| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0476/э |
| Дугаар | 1753 |
| Огноо | 2019-11-19 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Э.Намуун |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 1753
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Г.Ганбаяр
улсын яллагч: Э.Намуун
шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Энх-Эрдэнэ
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Н.Х
шүүгдэгч: Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Д Г холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1903010100441 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Д Г,19 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн дугаар хороо тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ,
Холбогдсон хэргийн талаар:
Д.Г нь 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 14 цаг 10 минутын орчимд Баянзүрх дүүргийн дугаар хороо 032 дугаар цэргийн ангийн зүүн замд Хьюндэй портер маркийн 50-93УБК улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртой ирсэн жолооч хурдаа хасаж,уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө“ гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч 5 настай эмэгтэй Ж.Н мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Насанд хүрээгүй хохирогч Ж.Н хууль ёсны төлөөлөгч Н.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүгдэгч цаг алдалгүй эмчилгээ, үйлчилгээ хийлгэж өгсөн. Эм тариа, бүх мөнгө төгрөгийг энэ хүнээр гаргуулсан. Одоо цаашдаа манай хүүхдийн эрүүл мэндийн байдал гайгүй. Энэ хүнд одоо санал, гомдолгүй гэв.
Шүүгдэгч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 14.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо 032 дугаар цэргийн ангийн зүүн талын гарцан дээр өөрийн эзэмшлийн Хьюндай Портер маркийн 5093 УБК улсын дугаартай автомашинаараа ээжтэйгээ явж байсан хүүхдийг шүргэж гэмтээсэн. Би тухайн үед нэгдүгээр эгнээгээр хойноосоо урагшаа чиглэлтэй 20 км орчим цагийн хурдтай явж байтал гэнэт хүүхдээ хөтөлсөн хүн гараад ирэхээр нь тоормозоо гишгэтэл амжилгүй осол гаргачихсан юм. Би осол гаргаад шууд аваараа татаж зогсоогоод тэр хүүхдийг кабиндаа оруулж хэвтүүлээд эмнэлэг болон цагдаа дуудсан. Гэтэл эмнэлэг түрүүлж ирсэн. Тухайн үед би ганцаараа явж байсан юм гэжээ. /хх-н 20/
Насанд хүрээгүй хохирогч Ж.Н хууль ёсны төлөөлөгч Н.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 14.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо 032 дугаар цэргийн ангийн зүүн талын явган хүний гарцаар 2 хүүхдийн хамт зам хөндлөн гарч байтал зам тавьж өгсөн машины цаад талаар буюу нэгдүгээр эгнээнд явж байсан 5093 УБК улсын дугаартай Портер маркын автомашин манай охин Н мөргөж гэмтээсэн. Тухайн үед би охиноо зүүн гар талдаа хөтөлчихсөн бага хүүхдээ тэвэрчихсэн явж байсан ба миний охин алив яваараа гээд л охиноо нэг алхам урагшаа гишгүүлэхэд дээрх машин ирээд мөргөчихсөн юм. Тэгээд 103 дуудаад түргэний машинаар шууд гэмтлийн эмнэлэг явсан. Миний хүүхэд гэмтлийн эмнэлгийн хүүхдийн тархины гэмтлийн 2 дугаар тасагт 3 хоног хэвтэж эмчлүүлсэн гэжээ. /хх-н 17-19/
Гэрч П.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Г эхнэрийн нагац эгчийн хүүхэд юмаа. Би Г гэдэг хүнийг бүр бага байхаасаа мэднэ. Зан байдлын хувьд их тайван хүн байгаа юм. Хотод шилжиж ирээд 6 жил болж байгаа юм. Өмнө нь суманд малчин байсан юм. Нутаг орондоо нэр хүндтэй хүн байсан юм. Манай ах Ганхуяг архи дарс уудаггүй гэртээ эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг юм. Бид нар нэг дор нэг хашаанд амьдардаг юм. Ганхуяг ах жоохон бие муутай хааяа татаж унадаг юм. Машинаараа юм хийж гэр орондоо нэмэр болдог юм гэжээ. /хх-н 21/
Гэрч О.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Г эхнэр нь байгаа юм. Г төрсөн. Бид хоёр 1996 оны 9 дүгээр сарын 18-нд гэр бүл болсон. 3 охинтой. суманд мал маллаж амьдарч байгаад 2009 онд малтайгаа Эрдэнэт хотод шилжин ирээд 2011 оноос 2014 оны хооронд манай нөхөр блокны үйлдвэр дээр ажиллаж байсан. Тэгээд манай нөхөр нурууны өвчтэй болоод уг ажилдаа явахаа больсон. Г зан чанарын хувьд шударга, зарчимч, итгэл даах чадвартай, хүнтэй их нийтэч, нутаг усны хүмүүстэй нэр хүнд сайтай гэжээ. /хх-н 22/
Н.Х Ж.Н хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон мөрдөгчийн тогтоол /хх-н 16/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 24/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 10531 тоот дүгнэлт:
1.Ж.Н биед зүүн чамархай зулай ясанд шугаман хугарал, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна гэжээ. /хх-н 23/
Ж.Н өвчний түүхийн хуулбар / хх-н 50-59/, эмчилгээний баримт /хх-н 60/,Д.Г депозит дансны хуулга : нийт 278.000 төгрөг шилжүүлсэн байна./хх-н 61-63/, хохирлын тооцоо: 733,000 төгрөг /хх-н 85/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 25-26,35-36,82-83/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 28/
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн дүгнэлтэд:
1.Уг автомашиныг Швед улсад үйлдвэрлэгдсэн EWJ94060 маркийн тоног төхөөрөмжөөр шалгаж үзэхэд урд болон хойд тэнхлэгийн дугуйн тоормосны хүчний хэмжээ, урд хоёр их гэрлийн тусгалын эрчим хол ойрын тусгал хэвийн, автомашины урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -0,6 мм/м буюу тохиргоо хэвийн байна. Өнгө үзэмж, ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд “Автотээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага”стандартыг хангаж байна.
2.Уг тээврийн хэрэгсэлд зам тээврийн осол хэрэгт нөлөөлөх эвдрэл гэмтэлтэй эд анги байхгүй болохыг тогтоов.
3.Тоормосны шингэн дамжуулагатай АВS системтэй байна. Тоормосны систем хэвийн ажиллагаатай, тоног төхөөрөмжөөр хэмжилт хийхэд урд болон хойд тэнхлэгийн дугуйн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангаж байна.
4.Тоормосны систем нь хийн, хий шингэн дамжуулгатай, АВS тоормосны системүүдийн үед тээврийн хэрэгсэл тоормос гишгэх үед тухайн замын гадаргуугын байдал автомашины хурд зэргээс хамаарч тоормосны мөр үүсэх боломжиой.
5.Хяналт үзлэгийн тоног төхөөрөмжөөр хэмжилт хийхэд уг тээврийн хэрэгсэлийн спидометр нь хэвийн ажиллагаатай байна гэжээ. /хх-н 29-34/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 80/
Тээврийн цагдаагийн алба: 406 тоот шинжээчийн дүгнэлтэнд:
1.Хьюндай портер маркийн 50-93 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан жолооч Д.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2.Явган зорчигч Ж.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
3.Зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна гэжээ. /хх-н 81/
Д.Г иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 42,72/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 41,78/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 43 /, жолоочийн лавлагаа / хх-н 39,79/,з ахиргааны зөрчлийн талаарх баримт /хх-н 44-48/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-н 73/, гэрлэлтийн лавлагаа /хх-н 75/
Д.Г Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 64/, прокурорын тогтоол /хх-н 65-66/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 68-69/
Д.Г хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 70-71/ зэрэг болно.
Д.Г нь 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 14 цаг 10 минутын орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо 032 дугаар цэргийн ангийн зүүн замд Хьюндэй портер маркийн 50-93УБК улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “ Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртой ирсэн жолооч хурдаа хасаж,уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө “ гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч 5 настай эмэгтэй Ж.Н мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал.ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х өгсөн ... Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо 032 дугаар цэргийн ангийн зүүн талын явган хүний гарцаар 2 хүүхдийн хамт зам хөндлөн гарч байтал зам тавьж өгсөн машины цаад талаар буюу нэгдүгээр эгнээнд явж байсан 5093 УБК улсын дугаартай Портер маркын автомашин манай охин Н мөргөж гэмтээсэн. Тухайн үед би охиноо зүүн гар талдаа хөтөлчихсөн бага хүүхдээ тэвэрчихсэн явж байсан ба миний охин алив яваараа гээд л охиноо нэг алхам урагшаа гишгүүлэхэд дээрх машин ирээд мөргөчихсөн юм. Тэгээд 103 дуудаад түргэний машинаар шууд гэмтлийн эмнэлэг явсан. Миний хүүхэд гэмтлийн эмнэлгийн хүүхдийн тархины гэмтлийн 2 дугаар тасагт 3 хоног хэвтэж эмчлүүлсэн гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...гарцан дээр өөрийн эзэмшлийн Хьюндай Портер маркийн 5093 УБК улсын дугаартай автомашинаараа ээжтэйгээ явж байсан хүүхдийг шүргэж гэмтээсэн. Би тухайн үед нэгдүгээр эгнээгээр хойноосоо урагшаа чиглэлтэй 20 км орчим цагийн хурдтай явж байтал гэнэт хүүхдээ хөтөлсөн хүн гараад ирэхээр нь тоормозоо гишгэтэл амжилгүй осол гаргачихсан юм. Би осол гаргаад шууд аваараа татаж зогсоогоод тэр хүүхдийг кабиндаа оруулж хэвтүүлээд эмнэлэг болон цагдаа дуудсан гэсэн мэдүүлэг, Тээврийн цагдаагийн албаны 406 тоот шинжээчийн дүгнэлтэнд: 1.Хьюндай портер маркийн 50-93 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан жолооч Д.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.Явган зорчигч Ж.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 3.Зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна гэжээ /хх-н 81/ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “ Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртой ирсэн жолооч хурдаа хасаж,уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө “ гэсэн заалтыг зөрчсөн гэж тогтоогджээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Д.Г гарцаар гарч явсан 5 настай Ж.Н мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд Д.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож тухайн зүйл хэсэгт заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирлын 733.000 төгрөгийг хүлээн авсан цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэргийн улмаас Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Д.Г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В,С,Д,Е ангилалын 333315 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан бүртгэл мэдээлэлийн төвд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Шүүх Д.Г ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг барагдуулсан, цаашид эмчилгээний зардал гарвал зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б овогт Д Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар Д.Г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн хор уршигийг арилгах талаар арга хэмжээ авах, 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус Д.Ганхуягт хүлээлгэсүгэй.
4.Д.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Г тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг Д.Г үүргийг хүлээлгэсэн өдрөөс эхлэн тоолж эдлүүлсүгэй.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.Г бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8.Д.Ганхуягын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В,С,Д,Е ангилалын 333315 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан бүртгэл мэдээлэлийн төвд хүргүүлсүгэй.
9.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Г авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН