Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 967

 

 

 

 

 

 

 

    2019           11           14                                      2019/ШЦТ/967

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

          улсын яллагч Г.Цогтгэрэл,

          шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ширээт овогт Б-ын Бг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909038931186 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1995 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Санхүү эдийн засгийн сургуульд магистрын 2 дугаар курст суралцдаг, ам бүл-2, эмэг эхийн тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ширээт овогт Б-ын Б /регистрийн дугаар /,

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Б.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 14 цаг 41 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангрила молл дэлгүүрт үйл ажиллагаа явуулах Голомт банкны автомат төгрөгийн машинд үйлчлүүлж 500.000 төгрөгийн орлого хийх явцад системийн алдаа гарч, орлогын 500.000 төгрөг буцаж гарч ирснийг, Голомт банкнаас дансанд орлогдож орсон 500.000 төгрөг зэргийг тус тус хувьдаа хэрэглэн завшиж Голомт банкинд нийт 500.000 төгрөгийн бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Б.Бг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 14 цаг 41 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангрила молл дэлгүүрт үйл ажиллагаа явуулах Голомт банкны автомат төгрөгийн машинд үйлчлүүлж 500.000 төгрөгийн орлого хийх явцад системийн алдаа гарч, орлогын 500.000 төгрөг буцаж гарч ирснийг, Голомт банкнаас дансанд орлогдож орсон 500.000 төгрөг зэргийг тус тус хувьдаа хэрэглэн завшиж Голомт банкинд нийт 500.000 төгрөгийн бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

          Шүүх шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 14 цаг 41 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангрила молл дэлгүүрт үйл ажиллагаа явуулах Голомт банкны автомат төгрөгийн машинд үйлчлүүлж 500.000 төгрөгийн орлого хийх явцад системийн алдаа гарч, орлогын 500.000 төгрөг буцаж гарч ирснийг, Голомт банкнаас дансанд орлогдож орсон 500.000 төгрөг зэргийг тус тус хувьдаа хэрэглэн завшиж Голомт банкинд нийт 500.000 төгрөгийн бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь:

          хохирогч Т.Дөлгөөний "...2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 14 цаг 41 минутад Шангрилла Молл худалдааны төвийн үүдэнд байрлалтай СДМ-067 байрлалтай Голомт банкны АТМ-д харилцагч Баатар овогтой Б 500.000 төгрөгийн орлого хийх явцад сүлжээний алдаа гарч, түүний дансанд 500.000 төгрөг орсон боловч уг 500.000 төгрөг нь буцаж СДМ-ээс гарч ирсэн. Өөрөөр хэлбэл Б.Б гэх харилцагч нь сүлжээний алдааг ашиглан уг гарч ирсэн 500.000 төгрөгийг буцаан авч хувьдаа ашигласан байдаг...Б.Б нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр уг 500.000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа...Тиймээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

            Голомт банкны дансны хуулга /хх-ийн 4 дүгээр хуудас/,

   яллагдагч Б.Бгийн "...2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн эзэмшлийн Голомт банкин дахь 11051516661 дугаартай дансанд 500.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангрилла Молл дэлгүүрийн 1 давхрын Голомт банкны АТМ-с хийх гэсэн боловч тухайн үедээ ATM нь гацаад миний хийсэн мөнгө эргээд гараад ирсэн. Тэгээд би мөнгөө аваад өөр ATM дээр очиж өөрийн найз охин Хулангийн дансыг ашиглан хүнд өгөх ёстой байсан мөнгөө шилжүүлсэн...тухайн өдөр би өөрийн дансыг ахин шалгахад миний дансанд 500.000 төгрөг орчихсон байсан ба өөр хэн нэгнээс над руу ийм хэмжээний мөнгийг шилжүүлэх ёсгүй байсан ба гүйлгээний хуулгаа харахад өөрийн данс руу орлого болгож хийх гэж байсан 500.000 төгрөг нь орлого болоод миний дансанд орсон байгааг мэдсэн...нэлээд хэдэн өдрийн дараа тэр мөнгийг нь хувийн хэрэгцээндээ ашиглаад дуусгасан..." гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хувьдаа завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Бд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

          Иймд шүүх шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын харгалзан шүүгдэгч Б.Бд 450 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Шүүгдэгч Ширээт овогт Б-ын Бг төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хувьдаа завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

          4.Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

          5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           

 

         

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР