Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 474

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баасанцэцэг, нэхэмжлэгч С.Ш , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, Б.Д , хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С нарыг оролцуулан С.Ш ийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийв.

Нэхэмжлэгч: Ж овогтой С ны Ш

Хариуцагч: Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгож, 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/99 дүгээр тушаалыг хүчингүй болгож, С.Ш намайг урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгаж ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг нэг сарын 1.586.217 төгрөгөөр бодож нэхэмжлэлийн шаардлагаасаа Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын даргын албан тушаал нь үндсэн ажил үүрэгтэй хамт хавсран гүйцэтгэх ажил, албан тушаал ба урамшуулал нь зөвхөн бодит ажилласан цагаар тооцож олгогддог учир уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна. 

2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар  олгуулж,  нийгмийн   даатгалын   шимтгэлийг  хуульд  зааснаар  тооцон, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, хууль бус тушаал гаргасны улмаас учирсан хохирол болох онгоцны зардал 1,855,300 /нэг сая найман зуун тавин таван мянга гурван зуу/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч С.Ш би урьд гаргасан: “Хөдөлмөрийн тухай хуулийн 128, 36, 46, 69 дүгээр зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.З ын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаартай тушаалыг хүчингүй болгож, С.Ш намайг урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын ажил албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгаж, ажилгүй байсан бүх хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлсийг нэг сард 1.586.217 төгрөгөөр бодож /Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын даргаар ажиллаж байсны цалинг оруулсан болно/ 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар олгуулж,  нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар тооцон, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, илт хууль бус тушаал гаргасны улмаас учирсан хохирол буюу онгоцны зардал 1,432,300 /нэг сая дөрвөн зуун гучин хоёр мянга гурван зуу/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа:

“Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.З ын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаартай тушаал нь хууль бус байсан болохыг тогтоож, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/99 дугаартай тушаалыг хүчингүй болгож, С.Ш намайг урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын ажил албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгаж ажилгүй байсан бүх хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлсийг нэг сард 1.586.217 төгрөгөөр бодож /Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын даргаар ажиллаж байсны цалинг оруулсан болно/  2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар олгуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар тооцон, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, хууль бус тушаал гаргасны улмаас учирсан хохирол буюу онгоцны зардал 1,432,300 /нэг сая дөрвөн зуун гучин хоёр мянга гурван зуу/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэж өөрчилж байна. Учир нь:

Хариуцагч өөрийн санаачилгаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд   өөрийнхөө 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаартай тушаалыг “хууль зүйн үндэслэлгүй гарсан байх”-ыг хүлээн зөвшөөрч 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Б/98 дугаартай тушаал гаргаж хүчингүй болгожээ.

Хүчингүй болгосон Б/98 дугаартай тушаалаа шүүх хуралдаан дээр авчирч өгч уншиж танилцууллаа.

Хариуцагч тушаалыг гаргахдаа хуульд зааснаар “Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны акт” гэж үндэслэлээ бичжээ. 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ******* дугаартай хууль бус тушаал гаргах үед нэхэмжлэгч би эмчийн магадлагаатай байсан гэдгийг ч хариуцагч өөрөө нотолж нэхэмжлэгч миний эмчийн магадлагааны зарим хэсгийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өглөө. Өгсөн баримт нь намайг өвчтэй байсан цаг хугацаанд багтаж байна. Эдгээр баримтыг бүрэн бүтэн хэмжээгээр нэхэмжлэгч би шүүхэд урьд нь гаргаад өгчихсөн байгаа. Нэхэмжлэгч би 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд бөөр муудаж хүүхдийнхээ өрөөсөн бөөрийг авч солиулах тавиулах өвчтэй байсан. Энэ талаар бүх хугацааны эмчийн магадлагааг хэрэгт өгсөн байгаа.

Дээрх баримтаар 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ******* дугаартай тушаал нь хууль бус байсан болохыг нотолж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3 дахь хэсэгт “эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа үед ажил, албан тушаалыг хэвээр хадгална” гэж заасан байхад бөөрөө солиулж хүүхдийнхээ бөөрийг хүртэл авч тавиулж өвчтэй байхад намайг ажлаас халж удаа дараа шүүх хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан 3 удаа болсон байхад хүртэл дахин тушаал гаргаж төрийн албан хаагч миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг гутаан доромжилж байгаад маш их гомдолтой байна. Энэ утгаараа ч хариуцагчийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/99 дугаартай тушаалыг хүчингүй болгох үндэслэл болсон. Тийм учраас уг захиргааны актыг хүчингүй болгуулж нэхэмжлэгч С.Ш намайг эгүүлэн урьд ажиллаж байсан Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын ажил албан тушаалд томилохыг хариуцагчид даалгах шаардлага гаргаж байгаа юм.

Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албан хаагч би Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж хариуг авсан байгаа. Шүүх хуралдаан дээр авчирч өгсөн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/99 дугаартай тушаалд “С.Ш нь боловсролын хуурамч диплом ашиглан төрийн албанд ажиллаж, ажлын байрны тодорхойлолт  болон  төрийн  албан  тушаалд  тавих  ерөнхий  шаардлагыг  хангахгүй байх тул 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгон Баян-Өлгий аймгийн  Эрүүл   мэнд,   нийгмийн   даатгалын   хэлтсийн  даргын  албан  тушаалаас чөлөөлсүгэй” гэжээ. Энэ бүгдийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Огт үндэслэлгүй зүйл бичсэн байна. Боловсролын хуурамч диплом би ашиглаагүй. Би Санхүү эдийн засгийн Техникумийг онц дүнтэй төгссөн. Төрийн удирдлагын академи, Санхүү эдийн засгийн дээд сургууль төгсөж дээд боловсрол эзэмшсэн байсан. Дипломын хуулбарууд хэрэгт байгаа болно. Тушаал гарах 2016 оны 11 дүгээр сард ч, хоёр дахь тушаал гарах 2017 оны 05 дугаар сард ч би дээд боловсролтой байгаа. Би дээд боловсролын 2 дипломтой хүн. Нэг диплом нь хуурамч байлаа ч гэсэн, нөгөө диплом  мөн санхүү эдийн засгийн техникум онц дүнтэй төгссөн диплом нь намайг дээд боловсрол эзэмшсэн хүн гэдгийг нотолно. Миний их сургууль төгссөн диплом улсын бүртгэл системд бүртгэгдээгүй байсан учраас прокурор хуурамч гэсэн бичиг хийж өгсөн байсан. Түүнээс биш шүүх намайг хуурамч бичиг баримт үйлдсэн гэж гэм буруутайд тооцоогүй. Тийм шийдвэр гараагүй. Прокурорын бичгийг үндэслэн ажлаас халах хууль эрх зүйн ямар ч үндэслэл байхгүй.

Ажлын байрны тодорхойлолт болон төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлагыг харин би бүрэн хангаж байгаа. Тухайлбал, Санхүү эдийн засгийн дээд сургууль, Төрийн удирдлагын академи, Санхүү эдийн засгийн техникумийг онц дүнтэй төгссөн. Хөдөө аж ахуйн нягтлан бодогч эдийн засагч мэргэжилтэй, улсад нийт 29 жил, үүнээс нийгмийн даатгалын салбарт 12 жил ажилласан болно. Нийгмийн даатгалын улсын байцаагч, ахлах байцаагчийн шалгалтад орж тэнцэн үнэмлэх авсан болно.

Утсаар холбогдон “хүрэлцэн ирэхийг” мэдэгдсэн нь сонсох ажиллагааны хэлбэр биш. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.4 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1, 28.1.3, 28.1.5 дахь хэсгийг тус бүр хариуцагч зөрчсөн. Надад мэдэгдээгүй. Энэ бол хариуцагчийн эс үйлдэхүй. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд “Захиргааны актын илэрхий алдааг засах” гэж заасан байхад ерөнхийд нь утга агуулгыг өөрчилж засна гэсэн хуулийн хэм хэмжээ алга байна. Тийм учраас шинэ тушаал гарсан ч миний хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн хэвээр байна. Харин хариуцагч прокурорын бичгийг ашиглахыг оролдсон байна. Би дээд боловсролын 2-3 дипломтой хүн. Тэдгээрийг хүчингүй болгосон ямар нэгэн эрх зүйн акт гараагүй. Хүчинтэй хэвээрээ байгаа. Тийм ч учраас хуулбарыг нь шүүхэд гаргаж өгсөн байгаа. Нийгмийн даатгалын системд 12 гаран жил ажилласан туршлагатай хүн. Миний ур чадварыг үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж намайг хөдөлмөрийн хүндэт  медаль, алтан гадас одонгоор, Нийгмийн даатгалын ерөнхий газрын “Хүндэт ажилтан”, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны “Тэргүүний ажилтан” шагнасан. Хариуцагч 2016 оны ******* дугаартай тушаалаа хүчингүй болгохдоо “сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны акт” байсан гэж үндэслэлээ гаргасан ч ямар утгаараа сөрөг нөлөөлөл бүхий болсноо тайлбарлаагүй, албан ёсоор надад мэдэгдээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгч С.Ш нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, зарим шаардлагаасаа татгалзахдаа: “С.Ш миний нэхэмжлэлтэй хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.З од холбогдох хэрэгт урьд нь 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хохиролд 1,432,300 /нэг сая дөрвөн зуун гучин хоёр мянга гурван зуу/ төгрөг гаргуулж өгнө үү” гэсэн шаардлагаа нийт 423,000 /дөрвөн зуун хорин гурван мянга/ төгрөгөөр ихэсгэж 1,855,300 /нэг сая найман зуун тавин таван мянга гурван зуу/ төгрөг болгон ихэсгэж байна, харин “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын даргаар ажиллаж байсны цалинг нөхөн олгох” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Онгоцны зардлын баримтыг хавсаргав” гэжээ. 

Хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Танай шүүхэд хянагдаж байгаа нэхэмжлэгч С.Ш ийн нэхэмжлэлтэй хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.З од холбогдох хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Учир нь:

Нэг. Төрийн захиргааны байгууллага нь өөрсдийн гаргасан захиргааны актаа хүчингүй болгох эрхтэй бөгөөд энэ эрхийнхээ дагуу 2016 оны ******* дугаартай тушаалаа хүчингүй болгосон.

Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийг бус 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг үндэслэн уг тушаалыг хүчингүй болгосон байтал нэхэмжлэгч тал үүнийг буруу ойлгон тайлбарласан байна.

Манай байгууллага С.Ш ийг хөдөө орон нутагт оршин суудгийг харгалзан Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.4 дэх хэсэгт заасны дагуу утсаар санал авах хэлбэрээр сонсох ажиллагааг явуулахаар товлож мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь хэсэгт заасны дагуу захиргааны акт гарахаас 4 өдрийн өмнө утсаар холбогдон ярьж түүнд “...2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаартай “С.Ш ийг ажлаас чөлөөлж, шилжүүлэн ажиллуулах тухай” тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гарсан гэсэн үндэслэлээр хүчингүй болгох гэж   байгаа.   Үүнтэй   холбоотойгоор   захиргааны   акт   гаргахын   өмнө   Захиргааны ерөнхий хууль болон Төрийн албаны тухай хуулийн дагуу таны ажил, албан тушаалын  эрх  ашиг  мөн  боловсролын  хуурамч  дипломын  асуудлаас  үүдэн  таны ажил, албан тушаалын эрх ашиг хөндөгдөж болзошгүй байна. Иймээс сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хууль болон Төрийн албаны тухай хуулийн дагуу мөн та хөдөө орон нутагт байгаа учраас утсаар санал авах хэлбэрээр 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 09.30 цагт явуулна. Та санал хүсэлт, тайлбараа өгөх эрхтэй...” гэдгийг хэлж тайлбар, санал гаргах боломж олгож урьдчилан мэдэгдсэн байна.

Мөн сонсох ажиллагаа явуулах журам, ажиллагаа явуулах он сар өдөр, цаг байрлал, мэдээлэл, захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл зэргийг тодорхой тусган албан бичгээр болон утсаар мэдэгдэж баримтжуулан утсаар ярьсан ярианы дуу хураасан бичлэг, тэмдэглэл зэргийг хэрэгт нотлох баримтаар хавсарган өгсөн байгаа.

Мөн С.Ш нь 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 09.30 цагт өөрийн биеэр ирж уулзана гэсэн боловч цагтаа ирээгүй учир мөн өдрийн 12.25 цагт 99422... утсаар дахин холбогдож сонсох ажиллагааны талаар ярилцахад ирж амжихгүй гэж хэлэн ирээгүй байна.

Ийнхүү боломж олгон удаа дараа урьдчилан мэдэгдсээр байтал ажил албан тушаал, хувийн нөхцөл байдал, боловсролын дипломын асуудлыг тодруулахаас зайлсхийж, харилцан ярилцаж асуудлыг шийдвэрлэх эрмэлзэлгүй байсан.

Харин манай байгууллага захиргааны акт гаргахын өмнө түүний эрх ашгийг хамгаалах, нөхцөл байдлыг тодруулах үүднээс хуульд зааснаар хийгдэх ёстой ажиллагааг хуулийн дагуу хийж, тайлбар саналаа өгөх боломжийг хангалттай олгосон гэж үзэж байна.

Хоёр. Энэхүү захиргааны хэрэгт бид гэм буруугийн асуудал яриагүй, боловсролын дипломын асуудал нэхэмжлэгчийн ажил, албан тушаалын эрх ашигт сөргөөр нөлөөлж хууль ёсны эрх ашгийг нь хөндөж байгаа талаар дурдсан.

Нэхэмжлэгчийн боловсролыг илэрхийлэх Монгол Улсын Их сургуулийн Худалдааны нягтлан бодогч мэргэжлийн хуурамч дипломын асуудлыг хавтаст хэрэгт авагдсан дараах баримтад дурдсан байна. Үүнд:

1. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 5/298 дугаартай Прокурорын тогтоол,

2. Улсын ерөнхий прокурорын газрын улсын ерөнхий прокурорын туслах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Е.*******н 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 5/870 дугаар хариу мэдэгдэх хуудас, 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 5/12 дугаартай хариу мэдэгдэх хуудас,

Дээрх   прокурорын   тогтоолуудаар   Эрүүгийн   байцаан   шийтгэх  хуулийн  24  дүгээр зүйл, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Мөн Баян-өлгий аймгийн прокурорын газрын 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 5/109 дугаар Прокурорын тогтоол, мөн аймгийн 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 5/115 дугаартай Прокурорын тогтоолуудад “...С.Ш нь Монгол улсын их сургуулийг төгсөөгүй болох, ******* дугаартай диплом нь 1990 онд манай сургуулийг төгссөн *******ын ******* гэдэг хүний диплом байна. С ны Ш төгсөөгүй болохыг тодорхойлов гэх тус сургуулийн 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 7/1019 дугаартай албан бичиг, дипломын дугаар *******, бүртгэлийн дугаар ******* диплом нь *******ын Пүрэвжавын нэр дээр гарсан дипломын системийн цахим хайлтын жагсаалт, ...” зэрэг нотлох баримтыг дурдсан байдаг.

Мөн Баян-өлгий аймгийн прокурорын газрын эрүүгийн хэргийн салбар архивын хуулбар үнэн тэмдэгтэй Монгол улсын их сургуулийн 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 7/1019 дугаартай албан бичигт “Манай сургуулийг төгссөн *******ын ******* гэдэг хүний диплом байна. С.Ш төгсөөгүй болохыг тодорхойлов” гэсэн тодорхойлолт, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 975 дугаартай албан бичигт “...Санхүү эдийн засгийн дээд сургуулийн диплом олгоогүй болно” гэж тус тус мэдүүлсэн байна.

Дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч С.Ш ад Санхүү эдийн засгийн дээд сургуулийн диплом олгогдоогүй мөн Монгол улсын их сургуулийг төгсөөгүй, ******* дугаартай диплом нь 1990 онд уг сургуулийг төгссөн *******ын ******* гэдэг хүний диплом болох нь эрүүгийн хэргийн прокурорын тогтоолоор тус тус тогтоогдож байна.

Төрийн албаны зөвлөлөөс 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1315 тоот албан бичиг, 2014 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 110 тоот албан бичгүүдээр С.Ш ийг Монгол улсын их сургуулийг худалдааны нягтлан бодогч мэргэжлээр төгссөн хэмээн боловсролын хуурамч бичиг баримт бүрдүүлэн төрийн албанд итгэл үнэмшил төрүүлэн ажиллаж байгаа нь хууль тогтоомж зөрчсөн асуудал тул зохих арга хэмжээ авахуулах, хариуцлагыг тооцуулахаар удаа дараа мэдэгдэж байсан.

Аливаа төрийн байгууллагад ажиллаж байгаа иргэн бүр өөрийн мэдлэг боловсролыг илэрхийлэх боловсролын гэрчилгээ, дипломын эх хувийг заавал авчирч үзүүлэн баримт бичгээ нягтлан шалгуулах үүрэгтэй байдаг.

Гэтэл С.Ш нь боловсролын дипломоо эх хувиар нь авчирч үзүүлэн нягтлан шалгуулаагүй, цааргалж, уулзах хүсэлт гаргасан атлаа уулзалтаас зайлсхийсэн байна.

Гурав. 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлэх ямар ч хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь: Баян-өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны Б/99 дугаартай тушаалаар С.Ш ийг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын үйлчилгээний тасгийн даргаар томилсон, мөн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/03 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, орлого шимтгэлийн байцаагчаар томилсон байх бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт зааснаар төрийн албанд 1 жил эргэж орох эрхгүйгээр халсан байдаг.

Дээрх тушаалуудад хэн ч маргаагүй хууль бус хэмээн тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй буюу хүчин төгөлдөр захиргааны шийдвэр байсаар байхад 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны цалин олгох хууль зүйн ямар ч үндэслэлгүй байна.

Мөн дээрх Б/08 дугаар тушаалаар Төрийн албан тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсгийг үндэслэн С.Ш ийг төрийн албанд нэг жил эргэж орох эрхгүйгээр халсан, мөн энэ тушаал нь хүчин төгөлдөр захиргааны акт учир С.Ш ийг төрийн албанд томилох хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн С.Ш ийн нэхэмжилсэн онгоцны билетийн төлбөр нь захиргааны акттай ямар ч хамааралгүй байна.

Учир нь нэхэмжлэгч биеийн эрүүл мэндийн улмаас сар бүр Улаанбаатар хотод ирж эмчид үзүүлэн эмчийн хяналтад байдаг тухайгаа өмнөх шүүх хуралдаан дээр мэдүүлсэн мөн сонсох ажиллагааны үеэр эмнэлэгт хэвтэж байгаа тухайгаа утсаар мэдэгдэж байсан зэргээр онгоцны билетийн төлбөр нь түүний биеийн эрүүл мэндтэй холбоотой зардал юм.

Онгоцны билетийн төлбөр нь захиргааны акттай ямар ч хамааралгүй зардал учир уг зардлыг төлөх хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Ш нь анх “Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.З ын 2016 оны 11 дүгээр сарын 23-

ны өдрийн ******* дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар тооцон, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, хууль бус тушаалаас учирсан хохирол буюу онгоцны зардал 714,000 /долоон зуун арван дөрвөн мянга/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж байжээ.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга нь дээрх маргаан бүхий акт болох ******* дугаар тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/98 дугаар тушаалаар хүчингүй болгосны улмаас нэхэмжлэгч С.Ш нь нэхэмжлэлийн шаардлагаа “Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.З ын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаартай тушаал нь хууль бус байсан болохыг тогтоож, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/99 дугаартай тушаалыг хүчингүй болгож, С.Ш намайг урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын ажил албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгаж, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлсийг нэг сард 1.586.217 төгрөгөөр /Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын даргын албан тушаалын урамшуулал орсноор/  бодож 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар олгуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар тооцон, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, хууль бус тушаал гаргасны улмаас учирсан хохирол буюу онгоцны зардал 1,855,300 /нэг сая найман зуун тавин таван мянга гурван зуу/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах” хэмээн өөрчлөн нэмэгдүүлсэн.  

Шүүх хуралдаан дээр “ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлсийг нэг сард 1.586.217 төгрөгөөр бодож олгох” гэсэн үнийн дүнгээс Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын даргын албан тушаалын урамшууллыг хасаж олгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, тус албан тушаал нь үндсэн ажил үүрэгтэй хамт хавсран гүйцэтгэх ажил, албан тушаал ба урамшуулал нь зөвхөн бодит ажилласан цагаар тооцож олгогддог гэх үндэслэлээр “Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын даргын албан тушаалын урамшууллыг нөхөн олгох” гэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна. 

Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримт болон бодит нөхцөл байдлыг үнэлж, дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэв.  

Нэг. “Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаартай тушаал нь хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Нэхэмжлэгч С.Ш нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байгаад Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар тушаалаар албан үүргээс чөлөөлөгдөж, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн мэдэлд шилжсэн байна. 

Хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга нь С.Ш ийг “Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагын орон нутгийн салбар нэгжийн зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. 

Гэвч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/03 дугаар тушаалын 6 дугаар хавсралт, Баян-Өлгий аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолт болон ... аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолт зэргээс харахад Нийгмийн даатгалын хэлтэст Эрүүл мэндийн даатгалын чиг үүргийг нэгтгэж, нэршлийн хувьд өөрчлөгдсөнөөс биш, хэлтсийн даргын албан тушаалын чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хэвээр хадгалагдаж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.  

Мөн хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-д заасан “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, ...” гэх заалтыг хэрэгжүүлэлгүй нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ. 

Хэдийгээр хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга 2016 оны ******* дугаар тушаалыг 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/98 дугаар тушаалаар хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэн хүчингүй болгосон боловч нэхэмжлэгч С.Ш ийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдээгүй,    мөн    уг    тушаалыг    хууль    бус    байсан    болохыг    тогтоосноор 

нэхэмжлэгчид хууль зүйн бодит үр дагавар үүсэх тул Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоон шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Хоёр. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/99 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/98 дугаар тушаалаар 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гарсан тушаал гэж үзэн хүчингүй болгон, мөн өдрийн Б/99 дүгээр тушаалаар С.Ш ийг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлжээ. 

Уг тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 /Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн/, 17 дугаар зүйлийн 17.2 /Энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий ... шаардлага, ... хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй/, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2013 оны 5/298  дугаар “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “С.Ш ийн тухай” 1315 дугаар албан бичиг, 2014 оны 110 дугаар “Хариуцлага тооцуулах тухай” албан бичгүүдийг үндэслэл болгосон байдаг.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 5/298 дугаар Прокурорын тогтоолд “...Сэжигтэн С.Ш нь ... 1988-1990 он хүртэл Монгол улсын их сургуулийн “Худалдааны нягтлан бодогч” мэргэжлийн эчнээ ангид суралцаж байсан байна. С.Ш нь 1991 онд ...худалдааны нягтлан бодогч мэргэжлээр төгсөөгүй бөгөөд өөрөөр хэлбэл № ******* дугаартай хуурамч диплом ашигласан болох нь мөрдөн байцаалтын ажиллагааны явцад тогтоогджээ ... С.Ш нь Санхүү, эдийн засгийн техникумийн “Нягтлан бодогч, эдийн засагч” мэргэжлийн 3480 дугаартай дипломыг ашиглан хөдөлмөр эрхэлж, цалин хөлс авах бүрэн боломжтой юм ... С.Ш эд холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэжээ. 

Мөн Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1315 дугаар албан бичигт “...С.Ш нь хуурамч диплом ашиглаж байсныг хууль хяналтын  байгууллага  тогтоосон  боловч  Баян-Өлгий  аймгийн Прокурорын газрын 

2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 5/298 тоот тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Гэсэн хэдий ч ... С.Ш ийг төрийн жинхэнэ албанд ажиллуулж буй байдлаа хянан үзэж хариуцлага тооцно уу...” гэжээ. 

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ” гэж заажээ. Нэхэмжлэгч нь хуурамч дипломтой байсан гэх хэдий ч 2014 онд Санхүү, Эдийн засгийн дээд сургуулийг “Нягтлан бодох бүртгэл” мэргэжлээр төгссөн болох нь Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамны 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 7/2277 дугаар албан бичиг, Санхүү, эдийн засгийн их сургуулийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 3-30 дугаар албан бичиг болон Санхүү, Эдийн засгийн дээд сургуулийн Баклаврын диплом зэргээр нотлогдож байна. 

Дээрх үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч С.Ш ийг боловсролын хуурамч диплом ашиглан төрийн албанд ажиллаж, ажлын байрны тодорхойлолт болон төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлагыг хангахгүй байна гэж үзэн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. 

Мөн уг Санхүү, Эдийн засгийн дээд сургуулийн дипломын хуулбарыг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангуулан нэхэмжлэгч 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр буюу мөн оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/99 дүгээр тушаал гаргахаас өмнө шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг баримттай танилцсан гэдгээ шүүх хуралдаан дээр “....Хавтаст хэрэгтэй танилцсан, нэхэмжлэгчийн сургууль төгссөн диплом нь авагдсан байсан...” гэх тайлбарыг хийсэн. Үүнээс дүгнэхэд хариуцагч  нэхэмжлэгчийг Санхүү эдийн засгийн сургууль төгссөн болохыг маргаан бүхий Б/99 дүгээр тушаал гарахаас өмнө мэдэж байсан ба С.Ш нь ажлаас чөлөөлөгдөх үедээ тус ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан байжээ. 

Иймд маргаж буй Б/99 дүгээр тушаалын хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнээд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/99 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй байна. Хэдийгээр Нийгмийн даатгалын хэлтэст эрүүл мэндийн даатгалын чиг үүргийг нэгтгэж, нэршлийн хувьд өөрчлөгдсөн ч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/03 дугаар тушаалын  6  дугаар  хавсралт,  Баян-Өлгий  аймгийн  нийгмийн  даатгалын хэлтсийн 

даргын ажлын байрны тодорхойлолт болон ... аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолт зэргээс дүгнэхэд хэлтсийн даргын албан тушаалын чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хэвээр хадгалагдаж байх тул нэхэмжлэгчийг тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангахгүй гэж үзэх үндэслэлгүй юм.   

Мөн Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө 24.1.1-д “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн”, 24.1.2-т “төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн”, 24.1.3-д “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэх хуулийн зохицуулалттай. 

Хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн оролцогчдын хариу тайлбар, бодит нөхцөл байдал зэргээс дүгнэхэд нэхэмжлэгчийг анх хууль зүйн үндэслэлгүйгээр Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан тушаалаас нь чөлөөлж, улмаар шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч өөрөө маргаан бүхий ******* дугаар тушаалыг хүчингүй болгож дахин шинээр 2017 оны 5 дугаар сарын 23-ний өдрийн Б/99 “ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг гаргасан нь нэхэмжлэгчийн  хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, төрийн албан хаагчийн хуулиар хамгаалагдсан баталгаанд халдсан байна гэж шүүх дүгнээд Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл шагнал урамшууллаас бүрдэнэ”, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн “...урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар тооцон, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах...” нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч С.Ш нь 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Улсын нэг дүгээр төв эмнэлгийн “Эрхтэн шилжүүлэн суулгах төв”-д бөөр шилжүүлэн суулгуулж, 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл албан ёсны эмнэлгийн магадлагаатай байжээ. Ийнхүү ажилдаа эргэн орох ёстой байсан 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн энэхүү шүүхийн шийдвэр гарах 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлсийг С.Ш ийн цалингийн тооцооны карт болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/100 дугаар тушаалын дагуу тооцон үндсэн цалин 

/ 864.211 төг /,  төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 20 хувь / 172.842 төг /, зэрэг дэвийн нэмэгдэл 25 хувь / 216.053 төг / нийт 5,915,149 /таван сая есөн зуун арван таван мянга нэг зуун дөчин ес / төгрөгийг олгох нь зүйтэй байна.

Түүнчлэн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус актын улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол болох С.Ш ын / тухайн үед өвчний улмаас  хотод  эмчлүүлж  байсан /  ажил  хүлээлцэхээр  Улаанбаатар  хотоос  Баян-Өлгий аймаг руу 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ниссэн онгоцны зардал 333,500 / гурван зуун гучин гурван мянга таван зуу / төгрөг, Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахаар 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ирсэн болон 17-ны өдөр буцсан онгоцны зардал 380,500 / гурван зуун наян мянга таван зуу / төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд оролцохоор 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ирсэн болон 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр буцсан онгоцны зардал 384,700 / гурван зуун наян дөрвөн мянга долоон зуу / төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 11, 2017 оны 05 дугаар сарын 23, 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрүүдэд тус тус зарлагдсан шүүх хуралдаанд оролцохоор 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ирсэн болон 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр буцсан онгоцны зардал 453,000 /дөрвөн зуун тавин гурван мянга/ төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд оролцохоор 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ирсэн болон 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр буцсан онгоцны зардал 294,300 /хоёр зуун ерэн дөрвөн мянга гурван зуу/ төгрөгийн бодит зардлууд нь нэхэмжлэгчийн шүүхээр маргахтай холбогдсон өөрөөр хэлбэл  хариуцагчийн хууль зөрчсөн шийдвэрээс шууд үүдэлтэй байна. 

Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан “... биеийн байдлын улмаас Баян-Өлгий аймаг, Улаанбаатар хот хоёрын хооронд байнга зорчдог боловч нэхэмжлэлдээ зөвхөн захиргааны байгууллагаас гаргасан хууль бус захиргааны актаас үүдэн гарсан үйл ажиллагаанд зарцуулагдсан бодит зардлыг л нэхэмжилсэн” гэх тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.  

Иймд захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас  нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, түүнд учруулсан хохирол нийт 1,846,000 /нэг сая найман зуун дөчин зургаан мянга/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.3, 106.3.4, 106.3.7, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Ш ийн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд  нь  хангаж,  Эрүүл  мэнд,  нийгмийн  даатгалын  ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар тушаалыг хууль бус байсан болохыг  тогтоож, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/99 дугаар тушаалыг хүчингүй болгож, С.Ш ийг  урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргаар томилохыг хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад даалгасугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2017 оны 1 дүгээр сарын 02-ний өдрөөс эхлэн энэхүү шүүхийн шийдвэр гарах 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 5,915,149 /таван сая есөн зуун арван таван мянга нэг зуун дөчин ес/ төгрөг, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид учруулсан хохирол 1,846,000 /нэг сая найман зуун дөчин зургаан мянга/ төгрөгийг  нэхэмжлэгч С.Ш эд олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн “Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын даргын албан тушаалын урамшууллыг нөхөн олгох” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.  

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ДОЛГОРСҮРЭН