| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2016/05468/И |
| Дугаар | 101/ШШ2016/04828 |
| Огноо | 2016-06-20 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 101/ШШ2016/04828
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,******* тоотод байрлах, “Мөнхийн үргэлжлэл” ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар 5039223/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******, 1 дүгээр хороо 12 дугаар хороолол,******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******т /регистрын дугаар /-т холбогдох
9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч О.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2013 онд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн конторын барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байхад албан өрөөнүүдэд хийгдэх явган ханын материалыг захиалагч өөрөө хүн томилон явуулж материал авхуулах шийдвэр гаргасан. Захиалагчийн санал болгож ирүүлсэн иргэн *******ийн *******т манай компани 2013 оны 9-р сарын 17-ны өдөр 16,200,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгч явган ханын материал авхуулахаар БНХАУ руу явуулсан.
Гэвч О.******* нь тохиролцсон хугацаандаа шаардлага хангасан материал нийлүүлээгүй тул бид дахин хөрөнгө гаргаж дээрх ажлыг хийж гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өгсөн юм. Нэгэнт материалаа нийлүүлээгүй тул О.*******ийг байгууллагад учруулсан хохиролоо нөхөн төлөхийг удаа дараа шаардсан бөгөөд бидний шаадлагын хариуд 7,200,000 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд 9 000 000 төгрөгийг нөхөн төлөөгүй байгаа юм.
Иймд иргэн О.*******ээр 9,000,000 төгрөгийг нөхөн төлүүлж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч О.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ахыг би урьд өмнө танихгүй. над руу утасдаад гэдэг хүнээс мөнгө очиж аваарай гэсэн. Тэгээд би ахтай очиж уулзсан надаас юу хийдэг юм гэж асуусан, би юу хийдгээ хэлээгүй. миний хажууд руу ярьсан. Тэгээд надад мөнгийг өг гэсэн. Тэгээд би иргэний үнэмлэхээ гаргаж ирээд гарын үсэг зураад авсан. Би той гэрээ хийгээгүй. Намайг урагшаа явах гэж байтал явган хана аваад ирээч гээд 6.200.000 төгрөг өгсөн. Би урдаас явган ханыг авчирсан. Би өөрөө барилга дээр нь буулгасан. 7 хоногийн дараа над руу утасдаад энэ явган хана чинь манайд нийцэхгүй байна, ав гэсэн. Би надад хийх газар байхгүй та аргалж бай гэсэн. Тэгээд ийн найзынх нь дүүгийн гаражинд аваачиж хийсэн. Би ахтай уулзаж, олон удаа намайг дарамтлаад байна гэж хэлсэн. 7.200.000 төгрөгийг ах оос авсан надаас аваагүй. Би ийн найз хүүхнийх нь хими цэвэрлэгээнд 50% хөрөнгө оруулагч гэж явдаг байсан. Тэгээд намайг урагшаа явахдаа явган хана аваад ирээч гэсэн. н. танай 2 охиныг хүнд зааж өгч хүчиндүүлнэ, танайх амьдардаг газрыг мэднэ гэх мэтээр намайг дарамталдаг байсан. Тэгээд би найз хүүхэнд нь хэлсэн чинь тэр хүүхэн нь би чамд 3.000.000 төгрөг олчилоо гэсэн. Тэгээд би очоод нотариатаар гэрээ хийгээд мөнгийг авчихаад та энэ 3.000.000 төгрөгийг аваачаад өгчихөөрэй гээд явсан. Өнгөрсөн жил намайг 3.000.000 төгрөгийн өртэй гээд шүүхэд өргөдөл өгсөн байсан. 16.200.000 төгрөг авсан нь үнэн. ах ийг танина. Гол нь гэж энэ залуу намайг өрөнд оруулсан.
н.Дарамждорж нь намайг гэж хүний ажлын газар луу очоод мөнгө авчих гэсэн. Тэгээд би ахтай очиж уулзахад ах руу утсаар ярьчихаад надад мөнгө өгсөн. Би мөнгийг авчихаад руу ярьсан чинь ажил руу битгий орж ирээрэй, ажлын гадаа ирээд яриарай гэсэн. Тэндээс бид 2 тэдний ажлын гаднаас машинд нь суугаад 11 дүгээр хороололын хими цэвэрлэгээний газарт очсон. Найз хүүхнийх нь сэйфэнд мөнгөө хийсэн. Тэгээд 380 м.кв явган хана эндээс 10.500.000 төгрөгөөр авах юм байна гээд тэр 2 надад 6.200.000 төгрөг өгсөн. Тэгээд би гэрлүүгээ орход ээж байсан, ээжид би ын найз надад явган хана захисан гэсэн ээж надад мөнгийн боож өгсөн. Ноднингийн цагаан сараар би ыг урагшаа дагуулж яваад явган хана авсан хүнтэйгээ уулзуулсан гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Мөнхийн үргэлжлэл” ХХК нь хариуцагч О.*******т холбогдуулан 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримт болох О.*******ийн гэх иргэний үнэмлэхийн хуулбар бүхий цаасан дээр “16,200,000 төгрөг бэлэн авлаа. ******* 2013.9.17-нд ” гэсэн гараар бичсэн баримтыг хариуцагч О.******* үгүйсгээгүй бөгөөд гэгчийн гуйлтаар БНХАУ-аас явган хана авч ирж өгөхөөр 16,200,000 төгрөгийг Н.гээс хүлээн авсан тухайгаа шүүх хуралдаанд тайлбарласан болно.
Хэдийгээр нэхэмжлэгч “Мөнхийн үргэлжлэл” ХХК нь “16,200,000 төгрөг бэлэн авлаа. ******* 2013.9.17-нд ” гэсэн гараар бичсэн баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч нэхэмжлэлд дурдсан явган ханыг авч ирүүлэх буюу бараа материал нийлүүлэх талаар хэлцэл хийсэн, харилцан тохиролцсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч О.******* нь “Мөнхийн үргэлжлэл” ХХК-д явган ханыг БНХАУ-аас авч ирж өгөхөөр үүрэг хүлээсэн гэх нөхцөл байдал нотлогдож тогтоогдсонгүй.
Нэхэмжлэлд “...тохиролцсон хугацаандаа шаардлага хангасан материал нийлүүлээгүй...” гэж дурдсан боловч харилцан үүрэг хүлээсэн хэлцэл талуудын хооронд хийгдээгүй ажээ.
Дээр дурдсанаар материалаа нийлүүлээгүй тул О.*******ийг байгууллагад учруулсан хохирлоо нөхөн төлөхийг шаардсан бөгөөд бидний шаардлагын хариуд 7,200,000 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд одоо 9,000,000 төгрөгийг төлөөгүй хэмээн нэхэмжлэлд дурдсан боловч нэхэмжлэгч “Мөнхийн үргэлжлэл” ХХК нь 7,200,000 төгрөгийг О.*******ээс өөрөөс нь буцааж авсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, “...7,200,000 төгрөгийг ах оос авсан надаас аваагүй.” гэх хариуцагч О.*******ийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй тул О.******* 16,200,000 төгрөг хүлээн аваад 7,200,000 төгрөгийг “Мөнхийн үргэлжлэл” ХХК-д буцаан өгсөн гэж үзэхэд учир дутагдалтай байна.
Хэдийгээр хариуцагч О.******* нь өөрийн хамтран ажилладаг хүүхний найз гэх ийн гуйлтаар явган хана авч ирж өгөхөөр тохиролцож, улмаар 16,200,000 төгрөгийг гээс авч, н.ид мөнгийг өгсөн, уг мөнгөнөөс н., н. нар түүнд 6,200,000 төгрөгийг өгч явуулсан гэх тайлбараа нотлох баримтаар нотлоогүй боловч, О.******* болон “Мөнхийн үргэлжлэл” ХХК-ийн хооронд аливаа эрх зүйн харилцаа үүссэн, О.*******ийг “Мөнхийн үргэлжлэл” ХХК-ийн хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан, хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Өөрөөр хэлбэл, О.******* 16,200,000 төгрөгийг гээс авч, н.ид өгөөд уг мөнгөнөөс 6,200,000 төгрөгийг авч явган хана авч ирэхээр явсан хэмээн хэргийн нөхцөл байдлын талаар тайлбарласан хариуацагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж нотлоогүй болно.
Иймд О.*******ээс 9,000,000 төгрөг гаргуулах тухай “Мөнхийн үргэлжлэл” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА