| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2016/04264/И |
| Дугаар | 101/ШШ2016/04792 |
| Огноо | 2016-06-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 101/ШШ2016/04792
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******, “Жи мобайл” ХХ /хуулийн этгээдийн регистрийн дугаар *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******,******* тоотод оршин суух овогтой ын /регистрийн дугаар /-д холбогдох,
“Зээлээр худалдах-худалдан авах гэрээний төлбөрт 180,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэглэгч А. нь манай компанитай 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тоот, төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, NP10 төхөөрөмжийг худалдан авсан. Гэвч хэрэглэгч А. нь сүүлийн 6 сарын хуагцааны төлбөр болох 120,000 төгрөгийг төлөхөөс зайслхийж байна. Хэрэглэгч А.ээс 120,000 төгрөг, гэрээний 5 дугаар зүулийн 5.3-т заасны дагуу 279 хоногийн алданги 60,000 төгрөг, нийт 180,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. А. нь төхөөрөмжийн төлбөрөөс 60,000 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн тул үлдэх 60,000 төгрөг болон алданги 60,000 төгрөг, нийт 120,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч А. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Алданги 60,000 төгрөгийг төлөх боломжгүй байна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь А.эд холбогдуулан, төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 180,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэгт авагдсан, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан, “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн нэхэмжлэх зэргээр хариуцагч А. нь интернет төхөөрөмжийн төлбөр 120,000 төгрөг болон гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар алданги 60,000 төгрөг, нийт 180,000 төгрөгийг нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-д төлөх үндэслэлтэй болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч А. нь нэхэмжлэгч талд хэлэлцэн тохирсон үнийг гэрээнд заасан цаг хугацаанд төлөх үүргийг хүлээх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.
Хариуцагч А. нь дээрх төхөөрөмжийн төлбөрөөс 60,000 төгрөг төлсөн байх бөгөөд үлдэх 60,000 төгрөг болон алданги 60,000 төгрөг, нийт 120,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч А.ээс 120,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Жи-мобайл” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.ээс 4550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Жи-мобайл” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА