| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2016/05360/И |
| Дугаар | 101/ШШ2016/04827 |
| Огноо | 2015-06-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 101/ШШ2016/04827
| 2016 оны 06 сарын 20 өдөр | Дугаар 101/ШШ2016/04827 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо,13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөөнд өөрийн байранд байрлах, УБЦТС ТӨХК-ийн Баянзүрх Хэрэглэгчдэд үйлчлэх төв /регистрийн дугаар 2646161/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Сэлбийн 46 дугаар гудамжны 1009 тоотод оршин суух, Боржигон овогт Чулууны Сарантуяа /регистрийн дугаар СЦ69032805/-д холбогдох
967,613 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жанаргүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч УБЦТС ТӨХК-ийн Баянзүрх Хэрэглэгчдэд үйлчлэх төв нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жанаргүл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цахилгаан эрчим хүчний хэрэглэгчийн 5025499 кодтой, 504113 тоот гэрээтэй Ч.Сарантуяа нь 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 03 дугаар сарыг дуустал 967613 төгрөгийн цахилгаан эрчим хүч хэрэглэж, төлбөрөө одоо хүртэл улсад төлөөгүй байгууллагыг хохироож байгаа тул Чулууны Сарантуяагаас 967,613 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаад байна гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төв нь хариуцагч Ч.Сарантуяад холбогдуулан 967,613 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх, дээрх нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч Ч.Сарантуяад нэхэмжлэлийн хувийг 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр гардуулан өгсөн боловч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан хариу тайлбараа шүүхэд гаргаж өгөөгүй болно.
Хэрэгт авагдсан, Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээгээр Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Сэлбийн 46 дугаар гудамжны 1009 тоотод оршин суух, Боржигон овогт Чулууны Сарантуяа нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хэрэглэгч мөн байх бөгөөд цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлангаар хариуцагч Ч.Сарантуяа нь 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 3 дугаар сарыг дуустал 967,613 төгрөгийн цахилгаан эрчим хүч ашигласны төлбөрийг төлөөгүй болох нь тогтоогдож байна.
Цахилгаан эрчим хүчээр хангагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төв нь дээрх гэрээнд заасан үүргээ гүйцэтгэсэн байх бөгөөд хэрэглэгч Ч.Сарантуяа нь гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж төлбөрөө төлөх үүрэгтэй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.
Хариуцагч нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Сарантуяагаас 967,613 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,773 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Сарантуяагаас 27,773 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА