| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2016/03717/И |
| Дугаар | 101/ШШ2016/04638 |
| Огноо | 2016-06-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 101/ШШ2016/04638
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,******* хаягт байрлах, “*******” ХХК /хуулийн этгээдийн регистийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,******* тоот хаягт оршин суух ******* овогт ийн /регистрийн дугаар: /-д холбогдох,
“66,866 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид , хариуцагч Н., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Н. нь 2011 оны 11 дүгээр сарын24-ний өдөр “” ХХК-тай тоот дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулж дугаар авч ашигласан.
2012 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр өмнөх сарын төлбөрийг төлөөгүйн улмаас үйлчилгээг хязгаарласан. 2012 оны 8, 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл төлбөр нь 36,577 төгрөг болсон. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.11-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн өдрийн 0,3 хувийн алданги тооцож төлбөрийг төлөхөөр тохиролцсон.
Гэрээний дагуу төлбөр төлөх тухай удаа дараа мэдэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар төлөөгүй байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар нийт өр төлбөр нь 36,577 төгрөг, алданги 18,288 төгрөг, нийт 54,866 төгрөг болсон байна.
“*******” ХХК нь “” ХХК-тай Төлбөрийн тасалдлын гэрээ байгуулсан. Уг гэрээгээр “” ХХК-ийн хэрэглэгч гэрээнд засан хугацаандаа төлбөрөө төлөөгүй нөхцөлд даатгалын тохиолдол үүсч даатгалын нөхөн төлбөр олгоно. “” ХХК нь “*******” ХХК-иас нөхөн төлбөрт 36,577 төгрөг хүлээн авсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ” гэжээ.
Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.
Иймд хариуцагчаас төлбөрийн үлдэгдэл, алдангийн хамт 54,866 төгрөг, нэхэмжлэгчийн зохих баримтуудыг нотариатаар баталгаажуулахад гарсан зардал болох 12,000 төгрөг, нийт 66,866 төгрөгийг гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Н. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
SCAN
... гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Н.д холбогдуулан, 66,866 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.
“*******” ХХК нь “” ХХК-тай 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Даатгалын ерөнхий гэрээ болон Төлбөр тасалдлын даатгалын хэлцлийг байгуулж, “” ХХК-ийн дараа төлбөрт хэрэглэгчийн ярианы төлбөрийн тасалдлын улмаас үүссэн авлага буюу даатгуулагчид учирсан хохирлыг даатгуулагчид нөхөн төлөх үүрэг хүлээжээ.
“” ХХК-ийн хэрэглэгч Н.гийн үүсгэсэн гэх төлбөрийн тасалдлын нөхөн төлбөрт 36,577 төгрөгийг “*******” ХХК төлсөн болох нь хэрэгт авагдсан, 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 36,577.73 төгрөгийг нөхөн төлбөрт шилжүүлсэн тухай “Харилцагчийн гүйлгээ”-ний баримтаар тогтоогдож байна.
Даатгагч нь хууль болон гэрээнд заасан нөхцөлийн дагуу тодорхой баримтыг үндэслэн даатгуулагчид даатгалын нөхөн төлбөрийг олгох талаар Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д тухайлан заасан бөгөөд тодорхой баримт гэдэгт Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.3.-т заасан учирсан хохирлын талаархи материал байхыг ойлгох нь зүйтэй.
Гэтэл “” ХХК-ийн дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч Н.гийн төлбөрийн тасалдал хэрхэн үүссэн нь тодорхойгүй байхад түүний учруулсан хохирол хэмээн даатгалын нөхөн төлбөрийг даатгуулагчид шилжүүлсэн нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйл, Иргэний хуулийн 443 дугаар зүйлд заасантай нийцэхгүй байна.
Мөн түүнчлэн, дээр дурдсан Даатгалын ерөнхий гэрээний 6.9, Төлбөр тасалдлын даатгалын хэлцэлийн нэмэлт гэрээний 2.4.1-д заасны дагуу нэхэмжлэгч, “” ХХК-д даатгалын нөхөн төлбөрийг олгосноор даатгагч буруутай этгээдээс хохирол нэхэмжлэх эрх үүсэхээр заасан, даатгагч нь төлбөрийн тасалдлын нөхөн төлбөр 36,577.73 төгрөгийг 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдөр даатгуулагчид шилжүүлсэн нь тогтоогдож байх тул мөн өдрөөс эхлэн даатгалын нөхөн төлбөр нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацааг тоолох нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасантай нийцнэ. Өөрөөр хэлбэл, ХХК-иас 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хохирол нэхэмжлэх эрхийг нэхэмжлэгч “*******” ХХК-д шилжүүлсэн нь энэ хугацааг баримтлан нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх үүссэн гэж үзэхгүй.
Нэхэмжлэгч 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэж үзэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА