| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2016/05377/И |
| Дугаар | 4672 |
| Огноо | 2016-06-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 4672
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Гэрэлтуяад холбогдох зээлийн гэрээг цуцалж, зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 81 481 370 төгрөг гаргуулах, сайн дураар дээрх төлбөрийг төлөөгүй тохиолдолд гэрээний дагуу барьцаалуулсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 81 481 370 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор 5 000 000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор 5 000 000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 5 000 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 66 481 370 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх, энэ нөхцөл зөрчигдсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6565 357 төгрөгийн тал хувь болох 282 678,5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Г.Туяагаас 282 678,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ