Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 4758

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Э.Болормаагийн нэхэмжлэлтэй, Ж.Пүрэв, Д.Цогтбаатар нарт холбогдох зээлийн төлбөрт 4 876 500 төгрөг гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч У.Хүрэлтэгш нь хариуцагч Д.Цогтбаатараас татгалзаж, мөн нэхэмжлэлийн шаардлага болох 4 876 500 төгрөгийн 316 500 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ж.Пүрэв нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 560 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагч Д.Цогтбаатараас татгалзсан болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92 958 төгрөгийн тал хувь болох 46 479 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ж.Пүрэвээс 46 479 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э.Болормаад олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

5.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

ШҮҮГЧ                               Э.ЭНЭБИШ