Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2016/04765

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, *******,,,ны байранд байрлах “Сувилахуй” өрхийн эмнэлэгт холбогдох 

Ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 3,300,000 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: М.******* нь Баянзүрх дүүргийн,ны “Сувилахуй” өрхийн эрүүл мэндийн төв “БГБХН”-д 2012 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 23 тоот тушаалаар их эмчээр ажиллаж байсан бөгөөд 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Баянзүрх дүүргийн,ны “Сувилахуй” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 36 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн билээ. Миний бие дээрх тушаалд гомдолтой байсан тул тус шүүхэд ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсон бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргаж Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2767 тоот шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 832 тоот магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 667 тоот тогтоолоор тус тус нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдсэн тул Баянзүрх дүүргийн,ны “Сувилахуй” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/25 тоот ажилд авч ажиллуулах тухай тушаал гарсан билээ.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шийдвэр гаргасан өдрөөс ажилд орох хүртэлх үеийн цалин болох 3,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаас 2015 оны 4 дүгээр 20-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардлагаас татгалзаж байна гэв.

 

Хариуцагч “Сувилахуй” өрхийн эрүүл мэндийн төв БГБХН шүүхэд гаргасан тайлбарт: М.*******ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. М.*******ы нэхэмжлэлд дурьдсан үйл баримтын тухайд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2767 дугаар шийдвэр гарч М.*******ыг “Сувилахуйн өрхийн эрүүл мэндийн төв” БГБХ нөхөрлөлийн их эмчийн ажилд эгүүлэн тогтоож, Баянзүрх дүүргийн “Сувилахуй өрхийн эрүүл мэндийн төв” БГБХ нөхөрлөлөөс 3,473,936 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан М.*******ы эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.  

Шүүхийн шийдвэрийн дагуу дүүргийн “Сувилахуй” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2015 оны 11 сарын 23-ны өдрийн Б/25 дугаар М.*******ыг “Ажилд авч ажиллуулах тухай” тушаал гарган, “Сувилахуй” өрхийн эрүүл мэндийн төвөөс 3,473,936 төгрөгийг М.*******д шилжүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл төлсөн тухай бичилт хийж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. М.*******ы Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шийдвэр гаргасан өдрөөс ажилд орох хүртлэх үеийн цалин болох 3.000.000 төгрөгийг гаргуулж нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй юм.

М.*******ы нэхэмжлэлийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2767 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 832 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 667 дугаар тогтоолоор тус тус шийдвэрлэсэн. Ииргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.6 “Нэхэмжлэлд дурьдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр ... байгаа” тохиолдолд шүүгч захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан байдаг.

Иймд М.*******ы шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Харин нэхэмжлэгч М.*******д бас тодорхой хэмжээний буруу байгаа гэж үзэж байгаа тул 3,300,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тал хувиар нь зохицоод эвлэрч болох юм гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч “Сувилахуй” өрхийн эрүүл мэндийн төв БГБХН-д холбогдуулан, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 3,300,000 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх тухай шаардлагаас татгалзаж 3,300,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна.

“Сувилахуй эрүүл мэндийн төв” БГБХН-ийн их эмчээр ажиллаж байсан М.*******ыг ажлаас чөлөөлсөн тус нөхөрлөлийн даргын 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаар тушаалыг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2767 дугаар шийдвэрээр хууль бус болохыг тогтоож, М.*******ыг ажилд нь эгүүлэн тогтоосон бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

Б.Лхагвыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бөгөөд тэрээр ажилгүй байсан нийт хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу хариуцагчаас шаардах эрхтэй.

Хариуцагч нь М.*******ыг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дээд шатны шүүхүүдэд гомдол гаргасан байх бөгөөд хэргийг давж заалдах шатны шүүх 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр, хяналтын шатны шүүх 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр шийдвэрлэсэнээс хойш 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 3,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

М.*******ыг ажилд эгүүлэн тогтоосон 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш түүнийг ажилд авч ажиллуулах тухай Сувилахуй ӨЭМТ даргын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн б/25 дугаар тушаал гаргах хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааг тооцоход нийт 151 хоног байна.

Нэхэмжлэгч М.******* нь Сувилахуй ӨЭМТ-д их эмчээр ажиллаж байхдаа сарын үндсэн цалин 450,000 төгрөг, ур чадварын нэмэгдэл 15 хувь авдаг байсан болох нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2767  дугаар шийдвэрээр нэгэнт тогтоогдсон бөгөөд түүний сард авч байсан дундаж цалин хөлс 517,500 төгрөг болно.

Иймд нэхэмжлэгч М.*******д дээр дурдсан ажилгүй байсан хугацааны цалин 3,634,534 төгрөг олгогдохоор байна. (517,500/21.5=24069төгрөг, 151 хоног*24069=3,634,534)

Гэвч нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 3,300,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд нэхэмжлэлийг хангах нь зүйтэй.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч “Сувилахуй өрхийн эрүүл мэндийн төв” БГБХН-с ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 3,300,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.*******д олгосугай.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т тус тус зааснаар, ажилгүй байсан бүх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 67,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Сувилахуй өрхийн эрүүл мэндийн төв” БГБХН-с улсын тэмдэгтийн хураамжид 67,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.УНДРАА