| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 1714 |
| Огноо | 2019-11-13 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Д.Мандахнаран |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 1714
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
Улсын яллагч Т.Мандахнаран,
Шүүгдэгч Ц.Ч , түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ц.Ч т холбогдох эрүүгийн 1906 04413 0252 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Ц.Ч .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ц.Ч нь 2019 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Баянцогт сумын нутгаас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9” тетрагидроканнабинолын агууламжтай, уутны хамт 91.2 грамм каннабис өвс гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “BJ” зочид буудлын 206 тоотод, Соната-5 маркийн 18-19 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ч мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах
ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би дахин ийм зүйл хэрэглэхгүй зөв хүн болж амьдарна.” гэв.
Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтуудаас хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11-19/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-20-24/, дээж авсан тэмдэглэл /хх-25-26/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-34/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-36/, гэрч М.Мөнхбатын өгсөн мэдүүлэг /хх-42-43/, гэрч М.Тэмүүжингийн өгсөн мэдүүлэг /хх-46-47/, гэрч М.Ууганбатын өгсөн мэдүүлэг /хх-50/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 4296 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-65-72/, шүүгдэгч Ц.Ч ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-111/, шүүгдэгч Ц.Ч ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-114/, гэрч Н.Цогбадрахын өгсөн мэдүүлэг /хх57/, гэрч Д.Жавзандолгорын өгсөн мэдүүлэг /хх-58/, Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчдийн 1010 дугаартай дүгнэлт /хх-80/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ц.Ч нь 2019 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Баянцогт сумын нутгаас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9” тетрагидроканнабинолын агууламжтай, уутны хамт 91.2 грамм каннабис өвс гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “BJ” зочид буудлын 206 тоотод, Соната-5 маркийн 18-19 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.
Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд Кhaliun Dahlmann Tsetseg-ийн өгсөн: “...Сүүлд нэмэгдэж ирсэн хоёр жижиг залуу нь үлдсэн ба бид нар буудлын өрөөндөө нэг шил архи болон пивотой хамт уугаад сууж байсан. Тэгээд нэг мэдсэн сүүлд ирсэн хоёр залуу янз бүрийн зүйл хийгээд татаад байсан. Би өөр хэн хэн татсан талаар сайн санахгүй байна...Сүүлд ирсэн хоёр залуу авчирсан өмнөх өдөр нь намайг байхад ийм эд зүйл харагдаагүй. Уг бортог болон мөнгөлөг цаасыг уг залуус гараараа хийгэд байж байсан. Тэгээд нэг мэдсэн өвч гаргаад ирсэн байсан.” /хх-39/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Мөнхбатын өгсөн: “...Тэмүүжин, Ууганбаатар хоёр ирээд ууж байгаад өвс гаргаж ирээд тэгээд сонирхсон. Тэрнээс биш бид хэд авч явсан удаа байхгүй. Нэг саванд хийсэн байсан би архи ихэвчлэн ууж байсан болохоор тэрийг хэрэглээгүй. Хаанаас авчирсанаа хэлээгүй, нойтон өвс байсан.” /хх-40-41/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Тэмүүжингийн өгсөн: “...Буудал руу ороход Ц.Ч ах “миний машины жолоочийн хажуу талын шалан дээр ууттай өвс тавьсан ба тэндээсээ тасалж авч байсан. Тэгээд буудалд ороод сорсон ба архи, пиво уусан. Тэгээд согтчихсон байсан. Би урьд нь өвсийг харж байгаагүй. Ц.Ч ах орой гадаа пиво ууж байхдаа миний машинд хэрэглэсэн. Савыг нь би цоолсон, мөнгөлөг цаасаар нэг нь хийж байсан ба мөнгийг нь би ороосон...Ц.Ч ах өөрөө халааснаасаа гаргаж ирсэн. Хаанаас олж авсан гэдгийг тухайн үед мэдээгүй боловч хэрэг болсоны дараа асуухад Баянцогт суманд наадам үзэж яваад түүсэн гэж хэлсэн. Миний машинд байсан гялгар ууттай өвсийг Ц.Ч ах түр үлдээгээд өглөө гарахдаа авна гэж хэлээд бага зэргийг тасалж аваад үлдсэн нь тэр байсан. Түүнээс миний өвс биш. Би өмнө нь мансууруулах бодис хэрэглэж байгаагүй. Хараад ялгахгүй, нойтон, үмхийрсэн өвс байсан.” /хх-44-45, 46-47/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Ууганбаатарын өгсөн: “...Болсон асуудал гэвэл 7 дугаар сарын 22-ны өдөр ажлаа тараад Тэмүүжинтэй хамт буудалд очоод Ц.Ч , Мөнхбат нартай уулзаад архи пиво ууж байгаад Халиунаа ирж буудлын хоног сунгаад архи пиво нэмж авсан. Бид нар уугаад сууж байтал Ц.Ч өвс гаргаж ирээд хуванцар сав мөнгөлөг цаас гэх мэт зүйл ашиглаад сорж хэрэглэхээр нь сонирхоод тэрнээс нь нилээн хэд сорж үзсэн.” /хх-48-49, 50/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Ч ийн гэрч, яллагдагчаар өгсөн: "... Би 2019 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Баянцогт сумын 90 жилийн ойн баяр наадмыг аав ээжийн хамт үзэж явахдаа айлын хашааны ойролцоо Каннабис өвс ургасан байхыг хараад мөн эсэхийг мэдэхээр сонирхоод гялгар уутанд түүж авсан. Түүсэн өвсөө уутандаа байлгаж байгаад Улаанбаатар хотод авч ирээд байшингийнхаа хойно хураасан эд зүйл дунд нуусан. Ингээд хэрэг болсон өдөр буюу 7 дугаар сарын 21-ний орой Мөнхбат ах миний гар утас руу залгаад “Сансарын Баянцээлийн доор байдаг “Казино” нэртэй бааранд найз эмэгтэй Халиун, Эрдэнээ гээд ажлын залуу, эхнэр нь байна хүрээд ирээч” гэхээр нь би очсон. Тэндээ ууж байгаад шөнө 01-02 цагийн үед гараад “BJ” буудалд ороод 2 ортой 1 өрөө аваад тавуулаа унтаж амарсан. 7 дугаар сарын 22-ны өглөө Эрдэнээ ах, эхнэртэйгээ хамт “ажилтай” гэж яваад Халиунаа, Мөнхбат ах бид 3 буудалд үлдээд пиво уусан. Тэгэж байгаад Халиунаа эгч “гэртээ харьж мөнгө аваад ирье” гэж яваад Мөнхбат ах бид 2 үлдээд унтсан. Орой 19 цагийн үед буудлын гадаа сууж байхад найз Ууганбаатар, Тэмүүжин нар машинтай ирээд удалгүй араас нь Халиунаа эгч такситай ирсэн. Тэмүүжин, Мөнхбат, Ууганбаатар бид 4 Тэмүүжингийн машинд орж суугаад өвсөө хэрэглэх гэж байгаад болиод бага зэргийг тасалж аваад буудлын өрөөнд ороход Халиунаа эгч нэг шил Болор архи бас пивонууд авсан байсныг бид нар ууцгаагаад тасалж авсан өвсөө хуванцар сав ашиглаж хэрэглэсэн. Би нилээн согтсон учраас тасраад унтчихсан байсан бөгөөд нэг сэртэл цагдаа нар ирчихсэн Тэмүүжин, Ууганбаатар хоёрыг гавлаад Мөнхбат ах бид нарыг цагдаагийн хэлтэс рүү авч явсан....Би өмнө нь 2 удаа гэрчийн мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар үнэн зөв, дэлгэрэнгүй ярьсан. Надад гэм буруугийн тал дээр маргаан байхгүй.” /хх-53-54, 88-89/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 4296 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Шинжилгээнд “Ц.Ч 28 эр” гэж хаяглан авсан цус, шээсэнд спиртийн зүйл илрээгүй.
2. Шинжилгээнд “Ц.Ч 28 эр” гэж хаяглан авсан 30 мл хэмжээтэй шээсэнд тетридроканнабинол /ТНС/ илрэв.
3. Тетридроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно.” /хх-62/,
Хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-67-72/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 1010 дугаартай дүгнэлтэд:
баримт, мэдээлэл үгүй байна.
2. Одоо Ц.Ч нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
3. Ц.Ч нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
3. Ц.Ч нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
4. Ц.Ч нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
5. Ц.Ч нь мансуурах дон, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.
6. Мансуурах дон, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамаарал нь Монгол улсад эмчлэгдэх боломжтой. СЭМҮТ энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой.
7. Ц.Ч т сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна. дүгнэлт /хх-80-81/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-19/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-20-24/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-34-35/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-36/,
Дээж авсан тэмдэглэл /хх-25-26/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-36/,
Шүүгдэгч Ц.Ч ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-111/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Ц.Ч нь 2019 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Баянцогт сумын нутгаас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9” тетрагидроканнабинолын агууламжтай, уутны хамт 91.2 грамм каннабис өвс гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “BJ” зочид буудлын 206 тоотод, Соната-5 маркийн 18-19 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч М.Мөнхбат, М.Тэмүүжин, М.Ууганбаатар нарын өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Ц.Ч ийн гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 4296 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын 1010 дугаартай дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэболорын зүгээс: “...Ц.Ч т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, ялаас чөлөөлөх заалтыг хэрэглэх боломжтой гэж харж байгаа. Энэ гэмт хэрэг нь мэдээж нийгэмд аюултай гэх шинжтэй байгаа. Миний үйлчлүүлэгч урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Иймээс миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т тус тус зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү.” гэж тайлбарыг гарган мэтгэлцэх боловч эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь шудрага ёсны зарчимд нийцэх ёстой тул өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.
Шүүгдэгч Ц.Ч ийн 2019 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Баянцогт сумын нутгаас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9” тетрагидроканнабинолын агууламжтай, уутны хамт 91.2 грамм каннабис өвс гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “BJ” зочид буудлын 206 тоотод, Соната-5 маркийн 18-19 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Ц.Ч ийн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.
Түүнчлэн шүүгдэгч Ц.Ч ийн үйлдэлд яллах дүгнэлтийн хүрээнд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “хэргийг анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийг хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” хэмжээний дотор шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Ч ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хэдийгээр шүүгдэгч Ц.Ч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх боловч эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан хорих ял шийтгэлийг биелүүлэн эдлүүлэх нь шудрага ёсны зарчимд нийцэх бөгөөд шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан шүүгдэгч Ц.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №1 гэж дугаарласан ууттай APU гэсэн бичигтэй хуванцар сав, AS4778645 серийн дугаартай хуйлсан таван зуутын мөнгөн дэвсгэрт, №2 гэсэн дугаартай ууттай ногоон өнгийн ямар нэгэн бичиглэлгүй хуванцар сав, АН6680945 cepийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, тогоо хэлбэрт оруулсан мөнгөлөг өнгийн тугалган цаас, №3 дугаартай тогоо хэлбэрт оруулж дотор нь өвс ургамал хийсэн, шатаж харалсан шинжтэй мөнгөлөг өнгийн тугалган цаас, №4 дугаартай Bon Aqua бичигтэй хуванцар сав, дотор нь тамхины ишнүүд болон Чук Гег бичигтэй ягаан өнгийн дөрвөлжин хэлбэртэй цаас, тогоо хэлбэрт оруулсан мөнгөлөг өнгийн тугалган цаас, №6 дугаартай ууттай AO 7147395 серийн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, AV6883613 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүд, №7 дугаартай тогоо хэлбэрт оруулсан мөнгөлөг өнгийн тугалган цаас байх ба дотор нь өвс ургамал шатаж харласан шинж байдалтай, №8 дугаартай гялгар ууттай нойтон ургамал наалдаж барьцалдсан шинжтэй 9.4 грамм каннабис ургамал, №10 дугаартай цагаан өнгийн гялгар ууттай 81.8 грамм каннабис өвс зэрэг /Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөл болмогц устгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Ч ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Ц.Ч т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Ц.Ч т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Ч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан№1 гэж дугаарласан ууттай APU гэсэн бичигтэй хуванцар сав, AS4778645 серийн дугаартай хуйлсан таван зуутын мөнгөн дэвсгэрт, №2 гэсэн дугаартай ууттай ногоон өнгийн ямар нэгэн бичиглэлгүй хуванцар сав, АН6680945 cepийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, тогоо хэлбэрт оруулсан мөнгөлөг өнгийн тугалган цаас, №3 дугаартай тогоо хэлбэрт оруулж дотор нь өвс ургамал хийсэн, шатаж харалсан шинжтэй мөнгөлөг өнгийн тугалган цаас, №4 дугаартай Bon Aqua бичигтэй хуванцар сав, дотор нь тамхины ишнүүд болон Чук Гег бичигтэй ягаан өнгийн дөрвөлжин хэлбэртэй цаас, тогоо хэлбэрт оруулсан мөнгөлөг өнгийн тугалган цаас, №6 дугаартай ууттай AO 7147395 серийн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, AV6883613 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүд, №7 дугаартай тогоо хэлбэрт оруулсан мөнгөлөг өнгийн тугалган цаас байх ба дотор нь өвс ургамал шатаж харласан шинж байдалтай, №8 дугаартай гялгар ууттай нойтон ургамал наалдаж барьцалдсан шинжтэй 9.4 грамм каннабис ургамал, №10 дугаартай цагаан өнгийн гялгар ууттай 81.8 грамм каннабис өвс зэрэг /Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөл болмогц устгасугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ц.Ч т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохир огч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Ч т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС