтоогдсон гэж үзэх тул нэхэмжлэгч нь 17,360,000 төгрөгийг ”*******” ХХК-д хүлээлгэн өгсөнд тооцох нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т нийцнэ.
7. Түүнчлэн Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.3-т зааснаар хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болох ба төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүсэх хэдий ч мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д ийнхүү итгэмжлэл олгоогүй тохиолдолд төлөөлөх бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх нөхцөлийг зохицуулсан.
Энэ нь нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй юм.
7.1. Хэргийн баримтаар “*******” ХХК-ийн 2019.06.28-ны өдрийн ““*******” ХХК болон “*******” ХХК-ийн хоорондын хийсэн тоот гэрээний дагуу ажлын хөлсөнд бартерт авсан ******* дүүргийн ******* хорооны ******* хороолол ******* блок барилгын 5-р давхар ******* тоот 21,29 м.кв 1 өрөө байранд ******* овогтой *******ын нэр дээр орон сууц захиалгын гэрээ хийж тусална уу” гэсэн албан бичгийг “*******” ХХК-д гаргасан байна. /хх-ийн 8/
7.2. Улмаар ******* нь “*******” ХХК-тай 2019.06.28-ны өдөр ******* дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* дүүргийн 15 хороо, “******* хороолол ******* блок” 35 айлын орон сууцны барилгын 5-р давхар, ******* тоот, 21,29 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг *******ад шилжүүлэх, уг гэрээний үнэ 31,935,000 төгрөгийг “*******” ХХК, түүний захирал *******д бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу барилгын материал тохиролцсон хугацаанд нийлүүлж барагдуулахаар тохиролцжээ. /хх-ийн 14-15/
7.3. Дээрх баримтаас үзэхэд хариуцагч “*******” ХКК нь орон сууц захиалгын эрхээр маргаан бүхий зээлийн гэрээний мөнгөн хөрөнгийг *******ад буцаан төлөхийг зөвшөөрсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.
Иймд “*******” ХКК нь хариуцагч *******ыг тус компанийн төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нэхэмжлэгч *******ад өгөхөөр нөхцөл бүрдүүлсэн гэж үзэх тул анхан шатны шүүхийн дүгнэлт дээрх хуульд заасан итгэмжлэл олгогдоогүй тохиолдолд төлөөлөх бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх агуулгад нийцсэн гэж үзнэ.
8. Нөгөө талаар, хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэгч *******тай зээлийн гэрээ байгуулаагүй гэж маргасан боловч тус компани бусдаас ажлын хөлсөнд авсан орон сууцаа нэхэмжлэгч *******ад шилжүүлэн өгөх хүсэлтийг “*******” ХХК-д гаргасан байдлаас үзэхэд Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т зааснаар төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон гэж үзэхээр байх тул зээлийн гэрээг тодорхой хэлбэрээр хийхийг шаардахгүй.
Иймд зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн бөгөөд зээлдэгч шилжүүлэн авсан мөнгийг буцаан өгөх үүрэг хүлээх тул хариуцагч “*******” ХХК-аас 17,360,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасантай нийцсэн байна.
9. Хариуцагч “*******” ХХК болон *******, ******* нарт холбогдох 14,575,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн хувьд, талуудын хооронд батлан даалтын гэрээний харилцаа үүсээгүй гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүх шийдвэрт нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмын дагуу энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй.
10. Дээрх үндэслэлээр хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 192/ШШ2026/001206 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч “*******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Г.НЯМСҮРЭН