Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2016/04766

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2016/04766

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Консул 12 гудамж, 317 тоотод оршин суух, Тай овогт Цэцгээгийн Хонгорзул /регистрийн дугаар ШЗ70110405/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, сургуулийн гудамж, 1927 тоотод оршин суух, Аруд овогт Дүгэржавын Оюунчимэг /регистрийн дугаар СЭ68011360/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, сургуулийн гудамж, 1927 тоотод оршин суух, Боржигин овогт Шагдарын Эрдэнэхуяг /регистрын дугаар СЩ73040513/ нарт холбогдох,

 

7,840,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Хонгорзул нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Цэцгээ овогтой Хонгорзул би Дүгэржавын Оюунчимэг, Шагдарын Эрдэнэхуяг нартай 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 7,000,000 төгрөгийг өгсөн. Мөн өдөр барьцааны гэрээг байгуулсан ба барьцааны зүйлд Дүгэржавын Оюунчимэг, Шагдарын Эрдэнэхуяг нарын өмчлөлд бүртгэлтэй Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн гудамж, 1927 тоотод хаягт байршилтай 49м² талбайтай, хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг мөн тухайн хаягт 700м² газар өмчлөх эрхийн гэрчилгээг барьцаалсан. Д.Оюунчимэг, Ш.Эрдэнэхуяг нар нь 2016 оны 4 дүгээр сарын 14-нийг хүртэлх хугацаанд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Иймд зээлийн гэрээг цуцалж, зээлдүүлсэн мөнгө болон 2016 оны 1 дүгээр сараас 3 дугаар бар хүртэлх хугацааны зээлийн хүүг тооцон 7,840,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Зохигч эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: “Нэхэмжлэгч Ц.Хонгорзул би хариуцагч Д.Оюунчимэг, мөн Ш.Эрдэнэхуяг нартай эвлэрлийн гэрээ байгуулж, үлдэгдэл мөнгө болох 6,540,000 төгрөгийг /7.840.000 төгрөгөөс 2016 оны 6 дугаар сарын 12-нд 1,300,000 төгрөгийг авсан/ 2016 оны 6 дугаар сарын 13-аас 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулахаар тохиролцов. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгч Ц.Хонгорзул, хариуцагчид Д.Оюунчимэг, Ш.Эрдэнэхуяг” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Хонгорзул нь Д.Оюунчимэг, Ш.Эрдэнэхуяг нарт холбогдуулан 7,840,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Оюунчимэг, Ш.Эрдэнэхуяг нар нь 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч Ц.Хонгорзулд 1,300,000 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэгдэл хэсэг болох 6,540,000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаанд нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн нь зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

                                                                                                                             

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн,  гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Ц.Хонгорзулын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Оюунчимэгт холбогдох 7,840,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Д.Оюунчимэг, Ш.Эрдэнэхуяг нар нэхэмжлэлийн шаардлагаас 1,300,000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгчид төлж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 6,540,000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд нэхэмжлэгч Ц.Хонгорзулд бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.5, 59 дүгээр зүйлийн 59.4-т тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,390 төгрөгийн 70,195 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 70,195 төгрөгийг улсын төсвөөс буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 дугаар данснаас, хариуцагч Д.Оюунчимэг, Ш.Эрдэнэхуяг нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,195 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Хонгорзулд олгосугай.

 

  1. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                 Б.УНДРАА