| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2016/05483/И |
| Дугаар | 101/II2016/04826 |
| Огноо | 2015-06-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2015 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 101/II2016/04826
| 2016 оны 06 сарын 20 өдөр | Дугаар 101/ШШ2016/04826 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 73 байр, 405 тоотод оршин суух, Боржигон овогт Маамын Хоролсүрэн /регистрийн дугаар ЙЗ78090400/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Шар хадны 22 дугаар гудамж, 356 тоотод оршин суух, Хан Хөгшин овогт Баатарын Бадамцэцэг /регистрийн дугаар ЙР85122809/-д холбогдох,
244,598.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Хоролсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Маам овогтой Хоролсүрэн би Баатар овогтой Бадамцэцэгт 2013 оны 06 дугаар сарын 01-ны өдөр “Скайтел” ХХК-ны дараа төлбөртийн азийн дугаар болох 96911919 дугаарыг өөрийн нэрийн өмнөөс авч өгсөн болно. Өөрөөр хэлбэл Б.Бадамцэцэг нь тухайн үед бичиг баримтгүй байсан. Б.Бадамцэцэг нь тус дугаарын ярианы төлбөрөө өдий хүртэл төлөөгүй учир “Скайтел” ХХК нь надаас нэхэмжилж байгаа бөгөөд 96911919 дугаарын 2013 оны 9,10 дугаар сарын ярианы төлбөр 244,598.91 төгрөг гарсан байна. Миний бие Б.Бадамцэцэгтэй утсаар нь ярьж учир явдлыг тайлбарлахад: “төлнө, эргээд таньруу залгана” гэж хэлсэн боловч дахин яриагүй. Мөн би удаа дараа дугаар луу нь залгасан боловч аваагүй, бас өөр дугаараас залгахаар таслаад ярихгүй байхаар нь мессеж үлдээсэн хариу ирээгүй. Тэгэхээр нь гэрийн хаягаар нь явж очсон боловч байхгүй тийм нэртэй хүн байдаггүй гэсэн тайлбар өгсөн.
Иймд Б.Бадамцэцэгээс 96911919 дугаарыг ярианы төлбөрт гарсан 244,598.91 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч М.Хоролсүрэн шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: Маам овогтой Хоролсүрэн миний бие хариуцагч Б.Бадамцэцэгт холбогдуулан 244,598.91 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Б.Бадамцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан болно. Иймд нэхэмжлэгч би нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Хоролсүрэн нь Б.Бадамцэцэгт холбогдуулан 244,598.91 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.Хоролсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлтээр тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,000 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5-д заасны дагуу улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч М.Хоролсүрэнгийн нэхэмжлэлтэй, Б.Бадамцэцэгт холбогдох 244,598.91 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч М.Хоролсүрэн нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч М.Хоролсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УНДРАА