| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 168/2019/0263/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/270 |
| Огноо | 2019-11-01 |
| Зүйл хэсэг | 10.1.2, |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 2019/ШЦТ/270
2019 10 17 2019/ШЦТ/270
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж, шүүгч Л.Батжаргал, С.Насанбуян нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Иргэдийн төлөөлөгч Г.Дугарбаатар
Улсын яллагч Ц.Лхамсүрэн
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О
Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Энхтуяа
Шүүгдэгч М.Э, У.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В ” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Саминд овогт М. Э Улаан залуут овогт У.О нарт холбогдох 19210................дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
1. Монгол Улсын иргэн, 1986 оны дугаар сарын -ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, эрэгтэй, 33 настай, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 1, Дорнод аймаг Хэрлэн сум .. дүгээр баг Заниатын ......тоотод оршин суух, урьд ял шийтгэлж байгаагүй, улсаас авсан гавъя шагналгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Саминд овогт М.Э /РД: ЛЛ /,
2. Монгол Улсын иргэн, 1985 оны . дугаар сарын .-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Малчны .....тоотод оршин суух, урьд ял шийтгэлж байгаагүй, улсаас авсан гавъя шагналгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Улаан залуут овогт М.О /РД:ФБ/,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч М.Э нь 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 15-16 цагийн орчимд согтуурсан үедээ У.О бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Малчны 6-01 тоотод Н.А..... биед олон тооны хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл учруулан хоолойг нь боомилж онц харгис хэрцгий аргаар алсан, талийгаач Н.А гэрээс 2 ширхэг мөнгөн аяга, нокиа 6610 маркийн гар утас 1 ширхэг, нокиа 3220 маркийн гар утас 1 ширхэг, бугуйн цаг 2 ширхэг, яасан иштэй хутга 1 ширхэг, эвхэгддэг тонгорог 1 ширхэг зэрэг 827.000 /найман зуун хорин долоон мянга/ төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг тус тус үйлдсэн,
Шүүгдэгч У.О нь 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 15-16 цагийн орчимд согтуурсан үедээ М.Э бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Малчны 6-01 тоотод Н.А биед олон тооны хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл учруулан хоолойг нь боомилж онц харгис хэрцгий аргаар алсан, талийгаач Н.А гэрээс 2 ширхэг мөнгөн аяга, нокиа 6610 маркийн гар утас 1 ширхэг, нокиа 3220 маркийн гар утас 1 ширхэг, бугуйн цаг 2 ширхэг, ясан иштэй хутга 1 ширхэг, эвхэгддэг тонгорог 1 ширхэг зэрэг 827.000 /найман зуун хорин долоон мянга/ төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Энь 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 15-16 цагийн орчимд согтуурсан үедээ У.О бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Малчны 6-01 тоотод Н.А ийн биед олон тооны хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл учруулан хоолойг нь боомилж онц харгис хэрцгий аргаар алах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар,
талийгаач Н.А ийн гэрээс 2 ширхэг мөнгөн аяга, нокиа 6610 маркийн гар утас 1 ширхэг, нокиа 3220 маркийн гар утас 1 ширхэг, бугуйн цаг 2 ширхэг, ясан иштэй хутга 1 ширхэг, эвхэгддэг тонгорог 1 ширхэг зэрэг 827.000 /найман зуун хорин долоон мянга/ төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,
Шүүгдэгч У.О нь 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 15-16 цагийн орчимд согтуурсан үедээ М.Э бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Малчны ......тоотод Н.А ийн биед олон тооны хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл учруулан хоолойг нь боомилж онц харгис хэрцгий аргаар алах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар,
талийгаач Н.А ийн гэрээс 2 ширхэг мөнгөн аяга, нокиа 6610 маркийн гар утас 1 ширхэг, нокиа 3220 маркийн гар утас 1 ширхэг, бугуйн цаг 2 ширхэг, яасан иштэй хутга 1 ширхэг, эвхэгддэг тонгорог 1 ширхэг зэрэг 827.000 /найман зуун хорин долоон мянга/ төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1921………… дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “... 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн үдийн үед яг хэдэн цаг болж байсныг нь санахгүй байна. ...бид хоёр баруун зүгт алхаад явж байсан чинь хашаан дотор хүн харагдсан чинь О “Энэ айлруу оръё” гэж хэлээд хашааны хаалгыг балбасан юм. Тэгсэн чинь тэр хүн ирээд бид хоёрыг оруулахгүй байсан болохоор буцаад баруун зүгт алхаж байсан чинь нөгөө хүн эргээд хашааны хаалгаа онгойлгоод “Хүрээд ир” гэж хэлээд дуудсан ...тэгсэн чинь тэр ах манайхруу ор гэж хэлсэн болохоор бид хоёр гэрлүү нь орсон. Гэрт нь ороод баруун талын сандал дээр би сууж О зүүн талын сандал дээр нөгөө ах ширээний хойно суугаад тал шил архиа уусан. О тэр ах хоёр хоорондоо юм ярьж байсан. О өмнө нь охинтой нь үерхдэг байсан юм байна лээ. Та намайг салгасан гэж хэлээд хоорондоо муудалцаж эхэлсэн. Ингээд тэр хоёр бие биенийхээ цамцнаас заамдалцаад босоод зогсож байгаад тэр ахыг О сандал дээр суулгаад О өөрөө босож зогсоод замдаад сандалруу түлхээд байсан. Тэгэхээр нь хиам зүсэж өгч байсан хутгийг ширээн дээрээс аваад баруун хөлөн дээр нь хутгаараа дарсан чинь орчихсон цус гараад ирсэн. Дахин нэг удаа хутгаараа дарсан чинь нөгөө ах “Яая гэж хэлээд хашгираад байсан чинь О “Наад хүнийг чинь гүйцээхгүй бол болохгүй. Бид хоёрыг цагдаад хэлчихнэ гэж хэлээд тэр хавьд байсан цэнэглэгчээр би хүзүүгээр нь боож арагш татсан боловч тасарчихсан чинь О миний сууж байсан сандал дээр нөгөө хүнийг дараад унасан. Ингээд О хоолойг нь боосон боловч дийлэхгүй байсан болохоор намайг амыг нь дарж бай гэж хэлэхээр нь амыг дарсан. Тэгсэн чинь нөгөө хүн хөдөлгөөнгүй болохоор нь хоёулаа больсон боловч хоолой нь дуугараад байсан. Тэгэхлээр нь гэрт байсан цагаан өнгийн даавуун уяагаар боосон болгоод орхье гэж хэлээд сандал дээрээс авчираад гэрийн голд байсан баганы хадаасанд уяаг нь өлгөсөн чинь хадаас нь юм уу, уяа нь тасарсан юм уу газарт унасан. ...Оорж ирээд “Хоёулаа одоо явъя” хүн амьтан харчих байх. Шатсан болгоод орхие гэж хэлэхээр нь пийшингийн хажуу талд байсан календарыг би авч шатаагаад шидэж орхиод гэрээс гарсан. Тэгсэн чинь О “Гал тавьсан юм уу” чи харчих гэж хэлэхээр нь буцаад орсон чинь гэдсэн дээр нь календарь шатаж байсан болохоор буцаж гарч ирээд “Асаж байнаа гэж хэлээд бид хоёр хашааны баруун талаар даваад “Саяг” дэлгүүрийн зүүн урд талын дэлгүүрээс ямар нэгэн зүйл Оавсан. Одоо санахгүй байна. Ингээд бид хоёр Бунханы 80 айл хүртэл алхаад цагаан өнгийн такси бариад “Тулга” зочид буудалд ирсэн. Тулга буудалд ...хэвтэж байгаад унтчихсан байсан. О орж ирээд намайг сэрээгээд гар утас хаана байна гэж хэлэхээр нь ширээрүү харсан чинь байхгүй болчихсон байсан. Мөн цонхны давцан дээр байсан мөнгөн аяга алга болчихсон байсан. ...2019 оны 03 дугаар сарын 16-ны өглөө ямаа самнаад байж байхад 12 цагийн орчимд цагдаа нар ирээд бид хоёрыг аймгийн төвд авчирсан юм. ...Талийгаач бид хоёрыг анх ороход мөнгөлсөн аяганд цай хийж өгч байсан бөгөөд уг аягыг буудалд орсны дараа авсан гэдгээ мэдсэн юм. ...үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна... гэх мэдүүлэг /2-р хавтасны 84-88 дугаар хуудас/
Шүүгдэгч У.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн яг хэдэн цаг байсныг санахгүй байна. ...архи уучихсан байсан болохоор нэлээн согтсон байсан болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар талийгаач А ахтай түүний дүүгийн охин Нинжээгийн талаар яриад сууж байснаа санаж байна. Нэг ухаан орсон чинь Э “Энэ ахыг чинь хутгалчихлаа гэж хэлэхээр нь харсан чинь орныхоо хажуу талд газарт ор налаад нэг л хөдөлгөөн муутай сууж байсан болохоор үхээгүй бол бүр аймар зүйл болох нь гэж бодоод сандраад тэнд уяа шиг юмаар талийгаач А ахын хоолойг боосон. Ямар ч байсан гартаа юм бариад боож байснаа санаж байна. Ингээд үхсэн байх гэж бодоод хоолойг нь боохоо больж тавьсан. ...талийгаач А ахын ...авдар дотор хамгийн дээд талд 2 ширхэг мөнгөн аяга, нэг хутга, авдар дээр нь байсан нэг хутгыг авсан бөгөөд “Э хэдэн халбага байна авчих уу” гэж хэлээд Э халбагыг авсан. Яг хэдэн ширхэг халбага авсан болохыг хэлж мэдэхгүй байна. Бид хоёр хоорондоо ярилцаад амиа хорлосон байдалтай болгох гэж гэрийн голд байсан баганаас боож орхих гэсэн боловч талийгаачийг өргөж болохгүй байсан. Тэгээд шатаачих юм уу гэж хоорондоо ярилцаад “Э шатаагаад араас гараад ирье” гэж хэлээд гэрт үлдэж, би түрүүлээд гарсан. Э араас гарч ирээд бид хоёр хашааны баруун талаар даваад баруун тийшээ төв рүү явсан. Нэг мэдсэн чинь Тулга буудлын гадаа ирчихсэн байсан. ...А ийн гэрээс авсан мөнгөн аягыг барьцаанд тавих гэж онгорхой ломбард хайгаад такситай явсан. Ингээд Центр пойнтын зүүн хойноос ордог хаалгаар Э таксины жолоочтой хамт ороод ирэхдээ 70000 төгрөгөнд тавьсан гэж хэлж байсан. ...талийгаач А ийн гэрээс хоёр мөнгөн аяга авсан бөгөөд нэгийг нь хулгайд алдчихсан юм. ...2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр цагдаа нар бид хоёрыг аймгийн төвд авчирсан. ...Ямар шалтгааны улмаас амь насыг нь хөнөөх болсноо мэдэхгүй байна. Ямарч учраас гэж гэрээс нь эд зүйл авсан болохоо мэдэхгүй байна. Зарах гэж л авсан байх. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /2-р хавтасны 77-80 дугаар хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд: “…2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 07 цагийн орчимд намайг гэртээ байж байхад талийгаач А ах миний гар утасруу залгаад ойр зуурын зүйл ярилцаад утсаа салгасан юм. ...2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ...талийгаач А ахын гар утасруу өглөө залгасан боловч утас нь холбогдох боломжгүй байсан юм. Ингээд дахин гар утасруу нь залгаж үзсэн боловч холбогдох боломжгүй байсан. 2019 оны 03 дугаар сарын 13-ны орой охин О залгаж “Чи ахруугаа оч” утас нь холбогдохгүй байна гэж хэлсэн боловч унаа байхгүй байсан учраас очиж чадаагүй юм. Ингээд 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн өглөө дахин гар утасруу нь залгасан боловч холбогдох боломжгүй байсан учраас охин О-г очоод үз гэж хэлсэн. Ингээд орой 18 цагийн орчимд очиж үзсэн чинь нас барчихсан байна гэж хэлэхээр нь шууд Улаанбаатар хотоос Дорнод аймагруу гарсан юм. Ингээд Дорнод аймагт 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 07-08 цагийн орчимд ирэхэд талийгаач А ахын гэрийн гадаа цагдаа нар байсан. Ингээд 2-3 хоног гэрлүү нь орж чадаагүй хамгаалалтанд авчихсан байсан. ...Талийгаач ахын гэрээс миний мэдэж байгаагаар улаан өнгөтэй жижиг цоожтой хайрцаг дотроос 2 ширхэг хуучны комендерский цаг алга болсон. Хоёулаа шинэ цаг байсан. 1 цаг 1980-иад он, нөгөө цаг нь 1990 оны бугуйн цаг байсан юм. Нийт 5 мөнгөн аяга алга болсон бөгөөд бага гарын мөнгөн аяга 2 ширхэг /аав ээжийн хэрэглэж байсан аяга/, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг байсан. Яг онцлог содон шинж тэмдэгээр нь хэлж мэдэхгүй байна. Бугын эврээр хийсэн иштэй гялгар никель хутга 1 ширхэг, бага хэмжээтэй донгорог зэрэг алга болсон байсан. Яг өөр ямар эд зүйлс алга болсонг хэлж мэдэхгүй байна. Миний мэдэж байгаагаар ийм л зүйл алга болсон байна. Бугуйн цаг одоо УИХ-дэлгүүрт 450.000 төгрөгөөр зарагдаж байгаа болохоор нэг цагийг нь 450.000 төгрөгөөр үнэлнэ. Бага гарын мөнгөн аягыг 250.000 төгрөг нийт 500.000 төгрөг. Харин дунд гарын сүүлийн үеийн мөнгөн аягыг нэг ширхэгийг 200.000 төгрөгөөр үнэлж байна. Нэг ширхэг хутгыг 100.000 төгрөгөөр үнэлж байна. Мөн талийгаач А ахын гэрт 4-5 ширхэг хуучны мөнгөн, халбага сэрээ байсан боловч алга болсон байсан болохоор зах зээлийн ханшаар үнэлүүлнэ. ...Хулгайд алдсан зүйлийг нэхэмжилж байгаа бөгөөд оршуулгын зардалд 10 гаруй сая төгрөг гарсан баримт нь хэрэгт байгаа. Хохирол гэж юу ч төлөөгүй байж өмгөөлөгч авах мөнгөтэй байгаад гайхаж байна. Улсын өмгөөлөгч гэж байдаг. Ахыг минь хороосон эдгээр алуурчинд шүүхээс дээд хэмжээний ял оноох байх гэж найдаж байна. Миний хувьд маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1-р хавтасны 94-96 дугаар хуудас/,
Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Н.А ах нь ...хадам аав О болон өөрийнхөө малыг хардаг, тэндээ ганцаараа амьдардаг. 2-3 хоногийн өмнө манай эхнэр О нь ах А ийн 9958..... дугаарын утасруу залгасан боловч утас нь огт холбогдохгүй байсан ба өнөөдөр А ахыг яасан бол очиж харъя гээд 17-18 цагийн орчимд очоод О хашаа руу нь орох гээд хашааны хаалга нь гаднаасаа цоож өлгөсөн, цоожтой байхаар нь мал оруулдаг хаалга руу нь очсон чинь дотроосоо цоожтой байсан. Эхнэр О хаалганы завсраар гараа хийж цоожийг онгойлгож дотогш ороод 1,2 минут болоод уйлаад гараад ирсэн. Гарч ирээд “ах өнгөрсөн байна, хамар, амнаас нь цус гарсан, цээжин дээр нь календарь шатсан байна” гэж хэлсэн. Тэгээд би өөрийн 991..... дугаарын утсаар 7058102 гэсэн дугаарт дуудлага өгсөн. ...Уг нь А ах манай эхнэр О руу өдөр бүр шахуу утсаар ярьдаг...” гэх мэдүүлэг /1 хавтасны 101-102 дугаар хуудас/,
Гэрч О.О мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “...талийгаач А ах бугуйн цаг байнга зүүдэг байсан бөгөөд ямар маркийн цаг болохын хэлж мэдэхгүй байна. Өөрийн зүүж байгаа цагийг орос иван гэж хэлдэг байсан. Төмөр оосортой цагаан цаг зүүдэг байсан. Гэрийн хойд талын авдар дээр байдаг улаан хайрцаг дотор нэг ширхэг орос цаг байдаг байсан ба уг хайрцагийг эвдчихсэн байсан. Мөнгөн аяганууд толины доод талын хоёр хаалгатай авдар дотор хадгалдаг байсан. Мөнгөн аяганууд толины доод талын хоёр хаалгатай авдар дотор хадгалдаг байсан гэж аав ярьж байсан болохоос би хаана хадгалдаг байсныг хэлж мэдэхгүй байна. Ямарч байсан 3 ширхэг мөнгөн аягатай байсан бөгөөд ямар гарын аяга болохыг хэлж мэдэхгүй байна. Цагаан өнгөтэй эмийн сангийн хайрцаг дотор хар өнгийн эвхэгддэг хайрцагтай дотроо халбага, сэрээний ком байдаг байсан боловч тэр халбага, сэрээ одоо алга болчихсон байгаа юм. Мөнгөн халбага, сэрээ мөн эсэхийг нь хэлж мэдэхгүй байна. Нилээн өнгөө алдсан шаргалдуу өнгөтэй хуучны эд байсан юм. Хүрэн арьсан хуйтай, ясан бариултай ган хутга хойд талын шар шүүгээний доод талын шургуулган дотор байдаг байсан боловч алга болсон байсан. Мөн талийгаач А ах хоёр ширхэг гар утастай байсан бөгөөд 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 14-15 цагийн орчимд эгч Б залгаж мэнд мэдэж ярьж байсан. Хоёр ширхэг Нокиа маркийн гар утас байсан бөгөөд мөн л хоёр гар утас нь хоёулаа алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 180-181 дүгээр хуудас/,
Гэрч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 11 цагийн орчимд А нь манайд орж ирсэн. Тэрээр нэг махлаг биетэй найзтайгаа орж ирсэн, цагаан саарал өнгийн ардаа тэвштэй машинтай ирсэн. Тэр найзыгаа Цагаан-Овоо сумаас ирсэн найз маань байгаа юмаа гэж хэлж байсан. Ингээд тэр манайд очье гэхэд нь би гарч машинд нь хамт суугаад гэр рүү нь явсан, явах замдаа гэрийнх нь зүүн урд талын дэлгүүрийн гадна зогсож А нь “Хамаг Монгол” нэртэй 500 граммын шилтэй архи авсан. Дэлгүүр рүү ороход А нь ганцаараа орсон, би найзтай нь машин дотор сууж байсан. Тэгээд тэр архи аваад гэрт нь уг архийг уусан бөгөөд 1 цаг орчим сууж архийг ууж дуусгаад байж байхад найз нь явлаа гээд гараад явсан. Би үлдээд 20 орчим минут түүнтэй юм ярьж байгаад гэр рүүгээ явсан. Намайг гэртээ очиход 13 цаг болж байсан. ...А гэртээ ганцаараа үлдсэн, өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /1 хавтасны 103-104 дүгээр хуудас/,
Гэрч Ё.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...өөрийн эзэмшлийн бикаб маркийн /улсын дугаарыг нь мэдэхгүй гэх/ тээврийн хэрэгслийн хэрэгсэлтэй ...А ийн гэрт нь очиход А сэрээд орноосоо боссон ганцаараа сууж байсан. Намайг очиход А нь хамт дүүгийнхээ гэр рүү нь яваад ирье гээд ...Хас банктай ногоон өнгийн таван давхар байшин руу дүүгийнхээ гэр рүү ороод ...гарч ирэхдээ хүнсний ногоо болон 10.000 /арван мянга/ төгрөг бариад гарч ирсэн. Бид хоёр машинтайгаа ертөнцийн зүгээр урагш хөдлөөд “Сөүл” караокены замын урд байх дэлгүүр рүү ороод гарч ирэхдээ 0.5 граммын “Хамаг Монгол” нэртэй архинаас 2 шилийг аваад ...А ийн гэрт нь очоод би А тэй хамт 0.5 граммын “Хамаг Монгол” нэртэй архийг нэг шилийг нь ууж дуусгаад ...А надад хандан “хоёулаа Б гэх айл руу яваад ирье” гэхээр нь би за гээд Бунханы хорооллын хойд талд байх айлын гадаа очоод А ганцаараа орсон. Би машиндаа хүлээгээд сууж байхад А нь Д гэх танихгүй хүний хамтаар гарч ирсэн. Би тухайн хүнийг танихгүй. Бид гурав машинтайгаа яваад А ийн гэрт нь очоод үлдсэн нэг шил 0.5 граммын “Хамаг Монгол” нэртэй архиа уухаар болоод би эхний нэг хундага архиа уугаад “Оргил” зоогийн газраас гахайндаа хоол авах ажилтай байсан тул харьлаа гээд гарсан. Тухайн үед А намхан шар хүний хамтаар архиа уугаад үлдсэн. Тухайн өдөр би дахин А ийн гэр рүү нь очоогүй. ...А ийн гэрт нь тамхи татаагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 107-110 дугаар хуудас/,
Гэрч З.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн өглөө 10 цагийн орчим гэрээсээ гараад Төмөр замд ачаа ачаад 12 цагийн орчимд гэртээ ирээд ...ээжийнхээ биеийг нь асуучихаад гэр лүүгээ явж байхад зүүн талаас 2 залуу намайг чиглээд ирж байсан. ...харахад О танихгүй залуугийн хамт явж байсан. Тэгээд бид гурав нэг шил архи уухаар болоод миний машинд байсан “Улаанбаатар” нэртэй архийг гэрийн зүүн талд байх дүү Б хашаанд байх байшинд ороод бид гурав ууцгаасан. Ууж байхад би согтоод өгсөн бөгөөд яаж гэртээ орсон талаар огт санахгүй байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 160-161 дүгээр хуудас/,
Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...У.О, М.Э нар манай гэрт 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай манай нөхөр Б оруулж өгөөд гарсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 158-159 дүгээр хуудас/,
Гэрч С.Э мөрдөн шалгах ажиллгааны шатанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 19 цагийн орчим ...Тулга буудлын корьдорт байж байхад 2 дугаар өрөөнөөс нэг залуу шагайгаад намайг дуудсан. Харахад миний зүс таних залуу байхаар нь би өөрөө рүү нь орсон. ...Тэгээд өрөөнд нь ороход нэг үүдэн шүд нь онгорхой бор залуу байсан. ...Тэр бор залуу нь орон дээр 3 ширхэг хуучин нокиа маркийн гар утсыг задалсан хооронд нь эвлүүлэх гэж байгаа бололтой сууж байсан. Би хажуунаас нь “ээ наад хогнуудаа хаяачээ” гээд хэлэхэд “хөдөөнийхөн иймэрхүү л утас барина шүү дээ” гэж тэр залуу хэлж байсан. Ингээд миний таньдаг залуу /нэрийг нь мэдэхгүй байна, царайг нь хараад сайн мэддэг байсан/ нөгөө танихгүй залууд хандан “чи түр гараад караокед сууж бай” гээд тэр залууг гаргасан. Ингээд бид 2 үлдээд байж байхад тэр залуу “эгчээ жаахан ууж сууя, та ганц нэг найз эмэгтэйгээ дуудчих” гэхэд нь “ тэгнэ биз дээ” гээд сууж байхад тэр энгэрээсээ хар өнгийн мөнгөн аяга шиг аяга гаргаж ирээд “би үүнийг ломбарднаас авсан юм 200.000 төгрөгөөр авсан” гээд халааснаасаа 30.000 төгрөг надад өгөөд “эгчээ та энэ мөнгөөр ууж идэх юм аваад ороод ир” гэсэн. ...ойр зуурын зүйл авчихаад нэг ширхэг том пиво аваад буцаад “Тулга” бааранд орж ...3 дугаартай өрөөнд Номио гэдэг дүүтэйгээ пиво уусан. Мөн таньдаг залуутай /Э-г хэлэв/ хамт явж байсан бор царайтай залуу /О-г хэлэв/ үүдэнд жижүүр дээр “миний гар утаснууд байхгүй байна” гээд бахираад орж ирсэн, гаднаас орж ирсэн юм шиг байсан. Тэгэхээр нь би хажуунаас нь наадахаа цагдаа дуудаад өгөөч гэхэд 1 дугаарын өрөөнөөс миний таньдаг залуу /Э-г хэлэв/ гарч ирээд “ цагдаа дуудах хэрэггүй ээ” гээд нөгөө найзыгаа аваад өрөө рүүгээ ороод чимээгүй болсон. ...Нэг мөнгөн аяга гаргаж ирээд ширээн дээрээ тавьж байсан, орон дээр 3 ширхэг хуучин нокиа гар утсыг задалсан байсан. Өөр эд зүйл байсан эсэхийг мэдэхгүй, мөнгөн халбага байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хавтасны 164-165 дугаар хуудас/,
Гэрч Л.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 19-20 цагийн орчимд намайг “Центр пойнт” төв дээр биллъярд тоглож байхад миний гар утасруу танихгүй дугаараас залгаад мөнгөний хэрэг гараад мөнгөн аяга тавих гэсэн юм. Та гэртээ байгаа бол гэрлүү чинь очиж болох уу? гэж хэлэхээр нь “Центр пойнт” дээр байна. Хүрээд ирвэл мөнгөн аягыг чинь харж үзье гэж хэлсэн юм. Ингээд удалгүй хоёр залуу орж ирээд хоёр ширхэг мөнгөн аяга үзүүлээд нэг аягыг нь 70.000 төгрөгийн барьцаанд авсан. 7 хоногийн хугацаатай тавьсан. .... Ломбардны гаднаас утасны дугаарыг чинь аваад ярьсан юм гэж хэлж байсан. Бичиг баримт байхгүй гэж ярьж байсан болохоор хамт явсан нэг хүний бичиг баримтаар авч байсан. Нэг мөнгөн аяга нь сүүлийн үеийн үйлдвэрийн мөнгөн аяга байсан болохоор нь аваагүй санагдаж байна. ...хоёр ширхэг мөнгөн аяганаас өөр эд зүйл харуулаагүй. Хэд хоногийн дараа барьцаанд тавьсан залуу бичиг баримттайгаа ирж аваад явсан юм...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 188-189 дүгээр хуудас/,
Гэрч Г.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 20-21 цагийн орчим 20 дугаар байрны урд талд ...өөрийн Приус маркийн ...... ДОА дугаартай тээврийн хэрэгсэлтэй зогсож байхад танихгүй хоёр залуу машинд суугаад ойрхон Ломбард явъя гээд хөдөлсөн. ...16 дугаар байрны ломбардны эзний гар утас руу залгахад “Центр пойнт” төвийн биллъярданд байна гэж хэлсэн. ...гар утас байхгүй гэхээр нь би залгаж ярьсан. ...ингээд ломбардны эзэнтэй уулзаж хоёр мөнгөн аяга үзүүлсэн чинь нэг мөнгөн аягыг нь авахгүй гээд хар болчихсон жижиг мөнгөн аягыг нь шууд тэр газарт нь миний бичиг баримтаар тавьсан. Намхан биетэй залуу Э надтай хамт машинаас буугаад мөнгөн аяга тавих гээд байсан, өндөр биетэй нь миний аяга, манай ээж одоо загнах байхдаа гэж хэлж байсан. ...Тулга буудлын гадаа шууд ирсэн. Тулга буудалд хүүхнүүдтэй байгаа гэж хэлж байсан. ...7 хоногийн дараа 70 гаруй мянган төгрөг төлөөд мөнгөн аягыг авчихсан. Уг мөнгөн аягыг “Шүр” зах дээр хөдөөний бололтой ахад 80.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 188-187 дугаар хуудас/,
Гэрч С.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн орчим манай гэрт хоночихоод өглөө нь эрт гараад явсан байсан бөгөөд яг хаашаа явсан болохыг нь хэлж мэдэхгүй байна. Орой нь ирэхдээ Ээнээ /Э-г хэлэв/ гэдэг залуутай ирсэн бөгөөд халбага сэрээтэй тонгорог, хар хуйтай хутгатай явж байсан бөгөөд О гутлынхаа түрүүнд хийчихсэн байсан. Явахдаа манай гэрт орхиод явсан байсан бөгөөд ямар учиртай хутга болох талаар бид нарт хэлээгүй. Зан ааш нь зүгээр л юм шиг харагдаж байсан бөгөөд тэр хоёр архи уусан байдалтай орж ирсэн...” гэх мэдүүлэг /1- дүгээр хавтасны 188-189, 2 хавтасны 190-191 дүгээр хуудас/,
Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...А гэдэг хүн манай хорооллын хүн байгаа юм. 2019 оны 03 дугаар сарын 13-ны өглөө 10 цагийн орчим нөхөр Г хамт малын бой орчихоод буцаад гэрлүүгээ явж байхад А ахын гадуур явж байхад хашааны гадна 25-30 насны залуухан өдөр 170 орчим, нэг нь өнгөлзөөд нэг нь доошоо суугаад хашааны завсраар харж байсан. Тухайн хоёр залуу куртик, өмдтэй байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 174-175 дугаар хуудас/,
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээч эмч Ж.Ж... 2019 оны .... дүгээр сарын ..-ны өдрийн .... дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1. Н.А ийн цогцост цээжний урд барун талын цээжний хөндий рүү нэвтэрч баруун уушгийг гэмтээсэн гүн зүсэгдсэн шарх, баруун талын 4,5-р хавирганы завсрын шарх, шарх орчмын булчин гялтан дахь цус хуралт, цээжний хөндийн цус хуралдалт, баруун нүдний дээд зовхины хатгагдаж зүсэгдсэн шарх, хамрын нуруу болон үзүүрийн зулгаралтууд, зүүн зовхины зулгаралт, цус хуралт, баруун завьжны эсгэгдэлт, цус хуралт, эрүүний зулгаралт, цус хуралт, баруун завьжны эсгэгдэлт, цус хуралт, эрүүний зулгаралт, хүзүүний зүсэгдсэн шарх, эсгэгдэлт, өвчүүний зулгаралт, баруун гарын дунд хурууны зүсэгдсэн шарх, баруун гуяны хатгагдаж зүсэгдсэн шархнууд /3 ш/, баруун гуяны зулгаралт, бүсэлхий зулгаралт, зүүн суга, цээжний зүүн хажуу гадаргын түлэгдэлт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтлүүдийн хатгагдаж зүсэгдсэн шарх, эсгэгдлүүд нь хурц ир, үзүүртэй зүйлийн олон удаагийн, цус хуралт, зулгаралт нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тус тус үүсгэгдэх боломжтой.
3. Гэмтэл тогтоогдсон биеийн хэсэгт хүч үйлчилсэн болно.
4. Дээрхи гэмтлүүдийн цээжний урд баруун талын цээжний хөндий рүү нэвтэрч баруун уушгийг гэмтээсэн гүн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун талын 4, 5-р хавирганы завсрын хатгагдсан шарх, шарх орчмын булчин гялтан дахь цус хуралт, цээжний хөндийн цус хуралдалт нь гэмтлийн хүнд зэрэгт, баруун нүдний дээд зовхины хатгагдаж зүсэгдсэн шарх, хүзүүний зүсэгдсэн шарх, эсгэгдэлт, баруун гарын дунд хурууны зүсэгдсэн шарх, баруун гуяны хатгагдаж зүсэгдсэн шархнууд /3ш/ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, хамрын нуруу болон үзүүрийн зулгаралтууд, зүүн зовхины зулгаралт, цус хуралт, баруун завьжны эсгэгдэлт, цус хуралт, эрүүний зулгаралт, баруун гуяны зулгаралт, бүсэлхий зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Зүүн суга, цээжний зүүн хажуу гадаргын түлэгдэлт нь нас барсны дараа үүссэн байх боломжтой.
5. Талийгаач нь хүзүү гаднаас уяа гогцоогоор дарагдсаны улмаас амьсгал бүтэж нас баржээ. Нас барсан цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.
6. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдоогүй болно.
7. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ.
8. Талийгаач OI бүлгийн цустай байна. ДНХ-ийн тогтоцыг ШШҮХүрээлэнд тогтооно... гэх дүгнэлт /1-р хавтасны 195-197 дугаар хуудас/
- Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтас 198-199 дүгээр хуудас/
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2019 оны …..дүгээр сарын …-ны өдрийн ДНХ-ийн шинжээч, ШУ-ны магистр, Цагдаагийн ахлах дэслэгч, Б.Т-ийн 2126 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1. Д.Д , Ё.Г , Б.А, У.О, М.Э болон талийгаач Н.А нараас авсан гэх цусны ДНХ-ийн тогтоцыг аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1, D21S11, D18S51, Fenta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8 Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар тогтоов.
2. Шинжилгээнд ирүүлсэн улаан эрээн даавууны хэсэг, бор эрээн даавууны хэсэг, цайвар ягаан өнгийн даавууны хэсэг, хар өнгийн даавууны хэсэг, обойны хэсэг, хар өнгийн савхин куртика, ногоон өнгийн зузаан өмд, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар хөх өнгийн дотуур өмд, ногоон өнгийн цамц, саарал өнгийн дотоож, хар саарал өнгийн даавуун өмд зэрэгт цус илэрч байна.
Н.А, М.Э У.О, Д.Д, Ё.Г, Б.А нарын хумс, цагаан өнгийн үдээс зэрэгт цус илрээгүй.
3. Дээрх эрээн даавууны хэсэг, бор эрээн даавууны хэсэг, цайвар ягаан өнгийн даавууны хэсэг, хар өнгийн даавууны хэсэг, обойны хэсэг, хар өнгийн савхин куртика, ногоон өнгийн зузаан өмд, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар хөх өнгийн дотуур өмд, ногоон өнгийн цамц, саарал өнгийн дотоож, хар саарал өнгийн даавуун өмд зэрэгт илэрсэн цус нь Н.А ийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.
№1 болон 3 дугаартай тамхины ишинд илэрсэн шүлс нь М.Э гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.
№2 дугаартай тамхины ишинд илэрсэн шүлс нь Н.А, М.ЭУ.О.Д.Д, Ё.Г, Б.А нарын цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна.
№4 дугаартай тамхины ишинд илэрсэн шүлс нь У.О гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэх дүгэнлт /1-р хавтасны 213-215 дугаар хуудас/,
- Шинжээчийн дүгнэлт №2126-ын хавсралт ДНХ-ийн шинжилгээний үр дүн /1-р хавтасны 216-220 дугаар хуудас/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай Шинжилгээний Газрын 2019 оны … дүгээр сарын ..-ны өдрийн ДНХ-ийн шинжээч, ШУ-ны магистр, Цагдаагийн ахлах дэслэгч, Б.Т-ийн 2127 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1. Шинжилгээнд ирүүлсэн №1,2,3,4,5,6,7 дугаартай хутганууд дээр цус илрээгүй.
2. Цус илрээгүй тул асуулт №2,3 болон 4-т хариулах боломжгүй байна гэжээ. /1-р хавтасны 224 хуудас, ар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Дорнод аймгийн ШША-ын Криминалистикийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Г.З 2019 оны .. дугаар сарын ..-ны өдрийн .... дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт:
Гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтасны 231-232 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Дорнод аймгийн ШША-ын Криминалистикийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Г.З 2019 оны ... дугаар сарын ...-ны өдрийн ....дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт:
1. Шинжилгээнд ирүүлсэн 1,2,3,4,5,6,7,8,9,11,12,13,14,15,16,17 ширхэг мөрүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд тэнцэх гарын мөрүүд нь Папилон системийн нэгдсэн санд MN0041100133.. бүртгэлтэй М овогтой Э гэгчийн зүүн гарын алганы хээтэй, MN0041100023.. бүртгэлтэй М овогтой О гэгчийн баруун гарын эрхий хурууны хээтэй, MN0041100140.. бүртгэлтэй Д овогтой Д гэгчийн баруун гарын дунд хурууны хээтэй, MN0041100060.. бүртгэлтэй Ё овогтой Г гэгчийн баруун гарын эрхий хурууны хээтэй тохирч байна гэх дүгнэлт /1-р хавтасны 237 дугаар хуудас, ар тал/,
Гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтасны 238-250 дугаар хуудас, 2 дугаар хавтасны 1-4 дүгээр хуудас/,
Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оын ....дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1. У.О сэтгэцийн байдалд эрүүл байна.
2. Сэтгэцийн хувьд эрүүл байна.
3. У.О нь өөрийн үйлдэл, эс үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгож, үнэн зөвөөр тайлбарлаж мэдүүлэг өгч, хэрэг хариуцах чадвартай байна гэх дүгнэлт /2-р хавтасны 8 дугаар хуудас/,
Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оын ... дугаар сарын ..-ны өдрийн .. дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1. М.Э сэтгэцийн байдалд эмгэг, өвчин тогтоогдохгүй байна.
2. Сэтгэцийн хувьд эрүүл байна.
3. М.Э нь өөрийн үйлдэл, эс үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгож, үнэн зөвөөр тайлбарлаж мэдүүлэг өгч, хэрэг хариуцах чадвартай байна гэх дүгнэлт /2-р хавтасны 11 дүгээр хуудас/,
Шинжээч Ж.Ж, Г.З нараас мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хавтасны 195-196, 200-201 дүгээр хуудас/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтас 16-35 дугаар хуудас/,
- Цогцос, хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтасны 37-43 дугаар хуудас/,
Эд мөрийн баримт хураан авах тухай тогтоол, тэмдэглэл /1 хавтасны 57-65 дугаар хуудас/,
Хэв загвар, дээж авсан тэмдэглэл /1 хавтасны 67-69, 86, дугаар хуудас/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтасны 74-77 дугаар хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хавтасны 87-88 дугаар хуудас/,
Хэрлэн сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /1-р хавтасны 99-100 дугаар хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хавтасны 172-179 дүгээр хуудас/,
Шүүгдэгч У.Оч хувийн байдлын талаар: Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 94 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 96 дугаар хуудас/, Дорнод аймгийн Хэрлэн сумын Хан-Уул цогцолбор сургуулийн тодорхойлолт, Хэрлэн сумын 11 дүгээр сургуулийн тодорхойлолт, ангийн журнал /хх-ийн 99-116 дугаар хуудас/, гэрч С.Э /хх-ийн 190-191 дүгээр хуудас/-ийн мэдүүлсэн мэдүүлэг,
Шүүгдэгч М.Э хувийн байдлын талаар: Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 95 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97 дугаар хуудас/, гэрч Г.Т 192-193 дугаар хуудас/, С.М /2-р хавтсны 194 дүгээр хуудас/ нарын мэдүүлсэн мэдүүлэг,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О хохирол нэхэмжилсэнтэй холбоотой баримтууд /2 хавтас 125-140 дугаар хуудас/,
Эрүүгийн 19210018300... дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Э нь 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 15-16 цагийн орчимд согтуурсан үедээ У.О бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Малчны ..... тоотод Н.А ийн биед олон тооны хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл учруулан хоолойг нь боомилж онц харгис хэрцгий аргаар алсан, талийгаач Н.А ийн гэрээс 2 ширхэг мөнгөн аяга, нокиа 6610 маркийн гар утас 1 ширхэг, нокиа 3220 маркийн гар утас 1 ширхэг, бугуйн цаг 2 ширхэг, яасан иштэй хутга 1 ширхэг, эвхэгддэг тонгорог 1 ширхэг зэрэг 827.000 /найман зуун хорин долоон мянга/ төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг тус тус үйлдсэн,
Шүүгдэгч У.О нь 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 15-16 цагийн орчимд согтуурсан үедээ М.Э бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Малчны .....тоотод Н.А ийн биед олон тооны хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл учруулан хоолойг нь боомилж онц харгис хэрцгий аргаар алсан, талийгаач Н.А ийн гэрээс 2 ширхэг мөнгөн аяга, нокиа 6610 маркийн гар утас 1 ширхэг, нокиа 3220 маркийн гар утас 1 ширхэг, бугуйн цаг 2 ширхэг, яасан иштэй хутга 1 ширхэг, эвхэгддэг тонгорог 1 ширхэг зэрэг 827.000 /найман зуун хорин долоон мянга/ төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч М.Э У.О нарын, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч Г.Б /1 дүгээр хавтасны 101-102 дугаар хуудас/, гэрч О.О /2 дугаар хавтаст хэргийн 180-181 дүгээр хуудас/, гэрч Д.Д /1 дүгээр хавтасны 103-104 дүгээр хуудас/, гэрч Ё.Г /1 дүгээр хавтасны 107-110 дугаар хуудас/, гэрч З.Б /1 дүгээр хавтасны 160-161 дүгээр хуудас/, гэрч Д.Г /1 дүгээр хавтасны 158-159 дүгээр хуудас/, гэрч С.Э /1 дүгээр хавтасны 164-165 дугаар хуудас/, гэрч Л.Э /2 дугаар хавтасны 188-189 дүгээр хуудас/, гэрч Г.М /1 дүгээр хавтасны 188-187 дугаар хуудас/, гэрч С.М /1 дүгээр хавтасны 188-189, 2 дугаар хавтасны 190-191 дүгээр хуудас/, гэрч Б.Э /1 дүгээр хавтасны 174-175 дугаар хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээч эмч Ж.Ж 2019 оны ... дүгээр сарын ...-ны өдрийн .. дугаартай шинжээчийн дүгнэлт, Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтас 198-199 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2019 оны … дүгээр сарын …-ний өдрийн ДНХ-ийн шинжээч, ШУ-ны магистр, Цагдаагийн ахлах дэслэгч, Б.Т-н 212.., 212.. дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтасны 231-232 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Дорнод аймгийн ШША-ын Криминалистикийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Г.З 2019 оны ... дугаар сарын ..-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтасны 238-250 дугаар хуудас, 2 дугаар хавтасны 1-4 дүгээр хуудас/, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оын 06 дугаар сарын 28-ны өдрийн .., ...дугааартай дүгнэлтүүд, шинжээч Ж.Ж, Г.З нараас авсан мэдүүлэг /2-р хавтасны 195-196, 200-201 дүгээр хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтасны 16-35 дугаар хуудас/, цогцос, хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтасны 37-43 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авах тухай тогтоол, тэмдэглэл /1 дүгээр хавтасны 57-65 дугаар хуудас/, хэв загвар, дээж авсан тэмдэглэл /1 дүгээр хавтасны 67-69, 86, дугаар хуудас/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтасны 74-77 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтасны 87-88 дугаар хуудас/, Хэрлэн сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /1 дүгээр хавтасны 99-100 дугаар хуудас/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтасны 172-179 дүгээр хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Э, У.О нарыг Монгол улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч М.Э У.О нар нь бүлэглэн талийгаач Н.А ийн амь насыг хохироох явцдаа хохирогчийн биед олон тооны шарх гэмтэл үүсгэж хоолойг нь боомилж онц харгис хэрцгий аргаар алсан болох нь хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг болон бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс шүүгдэгч М.Э У.О нарт холбогдуулан үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүхээс дүгнэлээ.
Шүүгдэгч нар нь бусдын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрхэд халдаж болохгүйг, мөн өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсэн атлаа бүлэглэн Н.А ийн биед олон тооны хатгагдаж, зүсэгдсэн шарх, гэмтэл учруулан хоолойг нь боомилж онц харгис хэрцгий аргаар алсан, талийгаач Н.А ийн гэрээс эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлж өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг буюу Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн гэмт хэргийг үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О нь амь хохирогчийн оршуулгын зардалд 5781469 /таван сая долоон зуун наян нэгэн мянга дөрвөн зуун жаран есөн/ төгрөг, тэтгэврийн зээлийн үлдэгдэл 4451145 /дөрвөн сая дөрвөн зуун тавин нэгэн мянга нэг зуун дөчин таван/ төгрөг, оршуулгын тэтгэмж 1000000 /нэг сая/ төгрөг, хулгайлах гэмт хэргийн хохиролд 827.000 /найман зуун хорин долоон мянга/ төгрөг нийт 12059614 /арван хоёр сая тавин есөн мянга зургаан зуун арван дөрөв/ төгрөг нэхэмжилсэн бөгөөд үүнээс нийгмийн даатгалын сангаас олгосон оршуулгын тэтгэмж 1.000.000 /нэг сая/ төгрөгийг хохирлоос хасч тооцох нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас гэм хорын хохиолд нийт учруулсан 11059614 /арван нэгэн сая тавин есөн мянга зургаан зуун арван дөрөв/ төгрөгийг шүүгдэгч М.Э У.О нараас тэнцүү буюу тус бүрээс 5529807 /таван сая таван зуун хорин есөн мянга найман зуун долоон/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч М.Э У.О нарыг Монгол улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэстэй байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч М.Э У.О нарын үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 хэсэг, 6.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд “...хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно”, “Хэд хэдэн бүлэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн нийт хэмжээ нь хамгийн хүнд ялтай бүлгийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй” гэж заасны дагуу шүүгдэгч М.Э, У.О нарыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар тус бүр 18 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э, У.О нарт Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар тус бүрт оногдуулсан 18 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар тус бүрт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч нарын нийт эдлэх ялыг тус бүрт 20 жилийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Э У.О нар нь тус бүр 215 хоног цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч нарын цагдан хоригдсон 215 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “цэцгэн хээтэй цагаан даавууны хэсэг, цагаан өнгийн судалтай улаан өнгийн хөнжилний хэсэг, шаргал өнгийн даавууны хэсэг, хүрэн өнгийн хээтэй орны бүтээлэгний хэсэг, хар хөх өнгийн даавууны куртикны зүүн урд талын хэсэг, ханын обойны хэсэг, шаргал өнгийн иштэй хутга 1, цэнхэр иштэй хутга 1 ширхэг, хар иштэй хутга 1 ширхэг, хүрэн иштэй хутга 1 ширхэг, хүрэн өнгийн савхин хуйтай, ясаар хийсэн /эвэр мэт/ хүрэн өнгийн бариултай хутга 1 ширхэг, хар өнгийн хуйтай, эрээн бариултай хутга 1 ширхэг, цэнхэр өнгийн сэрээ, халбагатай эвхэгдэг тонгорог 1 ширхэг болон тамхины иш 2 ширхэг, татаагүй тамхи 1 ширхэг, шатсан календарийн хэлтэрхий 1 ширхэг, сэнжтэй шилэн аяга 1 ширхэг, хар өнгийн цэнэглэгчийн тасархай 2 ширхэг, цахилгааны утасны тасархай 1 ширхэг, мобиком гэсэн бичигтэй сим карт 1 ширхэг, хар өнгийн савхин куртик, хөх өнгийн жинсэн өмд, цагаан өнгийн уяа 1 ширхэг зэргийг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Э /ЛЛ.............../, У.О /ЛЛ............../ нарын иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Саминд овогт М ын Э, Улаан залуут овогт М- ын О- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг бүлэглэн, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч М.Э, У.О нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар тус бүр 18 /арван найм/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э, У.О нарт Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар тус бүрт оногдуулсан 18 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар тус бүрт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч М.Э нийт эдлэх ялыг 20 /хорь/ жилийн хугацаагаар, шүүгдэгч У.О нийт эдлэх ялыг 20 /хорь/ жилийн хугацаагаар тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э У.О нарт тус бүр оногдуулсан 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э, У.О нарын тус бүр цагдан хоригдсон 215 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч М.Э, У.О нараас гэм хорын хохиролд тус бүр 5.529.807 /таван сая таван зуун хорин есөн мянга найман зуун долоо/ төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Улаанбаатар хот ...Дүүргийн .... дугаар хорооны ....... тоотод оршин суух, Н-ны О –д /ЖЭ............../-д олгосугай.
7. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “цэцгэн хээтэй цагаан даавууны хэсэг, цагаан өнгийн судалтай улаан өнгийн хөнжилний хэсэг, шаргал өнгийн даавууны хэсэг, хүрэн өнгийн хээтэй орны бүтээлэгний хэсэг, хар хөх өнгийн даавууны куртикны зүүн урд талын хэсэг, ханын обойны хэсэг, шаргал өнгийн иштэй хутга 1, цэнхэр иштэй хутга 1 ширхэг, хар иштэй хутга 1 ширхэг, хүрэн иштэй хутга 1 ширхэг, хүрэн өнгийн савхин хуйтай, ясаар хийсэн /эвэр мэт/ хүрэн өнгийн бариултай хутга 1 ширхэг, хар өнгийн хуйтай, эрээн бариултай хутга 1 ширхэг, цэнхэр өнгийн сэрээ, халбагатай эвхэгдэг тонгорог 1 ширхэг болон тамхины иш 2 ширхэг, татаагүй тамхи 1 ширхэг, шатсан календарийн хэлтэрхий 1 ширхэг, сэнжтэй шилэн аяга 1 ширхэг, хар өнгийн цэнэглэгчийн тасархай 2 ширхэг, цахилгааны утасны тасархай 1 ширхэг, мобиком гэсэн бичигтэй сим карт 1 ширхэг, хар өнгийн савхин куртик, хөх өнгийн жинсэн өмд, цагаан өнгийн уяа 1 ширхэг зэргийг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж, бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч М.Э /ЛЛ............/ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа, шүүгдэгч У.О /ФБ ................../ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл оролцогч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН
ШҮҮГЧИД Л.БАТЖАРГАЛ С.НАСАНБУЯН