Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2016/04931

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2016/04931

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,******* тоот хаягт байрлах “Юна” ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******,, тоотод оршин суух овогт гийн /регистрийн дугаар /-т холбогдох,

 

“10,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Гомборсүрэнгийн нь “Юна” ХХК-иас 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр арматур авна гэж 10,000,000 төгрөгийг бэлнээр зээлж аваад одоог болтол төлөхгүй байгаа тул Г.оос 10,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Уг нэхэмжилж буй мөнгөн дүнг оролцуулж автомашин 22,000,000 төгрөгөөр миний бие Г.ын хадам ахаас “Юна” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь авсан бөгөөд одоо тэр хүний нэр дээр байгаа болно. Үүнийг гэрчлэх баримт гэрчүүд байгаа. Иймд миний бид Г.оос аль эрт авч эдэлсэн машиныхаа өрөнд өгсөн мөнгөө нэхэмжилж байна гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Юна” ХХК нь хариуцагч Г.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан “Г. нь арматур авна гэж 10,000,000 төгрөг зээлсэн” гэх тайлбар нь хэрэгт авагдсан Г. нь арматур авах мөнгө 10,000,000 төгрөг олгохыг “Юна” ХХК-иас хүссэн 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөр огноотой Бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, улмаар мөн өдөр 10,000,000 төгрөгийг тус компанийн санхүүгээс Г. хүлээн авсан тухай Бэлэн мөнгөний зарлагын баримтаар тогтоогдож байх тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заажээ.

 

Хариуцагч Г.ын хадам ахынх нь 22,000,000 төгрөгийн үнэтэй автомашиныг “Юна” ХХК-ийн гүйцэтгэх захирал н. авсан бөгөөд уг автомашины үнэ болох 22,000,000 төгрөгт нэхэмжлэлээр шаардаж буй мөнгөн дүнг оролцуулан тооцсон гэх тайлбарыг шүүхэд гаргасан боловч дээрх 10,000,000 төгрөгийн үүргийг бусад этгээдийн өмч, эд хөрөнгөөр барагдуулсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Мөн түүнчлэн уг нэхэмжилж буй мөнгөн дүнд тооцож зээлийн гэрээний оролцогч биш этгээдүүдийн хооронд эд хөрөнгө шилжсэн гэх тайлбар нь “Юна” ХХК болон Г. нарын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд хамааралтай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд хариуцагч Г.оос зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах тухай “Юна” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нөгөөтэйгүүр, хариуцагч Г. нь шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч  Г.оос 10,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Юна” ХХК-д олгосгай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 174,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.оос улсын тэмдэгтийн хураамжид 174,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Юна” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг  танилцуулсугай.

 

 

 

                          

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.УНДРАА