Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2016/04917

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2016/04917

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 23 дугаар байр, 17 тоотод оршин суух, Дониддагвын Нямдэлгэр /РД:ЦИ70011806/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 23 дугаар байр, 17 тоотод оршин суух, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 87 гудамж, 2 тоотод бүртгэлтэй, Арвайхээр овогт Дониддагвын Энхзул /РД:ЦИ74021441/-д холбогдох,

Өмчлөх эрх тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Нямдэлгэр, хариуцагч Д.Энхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баттогтох нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Нямдэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эцэг Д.Дониддагвын өмчлөлийн 0096716 гэрчилгээтэй, Баянзүрх дүргийн 7 дугаар хороо, 15 дуг,аар хороолол, Төмөр замын 23 дугаар байрны 17 тоот, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр аав Д.Дониддагва, хамтран өмчлөгчөөр ээж Б.Долгор, дүү Д.Мөнхзул, дүү Д.Энхзул, миний хүү Б.Бишрэлт нарын нийт 5 хүний нэр дээр байдаг бөгөөд миний эцэг Д.Дониддагва нь 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нас барж уг орон сууцыг миний өмчлөлд шилжүүлэх талаар ярьж тохиролцож тухайн үед ээж Б.Долгор, ах Д.Баярсайхан, Д.Жаргалсайхан, эгч Д.Эрдэнэчимэг, хүү Б.Бишрэлт нар өв хүлээн авахаас татгалзсан тухай хүсэлт гарган нотариатаар гэрчлүүлсэн. Миний дүү Б.Мөнхзул нь эрүүл мэндийн байдлын улмаас иргэний эрх, үүргээ биечлэн хэрэгжүүлэх боломжгүй тул миний бие Д.Нямдэлгэр нь дүүгийнхээ асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр 2011 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн томилогдон засаг даргын захирамж болон гэрээ байгуулж өнөөдрийг хүртэл дүүгээ асран хамгаалж хамт уг орон сууцанд амьдарч байна.

Манай гэр бүлийнхээ эцгийнхээ гал голомтыг миний нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх талаарх асуудлаар ярилцан тохиролцож хууль зүйн дагуу шилжүүлэхээр тохиролцсон боловч миний төрсөн дүү Д.Энхзул нь эсрэг байр суурьтай ганцхан Д.Энхзул миний нэр дээр шилжүүлэх ёстой, бусад ах дүү нараа өмчлөх асуудалд оролцуулахгүй гэсэн.

Иймд эцгийн гал голомтыг өмчлөх эрхийн хувьд хууль зүйн дагуу ямар хуль хэмжээтэй өмчлөх эрхтэй болохыг шүүхийн журмаар тогтоож өгнө үү.

Өмчлөх эрхийн хувьд бидний эх Б.Долгор, миний төрсөн дүү Д.Мөнхзул, миний хүү Б.Бишрэлт нар нь өмчлөх эрхээсээ татгалзахгүй, өмчлөх эрхээ бусдад шилжүүлэхгүй хэвээр хадгалах болно гэжээ.

 

Хариуцагч Д.Энхзул шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие, Д.Дониддагвын гэр бүлд хамгийн отгон охин болон төрж 1991 оноос хойш Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, 15 дугаар хороолол, Төмөр замын 23 дугаар байрны 17 тоотод ам бүл аравуулаа /аав, ээж, 4 ах, 2 эгчтэй, ихэр дүү/ амьдарч байсан бөгөөд 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдөр аав Д.Дониддагва нас барсан бөгөөд миний аавын гал голомт болох Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, 15 дугаар хороолол, Төмөр замын 23 дугаар байрны 17 тоот, 3 өрөө орон сууц нь аав Д.Дониддагва, ээж Д.Долгор, ихэр дүү Д.Мөнхзул, миний эгч Д.Нямдэлгэрийн хүү Б.Бишрэлт мөн миний нэр дээр байдаг бөгөөд энэхүү орон сууц нь бид тавын дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө юм. Аав Д.Дониддагва нас барснаар аавд ногдох хувийг ах дүү нар эгч Д.Нямдэлгэрт өгөх талаар хэлцэл хийсэн гэж сонссон. Энэхүү орон сууц бидний өмчлөлийн эд хөрөнгө бөгөөд өөрт ногдох хэсгээ хуульд зааснаар гаргуулж авах хүсэлтэй байна.

Д.Нямдэлгэрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед зохигч эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Д.Энхзул нь тухайн Баянзүрх дүүргийн 23 дугаар байр, 17 тоот орон сууцнаас өөрт ногдох болон аав Д.Дониддагваас ногдох бүхий хувийг эгч Д.Нямдэлгэрт шилжүүлж, нэхэмжлэгч Д.Нямдэлгэрээс 2017 оны 12 дугаар сард 20,000,000 /хорин сая/ төгрөгийг авч мөнгө авах үедээ өөрт ногдох өмчлөх эрхээ Д.Нямдэлгэрт шилжүүлэхээр тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Нямдэлгэр нь хариуцагч Д.Энхзулд холбогдуулан, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, 15 дугаар хороолол, Төмөр замын 23 дугаар байрны 17 тоот орон сууцны өмчлөх эрх тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх хуралдааны үед зохигч эвлэрч, хариуцагч Д.Энхзул нь Баянзүрх дүүргийн 23 дугаар байр, 17 тоот орон сууцнаас өөрт ногдох болон аав Д.Дониддагваас ногдох бүхий хувийг эгч Д.Нямдэлгэрт шилжүүлж, нэхэмжлэгч Д.Нямдэлгэрээс 2017 оны 12 дугаар сард 20,000,000 /хорин сая/ төгрөгийг авч мөнгө авах үедээ өөрт ногдох өмчлөх эрхээ Д.Нямдэлгэрт шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцож эвлэрэв.

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн,  гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Нэхэмжлэгч Д.Нямдэлгэрийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Энхзулд холбогдох, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, 15 дугаар хороолол, Төмөр замын 23 дугаар байрны 17 тоот орон сууцны өмчлөх эрх тогтоолгох иргэний хэргийн зохигч харилцан тохиролцож, хариуцагч Д.Энхзул нь Баянзүрх дүүргийн 23 дугаар байр, 17 тоот орон сууцнаас өөрт ногдох болон аав Д.Дониддагваас ногдох бүхий хувийг эгч Д.Нямдэлгэрт шилжүүлж, нэхэмжлэгч Д.Нямдэлгэрээс 2017 оны 12 дугаар сард 20,000,000 /хорин сая/ төгрөгийг авч мөнгө авах үедээ өөрт ногдох өмчлөх эрхээ Д.Нямдэлгэрт шилжүүлэн өгөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Энхзулаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Нямдэлгэрт олгосугай.

 

  1. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Б.УНДРАА